 |
|
 |
|
Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ? |
|
|
 |
|
 |
Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ?
2019-06-19Хүндэт Ерөнхийлөгч таны амар амгаланг айлтгая. Та “Би Ерөнхийлөгч болвол Монголд шударга ёсыг тогтооно. Онц ноцтой хэргүүдийг илрүүлж  арга хэмжээ авахуулна” гээд хот, хөдөөгүй харайлгаж явснаас чинь хойш хоёр жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл таны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа талдаа орж. Таны амлалтаас нэг нь ч биелсэнгүй, та зүгээр л хориг тавьдаг, одон тараадаг хүн болсон байна.
Та, шалгарсан сайндаа, ард нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж Ерөнхийлөгчид сонгогдоогүй юм шүү. Аливаа хүнд аз, эз хоёр байдгийн аз нь танд таарсан. Өрсөлдөгчид чинь учир дутагдалтай, сонгогчдынхоо саналыг хуваагаад, танд хэдэн санал илүү авах аз тохиосон. Тэр нь ч яахав, аавын хүүд аль аз таарахыг тэр гэхэв. Тэр дундаа улс төрд!
Харамсалтай нь Х.Баттулга та Монгол Улсын төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэх өчүүхэн ч санаа бодолгүй, зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, Ерөнхийлөгч болохын төлөө үхэн хатан зүтгэж байж. Үүнийг чинь ард түмэн одоо л ойлгож, тан руу “нулимж” байна. Монголд гучаад жил тогтносон МАНАН-мафийн сүлжээг тас цохих, сүүлчийнх нь голомт болсон УИХ-ын удирдлага, тэдний ивээлийн хууль шүүхийнхнийг зайлуулж, шударга хүмүүсийг гаргаж ирээсэй гэсэн бүх ард түмний сэтгэл зүй дээр та гарамгай тоглосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын таван гишүүний амь хайргүй тэмцлийн хүчээр огцруулахыг нь огцруулж, зайлуулахыг нь зайлуулсны эцэст та зүсээ хувиргасан. Багны цаанаас жинхэнэ Х.Баттулга гарч ирлээ. Одоо та өөрийнхөө хүмүүсээр хууль шүүхийн байгууллагын удирдлагыг эзлүүлж аваад “Улсын Их Хурал тар!”, “Засгийн газар огцор” гэж эрээ цээргүй загнаж байгаа чинь дэндүү ичгэвтэр харагдаж байна. Жирийн иргэд таныг “Ямар муухай хүн бэ!” хэмээн халаглаж байна. “Би, хамгаалах хүмүүсээ авсан, хийдэг ажлаа амжуулсан. Одоо та нар над хэрэггүй” гэлээ шүү дээ. Хүнд чинь жудаг гэж нэг юм байдаг. Төрийн тэргүүн хүнд чинь эрхэмлэж явах нэр төр, өргөсөн тангараг гэж нэг юм бий шүү дээ. Төр, түмнийг тогтворгүй байдалд ингэж уриалах чинь хэний ч бодсон тэнэг асуудал.
Та уул нь өнөөдөр Ерөнхийлөгчийн сэнтийд заларч байх хүн биш байж билээ. Онц ноцтой хэргийн учир хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан хүнийг танай намын удирдлагын МАНАН-мафийн хэдэн хүн хуйвалдаанаар нэр дэвшүүлээд өрсөлдүүлсэн нь нууц биш.
Ерөнхийлөгч Х.Баттулга Та олон ноцтой хэрэгт холбогдсон хүн. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг тавина гэж төсвөөс хэдэн зуун тэрбум төгрөг аваад, баахан овоолсон шороо үлдээж, тэр их мөнгийг хань хамсаатнаараа хувааж завшсан шүү дээ. Энэ хэрэгтээ та болон таны хань хамсаатнууд хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яаман дахь аймшигт аллага болсныг олон түмэн мэдэж байгаа. Баттай эх сурвалжийн мэдээллээр Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэн энэ яаманд бугшсан олон ноцтой хэргийг илрүүлсэн дунд Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн төмөр замтай холбоотой хэргийг газар дээр нь шалгаж ирээд “Овоолсон хэсэг шороо л байна. Тэр их мөнгийг яаж идэж, угааж чадаж байна аа!” гээд толгой сэгсэрч байсан гэдэг. Тэгээд илтгэх хуудас бичин холбогдох газруудад өгсөн юм билээ. Одоо байгаа юу, устгагдсан уу, мэдэхгүй. Тэгээд Т.Гомбосүрэн гэж хүнийг зайлуулах юмуу, устгах ажилдаа та нар зохион байгуулалттай орсон юм билээ. Та нар алуурчнаар Б.Махбалыг сонгож авсан. Энэ хүн бол 1990-ээд оны үеэс таны найз, таны төлөө “морь нохой” шиг зүтгэх болсон хүн гэдгийг олон түмэн сайн мэддэг. Б.Махбал 1993-1996 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Таны нууцаар оруулж ирсэн 17 чингэлэг спиртыг ус болгоход гар бие оролцон, итгэлийг тань олсон хүн юм билээ. Та тэгээд Б.Махбалыгаа үргэлж дэргэдээ, баруун гар талдаа авч явсныг мэдэхгүй хүн бараг байхгүй л дээ. Х.Баттулга та нэг удаа архи ууж байхдаа: “Хүнд дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавирганы нэг нь манай Махбал” гэсэн байдаг. Махбал өөрөө ч “Би бол нэгийн нэг хүн-шүү дээ” гэж яамныхандаа хэлж дээрлэхдэг байсныг олон хүн ярьж байна билээ. Ингээд л Б.Махбал гэдэг хүн түрүү түрүүчийн аймшигт хэрэг явдлуудаа таны “нөөлгөн” доор хэрэгсэхгүй болгуулж омогшсоор алуурчин болсон хүн юм бол уу гэдэг. Уул нь энэ аймшигт аллагын хэрэгт гол зохион байгуулагч, захиалагч байсан хүмүүсийг эхлээд шалгах ёстой байсан л даа. Тухайлбал, урьд нь өчнөөн аймшигт хэрэг үйлдсэн Б.Махбалыг 2017 оны намар, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд болонгуутаа яамандаа авчирч Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа юм. Өөрөөр хэлбэл таны “баруун гарын” хүнийг авчирч өндөр дээд албан тушаалд тохоон томилж, их эрх ямба эдлүүлсэн. Үүнийг бол олон нийт таны захиалгаар Ж.Бат-Эрдэнэ зохион байгуулсан, тэгээд хэн хэн нь одоо хүртэл “цэвэр ариун” яваа гэдэг юм. Хуулийнхан ч таныг үүгээр барьцаалж, Б.Махбалынх нь хэргийг тав зургаан удаа буцаагаад байгаа. Энэ хэрэг Х.Баттулгыг ажлаа өгтөл шийдэгдэхгүй. Хэрэв Ерөнхийлөгчийн албаа гүйцэтгэж байгаа үед шийдэгдэхэд хүрвэл хэдхэн жилийн хөнгөн ял заагдах юм уу, хэрэгсэхгүй болгоно гэж хүмүүс шивнэлдсээр байна. Яагаад гэвэл, Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон аймшигт аллагын эргэн тойронд асар нууц ажиллагаа явагдсан, тэгээд ч дээд түвшинд ихэд нууцалж байгаа юм билээ. Би ганцхан баримт авахад: Аллага болсны дараахан над руу нэг үл таних эмэгтэй утасдсан. Өөрийгөө “Удвалын Өнөрцэцэг гэдэг. Талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр байна. Болсон явдлын талаар танд л ярилцлага өгмөөр байна” гэсэн. Сэтгүүлч хүний хувьд над татгалзах эрх байхгүй. “Хүрээд ирээ” гэсэн.
Ингэж, талийгаач Т.Гомбосүрэнгийн эхнэр, дөрвөн хүүхдийнх нь эх У.Өнөрцэцэг гэдэг хуульч эмэгтэй над ярилцлага өгсөн. Бүх зүйлийг ний нуугүй ярьж, би бичиж тэмдэглэж аваад хэд хоног сууж эвлүүлээд, хэвлэгдэхийн өмнө өөрт нь нэг уншуулчихъя гээд өгсөн юм. Тэгтэл У.Өнөрцэцэг “Бага зэрэг засвар оруулмаар байна. Жаахан хүлээе” гэсэн. Тэгээд л таг чиг болсон. Арга ядаад хэдэн сарын дараа “Архангайн найз” гэдэг, УИХ-ын гишүүн сэтгүүлч Ж.Мөнхбатад хандан өнөөх ярилцлагаа “Үзээд, засаад аль” гэж явуулсан. Хариу ч үгүй таг чиг болсон. Өнөөг хүртэл жил тойрох гэж байхад тэдний зүгээс ямар ч хариугүй, миний бичсэн ярилцлага таг дарагдах нь тэр. Одоо л би учрыг ойлгож байна. Сайд асан Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг нар чинь бүгд Архангайнхан, талийгаач Т.Гомбосүрэн ганцаараа Сэлэнгийн иргэн юм билээ. Бусад нь яахав ээ, хүний хань, 4 хүүхдийн эх У.Өнөрцэцэг л?!
Энэ бүхнээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга та төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхдөө улс эх орон, ард түмний хувь заяаны төлөө бус, зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс худал амлалт аван өрсөлджээ гэж үзэх бүрэн үндэслэл байна.
Түрүүчийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж таныг нэг удаа: “Монголын хамгийн том хулгайч” хэмээн загнаж билээ. Манай ард түмэн бол тэр яриа, бичлэгийг: “Ц.Элбэгдорж ер нь яасан дэггүй, эх захаа алдсан хүн бэ?! Амьд сэрүүн, албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчөө ингэж хэлж болдог юмуу” гээд л өнгөрөөсөн. Та ч хариу няцаалт өгөөгүй. Харин “хурц тонгорог шиг гарч ирсэн Ерөнхийлөгч маань түүнээс хойш нялх хүүхдийн баас хусдаг мухар хутга шиг боллоо” гэж гадуур шуугих болсон. Таны болчимгүй алхмуудаас харвал олон жилийн найз нөхөр Ц.Элбэгдорж гэдэг хүн голыг нь олоод ч хэлчихсэн юм шиг.
Х.Баттулга та шударга үнэний баг өмсч явсаар хууль шүүхийн байгууллагын шинэчлэл гэгчийг зөвхөн хувийн ашиг сонирхолдоо зохицуулаад одоо ямар болсон байна, хар л даа. Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч, прокуроруудыг дан өөрийнхөө хүнээр өөрчилж амжлаа. Олон түмний шахалт шаардлагаар Улсын дээд шүүхийн дарга Ц.Зоригийг өөрчилсөн нэр хэмээсэн чинь, оронд нь шударгаар өрсөлдөөд гарч ирсэн нэр хүндтэй шударга шүүгчийг “англи хэлний мэдлэггүй” гэж буцаагаад Ц.Зоригийн баруун гарын хүнийг томилуулчихаж байгаа юм. Өнөөдөр үндсэндээ Ц.Зоригийн баг таны хэргийг хэрэгсэхгүй болгосноороо барьцаалчихаад, Та тушаатай адуу шиг доороо дэвхцэж байгаа нь нууц биш. Дээрээс нь Б.Махбалын хэрэг. Та хугацаа дуусталаа л шүүх, прокурорын барьцаанд суух болоод байна. Таныг нэгэнт “өөрийн болгочихсон” өнөө хэдэн шүүгч, прокурорууд чинь, Монголыг гадныхантай хамсаж цөлмөсөн 23 ноцтой хэрэг байтугай “С.Зоригийн хэрэг” гэгчээр шоронд дөрвөн жил шахам хилсээр тамлагдаж байгаа хоёр иргэнээ ч суллуулж чадахгүйд хүрээд байна. Уул нь, Х.Баттулга таныг барьцаалаад, таны ивээлд багтаад байгаа Ц.Зориг тэргүүтэй энэ мафийнхан чинь шударга ёсыг дээдэлдэг улс оронд бол, гэмгүй иргэдэд хуулийн дээд хэмжээ оногдуулж хүний ёсноос гадуур тамлан зовоосныхоо төлөө, хуулийн олон заалтыг зөрчсөнийхөө төлөө, иргэн хүнийг дур зоргоороо дэглэм өөрчлөн гянданд тамласныхаа төлөө өөрсдөө ял эдэлж байх ёстой хүмүүс. Иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар яргалал даалгүй нас барвал гэр бүлийнхэн нь, түүний амь насыг хууль завхруулсан шүүгч, прокуроруудаас нэхэх бүрэн эрх бий. Олон улсын шүүхэд ч хандах боломж байгаа.
Х.Баттулга таныг барьцаалаад байгаа шүүгч, прокурорууд чинь, цагдаа Авлигатай тэмцэх газраас барьж өгсөн гэмт этгээдүүд, мафийн гол толгойлогчдыг бараг бүгдийг суллаад, хил давуулаад оргуулчихлаа. Сүүлийн үед таны саналаар томилогдож, ивээлд чинь байдаг шүүгч, прокуроруудын буруугаас олон ноцтой гэмт хэрэг дарагдаж, зарим нь хэрэгсэхгүй болж байгааг хэсэг бүлэг хүн зориуд гуйвуулан, бодлогын яам, УИХ руу улангассан дайралт хийж байгааг ч тантай холбож ойлгохоос өөр аргагүй. Хүмүүс бол таныг ард нь байгаа гэдэг юм.
Би нэг л зүйлийг хүсч байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналаар шүүгч, прокуроруудыг өөрчилж болдог шинэ хууль байнга үйлчилж байгаасай. Тэгвэл энэ шинээр томилогдоод, Ерөнхийлөгчийгөө барьцаалчихаад юу ч хийж чадахгүй суугаа шүүгч, прокуроруудыг хугацаа харгалзалгүй, маргааш ч гэсэн олонхийн саналаар өөрчлөөсэй гэж бодож байна. Монголд шударга хуульчид, өндөр мэдлэг мэргэжилтэй залуучууд олон зуугаараа бий. Тэд, энэ мафийн гар хөл бологчдын эрх мэдэлд дарагдчихаад гарч ирж чадахгүй байгааг зоригтой өөрчлөх цаг болсон. Энэ өөрчлөлт шинэчлэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга та энэ суудалд байгаа цагт хийх боломжгүй юм байна.
Хүндэт Ерөнхийлөгч өө Та, чадлаараа ажиллаад байгаа, нэгэн үед хамт жагсаж явсан “байлдагчид”-УИХ, Засгийн газраа “Тар!”, “Огцор” гэж айлдлаа. Таны энэ айлдварыг “хуучин” Ардчилсан намын олигархи удирдлагууд ч тоть шиг давтаж эхэллээ.
Таныг “Улсын Их Хурал өөрөө тар!”, “Засгийн газар огцор” гэж айлдсаны чинь дараахан УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Та өөрөө эхлээд огцорчих. Дараа нь УИХ, Засгийн газар тарах, огцрохоо яръя” гэж мэдэгдэнэ билээ. Энэ бол Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын олонхийн хэлсэн үг, ард түмний үг гэж би ойлгож байгаа. Монголын ард түмэн тан шиг мэдлэг чадвар хомс, төрийн хүний буурь суурьгүй, ноцтой хэрэг явдлуудад үргэлж нэр нь холбогдож явдаг Ерөнхийлөгчийг хүсээгүй, хойшид ч хүсэхгүй юм.
Би иргэний хувьд, ард түмэндээ үнэнийг хэлж ойлгуулж байх үүрэгтэй сэтгүүлч хүний хувьд таныг замын хагасаас буцаасай, ард түмнээсээ уучлал гуйгаад огцроосой гэж бодож байна. Таныг хэрэв огцрохгүй бол, би таньж мэддэг бүх төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн соёрхолтон, баатар, ардын, гавьяатнууддаа хандан энэ захидлаа илүү баримтжуулж шаардлага болгон гарын үсэг цуглуулж, төрийн гурван өндөрлөг, Үндсэн хуулийн цэцэд хандах болно.
Жич: Нэг зүйлийг танд сануулъя. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг олон хулгайчтай гээд зарлачихсан. Бүхний харж байгаагаар та бас алуурчидтай. Иймээс Х.Баттулга та намайг юм уу, манайхныг устгах гэж орон байраар нь, орж гарч яваа тээврийн хэрэгслэлээр нь устгаж тэнэглэв дээ! Миний хувьд “амьдын гэрээслэлээ” аль хэдийнэ хууль хүчний байгууллагын танил нөхөддөө хадгалуулчихсан байгаа. Бид устаж болно. Та маргааш нь устана гэдгээ л ойлгоорой.
Галсангийн ЖАМЬЯН
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч |
| Ерөнхийлөгч Х.Баттулга аа, та хэдий болтол барьцаанд хүлэгдэх юм бэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр 11:29 Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.
|
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр. »»
|
|
“Энержи Ресурс” ХХК-ийн түүхий нүүрсний гэрээ дууссанаар агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөлт цуцлагдав 11:25 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний
|
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний »»
|
|
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна 11:15 Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам,
|
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам, »»
|
|
"Цагаан алт" хөдөлгөөн, "Атар-4" аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо 11:06 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой »»
|
|
Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов 10:42 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён »»
|
|
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|