 |
|
 |
|
Монгол хэл, соёлоо хамгаалан тэмцсэнийхээ төлөө Хятадын дайсан гэж цоллуулсан Адъяа багшийн түүх |
|
|
 |
|
 |
Монгол хэл, соёлоо хамгаалан тэмцсэнийхээ төлөө Хятадын дайсан гэж цоллуулсан Адъяа багшийн түүх
2022-11-29“The Economist” сэтгүүл монгол хэл соёлоо хамгаалж, Бээжинг эсэргүүцсэнийхээ төлөө гэмт хэрэгтэн болж Хятадаас 
дүрвэсэн Өвөр Монгол багш залуугийн түүхээр дамжуулан үндэсний цөөнхийг уусгах БНХАУ-ын бодлогыг харуулахыг зорьсон хөрөг нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.
Намайг Адъяа гэдэг. Гэхдээ пасспорт дээрээ Ву Гуошин. Би Хятадын хойд хэсэг буюу Өвөр Монголд төрсөн. Одоо 34 настай. Наймаг хүүхэд байхад манай бүх хичээл монгол хэлээр орж, бид ч өдөр тутамдаа монголоор ярьдаг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ бүхэн өөрчлөгдсөн.
Учир нь, Бээжин Хятадын хүн амын 92 хувийг бүрдүүлдэг хан үндэстнүүдийг хэдэн арван мянгаар нь Өвөр Монголд тархаан суурьшуулах болсон. Улмаар Өвөр Монголчууд олноороо хан үндэстэнтэй гэр бүл болж, тэдний хүүхдүүд хятад хэлээр хичээлээ үзэх болсон. Энэ байдал аажмаар монгол үндэстнийг цөөлж байв. Би хүүхэд байхдаа Хятадууд улам олуулаа болж байгаа тул тэдэнтэй харилцахын тулд хэлийг нь сурах хэрэгтэй гэж боддог байлаа. Харамсалтай нь, би 30 гарсан хойноо л энэ бол түр зуурын зүйл биш. Энэ бүхэн үүрд энэ чигээрээ үргэлжилнэ гэдгийг ойлгосон.
Жишээ нь, 2000-аад оны эхээр Өвөр Монголчууд албан ёсны аливаа бичиг хэрэгт хятад хэл ашиглах шаардлагатай болсон. Сургуулиуд хүртэл Өвөр Монголчуудын хувьд аль хэдийн хоёр дахь хэлд тооцогддог англи хэлийг хятадаар заах болов. Дараа нь, дэлгүүрүүд барааныхаа шошго, бүтээгдэхүүний нэрээ хятадаар бичих болж, кассчинтай зөвхөн хятад хэлээр ярихаас өөр сонголтгүй болсон. Хятадын эрх баригч Коммунист нам энэ үйл явцыг маш нухацтайгаар 20-30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.
Би их сургуульд сурч байгаагүй. Технологийн коллежид программ хангамжийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Цаашаа программ хангамжийн хичээлийг монгол хэл дээр үзэх боломж байгаагүй. Зөвхөн хятад хэл дээр сурч болно. Ингээд би 2008 онд Бээжин рүү нүүж, компьютер засварын газар ажллаж эхэлсэн. Би компьютерын чадваруудыг хятад хэл дээр бие даан суралцаж байлаа. Гэтэл найман жил өнгөрсний дараа би монгол хэлээ мартаж эхэлснээ анзаарсан.
Монголоор ярьж чадаж байгаа хэрнэ хэлий гэсэн ч нэр үгс мартагдаж, хятад үг ашиглах болсон.
Тэгээд би 2016 онд Хөх хотод нүүж ирсэн. Гурван сая хүнтэй Хөх хот нь Өвөр Монголын хамгийн олон хятадуудтай хот. Тиймээс тэндхийнхэн монгол хэлээр барагтаа яригдаггүй. Би Бээжинд байхдаа хэдэн жил хүүхдүүдэд программын хэл зааж байсан тул ийм төрлийн хичээл үзэх боломжгүй 8-12 насны хүүхдүүдэд код бичих, математик сэтгэлгээний хичээлийг монгол, хятад хэлээр зааж эхэлсэн.
Эхэндээ эцэг эхчүүд хүүхдүүдээ зүгээр л компьютерын тоглоом тоглож байна гэж боддог байсан. Тиймээс би ямар нэгэн төлбөр авдаггүй байлаа. Гэхдээ хүүхдүүд миний хичээлд дуртайн дээр хичээл сурлаг нь ч сайжирч байсан. Тэгээд олон эцэг эх талархал илэрхийлж байсан тул хоёр дахь жилээсээ хүүхдүүдэд төлбөртэй хичээл заах болсон. Гэтэл орон нутгийн удирдлагууд намайг монгол хэлээр хичээл зааж байгааг мэдсэн даруйдаа сургалтаа зогсоохыг шаардсан. Хамгийн гол нь, тэд намайг хууль зөрчсөн гэх ямар ч үндэслэл хэлээгүй. Зөвхөн хятад хэлээр хичээл заах ёстой гэх шаардлага тавьсан. Тиймээс би хичээлээ монгол хэлээр үргэлжлүүлэн заахаар шийдсэн юм.
Бээжинд байхдаа би улс төрийн талаар бодох ч завгүй ажилладаг байлаа. Гэхдээ компьютерын мэдлэгтэй учир Хятадын интернэт цензурыг хэрхэн давахаа мэддэг байсан. 2019 онд би “VPN” ашиглаж Хонгконг дахь эсэргүүцлийн жагсаалын талаарх дүрс бичлэгийг үзсэн юм. Тэгээд би Хонгконгуудын эв нэгдлийг алмайрч, тэднийг дэмжихийг хүссэн учир зарим хэсгийг нь бичиж аваад богино видео болгож “WeChat”, “Weibo”-д байршуулчихсан. Гэтэл бичлэгийг нийтэлснээс хойш хэдхэн минутын дотор миний хаягийг хаачихсан. Тухайн үед энэ талаар нэг их юм бодолгүй өнгөрсөн.
Өвөр Монголчууд Хонгконгод болж байгаа үйл явдлыг анзаараа ч үгүй. Бүр огт тоодоггүй байсан. Харин би найзууддаа өнөөдөр Хонгконгод болж байгаа үйл явдал удахгүй Өвөр Монголд ч өрнөж магадгүй гэх зэргээр ярьдаг байлаа. Гэхдээ ихэнх л намайг шоолж, “ийм зүйл болохгүй, бидэнд асуудал байхгүй. Бид ч асуудал хүсэхгүй байна” гэдэг байсан. Ингээд жилийн дараа бүх асуудал эхэлсэн.
БНХАУ-ын Засгийн газар 2020 онд боловсролын шинэчлэл эхлүүлж, монгол хэлээр заадаг бага ангийн хичээлийн тоог цөөлж, оронд нь хятад хэлээр зааж эхэлсэн. Энэ бол цөөхөн Монголчуудын хувьд маш том асуудал. Бага ангидаа төрлөх хэлээрээ хичээл үзэх нь маш чухал шүү дээ. Хүмүүс ч ирээдүйд хүүхдүүд нь эх хэлээ мартаж, өв соёл нь аажмаар устан үгүй болох вий гэдэгт санаа зовинож эхэлсэн. Хүн төрөлх хэлээ аажмаар мартдагийг би өөр дээрээ мэдэрч байсан тул монгол хэл, соёлоо хамгаалах ёстой гэдэг маш хатуу итгэл үнэмшил төрсөн.
Хятадын Засгийн газрын дээрх шийдвэрийн дараа Өвөр Монголын бүх хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Би хэсэг найзуудынхаа хамт хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-нд Өвөр Монголын Багшийн их сургуулийн харъяа ахлах сургууль дээр очсон юм. Хүмүүс хүүхдүүдээ хичээлд нь хүргэж ирсээр 100 гаруй хүн цугласан. Зарим хүүхэд хичээлдээ орсон. Гэхдээ олон сурагч хичээлдээ орохоос татгалзаж, биеийн тамирын хичээл ордог талбайд цуглан “Эх хэл, соёлоо хамгаалъя. Ард түмнээ хамгаалъя. Боловсролын шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэж байна” гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Бид ч гэсэн тэдэнтэй нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Эсэргүүцэл нэг цаг орчим үргэлжилсэн. Дараа нь цагдаа нар ирж биднийг тарааж, сурагчид хичээлдээ орсон.
Би тэр сардаа цөөн хүн цугласан хоёр ч эсэргүүцлийн жагсаалд оролцсон. Эхнийх нь орон нутгийн их сургуулийн гадаа болсон. Нөгөөх нь Хөх хотын захиргааны байрны өмнө болсон. Тэр үед бид монгол, хятад хэл дээр “Эх хэл, соёлоо хамгаалъя” гэж бичсэн лоозон барьж байсан. Гэтэл Хятадын гудамж бүр камертай тул Засгийн газар бүх жагсагчдын зургийг авч, баримтжуулсан байсан. Бас бидний “WeChat” группийг хянаж, жагсаалын талаарх зураг, бичлэгийг цахим орчинд тавих үед устгадаг байсан. Ихэнх монголчууд малчин, эсвэл тариаланчид байдаг тул Хятадын интернэт цензурыг аргалах технологийн мэдлэггүй байдаг. Хүмүүсийн чадахаараа зураг, бичлэг хийж “WeChat”-р нэгэндээ явуулдаг байсан. Болсон явдлын талаарх маш олон зураг, бичлэг үгүй болсон.
Нэг өдөр Хөх хотын Улсын аюулгүй байдлын товчоо болон Нийгмийн аюулгүй байдлын товчооны хүмүүс манайд ирж, миний хийсэн бүх бичлэг, зураг, сургалтын материал, гар утас, зөөврийн компьютер, хард дискийг авч явсан. Тэгээд бүгдийг нь устгасан. Тэгээд жагсаалын дараа хоёр гурван сарын турш эцэг эхийн маань гэрт нийт таван удаа очиж, долоо хоног бүр тэдэн рүү утсаар ярьдаг байсан. Ингэхдээ намайг хууль бус үйл ажиллагаанд оролцсон. Тиймээс ятгаж болиулахыг эцэг эхэд минь зөвлөсөн.
Дараа нь миний компанийг хаасан. Сургалт бол манай гэр бүлийн цорын ганц орлого байсан. Би өөрийн бүх хуримтлалаа сургалт нээхэд зориулж, шинэ байр түрээсэлж анги танхимуудаа тохижуулаад байсан юм. Тэгээд би хоёр сарын турш төрийн байгууллагуудаар явж, ямар хууль зөрчсөн тухайгаа асуусан. Гэвч надад хэн ч тодорхой хариулт өгөөгүй. Зүгээр л нэг даргаас нөгөө даргатай уулз гэж хэлээд чулуу хөлгөөсөөр дууссан.
Нэг удаа манай сурагчдын нэгнийх нь эцэг эх над руу залгаж, цагдаагаас яриад “Намайг Засгийн газрын эсрэг. Террорист бүлэглэлийн гишүүн. Тиймээс хүүхдээ сургалтад нь явуулах хэрэггүй. Хэрэв танд ноён Ву Гуошиний террорист үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн нотлох баримт байгаа бол бидэнд мэдэгдээрэй. Таныг шагнах болно” гэж хэлсэн талаар дуулгасан. Олон эцэг эхчүүдэд ингэж хэлсэн байсан.
Монголчууд бид бол үндэсний цөөнх. Хэдий бид хэл, соёлоо хамгаалахыг хүссэн ч төрийн эсрэг бид юу ч хийж чадахгүй, хүчин мөхөс. Найзууд маань цагдаа нар жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилж байгаа талаар надад дуулгасан. Баривчлагдсан хүмүүс амьд, үхсэн нь мэдэгдэхгүй байгаа. Тиймээс намайг зугтахыг ятгасан.
Ингээд 2021 оны нэгдүгээр сард би Хятадаас явсан. Би эхлээд Өвөр Монголоос Тяньжин руу, дараа нь Камбожийн Пномпень руу ниссэн. Би гэрээсээ камер авч гарсан. Тиймээс хилийн шалган нэвтрүүлэхийнхэнд өөрийгөө томилолтоор явж байгаа гэрэл зурагчин гэж хэлсэн.
Нэг найз маань намайг Тайландтай ойр орших Камбожийн Поипет хотод хууль бус хил нэвтрүүлэгчидтэй танилцуулсан. Тэгээд би түүнтэй мотоциклээр хил рүү явж, ширэнгэн ойг явган туулсан. Дараа нь бид Тайланд Камбожийг тусгаарладаг голыг гаталж, хэдэн цагийн турш хээрээр алхсан. Эцэст нь, пикап машин биднийг тосож, хоноглох газарт аваачсан. Би хууль бусаар хил нэвтрүүлэгчдэд 15 мянган бат(400 ам.доллар) төлсөн. Бид ингэж явах хугацаандаа хоорондоо огт яриагүй.
Ингээд би анх удаа хилийн дээс алхаж, Хятадаас дүрвэж чадсан ч айдастай хэвээр байлаа. Пномпеньд байхад Хятадын хоёр иргэнийг хөнөөсөн талаарх мэдээг олж харсан юм. Хамгийн гол нь, алуурчид нь Хятад хүмүүс байсан. Тайландад ч тэр надад аюулгүй санагдаагүй. Эхнэр хүүхдийнхээ хамтаар Тайландад амьдардаг ах маань Чианг Майд намайг хүлээж байсан. Гэвч бид Тайландуус өөр харагддаг хүмүүсийг дагаж байгааг анзаарсан. Тэгээд би Бангкок руу явж, дүрвэгчийн статус авахаар НҮБ-д хүсэлт гаргасан. Миний дүрвэгчийн статус өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан. Ковидын улмаас Бангкок дахь НҮБ-ын байр хаагдаж, ажиллахгүй болсон тул би дүрвэгчийн паспортгүй хэдэн сар явсан. Тухайн үед би Бангкокоос хойд зүгт орших арай хямд өртөгтэй Суфан Бури гэх жижиг тосгонд амьдарч байсан юм.
Аравдугаар сарын 3-нд гэртээ байж байтал байрны эзэн хаалга тогшсон. Түүнтэй хамт Тайландын Цагаачлалын албаны хоёр хүн орж ирсэн. Тэд намайг орон нутгийн Цагаачлалын албанд аваачиж, Хятадын Элчин сайдын яамнаас намайг эрэн сурвалжилж байгаа талаар мэдэгдэл явуулсан гэж хэлсэн. Тэгээд би эрэн сурвалжилж байгаа мэдэгдлийг харах хүсэлт тавьсан. Гэтэл Цагаачлалын албаныхан мэдэгдэл байхгүй гээд намайг Тайландаас албадан гаргах хүртэл хоригдох ёстойг хэлсэн.
Ингээд тэд намайг хоёр долоо хоногийн дараа Бангкок дахь Цагаачлалын төв рүү шилжүүлж, Хятад руу албадан буцаах зөвшөөрөл бэлэн болсон. Хятадын Элчин сайдын яам миний өмнөөс бүх холбогдох бичиг баримтыг зохицуулсан гэж хэлсэн. Дараа өдөр нь надтай уулзах гэж дөрвөн хүн ирсэн. Хоёр нь Элчин сайдын яамны ажилчид байсан. Нэг эмэгтэй нь өөрийгөө Чен гэж танилцуулсан бөгөөд Өвөр Монголын цагдаагийн албанаас явж байгаагаа хэлсэн. Нөгөө хүн нь түүнийг дагалдан яваа залуухан цагдаа байсан.
Тухайн үед миний бие өвдсөн тул ханиалгаж, хөлөрч, нүд улайсан байсан. Тэд намайг ковид туссан гэж сэжиглэсэн учраас нэлээд зайтай зогсож ярьсан. Би тэдний юу хэлснийг сонсож чадаагүй. Залуухан цагдаагийн ажилтан надад утсан дээрээсээ бичиг баримт үзүүлээд “Гарын үсэг зурвал асуудалгүй” гэж хэлсэн. Би татгалзсан. Гэтэл тэд миний эцэг эх, гэр бүлийнхэн хэн болох, юу хийдэг, хаана амьдардаг талаар бүхнийг мэднэ гэж хэлсэн. Тэгээд би маш их айсан учраас Хятад руу албадан буцаах өрөгдөл бичиж, гарын үсэг зурсан. Тэд бүр миний юу бичихийг нэг бүрчлэн хэлж зааж өгсөн. Би өргөдөлдөө “ард түмнээсээ урвасан” гэж хүлээн зөвшөөрсөн. Би тухайн үед ямар учиртай болохыг нь ч ойлгоогүй. Би тэднээс намайг олохын тулд яагаад цагдаа хүртэл явуулсныг асуусан боловч хариулаагүй.
Тухайн үед манай гэрийнхэн түр саатуулах байрны гадаа ирсэн байсныг би мэдээгүй. Гэрийнхэн маань тэр үед НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг руу холбогдож, надад тусламж үзүүлэхийг гуйж, надтай уулзахыг оролдож байсан юм билээ. Тэгээд НҮБ-ын ажилтан надтай уулзахаар саатуулах байранд ирсэн. Даанч би аль хэдийн Хятад руу буцах гэрээнд гарын үсэг зурсан учраас намайг гаргах асуудал ээдрээтэй болж, хамгаалахад хэцүү байгааг учирласан. Тэгээд би Хятад руу явахыг хүсэхгүй байгаа талаараа дахин мэдэгдэл бичсэн.
НҮБ-ын ажилчид намайг явуулахгуйн тулд долоо хоногийн турш өдөр бүр ирж байсан. Хятадын талаас намайг авч явахаар гурван ч удаа нислэг захиалсан. Гэвч би тухай бүрд онгоцонд суухаас татгалзаж, түр саатуулах байр намайг явуулахыг зөвшөөрөөгүй. Ингээд аравдугаар сарын 26-нд Хятадын цагдаагийн алба хаагч ирж, миний дүрвэгчийн статус дуусах гэж байгаа талаар хэлсэн. Тэгээд тэр намайг 15 сарын дотор авч явах болно гэсэн. Тэгээд би Тайландын Цагаачлалын албаны байранд хятад иргэнийг заналхийлсэн талаар мэдэгдсэн. Гэтэл цагдаа хэлсэн бүхнээ үгүйсгэсэн. Дараа өдөр нь Хятадын Засгийн газар болон цагдаагийн долоон ажилтан ирж намайг дахиад сүрдүүлсэн.
Цагаачлалын түр саатуулах байранд маш аймшигтай байсан. Миний саатуулагдаж байсан камерт бараг 200 хүн хамт хоригдож байсан. Бид өдөр бүр ижил шөл, агшаасан будаа иддэг байлаа. Заримдаа хоол нь хөгцөрч, муудсан байдаг. Хоригдлууд шалан дээр чихэлдэж унтдаг. Хэдий камерт өөр найман хятад хүн байсан ч тэд намайг дүрвэгч гэдгийг мэдсэнийхээ дараа харьцахаа больсон. Тэд намайг урвагч гэдэг байлаа. Тэдний ихэнх нь луйврын хэрэгт холбогдож Мьянмар эсвэл Лаосоос Тайланд руу дүрвэн ирсэн Хятадын хан үндэстнүүд байсан. Тэд бүгд Хятад руу буцахыг маш их хүсэж байсан бөгөөд зарим нь энд ирээд явах зөвшөөрөл авч чадалгүй 6-8 сар болсон хүмүүс байлаа. Гэтэл Хятад руу явахаас татгалзсан миний хувьд буцаах зөвшөөрөл ердөө нэг хоногийн дотор гарсан. Тэд Хятад руу явахын тулд ковидын шинжилгээнд мөнгө төлж байсан. Гэтэл намайг авч явахын тулд зургаан ч удаа шинжилгээ авсан. Ерөнийдөө намайг аль болох хурдан авч явахын тулд бүх үйл явцыг шуурхайлж байсан.
Ингээд түр саатуулах байранд сар гаруй хоригдсоны дараа буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Тайландын цагдаагийн газраас намайг гарахыг зөвшөөрсөн. Манай гэрийнхэн намайг гаргахад шаардлагатай батлан даалтыг төлсөн байсан. Тэгээд би орой 21 цагийн үед ахынхаа гэр ирсэн. Гэрийнхнийхээ хараад маш их баярласан ч айдаст автсан хэвээр байлаа. Гэрийн ойролцоо Тайланд биш хүмүүс эргэлдэж байгааг би анзаарсан. Маргааш нь би нэг найзынхаа гэрт зочилсон. Учир нь би нэг хэсэгтээ хүмүүстэй уулзаж, нэг газраа удаан төвхнөж чадахгүй гэдгээ мэдэж байгаа. Мөн Хятадын цагдаа нар хилийн чанадад ч гэсэн намайг заналхийлж чадна гэдгийг би мэднэ. Миний хувьд аюулгүй байдлыг бүрэн мэдрэх боломжгүй.
Эх сурвалж: The Economist
|
| Монгол хэл, соёлоо хамгаалан тэмцсэнийхээ төлөө Хятадын дайсан гэж цоллуулсан Адъяа багшийн түүх |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|