 |
|
 |
|
Г.Гүнжидмаа: Эрх зүйн болон өөрийн зохицуулалт хамт хөгжсөнөөр хэвлэлийн эрх чөлөө төлөвшинө |
|
|
 |
|
 |
Г.Гүнжидмаа: Эрх зүйн болон өөрийн зохицуулалт хамт хөгжсөнөөр хэвлэлийн эрх чөлөө төлөвшинө
2022-01-12“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмааг урилаа.  АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИАР ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ТУНХАГЛАСАН
Үндсэн хуулийн 16.16-д "Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Хүний эрх, эрх чөлөөг ийнхүү баталгаажуулж өгснөөр 1992 оны Үндсэн хууль түүхэн үүрэгтэй.
Мөн Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсноор олон улсын тавцанд өөрийн байр суурь, нэр хүндтэй болсон. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ энэ нь туйлын, хязгааргүй эрх чөлөө биш. Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой.
Үндсэн хуулийн 16, 19.1-д заасан иргэний эрхүүдийг баталгаажуулах зорилгоор Хэвлэлийн эрх чөлөөний тухай бие даасан хуулийн II, III, IV зүйлд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргах болон төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглосон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль цомхон заалттай боловч хэвлэлийн эрх чөлөөг хангах, баталгаажуулахад зайлшгүй шаардлагатай чухал зохицуулалтуудыг агуулдаг. Гагцхүү бид хэрэгжилт дээр хяналт тавьж, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн зөрчлүүдийг засах зайлшгүй шаардлагатай.
Сүүлийн жилүүдэд мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг хязгаарласан, зохицуулалтууд олширч байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд мэдээлэл хайх, хүлээн авах, түгээхтэй холбоотой үндэслэл муутай хязгаарлалтууд олширч, эдгээр нь зохистой хэмжээнээсээ хэтэрсэн. Үүнд сэтгүүлчид, иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж ирсэн ч хууль боловсруулах, хэлэлцэх шатандаа тэдний оролцоог хангадаггүй, үндэслэлтэй саналыг нь хүлээж авдаггүй байдал илт ажиглагддаг. Үндсэн хуулийн 16.16, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хязгаарласан арга хэмжээнүүдийн хэрэгцээ шаардлага, үндэслэл, оновчтой байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлага гарч байна. Иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хязгаарлалтаа үндэслэлтэй үгүй гэдгийг мэдэх эрхтэй.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр олон иргэн, байгууллага хууль хяналтын байгууллагуудаар шалгагдсан. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13.1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол хүнийг 500000 төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно гэсэн заалттай.
Тухайн хуулийн заалтаар 2020 онд 1480 хувь хүн, хуулийн этгээдийг худал мэдээлэл тараасан хэмээн үзэж шийтгэл оногдуулсан тухай прокурорын байгууллагын мэдээлэлд бий. Үүнээс харахад, иргэд цар тахлын үед төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл илэрхийлсэн, таамаг дэвшүүлсэн, санамсаргүйгээр мэдээлэл хуваалцсаныхаа улмаас худал ташаа батлагдаагүй мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн хуулийн байгууллагаар буруутгагдаж, дор хаяж 750 сая төгрөгийн торгуулийг төрд тушаасан байх тооцоолол хийж болно. Улмаар Эрүүгийн хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт 2020 онд 251 хүн, хуулийн этгээд холбогдож шалгагдсан бол 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ тоо 119 байв. Эрүүгийн хуулийн холбогдогчдын дийлэнх олонх нь энгийн иргэд байна. Үүнээс харахад, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэрийн дор нийгмийн сүлжээ болоод хэвлэл мэдээллээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд хуулийн хариуцлага тооцох явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байна.
ХУУЛИЙН ЗОХИСГҮЙ ХЯЗГААРЛАЛТЫН УЛМААС СЭТГҮҮЛЧИД ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Цар тахлын үед эх сурвалжийн дутагдалд орж, нийтийн эрх ашигт хамаарах мэдээлэл олж авахад хамгийн их саад учирсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн судалгаанд оролцсон 300 сэтгүүлчийн 90 орчим хувь нь хариулжээ. Тэд Монголд хэвлэлийн эрх чөлөө хумигдсан хэмээн дүгнэсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн 16.16 дугаар заалтын хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг дээрх судалгаа харуулж байна. Төрийн албан хаагчид албан ёсны батлагдаагүй мэдээллийг түгээвэл хуулийн хариуцлагатай гэсний улмаас өдөр тутмын үйл явдлын талаарх энгийн мэдээлэл өгөхөөс ч татгалзаж эхэлсэн. Ингэснээр олон талын байр суурийг багтаасан мэдээллийг түгээж, түүнд тулгуурлан иргэд, олон нийт үзэл бодол, байр сууриа чөлөөтэй солилцож, мэтгэлцэх, шүүмжлэл өрнүүлэх орон зай цар тахлын үед илт хумигдсан. Харин эсрэгээрээ “нэг урсгалт мэдээлэл”, “нэг цонхны мэдээлэл” зэргээр дэлхийн ардчилсан орнуудад байхгүй жишгийг гаргаж, түүнийгээ дагахыг тулгасан нь манай орны хувьд оновчтой бус шийдэл байсан. Мэдээллийн хоёр талын урсгал чөлөөтэй байх нь хямралын мэдээллийн харилцааны хамгийн чухал тулгуур багана. Түүнчлэн цахим сайтуудад сэтгэгдэл хэсгээ хаахыг даалгасан нь иргэдийн чөлөөтэй мэдээллээ солилцох, хуваалцах, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрхийн зөрчил гэж харж байгаа.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ НЬ ИРГЭН БҮРИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБООТОЙ

Үндсэн хуулиар олгогдсон иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулдаг учраас хэвлэлийн эрх чөлөө нь иргэн бүрийн эрх чөлөө юм. Сэтгүүлчдэд мэдээлэл хайх, олж авах, түгээхэд тулгарч буй бэрхшээлүүд нь иргэдэд шууд хамааралтай. Мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны орчин нөхцөл хүндрэхэд иргэний мэдэх эрх, мэдээлэлтэй байх эрх, үзэл бодлоо илэрхийлэх, түгээх эрх нь шууд зөрчигдөнө. Тийм учраас хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэдэн сэтгүүлчид эсвэл иргэний нийгмийн цөөн хэдэн байгууллагын асуудал огтоос биш. Иргэн бүр хайрлаж, хамгаалж, тордож, өнгөлж зүлгэж байж энэ эрх чөлөөг эдлэх эрхтэй болдог. Би хэлэх эрхтэй гэж “цээжээ дэлдэж” буй бол бусдад хор хохирол учруулахгүйгээр эрхээ зөв ашиглах үүрэг хариуцлага мөн дагалдана. Харин төрөөс иргэнийхээ үзэл бодолтой байх, үг хэлэх эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахгүй байх улмаар энэ эрхээ хэрэгжүүлэх аюулгүй, айдасгүй орчинг бүрдүүлэх ёстой. Ямар ч хүн хэлэхээс айгаад эсвэл болгоомжлоод эхлэхээр таг дуугүй болдог. Иргэд чөлөөт шүүмжлэл өрнүүлэх, үзэл бодлын мэтгэлцээн өрнүүлэх, сэтгүүл зүйн хараат бус анхааралтай ажиглалтаар нийгмийн бүхий л түвшинд хяналт тавих “хоточ банхар”-ын үүргээ гүйцэтгэх орчин нөхцөл нэн чухал юм.
ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ ХУУЛЬЧЛАХ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛД ЦЕНЗУР ТОГТООЖ БАЙГАА НЭГ ХЭЛБЭР
Блиц
Боловсрол:
-Социологич, сэтгүүлч,
-Бизнесийн удирдлагын мастер,
-Нийгмийн ухааны докторант
Судалгааны чиглэл:
-Хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, нийтлэл нэвтрүүлгийн агуулга болон рейтингийн судалгаа, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөр, сэтгүүлчийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлийн судалгаа
Ажлын туршлага:
2001-2017 онд:
-Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач
-Судалгааны албаны дарга
-Гүйцэтгэх захирлын орлогч
2018 оноос:
-МХМЗ-ийн гүйцэтгэх захирал
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.3, 14.2-т иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага найдвартай, баталгаатай эх сурвалжийг ашиглан үнэн бодит мэдээллийг түгээнэ гэсэн агуулга бий. Үүнд хэд хэдэн тодорхойгүй зүйл бий. Нэгдүгээрт, “үнэн бодит” болон “худал төөрөгдүүлсэн” мэдээлэл гэж юу вэ, үнэнийг хэн, хэрхэн, яаж тогтоох аргачлал болон мэргэжлийн чадвар тодорхойгүй. Учир нь туйлын үнэн гэж үгүй. Хоёрдугаарт, баталгаатай, найдвартай эх сурвалж гэж хэнийг үзэх вэ. Үүнээс Эрүүл мэндийн яам, УОК-оос өгч байгаа мэдээлэл найдвартай бусад нь найдваргүй юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь хуульд энэ заалтыг оруулсан нь том алдаа. Үндсэн хуулийн 16.16-гийн ноцтой зөрчил. Учир нь үнэнийг хэн нэгэн эсвэл төрийн байгууллага тогтоохгүй. Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийх эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж тодорхой дурдахыг эрмэлзэнэ гэсэн агуулга сэтгүүлчийн ёс зүйн зарчимд бий. Гэтэл хараат бусаар ажилладаг мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйн заалтуудыг хуульчилсан. Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төвөөс хамтран сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг хуулинд оруулах нь төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад хяналт тавьж цензур тогтоож буй хэлбэр тул эдгээр заалтыг авч хаяхыг сануулсан боловч УИХ баталчихсан. Тэгэхээр мэдээллийн үнэн бодит мэдээлэл, найдвартай эх сурвалжтай эсэхийг эцсийн дүнд цагдаагийн байгууллагын албан хаагчид тогтоохоор болгосон нь олон зөрчил маргааныг дагуулсаар байна. Ганцхан сонирхлын бүлгийн буюу албаны эх сурвалжийн мэдээллийг найдвартай гэж үзэх нь Үндсэн хуулийн 16.16-г амьдрал дээр хэрэгжүүлдэг сэтгүүл зүйн үйл ажиллагаанд том хориг саад болсон. Өнөөдөр үнэн мэт байсан ч маргааш худал болох эрсдэл амьдралд бишгүй. Тэгэхээр үнэнд нийцсэн мэдээллийг олон талын эх сурвалжийн байр сууриар дамжуулж нийгэмд үзэл бодол бий болгох, үндэслэл бүхий чөлөөт шүүмж мэтгэлцээн өрнүүлэх замаар ил тод, эрх тэгш, шударга байдлыг хариуцлагаар нэхэх нийгмийн үүрэг сэтгүүл зүйд оногддог. Иймд төрөөс сэтгүүл зүйн агуулгад нөлөөлж, оролцож болохгүйн бодит жишээ энэ юм.
Сэтгүүл зүйн агуулгад төр хэрхэвч оролцож болохгүй гэдэг нь сэтгүүл зүй хязгааргүй эрх чөлөөтэй гэсэн үг биш. Үүнийг хязгаарладаг зохицуулалт нь олон нийтийн хяналтаар хэрэгждэг мэргэжлийнх нь ёс зүйн зарчим. Ёс зүйн зарчмыг нь сэтгүүлчдийн дагаж мөрдөх “хууль” гэдэг. Өөрсдөө хэлэлцэж тогтоочхоод өнөөдөр мөрдөөд ажиллаж байгаа ёс зүйн зарчмын заалтуудыг хуульчлах нь шударга сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийг ажиллах орчингүй болгож байгаатай агаар нэг. Давтан хэлэхэд, сэтгүүл зүйн агуулгад төр биш иргэд хяналт тавьдаг. Тухайлбал, иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, хүний нэр хүндэд халдаж ёс зүйн зарчмаа зөрчиж байна гэсэн хяналтыг иргэд мэргэжлийнх нь байгууллагад гомдол гаргах замаар тавьдаг. Харин иргэний гаргасан гомдлын дагуу тухайн редакц ёс зүйн зарчмаа зөрчсөн эсэхийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэл мэдээллийн зөвлөл тогтоодог.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОРЧИН САЙЖРАХАД АВЛИГЫН ИНДЕКС БУУРНА
Монгол улс 2020 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ “улбар шар” буюу мэдэгдэхүйц асуудалтай орнуудын тоонд багтаж дэлхийн 180 орноос 28.97 оноотойгоор 68 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байна. Ардчилал, хүний эрх, чөлөөт шударга байдлыг илтгэдэг эдгээр индексүүд нь хоорондоо харилцан уялдаатай. Учир нь хэвлэлийн эрх чөлөөний орчин сайжирч индексийн оноог 25-т хүргэхэд манай улс сэтгэл хангалуун буюу “шар” түвшин рүү орно. Монгол Улс авлигатай бүх шатанд тэмцэхээ илэрхийлж буй энэ цаг үед хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, дэмжих замаар шударга, чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлж улмаар авлигын төсөөллийн индексийг бууруулах боломжтой юм. Гэвч хэвлэлийн эрх чөлөөний индекст сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хуулийн зохисгүй хязгаарлалтууд олноор гарч байгаа. Нууцын хуулийн малгайн дор мэдээллийн ил тод нээлттэй байдал хангалтгүй хэвээр, нийтийн мэдээллийн тухай хуулиар байдлыг дордуулсан, улмаар шүүмжлэлт сэтгүүл зүйг цагдан хяналтаар боомилох оролдлогууд нийтлэг зэргийг дурдаж болно. Эдгээр нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаанд саад учруулж, улмаар сэтгүүлчид нийтийн эрх ашгийн төлөө шүүмжлэл өрнүүлэхээс татгалзах эс үйлдэл рүү хөтлөх бодит эрсдэл үүссэн. Сэтгүүлчид “тархиндаа хайч үүсгэх” буюу өөрт нь айдас, дарамт дагуулах мэдээллээс татгалзаж, нийтийн эрх ашгийн төлөө дуугарахдаа өөртөө цензур тавих буюу буруугийн хажуугаар чимээгүй өнгөрч эхлэх цагт бид авлига, хээл хахуультай тэмцэж, ардчилал хүний эрхийг хамгаалах талаар яриад ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс нэн тэргүүнд шударга, чөлөөт сэтгүүлчид аюулгүй, айдасгүй орчинд зоригтойгоор, мэргэжлийн бөгөөд ёс зүйн өндөр түвшинд ажиллаж байж ардчилал амь бөх оршино гэдэгт итгэдэг.
ЭХ СУРВАЛЖИЙН ХАМГААЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Цагдаа, тагнуулд дуудагдсан сэтгүүлчдээс нэн тэргүүнд эх сурвалжаа хэлэхийг шаарддаг нийтлэг жишиг тогтжээ. Сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалж чадахгүй юм бол сэтгүүлчийн ажлаа хийж чадахгүй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд хууль бус асуудлыг эрэн сурвалжлах, мөрдөн мөшгих, нийтэлж нэвтрүүлэхэд эрх зүйн таатай орчин дутагдсаар байгаа. Тиймээс сэтгүүлчийн аюулгүй байдал, нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хангах эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, сайн туршлагад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн нууцлалын хүрээ өргөн байгаа нь сэтгүүлч мэдээлэл авахад хүндрэл учруулдаг. Тухайлбал, Монгол Улсын Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2-т “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу Төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо 565 болж 2017 онтой харьцуулахад ес дахин өссөн. Мөн хуулийн 14.1-д “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж заасан байдаг. Ингэснээр байгууллагууд өөрсдийн үзэмжээр мэдээллийг нууцлах боломжийг өгч байгаа юм. Тиймээс байгууллагын нууцын тухай хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.
ТОРГОХ БИШ ЗӨӨЛӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭМ ХЭМЖЭЭГЭЭР ЗОХИЦУУЛАХ НЬ ӨГӨӨЖТЭЙ
Зөөлөн зохицуулалтын хэм хэмжээ болох хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг улс төрийн соёлын болоод бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч дэмжих шаардлагатай байна. Сэтгүүлч бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулбал ёс зүйн өндөр хариуцлага хүлээдэг мэргэжил. Тэгэхээр хуулийн зохицуулалт, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалт хоёр хамт хөгжиж хэвлэлийн эрх чөлөөний асуудал цэгцэрнэ. Хэвлэлийн эрх чөлөөний индекс өндөр улс орнуудын гол баримталсан зарчим бол ерөөсөө л эдгээр хоёр зохицуулалтын хоорондын ялгаа заагийг тодорхой зааж тэдгээрийг зэрэгцүүлэн хөгжүүлсэн явдал юм. Хуулиараа зохицуулдаг зүйл нь тодорхой, ёс зүйгээр зохицуулдаг нь тодорхой. Бие бие рүүгээ холилдон оролцдоггүй. Гэхдээ хоёулангийнх нь зорилго чанартай, хариуцлагатай мэдээллийг олон нийтэд түгээх, иргэдийг худал мэдээлэлд автаж, хор хохирол учрахаас хамгаалах. Тэгэхээр хаана юуг нь яаж зохицуулах вэ гэдэг хилийн дээсийг тодорхойлох шаардлагатай. Улмаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн баталгаа болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 6 (6738) |
| Г.Гүнжидмаа: Эрх зүйн болон өөрийн зохицуулалт хамт хөгжсөнөөр хэвлэлийн эрх чөлөө төлөвшинө |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Уулын ажлын биелэлтэд уурхайчдын буруу байхгүй, удирдлага, зохион байгуулалтын асуудал нөлөөлж байна 18:55 2025, 2026 оны 1 дүгээр сарын уулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн тоон үзүүлэлтүүдээс харахад уурхайчид өөрсдийн
|
2025, 2026 оны 1 дүгээр сарын уулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн тоон үзүүлэлтүүдээс харахад уурхайчид өөрсдийн »»
|
|
Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ 18:32 Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг
|
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг »»
|
|
ХЭҮК Сар шинийн баяраар хурдан морины уралдаан зохион байгуулсан сумын засаг дарга нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлэв 15:50 Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сар шинийн баярын өдрүүдэд зарим аймагт хурдан морины уралдаан
|
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сар шинийн баярын өдрүүдэд зарим аймагт хурдан морины уралдаан »»
|
|
Ихэнх нутгаар гуравдугаар сарын 3 хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна 14:55 Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй байна.
|
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй байна. »»
|
|
Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна 14:54 Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд
|
Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд »»
|
|
Налайх дүүрэгт мал эмнэлгийн хяналт, ариутгалын байгууламж ашиглалтад ороход бэлэн болжээ 14:53 Нийслэл рүү нэвтрэх мал, амьтнаар дамжин халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой “Мал эмнэлгийн
|
Нийслэл рүү нэвтрэх мал, амьтнаар дамжин халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой “Мал эмнэлгийн »»
|
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ 11:39 Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг
|
Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг »»
|
|
Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр 11:29 Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.
|
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр. »»
|
|
“Энержи Ресурс” ХХК-ийн түүхий нүүрсний гэрээ дууссанаар агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөлт цуцлагдав 11:25 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний
|
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний »»
|
|
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна 11:15 Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам,
|
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам, »»
|
|
"Цагаан алт" хөдөлгөөн, "Атар-4" аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо 11:06 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой »»
|
|
Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов 10:42 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён »»
|
|
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
|
Куба улс АНУ-ын Венесуэльд хийсэн түрэмгийллийг дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлэл гэж үзэж байна 15:07 Куба Улсын Элчин сайд Эмилио Певида Пупо АНУ-ын 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгчийг
|
Куба Улсын Элчин сайд Эмилио Певида Пупо АНУ-ын 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгчийг »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|