 |
|
 |
|
Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг |
|
|
 |
|
 |
Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг
2023-05-26Өрөлт тавилт нь буруу байршчихаар
- “Би яагаа ч үгүй!” гэдэг бүх монгол хүнд зориулав  Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, түүнтэй хийж байгаа тэмцэл 2023 оны Монголыг дэлхийд тодруулна. “Авлигатай тэмцэх жил” ялаасай! Авлигатай тэмцэх таван “Ш” төлөвлөгөө (Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шил ажиллагаа). Угаасаа өрөлт тавилт нь буруу байсныг зөв гольдрилд нь оруулах их тэмцлийн эхэн гэдэг утгаар 2021 онд бичиж байсан нийтлэлээ дахин толилуулъя.
Шүүмжлэлт нийтлэлдээ зөвтгөл хайж байна. Монголд болж бүтэж байгаа гэгээтэй юм зөндөө байна, тэрийг үгүйсгэх санаа надад хэзээ ч байгаагүй, байхгүй. Олшроосой л гэж хүсэх юм. Болж бүтэж байгаа, гэгээтэй юм нь 3.4 сая хүн арддаа жигд тархаад, хүн ард нийтээрээ түүний үр шимийг амсаад, дагаад сэргээд босоод ирдэгсэн бол–ганц мөрөөдөл маань энэ л дээ. Үр шимийг амсаад, дагаад сэргээд босоод гэдэг чинь эдийн засагт нэмэх оноо авчраад, мөнгө санхүү нь арвижаад, хүн ард нь чинээлэгжээд, эрүүлжээд, зөв амьдраад гэсэн санаа юм шүү!
Гэтэл тийм үр дүн байхгүйд л би, бид бухимдаад байгаа юм. Төрдөө үнсүүллээ гэсээр хэдэн арав, жилдээ бол хэдэн зуун хүн шагнуулдаг. Гавьяатууд ярайж байна. Одон медаль, алдар цол энгэр даахгүй болж байна. Төрийн ордны төв асарт, төв талбайд амьд цэцгийн баглаа алаглаад л, дан цоо шинэ дээлээр гангарсан ахан дүүс, анд нөхөд баярлалдан бахдана. Ердөө хоёр гурван зуун метрийн цаана гуйлгачин түүлгэчин амьдрал, хог ухдаг золбин тэнэмэлүүд үзэгдээд л. Харьцуулаад үз дээ. Ордноос хойшхноо чигээрээ явсаар гэр хороолол руу ороод ирэхэд л нүд хальтарна. Эмзэг ба зорилтот бүлгийн нэн ядуу “улны” айл өрхүүд ярайж харагдана. Захуудыг тойроод ёстой тамын амьдрал оволзоно. Аль хэддүгээр зуунд, хаана, ямар улс оронд яваагаа мартмаар. Эрхбиш монгол хүмүүс тэр тамын амьдрал дунд байх шиг байна. Нарантуулын хойд хаалга хавьд үдээс хойш очоод үзээрэй. Миний бичсэн үнэн үү, худал уу?
Корона гэх нүгэлт вирүс дэлхийг нөмрөөд манай улс бас давхар хэлмэгдээд явж байгаа энэ цаг мөчид эмч, эмнэлэг, сувилагч, эмийн сангийн талаар монголчууд нэгдсэн мэдлэг ойлголттой болж авсан байх. Бас онцгой байдлын алба, цагдаа, цэргээ ч ялгаж танихтайгаа болж авлаа. Хүн ардын тархинд суусан өнгөц мэдлэгийг нь би хэлж байна.
Бүтээн байгуулалт нь мөнгө бүтээдэг, экспортолдог, ажиллуулдаг, цалинжуулдаг салбар байгаасай гэтэл коронагийн энэ цаг үед арай өөр бүтээн байгуулалт яригдаад байх шиг. Эмнэлэг олныг байгуулаад эмч олныг бэлтгээд улс хөгжчихдөг бол манай улс тэр шалгуурыг өлхөөн хангачихсан байна. Дээр нь энэ олон эмийн сангуудыг нэмчих, бас тэнд нь цагаан нөмрөгтэй хэдэн зуун хүн лав эрүүл энхийн манаанд зогсож байгаа.
Корона дуусдаг, энэ их ажил үйлс төгсдөг. Баахан гавьяат эмч, одонтонгууд төрнө. Найрлаад баярлаад дуусна. Ард түмэн ядуу хэвээрээ үлддэг. Би үүнд л харамсаад эгдүүцээд байгаа юм.
Корона хүн төрөлхтөнд хүнд сорилт боллоо. Гэхдээ аливаа хүнд сорилт хөгжлийг өдөөгч байдаг гэдгийг бодолцох учиртай. Корона хүн төрөлхтөнд санаж сэрэх их дохио өглөө. Монголчуудад ямар дохио өгөв? Хөл хориотой, гар тушаатай олон сарыг өнгөрүүлэхдээ өөрийгөө нээж таньж, мэдлэгээ ахиулж, мэдээллээ баяжуулж, цоо шинээр хийх эхлүүлэх ажил үйлсээ төлөвлөсөн болов уу? Шал өөрөөр ажиллаад үзье, өөрөөр сэтгэе, залхуутай буруу амьдралаасаа салъя гэх хүн олон гараасай! Хөл хориог суллахтай зэрэг хэдэн мянгаараа лангуу чингэлэгээ нээгээд юмаа зарах гээд манаад суучихвал мөн их харамсалтайя!
Ямар ч улс орон өөрсдөө хийж бүтээж нөөцөлж, түүнийгээ хэрэг болсон цагт гаргаж хэрэглэдэг бол манай нөөц нь 100 сая руу дөхөж яваа мал сүрэг, хөрсөн дор буй түүхий нүүрс л юм байна. Өөрөөр хийсэн бүтээсэн, ургуулсан, тарьсан, нөөцөлсөн юм коронагийн үед дуусчих дөхлөө. Идэш уушны үнэ тэнгэрт хадлаа. Импортоос хэт хамааралтай нь бүр ч ил тод харагдлаа. Дотооддоо монголчууд өөрсдөө тарьж ургуулах, үйлдвэрлэх боломжтой хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр авсаар ирсэн ба хойшдоо ч авах гэж байгаа нь үндэсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, ядаж өрхийн аж ахуй хөгжүүлэхэд хориг саад болдог нь хөл хорионы үед бүр ч их мэдрэгдлээ. Хүнсний ногоогоо өмнөд хөршөөс биш дотооддоо ургуулъя үйлдвэрлэе гэж улиг болтлоо ярьцгаасан. Гэвч өмнөөс импортлогдон орж ирэх бүтээгдэхүүний давалгаан дороос бид өндийж чаддаггүй.
Олон жилийн өмнө дөө. Гачууртад манайх хашаа байшинтай байлаа. Манай арын нэг хашаанд ирланд, швейцарь хоёр хос айлын хашаа түрээслэн амбаарт нь амьдарч байхдаа хөл гишгэх газаргүй болтол битүү хүнсний ногоо тариалаад нойл ордог чулуун жим гаргачихсан алагласан цэцэрлэг байдаг байлаа. Тэр айлын хашааны гадна ийм нэг утга бүхий томоос том төмөр самбар лав дөрөв таван жил болсон байх аа. Утга нь: Хүнсний ногооны үр үнэгүй тараана, хүнсний ногоо тариалж ургуулах арчлахыг цаг наргүй зааж сургана гэсэн байлуу даа. Ямар ч л гэсэн 24 цагийн турш сургалт явуулахад бэлхэн гэсэн утгатай байсан санагдана.

Гадаадын тэр хоёр хосыг Гачууртад амьдрахад дагаж суралцсан монгол хүн, монгол өрх хэд байсан бол, би бол бараг л байхгүй гэж боддог. Авч хэрэглэх, идэхдээ уургын морь шиг, авч идэж хэрэглэдэгээ өөрсдөө хийдэг юм гэдгийг монголчууд нэг л ухаж өгөхгүй, нөгөө хоёр гадаад тэгсгээд нүүсэн, нутаг буцсан байх. Нөгөө хашаа нь мөдхөн нохойн хороо болоод ноорхой айлын гарт үрэгдэж Гачууртыг хүнсний ногоожуулах швейцарийн төсөл дуусах нь тэр ээ. Үлгэр төгсөв. Энд би нөгөө ам шүдээ билүүддэг хужаа нарын (хятад ногоо, хятад ногоочид) тухай бус соёлжиж гэгээрсэн европчуудын тухай ярьж байна шүү.
Манай улсад ажил яагаад жигдрэхгүй, ард иргэд нь байнга орлогогүй, мөнгөгүй, ядуу зүдүү, тэгээд нөгөө шударга ёс нь дутаад байдгийг шалтгааныг л хайгаад бичээд байна. Ганцхан жишээг Гачууртын тэр хашааны түүх бэлхнээ илтгэнэ. Түмэн жишээг би болон уншигчид гаргаад ирж чадна.
Яагаад, яагаад, яагаад ийм байнав? Гарчигт би хэлчихлээ. Өрөлт тавилт нь буруу байршчихсан гэж. Юунаас угшилтай юм. Лав ардчиллаас биш, ардчилсан сонгуулиар гарч ирээд төр барьсан улс төрчдөөс 100 хувь бүр ч биш. Нүүдлийн гэх тодотголтой нөгөөх соёл иргэншлээс нь юм уу? Байж болно. Цаг наргүй, өөрийн хүслээр, байгалийн аясаар, дагаад байгальлаг, амьтанлаг шинжийг олчихсон. Ахай ижийсэг, хамаатансаг ёс нь хэтэрчихсэн. Хэдэн биенээ харж үздэг, тэжээдэг, орогнуулдаг, хариуцлага огт тооцдоггүй. Гул Аранжин ихтэй. Тэд нь өөрөөсөө зугтаж амьдардаг. Ажил хийхгүй, ажил сурахгүй, мэдлэгийг шүтэхгүй байгалийн зөнгөөрөө яваад байгааг нь “өөрөөсөө зугтах” гэж хэлж байна. Нэгэнт өөрөөсөө зугтаад эхэлбэл зөв амьдарч чадахгүй болчихно. Өөрөөсөө зугтаж байна гэдгээ олон хүн мэддэггүй, зөвшөөрөх ч үгүй. Гэвч хийж бүтээхгүй, сэтгэхгүй, цаг нөгцөөгөөд хорвоог туулж байгаа чинь өөрөөсөө зугтаж байгаагаас юуны ялгаа байна? Өөрөөсөө зугтсан хүн өөрийгөө танихгүй, бусдыг танина гэж бүр ч байхгүй. Таньж чадахгүйгээсээ болоод итгэхгүй, хүндлэхгүй, нийгмийн зөрчил ийм дэвсгэр дээрээс эхэлнэ. Итгэл хүндлэл хэзээ ч байхгүй, мөчөөрхөл л байна. Зэрлэг зан нэмэгдчихнэ. Нийгмийн ийм сэтгэхүй нь буруу өрөлт тавилтыг дэвэргэнэ. Буруу өрөлт тавилт оршсоор байх ахул шударга ёс хэзээ ч тогтохгүй, УИХ-ыг хичнээн сонгоод, гишүүдийг хичнээн олон зуу болгоод, хичнээн олон нам солиод нэмэргүй. Тэгэхлээр ажил үйлс, хөдлөх хөдөлмөрлөх, аж төрөх нь буруу болно. Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг. Манай нийгмийн ихэнхи ажил үйлс буруу замаар эхлээд буруу замаар (ар өврийн хаалга, намчирхал, идээ уугаа, авилга, атаа жөтөө) жирийлгээд эцэст нь үр дүн багатай. Одон медаль, алдар цолтой хоцрохыг нь хэлээгүй шүү. Улс оронд маань огтоос ач холбогдолгүй. Хөдөлмөрийн бүтээмж болж чадахгүй одон тэмдгүүдээр яах ч юм? Ямар ч гоё урлаг уран сайхан, шоу тоглолт, төрөл бүрийн одон медаль өргөмжлөл байгаад ийм их муу муухай үзэгдэл араас нь дагачихсан байдаг учраас ямар ч үнэ цэнэгүй!
Ингэхэд бүтээн байгуулалт–мөнгө арвижихгүй байгаа шалтгааны эрэлд гарчихаад ээлжит бичвэрээ толилууллаа. Мушгихгүй байхыг хүсье. Эмнэлэг сургууль цэцэрлэг олныг байгуулахыг би буруу гэхгүй, гэхдээ тэдгээрийг бүтээн босгодог мөнгө-санхүү нь дан зарлага болж үлдээд Монгол Улсад төсвийн дарамт нэмэгддэгийг юугаар нөхөх вэ гэдэг асуудал л тавиад байна. Монголын төрөөс зулгаадаг хүн дэндүү олон байна. Тэд нь хийдэг бүтээдгээсээ давчихаад байна. Экспортод бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг ажиллах хүч нь хүн амдаа хувааж үзвэл дэндүү хөөрхийлөлтэй байна, тэднийгээ олшруулаач ээ, төрөөс халамж хүртдэг ажлын насны эрүүл саруул бүх хүндээ өөрөөр “тус” хүргэж хариуцлага тооцооч ээ хэмээн би улиглан бичсээр байх болно!
2021/1/22
Төгсгөлд тэмдэглэе. Төр засгаас явуулж буй авлигатай тэмцэх таван “Ш” төлөвлөгөө буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шил ажиллагаа нь улс төрд үүрлэсэн хулгайчдын эсрэг чиглэсэн нь мэдээж боловч миний бодож хүсч байгаагаар монголчуудад бүгдэд нь хүрээсэй билээ. Шударгаар, зөв, бүтээмжтэй хөдөлмөрлөхөөс өөр зам үгүй юм байна гэдгийг тэдний тархинд үүрд суулгаж өгөөсэй! Эрүүл саруул зөв амьдралаас өөр зам үгүй гэдгийг тэд үеийн үедээ тархиндaa суулгаж аваасай!
2023/5/26
Д.Баярхүү
https://dorgio.mn/p/145361 |
| Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|