Цөмийн дайн гарах уу?
2022-07-25Хорин нэгдүгээр зуунд цөмийн дайн гарах уу. Хорьдугаар зуунд дэлхийн нэг, хоёрдугаар дайн болж, зэвсэг техник нь асар хүчтэй болж, сүүлдээ атомын бөмбөг бүтээж японы хотод хаяж нийтдээ энэ зуунд 
манай цэнхэр гаригийн 200 сая хүн дайн байлдаанд амь үрэгдсэн байдаг. Харин хорин нэгдүгээр зуун эхэлснээс хойш хүйтэн дайн зогссон тул том дайн болоогүй байсан юм. Гэтэл энэ зуунд Оросын өдөөсөн Украины дайн гараад ирлээ.
Украйнд явуулж буй Путины дайн эдүгээ улам өргөжиж байна. Оросын арми Украйны Крымийг 2014 онд эзлээд зогсохгүй, Украйны зүүн муж Донецк, Луганскийг түрэмгийлэн эзлээд цаашлаад бүр Донбассыг эзлээд байна. Оросын арми одооны байдлаар Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг түрэмгийлэн эзлээд байна. Оросууд Украиныг 3 хоногийн дотор эзэлнэ, украинчууд оросын танкийг цэцэг барин угтах болно хэмээн тооцсон боловч байдал өөрөөр эргэчихээд байна.
Путин Украиныг хуучирсан зөвлөлтийн үеийн зэвсэгтэй, зөвлөлтийн үеийн цэргийн сургуулийн хоцрогдсон тактиктай тул эзлэхэд хялбар хэмээн хэмээн тооцсон боловч дайн үргэлжлээд таван сар болж байна. Орос улс холбооныхоо төсвөөс украины дайнд зориулж зөвхөн нэг өдөрт татвар төлөгчдийн 500 сая орчим долларыг зарцуулж байна. Ийм өндөр өртөгтэй дайн хэнд хэрэгтэй юм бол. Путин нэг зүйлийг анзаараагүй. Украин улс сүүлийн гучин жилд туурга тусгаар болж хөгжсөн, эрх чөлөөг эрхэмлэдэг европын орон болсон. Ард түмэн нь эрх чөлөөтэй, эх оронч ард түмэн болсон. Ерөнхийлөгчөө ард түмэн нь сонгодог болсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болсон. Эдийн засаг нь сайжирсан. Гэтэл Орос орон энэ хугацаанд ганц хүний дарангуйллын орон болсон. Үндсэн хууль, эрх чөлөө гэдэг Орос оронд хоосон цаас болсон. Орос оронд эдүгээ эрх чөлөө Горбачёвын үеэс ч долоон дор болсон. Эдүгээ 91 настай Михайл Горбачёв Путины өдөөсөн энэ дайнд ихэд дургуйцсэн гэнэ лээ.
Эдүгээ оросын арми НҮБ-ын мэдээлснээр 15 000 цэргээ алуулж, 45 000 цэргээ шархдуулсан аж. Өдөр бүр хоёр талаас хэдэн зуун цэрэг дайнд үрэгдсээр байна. Украины тал нэг өдөрт 100-200 цэргээ алдаж байна. Украины арми яагаад дэлхийн хоёр номерийн хүчирхэг армийг сөрж зогсож чадаж байгаа юм бол? Украины арми сүүлийн гучин жилд орчин үеийн арми болж чаджээ. Ялангуяа _рөнхийлөгч Порошенкогийн үед украины цэргийн хүчин чадал орчин үеийн хэмжээнд хүрч амжжээ. Украины арми 2014 он хүртэл тийм их их хүчирхэг байгаагүй. Гэтэл Путины орос цэргүүд Украины Крымийг эзэлсний дараа Украины арми эрс сайжирчээ.
Путин энэ оны 2-р сарын 24-ний дайн эхэлсэн өдөр Украиныг болон Өрнөдийг цөмийн зэвсгээр айлгаж сүрдүүлж эхэлсэн юм. Дайн эхэлсэн өдөр Путин Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд цөмийн зэвсгийн өндөржүүлсэн бэлэн байдалд орохыг тушааж байв. Хэрэв Украины арми Оросын армийг эх нутгаасаа буцаан хөөж эх нутгаа оросын цэргээс чөлөөлж чадвал “ичсэн хүн тараг үлээнэ” гэгчээр Путин эцсийн аргаа хэрэглэж Украинд цөмийн цохилт эхэлж хийж болох юм.Энэ дайн цаашид даамжирвал Путин Польшид цөмийн довтолгоо ч хийж мэдэх юм.Учир нь Путины баруун гар Чечений удирдагч Кадыров “Бид Польштой байлдахад бэлэн” хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа л даа. Дэлхий нийт Оросын түрэмгийллэлийг эсэргүүцэж, Украины талд бат зогсож байна.Украинд АНУ нийтдээ 8 тэрбум долларын тусламж үзүүлээд байгаагийн 2.2 тэрбум долларыг сүүлийн нэг сард олгоод байна.Украин мэдээж эх орноо оросын рашизмаас чөлөөлнө, оросын сүүчийн цэрэг украинаас тонилтол байлдана гэж байгаа. Путин харин “Украинд бид жинхэнэ дайнаа эхлээ ч үгүй байна. Сүүлчийн украин хүн үхэж дуустал бид байлдана” гээд байгаа. Их л хэцүү юм болж байна даа. Дайн буруу гэдэг нь мэдээж. Өнөөдрийн дайны хэнээтэн хэн бэ, дайны гэмт хэрэгтэн хэн бэ, дайнаас болж Украин улс ямар их хохирол хүлээгээд байгааг дэлхий нийт сайн мэднэ.
Саяхан АНУ-ын генерал Бридлав болон Жонс нар сурвалжлагч нарын асуултад хариулахдаа: Эдүгээ өнөөдөр цөмийн мөргөлдөөний аюул 1962 оны Кубын хямралын үеэс дутахгүй их байна.Иймд НАТО цөмийн аюулаас хамгаалах асуудлаа улам сайжруулах хэрэгтэй” хэмээжээ. Европд байгаа НАТО-гийн цэргийн мэргэжилтнүүд ч гэсэн өөрсдийн дүгнэлтээ хийгээд байна.Тэд үзэхдээ: “Эдүгээ Оросын Холбооны нутаг дэвсгэр дээр хэдэн мянган цөмийн хошуу болон устөрөгчийн бөмбөг цэргийн агуулахад хадгалагдаж байгаа. Өнөөдөр оросын арми нэг л төрлийн цөмийн зэвсэг ашиглах хүчин чадалтай байна. Тэр нь тив алгасах цөмийн хошуутай пуужин юм.Орос улс энэ пуужинг эх газраас болон далайн шумбагч хөлөг онгоцноос харвах хүчин чадалтай. Хэрэв оросын арми эхэлж цөмийн зэвсэг хэрэглэвэл НАТО цөмийн довтолгоог няцааж чадах уу гэдэгт гол асуудал байгаа юм” гэцгээж байна. Европ дахь НАТО-гийн хуучин ерөнхий захирагч, генерал Филип Бридлав “ Украин дахь Оросын арми амжилтгүй байлдаж байна, армийн төрөл бүрийн хүчнүүдийг бүрэн ашиглах явдал хангалтгүй байгаа нь харагдлаа. Оросын армийн командлал Украйн дахь цэргийн ажиллагааг сайн удирдаж чадахгүй байгаа нь ажиглагдлаа. Ялангуяа дивиз, корпусыг удирдах, зохицуулах ажиллагаа сул байна.
НАТО-гийн цэргийн хүчин Оросын цэргийн хүчнийг дайны талбар дээр ялах боломжтой. Гэхдээ НАТО-гийн цэрэг өндөржүүлсэн бэлэн байдлаа улам сайжруудах талаар олон ажил хийх шаардлагатай. Мадридад болсон уулзалтаар хэлэлцсэн асуудлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрхүү Мадридын уулзалт дээр НАТО-гийн 300 000 цэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын талаар асуудал яригдсан. 2014 онд намайг Европ дахь НАТО-гийн ерөнхий захирагчаар ажиллаж байх үед Орос эхлээд Украйны Крымийг эзлээд, дараа нь Донбасс руу хоёр дахь удаагаа довтолж байсан юм. Тэр үед НАТО өөрийн цэргээ орчин үеийн зэвсгээр хангаж 40 000 цэргийг байлдааны бэлэн байдалд оруулж чадсан байдаг юм.
Одоо бид тэр үеэс улам их хүчирхэг НАТО-гийн цэргийн хүчний тухай ярих болж байна.Цөмийн зэвсгийн хувьд ярихад бид ноён Путин болон ноён Валерий Герасимов нарын цөмийн зэвсэг хэрэглэх тухай яриаг маш болгоомжтой анхаарч авч үзэх хэрэгтэй. Үүнээс үүдэж бид европт зөв үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.Ноён Путины дэлхийн гуравдугаар дайны тухай яриаг ч орхигдуулж болохгүй.” гэв. НАТО-гийн халагдсан генерал Жеймс Жонс ярихдаа “ Орос, Украины хил хуурай газраар Европд ойрхон байгаа нь их аюул дагуулж байгаа юм. Энэ нь Кубын хямралаа ч илүү аюултай. Манай НАТО-гийн сэтгэл зүй бол хамгаалах сэтгэл зүй гэдгийг бүгд мэднэ. Хүйтэн дайны үед ч НАТО бусдыг хэзээ ч эхэлж буудаж байгаагүй. Өнөөдрийн нөхцөлд Путин НАТО-гийн гишүүн орны эсрэг бус, НАТО-гийн түнш Украины эсрэг аль хэдийн эхэлж буудсан гэдгийг сайтар санах хэрэгтэй. Би үзэхдээ энэ дайны үед НАТО улам нэгдэж нягтрах хэрэгтэй. Ноён Путин НАТО-гийн эгнээд шинээр Финлянд, Швед улс элсэн ороход улам дургуйцэх нь мэдээж. Ер нь өнөөдрийн байдлаар оросын армийн мэргэжлийн түвшин доогуур түвшинд байна гэдэг нь харагдаж байна. Миний бодлоор өнөөдөр НАТО Украинд цэргээ илгээхгүй, гэхдээ хэрэв ноён Путин цэргээ Өрнөд рүү хөдөлгөвөл НАТО ямар ч эргэлзээгүй тэдний эсрэг цэргээ хөдөлгөх нь зүйтэй. Энэ дайнд цөмийн зэвсэг хэрэглэх нь хамгийн эцсийн алхам байж мэднэ. Гэхдээ ийм алхам бүү хийгээсэй. НАТО-гийн өнөөдрийн удирдагчид ийм алхам хийхийг ноён Путинд зөвшөөрөхгүй байх, ийм боломж олгохгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв энэ хязгаарыг давбал юү болж төгсөхийг хэн ч үл мэднэ. НАТО болон АНУ бүхий л боломжоороо цөмийн зэвсэг хэрэглэх ийм байдалд хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Кремлийг цөмийн зэвсэг хэрэглэх явдлаас татгалзуулаад зогсохгүй, дайнаас нь татгалзуулах нь чухал байна.” гэж мэдэгдэв.
“Кубын хямрал” гэж юу юм бэ?

Орчин үеийн монголчууд энэ нэр томьёог сайн мэдэхгүй биз.Энэ явдал хүйтэн дайны ид оргил үед 1962 оны 9-10-р сард болсон юм. Оросууд энэ явдлыг “Карибийн тэнгисийн хямрал” гэдэг. Америкчууд “Кубын хямрал” гэдэг юм. Бүх юм зөвлөлтийн шумбагч хөлөгнүүд Кубад нууцаар “Анадырь” гэсэн ажиллагаа явуулж цөмийн пуужингуудаа тээвэрлэж Кубад байрлуулж америкийн эсрэг онилчихоод байснаас болсон юм. Кубад төрийн эргэлт хийж засгийн эрхийг хууль бусаар булааж авсан улаан коммунист Фидел Кастро зөвлөлтийн цэрэг Кубад ирж байрлахыг хүсч улмаар америкийн эсрэг цөмийн пуужин байрлуулахыг зөвшөөрчихсөн байлаа. Зөвлөлтийн цөмийн хошуутай пуужингууд тэр үед зөвлөлтийн зүүн хойд нутаг Чукотскд америкийн эсрэг онилоостой байсан бол энэ удаа америкийн хамар дор Кубад байрлаж америкийн эсрэг онилчихсон байсан нь АНУ-г маш их айлгасан юм. АНУ-ын Конгресс энэ хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэж Кубыг нэн даруй бүсэлж Кубад цэргээ оруулж Кубын коммунист дэглэмийг дарахыг шаардаж байлаа. Гэвч тэр үеийн ерөнхийлөгч Жон Кеннеди уужуу тайван, хүлээцтэй хүн байсан тул яаравчлан Кубыг цэргийн хүчээр довтолсонгүй.
Вашингтон – Москва хотын хооронд хоёр орны ерөнхийлөгч нар шууд харилцах телефон утас тавьж, зөвлөлтийн удирдагч Никита Хрущевтай хэлэлцээр хийх санал тавив. Хрущев энэ саналыг зөвшөөрөв. Энэ байдлыг Фидель Кастро эсэргүүцэж, Хрущевийг АНУ-тай хэлэлцээр хийж болохгүй, харин америкийн эсрэг Кубын арлаас пуужин харваж цөмийн дайн хийж америкийн империализмыг булшлах хэрэгтэй хэмээн ятгаж шаардаж байв. 1962 оны 10-р сарын 27- ны өдөр дэлхийн гуравдугаар дайн золтой л гарчихсангүй. Харин Кеннеди, Хрущев нар хоёр талт хэлэлцээр хийж дайны байдлыг эцэс болгов. Энэ явдалд кубын коммунистууд “биднийг зөвлөлтийнхөн америктай хуйвалдаж хөсөр орхилоо” хэмээн ихэд гомдож байсан гэдэг.Тэрхүү хэлэлцээрээр зөвлөлтийн тал цөмийн хошуутай пуужингуудаа Кубээс татахаар болов. АНУ Кубыг далайгаар бүсэлсэн бүслэлтээ орхив. Америкчууд хэлсэндээ хүрч одоо болтол Кубыг огт хөндөөгүй юм. Куба ч коммунист дэглэмийн дор 60 жил ядуу хэвээр өдий болтол үлджээ.
Энэ явдлаас хойш далаад оны сүүлчээр америк, зөвлөлтийн удирдагчид цөмийн дайнаас эрс татгазаж, цөмийн зэвсгийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Зөвлөлтийн удирдагч Леонид Брежнев, Михаил Горбачёв, америкийн ерөнхийлөгч Ричард Никсон, Роналд Рейган нар дал, наяад онуудад цөмийн зэвсгийг хязгаарлах, хүйтэн дайныг зогсоох талаар их зүйл хийсэн дээ. Харин одоо 70 настай Путин, 80 настай Байден хоёр яах юм бол? Дэлхийн цэргийн хүчин чадлаараа нэг номерийн улс, хоёр номерийн улс хоёр яах бол? Дэлхийд цөмийн дайн гарах болов уу. Арай үгүй байлгүй дээ. Арай хүн төрөлхтөн өөрсдийгөө хөнөөхгүй биз. Энэрэхүй сэтгэл, оюун ухаан хоёрт нь л найдаж байна даа.
Цаашид Орос, Америк хоёр цөмийн дайнаас эрс татгалзах хэрэгтэй. Эдүгээ орчин үеийн цөмийн зэвсгийн нэг хошуу 1945 онд японы Хиросимод хаясан атомын бөмбөгнөөс 1000 дахин хүчтэй, хор хөнөөлтэй болсон. Цөмийн дайнд ялагч гэж байхгүй. Цөмийн дайн болвол дэлхий сөнөнө гэдгийг 23 жил өнөөгийн Орос орныг удирдаж байгаа туршлагатай улс төрч ноён Путин уг нь мэдмээр л юм. Ийм туршлагатай улс төрийн зүтгэлтэн улс орноо ковидоос салгаж, ядуурлаас гаргахын оронд ах дүү славян үндэстнийхээ эсрэг дайн өдөөснийг нь би хараад үнэхээр гайхаж харамсдаг юм. Ер нь энэ славянчууд анх манай эриний 511- 911 оны хооронд Византийн гүрнээс соёл иргэншил, шашнаа авч “Русь” гэдэг скандинавчуудын өгсөн нэртэй болж, улс нь анх буй болсон түүхтэй. “Славян” гэдэг нэр бол эртний грек ромын хэлээр “sklavi – склави” буюу “боол” гэсэн утгатай үг л дээ.
Эртний соёлт грек ромчуудын хувьд славянчууд бол бүдүүлэг хоцрогдсон боол мэт хүмүүс байсан нь үнэн түүх юм. Гэвч цаг үе өөрчлөгдөж Орос орон хэрхэн хүчирхэг гүрэн болсныг бид түүхээс сайн мэднэ. Эдүгээ ганц хүний дарангуйллын Орос орноос өнөөдрийн байдлааар 700 000 орос иргэн гадаад руу дүрвэжээ. Дэлхий нийт ялангуяа өрнөдийн улсууд Орост тавьж байгаа эдийн засгийн хоригоо улам чангалсаар байна. Оросыг дэмждэг гадаад улсын иргэдэд хүртэл хориг тавьж байна.
Монгол улсын иргэд ч гэсэн энэ украины дайны үед Орос улс руу бизнесийн болон шашны хэргээр зорчиж явах нь зөв үү, буруу юү гэдгийг анхаарч болгоомжлох хэрэгтэй болжээ. Учир нь саяхан Японд 3 жил амжилттай ажиллаж амьдралаа дээшлүүлж байсан нэгэн монгол залуу амралтаа аваад наадмаар Монголд түр ирээд байхад нь эмэг эх нь Буриадын Иволгын дацанд хамт очиж Итгэлт хамбад мөргөе, аялалын зардал нь хямд болжээ гэснийг нь хүү нь зөвшөөрч Оросын хил давж Иволгод очжээ. Хүү нь удалгүй саяхан Япон руу буцаж очсон боловч Японы хил дээр түүний гадаад паспортыг нь шалгаад дайны энэ үед Орос улс руу хил нэвтэрсэн байна хэмээн үзээд Япон руу огт нэвтрүүлэхгүй Монгол руу нь бүрмөсөн буцаажээ.Тэр залуугийн Японд 5 жил ажиллах байсан гэрээ ийнхүү хүчингүй болжээ. Мөн Америкад 20 жил амьдраад Монголд түр ирсэн америкийн ногоон карттай монгол иргэн мөн л Оросын Буриад улс руу яваад яг ийм явдал тохиолдож тэр монгол хүн дахин АНУ явах эрхгүй болж хар дансанд бичигджээ.
Украины дайн дууссан ч гэсэн ийм хүмүүс дахин өрнөд рүү явах эрхгүй болох аж. Манай монголчууд Туркэд олноороо аялдаг, тэнд амьдарч ажилладаг хүмүүс ч буй. Ийм явдал Турк руу явах гэсэн монголчуудад тохиолдохгүй гэхийн аргагүй болжээ. Учир нь Турк улс НАТО-гийн гишүүн орон. Яг өнөөдрийн байдлаар хүн төрөлхтөнийг цөмийн зэвсгээр айлгаж сүрдүүлж байгаа хоёрхон л улс байна.
Орос, Хойд Солонгос хоёр. АНУ тэргүүтэй өрнөдийн цэргийн хүчирхэг эвсэл нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Владимир Путин, Ким Жон У хоёрыг буланд хэт шахаж болохгүй. Хэрэв тэднийг буланд хэт их шахвал цөмийн дайн гарч, хэдэн зуун сая хүний амь нас хоромхон зуур салхинд хийснэ гэдгийг давхар бодох хэрэгтэй. Цаашид Орос орон дарангуйллын харгис орон хэвээр үлдэх үү, эсхүл дарангуйллын дэглэмийг нурааж ардчилсан улс болох уу. Үүнийг яг хэлж чадах хүн алга. Маргааш дэлхийд юү болохыг хэн ч үл мэднэ. Хорин нэгдүгээр зуун бол хүн төрөлхтний оюун ухаан, технологи, энх амгалангийн эрин зуун билээ. Дайн, тахал, өлсгөлөн, өвчин бүхэн дуусах болтугай. Амар амгалан, аз жаргал, хөгжил дэвшил бүхэн дэлгэрэх болтугай.
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар
|
| Цөмийн дайн гарах уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|