 |
|
 |
|
ЦУУТАЙ ГАВЬЯА НЬ БҮДГЭРСЭН ЦУСАН ГАВЬЯАНЫ ОДОНТ... |
|
|
 |
|
 |
ЦУУТАЙ ГАВЬЯА НЬ БҮДГЭРСЭН ЦУСАН ГАВЬЯАНЫ ОДОНТ...
2019-08-29Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч/  Миний суманд олон сайхан ахмадууд байсан. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ардын хувьсгалын партизан ч хэд бий. Бусад сумын адил түүх цадигтаа тэргүүнд нь залж хүндэлдэг сэн. "Дайны жилийн цэрэг явлаа..." гэж сайхан дуу байдаг даа. Миний суманд эх орны дайны үеийн цэрэг эрс олон байсан. Ванчин Бажаа, Бадарч баажаа , муухай Түдэв, Батаа гуай гээд...сураг мэдэхээс. Эд бол дайны үеийн цэрэг буюу эх орноо хамгаалах үйлсэд амиа өгөхөд бэлэн явсан эрс. Түүн дотроос нэг л хүнийг онцлон тодруулах гэсэн юм. Энэ хүн бол Буянхишигийн Сахьяа. Миний нутгийхан Бааран бааваа л гэдэг байсан байх. Сумаас баруун тийш нутагладаг байсныг нь бүдэг бадаг мэдэх...Миний хамаатан хүн. Хааяа аав ээж минь золгуулдаг байсан. Тоймтойгоос нь товч дурдвал иймэрхүү. Цусан гавьяаны улаан тугийн одонтой дайчин явсан хүн дээ.. Байлдааны гавьяаны улаан тугийн одонг хөгшчүүл ингэж нэрлэдэг байлаа... Сургуульд орсон байх үед эвлэл пионерийн ажлаар ялалтын баярын үеэр байлдаж явсан тухай нь яриулдаг байлаа. Тэр үед сурах бичигт "Аюуш" туужийг аль нэг ангийн сурах бичгээс уншдаг байсан үе л дээ. Сахьяа бааран гэж ийм нэг сайхан хүн эгэл жирийн амьдарсаар чимээгүйхэн одсон юм. Энэ хүнийг цэргийн албанаас халагдахад нь шийтгэн олгосон нэг улаан үнэмлэх байдаг. Тэр үнэмлэхэнд: Буянхишиг овогтой Сахьяа бие болвоос БНМАУ-ын ардын хувьсгалт цэргийн албанаа нас бие тэнхцэж 40 дүгээр онд татагдан ирээд ардын хувьсгалт цэргийн сахилга журмыг хатуужилтайгаар хадгалан сахиж байлдааны ба улс төрийн хүмүүжилтэй болж үндэсний бичиг үсэгт суралцан эндэгдэлгүй үнэн шударгаар уг албыг хааж 5 жилийн хугацааг дуусгаж бэлтгэл болон халагдсан бөгөөд цэргийн эрдмийн нэгдүгээрт онцоор мэргэжсэн цэрэг болох тул энэхүү үнэмлэх бичгийг шийтгэн олгож хадгалуулав. Орон нутгийн олон байгууллагуудаас угтан хүлээн авч олон нийт аж ахуйн зэрэг зохих тэнхцэх албан ажилд нь шинэ хүчин болгон татан оруулах..." хэмээжээ. Нөгөөтэйгүүр энэхүү цэргээс халагдсан тухай үнэмлэхийн арын нүүрэнд монгол бичгээр таталган бичсэн цохолт байгаа юм. Энэхүү цохолт бичгийг сийрүүлвээс: "Энэхүү нөхөр ану ирээд хугацаа дуусгасан үнэмлэхээ хулгайд алдсан мөн бөгөөд үүнийг нь манай сумангийн захирагч ану баталсан тул үүнд жинхэнэ үнэмлэхийг олговой.” гэсэн утгатай ажээ. Тийм болохоор Завхан аймгийн цэргийн хэлтсээс энэхүү үнэмлэхийг дахин олгож байжээ. Үнэмлэхэн дээр гурван хүн гарын үсэг зурж, тамга даржээ. Энэ гурван хүний дундах нь тэрхүү цохолтыг хийсэн нь гарын үсгийн тэгээс тодорхой байгаа юм. Миний сонсож мэдсэнээр тэр хүний бидэнтэй уулзаад ярьж байснаар Сахьяа гэдэг дайчин БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн Хөнгөн пулемётын наводчик байсан гэсэн. Энэ үнэхээр байлдааны үед жинхэнэ галын шугаман дээр үхэх сэхэхээ үздэг обьект байсан шиг байгаа юм.


Шудрагаар хэлвэл Аюушаас ч өмнө баатар болох ёстой гэсэн үг л дээ. Нэг сонин нь Жанчхүүгийн даваанд байгаа эрэлхэгээр нас барсан цэргүүдийн чулуун дээр сийлсэн нэрэн дотор Б.Сахьяа гээд бичээтэй байдаг гэсэн. Ийм нэг баатарлаг дайчин элсэн манхан элбэг шаргал говьдоо эгэл энгийнээр цусан гавьяаны улаан тугийн одонгоо зүрхэн дээрээ зүүсээр зүв зүгээр юу ч болоогүй чимээгүй аж төрсөөр одсон. Нэн харамсалтай. Миний сумын түмэн олон энэ хүнийг "баатар" л гэж сэтгэл сэтгэлээрээ шагнасан. Буянхишигийн Сахьяа гэдэг энэ нэр амьдаараа мөнхөрсөн тодоос тод жишээ энэ буюу...
1945 оны наймдугаар сарын сүүлчээр бүр тодруулвал 19-21-ны өдрүүд үнэхээр ширүүн тулалдаан болж байсныг олон хүн дурсан ярьсан байдаг. Сахьяа гуай ч 1980-аад оны дундуур ялалтын баярыг тохиолдуулан бидэнтэй хүүхэд байхад уулзалт хийж, дайнд оролцсон тухайгаа сонирхуулан ярьдаг байсан нь одоо болтол дурсамжийн богцноос сугарч гээгдээгүй юм. Пулемёт, наводчик гэх үгс содон соргог төдийгүй, түүнийг барьж үзэхийн хүсэл бяцхан цээжинд минь очтон байсан сан. Тэр хүний эгэл энгүүн хөдөөх төрхийг хараад ийм хүн тийм мундаг байлддаг аа гээд гайхна. Сурах бичгийн хуудаснаас Д. Сэнгээгийн "Аюуш” туужийг уншихдаа энэ хүнтэй чинь мөр зэрэгцэн тулалдаж явсан хүнийг танина шүү дээ гэж бодлоо улам хурцлаад л урамшаад л уншдаг сан. Тэр үнэхээр мэргэн буучийн үүргээ амжилттай гүйтэтгэж, хөнгөн пулемётийн шөргөн гал доогуураа дайчдаа урагш давших нөхцөлийг хангадаг байсан тухайгаа ярьдаг сан. Түүний пулемётийн сумны төгсөх үзүүр дайсантай л уулздаг байсан. Багаасаа энэ бодлыг би өнөөдрийг хүртэл тээсэн. Тээх ч болно. 1945 оны 8 сар. Дал гаруй жилийн тэртээ МАХЦ /Монгол ардын хувьсгалт цэрэг/-ийн бүрэлдхүүн Зөвлөлт Холбоот улсын улаан армитай хамтарсан Жанчхүүгийн тулалдаан бол Халх голын дайны нэг томоохон үйл явдал юм. Энд ЗХУ-ын 27 дугаар мотобуудлагын бригад, МАХЦ-ийн тэргүүний ангиудын хоёр жигүүрээр давшилтанд орсон байдаг. МАХЦ нь мотобуудлагын долдугаар хороо. Нянтайсүрэн хурандаа командалж явсан. Энэ тулалдаан бол нэгэнт урьдчилаад бэхэлсэн, хориглосон бэлэн байдалд байсан дайсны бие бүрэлдхүүнтэй тулалдаж байгаа болохоор манай талд хүнд сорилт болсон нь мэдээж. Тэд орчныхоо бүхий л ашигтай байрлалыг сонгон хэзээ мөдгүй гал нээхэд бэлэн болсон тийм нөхцөл байжээ. Монгол-Зөвлөлтийн цэргүүд ийм төвлөрсөн хүч уруу гал нээж давшсан нь хохирол үзэх магадлал тун их гэдэг нь хэн ч бодсон тодорхой. Ийм нөхцөл байдалд монголын эрэлхэг хөвгүүд ямар их зориг самбаа гаргасан нь үнэлж баршгүй, үгээр хэлэхийн аргагүй юм. Тухайн үедээ тэдний байлдааны тактик үнэхээр бахархмаар байжээ. Тиймдээ тэд хохирол амссан ч бэхлэлтийг сэтэлж ялалтын замыг нээж чадсан юм. Тиймдээ ч 1945 оны 8 дугаар сарын 23-нд "ялалт” гэдэг үг тэнгэрт сонсогдсон юм. Жанчхүүгийн даваанд болсон энэхүү шийдвэрлэх тулалдаанд ЗХУ-ын 53, Монгол улсын 13 цэрэг алтан амиа гарзадсан. Тэд үнэхээр л өргөсөн тангарагаасаа няцаагүй эх орноо эрэлхэг цээжээрээ хааж эрсэдсэн юм. Тэдгээр эрэлхэг 13 хэн байсан бэ...Л. Аюуш, М.Жанчив, Б. Сахьяа, М.Жүгдэр, П.Нямаа, Т.Дашдондог, Т.Самданжамц, Ц.Маамуу, Д.Дагва, Г.Лхамрагчаа, Г.Чулуунбат, С.Шагдар, Б.Пүрэв нар...Энэ 13 нэрсийн дотор гуравдугаарт бичигдсэн хүн болвоос Буянхишигийн Сахьяа юм. Энэхүү Б.Сахьяа буюу Т.Дашдондог нар бол хоёр жигүүрийн мэргэн буудагчид байсан тухай амьд үлдсэн дайчид нь нэг бус удаа тов тодорхой хуучлан ярьдаг байсан. Энэхүү дайнд өөрийн биеэр оролцсон Монголын цэргүүдээс ахмад дайчин Баасангийн Шалмаа гуай л саяхан болтол аж төрөн байсан "амьд” түүх явсан даа. Шалмаа гуай бол миний мэргэжил нэгт анд МҮОНРТ-ийн нэрт сэтгүүлч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ёолк. Шалмаа гуай Сахьяа гуай хоёр нэг салааны цэргүүд. Дайсны өөдөөс хамт давшиж явсан эрэлхэг дайчид. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. БНМАУ-ын баатар, хурандаа Д.Нянтайсүрэнгийн удирдлага дор мотомеханикжуулсан 7-р хуягт бригадад БНМАУ-ын баатар Дүүдэйн ахалсан пулемётын суманд хоёулаа "мэргэн буудагч”-аар /пулемётчин/ явсан. Хөнгөн пулемётийн жигдхэн тачигнах, дайзтай сумны тасралтгүй хөврөхийг тэр хоёр жинхэнэ ёсоор харж, цохилох зүрх нь эх орныхоо төлөө мөн адил тасралтгүй хөвөрч байсан юм. Мотомеханикжуулсан 7-р хуягт бригадын БНМАУ-ын баатар Дүүдэйн ахалсан пулемётын суманд тулалдаж байсан цэргүүдээс долоон улсын баатар цолтон төрсөн. Тэдгээр нь Аюуш, Дамдинваанчиг, Дампил, Дүүдэй, Нянтайсүрэн, Дашдондог, Жанчив нар юм. Шалмаа гуай, Сахьяа гуай нар 1945 онд цэргээс халагдаж нутагтаа буцсан. Энгэр дээр нь "цусан гавьяаны улаан тугийн одон” л үлдсэн. Тэд зүрх сэтгэлдээ бурханы хутгийг олтлоо Лувсанцэрэнгийн Аюушдаа хир халдаагаагүй. Дээдлэн залбирч "жинхэнэ баатар” гэж магтсаар байсныг бид мэднэ. Аюуш баатар бол байлдааны галын дунд дайчдаасаа тасран дайсны голомт уруу орж олзлогдож улмаар алтан амиа алдсан эрэлхэг хөвгүүн л дээ. Хүний чанар гэдэг тэр үед "алт” шиг байж дээ. Би биш тэр гэж хэлэх эр зоригтой байж. Өөрийгөө биш нөхдөө гэх нинжин сэтгэлтэй байж. Буянхишигийн Сахьяа гэж яг л хөдөөнийхөөрөө насан туршдаа мал ахуйгаа малласан сайхан хүн одоогоос 24 жилийн өмнө тэнгэрт хальсан юм. Тэр 1945 онд амь үрэгдсэн хэмээн чулуунд нэрээ сийлүүлснээс хойш яг 50 жил амьд сэрүүн аж төрсөн юм. Түүний эгэл энгийн цадиг гэвээс 1919 онд одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Цоохор нуур багийн Хөтөл гашуунд ард Буянхишигийн 7 дахь хүүхэд болж төрсөн. 21 насандаа 1940 онд цэрэгт мордсон. 1945 онд чөлөөлөх дайны дараа цэргээс халагдаж нутагтаа ирсэн.
Цэргийн албанаас халагдаж ирээд Хөхморьт сумандаа мал маллаж аж амьдралаа авч явсан. Тэр үед хөдөө орон нутагт газар сайгүй л нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан цаг. Сахьяа гуай "Баян-Оргил” нэгдэл байгуулагдахад анхны гишүүнээр нь элсэн орж байсан. Тэр цагаас хойш малаа тасралтгүй малласаар, төрж өссөн нутаг усандаа амьдарсан. 1995 онд 76 насандаа нас барсан. Намайг хүүхэд ахуйд намрын намарт сумын төвд ирж хүүхэд залуучуудтай уулзаж байлдаж явсан тухайгаа ярьдаг л ажилтай байсан даа.


Сахьяа гуай хүү Баавгайдаа дайнд оролцож хэрхэн байлдсан, тэр үед чухам ямар тулалдаан болсон тухайгаа нэгд нэгэнгүй ярьж өгсөн байдаг. Энэ дурсамжийг Баавгайн хүү Сахьяа гуайн ач Бямба-Очир надад тэмдэглэн сийрүүлж өгснийг тэр хэвээр нь энд орууллаа.
"1945 оны чөлөөлөх дайнд Mонгол ардын хувьсгалт цэрэг ах дүү өвөрмонголыг чөлөөлөх Жанчхүүгийн давааны гурван өдрийн ширүүн тулаан болсон гэдэг. Энэхүү тулааны түүх андуурагдан бичигдсэнээс Лувсанцэрэнгийн Аюуш монгол улсын баатар цолоор нэхэн шагнасан байдаг байна. Монголчууд тэр бүр мэддэггүй нууцлаг түүхийн эзэн чимээгүйхэн байсаар хорвоогоос халин одсон өвөөгий минь суу алдар мартагдан үгүй болсон юм. Монголын төр засаг Буянхишигийн Сахьяагийн тухай судлан үзвэл тун зохилтой юм. Алдарт мэргэн буудагч хөнгөн пулемётын наводчик ахмад дайчин Буянхишигийн Сахьяа нь монгол улсын баатар цол аваагүй нэр нь тодроогүй амьддаа чулуун хөшөөн дээр нэрээ сийлүүлсэн эгэлхэн нэгэн дайчин эрийн түүх он цаг өнгөрөх бүр мартагдан үгүй болсон юм. Буянхишигийн Сахьяа нь амьд сэрүүндээ өөрийн хүү Баавгайд дайны түүхийг нэг бүрчлэн ярьж өвлүүлэн үлдээсэн байдаг. Тэрээр хурандаа Нянтайсүрэнгийн 7-р дивизэд салааны захирагч Дүүдээгийн удирдлаганд тулаанд оролцсон байдаг. Ямар ч дурангүй буугаар 300 метрийн зайнаас шүдэнзний хайрцаг онодог тийм мэргэн бууддаг байсан гэдэг. Монгол Зөвлөлтийн хамтарсан цэргүүд дайсныг нэхсээр яваад Жанчхүүгийн давааны ард дайсны хүчтэй тулгарч ихээхэн хохирол амссан байна. Мөн тагнуулууд дайсныг илрүүлж чадаагүйгээс дайсны уутан галд орж урагш давших боломжгүй болсон гэдэг. Дайсны хорлон сүйдлэх ажиллагаа явагдаж цахилгааны утсыг тасалснаас арагшаа холбоо тасарсан юм. Салааны захирагч Дүүдээ нөхөр холбоочин Жанчивт эвдэрлийг олон засах тушаал өгсөн байна. Мөн монгол ардын хувьсгалт цэрэг дайсныг галаар хавчин тулалдах тактик хэрэглэжээ. Энэхүү тактик нь тун амжилттай болсон гэдэг. Ингээд цэргээ 3 хуваан зүүн жигүүрийг Б.Сахьяа хөнгөн пулемёттой түүний туслахаар Л.Аюуш сумыг тогтоон барьж өгөх түрүүлэн давшиж салаагаа авж гарах баруун жигүүрийг Б.Шалмаа хүнд пулемёттой хуягттай хамт агаараас ирэх хүчийг хориглон тулалдаж, салаагаа авч гарах, дунд хэсгээр хурандаа Нянтайсүрэн болон салааны захирагч Дүүдээн хамт тулаанд орсон байдаг байна. Ийнхүү дайсантай үхэх сэхэхээ үзэн тулалдах явцад холбоочин Жанчив тасарсан утсыг олж үхлүүт шархадсан ч хоёр үзүүрийг амандаа зуун эрэлхэгээр амь эрсэдсэн гэдэг. Б.Сахьяа, Л.Аюуш нар маш хурдан байрлалаа солин урагш давшиж дайсны галын цэгүүдийг устгаж байх явцад гэнэт нэгэн нохой хурдтай давхиж байхыг Б.Сахьяа тун сайн ажиглан харснаар 750метрийн зайнаас бараг л хүний нүдэнд өртөхгүй нохойг буудан унагасан гэдэг. Гэтэл тэрхүү нохой нь дайсны мэдээ хүргэгч монгол цэргүүдийн байрлалыг схемээр заан харуулсан нууц бичиг байсан гэдэг. Ийнхүү дайсны мэдээг замаас нь таслаж маш том гавьяаг ангидаа байгуулсан байна. Мөн тулааны явцад Л.Аюуш сураггүй алга болсон гэдэг. Сум барьж өгж байгаад сум дуусангуут сумаа хийгээрэй гэж хэлэх гэтэл Аюуш байгаагүй гэдэг. Яг энэ үеэр салааны захирагч Дүүдээ анги нэгтгэлүүдээ шалган эргэж, ангидаа нийл хэмээн хэлэхээр ирсэн байна. Гэвч Аюуш сураггүй болсон учраас түүнийг олох даалгаварыг Б.Сахьяад өгчээ. Ийнхүү цааш ганцаараа 10 сумтай винтов 2 гранаттай дайсны галын цэгүүдийг устгаж эхэлсэн байна. Гурван галын цэгийг амжилттай устгаад урагш мөлхөн явтал буу тас хийн гэдсээр нь халуу оргин хүү татах шиг л болсон гэдэг. Ухас хийгээд л ганц өнхрөөд үхсэн япон цэргийн окоп руу ороод сэхээ аван ийш тийш ажиглан харвал нэлээд цаана мэргэн буудагч бололтой цэрэг бууныхаа замгийг арагш татаж байсан гэдэг. Үхсэн цэргийн бууг аван нам бууджээ. Дахин цааш мөлхөн явж байхдаа дахин мөрөндөө буудуулан шархадсан аж. Гэвч ажралгүй цааш давшсаар ганцаараа дайсны зургаан галын цэгийг устгасан гэдэг. Яг энэ мөчид Зөвлөлт Монголын хамтарсан цэрэг урагшлан давшиж орсноор 3 дахь өдрийн үд гэхэд аугаа их ялалтын мэдээг дэлхийд тунхаглан дайсны сүүлчийн голомтыг устган японы эзэн хаан бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Аюушийн шарилыг олоход анхны байрлалаасаа зуу хүрэхгүй метрт олдсон гэдэг. Б.Сахьяа нь түүнийг урагшлан давшсан хэмээн урагш давшсаар байсан гэдэг. Хожим нь би биш миний хийсэн үйлдлүүд Аюушийнх болоход үнэхээр сонин санагдаж байж билээ хэмээн мушилзан инээж суусан гэдэг. Тэрээр гавьяа шагналын төлөө бус зөвхөн эх орон ард түмэн дайчин нөхдийнхөө мөр зэрэгцэн тулалдсан амь үрэгдэн үүрд нойрссон анд нөхдийнхөө нэг нь байсанд бахархам санагдмаар. Жанбэй хотод сүндэрлэн боссон гэрэлт хөшөөнд Б.Сахьяа гэдэг нэр 3-т бичээстэй байдаг байна. Монголын эрэлхэг зургаа гэгддэг Лувсанцэрэнгийн Аюуш, Магсарын Жанчив, Буянхишигийн Сахьяа, Манлайн Жүгдэр, Пэлжээгийн Нямаа, Гомбосүрэнгийн Дашдондог нар юм.
Ийм л үнэний дэнс болсон нэгэн сайхан ахмад дайчин тэнгэрийн мөнхөд шингээд 24 жил өнгөрч байна. Эхээс мэндлээд 100 жил болжээ. Халх голын ширүүн тулалдаанд амь биеэ хайрлалгүй тулалдаад амь үрэгдэгдсэдийн хананд нэрээ сийлүүлээд 50 жил болжээ. Тэр халх голын болон чөлөөлөх дайны тэгш ойгоор нөхдөө дурсдаг байсан. Аймаг оронд хааяадаа явж хурал хуйд ганц нэг оролцсон байх. Хүүхдүүд хөөрхий, сайхан яриа хөөрөөгий нь байлдаантай кино үзэж байгаа юм шиг амтархан сонсоод нар салхинд гандсан түүний хүзүүнд улаан бүч зүүснээр баярлаж талархсан сэтгэлээ илтгэхээс цаашгүй. Он цаг улиран өнгөрсөөр л байсан. Сахьяа гуайд хэд хэдэн үнэмлэх бий. Түүний хамгийн эрхэм нь нүүрэн дээрээ төрийн сүлдний зурагтай "Бүгд найрамдах монгол ард улс Одон медалийн дэвтэр” гэсэн улаан үнэмлэх бий. Энэ үнэмлэхийг нээгээд үзвэл Одон медалийн танилцуулгатай. Шагнагдсан тухай тэмдэглэл гэсэн хүснэгтэд: Байлдааны гавьяаны улаан тугийн одон 876. 1945 оны 9-р сарын 26. Зарлигийн дугаар 79” гэж дурайтал бичсэн бичээс байдаг. Буянхишигийн Сахьяа гэж энэ сайхан буурал хорвоод мэндлээд 100 жил болжээ. Энэ сайхан хүн Монгол улсын баатар байсан бол өнөөдөр ой дурсгал гээд бөөн л юм болж байх байлаа даа. Ядаж л төрсөн нутагт нь шавар баримал ч гэлээ байх байсан. Тухайн цагтаа тойрсон "төөрсөн” шагналыг нь 100 насных нь ойгоор Халхын голын ялалтын баяраар "нэхэн” шагнаваас нутаг ус нь, үр хүүхэд нь, ач зээ нь баярлах сан. Хөрөнгө чинээ шаардахгүй энэхүү гавьяат энэрэнгүй үйлсэд тэгтлээ зардал мөнгө орохгүй ч, сайн сайхан сэтгэлийн халуун дулаан илч эрчим хаа сайгүй л түгнэ дээ. Сахьяа гуайн үнэмлэхэн дунд хуудас нь шарласан ганцхан нүүр хөндлөн улаан /кант/ зураастай нэг үнэмлэх байдаг. Тэр үнэмлэхийн дотор талд юу гэсэн бичээс байдаг гээч...

БОҮ-ний № 575
Буянхишиг овогтой Сахьяа нь хот, суурин газрын
нийтийн үйлчилгээний /таксинаас бусад/
тээврээр үнэ төлбөргүй зорчино.
Дайнд оролцогсодын Монголын хороо.
1990 оны 11 сарын 5-ний өдөр
Говь-Алтай аймгийн ахмадын хороо...
гэжээ. Энэ үнэмлэхийг "шийтгэн” олгоход Сахьяа гуай 70 гарчихсан хониныхоо бэлчээрт л алхаж явсан даа. Харамсалтай нь энэ үнэмлэх түүнд нэг удаа ч үйлчилгээ хангаагүй гээд бодохоор сэтгэл эмзэглэхээс өөр яах ч билээ. Амь насаараа дэнчин тавьж, улс эх орныхоо төлөө амь хайргүй тэмцэж явсныхаа хариуд төрөөс эдлүүлсэн тусгай тодотголтой ганц үнэмлэх нь энэ шүү дээ гэж бодохоор мөн ч өрөвдмөөр. 1945 оноос насан өөд болтлоо аймгийн төв цөөхөн орсон түүнд насных нь эцэст тохуурхаж байгаа юм шиг ийм нэг үнэмлэх бичиж суугаа нь мөн ч эмгэнэлтэй байгаа биз. Тэр хорвоод ирж дуугаа хадааж, эр өсөж, эсгий сунахын ялдар хорин нэгэн насандаа цэрэгт мордож эх орноо хамгаалсан шиг хамгаалж, албаа дуусгаад хагас зуун жил хонь малаа адуулсаар хорвоог орхихдоо мөр зэрэгцэн тулалдаж явсан дайчин нөхдөө л нүдэндээ нулимстай дурсаж байснаас "надад баатар өг, бай шагнал олго” гэж нэг ч удаа өргөдөл ном захидал занаа илгээж явсангүй. Үе үе амьд үлдсэн дайчин нөхөд нь хэрхэн мэргэн буудаж баатарлаг тэмцсэнийг бахархан дурссан л байдаг сан. Буянхишигийн Сахьяа гэж хүн чанарын бодит дүр, эгэл энгүүний туйл болсон ийм сайхан хүнийг дурсан дурсан суух хүмүүс өдрөөс өдөрт цөөрсөөр. Нэхэн дурсахаас нэхэн шагнах хүртэл цаг хугацаа хөвөрсөөр. Элс манхант нутагтай эгэл жирийн сэтгүүлч миний бие үүнийг бичиж түмнээ өргөх үүрэгтэйгээ хатуу ухамсарлан хичээнгүйллээ.
2019.08.05 Хөххот |
ЦУУТАЙ ГАВЬЯА НЬ БҮДГЭРСЭН ЦУСАН ГАВЬЯАНЫ ОДОНТ... |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баарин баруун хошууны Монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна 15:48 Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун
|
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ жишиг тогтоож буй “Ах дүү нар” ХХК 14:16 Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл,
|
Өвөр Монголд 2016 онд байгуулагдсан “Ах дүү нар Хүнсний Технологи” ХХК нь махан бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, »»
|
|
"Нэг улс нэг стандарт" хөтөлбөр хэрэгжүүлнэ 13:22 Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ.
|
Олон улс, бүс нутаг, хөгжингүй орнуудын дэвшилтэд стандартыг нэвтрүүлнэ. »»
|
|
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 13:19 Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч,
|
Энэ оны 06-р сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, »»
|
|
Аюулгүй хоолоор ирээдүйгээ хамгаалж буй Жин Шы Ань компани 11:15 Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт,
|
Өвөр Монголын Тунляо хотод байрладаг Жин Шы Ань Технологийн ХХК нь хүнсний аюулгүй байдлын хяналт, »»
|
|
Дорнод аймгийн 31 багш орон сууцны урьдчилгаанд 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа 10:27 “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна.
|
“Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдааны хүрээнд багшлахуйн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар цэцэрлэгийн болон бага ангийн багш нарынхаа нийгмийн баталгааг хангаж байна. »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ 09:26 2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан
|
2025 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан "Бүх цэргийн наадам", 2025/06/07-ны өдөр зохион байгуулагдсан »»
|
|
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ 09:22 Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан.
|
Улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдсан. »»
|
|
Шинэ ерөнхий сайдад уулзалтын урилга хүргүүлэх тухай 09:20 Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг
|
Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын асуудлаар үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын тэмцлийг »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Роналдо: Эх орныхоо төлөө хөлөө хугалбал хугалъя гэж бодсон 08:57 Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа.
|
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээ баг Испанитай үндсэн ба нэмэлт цагт 2:2-оор тэнцэж, пенальтиар 5:4-өөр ялалт байгууллаа. »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 16:53 Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.
|
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ 13:39 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) “Solar Orbiter” сансрын »»
|
|
12 их, дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ 11:42 Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс
|
Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ 11:40 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны
|
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны »»
|
|
Майничи шимбүн: Сүмогийн ертөнцөд том хохирол учирлаа 10:16 Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна.
|
Миягино ояката буюу их аварга Хакүхо сүмо бөхөө орхих болсон мэдээ дэлхийн хэвлэл мэдээлэлд гарсаар байна. »»
|
|
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ 10:03 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн
|
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
2025 онд Монгол Улсын дараах аймаг, сумдын 100 жилийн ой тохиож байна 08:44 Увс аймаг:
|
|
|
"BTS"-ийнхэн цэргийн албаа хааж дууслаа 08:35 "BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн
|
"BTS" хамтлагийн залуус хугацаат цэргийн албанаасаа халагдан ирсээр. Ирэх долоо хоногт хамтлагийн дөрвөн гишүүн »»
|
|
"Өргөө-2" кино театрыг нүүлгэх шүүхийн шийдвэр гарчээ 16:06 Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч
|
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн Технологийн Үндэсний Парк болон Өргөө-2 кино театрын эзэмшигч »»
|
|
Морьт харвааны 18 морийг хулгайлжээ 15:37 Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус
|
Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 тооны морийг 4 иргэн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар тус »»
|
|
Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана 14:47 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11:39 Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр
|
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр »»
|
|
Их дүйчин өдрөөр хийхийг цээрлэх болоод эрхэмлэх үйлүүд 11:24 Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан
|
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван үйл явдал давхацсан »»
|
|
"Улаанбаатар биенналь 2025"-ын хүрээнд "Туургатан" орчин үеийн урлаг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ 11:22 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025”
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” »»
|
|
Ходоод яагаад өвддөг тухайд 11:15 Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
|
Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй »»
|
|
Х.Нямбаатар: Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү 11:14 Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт
|
Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт »»
|
|
Асашёорюү: Би идсэн тогоо руугаа нулимахгүй 10:07 Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ.
|
Идсэн тогоо руугаа нулимдаггүй гэх үг байдаг. Тэгвэл мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Х-д яг ингэж жиргэжээ. »»
|
|
А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой 09:59 ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
|
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж үзэв 18:53 Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын
|
Төсвийн байнгын хорооны /2025.06.10/-хуралдаанаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын »»
|
|
"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна 18:46 ..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл
|
..."Сэлбэ 20 минутын хот" корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл »»
|
|
Энэ сарын 18-нд эхлэх элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ 16:23 2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ.
|
2025 оны элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. »»
|
|
Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна 14:56 Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна
|
Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
ЦЕГ: ТҮЦ нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч бусдыг мэсээр гэмтээсэн хэргийг шалгаж байгаа 11:30 Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч мэсээр бусдын биед халдаж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан.
|
Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх үеэр худалдаа эрхлэгч мэсээр бусдын биед халдаж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. »»
|
|
Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 11:04 Энэ оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх
|
Энэ оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх »»
|
|
Хансүр, гавж Ё.Амгалан: Эдүгээ Монгол орноо ариун сайхан Ганжуурын лүн дуурсан байгаа нь Богд нарын минь ач хэмээн боддог 09:53 Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд гурав дахь жилдээ Ганжуурын эш лүнгийн хурал
|
Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд гурав дахь жилдээ Ганжуурын эш лүнгийн хурал »»
|
|
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ 09:45 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ.
|
Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Далайн усанд бүрэн задардаг хуванцар материал гарган авчээ 09:09 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 9 /Reuters/. Японы RIKEN хүрээлэнгийн шинэ материалуудыг судлах төв болон
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 9 /Reuters/. Японы RIKEN хүрээлэнгийн шинэ материалуудыг судлах төв болон »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Токио дахь Монгол Улсын ЭСЯ: 11 монгол иргэн хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэргэлэн танхайрч ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан 12:41 Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй 8 монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 иргэн
|
Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй 8 монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 иргэн »»
|
|
Луу бол Хятадын бус Монголчуудын "язгуур" шүтээн 11:52 Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг.
|
Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг. »»
|
|
Лхагва гарагт тохиох Бурхан багшийн Их дүйчэн өдөр сүсэгтэн олон юу анхаарах вэ? 11:50 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын
|
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын »»
|
|
Үндэстнүүдийн лигт Португалын шигшээ баг түрүүллээ 11:49 МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 10 /RIA Novosti/. Португалын хөл бөмбөгийн шигшээ баг УЕФА-гийн
|
МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 10 /RIA Novosti/. Португалын хөл бөмбөгийн шигшээ баг УЕФА-гийн »»
|
|
|
Зеленский: Путин ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байна 17:17 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин сэргээхийг хүсч байгаа тул »»
|
|
Air India: Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс нэг хүн амьд үлдсэн 14:33 АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч
|
АХМЕДАБАД, 2025 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч »»
|
|
Кабул дэлхийн анхны ундны усгүй хот болж болзошгүй 09:27 Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн
|
Афганистаны нийслэл Кабул хотод 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэж байна гэж олон улсын хүмүүнлэгийн »»
|
|
Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ 08:58 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн
|
ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн »»
|
|
Эсэргүүцлээс үл хамааран цагаачдын баривчилгаа үргэлжилнэ 13:40 АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар
|
АНУ-ын Цагаачлал болон гаалийн алба Баасан гаригт /2025.06.06/ Лос Анжелест 44 хүнийг баривчилсны дараа хот даяар »»
|
|
Лос Анжелесийн эсэргүүцлийн жагсаалаас 400 орчим хүнийг баривчлаад байна 09:10 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнөөс 400 орчим хүнийг баривчлаад байна. »»
|
|
Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ 14:21 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн »»
|
|
Дональд Трамп: Иргэний дайныг хүсэхгүй байна 13:48 6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав.
|
6-р сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни муж улсын захирагчийг хотыг сүйрүүлэхийг зөвшөөрсөн гэж буруутгав. »»
|
|
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү? 09:21 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын
|
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэсний хамгаалалтын »»
|
|
Орос 2029 он гэхэд НАТО руу довтолж магадгүй гэжээ 09:00 НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт
|
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт »»
|
|
Яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн худалдааны маргааныг шийдвэрлэх цор ганц сонголт гэжээ 10:01 Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа
|
Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцээний дараа Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа »»
|
|
Трамп Лос Анжелест болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар цэргүүд илгээлээ 08:48 АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч
|
АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч »»
|
|
Японы компани Саран дээр аппаратаа буулгаж чадсангүй 15:18 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани »»
|
|
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан 10:55 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв. »»
|
|
Путин Украиныг терроризмд буруутгаж, хэлэлцээр хийхээс татгалзав 12:44 Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын
|
Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 4-нд Засгийн газрын зөвлөгөөний үеэр Брянск, Курск муж дахь төмөр замын »»
|
|
ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ 10:05 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. »»
|
|
Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа 09:01 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. »»
|
|
И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө 08:52 Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч
|
Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч »»
|
|
Meta компани цөмийн эрчим хүч худалдан авах гэрээ байгуулжээ 17:23 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /Fox Business/. “Meta Platforms” компани Иллинойс муж улс дахь »»
|
|
Нидерландын засгийн газар нуран уналаа 13:08 Нидерландын улс төрч Гирт Вилдерс эвслийн засгийн газар нь түүний цагаачлалын хатуу бодлогыг дэмжихгүй байна хэмээн,
|
Нидерландын улс төрч Гирт Вилдерс эвслийн засгийн газар нь түүний цагаачлалын хатуу бодлогыг дэмжихгүй байна хэмээн, »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|