 |
|
 |
|
Нүүдэлчдийн ахуй, оршил, ухамсрын өвөрмөц онцлог |
|
|
 |
|
 |
Нүүдэлчдийн ахуй, оршил, ухамсрын өвөрмөц онцлог
2021-11-23Бэлчээр даган нүүдэллэх аргаар мал аж ахуй эрхлэх болсон нь Монголчуудыг суурин аж төрдөг иргэдээс нэн өөр болгон ондоосгожээ. Нэгэн газар суурин аж төрж, газар тариалан эрхлэн амьдрах нь хүмүүсийн хувь заяаг нэгэн цэгийн нөхцөл ба хүчин зүйлүүдтэй салшгүй холбож эсвээс тэр цэг дээр сэхэх, дэгжих, эсвээс мөнхүү цэг дээр үхэх, сүйрэхэд хүргэдэг байна. Энэ бол суурин аж төрөх ёсны нэгэн өрөөсгөл хамаарал, сул, эмзэг тал мөн болно. Тариачин хүн орон байр ба эзэмшил газраасаа салбал сөнөлөө л гэсэн үг. Орон байр нь үл хөдлөх хөрөнгө, эрхэлдэг үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл ч үл хөдлөх хөрөнгө юм. Иймийн учир тариачдын амьдралын бүхий л тал, хэсэг нь газартай холбоотой, уг газарт хадагдмал байдаг онцлогтой. 
Суурин иргэдийн хувьд төр, нийгэмийн зохион байгуулалт, захиргаа, цэргийн зохион байгуулалт ч гэсэн тодорхой хэмжээний газар нутагт харгалзаж буй болдог. Оноосон нэр ус бүхий тосгоны дарга, тосгоны оршин суугч, тосгоны эзэмшил газар, тухайн тосгоныхны хувь заяа.... гэж л ярих болдог. Мөнхүү тосгоны нутаг дэвсгэрээс гадна, түүнээс хол, ангид шилжиж явах, хэвийн амьдрах бололцоо тариачдад үгүй байна. Үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх үйлдвэрлэл нь мөн л амьдрал, аж байдлын үл хөдлөх хэлбэр, аргыг төрүүлэн гаргаж хэвшүүлдэг ажээ. Тэгвэл нүүдэлчдийн хувьд байдал огт өөр байна. Энэ тухай нилээд дэлгэрэнгүй авч үзье.
Нүүдэлчид, тэр дундаас нүүдэлчин Монголчууд хэдэн мянганыг дамнан амь бөхтэй оршин аж төрсөөр иржээ. Гэхдээ энэ урт хугацааны туршид ёстой “долоо дордож, найм сэхсэн” ажээ. Долоон мянганы тэртээгээс нааш эрхэлж ирсэн аж ахуйгаа ер өөрчилсөнгүй. Мөн нүүдэллэн амьдарч ирсэн унаган газар нутгаа ер орхисонгүй. Өмнөд хилийн цаана мөнхөд зэрэгцэн оршиж байсан суурин амьдралтай, эртний их соёлтой, хэдэн арван саяаар тоологдох хүн амтай Хятад улсын зүгээс байн байн нүүрлэж ирсэн их аюулыг мөн сөрөн зогсож Монголоороо үлдсээр өнөөг хүрчээ. Монголын газар нутаг, хүн ардад заналхийлсэн өөр нэгэн том хүчин гарч ирсэн нь хойд хилийн чанадад буй болсон Орос улс, Их Оросын дээрэнгүй үзэл, түрэмгийлэл байв. Зөвхөн Азидаа төдий биш бүр дэлхий дахинд томдоо орох хоёр их гүрний дунд хавчуулагдан явах хувь тавилан чингэж монголчуудын хувьд мөнхийн заяа төөрөг болон үлджээ.
XIX зууны сүүлчээс эхлэн Европ ба Азид нийгэм-улс төрийн элдэв сургаалууд буй болж, олон-изм төрөн гарсан нь уламжлалт нийгмүүдийг ихэд улс төржүүлжээ. Монголчуудын хоёр том хөрш ч хөдөлж, доргиж эхэлсэн билээ. Хоёр том хөршийн дотоодод болж өнгөрсөн томоохон “салхи, шуурга” бүр бага буурай Монгол оронд шууд шахам нөлөөлж, ул мөрөө үлдээдэг болов. Өмнө Монгол Хятадын харъяат болж, Хойд Монгол Оросын харъяат болчихсон хэдий ч хоёр хөрш маань үүгээр сэтгэл ер цадсангүй. Жижиг буурай Ар Монгол хоёр их хөршөө адилхан хэмжээнд хүндэтгэн үзэж, алинд нь ч ялгаагүй элдвээр тал зассаар ирсэн боловч өнөө хоёрын нь идэх, залгих сэтгэл хэвээрээ байсаар өнөөг хүрчээ. Араатан амьтан цатгалан байхдаа бусад уруу довтолдоггүй бол хүний нийгэм тийм бус ажээ. Том гүрнүүдийн жишээ гэхэд тэд өлсгөлөн байхдаа ч бага буурай оронруу өнгөлздөг, мөн тарган цатгалан байхдаа ч бага буурай оронруу өнгөлздөг байжээ. Чингэж монголчууд эдүүгээ байнгын түгшүүр, завсарлагагүй дарамтын доор орших болов. Хоёр их хөрштэйгээ хилээ арай ядан товлон тогтоох хүртэл хойд хил маань ч урагшилсаар, урд хил маань ч хойшилсоор л байсан билээ...
Одоогоос хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнө байдал огт өөр байлаа. Өмнөд хил маань “түмэн газрын Их Цагаан хэрэм”-ээр тэмдэглэгдсэн алсад байж, хойд хил маань үндсэндээ хязгааргүй мэт хол байлаа. Эл уудам орон зай бидний өвөг дээдэст авралыг авч ирж, аюулыг зайлуулж, Алтай, Хангай, Хэнтийгээ, гурван голын саваа, Дорнодын их талаа, Өмнөдийн их элсээ алдсан ч эргээд олох, дайжсан ч буцаад буух, шахагдаад гарсан ч түрээд орж ирэх боломж олгож байсан юм.
Нийт нүүдэлчдийн, тэр дундаас Монголчуудын амь бөхтэй, “долоон голтой” байсны хамгийн гол, үндсэн шалтгаан бол хөдөлгөөнтэй байж чадах үйлдвэрлэл эрхэлж, хөдөлж, шилжиж чадах сууцанд амьдарч, унаа хөсөг нь ургэлж гэрийн хаяанд байсан давуу тал, мөн малчин, анчин, нүүдэлчдийн эрэмгий дайчин чанар, уул ус газар орноо шүтдэг, хайрладаг эх оронч сэтгэлгээ билээ. Богино хугацаанд буулгаад ачаад явчихаж болдог гэр сууц, туугаад хөөгөөд явчихаж болдог мал сүрэг, хүн хүчээ их хурдтайгаар дайжуулж, зугтаалгаж болдог унаа морь, ус хоолгүйгээр хонон өнжин тасралтгүй явж чаддаг тэмээн хөсөг, урт хөлийн мал-эд бүхний ачаар бидний өвөг дээдэс олон олон аюул, сүйрлээс аврагдаж, устаж, сөнөхөөс зайлсхийж чадаж байв. Нүүдэлчдийн довтолгоонийг няцаахад нэн бэрх байсан бол тэднийг хариу довтолж бүрэн устгах нь бүр ч бололцоогүй зүйл байжээ. “Нүүдэлчдийн морин цэрэг маневр сайтай, богино хугацаанд ямраар ч зохион байгуулагдаж чаддаг, нэгдэж цул хүч болох, эсвээс хоромхон зуур хэд тасарч тал талаас бүслэн, ороож довтлох нь нэн аюумшигтайн дээр цэргүүд харвах ба цавчихдаа гарамгай, морьд ба хүн нь цуцахыг мэддэггүй” хэмээн дүрслэн өгүүлсэн нь олонтой тааралддаг билээ.
Нүүдэлчид нь тайван цагт тархуу сарниу амьдрах боловч дайн байлдааны цагт цэрэг дайчид нь өмнө нь гарч фронтыг бүрдүүлэх ба гэрээ ачиж, малаа туусан их нүүдэл түүний ар тал болж ойрхон явдаг байв. Дайн, тулаан амжилтгүй болох нь мэдэгдмэгц ар тал нь нүүн зайлах ба цэрэг дайчид нь бүтэн өдрийн турш дайсныг тосон байлдаж элдвээр маневрлан байсаар цаг хожоод ар тал нь ухарч холдмогц шөнөөр тэднийхээ хойноос нэхэн оддог байжээ.
Хэдэн өдөрчийн газар зогсолтгүй дайжин одсон цэрэг ба ар талыг нь мөрдөж олох, гүйцэх. эцсийн цохилт өгөх нь бараг боломжгүй зүйл болдог ажээ Тэгээд ч ухарч буй дүр үзүүлж байгаад эргэж цохидог нүүдэлчдийн арга тактикийг сайн мэддэг эсрэг тал нь тэднийг хурдан шуурхай нэхэх, хөөхөөс ямагт бэргэж болгоомжилж ирсэн байна. Суурин иргэд дүрвэн одох боломж ер үгүй бол нүүдэлчид дүрвэлтийн ачаар бүрэн мөхөх аюулаас ямагт аврагдаж иржээ. Тухайн тэр цаг үед наад зах нь явган цэргийн хүчээр нүүдэлчдийг хөөн гүйцэж устгах боломж ер байсангүй. Зугтан, саринаж одсон нүүдэлчид хэдэн жилийн дараа нэгдэж нийлээд сэхэж хүчирхэгжээд уугуул нутаг орноо дахин эзлэн суудаг байжээ. Их Хүннү гүрэн бутран сарних үед дайн дажны хөлөөс зайлсхийж дүрвэсэн олон олон нүүдэлчин аймгууд Европ зүгийнхнийг ч сандчааж, бас Ази дахиныг ч ихэд сандчаасан билээ. Хөнгөн болон хүнд морин цэргийн урагшлуур их хүчийг өмнөө гаргаад шинэ нутаг орныг зорин, эрэлхийлэн яваа нүүдэлчдийн хүчирхэг урсгалыг зогсоож чадах хүч тухайн цаг үедээ алга шахам байжээ. Нүүдэлчдийг бүрэн ялна, бүрэн устгана гэдэг огт бололцоогүй шахам байв. Тэд ухардаг, дайжин алга болдог, хэсэг хугацааны дараа дахин гарч ирдэг, тэгээд төдхөн хүчирхэгждэг байжээ. Үл хөдлөх үйлдвэрлэл ба үл хөдлөх хөрөнгөөр нэгэн цэгт хадагдсан ард түмнүүдийн хувьд бол дээрх үл устах чанар, чадавх үгүй билээ. Суурин иргэд нь эцсийн шийдвэрлэх тулалдаанд орж үхэх, сэхэхээ үзэхээс өөр замгүй байв. Тэд хот тосгоноороо хядагдаж, газарт тэгшлэгдэн хоцрох нь олонтой байжээ. Нүүдэлчдийн ахуй, оршлын хөдөлгөөнт шинж, зөвхөн хүнээ, айл өрхөө аравтаар зохион байгуулсан өвөрмөц, хөдөлгөөнт удирдлага нь асар уудам орон зайд шилжин, хөдлөн явах, бүхнийг хөдөлгөөн дундаа гүйцэтгэх, эсвэл ялах, эсвэл мөхөх хувилбараар эцсийн тулалдаанд орохоос тухай бүр зайлсхийх, цаг хугацааны олгох боломжийг хүлээх орон зай болон цаг хугацааны үнэмлэхүй давуу чанарыг нүүдэлчдэд олгосоор иржээ.
Өдрийн цагт ар тал нь ухран зайлаад, шөнийн цагт морин цэрэг нь ухарч тэднээ гүйцэн очсоор буй нүүдэлчдийн хойноос явган цэрэг нэхэж ер чаддаггүй байв. 2-3 өдөр мэдэхгүй газар, хэцүү замаар нэхэн унд усаар гачигдсаар өөрийн эрхгүй буцдаг, цуцдаг байжээ. Нутаг усаа, зам харгуйгаа сайтар мэддэг, нар сар, од гаригсын байрлалаар зүг чигээ хэдийд ч олж чаддаг нүүдэлчид хэдэн өдөрчийн газар дүрвэн зайлахад л харьцангуй аюулгүй байдлыг олж дараа цугларах газраа товлоод олон зүг, чигт тасран нүүдэллэж ул мөргүй алга болдог удаа ч олон байв. Салхи сөрөн зогсох аварга том мод хугаран унаж сайдаг хэдий ч салхины аясаар бөхөлзөн буй өвс хэзээ ч хугарч сүйддэггүйг сайтар мэддэг нүүдэлчид цагийн аясыг дагах, ирэх цагийн урийг ашиглах, боломжтой үеийг хүлээх, нөхрийг олж хүчээ зузаалах, эгзэгтэй цаг мөчийг далимдуулах, эсрэг этгээдээ хуурч занганд оруулах, сул талыг нь овжиноор ашиглах зэргээр ахуй, оршлын их өрсөлдөөнд тэсэн тэсэн үлдсээр л байжээ. “Ар газрын хүн, чоно шархаа гурав долоогоод л эдгэрүүлдэг” гэж нүүдэлчдийн тухай ярьдаг байв.
Нүүдэлчдийн нүүх, хөдлөнгө байх, чөлөөтэй шилжин явах бололцоо нь Европ ба Азийн улсуудын хувьд гай ч их тарьсан, бас олон олон ард түмнийг нойрноос сэрээж, нэг янз, зогсонги, царцанги байдлаас сугаран гарахад нь ч удаа дараа тусалсан билээ.
5-7 мянган жилийн туршид нүүдэлчид нүүдэллэн аж төрж ирсэн гэвэл мөнхүү хугацааны ихэнхи хагасад нүүдэлчдийн оюуны ертөнц шашин суртлын хуваарьгүй хүчтэй нөлөөнөөс харьцангуй ангид, чөлөөтэй байсан онцлогтой юм. Буддын болон Христосын шашин нүүдэлчдийн дунд ихэд хожуу дэлгэрч лалын шашин мөн хожуу үүсэж хүчтэй болсон нь нүүдэлчдэд оюун санааны чөлөөтэй байдлыг урт удаан хугацааны туршид бэлэглэжээ. Энэ нь нүүдэлчдийн соёл иргэншлийг унаган ахуй, нөхцөлд нь хадаж, голчлон түүнээс нөхцөлдүүлж, тэр хөрснөөс ургуулж, ихэд хүмүүнлэг, энэрэнгүй болгожээ. Тиймээс ч нүүдэлчдийн хувьд бүх нүгэл нь бурханы өмнө хийсэн нүгэл биш харин байгалийн өмнө, өөртэйгөө ижилхэн хүмүүсийн өмнө хийсэн нүгэл болон ойлгогдсоор ирсэн юм.
Жилийн дөрвөн улирлын үүддэг бэрхшээл, эх газрын эрс тэс уур амьсгалын үүддэг бэрхшээл, байн байн тохиолддог ган ба зудын үүддэг бэрхшээл, том зай талбайд нэг нь нөгөөгөөсөө тусгаар, алсад амьдардаг таруу сарниу байдлын үүддэг бэрхшээл, эрэл хайгуулд хатах ядрахын зовлон, төл хүлээн авах үеийн нойр хоолгүй их ачаалал, ёстой л хүмүүсийн “дэм дэмэндээ дээс эрчиндээ” байхаас өөр аргагүй амьдралын шаардлага, “айл гэрийнхний амь нэг, саахалт гэрийнхний санаа нэг” байхын учир утга, “гар хөдөлж байж ам тостох”, “ах нь сургадаг дүү нь сонсодог” гэхчлэн ах захаа сонсож тэднээс суралцаж ирсэн сургах-хүмүүжүүлэх уламжлалт ёс энэ бүхэн нь нүүдэлчдийн ухамсар ба сэтгэл зүйг төлөвшүүлж, тодорхойлж, бүгдийг, бүхнийг амьдралаас ургуулан бодох, ядарсан зүдэрсэн хүн, зовсон шаналсан хүний оронд өөрийгөө тавьж, өөртэйгээ адилтган бодож тусалж, дэмждэг, өрөвдөж хайрладаг болгож ирсэн байна. Нүүдэлчид хэн нь боловч их зочломтгой, элэгсэг, хүний өөрийн гэлтгүй ижил тэгш хандаж туслаж дэмжихийг урьтал болгодог, зочин гийчнийг баярлан угтаж дайлан цайлдаг, хэрэг зоригийг асууж чадах хэрээрээ тусалдаг, бусдын гэрээр ороод гарах хоорондоо л билэгтэй сайн үгсээр ерөөл хэлж, хийж, үйлдэж буй зүйлд нь гар бие оролцон туслаж, дэмжээд өнгөрдөг заншилтай билээ.
Нүүдэлчдийн ухамсар, сэтгэл зүй нь дан ганц ахуй, орчноороо тодорхойлогдон буй болдог, эцэг өвгөдийн уламжлалыг ихэд хүндэтгэн тусгадаг, төр, ёсыг дээдлэн сахихыг эрхэмлэдэг, тэнгэр ба газрыг бурханчлан тахиж шүтдэг, амьтай бүхнийг өрөвдөж хайрладаг, бусдын зовлон, жаргалыг өөрөөрөө жишээлэн тусгаж ойлгодог ихэд хүмүүнлэг, энэрэнгүй шинжтэй ажээ. Тиймээс ч нүүдэлчдийн соёл, иргэншил нь суурин амьдралтай ард, иргэдийнхээс нилээд өөр, өвөрмөц юм. Олон мянган жилийн туршид нүүдэлчид нь бурхан тэгж сургасан учраас бид бие, сэтгэлээ ингэж, тэгж авч явах учиртай гэж ойлгож, мөрдөж байсангүй, харин бид хүн учраас бас бусад маань ч хүн учраас хүний ёсоор бусдад чухам ингэж, тэгж хандах ёстой гэж сэтгэж, мөрдөж ирсэн юм. Өөрийгөө өрөөл бусадтай адилтган үзэж, өөрөөсөө өөрцгүйгээр харьцуулан ойлгож, бусдад хүний ёсоор хандахыг үүргээ гэж ойлгож, тооцож ирсэн нь хэрэг дээрээ бол хүний эрхийг, хүний төрөлх заяагдмал эрхийг нүүдэлчид хүндэлж, өөрөө эдэлж, ерөөлд эдлүүлж ирсэн байна. Ийм шинж, учир нь иргэншилийн хөгжлийн нилээд дээд шатны үед ирдэг, буй болдог үзүүлэлтүүд юм.
Хүмүүсийн хоорондох харилцаанд аль нэгэн шашин, суртал хүч түрэн орж ирснээс болж тухайн улс, үндэстний соёл, иргэншил нь мөнхүү шашин суртал, ёс, дэг жаягийн хүрээ, хязгаар дотор боомлигдон орж нэгэн жороор үргэлжилж аажимдаа зогсонги, царцанги, зарим тохиолдолд бүр харгис, хүмүүнлэг биш болох нь ч байдаг. Нүүдэлчдийн соёл иргэншил ийм хувь тавиланг тодорхой хэмжээгээр тойрч чадсан онцлогтой юм.
Нүүдэлчдийн хувьд угсаа гарлын хамаарал их эртнээс чухалчлагдаж, овгийн байгуулал эрт задарч, төр төстэй зохион байгуулалтанд эрт орж, угсаатан бүрэлдэх процесст эрт автагдаж эхэлсэн нь нэгдсэн соёл, нэг хэл, захиргаа-цэргийн ижилхэн зохион байгуулалт төрөлх газар нутаг, түүний хил хязгаарын тухай ойлголт, өөрсдийгөө тодорхой нэгэн угсаатанд хамаатуулан үзэх ухамсар, сэтгэлгээ мөн л эрт үүсэх, төлөвшихөд хүргэжээ. Тийм дээрээс нүүдэлчид, тэр дундаас Монголчууд ямар ч том хэмжээний цохилт авлаа гэсэн, яаж ч тархан саринаж бутарлаа гэсэн, эх нутгаасаа хичнээн алсас түрэгдэн гарлаа ч гэсэн, өөр улс угсаатны хичнээн ч хүчтэй нөлөөнд автлаа гэсэн “Унасан газар, угаасан ус, эцэг өвгөдийн ясыг хадгалсан нутаг, орноо” ахин дахин зорин ирж, цугларч, булаан эзлэгчдийг хөөн зайлуулж чадсаар байжээ. Монголчууд цөөн тоот үндэстэн хэрнээ одоо ч гэсэн олон ястанаас бүрэлдэж буй нь, монгол хэлээр олон аялгуугаар ярилцаж байгаа нь, өнөөдөр ч гэсэн олон оронд тасран тасран амьдарсаар буй нь тэдний урьд өмнө нь өнгөрөөсөн их зовлон, гамшигийг илтгэсээр, үзүүлсээр байгаа болно. Хуваагдан тасарсан үндэстэн бүхэн нэгдэж нийлэхийн төлөө орь дуу тавин гасладаг, гангинадаг байхад Монголчууд тэвчээр заан, шүд зуун чимээгүй байсаар байгаа нь ч гэсэн тэдний иймэрхүү шинж, байдлын зовлонг дааж, давж сурсныг нууцхан гэрчлэх мэт санагдана.
Монгол үндэстэн шиг их асуудалтай үндэстэн өнөөдөр дэлхийн аль ч өнцөг буланд алга байна...
Судлаач, профессор Д.Чулуунжав
|
| Нүүдэлчдийн ахуй, оршил, ухамсрын өвөрмөц онцлог |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|