 |
|
 |
|
Эх орны түүх цуглуулдаг геологич бүсгүй |
|
|
 |
|
 |
Эх орны түүх цуглуулдаг геологич бүсгүй
2019-05-27…Зуны эхэн сард, цэцэг ногоо цухуйх үед холын томилолт өвөртлөн хөдөө хээрийг аглагт хараа бэлчээн явах нь цаасны  ажилтай зарим хүнд тархины амралт болдгийг нуух юун. Түүнчлэн зорьж очсон газартаа уул ус, нутаг орон сонжихуйн хажуугаар нүд, чихний олзтой явж, сонин содон хүмүүстэй тааралдах нь ёстой л оюуны олз байдаг билээ.
“Амьдралын тойрог”-тоо урьсан энэ удаагийн зочин маань хотоос зайдуу 600 км-ийн зайд соёлын үрийг таригч нэгэн. Илүү тодотгон танилцуулбал, Их эзэн Чингис хааны мэлмий гийж, өлмий батадсан газар, Хэнтий аймгийн Дадал сум, “Гурван нуур” рашаан сувилал, аялал жуулчлалын газрын дэргэдэх Музейн захирал Шагдарын Янжмаа гуай юм. Үүнээс цааш хийсэн бүтээсэн зүйл нь түүнийг гоёчлон танилцуулах шаардлагагүйгээр илтгэх биз.
Дэлүүн болдог орчимд түүх эргэцүүлэв

Зургадугаар сарын босго дөхөж байхад зуншлага жигдрээд, байгаль дэлхий өнгө засаад, таатай байдагсан. Гэтэл энэ жил зүүн аймгуудын нутгаар хур багатай, хуурайшилт ихтэй байна. Харин хаа очиж, Ханхэнтий нутгийн Дадал суманд хөрс нь чийгтэй, модод нь ногоон зуны дэлгэр цаг жамаараа эхэлж байгаа нь холоос зорьж ирсэн хэний ч сэтгэлд гэгээ татуулах аж.
Урин цагийн өнгө угтаад монголчууд бид хол, ойр гэлтгүй хөдөө гадаа явж, үзэж харах зүйлтэй газраар аялж зугаалдаг болоод удаж байна. Орчин цагийн Монголд бусдаас ялгараад байх онц гойд зүйл байхгүй ч Мянганы хүн хэмээн нэрлэгдэх эзэн Чингис хааны нутагт төрж өссийм гээд огшиж омогших, хаана ч байхгүй эрх чөлөө, байгалийн сайхнаар бахдаж бардамнах сэтгэл хүн бүрт төрдөг. Тэр утгаараа монголчууд гэлтгүй дэлхий дахинд, эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавьж үзэхсэн гэж хүсдэг хэдэн зуун сая хүн бий гэхэд хэн ч маргахгүй биз. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймаг, Чингис хот, Дадал сум Дэлүүн болдог бол аялал жуулчлалын хувьд хамгийн эрэлттэй байх маршрутын нэг юм. Харин байгалийн сайхан цогцолсон энэ газар гадаад, дотоодынхонд үзэж харах зүйл хэр байгааг сонирхон сонжив. Ялангуяа, хэн бүхний зорьж ирдэг Чингисийн гэрэлт хөшөө, түүх домогт Есүхэй баатрын гэрийн буурь байсан гэгддэг Дэлүүн болдог орчимд түүх эргэцүүлэнхэн алхав.
Хэнтий аймаг руу хүлгийн жолоо залсан гадна, дотны жуулчдын сэтгэлдээ тээж ирдэг бодол хүсэл бол Ононгийн усыг амсч, Бурхан Халдунд бараалхах, Дэлүүн болдогт ажил үйлсээ даатгаад, Чингисийн гурван нуурыг нүдээр үзэх. Зам зууртаа Хэрлэнгийн хөдөө арал, Хар зүрхний Хөх нуур, Хорхунаг Жубур буюу Хурхын хөндий, алдарт Өглөгчийн хэрэм гэх түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхохыг хүсдэг. Байгалийн зохицлын хувьд Дэлүүн болдог, Чингисийн гурван нуур орчимдоо битүү нарсан ойтой, ойн төгөл дундаа Чингис хааны гэрэлт хөшөө бүхнийг тольдон сүндэрлэж, урдхан талд нь түүх домгийн өлгий болсон гурван нуур цэлийн харагдах нь зүй зохицлын хувьд сэтгэлд таатай санагдана. Хаашаа л харна, цэлийсэн том хашаанд чив чимээгүйхэн дүнсийх хуучны хэдэн дүнзэн байшингууд хотоос үнэхээр зайдуу, нам гүм тосгон шиг санагдах аж.
Харин хамгийн сонирхолтой нь “Чингисийн гэрэлт хөшөө”-нөөс өөр содон сонирхолтой бүтээн байгуулалтгүй энэ газар хол, ойроос ирсэн хэний ч сонирхлыг татах нэгэн музей байдаг гэлцэх юм. Сураг сонсвоос энд “Монголын нууц товчоо” бараг бүтнээрээ бий гэж сонсогдох нь ирсэн гийчдийн сонирхлыг эрхгүй татна.
Оройтож очсон бид өглөө эрт музей байрладаг даруухан дүнзэн байшинг зорьж очив. Нээрээ л үүдээр нь ороод баримтат кинон дунд ороод явчих шиг эсвэл хуучны нэгэн айлд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Бас нийтлэлийнхээ зочныг эндээс жинхэнэ олов. Шагдарын Янжмаа гуай түүх өгүүлсэн хүрэн дүнзэн байшинг өөрийн сонирхол, хүч хөдөлмөрөөрөө тордож, аймгийн төвийн музейд ч байхгүй ховор сайхан үзмэрүүдээр баяжуулж, олон хүнд Монголын түүх, монголчуудын соёлыг түгээж байгаа буянтай нэгэн юм. Тиймээс “Та энэ музейн захирал уу” гэсэн асуултыг минь нэлээд нэрэлхэнгүй хүлээж авсан. “Хийж байгаа зүйл минь музейгээ тордож, өргөжүүлэх. Түүнээс хэн ч намайг ийм албан тушаал дээр томилоогүй шүү дээ” хэмээн даруухан хариулна лээ.
Мянганы түүх хүүрнэх хүрэн дүнзэн байшин

Хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж, бүхэл бүтэн Монголын түүхийг энэ хоёр давхар байшинд цуглуулж, одоо бүр байшин барилгадаа ч багтахааргүй ховор нандин үзмэртэй болсон эгэл хийгээд эгэлгүй хүнтэй энд таарсандаа сэтгэл учиргүй догдлов. Музейн үүдээр ороход үнэхээр л цаг хугацааны эргүүлэгт орсон мэт сонирхолтой санагдсаныг хэлэх юун.
Дээврийнхээ мансардтай зайнд орчин цагийн үзмэрүүдээ төвхнүүлж, доод давхартаа эртний монголчуудын амьдрал ахуйтай холбоотой эд зүйлсээ байрлуулсан нь түүх сонирхон судалдаг хүнд бол энд үзэж харах юм тунчиг их байв. Монголчуудын эртний уламжлалт хэв маяг, нүүдлийн соёл ахуй, саяхан ан авд мордоод ирсэн мэт үнэг, чонын арьс өлгөөтэй, эзнээ хүлээсэн хааны сэнтий өмнөөс угтах нь аргагүй л эртний өнгө төрх аж. Мөн Чингис хааны сүрдэм дүр төрхийг илтгэсэн хөрөг өөдөөс ширтэх нь аргагүй л Гурван нуурын музей мөнөөс мөн гэлтэй. Мөн монгол үндэстнийхээ өвөрмөц онцлогийг харуулсан дээл хувцас, эсгий малгай байхаас гадна олон ястны өвөрмөц төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэл, охид бүсгүйчүүдийн толгойн гоёл, үсний хавчаар, гар урлалын бүтээлийг хэрэндээ л бас уйгагүй цуглуулжээ.


Ш.Янжмаа гуайтай яриа дэлгэхийн өмнө музей доторх зүйлсийг тухтай сонирхов. Музейн үзмэрүүд их сонирхолтой юм. Дээрээс нь музейн үүдээр орж ирсэн хүн бүрт тэрээр үзмэрүүдээ нэг бүрчлэн тайлбарлан таниулах нь Монголын түүх судлаач эсвэл түүхийн багшаас дутахааргүй байв. Жишээ нь, эртний монголчууд ан авд бүргэд, шонхор харцага ашиглаж, ан ав үнэг, чоно, хярс, туулай бариулж, агнадаг байсныг дурдаад музейн хойморт өлгөсөн ангийн арьс, Монголын баялаг үүх түүхээс сонирхуулах нь ёстой л Монголын нууц товчоонд өгүүлсэн түүх домог амилаад ирэх шиг болно.
Дадал сумын даруухан түүхч Ш.Янжмаа

Ш.Янжмаа гуай Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул гэнэ. Түүний хань ижил О.Насантогтох Ховдын Цэцэг сумынх. Хоёулаа геологич мэргэжилтэй, насны залууд гадаа гандаж, хөдөө хөхөрнө гэдэг шиг л явдаг байлаа гэж байв.
“Чингисийн гурван нуур” рашаан сувилал 1949 онд анх найман хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байж. Харин гэр бүлийн хоёр 2002 онд өмч хувьчлалаар энэ газрыг авч, одоог хүртэл үйл ажиллагааг нь давхар хариуцаад явдаг юм байна. Тэрээр гэр бүлээ танилцуулахдаа “Манайх дөрвөн сайхан хүүхэдтэй айл. Бид хоёрын үндсэн мэргэжил геологич. Тухайн үед геологи, уул уурхайн салбарын үүрэгт ажлаар зүүн аймаг, Хэнтий, Дорнодод томилогдон ирж ажиллаад, энэ нутаг устай анх ажил, амьдралаа холбож байлаа. Өнөөдөр эндээ суурьшаад амьдарч байна. Энэ бол сайхан хувь тохиол юм. Энэ сайхан газрын үүх түүхийг хадгалж хамгаалахын сацуу байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газрын рашаан ус, уул усны энерги шингэсэн агаар усаар монгол түмнийхээ эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ шингээн хичээн зүтгэж явна. Миний бие энэ ажилд бага ч болов тус дэмтэй байх энэ музейн ажлыг санаачлан хийж, тордож томсгоод өргөжүүлэх юмсан. Илүү олон хүнд Монголынхоо түүх, соёлыг гайхуулж таниулах юмсан гэж хичээж явдаг юм гэж байв.
Ш.Янжмаа гуай өөрөө тун сүрхий түүх сонирхон судалдаг хүн юм байна. Хэлж ярихыг нь сонсвол бас ч үгүй багагүй мэдлэгээр өөрийгөө цэнэглэсэн нь анзаарагдана. Жишээ нь, монгол үндэсний дээл хувцас, малгайн гоёлыг тайлбарлахдаа “Монгол хувцас нь малгай, дээл, ууж, хүрэм, хантааз, дотуур хувцас, гутал зэргээс бүрддэг. Монгол дээл хувцас нь хэдийгээр олон ястаны онцлогийг харуулах боловч Монгол орны цаг агаар, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маягийг өөртөө шингээсэн өргөн утга агуулгатай байдаг. Жишээ нь….” хэмээн цааш олон сонирхолтой мэдээлэл дуулгах нь эгээ л түүхийн багш гэсэн үг. Хоолойн өнгө нь телевизийн нэвтрүүлэгч шиг төв, цэгцтэй сонсогдох нь музей үзэж яваа хүнд баримтат кино үзэх шиг л сэтгэгдэл төрөх аж. Энд ирсэн хүмүүс музей сонирхоод зогсохгүй монгол үндэсний дээл хувцсыг өмсөж, Чингис хааны сэнтийд заларч зурагаа татуулах нь “Чингисийн нутаг”-т очоод ирсэн сэтгэл ханамжийг бүр ч өндөрт өргөдөг аж. Тиймээс л өөрийнхөө энэ тэндэхийн амбаар сав, айл өрхийн хувийн архиваас сонирхон цуглуулж, заримыг нь ч худалдан авч музейд байршуулсаар өнөөдөр түүний музей байгаа газраа бас багтахааргүй их үзмэртэй болжээ.
Зургаан ханатад багтсан Монголын түүх
“Монголчуудын түүх бол хүн төрөлхтний түүх” хэмээн Монголын түүхийг олон жил судалж буй түүхч Д.Өлзийбаатар нэгэн удаа яриандаа онцолж байсныг тод санадаг юм. Үнэхээр л тухайн улс түүх гэдэг улс орон оршин тогтнож байсны баталгаа болж байдаг үнэт зүйл. Тиймээс эх орны маань нэрийн хуудас болсон энэ музейг анх яагаад нээх болсныг асууж сонирхсон юм.
“…Манай нутгийг зорин ирсэн гадна, дотны жуулчид байгалийн сайханд аялж, амарч зугаалахын сацуу эрүүл мэндээ тордоод явдаг ч илүү сонирхолтой зүйлсийг үзэж хараад явахыг хүсдэг юм. Тийм болохоор анх гурван нуурын эрэг, энэ хавийн байгаль үзэсгэлэнтэй сайхан харагдах дэнж газрыг сонгож, зургаан ханатай гэрт энэ музейг нээж байлаа. Тэр үед их эзэн Чингис хааныхаа түүх, домогт тулгуурлаад Монголын үндэсний номын санд багахан судалгаа хийж, Чингис хааны хөрөг зураг, тухайн үедээ хүрэн зандан суудал сэнтийд заларч байсан гэдгийг судалж уншаад музейд хүрэн модон сэнтий хийлгэж, гэр музейгээ үүсгэн байгуулж байлаа. Жил ирэх тусам үзмэрүүд маань нэмэгдэж, музейг гадна дотны жуулчид сонирхон үздэг болж, зургаан ханатай гэр музейгээ өргөжүүлэх хэрэгтэй болсон. Тэгээд энэ дүнзэн байшиндаа нүүн орж, музейг яг л үндэсний түүхийн музей шиг өргөжүүлэх гэж хичээсэн ”….хэмээн ярих нь буйд холын жижигхэн сумд, Монголоо гэсэн сэтгэл нуугдаж байгааг хараад эрхгүй бахархав.

Монголын үндэсний түүхийн музей 1924 онд байгуулагдсан байдаг. Түүнээс хойш олон танхимыг шинээр нээж хүрээгээ тэлсээр одоо 10 танхимд музейн үзмэрүүдээ дэлгэн харуулдаг. Тухайлбал, Монголын эртний түүхийн танхим, уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн танхим, Монголын уламжлалт соёл, амьдралын хэв маяг, социализмын үеийн Монгол, Ардчилсан Монгол орон гэх мэт. Тэгвэл Ш.Янжмаа гуайн бүтээн босгож яваа энэ музей улсын музейн жижигрүүлсэн хувилбар гэж хэлэхэд бараг л хилсдэхээргүй юм.
Нэг давхартаа эртний түүхийг өгүүлсэн зүйлстэй. Хоёрдугаар давхарт нь орчин үеийн түүхийг цогцлоожээ. Энд социализмын үед эдэлж хэрэглэж байсан эд зүйл олон байна. Тухайлбал, орос бичгийн машин, модон сампин, тухайн үед сүү цагаан идээгээ боловсруулж байсан хөнгөн цагаан бетон, сав суулга, саалийн хувин байна. Мөн 1960-1970-аад оныхон, түүнээс өмнөх үеийнхэн андахгүй сайн таних, цогны индүү, гагнуурын ширэн малгай, утасны аппарат, зургийн аппарат гээд олон зүйл байх аж. Мөн “Сүхбаатар, Ленин” хоёрын хөрөг баримал сүртэй нь аргагүй заларч харагдах нь ёстой л орчин цагийн Монголын түүхийг өгүүлэх аж. Мөн Монголд 1967 онд телевизийн салбар анх үүссэн гэж үзвэл тэр л цаг үеийн зурагтууд том жижгээрээ, өнгө загвараараа, хуучнаасаа шинэ хүртэл шинэчлэгдэн гарсан олон технологийн түүх энд бас өрөөстэй харагдана. Мөн эртний гэж хэлж болох радио, пянз тоглуулагч, зургийн аппарат нь он оноороо, загвар загвараараа ярайж байв. Хамгийн сайхан нь энд ирсэн хүмүүс музейн үзмэрүүдийг сонирхон сонжихын хажуугаар “Манайд эмээ өвөөгийн эдэлж хэрэглэж ирсэн нэг ийм зүйл байдаг. Танд авчирч өгье. Танай музейд хадгалуулъя” гэж хэлээд хот, хөдөөгөөс барьж ирээд үзмэрийн тоог нэмэх нь бас сайхан санагддаг хэмээн Ш.Янжмаа гуай хуучилж байв.
Түүний амьдралын түүх бас энд буй
Монголын түүхийг цогцлоосон энэ музейд түүний амьдралын түүх бас буй ажээ. Хэнтий аймгийн Дадал сумын “Чингисийн гурван нуур” рашаан сувилал 1949 онд анх найман хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байв. 1953 оноос үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлж, 1960-1970-аад оны үед 300-500 гаруй хүн хүлээн авч Хэнтийн Дадал суманд байрлах Чингисийн гурван нуур рашаан гэхэд л олон хүнд танил дотно сонсогддог болжээ. Энэ л цаг үед ахмад ажилчдаа шагнаж урамшуулж байсан бичиг баримтууд, “Сайшаалын үнэмлэх”, “Хүндэт жуух” “Баярын бичиг” нь тэр л цагийнхаа үүх түүхийг өгүүлэн нүдэнд тусах нь бас содон юм. Музейн эзэн бидэнд “Хүндэт дэвтэр” хэмээн алтадсан өнгөөр бичсэн ширээ дүүрэм том зузаан дэвтэр дэлгэн, тэнд алдар нэрээ мөнхжүүлсэн сайчуулын тухай бас уншиж өгөв.
-1971 оны долдугаар сарын 10. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баярыг угтаж, бүх ард түмний социалист уралдаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, удаа дараалан гарамгай амжилт гаргасан, онц сахилга баттай ажилласан тогооч Цэдэнгийн Должинсүрэн таныг Онон гурван нуурын рашаан сувиллын газрын “Хүндэт дэвтэр”-т алдаршуулан бичиж, хүндэтгэлийн гэрчилгээг 200 төгрөгийн хамт шагнаж урамшуулав…” гэсэн сонирхолтой түүх уншиж өгөв. Хүндэт дэвтрийн хуудсыг эргүүлэх бүрт энд дарга нарын нэр тун цөөн гол төлөв мужаан, барилгачин, засварчин, тогооч гээд ажилдаа сэтгэл зүтгэлтэй, санаачлагатай ажилласан ажиллах хүчээ илүүтэй урамшуулан шагнаж, хүндэт дэвтэртээ алдар нэрийг нь тэмдэглэн үлдээж байсан байх юм. Түүний өгүүлэх нь “Энд ирсэн гадна, дотны жуулчид дунд музейг минь гайхаж шагшаад сонирхоод үзэх ч хүн ирнэ. Бас “Аан янз бүрийн зүйл цуглуулсан л газар байна” гээд тоомжиргүйхэн гараад явах залуус ч бас байдаг” хэмээн ярьж байв. Мөн өнөөдөр Монголын залуус маань эх түүхээсээ хөндийрч, бидэнд өвлөгдөж ирсэн энэ газар нутгийн эзэн гэдгээ умартаж, харь улсын соёл шүтэж, даяарчлал нэрийн дор Монголын түүх, зан заншил ёс суртахуунаа гээж байгаад сэтгэл дундуур байдаг. Тиймээс л эх орны түүх ямар ач холбогдолтой, ямар чухал болохыг таниулах гэж хичээж суудаг юм гээд сэтгэлээ дэлгэв. Хамгийн сонирхолтой нь геологич хосууд 1974 онд анх айл гэр болоход байгууллагаас нь өгч байсан эртний хийцтэй модон сандлаа хүртэл музейд залж, амьдралын түүхээ бас энд хадгалсан гэж байв. Мөн ээжийнхээ, эмээгийнхээ эдэлж хэрэглэж байсан, тухайн үедээ бэлтэй айлын хэрэглээ гэгдэж явсан эд зүйлс, аав ээжээс өвлөгдөж ирсэн судар ном, бурханы хөргүүд гээд түүний амьдрал, гэр бүлийн түүх тэр чигээрээ энэ музейд хадгалагдаж байдаг аж. Тэрээр ярианыхаа төгсгөлд, “Би энэ түүхийг илүү арвижуулна. Хань ижил, үр хүүхдүүдтэйгээ хамжаад эхлүүлсэн болохоор түүх өгүүлсэн олон сайхан зүйлийг эндээ цуглуулсаар л байх болно” хэмээн инээмсэглэв. Мөн бидний яриа энэ хүрээд өндөрлөв. Дадал суманд даруухан амьдрах ийм нэгэн түүхэн бүтээлтэй, өөрөө бас түүх болох хүмүүнтэй уулзав. Тэр үнэхээр л “Үнэний эрэлчин”, хайгуулчин бүсгүй юм.
     
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ТУУЛ |
| Эх орны түүх цуглуулдаг геологич бүсгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|