 |
|
 |
|
Байнгын хороо шүүх шиг хуралдаж хэргийн эзнийг хайлаа |
|
|
 |
|
 |
Байнгын хороо шүүх шиг хуралдаж хэргийн эзнийг хайлаа
2019-10-04Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдаж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Өмнө нь дээрх хуулиудад өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар өөрчилсөн гэсэн маргаан сүүлийн үед их гарч байгаа. Эрх баригч намын гишүүд үүнд нэг нэгнээ буруутгасан байр суурь илэрхийлсээр ирсэн. Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэгдэж байгаа хүмүүс бүгд оролцож, анх удаа энэ асуудлаар өөд өөдөөсөө харж суугаад буруу, зөвөө хэлэлцлээ. Энэ утгаараа Байнгын хорооны хурал шүүх хурал мэт болов. “Шүүх” гэм буруутай этгээдийг олж тогтоосон эсэхийг “шүүх хуралд” оролцсон дараах хүмүүсийн байр сууриас харна уу.
Ш.Раднаасэд: -2017 оны дөрөвдүгээр сарын 16-нд Төрийн ордны 334 дүгээр өрөөнд ажлын хэсэг хуралдахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал боловсруулсан уу, үгүй юү. Үүнийг олон нийтэд хэлж өгөхгүй бол энэ бүхний цаана тухайн үед Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Раднаасэд байгаа гэдэг. Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан Х.Нямбаатар би үхэхээр чи үх гээд “Үүнийг чинь Ш.Раднаасэд хийсэн юм. Алга дарам цаасаар хүн хуурахгүй” гэж ярьсан. Би УИХ-ын Тамгын газраас бүх тэмдэглэл, соронзон бичлэгийг нь гаргуулж авсан. Би анхны хэлэлцүүлгийг нь хийх үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-ыг өөрчилсөн. 31.13 бол мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой заалт. Мөрдөн байцаалт нэрээр олон хүнийг цагдаагийн байгууллага удаан хугацаагаар үүдэнд зогсоож тамладаг байдлыг багасгах, мөрдөн байцаагчдыг хариуцлагатай богино хугацаанд хурдан шуурхай ажиллуулахын тулд энэ өөрчлөлтийг хийсэн. Гэтэл энэ өөрчлөлтийг үндэслээд заавал материаллаг хуульд өөрчлөлт оруулахгүй бол хэрэгжихгүй гээд Эрүүгийн хуулийн 1.10 буюу хөөн хэлэлцэх хугацааг богиносгох өөрчлөлтийг боловсруулсан.
Харин одоо энэ төсөл дээр 31.13-ыг өөрчилсөн заалт орж ирээгүй байна. Ажлын хэсгийнхэн “Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол ямар ч ашиггүй зохицуулалт болно” гэж ярьж байгаад өөрчлөлт оруулсан. Ажлын хэсэгт хэн хэн байсан бэ гэвэл, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Эрхэсхулан, Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, Б.Баасандорж нар байсан. Х.Батсүрэн шүүгчээс нэг зүйл асууя. Хөөн хэлэлцэх хугацаатай шүүхийн шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж гаргадаг юм уу, Эрүүгийн хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг юм уу. Хэрэв Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг юм бол миний буруу.
Х.Батцэрэн (Дээд шүүхийн шүүгч): -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хязгаарлалт тогтоодог гурван тохиолдол байдаг юм. Нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдсэнээс хойш ямар хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэх вэ гэдэг эхний асуудал. Хоёрдугаарт, нэгэнт эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан бол ямар хугацааны дотор мөрдөн шалгаад шүүх шийдвэрээ гаргах вэ гэдэг хоёр дахь хугацаа. Гуравдугаарт, шүүх шийдвэрээ гаргаснаас хойш ямар хугацаа өнгөрвөл энэ шийдвэрийг биелүүлж болохгүй вэ гэдэг хугацаа.
2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-т заасан мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг дээр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш мөрдөн байцаалтын хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй хүний эрх хязгаарлагдах байвал удаан үргэлжилбэл яах вэ. Энэ асуудлыг хуулиар зохицуулж болох уу гэдгийг тодруулсан юм. Энэ бол Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй асуудал. Энэ бол цэвэр мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой асуудал.
Би 2017 оны дөрөвдүгээр сарын 15, 16-нд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй.
Б.Бат-Орших (Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга): -Тухайн өдөр ажлын хэсгийн хурал дээр яг юу яригдаж байсныг нарийн санахгүй байна. Ш.Раднаасэд гишүүнд тэмдэглэл байгаа бол уншаад сонсгож болох уу. Ажлын хэсэг дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах үед Эрүүгийн хуультайгаа уялдах ёстой гэдэг зүйл яригдсан.
Ц.Нямдорж: -Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тогтоодог. 12 хүртлэх жилийн ялтай хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа нь дээд тал нь 12 жил байна гээд заачихдаг. Энэ 12 жилийн хугацааг хууль, шүүхийн байгууллага яаж шийдэхийг процессын хуульд заадаг юм. Ш.Раднаасэд гишүүний асуугаад байгаа Эрүүгийн хуулийн 1.10-ын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт. Үүнийг өөрчлөх шаардлага байхгүй. Яагаа гэвэл, Эрүүгийн хуульд дээд тал нь 12 жил гээд заачихсан байгаа. Гол маргаан бол гэмт хэргийн ангилалыг байхгүй болгосонтой холбоотой. Хөөн хэлэлцэх хугацааг нь гэмт хэргийн ангилалаар авч үзэх гэхээр Эрүүгийн хуулийн бүх заалтыг хөндөх шаарлагатай болох гээд байгаа юм.
Ш.Раднаасэд: -Б.Бат-Орших прокуророо, Эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн заалт хууль батлагдсанаас хойш дангаараа тогтоолтой хамт батлагдсан. Үүнийг санаж байна уу. 2017 оны дөрөвдүгээр сарын 15, 16-ны даваа, мягмар гаригт ажлын хэсэг хуралдаад 17-нд Байнгын хороогоор хэлэлцүүлсэн юм. “Би одоо санахгүй байна. Тэмдэглэл нь байвал уншаад өгөөч” гээд байх юм. Ажлын хэсгийн хурал болж 1.10 дугаар заалтыг өөрчилсөн юм уу, үгүй юм уу гэдгийг л хэлээд өгчих. Тэр нь л хамгийн чухал байна.
Б.Бат-Орших: -Ажлын хэсгийн тэмдэглэлийг харлаа. Процессын хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт орсон ч Эрүүгийн хууль буюу материаллаг хуулийг дагаж зохицуулагдах учраас хоорондын уялдаа холбоог хангах тухай асуудал ажлын хэсгийн хурлын үеэр яригдсан байна.
Ш.Раднаасэд: -Ажлын хэсэг хуралдаж Эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн гэдгээ хэллээ. 31.13 буюу мөрдөн байцаалтын хугацаанд оруулсан өөрчлөлтийг улбаалж Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлыг ажлын хэсэг хийсэн болохоо өөрсдөө ярьж байна, Х.Нямбаатар дарга аа. Гэтэл Ц.Нямдорж сайдын оруулж ирж байгаа төсөл дээр 31.13-ыг хөндөөгүй хэрнээ материаллаг хуулийнхаа хөөн хэлэлцэх хугацааг хөндчихсөн байна.
Ц.Нямдорж: -Х.Тэмүүжингийн батлуулсан Эрүүгийн хуулийн 1.10-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэсэн заалт байсан. Сүүлд өөрчлөлт оруулахдаа яллагдагчаар татах гэдэг үгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг үгээр сольчихсон. Өөр ямар ч өөрчлөлт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь бол Х.Тэмүүжингийн батлуулсан хуульд зааснаараа байгаа. Нэг, найм, 12, 20 жил гэсэн хугацаа бий. Процессын хуулиар чинь 1.2, 1.5-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг байгаа. Тэр бол Эрүүгийн хуулийн 1.10-т заасан нэг, найм, 12, 20 жилийн хугацаа өнгөрсөн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт. Энэ өөрчлөлт чинь буруу. Үүнийг хийсэн эзэд нь өөдөөс хараад сууж байна. Х.Батсүрэн, Б.Бат-Орших нар. Эднээс гадна Хууль зүйн сайд байсан С.Бямбацогт, дэд сайд байсан Б.Энхбаяр, ажлын хэсгийн ахлагч гээд хүмүүсийн нэр хурлын тэмдэглэл дээр бичигдээд үлдсэн байна. Одоо хэн нэгэн рүү битгий бухаарай. Үүний цаана юм будилуулах сонирхол байсан байхыг үгүйсгэхгүй. Яллагдагчаар татсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэдэг чинь цаашаа шүүх хүртэл ямар ч хугацаанд хэргийг хөөн хэлэлцэж болно гэсэн зохицуулалт. Үүнийг та нар будилуулсан. Хэрэв хувийн сонирхолтой байсан бол та нарыг бүгдийг чинь шалгах хэрэгтэй.
Х.Нямбаатар: -За юу л болоод байна даа. Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож өөрсдөө санал өгч баталчихаад одоо болохоор шалгадаг газар нь шалгуулъя гэж байна. Ийм утгагүй улс төр хийдгээ боль, Ц.Нямдорж сайдаа. 20, 30 жилийн турш би бүгдийг мэдэж байгаа гэдгээ боль.
Ц.Нямдорж: -Энэ бол яг чиний хийсэн будилаан.
Х.Нямбаатар: -Материаллаг хууль, процессын хууль хоорондоо уялдаагүй явагддаг гэж ярьдаг Хууль зүйн сайдтай байгаадаа би үнэхээр гутарч байна. Энэ хоёр чинь өөр хоорондоо уялдаж ажилладаг юм.
Ц.Нямдорж: -Одоо хийсэн ажил чинь тодорхой болж байна.
Ш.Раднаасэд: -Ц.Нямдорж сайд үүнийг хийсэн эзэд нь гарч ирлээ гэж хэлж байна. Ажлын хэсэг үүнийг хийсэн гэдгийг Б.Бат-Орших прокурор хэллээ, Х.Нямбаатар дарга ч хэллээ. Хөөн хэлэлцэх хугацаан дээр одоо цэг тавъя. Энэ хугацааг наашлуулж цаашлуулсан хүмүүс нь ажлын хэсгийн гишүүд гэдэг нь тодорхой болж байна. Одоо үүнийг Раднаасэд хийсэн гэж битгий худлаа яриарай. Би үхэхээр чи гэдэг байдлаар битгий асуудалд ханд. Б.Энхбаяр гэж дэд сайд байсан. Ний нуугүй хэлэхэд ажлаа хийж чадахгүй сайддаа гологдоод л огцорсон юм билээ ш дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүх хурлууд дээрээ ялагдсан хүнийг ямар сайн хуульч гэх юм бэ. Тэгсэн хэрнээ эрүүгийн эрх зүйг мэддэг царайлчихаад анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг хоёроо мэдэхгүй худлаа ярих юм. Твиттер, фейсбүүкийн хуульчид их боллоо. Улстөржиж болох сэдэв, болохгүй сэдэв гэж байдаг. Буруу хуулийг буруу сурталчилсаны хор хөнөөл нь ард түмэн дээр бууж байна. Цаашдаа томоохон хуулиудын ажлын хэсгийг сайн хүнээр ахлуулахгүй бол мэдэхгүй юмныхаа дайсан гэгчээр алах юм байна.
Ер нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиас бол хэчнээн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон гэдгийг гаргаж ярих хэрэгтэй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болчихсон гэж ойлгосон. Энэ хэрэг 2009 онд илэрсэн юм билээ. Хэрэв хэрэгсэхгүй болсон бол 2019 он хүртэл 10 жил мөрдөнө гэж юу байсан юм бэ. Одоо энэ хуулийн төслийг хурдан баталж хөөн хэлэлцэх хугацаа тойрсон хэрүүлийг дуусгахгүй бол болохгүй байна. Х.Нямбаатараас үүнээс хойш хийсэн бол хийсэн гэдгээ чинь шударгаар хэлээд, хийгээгүй бол хийгээгүй гэдгээ хэлээд хойшоо суучихаж бай. Ингэхгүй “Сэтгүүлчид шахсан учраас чамайг гээд хэлчихсэн юм. Би танай өрөөнд яваад оръё” гэж хэрэггүй. Нэг арьсандаа нэг амьдраад, нэг үхэх хэрэгтэй. Б.Энхбаярт бас хэлэх гэсэн чинь утсаа авахгүй юм. Бид хоёр нэг төгсөлт.
Б.Пүрэвдорж: -Хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсныг таван жил болгосон хүмүүс бүгдээрээ энд сууж байна. Ш.Раднаасэд Байнгын хорооны дарга байсан. Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалсан. Энд байгаа УИХ-ын гишүүд дэмжиж санал өгсөн. Ц.Нямдорж сайд та энэ хуульд гарын үсгээ зурсан. Бүгд буруутай. “Би хамаагүй” гэж ярьдгаа болих хэрэгтэй. Би хүн гүтгэдэггүй. Баримттай ярьдаг. Би олон удаа эсэргүүцэж үгээ хэлж байсан. Энэ хуулиас болж олон хүн гэмт хэргээс мултарч байгаа. Хууль, шүүхийн байгууллагын хүмүүс цаг хугацаа, хөрөнгө, хүчээ зарцуулан байж илрүүлсэн хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байгаа. Одоо энэ хуулийг зассан ч гэсэн хууль буцаж үйлчилнэ гэж байхгүй. Буцаж үйлчлэх заалт орно гэж байгаа. Гэвч шүүх түүнийг хэрэглэхгүй ш дээ. Би та нарыг хоорондоо юм яриасай гэж хүссэн учраас ширээ нүдэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Та нар өнөөдөр бүгдээрээ хоорондоо хэрэлдэж, бие бие рүүгээ буруугаа чихэж байгаа биз дээ. Энэ өөрчлөлтийг санаатай хийсэн гэж ярьдаг юм билээ. Ялангуяа хуульчид. Тэр Б.Энхбаяр чинь та хэдээс гайгүй залуу байна лээ. Харин өнөөдөр та нар УИХ-ын гишүүнийхээ индэрийг ашиглаа зүгээр гудамжинд явж байгаа хүнийг муулаад байх шиг байна. Өөрсдөө асуудалтай хүмүүс ш дээ, та нар.
Х.Нямбаатар: -Өргөн барьсан төсөл дээр бидний маргаад байгаа зохицуулалтыг өөрчилж оруулж ирсэн байна. 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагч, шүүгэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс тогтоож уг этгээд баригдсан, эсвэл өөрөө хэргээ илчилсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж оруулж ирсэн байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-ын мөрдөн байцаалтын хугацаа гэдэг дээр “Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10.1-т заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.10.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль зөрчөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэчихээд процессын хууль дээр болохоор мөрдөн байцаалтын шатанд буюу яллагдагчаар татсан этгээдийн Эрүүгийн хуульд заасан хугацаа дуусвал хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэж байна. Энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөөд байна. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлтийн хугацаанд л хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байгаа юм. Гэтэл нөгөө талд нь мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэлтийн хугацаанд заасан хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгох зөрчилтэй хоёр заалт орж ирсэн байна шүү. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд анхаарч өөрчлөхгүй бол дахиад олон хүн ял завших вий. Нэгэнт л Эрүүгийн хуулийн 1.10 дугаар заалтаа өөрчилж байгаа бол түүнтэйгээ ижил зохицуулалттай болохгүй бол алийг нь дагаж шийдвэр гаргах нь тодорхойгүй зөрчилтэй хууль болно.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаан эрүүгийн эрх зүйн хөөн хэлэлцэх хугацааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүмүүс анхаарч үзмээр тал талаасаа олон санаа, таамаг дэвшүүлсэн хурал боллоо.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү Засгийн газраас өргөн барьсан багц хуулийн төслийн агуулгыг хэлэлцэхээсээ илүү өмнө нь хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэн өөрчилсөн бэ гэдгийг олж тогтоох зорилго агуулсан мэт хурал болсон юм. Эцэст нь, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж: Eagle.mn |
| Байнгын хороо шүүх шиг хуралдаж хэргийн эзнийг хайлаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ТЭГЭЭД ЖАСТЫН БАТХҮҮГИЙН ХЭРГИЙГ 10ЖИЛ УНЖУУЛСААР ХААЛАА ЮУ?
2019-10-04 | 14:58:11 | 103.14.38.137 | |
|
|
|
|
|

“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|