 |
|
 |
|
Сошиалын сүүдрийг олж харсан эмзэглэл |
|
|
 |
|
 |
Сошиалын сүүдрийг олж харсан эмзэглэл
2022-06-23 -Хэвлэл мэдээллийнхэн тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйд тааруулсан мэдээ, мэдээлэл, контентийн хойноос хөөцөлдөхөөсөө илүү нийгмийн оюун санааг зөв тийш нь залах, 
ард түмнийг соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлмээр байна! Сошиалаас ялгарах юм алга боллоо! Яг нарийндаа “сошиалчид”-ын солиорлыг сэтгүүлчид бид л засч, хүмүүсийн ухаан бодлыг зөв зүгт чиглүүлэх ёстой.
-Сошиал гээч үзэгдэл хүний мөн чанарыг илчлээд байна уу, эсвэл хүний сайхан чанарыг эвдээд байна уу?! 20 жилийн өмнө хүмүүс "Ирээдүйд роботын хөгжил өндөр түвшинд хүрч, хүн төрөлхтнийг сөнөөнө" гэж "ёрлодог" байлаа. Яг тэр утгаараа биш ч гэсэн сошиал ертөнц хүн төрөлхтний ахуйд хүч түрэн орж ирсний дараа байдал их л өөрчлөгдөж байна. Тэр бие даасан ертөнц хүчээ авах тусам хүн гэдэг амьтны оюун ухааныг өөртөө асар хурдан уусгаж, эрхшээлдээ оруулах аюултай аж. Энэ утгаараа "Сошиалын" гэдэг зүрх сэтгэлгүй, хайрлах, өрөвдөх, уучлах, эргэцүүлж, харьцуулж бодох чадвар, мэдрэмжгүй аймшигтай хиймэл оюун санаа үүсч, яваандаа хүн төрөлхтөнд том гай удаж мэдэх нь. Хүмүүс одоо л ухаарч, оюун бодлоо чөлөөлж, хүн гэдэг мөн чанараа эргүүлэн олж авах шаардлагатай боллoo.
-Монголчуудын сошиалаар нэг нэгнээ эрүүл бусаар хардах, доромжлох, гүтгэх, өөлж мушгих, тавлах, хараах, атаархах, хорлох, яс хаях, мууг нь үзэх зэрэг олиггүй муухай авир замаа алдаж байна даа. Хүний нэр төр, амьдрал хувь заяа тоглоом юм уу?! Yндэсний дархлаанд цөвтэй энэ мэт туйлын хор хөнөөлтэй үзэгдлийг таслан зогсоож ухааруулж сэнхрүүлэх цаг болж. Энэ чигээрээ яваад байвал оройтож мэдэх нь. Эв нэгдлийг мартсан эвдрэлцэл цөөхөн биднийг ангал руу түлхэх аюултай гэдгийг ойлгохгүй болтлоо солиорох нь даанч гашуун. Сошиал ертөнцийн хар сүүдэрт хүн чанар, хүн ёс хэдийнээ царцаад эхэлжээ! Яг одоо эргэцүүлж бод! Харьцуулж ухаар!
-Хардах, шүүмжлэх, гутаах, гүтгэх дон параной өвчний шалтгаан болох байх даа. Тодорхой эрх ашгийн даалгавраар зорилготой улстөржүүлж, түүнийгээ нийтэд эмоцитой илэрхийлэх "гоё" ч, сүүдэрт нь хүн чанар, үнэн хоёр л царцах вий. Угаасаа "сошиалын өвчин" их л гай тарих байх. Амьдрах арга буруу замаар эвдэрч байна!
-Нийгмийн сэтгэлзүй улам бүр хямарч, өдрөөс өдөрт ядуурч байна. Үүнд сошиал медиа буюу нийгмийн сүлжээг өрөөсгөлөөр ашиглагч нарын сөрөг нөлөө асар их. Юм болгоныг хараар буддаг, гутаан доромжилдог сэтгэцийн олдмол “өвчин”, гаж дон сошиалыг дагаад үүссэн нь гашуун үнэн. Нэгнийгээ хүн ёсоор биш адуус малнаас ч дор хардаг цөвүүн цаг ирсэн байна. Монголчууд өнөөдөр ухаан мадаггүй фейсбүүкдэж, сэтгэгдэл бичиж, учир утгагүй хараал зүхэл урсгаж суудаг болсон нь эмгэнэлтэй хувь заяа. Эв нэгдэл, хүн чанарын талаарх ойлголт өдрөөс өдөрт бүдгэрч байна. Эв нэгдэл дээр тусгаар тогтнол суурилдаг гэдгийг хэзээ ойлгох юм бэ?! Харин сэтгүүлч бол нийгмийн оюун санааны түүчээ. Энэ утгаараа ард түмний ухамсрыг зөв тийш нь залах, нийгмийн сэтгэлзүйг эмчлэх нь сэтгүүлчдийн хамгийн гол үүрэг. Ийм алтан зарчим хэзээ ч алдагдах ёсгүй. Хамгийн гол нь нийгмийн оюун санааг эрүүлжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх тал дээр төр засаг, Боловсролын болоод Соёлын яам онцгой анхаарч, шуурхай бодлого хэрэгжүүлэхгүй бол болохгүй нь ээ!
-Хүний нийгэм үүссэн цагаас хойш нийгмийн харилцааг зохицуулах өчнөөн олон хууль дүрэм гарчээ. Гэхдээ ХҮН ЁС, ХҮНЛЭГ ЧАНАР гэдэг механикаар хуульчлах боломжгүй ухаант хүнтэй хамт үүссэн оршихуйн хүчин зүйлийг хүн төрөлхтөн өөрсдөө устгах эхлэл хэдийнээ тавигдсаныг ойлгож ухаарах цаг иржээ. Хүн төрөлхтнийг робот устгахгүй нь ойлгомжтой. Харин ухаан мэдрэлгүй шунан дурлаж, хамаг оюун санаа, бүхий л цаг хугацаагаа хайр найргүй зориулах болсон фейсбүүк, твиттерийн пост, мэдээллийн сайтуудын сэтгэгдлүүд нь хүний мөн чанарт заналхийлж, өрөвдөх хайрлах, харьцуулж, эргэцүүлж бодох шинж чанарыг устгаж эхэллээ. Олон нийтийн сүлжээгээр бусдыг ялладаг, мууг нь үздэг олдмол вирус-шинэ араатанлаг үзэгдэл үүний хамгийн тод илрэл! Сошиалчид бусдыг шүүхгүй, бас яллах эрхгүй!
-Сошиал үндсэн зорилго, утга агуулгаасаа аль хэдийнэ хазайгаад явчихаж. Уг нь мэдээлэл солилцох, танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах, сайн сайхан болгоныг түгээх суваг байх ёстой атал хэн нэгнийг ялладаг, гүтгэн гүжирддэг, доромжлон гутаадаг, мууг нь үздэг талбар болжээ! ХҮН ЁС гэдэг хамгийн үнэт зүйлийг арчин баллуурдаж байгаа нь цөөхөн монголчуудад даанч хохиролтой гаж үзэгдэл! Өөрийгөө дөвийлгөж, бусдын нэр хүнд, хувь заяагаар шал угаадаг "хогийн ургамлууд"-ын орчин болж хувирвал хүн гэдэг амьтны мөн чанар устаж, утгаа алдана! Аливаа асуудлын үнэн учрыг олохоосоо өмнө шууд л буруутгаад, булах гэж улайран яардаг туйлын хорлонтой сэтгэцийн согог сошиалыг дагаад үүсчихлээ. Харьцуулж, эргэцүүлэн бодох чадвар өдрөөс өдөрт арилж, юм болгоныг улстөржүүлдэг, харлуулдаг, харддаг, үгүйсгэдэг өвчин орон зайгаа тэлсээр! Хүнлэг, өршөөлт, уужим, ухаалаг зан чанар улам бүдгэрч, холдсоор!
-Нэг юм болохоор л хэл амаа билүүдээд уулгалаад дайрчихдаг, тал талаас нь тасдаад идчихдэг сошиал өвчин улам гүнзгийрэх шинжтэй. Үгийн мууг хэлж, харааж, гутаан доромжилж байж таашаал авдаг гаж дон цөөхөн монголчуудыг мөхөөх вий! Өөрсдөө бүхнээс илүү боловсролтой, бусдаас илүү ухаантай, ямар ч өө сэвгүй, хүний дээд үү?! Аливаа хэрэг зөрчлийн талаар мэдээлэл авуутаа өөрийнхөөрөө ургуулан бодож, түүндээ итгэчихээд нийгмийн сүлжээгээр нэг цацаж, кайф авдаг “солгой” араншин газар авлаа! Tүүнийгээ өөрөө үзэж харсан мэтээр дүрсэлж, хүмүүст тулгадаг байж болох уу? Нийгмийн сэтгэлзүй хогийн сав биш ш дээ!
-Монголчуудад нэгнийгээ хазайсан дээр нь түлхэж, хальтирсан дээр нь тавлахаас өөр хийж байгаа ажил байна уу? "Бид чинь цөөхүүлээ шүү дээ" гэдэг ухамсар хэзээ бүрэлдэх юм бэ?!
Амьдрал мөнх биш. Энэ утгаараа мөнгө биш. Хэдэн халтар төгрөгний төлөө Монгол түмнийг хагалан бутаргах сонирхол бүхий арилсан дотортой хүмүүс сошиалд байдаггүй гэдэгт итгэхийг хүсч байна!
-Цөөхөн монголчууд ухаалаг, уужуу тайван, хүлээцтэй, өршөөлт нинжин сэтгэлтэй байж эв нэгдлээ хадгалж үлдэнэ шүү! Тусгаар тогтнолын үнэ цэнэ, үндэсний үнэт зүйл хамгийн чухал. Cошиалын бохир намагт шигдчихгүй юмсан!
-Нэг л юм асууя. Монголчуудад үндэсний нэгдмэл ухамсар гэж юм байна уу? Цөөхүүлээ байж нийгмийн сүлжээ хэмээх бохирдсон намгийн шавраар нэгнийгээ яаж бузарлаж байгаагаа ойлгох ухаан байна уу? Улс үндэстний ирээдүй чухал биш үү?! Амьдрал бол амьдрал. Өөгүй юм энэ хорвоод нэгээхэн ч үгүй. Зарим нэг хүний нүд, сэтгэл хоёр сайн сайхныг олж харах чадваргүй болтлоо сохорчихож. Бид энэ хорвоогийн түр зуурын зочид гэдгээ цаг үргэлж саная. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!!
-Өнөөдөр мэдээллийн сайтуудын сэтгэгдэл, фейсбүүк, твиттерийн пост, жиргээг харвал гэрийн агаар бохирдоод зогсохгүй, хүний уураг тархи бузартаж мэдэхээр болжээ. Бөөн гүтгэлэг, доромжлол, хараал зүхэл, үзэн ядалт, өдөөн хатгалт, утга учиргүй турхиралт, өс хонзон, шүлс цэр уртаас урт хөвөрдөг учраас тэр. Нэг ёсондоо цахим мэдээллийг дагаад олдмол гаж дон нэгэнт бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Бусдыг аль муу муухай үгээр харааж, доромжилж байж сэтгэлийн таашаал авдаг хар сүүдэр дагаад үүсчихлээ. Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихоод нийгмийн сэтгэлзүйг бохирлоод удлаа. Амжилт дүүрэн явж байгаагаа, эсвэл жаахан хазайсан нэгнийгээ адгийн муу үгээр булж байгаадаа сэтгэл нь огт зовдоггүй нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Амьдрал баян. Хэнд ч юу ч тохиолдож болно. Нэг өдөр дээшээ цойлж байхад, уруудах өдөр ч бий. Угаасаа нийгмийн мөн чанар байгалийн хуультай адилхан юм. Өнөөдөр бороо орж байхад маргааш нар гарч солонго татна. Өглөө нь цэлмэг тэнгэр мэлтийж байхад үдэш нь цасан шуурга тавьж газар тэнгэр нийлнэ. Харин маргааш дахиад цэлмэг өдөр угтана. Гэтэл бид яагаад борооны дараах солонгыг, шуурганы дараах цэлмэг тэнгэрийг харж чадахаа больчихов оо? Яагаад хүний сайн чанарыг нь дэвсэлж, сул талыг нь дөвийлгөнө вэ? Зарим хүмүүс хүний мууд ямар дуртай болоо вэ!
-Амьдрал бол амьдрал. Диваажин биш санамсаргүй явдлаар дүүрэн хорвоо. Санаатай алдаа хийх нэгэн байхад санамсар болгоомжгүйгээр хазгай гишгэх хүн ч бий. Чамайг цагийн дараа, магадгүй маргааш юу хүлээж байгааг хэн ч таашгүй. Гэтэл ямар нэгэн байдлаар хэл аманд орсон, олон нийтэд үл таалагдах үйлдэл гаргасан хүнийг шуудхан л “бариад идчих” юм. Бүр “Би дутчих вий” гэсэн шиг хорвоогийн хатуу, хамгийн бохир үгээр эрээ цээргүй, хайр найргүй балбана. Бид чинь нийгмийн бүтээгдэхүүн ухаант хүн болохоос хээрийн зэрлэг араатан биш биз дээ? Эсвэл улай үзсэн хэрээ юм уу?!
-Ямар ч асуудлын цаана учир шалтгаан гэж байдаг. Цаад нарийн учрыг нь эхлээд олоогүй, олохыг хүсэхгүй байгаагаас та бүхэнтэй л адилхан хүн тун эвгүй байдалд орж байна. Өөрийг нь огт танихгүй хүмүүс тал талаас нь чичлээд, хайр найргүй “буудаад”, “цаазын ял” уншаад эхлэхээр ямар байдалд орохыг төсөөлж үзээч. Хүн болгоны темпрамент, хүмүүжил, төлөвшил, зан араншин, оюун бодол ялгаатай. Бас тухайн үеийн сэтгэлзүйн шинжээс ч олон зүйл хамаардаг. Хэрвээ намайг, миний хамгийн хайртай хүмүүсийг нийтийн сүлжээгээр хүсэшгүй муухайгаар хэлээд, “чулуу” шидээд, нулимаад, харааж зүхээд эхэлбэл би ямар байдалд орох вэ гэж ядаж ганц удаа ч эргэцүүлж бодох чадвар алга! Алга ч гэж дээ, магадгүй амьдралын утга учир нь болсон сошиал гуай хүний тэр сайхан чанарыг уусгаж, устгаад эхэлчихсэн хэрэг л дээ. Аливаа асуудлыг өөртэйгөө харьцуулж бодох, бусдыг сонсох, ойлгох, өршөөн уучлах, энэрэх сэтгэл өдрөөс өдөрт холдож байгааг бидэнтэй зэргэцэн орших болсон сошиал ертөнцөөр дүүрэн хөврөх нус цэр шиг пост, жиргээ, комментуудаас төвөггүй харж болно. Хүн гэдэг ухамсарт бодьгал нэг нэгнээ хайрлаж байж л өнө удаан орших учиртай. Хүн байтугай адгуус араатанд ч энэрч, өрөвдөх инстинкт байдаг биз дээ?
-Одоо нэгэнт монголчуудыг сошиалгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмжээнд хүрчээ. Ёстой л найман настай балчираас 80 настай буурал хүртэл “фейсбүүкдэж” цагийг нөхцөөх болж дээ. Хамгийн гол нь нийгмийн сүлжээг дагаад үүсч буй хар бараан, бузар булай үзэгдэлд бодолтой хандахгүй бол өсвөр үеийн оюун санаа хордож гүйцлээ. Хэн нэгнийг хэлэхийн муухайгаар хэлж сэтгэл ханадаг эмгэг нийтийн сүлжээг дагаад үүсч байгаа нь маргааш Монгол Улсыг авч явах хүүхэд, залуусын бодол санаа, хүмүүжилд яаж нөлөөлөхийг ойлгох ухаан чадвар байхгүй гэж үү, та нарт?
Монгол хэлийг ямар муухай эвдэж байгаагаа эрхэм жиргээчид, фейсбүүкчид анзаарч, ядаж үр хүүхдийнхээ төлөө нэгийг тунгаах цаг хэдийнэ ирсэнийг анхааруулая. Тэр твиттерийг хар даа. “Үхсэн ацаа хийх гэж” гэдэг үгийг эр, эмгүй хэрэглэж, түүгээрээ ид бах хийж байна. Уг нь “Яах гэж” гэсэн санаа юм билээ. “Байсын байгааздээ /байсан юм байгаа биз дээ гэж бичиж байгаа царай нь/”. “Чамд ёвуулсанаа өөр хэнд ч ёвуулахгүйээ /Чамд явуулсан зургаа хэнд ч явуулахгүй ээ гэж арай ядан “орчуулна”/. Юм гэдэг үгийг ём гэж бичих “шинэ дүрэм” тэнд үйлчилж байна. Сошиалын хэл, бичиг гэдэг тустай зүйл бий болсон бололтой. Үг үсэг, утга найруулга, хэлзүйн үй түмэн алдаа, сэтгэхүйн доройтол тэнд зандалчин шиг бужигнаж байгаа нь даанч эмгэнэлтэй. Эх хэлээрээ наадан зугаацах нь улсынхаа хувь заяагаар даажигнаж байгаа мэт ойлгогдоод, нүд, сэтгэл харанхуйлаад байна.
-Оросын сонгодог зохиолч Лев Толстой “Хүмүүс өөрөө өөртөө санаа тавьснаар амьдраад байгаа юм биш. Харин бусад хүмүүсийн хайр энэрлийн хүчинд амьд яваа юм” гэж уулга алдаж байсан удаатай. Тийм байсан юмаа. Монголчууд ч гэсэн дээр үеэс “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг агуу философиор амьдраад болоод ирсэн юм! Амиа бодож байгаагүй юм! Одоо ч тэр сайхан чанар арилаагүй гэдэгт итгэхийг хүсч байгаа ч нийгмийн сүлжээнд хэдийнэ шинээр бий болсон олдмол хүйтэн сэтгэлгээг бодохоор сэтгэлээр унах шиг... Монголчууд цөөхүүлээ. Мөнхөд тусгаар тогтнолоо хадгалж, хүчирхэг гүрэн болоё гэвэл эв нэгдэлтэй байхаас өөр аргагүй. Шуудхан хэлэхэд бие бие рүүгээ муухай харах эрх бидэнд байх ёсгүй. Тэр талаасаа сошиал гэгчийг улстөрийн явцуу эрх ашиг, атгаг хар сэтгэлээр ашиглах болсноор бидний эв нэгдэлд ан цав гарч байгааг олж харах, дүгнэлт хийх цаг болсон шүү!
-Эр хүний жудагтай, ноён нуруутай, алсын хараатай тэр сайхан зан чанар сошиалд л лав харагдахгүй шахам болжээ. Эм хүнээс дор араншинтай эрчүүд олширохоор энэ улсын ачааг хэн үүрэх болж байна вэ?
Д.Лхагвадорж
|
| Сошиалын сүүдрийг олж харсан эмзэглэл |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|