"Нүгэл"
2020-08-01-Нүглээчий нүглээсээ айсангүйеэ хөө, нүүрс, зэс, алтаа харийнхантай хамсаж хулгайлаад ханасангүйеэ хөө-  Бид “Нүгэл” гэдэг ганцхан хуулийн доор амьдарч, түүгээр хүмүүжсэн хүмүүс. Хулгай хийвэл, худлаа хэлбэл, амьтан болон хүн албал бүр их нүгэл, мод ургамал хугалбал, шороо чулуу ухаж хөдөлгөвөл, салж сарнивал, сархад хэтрүүлбэл нүгэл. Ер нь нүгэлгүй юм байсан гэж үү. Тэр бүх нүгэлээс тойрч явсаар насны намартай золгоод харж байхад мөн ч сонин санагдах юм. Одооных шиг ийм олон хэрэгждэггүй, хэн дуртай нь гишгээд өнгөрдөг хуулинцар байсангүй. Нүгэл гэдэг чинь хатуу “хууль” байж. Нүүхдээ зэлнийхээ гадсыг сугалж аваад шороогоор дүүргэж орхидог байсан ард түмэн өнөөдөр эх орноо “ясаа тавих” газаргүй болтол сийчүүлсэн байх юм. Ердөө сүүлийн 30-хан жилийн дотор шүү дээ. Мөн ч их нүгэл хийж дээ. Буддын шашны судруудад аливаа нүгэл хийсэн эзэддээ заавал эргэж нөлөөлдгийг “Нүгэл хийвээс амьдарч байгаа орон зайдаа буюу хойт төрөлдөө хэдэн үедээ заавал мунхагийн уршгийг хүлээнэ” хэмээн заачихсан байдаг. Өнөөгийн энэ олон хийдийн лам хуврагууд ч нүгэл хилэнцийн хор уршгийг номын ёсоор бидэнд өдөр бүр айлдаж байгаа. Гэтэл Монголын нүгэл хэрээс хэтэрчээ. “Ясаа тавих” газаргүй болтлоо сийчүүлсэн хэрнээ “Ялаа үүрэх” эзэнгүй болтлоо 30 жил явж ирсэн юм. Улс орон яаж ядуурсныг ганцхан баримтаар харж болно. Өнөөдөр Монгол Улс гадаад орнуудад 30 тэрбум ам.долларын өртэй, нялхсаас өтгөс хүртлээ бүх хүн 25 сая төгрөгийн өртэй болоод байна гэнэ. Олон улсын саарал, хар жагсаалтад орсон. Ер нь улс орноороо дампуурлын ирмэгт тулаад байгаа гэх судалгаа гарч. 10 мянган төгрөг хулгайлсан ядарсан хүүхэн 10 жилийн ял авч байхад 10 тэрбумыг, 10 их наядыг завшчихсэн этгээдүүд ял шийтгэлгүй, дэлхийн хамаг сайхан газруудад орд харшаа сүндэрлүүлж, алтан абжуртай, “арслан” манаачтай газруудад жаргаж цэнгэж байгаа юм. Тэгэхэд монгол хүн хоногийн хоолны төлөө хогийн цэг дээр овоорч, зүсэм талхны төлөө зүсээ хувиртал гуйлга гуйж явна. Хуйхалсан толгойг дөрвүүл таллаж идээд хонож байгаа айлтай таарлаа. Хог дээр хаясан хонины яс авчираад шөл гаргаж, атга гурилаар бантагнан өл залгаж байгаа хүмүүс ч байна.
“Нүгэл нүдээ оллоо” гэж монголчууд ярьдаг. Тэдний, бидний хоолыг гадаадын хулгайчидтай хамсан хэн дээрэмдэж идээд байна вэ гэдгийг сүүлийн хэрэг явдлууд харуулж ард түмэн маань нүгэлтнийг нүдээрээ харах хувь тохиолоо. Өнөөх МАНАН мафийнхан гэж нэр өгчихөөд байгаа нууц бүлэглэлийхэн. Эднийг 20, 30 жил хамгаалсан Улсын дээд шүүхийн дарга асан Ц.Зориг, Х.Батцэрэн, улсын ерөнхий прокурор асан M.Энх-Амгалан, ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг зайлуулж оронд нь ерөнхий шүүгч Д.Ганзориг, ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг гаргаж ирснээр хууль шударгаар хэрэгжиж эхлэв бололтой. Хэдэн арван жил дарагдсан олон зуун мянган ноцтой хэрэг бий. Түүний захаас барьж аван Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Ч.Давааням нарын хэсэг шүүн таслаж 1-10 жилийн хорих ял ногдуулж, зарим хүнийг үндэслэлгүйгээр баяжиж их хэмжээний угаасан мөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Ард түмэн “зөв эхлэлт”, “нүгэл нүдээ оллоо” гэж байгаа. Харин яллагдагчдын хань хамсаатан, тэднээс их хэмжээний хөрөнгө мөнгө авч баяжигчид, зарим өмгөөлөгч нь “1938 он эргэж ирлээ”, “Их баривчилгаа эхэллээ”, “Улс төрийн зорилготой баривчилгаа явуулж байна” гэж матрын нулимс унагаацгааж байгаа. МАНАН мафийн толгойлогчид гэрээ, төлөвлөгөө гэгчээ гадаадынханд давуу эрх олгохын тулд ямар уран нүүдэл хийдэг гээ. Бүгдийг биенээсээ зайлуулж, хүний гараар хийлгэсэн байдаг. Хэзээ нэг цагт ял ирвэл ард нь гэмгүй царайлан үлдэх зорилго хадгалсан байдаг. С.Баяр намаа ялуулчихаад Ерөнхий сайд болонгуутаа “Стандартын бус Засгийн газар” байгуулж байгаа нь энэ гэж Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулаад Сангийн сайдаар С.Баярцогтыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Л.Гансүхийг томилж байгаа юм. Эрчим хүч, уул уурхайн сайдаар өөрийнхөө намын Д.Зоригтыг томилсон. Энэ чинь алсын хараа нь байхгүй юу. Сүүлд хэрэг мандвал Ардчилсан намаас Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт, Л.Гансүх хоёрыг МАН-аас Д.Зоригтыг барьж өгнө гэсэн санаа. Д.Зоригтын оронд Хурцыг ч юм уу, Бямбааг ч юм уу сайдаар томилчихвол Оюутолгойн алдагдалтай гэрээнд гарын үсэг зурахгүй гээд гэдийчихнэ. Тиймээс Д.Зоригтыг сайд болгож байгаад гарын үсэг зуруулчихаж байгаа юм. Тэгээд Намын дарга, Ерөнхий сайдаа найздаа өгөөд гадагшаа ум хумгүй алга болсон. Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зуруулахдаа ч бас их эртнээс бэлтгэсэн. Да.Ганболдыгоо ч яахав олон юмнаас “хуурай гарч” сурсан туршлагатай гээ биз. Харин Б.Бямбасайхан гэж залууг “Эрдэнэс Монгол” компанийн захирал болгож байгаад төлөвлөгөө гэгчдээ гарын үсэг зуруулан шоронд суулгачихлаа. Яллагдахын даваан дээр шүүх, прокурорынхонтой үгсэн хуйвалдаж эх орноосоо зугатаж гаран, гадаадын хань хамсаатнууддаа орогнож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эд нөхдөө өмөөрч захидал бичсэн байна. Өнөөдөр ямар ч байсан төрийн тамга бариад сууж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыгаа ямар муухай занаж зүхнэ вэ. “Х.Баттулгаа чи сонс. Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд” гээд л эхэлж байгаа юм. “Нэг өдрийн дотор “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна”, “Одоо уучлаарай, хонь шиг дуугүй гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ /алуулахгүй ээ Г.Ж./”, “Ямар их хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь” гэх мэтчилэн бичиж. Ийм тэнэг хэрүүл бичиж байх гэж дээ. Өнөөдөр зах дээр хоёр авгай ч ингэж хэрэлдэхээ больсон. Иргэний соёл гэхээсээ улс төрийн соёл гэдэг юм Ерөнхий сайд байсан хүний тархинаас гармаар шүү дээ. Бөөлжис хутгамаар энэ захидлыг зарим хүн “Ц.Элбэгдорж нь бичээд, Ч.Сайханбилэг гарын үсгээ зурчихаж” гэсэн яриа ч бий. Юутай ч энэ урт захиа бид төрийн эрх барих эрхмүүдээ олдоггүй юм байна. Хууль шүүхийн байгууллагууд сүүлийн үед хэдэн хүнд хорих ял оноолоо. Бусад шударга хуультай улс орнуудтай харьцуулбал хөнгөн ял л даа. С.Зоригийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаа Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа “Хүүг минь эрүүдэн шүүж хилс ял тулган, дөрвөн жил тамлан зовоож байгаа Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт хэтэрхий хөнгөн ял оноолоо” гээд телевизээр уйлж байна билээ. Зөвхөн Жавзмаа ч биш монголчууд бүгд хэтэрхий хөнгөн ял оноож байна хэмээн ярьцгаалаа. Нэг зүйлийг эргэж санацгаая. 1990 оны ардчилсан хувьсгал гэгчээс хойш бид нэг гараанаас хөдөлсөн. Уут үүрэх нь үүрээд, “гахай” чирэх нь чирээд, хөөгдөж туугдаад амьдрах л гэж явцгаасан. Зах зээлийн нийгэмтэй хөлөө олох гэж ядаж байгаа нь энэ. Тэгээд ч ариун цагаан хөдөлмөр, хөлс хүчээрээ боломжийн амьдралтай залгасан хүн олон бий. Зэрэгцээд Монголын үнэт зүйлийг хулгайлж дээрэмдээд яах ийхийн завгүй тэрбумтан болчихсон цөөн хэдэн хүн бий. “30 гэр бүл” гэж яриад байгаа. Би нэг гараанаас гарсан зарим хүнээ яагаад 10 хүрэхгүй жилийн дотор валютын, төгрөгийн тэрбумтан болчихов гэж гайхаад байна. Хууль хяналтын байгууллагынхан, энэ шийтгүүлсэн хүмүүсийн идсэн уусан, угаасан самарсан баримтуудыг нэлээн ул суурьтай гаргаж тавьсан байна билээ. Ард түмэн хоолоо дээрэмдээд идчихсэн хүмүүсийн ялыг хөнгөдлөө, тэр дундаа Төв аймгийн шүүхийнхэн их мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлээд байна гэж гомдоллодог нь үнэний хувьтай бус уу. Би эдний заримд тоглоом шоглоомоор “Зургаан жил амьд явах үгүйгээ мэдэхгүй байж 100 жилийн хөрөнгө хурааж яахнав дээ” гэж. Над бол хэлэх тайлбар бий. Том гүрнүүд хүнээ цөөлөх гэж бактериологийн дайн дэгдээн, ядуучууд настнуудаас нь эхлээд сүйрүүлж эхэллээ. Хэдэн том гүрэн жил бүр цэргийн төсвөө өсгөн хүнийг үй олноор нь устгах шинэ зэвсэг үйлдвэрлэж байна. Хүчирхэг гүрнүүдийн ерөнхийлөгчдийн хуруу, цөмийн товчлуур дарахад бэлэн байгаа. Ийм нөхцөлд та нарын цөөн хэдэн хүн ард түмнийхээ хоолыг дээрэмдээд, хил давуулж нуугаад байгаа нь дэндүү хүн чанаргүй байхгүй юу. Би үүнийг л хэлээд, бичээд байгаа юм. Би баян тансаг амьдралыг, хөлс шингэсэн хөрөнгөтэй байхыг үзэн яддаг хүн биш. Төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа өндөр дээд албаны хүн Тэрэлж, Гурван нуур, Хорго, Тэрхийн цагаан нуурынхаа ойр орчимд сайхан орд харш бариад амьдрахыг дэмжилгүй яахав. Тэгтэл энэ хүмүүс чинь харийн оронд эдлэн газартай, орд харштай болоод хамаг мөнгөө оффшорт аваачаад нуучихаж байна шүү дээ. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз.
Сүүлийн үед өмгөөлөгчид гэж их мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс гарч ирчихээд байгаа. Шүүх хурлаас гарангуутаа л шүүгч, яллагдагчдыг загнадаг, хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог болсон. Баримт материал нь олны өмнө ил болчихоод байхад “Миний үйлчлүүлэгч ямар ч буруугүй. Ял авах ёсгүй гээд л олны тархийг угаадаг. Тэдэнд захиргаа байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Монголын хууль тэдэнд үйлчилдэг ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Шүүхэд нөлөөлөөд гадаа нь жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа хүмүүс яллагдагчийн ялыг хөнгөлөөд байгаа юм уу, хүндрүүлээд байгаа юм уу би сайн ойлгохгүй байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн нь хүртэл удирдаад жагсаал цуглаан зохион байгуулж, ямар дүрэмгүй загнав даа. Нэг сонирхолтой баримт авъя. Нюрнбергийн шүүх дээр нацистуудын өмгөөлөгч нэг нөхөр “Эд нөхөд ганц ч хүн алаагүй. Тиймээс ялын дээд хэмжээ өгч болохгүй” гэж хэлсэн байдаг юм. 60 сая хүнийг алуулсан гэмт хэрэгтэнг ингэж өмгөөлсөн байдаг л даа. Түүн шиг өмгөөлөгчид олон болж дээ. Олон түмэн нэг зүйлд их бухимдаж байгаа. Монголдоо байгаа нэгийг нь шүүгээд, таслаад нүгэлийг нь эдлүүлж байна. Харин гадаадад оргож зугтааж яваа, хуулийн байгууллага дуудахад ч ирэхгүй байгаа хүмүүсээ яах юм бэ гэж байна. Бусад орон ингэж оргож зугтаж яваа гэмт этгээдүүдээ эх орноосоо урвасан гэж үзээд интерполоор эрэн сурвалжилж авчруулаад шууд дээд хэмжээний ял оноодог юм байна. Цаазалсан, бүх насаар нь хорьсон олон баримт байна. Тэр битгий хэл оргуулсан, оргох нөхцлийг нь хангасан, худал хуурмаг бичиг баримт бүрдүүлж өгсөн хамсаатнуудтай нь хамт шийтгэсэн тохиолдол цөөнгүй байна. Манайд болохоор гадаадад дүрвэж гарсных нь аз, нутагтаа байсных нь хохь болоод байгаа юм шиг. Нэг зүйлийг сануулахад Оюутолгойн хоёр удаагийн гэрээ, төлөвлөгөөний дараа Тавантолгойн ордыг ашигласан явцад энэ хэсэг бүлэг хүн илт баяжсан нь үнэн. Хүмүүс гадаадынханд ашигтай гэрээ хийснийхэ төлөө их авлига авч баяжсан гэдэг юм. Австралийн хууль тогтоох байгууллагын нэг зүтгэлтэн Монголд ирээд мэдэгдэхдээ “Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Айвенхоу Майнзаас монголчуудад өгсөн авлигыг дэлгэж тавина” гэсэн. Тэр материал Монголд ирсэн юм уу, үгүй юу, хаа нэгтээ дарагдсан уу, мэдэхгүй юм. Түүнийг л ил болгоё. Энэ намар өвлөөс хамгийн ноцтой хүн амины хэргүүд, улс төрийн аллагууд, учир битүүлэг үхлүүдийг манай хууль хяналтын байгууллагынхан шалгаж, хохирогчид болон ард түмнийхээ хүсэн хүлээсэн хариунуудыг өгөх байх. Энэ хэргүүдээс хамгийн түрүүнд шийдэх нь С.Зоригийн хэрэг байх. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт харгис хэрцгий эрүүдэн шүүх аргаар ял хүлээлгэснийг шүүх нотлоод өгчихлөө. Энэ дагуу дараагийн хэрэг явдал үргэлжилнэ. Б.Хурц, Ц.Зориг нараар хав даруулж, төөрүүлүүлж байсан аллагын жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид ч илрэх нь гарцаагүй. С.Зориг бол Монголын ардчиллыг зөв замаар нь хөтлөх, их мэдлэгтэй дайчин удирдагч байсан. Ерөнхий сайд болохынхоо урд шөнө алагдсан. Тэгээд л С.Зоригийг амьдад нь үзэн ядаж байсан хүмүүс дээшээ цойлж өгсөн дөө. Цогт яруу найрагч О.Дашбалбар маань УИХ-д сонгогдоод шударга үнэнийг дэлгэн тавьдаг хүн нь бараг л ганцаараа байсан даа. О.Дашбалбар маань “Бид найман жил ардчиллын тоглоом боллоо” гэж хэлж, бичиж байсан. Тагнуулын ерөнхий газарт шалгалтаар очоод хордлого авч нас барсан гэдэг юм. М.Зэнээ МАХН-ын “туг сүлдний” нэг байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байсан хүн гэнэт өвчний учир нас барсан. УИХ-ын дарга агсан Л.Энэбиш ажлаа тараад хэдэн хүнтэй тоглоомын ширээний дэргэд архи хувааж уусан. Тэр шөнөдөө Их тэнгэрийн аман дахь гэртээ очоод нас барсан. Шөнө гадаа хүмүүс хэрэлдээд байсан гэдэг. Хэн хэн байсан, уусан архи идээг шинжилсэн үү, үгүй юу, огт сураггүй дарсан. Сэтгүүлчид бид даргынхаа учир битүүлэг үхлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэлээд хандсан. Тэгтэл нэг эмэгтэй “Нас барсан хүний ясыг бүү өндөлзүүл” гэж загнаад ам барьсан. Би үүнийг аллага, хамт байсан хүмүүсийг нь саатуулж шалгах ёстой гэж боддог юм. “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг олон жил хашиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод, Ерөнхий сайдад нэр нь сонсогдож байсан Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн үхэл даанч эмгэнэлтэй, дэндүү учир битүүлэг зүйл болсон. Тэр том даргыг өвлийн дүн хүйтнээр гадаадын шинжээчдийн хөлөглөсөн нисдэг тэргэнд суулгаад баруун хязгаар руу хэн явуулж, уул мөргүүлж сүйрүүлсэн бэ. Явахынх нь урд өдөр нисдэг тэргийг нь сольсон гэдэг. Нисдэг тэрэгнээс тэр олон хүн амьд мэнд гарч байхад Ш.Отгонбилэг нас бардаг сонин юм шүү. Үүнийг олон сар, жилээр сунжруулан шалгасан болоод хоёр нисэгчийн буруу гээд хэргийг хаана билээ. Б.Чимидцэрэн гэж сайхан залуу АН-аас сонгогдоод УИХ-д орж ирсэн. Их ирээдүйтэй сайн залуу гэж дээр дооргүй л магтаж байсан. Би Чимидцэрэнтэй ярилцсан ярилцлагаа сонинд нийтэлж байсан. Их шударга дайчин залуу байсан даа. Гэнэт л делтопланаар нисээд хад мөргөж нас барлаа гээд чимээгүй дарагдсан. Олон жил сургуулилсан хамгийн найдвартай унаа нь тэр байсан юм гэсэн. Нэг хэсэг нь аллага гэж шивнэлдээд л өнгөрсөн дөө. Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнг Австралид ажлын айлчлал хийлгэх нэрийдлээр аваачиж хөнөөсөн. Түрүүхэнд нь Б.Дангаасүрэн хэвлэлийн бага хурал хийлгэн “Авлигын хэргийг орой талаас нь шалгана” гэж мэдэгдэж байсан. Тэгээд л хөөрхийг Австралид зочлуулан айлд таалал төгсгөсөн. Үүнийгээ чихрийн шижин өвчний цочмог хүндрэлээр нас барлаа гэсэн акт гарсан боловч Австралиас ирсэн цогцос нь дөрвөн хавирга хугарсан, хоёр нүдний нь оронд пластмасан ногоон нүд хийсэн байсан юм билээ. Тэгээд л чимээгүйхэн дарсан даа. Энэ мэтээр Монголын аль л шударга дайчин улстөрчид алагдаад, нэг бол учир битүүлэг нас барсан байдаг. Ингэж шүүх прокурор, цагдаа тагнуулынхантай хуйвалдаж дарагдсан олон ноцтой хэрэг илэрч, нүгэлтнүүд нүгэлээ наминчлах байх гэж олон түмэн өнөөг хүртэл хүлээсээр л байгаа. Би цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсны хувьд 60 жил цуглуулсан материалаараа “Монгол дахь улс төрийн аллагууд” номоо хоёр хэл дээр хэвлүүлэхээр гадаадын хэвлэлийн газарт өгчихөөд байгаа. Хөрөнгө мөнгөний бэрхшээлээс саатаад байгаа л даа. Нүгэл ээ гэж. Энэ хорвоод амьтан хүн сая живаагаараа хоол эрж яваа. Тэр дундаа цөөн хэд нь бусдынхаа хоолыг булааж идээд байгааг амьдын хар нүгэл хэмээн судар бичигт заасан байдаг. Сүүлийн жилүүдэд Монголын нүгэл даанч хэтэрсэн. Ерөнхий сайд нь ард түмнээсээ нуугдан алс холын Дубайд очоод улс орноо хоослох, ард түмнээ ядууруулах баримт бичигт гарын үсэг зуруулдаг болсон. Ийм жишээ хэдийг ч манай ард түмэн гаргаж ирж чадна. Энэ бүхэн орчин үеийн нэр томъёогоор бол хууль зөрчсөн, бидний үеийнхний сурсан сургаалиар бол “амьдын хар нүгэл” гэж би боддог. Энэ нүгэлийг олон арван жил өөгшүүлж хамгаалж өдий хүргэсэн хүмүүс бол шүүх, прокурор, АТГ, тагнуул, цагдаагийн түрүүчийн удирдлагууд, тэдний гар хөл бологчид гэдгийг олон түмэн мартах аргагүй. Иймээс ноцтой гэмт хэргүүдийг тухай бүр шийдэхгүй хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан, гэмтнийг оргуулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, гадаадад орогнуулж байгаа, интерполтой хамтарч ажиллахгүй байгаа хуульч нэр зүүсэн цөөн хэдэн хүний нүгэлийг ярих цаг болсон гэж олон түмэн шаардаад байгаа. Монголын нүгэл арилна аа. “Нүглээчий нүглээсээ айсангүйеэ хөө, нүүрс, зэс, алтаа харийнхантай хамсаж хулгайлаад ханасангүйеэ хөө” гэсэн дуулал төгсөх цаг ирэх л байх.
Г.ЖАМЬЯН /Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/ Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31 БААСАН № 146 (6371) |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|