 |
|
 |
|
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Ард түмэн өөрсдөө төрөө байгуулж, хянадаг болно |
|
|
 |
|
 |
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Ард түмэн өөрсдөө төрөө байгуулж, хянадаг болно
2023-03-10
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9" телевизэд өгсөн ярилцлагын бүрэн эхээр нь хүргэж байна.

Нэгдүгээр хэсэг
-Та Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараах он жилүүдэд энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх ёстой гэсэн яриа нэлээд гарч байжээ. Гэвч ард иргэд энэ асуудлыг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Ер нь Үндсэн хууль гэж юу юм бэ?
Яагаад өөрчлөх ёстой вэ? Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Аливаа улс орны хөгжил мухардсан, хямарсан, ард иргэд нь бухимдсан, тэдний ирээдүйтэй холбоотой асуудлууд шийдэгдэхгүй, шийдэгдэх эсэх нь ч тодорхойгүй ийм цаг үед энэ нөхцөл байдлаас гарах хоёр арга байдаг.Үүний нэг нь хувьсгал, тэмцэл, нөгөө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн арга.
Би бодохдоо өнөөдөр Монгол Улсад тулж ирсэн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлаас гарах зөв арга бол заавал жагсаал, цуглаан, мөргөлдөөн, зөрчилдөөн биш Үндсэн хуулийг шинэчилсэн байдлаар найруулж өөрчлөх нь зүйтэй гэж ойлгож байна. Ингэж Монгол Улсын хөгжлийн нэгэн шинэ эрин үеийг эхлүүлэх цаг хугацаа болсон.
1992 онд Үндсэн хуулийг батлахад цаг үеийн нөхцөл байдал яг өнөөдрийнхтэй төстэй байсан. Тухайн нийгмийн харилцаа хямралтай байсан. Үүнээс гарах гарц нь жагсаал цуглаан гэхээсээ илүү шинэ Үндсэн хууль байсан юм. 1992 оноос өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтүүд ч яг л адилхан тухайн цаг үеийнхээ шаардлагаас урган гарсан байдаг. Энэ талаарх эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг нэгтгээд харвал, 1992 оноос өмнө байсан Үндсэн хууль нийгмийн харилцааны хувьд нэг намын тогтолцоотой байсан учраас тэр намыг тойрч улс орны чухал үйл явдлууд өрнөдөг байв. Тэр нь тухайн үедээ нийгэмд эерэг чиг баримжаа, хандлагыг үүсгэж байсан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү тогтолцоо яваандаа нийгмийн хөгжлийг гацааж, зогсоож эхэлсэн байдаг. Ялангуяа хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмчтэй болох эрхүүд зөрчигдөж байв. Мөн тухайн цаг үед дэлхий дахинд ноёлж байсан ардчилсан төрийн тогтолцоо Монголд байхгүй учраас иргэд бухимдаж эхэлсэн. Ингээд 1992 оноос нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжжээ. Төрийн зүгээс энэ ажлыг манлайлан зохион байгуулж, 1992 оны Үндсэн хуулийг олон хоног хэлэлцэж баталсан. Энэ хууль маань хэрэгжиж эхлээд 30 гаруй жил болжээ.
-Эрх баригчдын зүгээс 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн гэдэгт ямар байр суурьтай байгаа вэ. Бид шилжилтийг яаж хийх ёстой вэ?
-Тухайн үед Монгол Улс нам төвтэй тогтолцооноос төр төвтэй тогтолцоо руу амжилттай шилжиж чадсан. 1992 оны Үндсэн хуулийг баталж, хэрэгжүүлсэн хүмүүст бид талархах хэрэгтэй. Эгзэгтэй үед хүч хөдөлмөр, ур чадвар, туршлагаа дайчилж нийгмийг өөр тогтолцоо руу удирдан шилжүүлж цоо шинэ нийгмийг бий болгож чадсан юм. Гэхдээ тухайн үеийн хууль батлагчиддаа талархлаа гээд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй, хүрч болохгүй, шинээр баталж болохгүй гэсэн зүйл огт байх ёсгүй. Яагаад гэхээр Үндсэн хууль гэдэг өөрөө тухайн улсын ард түмний ямар улс оронд амьдаръя гэж хүсч мөрөөдөөд байгаа юм, юунд тэмүүлээд байгаа юм тэрийг нь тогтоодог, бий болгодог байх хэрэгтэй.
Олон улсад Үндсэн хуулийг нийгмийн гэрээ гэж их зөв зүйтэй тодорхойлсон. Үүнийг эрдэмтэн судлаачид ч баталдаг. Үндсэн хуулиараа гэрээ байгуулсан ард иргэд шууд утгаараа төр засгийнхаа шийдвэр гаргах түвшинд оролцож нөлөөлж чадна. Мөн төлөөллийн байгууллагаараа энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр төр засаг маань хаа хаанаа хариуцлагажих юм. Ард иргэд, төр засаг хариуцлагатай байна гэдэг Үндсэн хууль хийгээд аливаа хуулийн амин сүнс нь нэг юм.
Тэгэхээр 1992 оны Үндсэн хуулийг яагаад шинэчлэн найруулах ёстой вэ гэхээр төр төвтэй нийгмийн харилцааг Үндсэн хуульдаа тусгачихсан чинь төр засаг өөрөө бүхэлдээ хариуцлагын гадна үлдчихээд байна. Нам төвтэй тогтолцоо байхад нам хариуцлагын гадна үлддэг байлаа. Харин одоо төр хариуцлага хүлээдэггүй болчихлоо. УИХ-ыг гэхэд Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага гээд заачихсан. Парламентын дээр болон дэргэд нь ямар ч байгууллага байхгүй байна. Харин дор нь Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль шүүхийн байгууллага байх нь байна. Тэгэхээр төр өөрөө хариуцлагын гадна үлдэж, бүх зүйлийн дээр нь гараад суучихаар өнөөдөр нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүх зүйл хямраад байна. Төрийг нийгмийн харилцааны голд, төвд нь тавьж болдоггүй юм байна.
Нийгмийн харилцааны гол субъект нь ард түмэн юм байна. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, өөрчлөх нэг гол шалтгаан юм. Тамгагүй төр, эзэнгүй төр, толгойгүй төр гэж нэрлээд байгаагийн гол шалтгаан нь ердөө л энэ.
Нам төвтэй нийгэм байснаас төр төвтэй нийгэмд шилжиж, алдаж онож 30 гаруй жил боллоо. Одоо Монгол Улс нийгмийн дараагийн шинэ харилцаа руу шилжиж, хөгжлийн төлөө өөрчлөлтийг хийх цаг болсон. Хөгжил ард түмэн, иргэдийн төлөө учраас зайлшгүй Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байна. Энэ бол бидний үеийнхэн болон одоогийн төр засагт ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг юм. Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзаж “Та бүхэн маань энэ үйл хэргийг манлайлж ажиллаач. Бид дэмжиж ажиллая. Гэхдээ Үндсэн хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг яг цэвэр онолын хүрээнд хийж, өөрчлөх хэрэгтэй” гэж хэлсэн. Ер нь аливаа зүйл онолын дагуу явахгүй болохоороо ойлголтоор амьдарч эхэлдэг. Аливаа асуудалд бүх хүн өөр өөрийн ойлголтоор яваад байх юм бол хэзээ ч энэ улс орны асуудал цэгцрэхгүй шүү дээ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байх болно. Улс орны ийм ороо бусгаа байдал маш их хор уршигтай. Өнөөдрийн ганц хоёр жишээ гэхэд энэ байдал залуучуудын амьдрал, иргэдийн эрүүл мэнд, хүний эрх, эрх чөлөөний асуудалд хортой тусч байна. Цаашлаад улс орны Үндэсний Аюулгүй Байдал, тусгаар тогтнолд нөлөөлөх хор уршигтай байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Үндсэн хуулийг шинэчлэн найруулахдаа онолын өөрчлөлтүүдийг тодорхой тусгаж, улс орноо эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зарчмын саналаа илэрхийлж байна.
-Улс төрийн намууд нэгдэж, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан. Нэг хэсэг нь цоо шинэ Үндсэн хууль гэж яриад байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Шинэ Үндсэн хууль биш шинэчилсэн найруулгын төсөл юм. 1992 онд баталсан Үндсэн хууль дээр үндэслэж, дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэж, илүүг нь хасаж, огт байхгүйг нь нэмсэн ийм төсөл болсон. Аргачлалын хувьд шүү дээ.
Зарим улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд хариуцлагатай хандаж байна. Одоогийн нөхцөл байдалд Үндсэн хууль алдаа гаргасан хүнд хариуцлага хүлээлгэдэг биш, алдаа гаргасан хүнийг хариуцлагын гадна үлдээдэг, мулталдаг болчихоод байна.
Харин бидний боловсруулсан Үндсэн хуулийн төслөөр хариуцлага алдсан л бол хаашаа ч зугатааж чадахгүй хариуцлага хүлээдэг ийм төсөл болсон гэдгээрээ онцлог. Магадгүй энэ онцлогийг олж харсан, хариуцлагаас мултараад сурчихсан хүмүүс эсэргүүцэх болов уу. Тэдэнд маш эмзэг тусах нь тодорхой. Хэн ч би алдаа гаргачихлаа, хариуцлагаа хүлээе гээд ирэхгүй шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс дуртай ч, дургүй ч байсан Үндсэн хуулиа өөрчилж, хариуцлага тооцдог тогтолцоо руу орох нь гарцаагүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцаад миний бие Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг хэсгийг ахалж ажиллахаар болсон. Залуу удирдагчийн хувьд асуудлыг зөв талаас нь харж, сайн сайхан нийгмийг бий болгох хүсэл эрмэлзлэлтэй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай ч уулзсан. Ингээд өнгөрсөн хэдэн сарын хугацаанд улс төрийн намуудын болон эрдэмтдийн төлөөлөл цаг наргүй сууж, олон талын судалгаа хийж, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслөө боловсруулаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан.
Тэрбээр хямралт байдлаас гарах арга замын тухай гурван зүйл хэлсэн. Нэгдүгээрт, юу ч хийхгүй яг хэвээрээ байя. Тэгээд нэг мэдэхэд гарчихаж магадгүй тухай. Энэ нь хүнийг хүнээр солих тухай асуудал л даа. Өнгөрсөн хугацаанд хүнийг хүнээр солиогүй биш олон сольсон. Өөрчлөлт авчраагүй, харин ч нийгмийн асуудал доройтсон. Тэгэхээр энэ бол өөрийгөө хуурсан, гэнэн арга юм.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай. Гишүүдийн тоо миний бодож байгаагаар бол 76 гишүүн олондож байна. Монгол шиг цөөн хүн амтай оронд 33 орчим гишүүн болно. Гэтэл төлөөлж байгаа гишүүдийн тоо цөөн учраас төр засгийн бодлого буруу байна. Төлөөллийн ардчилал хэрэгжихгүй байна гэнэ. Үгүй юм аа, хариуцлагын тогтолцоо байх юм бол хэдэн ч гишүүнтэй байж болно. 76 хүнийг 152 болгосноор хариуцлагын асуудлыг шийднэ гэж байхгүй. Мөн сонгуулийн холимог тогтолцоог хуульчилъя гээд байх шиг байна. Бас л гэнэн арга. Парламентын засаглалыг нэмэлт өөрчлөлтөөр биш шинэчилсэн найруулгаар бэхжүүлэх нь зүйтэй юм.
Гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цоо шинэ Үндсэн хууль хийе, энэ гурвын алинаар нь ч явахад би бэлэн байна гэсэн. Саяхан Зөвлөлдөх зөвлөл байгуулагдахаас өмнө Төрийн ордонд, Ардын Их хурлын танхимд 600-700 орчим хүн хуралдсан. Тэр хуралд оролцож байгаа хүмүүсийн бараг 70 гаруй хувь нь Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал өгсөн. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн хүрээнд анхны хэлэлцүүлэгт орсон иргэдийн 60 гаруй хувь нь Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгтэй гэжээ. Тэгэхээр энэ нь ард түмний хүслийг харуулаад байна. Үндсэн хуулийг шинэчлэн найруулснаар улс орны тусгаар тогтнол алдагдана гэсэн зүйл байхгүй. Төр засаг хямарна гэж байхгүй. Ингэж бие биенээ хуурч, ард түмнээ айлгаад, тархи толгойг нь угаагаад байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдын хэлж байгаа гурав дахь замыг сонгож, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх нь зүйтэй юм.
-Хийж чадахгүй бол ямар нөхцөл цаг үе биднийг хүлээж байна вэ?
-Нэгдүгээр зам буюу юу ч хийхгүй яг хэвээрээ байвал юу ч өөрчлөгдөхгүй. Уурлаад бухимдаад, өр ширэндээ баригдаад, магадгүй улс орны аюулгүй байдал эмзэг болохыг үгүйсгэх аргагүй. Дараагийн арга нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүдийг тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах зам бий. Ингэснээр улс орны нийгэм эдийн засгийн байдал дээрдэхгүй, харин ч дордоно. Энэ бол жинхэнэ аюул. Гурав дахь нь бол Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга. Энэ өөрчлөлтийг хийснээр төр төвтэй, хариуцлагаас мултардаг байдлыг халж, ард түмэн төвтэй, тэдэнд үйлчилдэг, тэднээс айдаг ийм хариуцлагатай төр засгийн систем рүү шилжих юм. Төрд хулгай гардаггүй Үндсэн хуультай болъё.
Би өнгөрсөн хугацаанд олон улс орны Үндсэн хуулийг үзлээ, хүмүүстэй ярилцлаа. Тэд хэлж байна. “Ер нь их энгийн шүү, хулгайч хүн төрийн ямар нэгэн өндөр албан тушаалд очсон ч хулгай хийж чадахааргүй ийм хуультай байгаа юм, манайх” гэж хэлж байна. “Тэгэхгүй сайн хүн, үлгэрийн баатар, бурхан багш шиг хүн өндөр албан тушаалд очоод Монгол Улсыг аварна гэвэл тэрэн шиг гэнэн юм байхгүй шүү” гэж байна.
Тэгэхээр улс төрийн намуудын хамтран боловруулсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл маань хулгайч хүн албан тушаалд очоод хулгай хийж чадахгүй, эргүүлэн татагдах тийм л хууль болсон. Одоогийн хууль маань олон хулгайчийг хаацайлаад байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд төрд олон ч том хулгай гарлаа. Нэг нь бүрэн шийдэгдсэн үү, бодох л хэрэгтэй.
-Одоогийн Үндсэн хуультай харьцуулахад та бүхний боловсруулсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар тухайлсан өөрчлөлтүүд орсон бэ?
-Маш энгийнээр тайлбарлахад, нийгмийн харилцааны голд нь монгол хүнийг, ард түмнийг тавьчих. Монгол Улсын эзэн хэн бэ? Монголын ард түмэн. Монгол Улсын иргэн шүү дээ. Яагаад гэвэл Монголын ирээдүй, одоо үе нь, өнгөрсөн цаг хугацаа нь монгол хүн. Өөр хэн ч биш. Ард түмэнгүйгээр тусгаар тогтносон улс орон байхгүй, харин тусгаар тогтнолоо алдаад ард түмнийхээ хүсэл зориг, эв нэгдлээр сэргэсэн улс орнуудын түүх бий.
Тухайлбал, еврейчүүд байна. 2000 гаруй жилийн өмнө нутгаасаа хөөгдсөн. Ингэхдээ тарж бутарсан ч шашин, хэл, соёл, ой санамжаа хадгалж үлдсэн учраас еврейчүүд 2000 жилийн дараа 1948 онд дахин улсаа байгуулж чадсан. Яагаад гэвэл улс орон нь тарж бутарсан ч гэлээ еврей ард түмэн байсаар байсан байна. Тэгэхээр бидний гол зорилго бол парламентыг заавал энэ хэвээр нь байлгах гээд байх шаардлага байхгүй. Ард түмэн бол бидний үнэт зүйл болохоос биш УИХ биш. Ард түмэн байгаа цагт парламент, Засгийн газар, шүүх бий болно. Ард түмэн нийгмийн харилцааны голд орсноор төр засгаас хариуцлага шаардаж чадна. Төр засаг хариуцлагатай байснаар Монгол Улс хөгжинө.
Үргэлжлэл бий.
|
| Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Ард түмэн өөрсдөө төрөө байгуулж, хянадаг болно |
|
|
|
|
| Bolod.mn |
|
|
|

“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|