 |
|
 |
|
Академич С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” бүтээлийн тухай |
|
|
 |
|
 |
Академич С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” бүтээлийн тухай
2025-09-19Шувууны өндгөн дээр сүүдрээ тусгахыг цээрлэдэг эрхэм сайхан ёс, уламжлалтай монгол хүн өнөөдөр ханилсан ханиа, 
төрсөн үрээ онц хэрцгийгээр хөнөөх хэмжээний ёс суртахууны ялзрал доройтолд автжээ. Энэ талаар академич С.Нарангэрэл “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Нийгэм бүхэлдээ ёс суртахууны уналт ялзрал доройтолд ороод хүн хамгийн аюултай адгуус араатнаас ч долоон дор болоод ирэхээр зэрэг л тэр эрүүл саруул хүний ухаанд багтамгүй ноцтой, аюултай, аймшгууд ил гардаг. Тийм учраас гэмт явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөөсөө л хүнтэй ажиллах, хүнээ хүн болгохоос /хар багаас/ эхлэх хэрэгтэй” гэжээ.
Ийм цаг дор, академич С.Нарангэрэл “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” цуврал бүтээлээ туурвисан нь үнэхээр цаг үеэ мэдэрсэн, өнөөгийн Монголын нийгмийн оюун санааны болоод ёс суртахууны доройтол, сүйрлээс гарах арга замыг шинжлэх ухааны үүднээс эрэлхийлсэн тун чухал суурь судалгаа болжээ. Цуврал хэмээсний учир бол, түүний 2009 бичсэн “Монголчуудын зан суртахууны гарвал”, 2015 бичсэн “Ёс суртахууны Монгол цагаан толгой” бүтээлүүд хоорондоо нягт уялдаатай юм.
Тэрээр “Монголчуудын зан суртахууны гарвал” бүтээлдээ “Сургуулийн өмнөх насны сургалтын байгууллагаас эхлээд бүх шатны боловсролын байгууллага суралцагсдад зан суртахууны хүмүүжил олгоход онцгой анхаарах учиртай. ЕБС-ийн хувьд нэгдүгээр ангиас нь эхлэн төгсөх анги хүртэл нь ёс суртахууны боловсрол мэдлэг, хэвшил олгох тогтолцоотг шинжлэх ухааны үндэстэй буй болгох шаардлагатай байна. Жишээлэхэд, 1-4 дүгээр ангид “Зан суртахууны цагаан толгой, 5-10 дугаар ангид “Зан суртахууны дүрэм”, 10-12 дугаар ангид “Ёс зүйн үндэс”-н хичээл оруулж, эрдэмтэд, судлаачид,багш- сурган хүмүүжүүлжгчид хамтран холбогдох сурах бичиг, гарын авлагыг боловсруулах эрэлт хэрэгцээ үүсчихжээ. Их дээд тусгай мэргэжлийн сургуулийн хөтөлбөрт мэргэжлийн ёсзүйн хичээлийг заавал оруулах судлагдахуунд багтаамаар байна гэжээ.
Улмаар академич С.Нарангэрэл “Монголчууд оюун санаа ёс суртахууны кодгүй болчихсон. 1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүд эх эцгээ зөвхөн мөнгөний саалийн үнээ гэж үздэг болчихлоо. Одоо монголын төр засаг нүүрс, алт эрдэнэс ухъя гэж байсанд орвол монголчуудынхаа оюун санааг янзалж авах хэрэгтэй. Тэр оюун санааны хар хайрцаг /эрдэнэсийн хайрцагийг/ нээх юм бол монгол улс маш богино хугацаанд хөгжил дэвшилд хүрнэ. Монголчууд оюун санааны сүйрэлд орчихсон. Одоо манай УИХ монголчуудын ёс суртахууны хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Оюун санаагаа хэр зэрэг түргэн ариутгаж чадна тэр цагт бид хөгжил дэвшлийн замд хүрнэ. Хүний өөрийнх нь эд эсэд уураг тархинд ёс суртахууны 1-1,5 миллиард төрмөл эд эс суучихсан байдаг. Удам сайтай гэрийн хүмүүжил сайтай тэгээд тэр хүн ухаан ороод ирэхээрээ би дандаа сайныг дагана шүү, сайн явна шүү, тэгээд орчны сайн нөлөө ирэхээр тэндээс сайн хүн гардаг. Гэтэл өнөөдөр монголын нийгмийн ийм сайн хүн гаргадаг орчноо алдаж байна. Одоо бол ерөөсөө хүүхдүүдээ үндсэндээ хаячихсан байна. Энэнээс болж ялангуяа ёс суртахууны доголдолд орно. Тийм учраас монгол улс хөгжил цэцэглэлтийн замд оръё гэвэл хүүхдүүдээ сайн хүн болгох хэрэгтэй /“Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярьсан бичлэгээс / хэмээн Монгол улсын болоод монгол хүний хөгжил /боловсрол/-ийн загвар, гаргалгааг оновчтой тодорхойлжээ.
Харамсалтай нь, гадаадын зөвлөх нэртэй хүмүүсийг хэдэн мянган доллараар үнэлж ажиллуулдаг хэрнээ монгол эрдэмтнийхээ бэлээхэн судалгаа, үнэгүй зөвлөгөөг ч тоодоггүй өнөөгийн монгол төрийн “дүлий”, “сохор” улс төрчдийг яалтай билээ.
Монгол улс, үндсэн хуулиндаа: “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно ...Монгол улсын боловсролын тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино” хэмээн тус тус заасан. Эрдэмтэн судлаачид боловсрол хэмээх ойлголтыг олон талаас нь янз бүрээр тодорхойлдог боловч сүүлийн үед “Боловсрол хүмүүсийн зан төлөвийг өөрчлөх үйл явц” , “Боловсрол бол иргэнийг төлөвшүүлэх үүрэг бүхий нийгмийн үзэгдэл, үнэт зүйл, нийгэм оршин тогтнох, цааш хөгжин дэвших гол үндэс суурь” хэмээх тодорхойлолт голлох болсон зэргээс үзэхэд ч академич С.Нарангэрэлийн бүтээлийн үнэ цэнэ тодорхой харагдана.
###
Соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогоос авхуулаад олон арван эрдэмтэн судлаач “Хүүхэд багачуудад ёс суртахууны хүмүүжил олгоход үлгэр жишээ хүмүүн буюу баатрын үүрэг тун чухал” гэж үзсээр иржээ. Монголчууд ч эртнээс биеийн хүч, тооны харьцаагаар давуу биш ч шударга ёс, оюун ухааны хүчээр дайснаа дарж, дархан цолоо мандуулж, ард олноо амаржуулж буй эгэл нэгэн хүүг үлгэр дууриал болгон үр ачаа өсгөн хүмүүжүүлдэг байжээ.
Харамсалтай нь, сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай боловсролын тогтолцоонд харийнхныг хуулбарлан даган дууриаж ирснээс биш хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд асар их ач холбогдолтой үлгэрлэн дуурайх үлгэр туульсын болон түүхэн бодот баатрын асуудлыг огт ярилгүй орхигдуулсаар иржээ.
Цаашид ийм баатар хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэн бэ? Энэ ярвигтай асуудалд академич С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” бүтээл тов тодорхой хариулт өгчээ. Хэдийгээр яг ингэж бичээгүй ч уг бүтээлийг хэдэнтээ уншихад монгол хүүхдийн бахархан дээдэлж, үлгэрлэн дуурайх баатар нь гарцаагүй, хар багаасаа хүнд хэцүү бэрх амьдрал тэмцэл дунд суртахууны нандин чанарыг төлөвшүүлсэн талын монгол хүү Тэмүжин юм байна гэсэн чин бат итгэл сэтгэл хэн бүхэнд төрнө .
Нөгөөтэйгүүр уул бүтээл нь Тэмүжиний бие хүний онцлогийг хүний уураг тархи судлал, генетик, квантын физик, экологи, түүх, нийгмийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, философи, шашин судлал, хууль зүй сэдлал, хэл шинжлэл, эртний утга зохиол, ардын аман зохиол, эх бичиг судлал, улс төр судлал, Монгол судлал (Чингис хаан судлал)-ын шинжлэх ухааны салбарын мэдлэгт тулгуурлан судалсан иж бүрэн, шинэлэг судалгаа болжээ. Эрдэмтэн Ш.Чоймаа “Чингис хааны бие хүний онцлог” зэрэг цөөн бүтээлийг эс тооцвол Тэмүжин гэж хүний дотоод сэтгэл рүү өнгийсэн цогц судалгаа ховор байв. Тэгээд ч иймэрхүү монгол хүний сэрэл сэтгэлгээ, сэтгэл зүрхний онцлогтой холбоо бүхий нарийн судалгаа монгол хүн л илүү сайн хийх болов уу гэж өчүүхэн би мунхаглана.
Мэдээж хэрэг, Эцэг эх нь бахархал нь байж болно, урлаг соёлынхон бахархал нь байж болно шүү дээ. Бүх хүүхдийн бахархал нь Чингис байна гэж ингэж дээрээс нь хүүхдийн итгэл үнэмшилтэй байх, өөрийн үзэл бодолтой байх эрх, эрх чөлөөнд халдах эрхийг бид төрд ялангуяа БШУЯ-нд өгөөгүй гэдгийг мэдэгдэж байна гэх зэрэг эсэргүүцэл тэмцэлтэй тулгарах нь гарцаагүй ч эдүгээ хүртэл хүн амын тал хувь нь нүүдлийн мал ахуйгаа эрхэлсээр буй, өвөрмөц сонин соёл сэтгэлгээтэй, “ардчилал”, “эрх чөлөө”-г буруу зөрүү ойлгосон зэрэг өнөөгийн нийгмийн үнэн бодот байдлаа умартах ёсгүй.
Академич С. Нарангэрэл “Чингис хааны хүч чадлын амин сүнсийг бүр XIII зууны үед тухайлбал, Жувейни Чингис хааны “сүр хүч”, “төрөлхийн соргог ухаан” гэсэн бол Марко Поло Чингис хааны шулуун шударга зан, энэрэнгүй ивээлд байна гэж үзжээ. Харин Рашид ад-Дин “ёс суртахуун”д байна гэсэн. XVIII зууны үед зохиогдсон монголын түүхийн ба бичгийн эх сурвалж болох “Болор эрих”-ийн зохиогч Рашипунцаг Чингис хааны “уудам өршөөл, чин журам”-д байна гэж үзжээ. XXI зуунд болохоор Чингис хааны хүч чадлыг германы эрдэмтэд Удо Б. Баркманн “суу билиг”, Михаэль Вайерс “үнэнч шударгыг эрхэмлэн, ивээл үзүүлэх явдалд оршсон” хэмээн үзэж байна. Эдгээрийн аль алинд хүмүүний ёс суртахууныг онцолсноороо нийтлэг шинжийг агуулж байгаа болно гээд “Чингис хааны амин сүнс- Ёс суртахуун, Дэлхийн олон улс гүрэн Чингис хааны ивээлд эрхшээлд орсны нууц гагцхүү ёс суртахуунд байсан байна” гэж маш оновчтой тодорхойлжээ. Улмаар “XIII-р зуунд Монголчууд дэлхийн эзэнт гүрэн болсон гол зүйл бол монголчуудын шударга, үүрэг хариуцлагаа дээдэлдэг, эр зоригтой, нинжин нигүүлсэхүй, нэр төрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй...энэ зан чанар дэлхийн хэмжээний ард түмэн болгосон” /“Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярьсан бичлэгээс / гэжээ.
Ийнхүү тал нутгийн эгэл хүү Тэмүжиний энэхүү үзэл санаа, зан чанар (ёс суртахуун) түүнийг монгол төрийн үлэмж гарамгай сэцэн билэгт зүтгэлтэн, цэргийн аугаа их жанжин, Монгол үндэстний ялгуусан баатар, дэлхий ертөнцийг илбэн тохинуулагч эзэн богд Чингис хаан болгоод зогсохгүй тухайн цаг үеийн монгол хүний сэтгэлгээ, үндэстний ухамсарт нөлөөлж Монгол, үндэстэн болж төлөвших үндэс болсныг бусад эрдэмтний судалгаа нотолсоор байна..
Философич эрдэмтэн Б.Даш-Ёндон “Монголчуудын үндэсний ухамсрын эх суурийг тавигч нь Чингис хаан юм...Чингис хаан Монгол үндэстнийг төлөвшүүлэгч нь мөн учраас монголчуудын үндэсний ухамсарыг үндэслэсэн байна. ..Үндэс угсаагаа хадгалах, хамгаалах хүч бол зөвхөн монгол хүн өөрөө юм. Өнөөдөр монгол хүнээс Монгол үндэстэн тогтож байна. Монголчууд бид өөрсдөө төр засгаа байгуулж байна. Иймд монгол хүн нэг бүрээ үндэсний ухамсараар сайн хүмүүжүүлж, түүнд эрдэм боловсрол сайтар олгож, төр засгаа байгуулахдаа хүнээ зөв сонгож, зохион байгуулалт, дэг журмаа эрс сайжруулах нь монголчууд бид үндэстний хувьд аюулгүй байхын чухал баталгаа болох билээ. Монголчуудын үндэсний ухамсрын цөм нь монгол түүхийн ухамсар байх ёстой. Тоо ихтэй, үндэстэн түүхээ сайн мэдсэн мэдээгүйгээр өөрийгөө аяндаа аваад явчих чадалтай ч гэсэн залуу үедээ түүхийн ухамсар суулгах ажлыг бүх талаар хийдэг. Тоогоор цөөн үндэстэн түүхийн ухамсраа хайхрахгүй бол мөхнө... гэв.
Угсаатны зүйч, эрдэмтэн Л.Билэгт “Чингис хаан овгууд ба тэдний ноёдын тусгаарлагдмал байдлыг хязгаарлах зорилгоор зуут, мянгатын захиргаанд оруулж, гурван “гарт” хуваасан явдал юм. Ингэснээр угсаатан бүрэлдэх нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бий болж, Төв Азийн угсаатны түүхэнд шинэ этногенезийн үе эхэлсэн байна. Иймээс одоогийн монгол угсаатан бүрэлдэж эхэлсэн түүхэн он цагийг XII зууны сүүлч XIII эхэн гэж заах нь зүйтэй” гэжээ.
###
Мөн бид боловсрол судлалын онол түүхийн материалд тулгуурлан хүүхэд ийм байх ёстой, тийм байх ёстой гэж хий “хоосон” номлохоос илүүтэй хүүхэд бүрийн хүлээн зөвшөөрөх, үлгэр жишээ болох баатрын “зөв” үйл хэргийг эх хэлний хичээлийн агуулгад гүн шингээж өгөх нь хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгох гол арга, зарчим болох агаад академич С.Нарангэрэлийн эл судалгааны үр дүн, дор дурдсан ёс суртахууны эрхэм нандин хэм хэмжээгээр эрэмбэлэн дараалуулж хөтөлбөр төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй гэсэн саналыг эх хэлний сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулагч, сурах бичиг бичигч эрхэм эрдэмтэн нарт уламжилж байна.
Үүнд:
1. Шударга ёс
2. Эр зориг
3. Ичих эмээх сэтгэл
4. Үүрэг ба хариуцлага
5. Жудаг
6. Нинжин ба өрөвч сэтгэл
7. Нэр төр
8. Итгэл
9. Тэсвэр тэвчээр
10. Эв эе
11. Өгөөмөр сэтгэл
12. Үл хомхойрох
13. Атаа, хонзон эс өвөрлөх
14. Урвашгүй сэтгэл
15. Найрсаг зочломтгой зан
16. Эцэг эхийн элбэрэл, үрийн элбэрэл
17. Эр хүний холч ухаан
18. Бүсгүй хүний эрхэмсэг оршихуй
19. Ах захаа хүндлэх ухаан
20. Багшийн эрдэм оюун
21. Мэргэдийг түших ухаан
22. Сархадыг тэвчих ухаан
Энэ бүх агуулгын дагуу унших эхийг сонгож монгол хэл уран зохиолын боловсролын агуулгад тусган оруулж зааснаар хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгоод зогсохгүй, их эзэн Чингис хааны зан чанар, сэтгэл, үзэл бодлыг улам гүнзгий ухааруулж, түүнээс үлгэр дууриал авч, сурч хүмүүжин, ажиллан амьдарч, сайн үйлсийн төлөө тэмцэн ялж, бүтээн байгуулах чадвартай, бүтээлч идэвхтэй, санаачлагатай, оролцоотой, эрч хүчтэй, зөв монгол хүнийг бий болгож, иргэншүүлж, нийгэмшүүлж чадна.
Энэ талаар академич С.Нарангэрэл “Цагаан толгой нүдэлж дуусаад, уншиж сурах үед нь ёс суртахууны тухай наад захын ухагдахуун, төсөөлөл өгөх зүйлийг уншуулан цээжлүүлж, утга санааг нь шавь нартаа сайтар ойлгуулж байгаасай, багш нар минь...Хүүхэд багачуудад гэрээр бичиг үсэг сургахдаа цагаан толгой заасны дараа Чингис хааны билиг сургаалыг заавал уншуулдаг байжээ. Өөөрөөр хэлбэл гарт тааралдсан ном, аманд орсон үгээс бичүүлдэггүй байжээ.Энэ нь их утга учиртай байж. Хүүхэд багачуудад үсэг нүдлэнгүүт нь их эзэн Чингис хааны билигээс сурвалжтай сургаалыг цээжлүүлдэг байсны ачаар манай олон үеийнхэн Чингис хааны зан суртахууны үнэт зүйлсийг авч үлдэхэд асар их нөлөө үзүүлжээ ” гэснийг монгол хэл бичгийн эрдэмтэн судлаач, багш сурган хүмүүжүүлэгчид онцгойлон анхаарах ёстой.
Монгол хэлний сурах бичигт орвол зохих үлгэр эх: Шударга ёс
Алтан ногт
Нэгэн өдөр Чингис хаан Их Монгол улсын заргач Шихихутугыг дуудан ирүүлээд түүнд алтан тоногтой ногт өгөөд – Энэ алтан ногтыг олны хөлийн газар, хүний нүдэнд харагдахуйц газар, зам дээр тавьчихаад ир гэв. – Их эзэн Та яах гэж байгаа юм бэ? Хүн авчихгүй биз хэмээн Шихихутуг ихэд гайхан асуув. Чингис хаан өгүүлрүүн: – Хишигтнээр алсаас сайтар харуул, түүнийг авсан, аваагүй нь хамаагүй, бүгдийг нь бариад над дээр авчирна шүү гэжээ.
Шихихутуг – Дөрвөн хүн хажуугаар нь өнгөрсөн боловч хэн нь ч авсангүй шүү хэмээн Чингис хаанд айлтгаад нөгөө дөрвийг оруулж ирэв.
-Энэ алтан ногтыг харсан уу? хэмээн Чингис хаан эхний хүнээс асуув. – Харсан, хаантаан гэж тэр хариулав. Чингис хаан – Их үнэ цэнэтэй эд гэдгийг чи мэдээгүй юм гэж үү гэхэд – Мэдсээн. Их хаантаан, алтан тоногтой эд байсан шүү дээ хэмээхэд – Тэгээд чи яагаад аваагүй юм бэ? гэж асуухад нөгөө хүн толгой сэгсрэн – Би яахан зориглох билээ. Алдаж гээгдүүлсэн эд зүйлс анхны эзэндээ очих учиртай, хэрэв түүнийг олоод өөртөө авсан, нуун дарагдуулсан бол толгойгүй болно гээд Их засагт заачихсан байдаг шүү дээ гэв.
Чингис хаан – Чи яагаад аваагүй юм бэ? хэмээн хоёр дахь хүнээс асуув. – Надад тэр ногтноос дутахааргүй ногт байгаа л даа. Намайг Найман аймагтай зоригтой дайтсан гэж манай мянганы ноён шагнасан юм л даа гэж хариулав.
Чингис хаан гуравдахь хүнээс – Өөрт чинь арай бүр илүү үнэ цэнэтэй ногт байгаа юм биш биз дээ гэж асуухад тэрбээр – Үгүй ээ, их хаантаан, би дараа дайлаар мордохдоо түүнээс илүүг олоод авна шүү дээ хэмээн хариулав.
-Чиний хувьд? хэмээн дөрөв дэх хүнээс эзэн асуухад – Энэ бол миний эд зүйл биш. Өөрийн бус зүйлийг авна гэдэг гутамшигтай хэрэг. Нэгэн удаа Жүрхидийн Сачабэхийн нөхөр Хатигдай алтан ногт хулгайлаад баригдсан гэсэн. Тэр үед хаан эзэн та хулгай тонуул хийхийг яс махнаасаа үзэн яддаг учраас бидний хэрэглэх зүйлс өөрсдийн ариун хөдөлмөрийн үр шим байх ёстой. Гэтэл хулгайч, луйварчид хөлс хүчээ гаргаагүй байж, бусдын зүйлсийг зүй бусаар авч, хүмүүсийг сорон мөлждөг. Тийм болохоор хар хэрээ шиг тийм хулгайч луйварчдыг газартай тэгшлэх хэрэгтэй хэмээн Таны айлдсаныг би дуулсан юм л даа гэж хариулав.
Чингис хаан Шихихутуг руу харан инээмсэглэн – Ийм шулуун шударга ард иргэдтэй юм чинь, би, бид ер нь одоо юундаа алзах вэ? “Аливаа хүний шударга нь дэгжинэ” “Алтан товч”-оос авав.
Энэ мэт, хүүхдэд “шударга байх ёстой” гэсэн санааг илэрхийлсэн, шударга ёс суртахуун төлөвшүүлэх сэдэвтэй “сонгодог” эхийн хэлбэр агуулгыг бага, дунд, ахлах боловсролын түвшнээр ахиулан ахиулсаар 1-12 анги хүртэл заана гэсэн үг.
Тэгэхдээ, Эх хэл хичээлийн сургалтын агуулгад ялангуяа, унших зохиол, төрөл бүрийн эх сэдвийг хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхол, хэрэгцээнд тохируулан тодорхой судалгааны үндэслэлтэй шалгуурын дагуу сонгож оруулна. Мөн ардын аман зохиолын төрлүүдийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан ангилах нь томоохон ажил байгааг анхаарах ёстой. Бүр тодруулбал, Эх хэлний сургалт нь (1-6 анги буюу бага боловсролын тухайд) бидний уламжлалт “унших бичиг” луга хичээл байх юм.
Товчхон дүгнэж хэлэхэд: Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаанд үр ашигтай бас үр ашиггүй судалгаа гэж бий. Манайд тухайн судлаачаас өөрөөс нь өөр хүнд хэрэггүй шахуу судалгаа ихэсч түүнд хөрөнгө мөнгө зарж байгаа зүйл их ажиглагддаг нь нууц биш.
Хүний ёсоо бодсон ч ямарваа судалгаа шинжилгээ тодорхой үр дүнд хүрч, амьдрал практикт нэвтэрч, ашиг тусаа өгч байх ёстой.
Яг ийм үр өгөөжтэй, шилдэг инноваци болох судалгаа бол академич С.Нарангэрэлийн энэхүү бүтээл мөнөөс мөн билээ.
Бид энд боловсрол хийгээд эх хэлний сургалтанд шууд ашиглаж болохуйц гурван санааг л дурдлаа. Энэ мэт тал бүрээс судлаваас баялаг болно.
“Нүгэлт хүнд эрдэм сургах нь хорт могойн тэргүүнд эрдмийн шигтгээтэй титэм залахтай адил” Ловон Шагдар
|
Академич С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” бүтээлийн тухай |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Эдийн засагч Л.Отгонтуяа: Төсвийн зардал ДНБ-ий 25 хувиас хэтрэх үед инфляцад дарамт үүсгэдэг судалгааны үр дүн бий 07:48 Төв банкны зүгээс мөнгөний бодлогын зорилтот үр дүнг хангахад төсвийн бодлого чухал нөлөөтэй байгааг сүүлийн жилүүдэд их хэлж байгаа.
|
Төв банкны зүгээс мөнгөний бодлогын зорилтот үр дүнг хангахад төсвийн бодлого чухал нөлөөтэй байгааг сүүлийн жилүүдэд их хэлж байгаа. »»
|
|
Монголын ахмадын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа 07:38 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон
|
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон »»
|
|
Академич С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” бүтээлийн тухай 07:24 Шувууны өндгөн дээр сүүдрээ тусгахыг цээрлэдэг эрхэм сайхан ёс, уламжлалтай монгол хүн өнөөдөр ханилсан ханиа,
|
Шувууны өндгөн дээр сүүдрээ тусгахыг цээрлэдэг эрхэм сайхан ёс, уламжлалтай монгол хүн өнөөдөр ханилсан ханиа, »»
|
|
Б.Ойдов: Галсансүх маань мэргэн арга сэджээ 07:23 Өнөөдөр арван мянгын ном гэж бараг үгүй. Ковидоос хойш хужаанууд цаасныхаа үнийг нэмсэн тул 300 орчим хуудастай
|
Өнөөдөр арван мянгын ном гэж бараг үгүй. Ковидоос хойш хужаанууд цаасныхаа үнийг нэмсэн тул 300 орчим хуудастай »»
|
|
Шөнө ганцаараа явж байсан эмэгтэйн толгойд уут углаж, дээрэмджээ 07:16 Иргэн “Д”-ээс энэ оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим ажлаа тараад явж байх үед нь
|
Иргэн “Д”-ээс энэ оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим ажлаа тараад явж байх үед нь »»
|
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ 14:15 “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ. »»
|
|
Эдийн засагч Н.Ууганбаатар: Төв банк олон нийтэд илүү нээлттэй болох, мэдээллийн давтамжаа нэмэгдүүлэх нь маш зөв шилжилт болно 14:11 Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр нэг чигт харж хараахан чадахгүй л байна уу гэж харсан. Засгийн газар
|
Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр нэг чигт харж хараахан чадахгүй л байна уу гэж харсан. Засгийн газар »»
|
|
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана 14:02 Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ.
|
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ. »»
|
|
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төр, төсөв төвтэй эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчлөх шаардлагатай 13:04 Ирэх оны хувьд инфляцын зорилтоо 5 хувьд хүргэх нь. Валютын ханш болон төсвийн эрсдэл байгаа учраас хүүний
|
Ирэх оны хувьд инфляцын зорилтоо 5 хувьд хүргэх нь. Валютын ханш болон төсвийн эрсдэл байгаа учраас хүүний »»
|
|
Сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайж байна 12:54 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу
|
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу »»
|
|
Зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд туйлах боломж 10:14 Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр
|
Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Төрийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүст олгодог 36 сарын тэтгэмжийг хоёр жил хувааж олгоно 09:49 Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог.
|
Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
Амь хохирогчийн төрсөн хүү Д-д 162 сая төгрөг олгуулахыг шийдвэрлэжээ 18:43 Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн
|
Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн »»
|
|
Авто замын эвдрэлийг лазераар илрүүлэгч систем нэвтрүүлжээ 17:38 Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ.
|
Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ. »»
|
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 17:05 Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн
|
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 16:58 Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн,
|
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, »»
|
|
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой “Хилчдийн өдөр” тохиож байна 16:54 МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны
|
МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны »»
|
|
2025 оны III улирлын төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ 16:53 Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг
|
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг »»
|
|
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа 16:51 Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор
|
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор »»
|
|
“Coachella”-д уран бүтээлээ толилуулах дуучдыг танилцуулжээ 16:48 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од »»
|
|
Хуурамч дипломтой төрийн албан тушаалтнуудыг илрүүлж, чөлөөлнө 16:42 Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч
|
Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч »»
|
|
Цахим залилангийн 80 гаруй хувь нь фейсбүүкээр үйлдэгдэж байна 15:54 Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
|
Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. »»
|
|
"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ 14:15 “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ. »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|