 |
|
 |
|
Түүхэнд бичигдэх өндөр зарцуулалтын түүхэн үүрэг юу вэ? |
|
|
 |
|
 |
Түүхэнд бичигдэх өндөр зарцуулалтын түүхэн үүрэг юу вэ?
2021-11-16Дов жалга төлөөлөн УИХ-д сууж буй гишүүд өөр өөрсдийн тойрог дахь хөрөнгө оруулалтыг түүхэнд байгаагүй өндөр тавиулсан гэдгээ зарлах болов.  Үнэхээр УИХ өнгөрсөн баасан гарагт ирэх 2022 оны төсвийг түүхэнд байгаагүй өндөр зарлагатай буюу нийт 18.2 их наяд төгрөг байхаар баталсан. Засгийн газраас УИХ-д төсвийн төслийг өргөн барьсан цагаас эхлэн түүхэн өндөр гэх тодотгол зүүх болсон хамгийн том шалтгаан энэ. Ирэх оны төсвийн орлогыг мөн л түүхэн дээд хэмжээнд хүргэж, 15.8 их наяд төгрөг болгосон. Үүний зөрүүнд 2.4 их наядын алдагдал хүлээхээр батлав. Ийм зардал гаргасны үндсэн дээр ирэх онд Монгол Улсын эдийн засаг гурван дахин тэлэх нөхцөл бүрдэж, цар тахлын өмнө нь ч байгаагүй үр дүнд хүрнэ гэж Сангийн сайд олон удаа хэлснийг энд онцлох хэрэгтэй.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийдэг дөрвөн удаагийн үндсэн хэлэлцүүлэг ерөнхийдөө ёс төдий болж өнгөрсөн гэхэд болно. Аль нэг аймаг, дүүрэг төлөөлсөн гишүүдэд улс орны хөгжил гэхээсээ илүүтэй сонгогдсон тойрогтоо тууз хайчлахыг эрмэлзсэн. Улмаар усан бассейн, урлагийн ордон, спорт заалны мөнгө буцаалдсан хэрүүл өрнүүлсэн юм. Дээр нь Засгийн газраас энэ удаагийн төсвийн төсөлд УИХ-ын гишүүний мөнгийг түүхэнд байгаагүй өндрөөр тавьсан зэрэг улс төрийн шинжтэй хүчин зүйлс ийм өндөр дүнтэй төсөв батлах үндсэн нөхцөл боллоо. Сайн, саар хоёр нийлж сав дүүргэдэг гэгчээр ирэх оны төсөвт шаардлагагүй санхүүжилт их байгаа шигээ авах зүйл ч бас мундахгүй.
Хөгжлийн төслүүдийг гадаадууд, хүслийн төслүүдийг монголчууд өөрсдөө санхүүжүүлнэ
Монголд одоогоор том төслөө хөдөлгөх мөнгө байхгүй. Харин энэ ирэх оны төсөв цар тахлын дараах сэргэлтэд хөтөлж, 100 жил тохиогоогүй хямралыг гэтлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл Монгол Улс ирэх онд томоохон төсөл хөтөлбөрүүдээ бараг бүгдийг нь гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлнэ. Төсөвт суулгаснаар Монгол Улс ирэх 2022 онд 1.6 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж авч ашиглана.
БНХАУ-ын зээл, тусламжаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, 1008 айлын орон сууцны хороолол зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Мөн ирэх онд Энэтхэгээс авч буй нэг тэрбум ам.долларын хүрээнд Газрын тосны үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлж, БНСУ-ын зээлээр “Солонго 1, 2” орон сууцны хороолол, 10 аймагт дулааны станц барихаар төсөв суулгасан. Ерөнхийдөө эрх баригчдын зүгээс түүхэн гэж тодорхойлж буй Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр бүгд гаднын зээлээр явж байгаа ажил байгаа биз. Мэдээж, Засгийн газраас ирэх онд дан ганц гаднынхны гарыг хараад суулгүй, дотоод нөөц бололцоогоо шавхаж барилга, дэд бүтцийн ажил хийхээр төлөвлөсөн.
Нийт 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр 2022 оны төсөвт тусгасны 1.8 их наяд нь зам тээвэр, эрчим хүч, барилга зэрэг улсын дэд бүтцийн салбарт орох аж. Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг дорвитой шийдэх түүхэн шийдвэр гарсны хүрээнд анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа. Хотын захиргаа энэ мөнгөөр нийслэлийн уулзваруудыг шинэчилж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, тэр тодроо гүүрэн замын тээвэр нэвтрүүлэх эхлэлийг тавих юм гэсэн.
Залуу гэр бүлийг орон сууцжуулах "Залуус-1" төслийн гадна инженерийн шугам сүлжээ төсөлд 29.9 тэрбум төгрөг, аймгуудын шинэ суурьшлын бүсэд баригдах орон сууцны хорооллын шугам сүлжээ, дэд бүтэц төсөлд 100 тэрбум, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төсөлд 455.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ мэтээр ирэх онд зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтад 3.7 дахин, эрчим хүчний салбарт 6.4 дахин нэмэгдүүлжээ. Эдгээрээс гадна сайд нарын багцад үүдний амбаараас авахуулаад нутгийн удирдлагын ордны шинэчлэл хүртэлх УИХ-ын гишүүдийн хүслийг шингээсэн уртаас урт жагсаалт байна. Түүхэнд байгаагүй төсөвт юм, юм бий.
Хүүхдийн мөнгийг танасан ч Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллана
“Халамжаас хөдөлмөрт” гэх сайхан уриа энэ Засгийн газраас эхтэй. Түүхэндээ хэн ч ийм зүйлийг хэлж зориглоогүй гэдгийг энэ засгийн сайд нар баталдаг. Тиймээс ирэх оны төсөвт халамжаа яаж танаж, хөдөлмөрийг хэрхэн дэмжсэн талаарг түүхэн арга хэмжээнүүд орсныг авч үзье. Нэг хэсэгт хүүхдийн мөнгө нэрээр нийгэмд их хэмжээний бэлэн мөнгө тараах нь эцэг, эхийн хөдөлмөр эрхлэх сонирхолд сөргөөр нөлөөлдөг талаарх шүүмжлэл байдаг. Нөгөө талаар цар тахлын үед олон айл өрхийн амь амьжиргааг таслалгүй авч гарсан ганц дэмжлэг хүүхдийн мөнгө болж хувирсан.

Тэгвэл бодлого тодорхойлогчид цар тахлын эдийн засаг дахь дарамт ирэх оны дунд гэхэд арилна гэж үзэн, долоодугаар сараас хүүхдийн мөнгийг 50 хувиар танаж, 0-18 насны хүүхэд бүрд сар тутамд олгодог бэлэн тэтгэмжийг 50 мянган төгрөг байхаар тусгасан юм. Учир нь улс цаашид хүүхдийн мөнгөний зардлыг гаргаж дийлэхээ больсон бөгөөд ирэх онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлэхээс өөр гарцгүй болсон.
Өмнө нь хүүхдийн мөнгийг Нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байсныг Ирээдүйн өв санд шилжүүлнэ гэсэн үг. Мөн Ирээдүй өв санд цар тахлын үед Монгол Улс иргэн бүрдээ тараасан 300 мянган төгрөгийн өрийг шилжүүлнэ. Үүнийг уул уурхайн баялгаа халамжтай уясан түүхэнд шийдвэр хэмээн үзэж буй. Гэтэл бид 30 жилийн хугацаанд мөн ч олон удаа уул уурхайн баялгаа халамж болгон тарааж үзсэн шүү дээ.
Улмаар Нийгмийн даатгалын сангийн алдагдал 2.5 их наяд төгрөгөөр буурах тооцоо гарчээ. Гэсэн ч Нийгмийн даатгалын сан ирэх онд 400 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах нь. Тус сангийн орлогын хэмжээг ирэх оны төсвийн жилд 2.4 их наяд тэрбум төгрөг, зарлагыг 2.75 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Энэ нь 2021 онтой харьцуулахад орлого 575.7 тэрбум төгрөгөөр, зарлага 156.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн дүн. Хүүхдийн мөнгийг хасаад ч тус сангийн зарлага нэмэгдэж байгаа нь халамжийн хэмжээг буураагүйг илтгэнэ. Нөгөө талдаа төр ирэх онд 198 мянган албан хаагчаа 125 мянгаар цөөлж, цалингийн сангийн сангийн зардлыг 1.7 их наяд төгрөгөөр бууруулах тооцоо гарсан. Цар тахлын үед хэрэгжүүлэх уг арга хэмжээ Нийгмийн даатгалын сангийн зардлыг үлэмж нэмэх магадлалтай. Нийгмийн даатгалын сангаас гадна Эрүүл мэндийн даатгалын сан ч ирэх онд алдагдалтай ажиллана.
Уул уурхайн орлогоо ч түүхэн хэмжээнд хүргэв
Ирэх 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 6.3 сая баррель газрын тос олборлож, уул уурхай, олборлох салбарын орлого 4.2 их наяд төгрөг байхаар тусгаад байна. Бас л түүхэн дээд түвшин. Монгол Улсын уул уурхайн түүхэнд байгаагүй өндөр орлого. Уул уурхайн салбар энэ онд өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй хүндрэлтэй учраад байгаа бөгөөд нүүрсний алдагдлаа зэс, төмөр, алт, газрын тос, цайр зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөллөөр нөхөж байгаа.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны эхний есөн сарын байдлаар 3.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөөр буюу 2.4 дахин өссөн. Үүнийг харгалзан үзэж, ирэх онд уурхайгаас төсөвт орох орлого түүхэн дээд амжилт тогтооно гэж үзсэн нь дээрх 4.2 их наяд төгрөг юм. Гэтэл нөгөө талдаа төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар тооцсоныг дээр өгүүлсэн.
Засгийн газар энэ алдагдлын 50-иас илүү хувь буюу 1.4 их наядыг нь гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр тооцсон. УИХ-аас энэ мэт түүхэн тооцоололтой төсөв баталсан. Тиймээс ч УИХ дахь олонхын бүлгийн зүгээс ирэх оны төсвийг Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод шинэчлэх хийх, КОВИД-19-ийн эрсдэлийг удирдан даван туулах, постковид буюу цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн байгаа хэмээн тодотгож буй. Харин эдийн засагч, судлаачдын зүгээс бол өөр зүйл яриад байгаа. Магадгүй, УИХ-ын баталсан ирэх оны төсөв түүхэн үүргээ гүйцэтгэж эдийн засаг ганцхан жилийн дотор гурав дахин өсөх ч юм бил үү, хэн мэдлээ.
УИХ-аас ирэх оны төсвийг баталсантай холбогдуулан зарим гишүүний зүгээс дараах байр суурийг илэрхийсэн юм.
Г.Занданшатар: Төрийн байгууллагын дотоод томилолтын зардлыг 50 хувиар бууруулна
-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Дэлхий дахинаа, түүний дотор монголчууд бидний өмнө цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, улс орны эрчимт хөгжлийн томоохон зорилт тавигдаж байна. Ирэх оны төсөв чухам энэ зорилтыг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Ирэх онд төрийн үйлчилгээг цахмимжуулж бүх шатны байгууллагад хяналтын горимтой болгох санал тусгагдсан. Авлига, хээл хахуультай холбоотой төсвийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн зарчим гэдгийг харагдуулж байна. АТГ 90 тэрбум төгрөг хуримтлууллаа. Нэг их наяд төгрөгийн хөрөнгө хураагдаж, царцаагдсан байна.
Ирэх онд бүх шатны сургалт семинар цахимаар зохион байгуулах, гадаад албан томилолт зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга эд хогшил бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, салбарын болон байгууллагын ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой кино уран бүтээл хийх, төрийн захиргааны байгууллагыг тээврийн зардлыг санхүүжүүлэхгүй. Цар тахалтай тэмцэх чиг үүргээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод томилолтын зардлын 50 хувиар бууруулахаар төлөвлөлөө. Энийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай.
Т.Доржханд: Цаашид төсвийн алдагдал өсөөд байвал хэн өр төлөх юм бэ
-Өнөөдөр 2022 оны улсын төсвийг баталлаа. Өмнөх 30 жилийн төсөв яаж баталж ирсэн тэр л дагуу батлагдаж байна. 2020, 2021 оны төсөв сонгуулиудад зориулсан маш том тэлсэн төсөв томорсон байсан. Тиймээс 2022 оны төсөв тэлсэн биш, илүү судалгаан дээр суурилсан хэмнэсэн, бодитой орлогыг төсөөлсөн, төсвийн алдагдлыг бууруулсан ийм төсөв байгаасай гэж бодсон. Гэвч харамсалтай нь дахиад тэлсэн төсөв батлагдлаа. Одоо үүнийг зогсоох цаг болсон. Энэ асуудал нь улсын төсөв дээрээ биш байна. Асуудал нь тогтолцоон дээр байна. Сангийн яамд 15 жил ажиллаж төсөв хийж байсан болохоор зовлонг нь мэднэ. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол бид дараагийн 30 жилд ийм төсөв батлах нь. Үр дүнд нь бидний төсвийн алдагдал өсөх нь. Жил болгон өсөх нь. Цаашаа төсвийн алдагдал өсөөд байвал хэн өр төлөх юм бэ. Таван жил сэхээнд байсан эдийн засаг дахиад сэргэхгүйгээр сэхээнд орлоо. Үүнийг углуурга, системээр нь өөрчлөх ёстой юм байна. Тиймээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлыг Цэцэд өгөхөөр шийдлээ.
Ч.Ундрам: Бүх суманд физикийн лабораторийн хэвлэгдэхүүний мөнгийг тусгаж чадсан
-Төсвийн тухай хууль нарийн болсон. Заавал нэг юм хасуулж байж, нөгөөг нь суулгана. Сум болгоны дарга бүгд нэг, нэг юм хүснэ. Аймгийн удирдлагуудтайгаа уулзаад хамгийн хэрэгтэй нь юу вэ гэдэг чиглэлээр мэдээлэл авч байгаад, жагсаалт гаргаж боломжоороо тусгууллаа. Бүх суманд байгаа физикийн лабораторийн хэвлэгдэхүүний мөнгийг тусгаж чадсан. Энэ жил биологийн лабораторийн төсвийг суулгасан. Энэ нь их үр дүнтэй юм билээ. Хүүхдүүд биологийн хичээлээ илүү ойлгох, дуртай болох, цаашлаад энэ чиглэлийн мэргэжил сонгоход нь шаардлагатай гэж үзсэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
|
| Түүхэнд бичигдэх өндөр зарцуулалтын түүхэн үүрэг юу вэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|