 |
|
 |
|
Н.Энхбат: Гавьяат цол аваад гарч ирэхэд хэн ч цэцэг барьж угтаагүй. Би бэлтгэлээ хийхээр заал руугаа явсан |
|
|
 |
|
 |
Н.Энхбат: Гавьяат цол аваад гарч ирэхэд хэн ч цэцэг барьж угтаагүй. Би бэлтгэлээ хийхээр заал руугаа явсан
2020-03-30Монгол шуудангийн марканд дүрийг нь мөнхөлж, тамирчдын сүлд дуу болсон “Тамирчны алдар”-ыг өөрт нь зориулж зохиох  хүртэл спорт сонирхогчдыг огшоож явсан тамирчин бол “Сөүл 88” олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин, XX зууны Монголын шилдэг боксчин “том” хэмээх Нэргүйн Энхбат. Түүний олимпын боксын төрөлд гаргасан амжилтын жимээр манай шилдэг боксчид явж, олимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсээр байгаа билээ. Гавьяат тамирчин Н.Энхбатыг “Хоймор”-тоо урьж ярилцлаа.
-Таны боксчин болсон түүх Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди багштай ямар холбоотой юм бэ? -Сонин тохиолдол л доо. Д.Банди багш оюутан байхдаа аавтайгаа хамт эгчийндээ амьдардаг байсан юм. Д.Банди багшийн аав Дамдинжав гуай боксод дургүй хүн байсан юм гэнэ лээ. Дамдинжав гуай их уран, өндөр биетэй буриад өвгөн байсныг санадаг. Тэр үед би сургуульд ороогүй жаахан хүүхэд байсан л даа. Д.Банди багш МУИС-ийн физик, математикийн ангийн оюутан болоод боксын секцэнд орсон юм билээ. Тэгээд боксынхоо бээлийг ааваасаа нууж манай гэрт тавьдаг байв. Манай аав, ээж хоёр залуу байсан болохоор Д.Банди багшийг сайн ойлгож дэмждэг байж л дээ. Манайд нууж тавьсан бээлийг нь ах, бид хоёр ихэд сонирхон, өмсөж үзэн, зодолддог байлаа.
-Тэгээд Д.Банди багшийг дагаж боксын секцэд орсон уу? -Түүнээс олон жилийн хойно намайг долдугаар ангид байхад манай II сургууль дээр Д.Банди багш ирж, ангиудаар орж боксын спортын талаар танилцуулга хийж, хүүхдүүдийг шалгаруулж авсан. Энэ шалгаруулалтад 150 гаруй хүүхэд орж, би тэнцсэн. Боксын секцэд ороод долоо хонож байтал хоолой өвдөж, шалгалт ч таараад гурав хоног секцэндээ очилгүй тасалчихлаа. Гурав хоногийн дараа очтол “Бэлтгэл тасалдаг хүүхэд ахиж битгий ир” гээд секцнээс хөөчихсөн. Ингээд ахиж боксын секцэнд оролгүй явсаар 1979 онд аравдугаар ангийн сурагч боллоо. Нэг өдөр хичээлдээ сууж байтал манай боксын Н.Нарантуяа дуудав. Н.Нарантуяа долдугаар ангиасаа хойш тасралтгүй боксоор хичээллээд, спортын мастер цол авчихсан байсан юм. Тэр “Замчин” нийгэмлэгийн боксын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Чи бокс сонирхдог, тэмцээн их үздэг, эвсэлтэй юм чинь тэмцээнд орчих” гэлээ. Түүнийг дагаж очоод жингээ үзүүлтэл 57 кг байв. Н.Нарантуяа “Жингээ хас. Тэмцээн болоход хоёр хоног дутуу байна” гэснээр 2-3 кг хасаад 54 кг-д орсон. Д.Банди багш намайг таниж байна. Гэхдээ хөөж, туусангүй. Хэрэв намайг “Чи секц таслаад хөөгдсөн хүүхэд, чамайг тэмцээнд оруулахгүй” гэсэн бол би ахиж боксоор хичээллэхгүй байсан. Ингээд “Замчин” нийгэмлэгийн тэмцээнд спортын нэгдүгээр зэрэгтэй Батболдтой финалд шалгарч, түүнийг 3:0-ээр хожоод түрүүлчихдэг юм байна. Д.Банди багш намайг тэмцээний дараа зочид буудалд байрлаж бэлтгэл хий гэхээр нь би ч их баярлалаа. Залуучуудын УАШТ-д орох юм бодоод бэлтгэл хийв. Гэтэл намайг биш, надад хожигдсон Батболдыг залуучуудын УАШТ-д оруулчихав. Хор шар хөдлөөд болдоггүй. Тэгэхээр нь VI сургуулийн сурагч гээд “Хоршоолол” нийгэмлэгийн, V сургуулийн сурагч гэж “Барилгачин” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлчихлээ.
-Хэзээ улсын шигшээ багийн тамирчин болсон юм бэ? -Тэр үед боксын багш, дасгалжуулагч, тамирчид намайг харж, анхаарлын төвдөө авчихсан байсан юм билээ. Шигшээ багийн тамирчид нийгэмлэгүүдийн тэмцээнийг шүүж, өөрсдийн жингийн өрсөлдөгч, бэлтгэл хангагч тамирчдыг сонгож авдаг байж л дээ. Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч В.Батбаяр багшид Р.Отгонбаяр ах намайг сонгож авмаар байна гэдэг саналаа хэлж, багшийг дагуулан ирж миний тулааныг харуулсан гэсэн. Тэгсэн миний тулаан В. Батбаяр багшид таалагдаж, намайг төв секцэд очиж бэлтгэл хийхийг урьсан. Энэ үед аравдугаар ангиа төгсөж, конкурс өгөх хугацаа болсон. Конкурсын шалгалт өгөөд Москвагийн Төмөр замын дээд сургуулийн хуваарь авав. Сургуулийнхаа томилолт, эрхийн бичгийг авах гээд зогсож байтал В.Батбаяр багш хүрээд ирлээ. “Чи гадаад руу сургуульд явахгүй ээ. Аав, ээжтэй чинь уулзаж ярилцсан. Чи Монголдоо сурна. Чамайг шигшээ багт авч байгаа. Шигшээ багийн бэлтгэлд ор. Болгар руу социалист орнуудын “Нөхөрлөл” олон улсын тэмцээнд явна. Одоо шууд буудалд байрлаж, бэлтгэл хий” гэлээ. Тэгээд “Залуучууд” зочид буудалд байрлан, бэлтгэлд гарсан. “Улаанбаатар” зочид буудалд очиж Х.Баянмөнх, З.Ойдов гээд УШБ-ийн тамирчидтай цуг хоол идлээ. Тэр мундаг тамирчдын эгнээнд 17 настай хүү орно гэдэг зүүд, зэрэглээ шиг санагдсан. Тэд олимпын бэлтгэлд гарчихсан байсан юм. Ингэж би 1980 оны олимпын бэлтгэлд гарч, боксын УШБ-ийн орон тооны ес дэх тамирчнаар орсон. Гэхдээ шигшээ багт шууд ороогүй. Сорилт явуулж, Ц.Нандигжав бид хоёроос сонголт хийхэд би сонгогдсон юм.
-Анх гадаадын ямар тэмцээнд оролцож байсан бэ? -1980 онд Л.Гомбо багш болон Оросын мэргэжилтэн дасгалжуулагчийн хамт Болгар, Польш, Унгарын цуврал тэмцээнд явсан. Тэгсэн Болгарын тэмцээнээс нь хоцорчихсон. Унгарт очсон чинь тэмцээн биш хамтарсан бэлтгэл болж таарав. Тэндээс Польшийн Быдгош хотод болсон олон улсын тэмцээнд оролцсон. Тэр Скандинавын хойгийн Финлянд, Норвег, Швед, баруун болон зүүн Европын 12-16 орны боксчид оролцсон том тэмцээн болов. Би тус тэмцээнд дөрвөн тулаан хийж гуравдугаар сарын 19-нд өөрийнхөө төрсөн өдрөөр түрүүлж байсан минь их сайн дурсамжтай санагддаг.
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх хэзээ орж байв? -Азийн аваргад орохоосоо өмнө Азийн наадамд анх удаа орсон. 1982 онд би 60 кг-д, Р.Отгонбаяр ах 57 кг-д, Г.Батбилэг ах 63 кг-д орсон санагдаж байна. Би эхний тулаанд Японы тамирчинг хүнд цохилтоор хоёр удаа унагаж цэвэр ялалт авлаа. Хоёрдугаар тойрогт Ази тивийн аварга Энэтхэгийн боксчинтой тулалдаж улаан цайм луйвардуулан 3:2-оор ялагдал хүлээж, медалиас мултарсан. Тэрнээс хойш Ази тивийн аваргад орж үзээгүй байж байгаад хожим хойно 1987 онд Кувейтэд болсон Азийн аваргад тулалдсан. Ц.Амаржаргалын бөөр нь суналттай, өвдөлттэй байсан болохоор багш намайг дээшээ Н.Баярсайханы жинд оруулж, Н.Баярсайханыг миний жинд оруулсан. Бид гурвуулаа финалдсан. Амараа бид хоёр мөнгөн медаль авч, Баяраа түрүүлж Ази тивийн аварга болсон. Би алтан медалийн төлөө Солонгосын Ким Ти Тэктэй тулалдсан. Шүүгчид Солонгосын талд илүү шүүж, 3:2-оор ялалтыг түүнд заасан. Шүүгчгүй улсын зовлонг мэдэрсэн тэмцээн болж билээ. Багийн дүнгээр манай улс хоёрдугаар байрт орсон. Ер нь тэр үед биднийг Азийн аваргад цөөн явуулдаг байсан юм. Хэрэв жил болгон явуулж байсан бол манай боксчдоос олон Азийн аварга төрөх боломжтой байсан үе. Одоо тэр үеийг бодохоор их харамсдаг. Бидний үеийн боксчид тухайн үеийнхээ спортын алдаатай бодлогын золиос болоод өнгөрсөн.

-Таныг ид тоглож байх үед 1984 оны Лос Анжелесын олимпод манай улс оролцоогүй нь үнэхээр харамсалтай шүү? -Харин тийм ээ. Социалист системийн орнууд бойкот хийж, 1984 оны олимпод ороогүй. Олимпын наадамтай ижил зэрэглэлтэй “Найрамдал 84” их наадмыг зохион явуулсан юм. Спортын 28 төрлийн тэмцээнийг өөр, өөр улсууд явуулсан. Боксын төрлийг Кубын Гаванад зохион байгуулж билээ. Тус тэмцээн 16 мянган хүний суудалтай “Cidad Deporeiva”ордонд болсон. Би аваргын төлөө Кубын боксчин 1976, 1980 оны олимпын хошой аварга Анхель Эррератай тулалдсан юм. Тэр тулааныг Кубын удирдагч Фидель Кастро хүрэлцэн ирж үзсэн. Би хувьдаа Эррераг ялчихсан гэж бодсон. В.Батбаяр багш “Миний хүү ялалт авч чадахгүй байх аа. Наад Эррера чинь зодог тайлж байгаа юм байна. Нутгийнхаа дэвжээнд ялалт авах нь тодорхой” гэхээр нь би “Яах гэж энэ тэмцээнд орсон юм. Ийм шударга бус шүүж болохгүй шүү дээ” гээд өөрийн мэдэлгүй дэвжээ рүү нулимчихсан. Багш нар “Миний хүү тайван бай. Нутгийнх нь дэвжээ шүү дээ. Кубын удирдагч Фидель Кастрогийн нүдэнд дээр ялалтыг чамд юу гэж өгөх вэ дээ” гэсэн. Шүүгчид ч 3:2-оор Эррерад ялалтыг заалаа. Тэмцээний дараа манай боксчид “Эррерагийн эхнэр, хүүхэд нь ирж үзсэн. Бидний урд талын суудалд суусан юм. Чамайг Эррераг цохих тоолонд эхнэр нь өөрөө цохиулж байгаа юм шиг татгас, татгас хийгээд нэлээн хэцүүхэн байсан шүү” гэж билээ. Тэр үед “Найрамдал 84” тэмцээнийг олимпын наадамтай ижил түвшинд дүйцүүлэн үзэж ёстой гэсэн Улс төрийн товчооны тогтоол хүртэл гарсан юм. Монголоос бусад социалист орнууд олимпын наадмаас медаль хүртсэнтэй ижил түвшинд авч үзэн шагнал урамшуулал олгосон. Харин Монгол Улс “Найрамдал 84” их наадмын медальтнуудад ямар ч шагнал урамшуулал өгөөгүй.
-Та дэлхийн шилдэг арван боксчны жагсаалтад хэдэн удаа бичигдсэн бэ. 1986 оны ДАШТ-д манай боксчдыг явуулаагүй. Хэрэв тэр дэлхийн аваргад явсан бол та ямар нэгэн медаль хүртэх боломжтой үе байсан биз? -Би 1979- 1989 он хүртэл арван жил шигшээ багийн тамирчин байсан. Энэ хугацаанд дэлхийн 60 кг-ын шилдэг арван тамирчны тоонд зургаан удаа бичигдэж байлаа. Тухайн жилүүд миний бэлтгэлжилтийн оргил үе байсан л даа. 1986 оны ДАШТ АНУ-ын Рено хотод болсон. Тэгсэн Улс төрийн товчооноос ДАШТ хөрөнгөтөн оронд зохиогдох юм байна гээд явуулаагүй. Манайхаас бусад бүх социалист системийн орнууд 1986 оны дэлхийн аваргад орсон. Дэлхийн аварга Кубын Адольфо Орто “Монголын тамирчин ирээгүй бол би дэлхийн аварга болох нь тодорхой” гэж хэлээд түрүүлсэн байдаг. Дэлхийн аваргын тэмцээнээс сарын өмнө би Европын цуврал Германы “Химийн цом”, Румыны “Алтан бүс” гээд хоёр том тэмцээнд дараалан А.Ортог ялчихсан байсан юм. Мөн тэмцээнд надад ялагдаж байсан Венесуэлийн Энгелье Петроса дэлхийн аваргаас мөнгө медаль, Румыны Емил Чупренки хүрэл медаль хүртсэн. Надад сарын өмнө ялагдаж байсан гурван тамирчин ДАШТ-ээс медаль хүртсэн болохоор боломж байж дээ гэж бодсон. Кубын А.Орто надаас жаахан эмээж байсан юм билээ. Энэ тухайгаа гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ярьжээ. А.Орто аваргын тэр ярилцлага гарсан сониныг С.Дашдооров зохиолчийн гэргий, Монголын радиогийн англи хэлний нэвтрүүлэгч Итгэл эгч 1986 онд мэргэжил дээшлүүлэхээр Английн Лондон хот руу явахдаа надад авчирч өгсөн. Би тэмцээний туршлагагүй залуу байхдаа дэлхийн аварга А.Ортод хоёр удаа ялагдсан. Харин бэлтгэл, сургуулилалт жигдэрсэн оргил үедээ түүнийг хоёр удаа дараалан ялж байлаа.

-Тэр үед боксын дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог байсан уу? -Боксын дэлхийн аваргын тэмцээн тэр үед олимп шиг дөрвөн жилд нэг удаа болно. Тийм урт хугацаанд болдог байсан болохоор би дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй. 1988 онд олимпод оролцоод боксоо орхисон юм. Жил гаруй бэлтгэл хийгээгүй байтал Цагаан сарын битүүний урд өдөр гэнэт гэрээс авч явж, Засгийн газрын ордонд аваачсан. Гавьяат тамирчин цолыг Ж.Батмөнх дарга гардуулж өгөөд, “Ард түмэн, төр, засгийнхаа итгэлийг алдалгүй Ази тивийн аварга болно шүү” гэдэг байгаа. Гавьяатын тэмдгээ зүүгээд бэлтгэлийн заал руугаа Б.Дашдовдон даргад хөтлүүлээд явж байлаа шүү дээ. Зааланд ороод миний жинг үзлээ. Тэгсэн чинь 75 кг болчихсон байв. Тэд “Маргаашаас бэлтгэлдээ орох хэрэгтэй. Даргын үүрэг даалгаврыг биелүүлж Ази тивийн аварга болох ёстой” гэсэн. Ингээд сар хагасын дотор 12 кг хасаж, 1989 онд Бээжинд болсон Азийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртсэн.
-Азийн аварга болоод зодог тайлсан уу? -Дэлхийн аварга болоход зургаан сар дутуу байна. Азийн аварга болсон юм чинь одоо дэлхийн аваргад орно шүү гэсэн. Үгүй, чадахгүй гэж хэлэх эрх байсангүй. Гавьяат цолоор шагнуулсан хүн чинь ичээд дуугарч чаддаггүй юм билээ. Ингээд Москва руу ДАШТ-д явлаа. Эхний хоёр тулаанд ялсан. Хүрэл медалийн төлөөх тулаанд урд нь ялж байсан Германы боксчинд гарцаагүй ялагдсан. Нас явж, бэлтгэл тааруу болсон үе болохоор залуучуудын хурдыг гүйцэхгүй болсон байсан л даа. Тэр жилээс боксын ДАШТ хоёр жилд нэг удаа болох өөрчлөлт орсон юм. Ингээд ДАШТ-ийг дуусгаад багш нартаа “Би арван жил боксын спортоор хичээллээ. Одоо амьдралаа бодмоор байна. Залууст байраа тавьж өгье” гэж хэлээд Монгол руугаа буцалгүй, Москвад аав, ээж дээрээ үлдсэн.
-Аав чинь ямар мэргэжилтэй хүн бэ? -Аав минь МИАТ гэдэг нэрийг анх өгсөн нисгэгч хүн шүү дээ. Сүүлд Москвад МИАТ-ийн төлөөлөгчөөр ажиллаж, амьдарч байсан. Аав, ээж хоёр Москвад ажиллаж, амьдарч байсан болохоор намайг гавьяат болохыг мэдээгүй. Гэрийнхэн маань ч мэдээгүй болохоор Гавьяат цол аваад гарч ирэхэд одоогийнх шиг цэцгийн баглаа барьж угтсан нэг ч хүн байгаагүй.
-Та боксоо орхиод дасгалжуулагч болох боломж байгаагүй юм уу? -Намайг 1989 онд Москвагаас ирэхэд Спорт сургалтын төвд дасгалжуулагчаар авсан. Найман сар гаруй хүүхдүүдтэй ажиллаж байтал В.Батбаяр багш дуудаж Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч болгосон. 1992 оны олимп дуустал Улсын шигшээ багт ажилласан. Тэгээд бусдын жишгээр ганзагын найм руу орсон. Үүний дараа 1998-2000 онд МҮОХ-нд ажиллаж байгаад АНУ руу ажиллаж, амьдрахаар явсан. Америкт боксын клуб байгуулж, дасгалжуулагч хийж байлаа. Манай хүү АНУ-ын залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай. АНУ-д 20 жил амьдраад эх орноо санаад ирлээ. Хоёр хүүхэд маань АНУ-д үлдсэн.

-Одоо хүү чинь боксоор хичээллэж байна уу. Монголд таны шавь нараас боксоор хичээллэж байгаа тамирчин бий юу? -Хүүгийнхээ боловсролд нь илүү анхаарч, бокс тоглохыг нь болиулан, инженер болгосон. Шавь нараас Монголд бокс тоглож байгаа хүн байхгүй. Шавь Д.Батсүрэн боксын УШБ-ийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Бүдрагчаа, Баярцогт гээд шүүгч хийж байгаа шавь нар бий.
-Таныг ид үедээ цохилтод оногдохгүй, бараг бүжиглэх шахуу уран гоё тулалдаг, техник, ур чадвар сайтай боксчин байсан гэдэг. Хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагадаг байсан уу? -Тэр үед намайг хүмүүс төрөлхийн унаган авьяастай боксчин гэж магтдаг л байсан. Тэр бүхнийг би өөрөө бол хэлж мэдэхгүй. Харин байгалиас заяасан гэж хэлж болохоор хурд бол надад байсан шүү. Хурдыг дагаад техник, ур чадвар хөгждөг юм билээ. Аав минь хурдан гүйдэг хүн байсан. Аавыгаа дуурайж хурдтай болсон байх. Ээж зоримог, шийдэмгий хүн байсан. Аав, ээж хоёрын минь чанарууд надад нөлөөлсөн болов уу. Хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн гэвэл В.Батбаяр багш, туслах дасгалжуулагч Х.Алтанхуяг нар. Энэ хоёр хүний заавар, зөвлөгөө, ач гавьяагаар би бэлтгэл, сургуулилалт хийж боксчин болсон. Би ер нь тулаан хийхдээ өрсөлдөгчөөсөө хэзээ ч айж байгаагүй. Ялна, чадна, дийлнэ гэсэн итгэлтэйгээр рингэнд гардаг байлаа. Энэ миний төрөлх араншин, сэтгэл зүйн ямар нэгэн дарамтгүй тулаан хийх үндэс болдог байжээ.
-1988 оны Сөүлийн олимпод таныг явуулахгүй гэж байсан гэсэн. Яагаад тэгсэн юм бэ? -Олимп эхлэхээс сар гаруйн өмнө намайг хөгширсөн учир явуулахгүй гэж удирдлагууд шийдсэн. Тэгэхээр нь миний гэдэн хөтлөөд бэлтгэл хийхгүй гэртээ очоод хэвтчихлээ. В.Батбаяр багш “Би энэ хүүхдийг олон жил бэлтгэлээ. Заавал олимпод авч явна. Хэрэв явуулахгүй гэж байгаа бол би ч гэсэн явахгүй” гэж хэлсэн юм билээ. Тэгсэн гэнэт чамайг олимпод оролцуулах шийдвэр гарсан, ирж бэлтгэлээ хий гээд дуудсан. За тэгээд хүссэн олимпын наадамдаа явлаа. Манай жинд 49 тамирчин байсан. Эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн Хосе Пересийг 5:0-ээр, гуравдугаар тойрогт Европын аварга Унгарын Иштван Туруг ялж, хүрэл медалийн эрхийн төлөөх тулаанд Болгар дасгалжуулагчтай, Африк тивийн аварга, дэлхийн цомын аварга Мароккогийн Камил Маржуанегийг 3:2-оор буулган авсан. Түүнтэй хүнд тулаан хийж хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Шведийн Герге Крамнетэй таарлаа. Тэр тулаанд би түүнийг хожсон гэж боддог. Намайг ямар ч цохилтод оногдоогүй байхад шүүгч тулааныг шууд зогсоож, тоолохоор нь их гайхсан. Цаг дуусахад гурван шүүгч шведэд, хоёр шүүгч нь надад оноо өгч, 3:2-оор ялагдал хүлээсэн. Олон улсын боксын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга нь Карл Ханз Бергер гэдэг герман хүн байсан юм. Хэрэв би Шведийг ялаад олимпын финалд гараад ирсэн бол Германы Андреас Цюловтой тулалдах байлаа. Тэр олимпын аварга болсон германыг би урд өмнөх тэмцээнд гурван удаа ялж байсан. Тэр тийм сайн боксчин биш байсан юм. Түүнтэй тааруулахгүйн тулд намайг Шведийн боксчинд ялагдуулж луйвар хийсэн байхгүй юу. Шүүгчдийн дэмжлэгээр ялсан нөгөө швед финалд германд ёстой нэг нухуулсан даа. Миний хувьд жаахан сэтгэл дундуур л хүрэл медалийн тавцанд гарсан. Гэхдээ яах вэ. Олимпоос хоосон ирээгүй. Эх орноо аварч олимпоос ганцаараа медальтай ирсэн.
-Та олимпоос хүрэл медаль хүртээд, шуудангийн марканд мөнхөрсөн байдаг. Мөн танд зориулж найз чинь “Тамирчны алдар” дууг зохиосон гэдэг байх аа? -Олимпын наадмаас манай бөхчүүд дандаа медаль хүртдэг байлаа. Бусад төрлийн тамирчид медаль хүртээгүй байсан үед би анх удаа боксоор олимпын медаль хүртсэн болохоор үүнийг түүхэн амжилт гэж үзэн шуудангийн марк гаргасан юм билээ. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан бид дунд сургуулийн найзууд. Би багадаа хэсэг хугацаанд VI сургуульд сурч байхад надаас хоёр ангийн дээр Жагаа сурч байсан. Тэр үеэс одоо хүртэл бид сайхан найзууд явна. Жагаа 1988 оны Сөүлийн олимпод миний хийсэн тулааныг Оросын “ОРТ-1” сувгаар үзэж, намайг медаль хүртэхэд их баярлаж хөөрсөн гэнэ лээ. Тэр үед толгойд нь “Та бидний итгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэсэн хоёр мөр шууд орж ирсэн гэж олимпын дараа ярьж байсан. Тэгээд үргэлжлүүлэн шүлэг бичиж, ая зохиож дуу болгоод тэр үеийн Урлагийн зөвлөлөөр батлуулах гэтэл “Энэ дуу чинь тамирчны алдрыг магтсан дуу мөн юм уу. “Хөөрхөн алаг нүдэндээ баярын нулимстай” гээд үхэрт зориулсан дуу юм биш үү” гээд батлахаас татгалзсан гэдэг. Хэдий Урлагийн зөвлөлөөр батлагдаагүй ч гэсэн энэ дуу Монголын тамирчдын сүлд дуу болж чадсан. Надад зориулж ийм сайхан дуу зохиож өгсөн найздаа их баярлаж явдаг.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН |
| Н.Энхбат: Гавьяат цол аваад гарч ирэхэд хэн ч цэцэг барьж угтаагүй. Би бэлтгэлээ хийхээр заал руугаа явсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (16) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин гайх********тай тамирчныг яг ид үед нь дэмжиж чадаагүй манай төрийн ******** л байна даа
2020-05-06 | 15:54:00 | 103.57.94.35 | |
Зочин ХӨДӨЛГӨН ХУРД ТЕХНИК ГЭЭД Л ОЛОН ҮЗҮҮЛЭЛТ ТУЛААНЫ ТАМИРЧИНД ҮНДЭС НЬ НЬ БОЛОХ БХ ГЭХДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУЛААНЫГ ОЛОН УДАА ҮЗЭЖ БСАН ИД САЙН БХ ЦАГТАА ИХ ӨВӨРМӨЦ НЭГ ТИЙМ ЯМАР Ч БОКСЧИНД БДАГГҮЙ ТИЙМ ӨӨРИЙН ГЭСЭН ТУЛААНЫ ГАЙХАЛТАЙ ГЭМЭЭР МЭДРЭМЖ ЦААНААС НЬ ГАРААД БНА УУ ГЭМЭЭР САНАГДДАГ БҮҮР НЭГ ЧАДААД БГАА ЮМ ШИГ БДАГ БЖ БИЛЭЭ ОДОО Ч ГЭСЭН САЙН БОКСЧИД ОЛОН БНА Л ДАА ГЭХДЭЭ Л ЯГ ЭНЭ ХҮН ШИГ ТОГЛОГЧ ,,ЧАДДАГ,, ХҮН ГАРААГҮЙ Л БНА
2020-05-03 | 21:42:20 | 202.179.26.4 | |
Зочин Hm, Banduin Batbayar ah, tuunii duu Bandui Bayasgalan nar Mongoliin box-d mash ikh uureg guitsetgesen um. Ah, duu *****iin tuhai surag bn uu? Yariltslaga avuul mun ch goy tuuh yarina daa...
2020-04-05 | 12:47:25 | 120.17.9.97 | |
Зочин Badaruugan Serdamba 2 zugeerl aztai boksvhid Tomiin xaana ch xurehgui odoo ch beelii omsuulbel nusaa goojuulna. Zugeerl onoogoo xarj joohon iluu bol zugataj guij bgdl xojson garuud uuniigee meddiim boluuda peesiisen nusan tagnuud
2020-04-05 | 08:16:05 | 66.181.178.15 | |
Зочин 70.80 аад оны з********уус бидний үед домог болсон боксчид Отгонбаяр Энхбат Амаржарг******** байлаа.
2020-04-04 | 22:32:44 | 202.55.188.94 | |
Зочин Бидний үеийнхэний бахарх******** болсон боксын урлагийг харуулж тоглодог маш мундаг
жинхэнэ боксын авъяастай тамирчин. Тэр үеийн Кубын боксчдыг ганц айлгаж байсан маш гоё өрөлт техниктэй боксчин.Монголынхоо нэрийг их гаргасан ********дарт боксчин. Эрүүл энхийг хүсье.
2020-04-04 | 17:15:44 | 188.25.170.144 | |
Зочин бокс гэж б********иар луйвар ихтэй ********хай спорт. Энхбатыг ямар ********хай луйвардаж бсан юм бэ гэж бодохоос гол харлаж бна даа. Олимпыг хойшлуулсан нь зөв, олимпын бокс бол тэр чигээрээ булхай луйвар.
2020-04-04 | 12:49:15 | 202.9.46.191 | |
Зочин Жинхэнэ Монгол Дайчин
2020-04-03 | 20:39:04 | 66.181.161.57 | |
Зочин мундаг я********т ч үгүй шилдэг
2020-04-03 | 09:53:25 | 202.131.248.226 | |
Зочин Sain boxchin gedgiig delhiin box sonirhogchid meddeg bsan,sain ch khun,saikhan ch er de.
2020-04-03 | 09:35:05 | 126.182.126.11 | |
Зочин ангийн анд минь
2020-04-03 | 09:14:53 | 202.9.40.191 | |
Зочин Бадарууганы хажууд жинхэнэ класс боксер шүү Үйтүмэнгээс хойших Олимп Дэлхийгээс бүгд шүүгчийн дэмжлэг мөнгөны үнэр орсонг бүгд мэднэ дээ боксынхон
2020-03-30 | 21:42:19 | 103.212.116.223 | |
Зочин Mundag bokser shv dee...
2020-03-30 | 20:50:08 | 202.126.89.178 | |
Зочин Estoi mundag tamirchin Ah bid 2 naizuud bsan Ah ni ch sain toglodog bsan yum shuu
2020-03-30 | 16:26:56 | 103.212.117.63 | |
Зочин unexeer gaixaltai sain tamirchin bsan shuu
2020-03-30 | 15:06:32 | 202.21.100.210 | |
|
|
|
|
|

Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|