 |
|
 |
|
М.С.Горбачев гавьяатай юу? |
|
|
 |
|
 |
М.С.Горбачев гавьяатай юу?
2021-09-07Хорьдугаар зууны цуутай удирдагчид хэмээгдэн түүхэнд бичигдэж үлдсэн эрхмүүд цөөнгүй бий. Сийрүүлбэл, Америкийн 
Т.Рузвелет, Английн У.Черчилль, Хятадын Мао, Оросын В.И.Сталин, Хойд Солонгосын Ким Ир Сен, Кубын Ф.Кастро зэрэс улс үндэстнийхээ хувь заяатай салшгүй гүн бат холбогдсон удирдагчдыг нэрлэж болох юм. Эдгээр эрхмүүдтэй эн тэнцэхүйц, магадгүй улс төрийн үйл ажиллагаагаараа зарим талаар илэрхий далайцтай, өнгөрсөн зууны наяад оны дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд “өөрчлөн байгуулалтын эцэг” хэмээгдэн хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч бол хуучнаар ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч М.С.Горбачев юм.
М.С.Горбачев 1931 онд Оросын Ставрополь хязгаарын Привольное тосгонд тариачны гэр бүлд төрсөн, эцэг нь орос, эх нь украин. М.С.Горбачев 1955 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хуулийн ангийг, 1967 онд "Ставрополийн ХААДС-ийг хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Их сургуульд суралцаж байхдаа 1953 онд философийн ангийн оюутан Раиса Максимнова Титаренкотой гэрлэсэн, нэг охин, хоёр зээ охинтой. Түүний намтар товчдоо ийм. Харин улс төр, нийгмийн хүрээн дэх үйл ажиллагаа нь маш дэлгэрэнгүй, дэлхийн цараатай дэлгэрэнгүй.
Москвагаас алс хол, хязгаар нутгийн тариачны хүү нам, эвлэлийн ажлын шугамаар шат дараалан удирдах албан тушаал хашиж, улмаар дэлхийн хуурай газрын зургааны нэгд оршин тогтнож байсан хүчирхэг ЗХУ-ын төрийн тэргүүний сэнтийд заларсан нь түүний мэдлэг, сэтгэлгээ, шударга зан чанартай холбоотой нь мэдээж. Тариачны хүү учраас Гагарин сансарт ниссэн гэх явган яриа бий, харин улс төрд бол өөр шалтгаан заавал олддог. М.С.Горбачев улс орноо удирдсан 5 жилд миний бие ЗХУ-д 5 жил сурч, амьдарсан юм. М.С.Горбачев хий зайгүй намтар нь цэвэрхэн, ховорхон орос хүн. Бурханаас илгээсэн төрөлхийн удирдагч, арван хуруу тэв тэгш хүн гэж үгүй, тиймийн учир бага, сага яриа байлгүй яах вэ, сэтгүүлч мэргэжил эзэмшихээр түүний төрөлх нутагт суралцаж байсан би болоод бусад залуус сонсолгүй яах вэ. М.С.Горбачев дунд сургуулийн сурагч байхдаа "Хөдөлмөр" зусланд идэвхийлэн ажиллаж, арван таван насандаа Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдаж байсан нь түүний тууштай ажилсаг чанарыг илтгээд зогсохгүй Москвад суралцахад нь нийгмийн тустай ажилд идэвхтэй гэх нэгэн түлхэц болсон нь маргаангүй. Аав, ээж нь хамтралын ногооны талбайгаас холдож үзээгүй байхад тариачны хүү алтан Москваг зорьж, ээж нь хослол авч өгчээ. Сургуулиа төгсөхдөө уг хослолын пиджакийн энгэрт ромбо зүүж ирсэн гэх, энэ ч бас нягт нямбайг нь илтгэнэ. М.С.Горбачев оюутан ахуйдаа дотно үерхдэг бүсгүйтэй байсан хэдий ч, нэг удаа үдэшлэгт бүжиглэж байхдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцаж, сургуулиа төгсөхөөс өмнө яаравчлан гэрлэжээ. Энэ гэрлэлтэд яарах учир шалтгаан байж. Раисагийн гэр Москвагийн төвд, эцэг нь ЗХУКН-ын Төв хороонд алба хашдаг эрх мэдэл бүхий түшмэл. Вот это, хадам эцэг нь түүний намын ажил хийгээд албан тушаал ахихын зааварлагч, дэмжигч болсон байна.
Хожим үерхдэг байсан бүсгүй болоод гэрлэлтийнх нь талаар сэтгүүлч асуухад М.С.Горбачев “Дурлал бол урвалт биш сонголт” гэж хариулсан байдаг.
1981 онд МАХН-ын 18 дугаар их хуралд оролцох Зөвлөлтийн төлөөлөгчдийг ЗХУКН-ын Төв хорооны хөдөө аж ахуй хариуцсан нарийн бичгийн дарга М.С.Горбачев ахлан манай улсад айлчилж, их хуралд үг хэлж, Их тэнгэрийн аманд хэд хоног тухлахдаа зүгээр ч нэг дайлуулж цайлуулаад буцаагүй, энд хоёр зүйл тодорхой харагддаг. Тэр цагт БНМАУ-ыг ЗХУ-ын хөдөө аж ахуйн бааз, дагуул гэх ойлголт түгээмэл байв, тийм учраас Зөвлөлт засгийн зүгээс хөдөө аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаа илгээжээ, энэ чинь улс төрийн бодлого шүү дээ. ЗХУКН-ын дотор (дээд удирдлагын) хийгдсэн халаа сэлгээ эхэлчихсэн, М.С.Горбачевын үеийнхэн (фракц) давамгайлж, мань эр хэдэн жилийн дараа гэх юмгүй ойрмогхон улс орныг удирдах гарц руу эргэлт буцалтгүй орчихсон байсан нь мэдрэгддэг. Гурван жилийн дараа БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь буулгах ажиллагааны гол удирдагчаар мань эр тодорсон байдаг, энэ бол огт өөр асуудал.
М.С.Горбачев ЗХУ-ын удирдагчаар сонгогдоод л улс орондоо ил тод байдал (гласность), өөрчлөн байгуулалтыг (перестройка) эхлүүлж, гадаад бодлогодоо эрс шинэчлэлт хийсэн бөгөөд гадаадад байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг (Зүүн Герман, Куба, Монгол) татаж, Афганистанаас цэргээ гаргаж, арваад жил сунжирч, олон зуун орос залуусын амийг авч одсон үзэл суртлын дайныг зогсоосон юм. Яг тэр үеийн үйл явдлыг телевизийн шууд нэвтрүүлгээр нүдээр харж, чихээр сонссоноо өчье. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн хурлын индэрт гарч үг хэлсэн саальчин, депудат “Би хоёр хүүтэй, хоёулаа Афганистанд амь үрэгдсэн. Орос эхийн нулимсыг харах сайхан байна уу" гээд уйлсан. Хурал завсарлаад үргэлжлэхэд М.С.Горбачев гадаадад байрласан цэргээ татах, Афганистанд үргэлжилж буй дайныг зогсоох түүхэн шийдвэрээ уншиж танилцуулсан, тэр өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Түүний ийм огцом, зоримог, эрс шийдвэрүүд нь олон иийтэд таалагдаж, үйл хэргийг нь дагаж байв. 1985 оноос ЗХУ-д архины эсрэг ”сухой закон" хэрэгжүүлсэн юм. Орост удирдагчийнхаа тухай явган шог гаргах нь элбэг. М.С.Горбачөвын тухайд бол тун ховор, гэхдээ яаж хоосон үлдэх вэ, удирдагч юм чинь, ядаж нэг байлгүй дээ. 1945 оны ялалтын дараа В.И.Сталин “Гайхамшигт ялалтыг тэмдэглэж 40 жил архи уух ёстой” гэсэн аман шийдвэр гаргажээ. Ялалтын баярын сүрт жагсаал Улаан талбайд хөвөрч, индэрт зогссон их удирдагч В.И.Сталин буруу харан шилтэй архинаасаа балгаж, архиа хөлийнхөө дэргэд тавьчхаад хөдөлмөрчид рүү гараараа даллаж байтал индэрт буй дарга нарт пионерууд цэцэг гардуулжээ. В.И.Сталинд цэцэг өгсөн жаал эргэхдээ хөлийнх нь хажууд байсан архийг унагаж асгажээ. В.И.Сталин жаалхүүгийн тохойноос атгаж, чи хэн бэ гэхэд жаалхүү “Би пионер Маша Горбачев” гэжээ. В.И.Сталинаас хойш яг 40 жилийн дараа М.С.Горбачев архины эрсэг дайн зарласан билээ.
Тухайн цагийн оюутнуудын дунд М.С.Горбачевын тухай нэгэн явган шог яригдаж байсныг өөрөө сонсоод жуумалзаж суусан тухай хэвлэлийн төлөөлөгч нь дурсамждаа бичсэн нь бий. Тэр яриа нь, Зөвлөлтийн төрийн тэргүүнээр сонгогдсон М.С.Горбачев үдэш эхнэртэйгээ унтахдаа бардмаар “Чи хэзээ нэгэн цагт агуу их ЗХУ-ын төрийн тэргүүнтэй унтана гэж бодож байв уу” хэмээн асуухад эхнэр нь гацаж түгдрэлгүйгээр “Харин чи агуу их ЗХУ-ын тэргүүн хатагтайг өвөртөлнө гэж бодоогүй биз дээ” гэж мухарлажээ. Дээрх хоёр ярианаас өөр дэл сул яриа сонсогдоогүйг бодоход мань эр хийгүй нэгэн явсан бололтой.
1988 оны 10 дугаар сарын 1-нээс ЗХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар ажиллаж, 1990 оны 3 дугаар сард ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон М.С.Горбачев олон ургалч үзлийг хөгжүүлэх бодлого явуулсны үр дүнд 1990 онд Орост хэвлэл, мэдээллийн салбарт төрийн зүгээс цензур (хяналт) тогтоохыг хориглосон хууль батлагдаж, улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах нүсэр ажлыг эхлүүлжээ. М.С.Горбачев Зөвлөлтийн нийгмийн тогтолцоо гажуудсан, үзэл сурталжсан нэг намын бодлогын явуургүйг, эдийн засгийн мухардлыг олон жилийн турш ажиглан мэдэрч, үндсээр нь өөрчилж, дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэх арга замыг улс орны удирдагчийн сэнтийд хүрч, эрх мэдэл олж аваад хэрэгжүүлэхээр зорьжээ. Түүний шинэчлэлийн хэлбэр нь өмнөх удирдагчдынхаас эрс ялгаатай байв. Нэг намын тогтолцооноос аль болох хурдан татгалзах, хүний эрх, эрх чөлөөг хангаж өгснөөр эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээл рүү шилжих байсан юм. Түүний тэргуүлх байсан хүчирхэг ЗХУ хэрхэн задарсан үйл явдлыг эргэн харья.
1991 оны 4 дүгээр сард М.С.Горбачев Оросын бүрэлдэхүүнд багтаж байсан 10 Бүгд Найрамдах Улсын удирдагчидтай цаашид ЗХУ-ын газар нутгийг хэвээр хадгалан үлдэх Тунхаглалд гарын үсэг зурах зөвшилцөлд хүрч, уг зөвшилцлийн дагуу 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Тунхаглалд гарын үсэг зурах байв. Тэгтэл товлосон өдрөөс нэг хоногийн өмнө (1991 оны 8 дугаар саран 19-нд) М.С.Горбачевийн хүрээллийн хэд хэдэн сайд нар улс орон даяар онц байдал тогтоож, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, бүх эрх мэдлээ дэд ерөнхийлөгч Г.Янаевт шилжүүлэхийг шаардав. Улс оронд онц байдал тогтоох шаардлага тулгасан сайд нарын дунд хүчний байгууллагын сайд багтсан байв. М.С.Горбачев энэ үед Крым дахь “Форос” зусланд амарч байсан бөгөөд “эсэргүү” сайд нарынхаа шаардлагыг хүлээн авалгүйгээр 8 дугаар сарын 21-нд Москвад иржээ. 1991 оны 8 дугаар сарын 24-нд М.С.Горбачев ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас огцров. 1991 оны 12 дугаар сарын 8-нд Беловежийн Тунхаглалд гарын үсэг зурсны дараа 1991 оны 12 дугаар сарын 25-нд М.С.Горбачев ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох шийдвэр гаргаснаа ард түмэндээ телевизээр зарлаж, Оросын Ерөнхийлөгч Б.Н.Ельцинд бүх эрх мэдлээ шилжүүлж, алтан шаргал алх хадуурт час улаан ЗХУ-ын төрийн далбааг Кремлийн оройгоос буулгаж, цагаан, хөх, улаан гурвалсан туузат ОХУ-ын төрийн далбааг мандуулжээ.
Нэгэнт эхлүүлсэн эрс шинэчлэл эрчээ авсан учраас бүх эрх мэдлээсээ тайван замаар татгалзаж чадсан зоримог эрс шийдвэртэй алхам нь М.С.Горбачевын улс төдийн үйл ажиллагаанд цэг хатгасан бөгөөд улс орныхоо өөрчлөлт шинэчлэлийг хэрхэн цааш өрнөхийг л ажиглан харах үлдсэн билээ. Тэрбээр 1992 онд “Горбачев фонд" олон нийтийн байгууллага үүсгэж, 1996 оноос “Иргэний хэлэлцүүлэг” хэмээх төр, олон нийтийн хөдөлгөөний тэргүүнээр сонгогджээ. 1993 онд “Ногоон загалмай” олон улсын экологийн байгууллагын даргаар ажилласан байна. 2000 оноос Оросын Социал демократ намын тэргүүний албан тушаалыг хашиж, мөн оны 5 дугаар сараас “НТВ телевиз” компанийн олон нийтийн Зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байв. Насан өндөр болсон нэрт удирдагч үүнээс цааших он жилүүдэд ямар нэгэн алба, сонгуульт ажил хашаагүй, нэр нь яригдахаа больсон билээ.
М.С.Горбачев үйл хэрэгтээ тууштай үнэнч зүтгэхдээ олон саад бэрхшээлийг давж, эр зоригийг ч харуулж байв
. Украины нийслэл Киевт олны өмнө үг хэлэхээр танхим руу алхахад хамгаалалтынх нь албаны дарга, генерал “Танхимд мэргэн бууч байна, та тийшээ орж болохгүй” гэхэд М.С.Горбачев “Би ажлаа хийе, та ажлаа хий” гээд танхим руу оржээ. Польшид айлчлаад буцах замдаа М.С.Горбачев хил залгаа Украины Львов хотод ирэх тов гарсан байлаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудаас улс төрийн зөрчил, үзэл бодлын ялгаа, үндсэрхэг үзлээрээ хамгийн ээдрээтэй нь Украин, тэр дундаа хэт үндсэрхэг үзэлтний өлгий Львов төвтэй баруун Украин, өдгөө ч тийм. Львов хотын төв талбайд олон нийтийн цуглаан болно гэж оюутан залуус голцуу олон хүн өдөржин хүлээсэн ч М.С.Горбачев хүрэлцэн ирэлгүй оройхон тарж билээ. М.С.Горбачев тэр өдөр Львовт ирсэн ч хэт үндсэрхэг үзэлтнүүд төв талбайд халдлага үйлдэхээр зэхэж байжээ, өөр маршрутаар явж, хотын удирдлагатай уулзаад буцсан байв, тухайн цагтаа оргил улс төрч гэгдэж байсан түүний гэгээн дүрийг алсаас ч болов харж амжаагүй юм, харин жилийн дараа тун ойрхноос харсан юм даг.
Энэ жил нас сүүдэр 90 хүрч буй М.С.Горбачевийг сураглалаа, хаана, аль хотод амьдарч буй нь тогтоогдсонгүй. 2010-аад оноос хойш нийтийн өмнө үзэгдэхээ больсон ч, түүнийг шинэ зууны шинэ оросууд мартаагүй гэдэгт итгэнэм. М.С.Горбачевын улс төрийн зоримог шийдвэр, эрс өөрчлөлт, шинэчлэлүүдийн улмаас гарцаагүй үүсэх хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хэцүү байснаас түүнийг илэрхий буруутгах улс төрийн хүчин, хуучнаа санагалзах хүмүүсийн зөрчилдөөн лавтайяа хорь гаран жил үргэлжилсэн юм. Арваад жилийн өмнөх баримтыг түшиглэе.
2012 оны тавдугаар сард “Википедиа” цахим нэвтэрхий тольд М.С.Горбачевын үхлийн талаар бичиж, дэлхий нийтийг цочирдуулж байсан бол жилийн дараа М.С.Горбачевыг үхсэн хэмээн цуу гаргаж байв. Дахиад жилийн дараа ОХУ-ын төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг цахим хуудсаараа М.С.Горбачевыг өөд болсон тухай мэдээлэл цацсан ч удалгүй худал гэдэг нь тодорхой болжээ. Энэ мэдээлэл гарсан даруйд үнэн, худлыг нь нягтлах гэж ХБНГУ-ын “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагч түүний ойр дотнын хамтран зүтгэгчидтэй холбоо барихад, өндөр настай М.С.Горбачев амьд сэрүүн, даралт хэвийн, ухаан санаа эрүүл гэж мэдэгджээ.
Хэдэн жилийн өмнө “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагч “Оросын иргэд яагаад таныг ийм ихээр үзэн яддаг юм бэ" гэж асуухад тэрбээр минут гаруй дуугүй сууснаа “Магадгүй, намайг өөд болоны дараа л хүмүүс үзэн ядахаа болино биз ээ. Гэхдээ ард иргэд маань намайг тэгтлээ үзэн яддаг гэж би боддоггүй" гэж хариулж байжээ.
Берлиний хана нурахад энэ эрхэм онцгой хувь нэмэр оруулсан билээ. Чухамдаа өөрчлөн байгуулалт, ил тод байдлын үзэл санаа баруун, зүүний ялгааг арилгах нөхцөлийг бүрдүүлж, зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоож цөмийн зэвсгийн хошууг хорогдуулж, хүйтэнд дайнд цэг хатгахад М.С.Горбачев удирдагч шиг удирдагч байж чадсан гавьяатайг тийм ч богино хугацаанд мартахгүй биз ээ. М.С.Горбачев нэг намын дарангуйлал, үзэл суртлыг халж, ардчилсан нийгэм, зах зээлийн харилцааг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хангахад Орос оронд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ч хүчирхэг ЗХУ-ыг задалсан хэмээн шүүмжлэгддэг. Энх тайвны Нобелийн шагналт, эрин зууны гарамгай удирдагчдын нэг М.С.Горбачев 90 насны босго давлаа. Дай, бог (Бурхан ивээг)
П.Батнайрамдал
Эх сурвалж: "Соёмбо" сонин
|
| М.С.Горбачев гавьяатай юу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|