мэдэгдээд, БНСУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ын томоохон өдөөн хатгалгад үргэлж бэлтгэлтэй байсаар ирснийг тэмдэглэжээ. 
 
“Тэднийг бэлэн болсон гэж бид үзэж байна, гэхдээ цөмийн туршилт яг хэзээ болохыг тодорхой мэдэхгүй байна” гэж Хан Док Су Их Британийн “Sky News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. 
 
Энэ он гарсаар БНАСАУ богиноос эхлээд алсын зайн тусгалтай олон пуужинг туршилтаар харваад байгаа бөгөөд улмаар цөмийн долоо дахь туршилтаа хийж болзошгүй гэх таамаглал гарах болоод байгаа юм. Хан Док Сугийн хэлснээр, БНСУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ыг цөмийн туршилт явуулж болзошгүйг харгалзан сонор сэрэмжээ хадгалсаар байна.
 
“Бид туйлын таагүй ийм үйлдэлд үргэлж бэлтгэлтэй байсаар ирсэн. Ямар хариу арга хэмжээ авахыг одоогоор бид хэлж болохгүй” гэж тэрбээр ярилцлагынхаа үеэр хэлжээ.
 
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын Засгийн газрын хатуу чиг шугам баримталсан бодлого БНАСАУ-ыг өдөөн хатгасан үйлдлүүд хийхэд нөлөөлсөн байж болох эсэх талаар тодруулахад Хан Док Су, “Тогтоон барих хүчин чадавхиа бэхжүүлж байгааг “илүү хатуу чиг шугам” хэмээн нэрлэж болох ч аливаа улс орны хувьд аюулгүй байдлын хувьд хүчин чадавхиа нэмэгдүүлж байгаа нь зүйн хэрэг юм” хэмээн хариулсан байна.
 
 
“Бид БНАСАУ-ын тулган шаардаж байгаагаар бус өөрсдийн нөхцөлөөр энх тайвнаа баталгаажуулах болно” гэж тэрбээр тэмдэглэжээ.
 
 
Өнгөрсөн сард БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг удирдан явуулсныхаа дараа бага насны охиныхоо хамтаар олны өмнө гарч ирсэн юм. “Тив алгасагч баллистик баллистик пуужин харвах нь БНАСАУ-ын хувьд томоохон үйл явдал гэдэг нь эргэлзээнгүй. Ким Жөн Уны хувьд охиноо олон нийтийн өмнө гаргасан нь ямар нэгэн дохио өгөхийг эрмэлзсэн байж болох юм” гэж тэрбээр ярьсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг