 |
|
 |
|
Б.Пүрэвдорж: Ядуурч байгаа иргэдээ хоосон шударга ёсоор “хооллоод” хол явахгүй учир одоо бизнес, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Б.Пүрэвдорж: Ядуурч байгаа иргэдээ хоосон шударга ёсоор “хооллоод” хол явахгүй учир одоо бизнес, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй
2023-04-04УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. АН-ынхны зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгааг шүүмжилж, буруутгасан. Учир юу вэ?
-Эрх баригчид нүүрсний тээвэр болон гэрээгээр дамжуулж мөнгө завшсан. Гэрээгээр нүүрсний үнийг 65 ам.доллар гэж тогтоосон. Гэрээ байгуулсныхаа төлөө авлига авдаг. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 450 ам.доллар, зарим тохиолдолд 600 ам.долларын ханштай байхад 65 ам.доллараар зарсан. Үүнээс яаж мөнгө гаргаж авдаг вэ гэхээр Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх 25-хан километрт 120 сая төгрөгөөр тээвэр хийдэг. Үүнээс бүх хулгай эхэлсэн. Мөн арав гаруй оффтэйк гэрээ хийж, түүгээрээ мөнгө завшсан. 2016 оноос нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор ийм хулгайг зохион байгуулалттайгаар хийсэн. Олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд өртөхөөрөө үүнийгээ Ардчилсан намтай хуваах маягаар асуудлаас бултах гэж байна. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй үлдээсэн шалтгаан УИХ-ын хаалттай чуулганаар Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үгтэй холбоотой гэж харж байна. Чуулганы хаалттай хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Өмнөговьчууд төлөөлөлгүй үлдэх ёсгүй. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх сонирхол эрх баригчдад их байх шиг байна. Тиймээс өмнөговьчуудыг төлөөлөлгүй үлдээхгүй нь тулд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нухацтай бодоорой” гэж хэлсэн. Энэ үг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байна. Ер нь ардчиллыг хөгжүүлж байгаа улсын хувьд тэр дундаа ерөнхийлөгчийн болон нэг намын засаглалтай хоёр орны дунд хавчуулагдан оршиж байгаа Монгол орны хувьд парламентын дархлаагаа хадгалж үлдэх нь чухал.
Танай намын зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж мэдэгдээд байгаа шүү дээ...?
-Хэдийгээр олон нийтийн шахалт байгаа ч гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломж бүрэн бий. Өөрөөр хэлбэл, 2013 онд алга болсон мөргөцөгийн асуудалд холбоотой гэж хардаж байгаа бол тэр асуудлаарх бичиг баримт нь өнөөдөр машинд нь, албан тасалгаанд нь байх ч үгүй шүү дээ. Тиймээс заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж, шүүх дээр үнэн мөнийг нь олох боломж байсан. Гэтэл манайх ч адилхан, танайх ч адилхан гэдэг байдлаар эрх баригчид оффтэйкийн гэрээний хулгайг, Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх тээвэрлэлтийн болон нүүрстэй холбоотой бүх хулгайг олон нийтийн шүүмжлэлээс холдуулахын тулд Ардчилсан намд нааж байгаад харамсалтай байна.
-Чуулган хаалттай хуралдсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн гол эзэн нь байж, тийм учраас түдгэлзүүлэх гэж байгаа юм байна гэх ойлголтыг олон нийт авсан. Тиймээс та тодорхой мэдээлэл өгөөч. Яг ямар шалтгаанаар холбоотой гэж үзсэн талаарх прокурорын дүгнэлтийг та бүхэн харсан шүү дээ...?
-Д.Бат-Эрдэнэ гишүүн бол хувьцаа эзэмшигч хүн. Жижиг Таван толгойг анх эргэлтэд оруулж Монголын нүүрс Хятад руу гарч, нүүрсний орлогоор эдийн засгийн хөгжлөө дэмжих боломжийг анх Д.Бат-Эрдэнэ гишүүн гаргаж өгсөн. Дахин хэлэхэд энэ хүн бол жижиг Таван толгойд хувьцаа эзэмшигч. Гурван мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн нэг. Энэ хүн бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Өөрөө ч “Компани дээр болсон тэр үйл ажиллагаанд би оролцдоггүй. Мөргөцөг алга болсон асуудалд хамаагүй” гэж хэлсэн.
-Ер нь Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай зэрэг нь авлигын эсрэг байхын тулд хийгдэж байгаа ажил уу. Эсвэл эрх баригчдын улс төрийн тоглолт уу?
-Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайн хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл, бусад бизнесүүд зогсонги байдалд, ихэнх нь дампуурч байна. Эдийн засаг нэг зүйлээс хараат байхаар тэнд ажиллаж байгаа цөөн хүмүүсийн асуудал эерэг байдаг. Бусад салбарын хүмүүсийн цалин, бизнесийн орлого мөн тэтгэвэр бага түвшинд байна. Үүнээс болж иргэдийн бухимдал маш их байна. Иргэдийн бухимдлыг түр зуур зогоож байгаа нэг зүйл нь хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг гаргаж ирээд, шударга ёс ярьж түүнээрээ ард түмний сэтгэлийг тэжээх маягаар түр зуур аргацааж байна. Засгийн газар эдийн засгийн дорвитой арга хэмжээ авч улс эх орныг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд ажил хийхгүй байгаа. Цааш цаашдаа ч эрх баригчидтай холбоотой авлига хээл хахуулийн болон албан тушаалын хэргүүд гарч ирнэ. Тэр бүр дээр ард түмэн шуугисаар харамсалтай нь амьдрал ахуй нь дордсоор байх болно.
-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгааныг та юу гэж харж байна?
-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгаан нь иргэд ядуурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэд хэрэглээгээ багасгаж байгаа юм. Хүмүүсийн цалин, тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй болохоор нэн шаардлагагүй зүйл худалдаж авахаа больж байна. Ингэхээр гаднаас ирж байгаа импортын хэмжээ багасаж байна. Экспортын хэмжээ яахав жаахан нэмэгдсэн байх. Үүнээс шалтгаалж гадаад худалдаа ашигтай гарч байгаа. Энэ бол иргэд ядуурсантай холбоотой асуудал. Энэ хэрээр эдийн засаг хумигдаж байна гэсэн үг. Иргэдийн худалдан авах чадвар багасаж байна гэсэн үг. Ямар арга хэмжээ авбал иргэд орлоготой болох вэ гэхээр эдийн засгийг солонгоруулах, аж ахуйн нэгжийг олноор бий болгох, тэднийг санхүүгийн болон татварын бодлогоор дэмжих ажлууд хийх ёстой. Харамсалтай нь энэ чиглэлд нэг ч ажил хийж байгаа юм алга. Аж ахуйн нэгжийг дэмжих зээл гаргаж байгаа ч эрх баригчид өөрсдөө хуваагаад авчихдаг. Тиймээс бизнес хийвэл улам ядуурах нь гэсэн ойлголт бизнесийнхэн дунд бий болсон. Бизнес хийж байснаас хийгээгүй нь илүү асуудалгүй болчихоод байна. Энэ нь эдийн засгийг ихээхэн хойш татаж, ухраадаг. Бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн бодлого гаргаж, үйл ажиллагаагаа төлөвлөвөл ойрын хугацаанд эдийн засгийг дэмжих боломж байгаа.
-Та Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга. Төсвийн зарцуулалт ер нь хэр байна. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж чадаж байна уу?
-Манай төр хэтэрхий данхайсан. 2016 онд төрийн албан хаагчийн тоо 196 мянга байсан бол өнөөдөр 290 мянга руу дөхөж байгаа. Мөн төсвөөсөө давсан зардалтай төрийн өмчийн компаниуд бий болсон. Төрийн өмчит компаниудад хүйтэн сэтгэлтэй, цүнх баригчид очиж ажилладаг учраас бүгд ашиггүй ажиллаж байна. Төр хэтэрхий данхайсан, төрийн өмчит компани нь олдсон ийм тохиолдолд төсвийн зарцуулалт хэзээ ч үр дүнтэй байхгүй. Хэдийгээр Төрийн хэмнэлтийн хууль баталсан ч цөөн хэдэн албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гарсан. Ингэхдээ чөлөөлсөн хүмүүсийг дэд даргаас газрын дарга болгож бүтцээ өөрчилснөөс хэтрээгүй. Энэ бол иргэдийг хуурсан үйл ажиллагаа болсон.
-Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг нь Нийгмийн даатгалын багц хууль. Энэхүү хуульд тэтгэврийг тогтоохдоо сүүлийн таван жилийн дунджаар бодох таны санаачилга орсон байна лээ. Хууль хэзээнээс хэлэлцэгдэх вэ?
-Эрх баригчид өнөөдөр аргагүй үнэнд гүйцэгдсэн. Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох миний хоёр жил тэмцсэн заалтыг Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан. Гэхдээ хуулийн төсөлд оруулсан гээд батлагдчихгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сайд байхдаа Нийгмийн даатгалын багц хуульд иргэдийн хүсээд байгаа бүхнийг оруулчихсан. Энэ хууль багцаараа цааш явахгүй. Өргөн баригдсан хуульд оруулсан заалтууд бүгдээрээ батлагдвал Нийгмийн даатгалын сан төсвийг шийдэж чадахгүй. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг хоёр дахиа дахин татагдаж дараагийн сайдын үед дахин өргөн баригдах байх. Тиймээс би өөрийнхөө өргөн барьсан тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох хуулийн төслөө дангаар нь хэлэлцүүлэхийн төлөө зүтгэнэ.
-Өөр ямар хуулийн төслүүд дээр та ажиллаж байна?
-Компани, аж ахуйн нэгжүүд, хуваариа бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудал өнөөдөр их хүндэрч байна. Шинэ хөрөнгө оруулалт хийх байтугай компанийнхаа ажилчдын цалинг яаж олгох, яаж эргэлтийн хөрөнгөө олох вэ гэдэг асуудал компаниудад чухал болчихоод байна. Мөн банкууд зээл гаргахгүй гацчихсан байна. Энэ тохиолдолд нэг хуулийн төслийг өргөн барьсан. Тэр нь ковидын үед хил хаалттай байх үед үүссэн компаниудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын өрийг таван жилээр хойшлуулах, ингэхдээ жил бүр 20 хувиар төлөх хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр компаниуд татвар, нийгмийн даатгалын өрөнд санаа зовохгүйгээр үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болно. Хоёрдугаарх хууль нь, татварын өр юм уу эсвэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын жаахан хэдхэн төгрөгийн өр гардаг. Ийм тохиолдолд компанийн эздэд хилийн хориг тавьдаг. Үүнээс болоод тухайн компанийн захирал компанийнхаа гадаад харилцаа, гадаад худалдаа болон бусад асуудлаар нааш цаашаа явахад асуудал үүсдэг. Тиймээс татварын болон бусад нийгмийн даатгалын өрөөс болж хилийн хориг тавьдагийг болиулах хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр компани аж ахуйн нэгжүүд бизнесээ чөлөөтэй эрхлэх, гадаад харилцаагаа сайжруулах, гадаад худалдаа болон бусад үйл ажиллагаандаа илүү хурдан шуурхай орох боломжийг бүрдүүлж байгаа юм. Одоо бид шударга ёсоор ядуурч байгаа иргэдийг хооллоод хол явахгүй. Тиймээс бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын болон бусад зүйлээр дэмжих ажлыг хийж байж эдийн засгаа аварч чадна. Өнөөдөр бизнесээ дэмжих цаг болсон.
-Танай намд үүссэн асуудлын учир зүй нь овоо нааштай болох чигтэй байсан. Гэтэл сая Шүүхээс С.Эрдэнэ даргын тамга хүчинтэй гэсэн шийдвэр гарлаа. Танай нам дахиад бужигнаад эхлэв үү?
-Намын дарга Лу.Гантөмөр Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр намаа удирдах боломж нь нээгдэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний шийдвэр гаргах, намын томилгоо хийх, данс зэрэг асуудалд намын гэрчилгээ, тамгагүй байгаа нь асуудал үүсгэж буй. Ер нь Лу.Гантөмөр дарга жаахан удаан байна. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай учраа олоод гэрчилгээгээ хурдан авмаар байна. Үүний дараа С.Эрдэнэ даргатай ярилцаад тамгаа авах ёстой. Гэхдээ нэг нам юм чинь хоорондоо ойлголцож учраа олохыг эрмэлзэх хэрэгтэй. Хэрвээ учраа олох ажил нь урагштай явахгүй бол энэ хүмүүсийг намын даргын нэр барьж үйл ажиллагаа явуулсан гэдэг асуудлаар, мөн намын гэрчилгээ, тамгыг авч ирэх асуудлаар цагдаад хандаж хурдтай шийдмээр байна. Хүлээлтийн байдалтай их удах нь намын цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Дээр нь сонгууль дөхөж байна. Тиймээс бид маш хурдан зохион байгуулалтад орж эрх баригчдын өнгөрсөн хугацаанд идсэн уусан авлига хээл хахууль, мөн Монголын эдийн засгийг доройтуулсан, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцийг хөөрөгдүүлсэн, валютын ханшийг хяналтгүй алдсан, Монгол Улсын өрийг нэг дахин нэмэгдүүлсэн гэхчилэн зүйлүүдийг нь шүүмжилж хэлэх хүнгүй болчихоод байна. УИХ дахь АН-ын бүлэг л улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Намын зүгээс тодорхой арга хэмжээ авахгүй байна. Яасан яадаг юм бэ гэдэг байдлаар эрх баригчид өнөөдөр дураараа дургих нь хэрээс хэтэрч байна. Тиймээс гэрчилгээ, тамганы асуудал дээр эрс шийдэмгий ажиллах хэрэгтэй.
https://dnn.mn/%D0%B1-%D0%BF%D2%AF%D1%80%D1%8D%D0%B2%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6-%D1%8F%D0%B4%D1%83%D1%83%D1%80%D1%87-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%B8%D1%80%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D-%D1%85%D0%BE%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD-%D1%88%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0-%D1%91%D1%81%D0%BE%D0%BE%D1%80-%D1%85%D0%BE%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BE%D0%B4-%D1%85%D0%BE%D0%BB-%D1%8F%D0%B2%D0%B0%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D1%83%D1%87%D0%B8%D1%80-%D0%BE%D0%B4%D0%BE%D0%BE-%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-%D0%B0%D0%B6-%D0%B0%D1%85%D1%83%D0%B9%D0%BD-%D0%BD%D1%8D%D0%B3%D0%B6%D1%8D%D1%8D-%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D1%85-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9-dnn-mn/ |
Б.Пүрэвдорж: Ядуурч байгаа иргэдээ хоосон шударга ёсоор “хооллоод” хол явахгүй учир одоо бизнес, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Дүүжин замын тээвэр нь түгжрэлийг 15 хувиар бууруулна 20:29 Засгийн газрын хуралдаанаас 2025-2028 онд 24 мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний нэгээр "Дүүжин замын тээвэр"
|
Засгийн газрын хуралдаанаас 2025-2028 онд 24 мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний нэгээр "Дүүжин замын тээвэр" »»
|
|
Газрын ховор элемент ба өрсөлдөөн 19:53 Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай хэмээдэг. Гэсэн атлаа нөөц боломжийг төдийлөн ашигладаггүй,
|
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай хэмээдэг. Гэсэн атлаа нөөц боломжийг төдийлөн ашигладаггүй, »»
|
|
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна 19:33 Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна.
|
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. »»
|
|
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гангийн цогцолбор төслийг эрчимжүүлэх чиглэл өглөө 19:29 Монгол Улсын Засгийн газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн
|
Монгол Улсын Засгийн газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн »»
|
|
Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ 19:22 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны наймдугаар сарын 1 /AFP/. Америкийн поп од Жастин Тимберлейк лайм өвчтэй /хачигт бореллиоз/
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны наймдугаар сарын 1 /AFP/. Америкийн поп од Жастин Тимберлейк лайм өвчтэй /хачигт бореллиоз/ »»
|
|
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 19:18 Энэ оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл
|
Энэ оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл »»
|
|
19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдана 18:29 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар: Намайг Хятадын худалдааны төлөөлөгч, Хятадуудад худалдагдсан зэргээр гүтгэж, доромжилж байна 18:22 Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани оролцож, өрсөлдөх боломжтой. Худалдан авах ажиллагаанд
|
Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани оролцож, өрсөлдөх боломжтой. Худалдан авах ажиллагаанд »»
|
|
14 байршилд явган хүний замыг шинэчилж байна 18:21 Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй.
|
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. »»
|
|
ОХУ Укрианы нийслэл рүү халдаж 16 хүний амь эрсэджээ 16:24 Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ.
|
Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ. »»
|
|
2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл ажиллагаа улс орон даяар эхэллээ 16:23 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж »»
|
|
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна 15:35 Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх
|
Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх »»
|
|
Нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна 15:32 Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны “Хатан туул”, “Дрийм ланд” зэрэг хотхон нь эдэлбэр газраа дур мэдэн хэтрүүлж,
|
Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны “Хатан туул”, “Дрийм ланд” зэрэг хотхон нь эдэлбэр газраа дур мэдэн хэтрүүлж, »»
|
|
Байр түрээслүүлнэ гэх мэт хуурамч зараар иргэдийг 250 гаруй удаагийн үйлдлээр залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 15:08 Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг өчигдөр буюу 07 дугаар сарын 30-ны
|
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг өчигдөр буюу 07 дугаар сарын 30-ны »»
|
|
Хүндийн өргөлтийн Зүүн Aзийн АШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ 15:04 БНХАУ-ын Фужянь мужийн Фүжөү хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Зүүн Aзийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
|
БНХАУ-ын Фужянь мужийн Фүжөү хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Зүүн Aзийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. »»
|
|
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болж буурчээ 12:32 2025 оны долдугаар сарын 31-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болж буурчээ.
|
2025 оны долдугаар сарын 31-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болж буурчээ. »»
|
|
Япон даяар цунамигийн давалгаа ажиглагдаж байна 12:29 Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ
|
Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ »»
|
|
ЦЕГ: Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүллээ 12:27 “Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн
|
“Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн »»
|
|
Гадаад улсын цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олголоо 12:19 Гадаад улсын цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олгох ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд
|
Гадаад улсын цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд цэргийн цол олгох ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд »»
|
|
НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг өнөөдрөөс шилжүүлж эхэллээ 12:15 2025 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Татварын
|
2025 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Татварын »»
|
|
15 настай Г.Тэнгүүндалай шатрын Зүүн Азийн аварга боллоо 11:59 Хятадын Жухай хотод IX удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна.
|
Хятадын Жухай хотод IX удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна. »»
|
|
Дорнод аймгийн 94 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2025 наадмын хурдан дааганы уралдаанд 70 даага шандсаа сорин уралдлаа 11:54 Дорнод аймгийн 94 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2025 наадмын хурдан дааганы уралдаанд 70 даага шандсаа сорин уралдаж
|
Дорнод аймгийн 94 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2025 наадмын хурдан дааганы уралдаанд 70 даага шандсаа сорин уралдаж »»
|
|
Машинтайгаа голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ 11:54
|
|
|
ДЭМБ-ын төлөөлөл Геронтологийн үндэсний төвд ажиллалаа 11:49 2025 оны 7-р сарын 29-ний өдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Алтанзагас төвийн
|
2025 оны 7-р сарын 29-ний өдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Алтанзагас төвийн »»
|
|
Улсын харцага М.Бэлгүүтэйн шинэ цолыг мялааж, Ланд-300 автомашин гардууллаа 11:48 Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын шинэ харцага цолтон Мөнхжаргалын Бэлгүүтэйд хүндэтгэл үзүүлж,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын шинэ харцага цолтон Мөнхжаргалын Бэлгүүтэйд хүндэтгэл үзүүлж, »»
|
|
Цэцэрлэгийн ЦАХИМ БҮРТГЭЛ даваа гарагт эхэлнэ 11:43 Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг
|
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг »»
|
|
Дорнод баяр наадмын нээлт "үйлс төгөлдөр монгол гэр бүл" агуулгын дор утга төгөлдөр болов 11:39 Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үндэсний үнэт зүйл, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэсэн, утга агуулга
|
Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үндэсний үнэт зүйл, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэсэн, утга агуулга »»
|
|
Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна 11:37 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах
|
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах »»
|
|
ОХУ-ын зүгээс АНУ-ын сүрдүүлгийн хариуд шийдвэртэй хариу барив 11:36 АНУ 7-р сарын 16-нд Нью-Мексик муж улсын Кортленд хотод байрлах Агаарын цэргийн хүчний <<Цөмийн зэвсгийн төв>>
|
АНУ 7-р сарын 16-нд Нью-Мексик муж улсын Кортленд хотод байрлах Агаарын цэргийн хүчний <<Цөмийн зэвсгийн төв>> »»
|
|
Баянгол дүүргийн хэмжээнд дээвэр засварын ажил 67 хувьтай байна 11:25 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Засаг даргын орлогч
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Засаг даргын орлогч »»
|
|
Оргон зайлсан Б.Амарсайханы паспортыг хүчингүй болгожээ 11:21 Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын биед бүлэглэн халдаж хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт
|
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын биед бүлэглэн халдаж хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт »»
|
|
Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн барилдаанд дархан аварга Н.Батсуурь түрүүллээ 11:19 Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдыг чансаагаараа тэргүүлж байна 11:14 "Opera World"-оос өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 30-ны өдөр дэлхийн шилдэг дуурийн дуучдын
|
"Opera World"-оос өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 30-ны өдөр дэлхийн шилдэг дуурийн дуучдын »»
|
|
Өөжинмед эмнэлэгт зориудаар гал тавьсан нөхцөл байдал тогтоогджээ 11:16 2 хоногийн өмнө ХУД-т байрлах Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд гал гарсан талаар манай сайт мэдээлж байсан.
|
2 хоногийн өмнө ХУД-т байрлах Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд гал гарсан талаар манай сайт мэдээлж байсан. »»
|
|
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт Камаз 4326 маркийн авто машин, завь бэлэглэжээ 10:59 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн
|
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн »»
|
|
2025 оны дэлхийн хүн дүрст роботын спортын наадам болно 10:56 Роботууд зам дээр гарч, хөл бөмбөг өшиглөх, бүжиглэх, тэр ч байтугай үйлдвэр, зочид буудал зэрэг олон төрлийн үүрэг
|
Роботууд зам дээр гарч, хөл бөмбөг өшиглөх, бүжиглэх, тэр ч байтугай үйлдвэр, зочид буудал зэрэг олон төрлийн үүрэг »»
|
|
Бурханч лам Г.Пүрэвбатын шавь нар түүнийг зодож, буу тулгаж танхайрч байсан уу 10:37 Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулагч, бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсөөд нэг жил гаруй өнгөрчээ.
|
Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулагч, бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсөөд нэг жил гаруй өнгөрчээ. »»
|
|
Ногоон малгайтан 10:32 ...1937-38 онд бариа тавианы үеэр Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга Зөвлөлтөд цэргийн сургууль төгссөн “барон”
|
...1937-38 онд бариа тавианы үеэр Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга Зөвлөлтөд цэргийн сургууль төгссөн “барон” »»
|
|
Шадар сайд Т.Доржханд "Осака-Кансай экспо 2025" дэлхийн үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна 10:27 Шадар сайд Т.Доржхандын Япон улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Осака хотноо зохион байгуулагдаж буй
|
Шадар сайд Т.Доржхандын Япон улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Осака хотноо зохион байгуулагдаж буй »»
|
|
Усархаг аадар бороо 10 хоног үргэлжилнэ 10:25 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
|
28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, »»
|
|
“Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хавдраас сэргийлье” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна 10:23 Гепатитын эсрэг дэлхийн өдрийг жил бүрийн 7.28 нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Гепатитын халдварын
|
Гепатитын эсрэг дэлхийн өдрийг жил бүрийн 7.28 нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Гепатитын халдварын »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав 10:11 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо »»
|
|
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа 10:07 Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.
|
Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. »»
|
|
Макрон Оросын эсрэг хориг арга хэмжээг чангаруулна гэв 10:03 Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тус улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.
|
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тус улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. »»
|
|
Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнавал торгуультай 16:11 Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнах, худалдан авах тохиолдол цөөнгүй гардаг. Хуульд зааснаар
|
Амралт, зугаалгын үеэр иргэд хууль бусаар тарвага агнах, худалдан авах тохиолдол цөөнгүй гардаг. Хуульд зааснаар »»
|
|
Түүнийг барилдах болгонд Түүхийн хуудас эргэдэг 15:59 МАКҮҮЧИ ЗИНДААНЫ МАЭГАШИРА ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ
|
МАКҮҮЧИ ЗИНДААНЫ МАЭГАШИРА ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ »»
|
|
Хоёр өдрийн шалгалтаар 23 иргэн мансууруулах бодис хэрэглэснийг илрүүлжээ 14:55 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох »»
|
|
“Та хожлоо, баяр хүргэе. Мөнгөө авахын тулд 2%-ийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр залилах гэмт хэргийг үйлдэж байна 14:54 Сүүлийн үед цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж, "сугалаа аваад азтан болоорой", "мөнгө хожоорой" гэх
|
Сүүлийн үед цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж, "сугалаа аваад азтан болоорой", "мөнгө хожоорой" гэх »»
|
|
Улаанбурхан өвчнөөр 10-14 насны хүүхдүүд хамгийн их өвчилж байна 14:40 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан »»
|
|
"The MongolZ" баг плэй-оффын шатанд шалгарлаа 14:00 Германы Кёльн хотод зохион байгуулагдаж буй "IEM Cologne 2025" олон улсын тэмцээнд урилгаар хоёрдугаар шатнаас
|
Германы Кёльн хотод зохион байгуулагдаж буй "IEM Cologne 2025" олон улсын тэмцээнд урилгаар хоёрдугаар шатнаас »»
|
|
|
Д.Трампын татвар наймдугаар сарын 7-ноос үйлчилж эхэлнэ 18:54 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Зарим улсуудын бараанд шинээр татвар тогтоох тухай зарлигт
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Зарим улсуудын бараанд шинээр татвар тогтоох тухай зарлигт »»
|
|
ОХУ Укрианы нийслэл рүү халдаж 16 хүний амь эрсэджээ 16:24 Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ.
|
Орос улс Укрианы нийслэл Киев рүү дроноор халдаж, пуужин харвасны улмаас 14 хүн, хоёр хүүхэд нас баржээ. »»
|
|
Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгахыг АНУ уриалжээ 15:27 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /Reuters/. Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгах гэрээ байгуулах
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /Reuters/. Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгах гэрээ байгуулах »»
|
|
Япон даяар цунамигийн давалгаа ажиглагдаж байна 12:29 Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ
|
Давалгаа 3 метр хүрч болзошгүйг анхааруулжээ »»
|
|
ОХУ-ын зүгээс АНУ-ын сүрдүүлгийн хариуд шийдвэртэй хариу барив 11:36 АНУ 7-р сарын 16-нд Нью-Мексик муж улсын Кортленд хотод байрлах Агаарын цэргийн хүчний <<Цөмийн зэвсгийн төв>>
|
АНУ 7-р сарын 16-нд Нью-Мексик муж улсын Кортленд хотод байрлах Агаарын цэргийн хүчний <<Цөмийн зэвсгийн төв>> »»
|
|
В.Путинд өгсөн эцсийн хугацаагаа Д.Трамп наашлуулжээ 10:39 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа »»
|
|
Макрон Оросын эсрэг хориг арга хэмжээг чангаруулна гэв 10:03 Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тус улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.
|
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тус улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. »»
|
|
Турк улсад +50 хэм хүртэл халж, ой хээрийн 76 түймэр дэгдээд байна 17:35 Туркийн баруун хойд хэсгийн Бурса хотын ойролцоох ууланд гарсан түймэн шөнөдөө хурдацтай тархаж олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
|
Туркийн баруун хойд хэсгийн Бурса хотын ойролцоох ууланд гарсан түймэн шөнөдөө хурдацтай тархаж олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэжээ. »»
|
|
Газын зурваст агаараар хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Израил зөвшөөрлөө 10:42 Израилийн арми агаараас бууж Газын зурваст онгоцоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Үүний дараа
|
Израилийн арми агаараас бууж Газын зурваст онгоцоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Үүний дараа »»
|
|
Хилийн мөргөлдөөнөөс болж 30 гаруй хүний амь эрсдэж, 130 мянган хүн дүрвэжээ 08:34 Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
|
Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөн гурав дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Орос: Амиа алдсан хохирогчдын ар гэрт 5 сая рубль олгоно 09:54 ОХУ-ын Алс Дорнодод осолдож, онгоцонд явсан 48 хүн бүгд амиа алдсан Антонов Ан-24 зорчигч тээврийн онгоцны хар
|
ОХУ-ын Алс Дорнодод осолдож, онгоцонд явсан 48 хүн бүгд амиа алдсан Антонов Ан-24 зорчигч тээврийн онгоцны хар »»
|
|
Филиппин улсын 2.7 сая орчим хүн үерийн гамшигт нэрвэгджээ 09:56 Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны
|
Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны »»
|
|
Солонгос Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл: Цагаач ажилчдын эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг хатуу хариуцлага хүлээлгэнэ 11:36 Солонгосын нэгэн үйлдвэрт цагаач ажилчныг ёс зүйгүй, хүчирхийлэлтэйгээр шахан зовоож буй бичлэг олон нийтийн сүлжээнд
|
Солонгосын нэгэн үйлдвэрт цагаач ажилчныг ёс зүйгүй, хүчирхийлэлтэйгээр шахан зовоож буй бичлэг олон нийтийн сүлжээнд »»
|
|
Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ 10:18 Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд
|
Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд »»
|
|
Хэрэглээний ус нь шавхагдсан орчин цагийн анхны нийслэл болох эрсдэл Кабулд тулгарчээ 13:12 Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот
|
Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот »»
|
|
Д.Трамп: Японтой худалдааны томоохон гэрээ байгуулахаар тохиролцлоо 11:30 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /BBC/. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /BBC/. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох »»
|
|
Украин, Оросын төлөөлөгчид лхагва гарагт хэлэлцээ хийнэ 12:05 КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 22 /DW/. Украин, Оросын талууд лхагва гарагт дараагийн шатны хэлэлцээг хийнэ
|
КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 22 /DW/. Украин, Оросын талууд лхагва гарагт дараагийн шатны хэлэлцээг хийнэ »»
|
|
Д.Трамп: Шаардлагатай бол Ираны цөмийн байгууламжуудыг дахин устгана 10:36 Долдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд хэрэв шаардлагатай тохиолдолд
|
Долдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд хэрэв шаардлагатай тохиолдолд »»
|
|
БНСУ-ын нисгэгч буруу хөдөлгүүрээ унтраасны улмаас онгоц осолдсон гэв 08:50 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна.
|
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна. »»
|
|
БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна 10:13 БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд
|
БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|