"Honor" маркийн гар утсыг сэжигтэй этгээд хулгайлж байгаа дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Уг бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулснаар тухайн этгээдийг СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид олж тогтоосон ба алдагдсан утсыг олсон байна.