 |
|
 |
|
Шатахууны сав тойрсон айдастай амьдрал |
|
|
 |
|
 |
Шатахууны сав тойрсон айдастай амьдрал
2025-12-03Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн хажууд “наалдсан” станц
Нийслэлийн Баянзүрх  дүүргийн 13 дугаар хороонд байрладаг ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийнхан хажуу бөөрөндөө “наалдсан” “Шунхлай” шатахуун түгээх станц (ШТС)-ыг нүүлгэх гэж сүүлийн хэдэн жил тэмцээд хүчрэхгүй өдий хүрэв. Сургуулийн сурагч, багш, ажилтнууд хавар, намрын цагт цонхоо онгойлгож чаддаггүй, шатахууны үнэрт нь хүүхдүүдийн толгой эргэж, зарим нь ухаан алдаж, түргэн тусламж дуудаж байж. Гэвч эрх баригчид, нийслэлийн удирдлага нүдэн балай, чихэн дүлий суусаар хүний эрхийг хөсөр хаяв.
Тус сургуулийн захиргаа, багш, сурагчид, эцэг, эхчүүд уйгагүй тэмцэж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсны эцэст өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шунхлай” станцын газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан юм.
АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ “ХААЧИВ”
Эдүгээ 76 “настай” 14 дүгээр сургуулийн ариун цэврийн өрөөний тааз 2013 онд нурж, сурагч, багш, эцэг, эхчүүдийг сандаргасан. Хуучин барилгыг ашиглах боломжгүй болсон тул сурагчдыг тал тал тийш нь тарааж, өөр өөр сургуульд хичээллүүлсэн билээ. Шинэ байр барих гэж дөрвөн жил “дуншсан”-ы эцэст 2017 онд өргөтгөлийг ашиглалтад оруулсан юм. Анх 3000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барьсан уг сургуульд одоо 6000 гаруй сурагч суралцаж байна. Авто зам, ШТС-тай хэт ойрхон байрладаг эрсдэл өндөртэй сургууль. ШТСын талаар тус сургуулийн сургалтын менежер Н.Пүрэвсүрэн “Бид энэ асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагад олон удаа ярилцлага өгч, эцэг, эхчүүдийнхээ хамтаар жагсаал хүртэл зохион байгуулж, бүхий л холбогдох газруудад өргөдөл, гомдол хүргүүлсэн. Бараг 700 гаруй хуудас материал бий. Сургуулийн зүүн жигүүрт шатахуун илүү их үнэртдэг. Тухайн хэсэгт хоёр ээлждээ 800-900 гаруй хүүхэд хичээллэж байна. “Шунхлай” станцыг аюулгүй байдлаа хангаж өгөөч гэж гуйсны эцэст төмөр тор татсан. Аюул үүсэхэд энэ тор хүүхдүүдийг хамгаалж чадах уу. Шатахууны үнэр багш, сурагчдын эрүүл мэндэд хор уршиг учруулсаар удлаа. Тус станц зам дээрээс шатахуунаа авдаг. Тэр үед маш хурц үнэртдэг. Станцын налуу замаар үерийн ус урсаж, лаг шавар нь манай бага сургуулийн хонгилд орж ирж байсан. Тэр үеэс бид станцыг нүүлгэхийг илүүтэй шаардаж, тэмцлээ эхлүүлсэн. Энэ бол зөвхөн нэг сургуулийн асуудал биш, нийт иргэний эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Бид газрыг нь булаацалдаагүй. ШТС-аа л нүүлгээч, энэ олон хүний аюулгүй байдлыг хангаад өгөөч” л гэж хүсэж байна” гэв. “Шатахуун үнэртдэг, дотор муухайрдаг” гэдгээ сургуулийн хонгилд таарсан хүүхэд бүр хэлнэ лээ.

Станц тойруулаад орон сууц барьжээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Э.Доржбал “Энэ ШТС-ыг анх барихад л иргэд эсэргүүцээд дийлээгүй юм билээ. Өмнө нь зай, талбайн стандарт шаардлага хангасан гэж дүгнэдэг байсан бол өнгөрсөн онд үүнийг үгүйсгэж, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээг нь цуцалсан. Гэвч тус станцыг нүүлгэхгүй, үйл ажиллагааг нь зогсоохгүй байсаар жил гаруйн хугацаа өнгөрлөө. Одоо захирамжийг хэрэгжүүлэх л дутуу байна. “Шунхлай” станцыг тойроод 14 дүгээр сургуулиас гадна нийслэлийн Түргэн тусламжийн төв, “Амгалан” амаржих газар, дүүргийн халамжийн хэлтэс, ШУА зэрэг онцгой объект бий. Мөн ойрхон орон сууцын барилгуудтай. Саяхан төрөх эмнэлгийн хашаанд гал гарсан. Гал унтраах автомашин клонкийн хажуугийн нарийн замаар ороход төвөгтэй байсан” хэмээн ярив.
“ШУНХЛАЙ”-Н ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛЖЭЭ
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд “Шингэн түлш хадгалах газар доорх сантай шатахуун түгээх станцаас сургалт, хүмүүжлийн барилга, байгууламж, дотуур байртай сургууль... эдэлбэр газрын хил буюу орон сууц, олон нийтийн барилга, байгууламжийн хана хүртэл 50 метрээс багагүй зайтай байна” гэж заажээ. Харин 2014 оноос мөрдөж буй Шатахуун түгээх станц, галын аюулгүйн нормд газар доор байрлах савтай ШТС-аас орон сууц, нийтийн барилга, олон нийтийн газар 25 метр зайтай байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хоёр стандарт нь хоорондоо зөрчилдөж буйг мэргэжилтнүүд хэлсэн. Ийм ойлголтын зөрүүтэй стандартыг нэг талд нь гаргаж, нийтээр дагаж мөрдөх шаардлага зайлшгүй тулгараад байна. 14 дүгээр сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТСын хувьд хот төлөвлөлтийн норм дүрмийн дагуу зай хэмжээ зөрчсөн гэж үзэж, улсын байцаагч дүгнэлт гаргажээ. Үүний дараа хотын дарга газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан аж. Мэдээж тус станц ашгийн төлөө байгууллага тул гар хумхиад суухгүй нь ойлгомжтой, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд асуудлыг хэлэлцүүлэхээс урьтаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны маргаан таслах зөвлөлөөр оруулах ёстой.
“Шунхлай” ийн бүтэн жил гаруй хугацаанд “гүрийсний” эцэст үнэнд гүйцэгдэв бололтой. Тодруулбал, энэ хэргийг өнгөрсөн баасан гарагт маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэвээр буюу хүчинтэйд тооцсон байна. Удахгүй тус станцын үйл ажиллагааг улсын байцаагч нар зогсоох нь. Хэдийгээр “Шунхлай”-н зүгээс 14 дүгээр сургуулийнхан өргөтгөлөө барихдаа манай бүс рүү нэвтэрсэн гэж тайлбарлаж буй ч 50 биш юм гэхэд 25 метрээсээ ч ойрхон зайд “тухалсан” нь асуудал үүсгэжээ. Хэрэв эл станцыг нүүлгэчихвэл яах аргагүй хүнээ бодсон сайн жишиг болно. Гэвч үүнээс гадна олон станц зай, талбайн стандарт зөрчсөөр байгаа. Нэг ёсондоо аюултайг нь мэдсээр байж станцын дэргэд орон сууц, үйлчилгээний төв барих зөвшөөрөл олгоод буй эрх мэдэлтнүүд хариуцлагаас мултарсаар.
Сургууль, цэцэрлэг, орон сууцад ойрхон станц барих нь ямар эрсдэл үүсгэдэг талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр “Олон нийт ихээр төвлөрсөн, барилга, байгууламж бүхий газарт байрладаг 54 ШТС-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 53-т нь зай хэмжээний зөрчил илэрсэн. Үүний дагуу шаардлага хүргүүлж, заримд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авхуулсан. Шалгалтын дүнд үндэслэн холбогдох яам, нийслэлийн Хот байгуулалт, стандарт, Газар зохион байгуулалтын газарт санал явуулсан ч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Шатахуун хэдий шатамхай бодис ч гэсэн галын аюулгүй байдлын дүрмийг чанад мөрдөж, орчин үеийн дэвшилт тоног төхөөрөмж ашиглан, эрсдэлээ бууруулж чадвал хотын төвд ч үйл ажиллагаа явуулах боломжтой. Гол нь стандарт, дүрэм журмаа чанд мөрдөх юм. Тухайлбал, Шатахуун түгээх станц, галын аюулгүй байдлын норм ба дүрэмд “ШТС нь аюул осол, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн үед хөрсөнд болон талбайд шатахуун алдагдахаас бүрэн хэмжээнд урьдчилан хамгаалсан шатахууны сав, технологийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих, хяналтыг автоматжуулсан хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэх техник, технологитой байхаар төлөвлөсөн бол зайг 25 хувиас ихгүй хэмжээгээр багасгаж болно” гэж заасан. Мөн тухайн шатахуун түгээх газар нь хоногт 500-гаас илүүгүй, зөвхөн суудлын автомашин цэнэглэх бол тухайн объект хүртэлх зай хэмжээг мөн 25 хувь хүртэл бууруулан төлөвлөхийг зөвшөөрдөг” гэв. Тэрбээр өндөр барилгуудыг ШТС-ын эдэлбэр газарт хэт ойртуулан, зай хэмжээний стандарт мөрдөхгүй барьж буйг шүүмжиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх “Цайз” захын “Шунхлай-19” станцыг тойроод Г хэлбэрийн гурван барилга бүхий орон сууц сүндэрлэж буй. Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хашаатай хаяа залгах “Содмонгол” ШТС нь эдэлбэр газраасаа 50 метр хол байх зайг хангахгүй байгаа аж. Түүнчлэн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Эрин” хорооллын оршин суугчид нийслэлийн Хяналт шалгалтын газарт байнгын гомдол ирүүлдэг гэнэ. Тус хорооллын ойролцоо “Содмонгол” ХХК-ийн шатахууны агуулах байрладаг. Оршин суугчид нь “Шатахуун үнэртээд байна, нүүлгээд өгөөч” гэх гомдол тасралтгүй ирүүлдэг ч хөрс, агаарын хор судлалын шинжилгээгээр хэвийн, зай хэмжээ нь стандартын дагуу байдаг гэх тул тус агуулахыг нүүлгэх шалтгаан олддоггүй аж. Харин шатахуун ачиж, буулгах үеэр ууршилт үүсэх тул хөвөгч дээврийг тус агуулахад байрлуулжээ. Энэ нь ууршилтын алдагдлыг 99 хувиар бууруулдаг гэнэ.

Чингэлтэй дүүрэг, Баруун дөрвөн зам
УЯЛДАА ХОЛБООГҮЙ СТАНДАРТУУД
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд Хотын стандарт ба аюулгүй амьдрах эрхийн зарим асуудлыг бүлэг болгон оруулсан юм. Үүн дотор шатахуун түгээх станцуудын асуудлыг хөнджээ. Тухайлбал, 2023 оны байдлаар нийслэлд шатахуун, дизель түлш борлуулдаг шатахуун түгээх станц 266, газын буюу хийн түлш борлуулдаг тав, бөөний 29 агуулах, нийт 455 орчим шатах, тослох материал, хийн газ борлуулдаг газар үйл ажиллагаа явуулж байна. Шатахуун түгээх станцууд худалдаа, үйлчилгээний барилга, байгууламж боловч худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарч, эргэн тойрноо эрсдэлд оруулж болзошгүй байгууламж болохыг тодотгожээ. Тухайн үеийн БШУЯ-ны мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж буйг тус тайланд дурджээ. Мөн уялдаа холбоогүй олон стандартыг нэг мөр хэрэгжүүлж чадахгүй байгааг онцолсон байна. Тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “14 дүгээр сургуулийн дэргэдэх станцын газар эзэмших эрхийг цуцалсан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж өгөөч” гэсэн гомдлын дагуу холбогдох газарт нь албан бичиг хүргүүлсэн. Хүүхдүүд олноороо сурч буй ор чинд ямар нэгэн гамшиг осол гарвал маш их эрсдэлтэй” гэлээ.
ИХЭНХ СТАНЦ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭДЭГГҮЙ
Аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаагүйн улмаас олон хүн нэг дор амиа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдгийн гашуун сургамж нь “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох хийн дэлбэрэлт. Харин бид үүнээс суралцсан уу. Өөрөөр хэлбэл, манай улсад үйл ажиллагаа явуулж буй станцууд галын аюулгүй байдлын дүрмийг хэрхэн мөрддөг бол. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээс тодруулахад “Шинээр барьсан ШТС-уудыг Улсын комисс хүлээж авахад галын байцаагч ажилладаг. Барилга эхлүүлэх, газар олгох, дулаан, эрчим хүчээр хангах гээд бүхий л зөвшөөрлийг нийслэлээс өгч байгаа. Ингэхдээ онцгой байдлын байгууллагын мэргэжилтний санал авдаггүй, өөрсдөө шийддэг. Улсын комисс хүлээж авсны дараа галын аюулгүй байдлын ямар нэг зөрчил илрүүллээ ч оройтсон байдаг. Өөрөөр хэлбэл, станц болон барилга, байгууламжийг барихаас өмнө мэргэжлийн хүнийг ажиллуулж, зөвшөөрөл олгох нь эрсдэл багатай. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бүх станц эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой. Гэвч ихэнх нь эл үнэлгээг хийлгэдэггүй. Газар хөдлөлтийн болон галын аюулгүй байдлыг хангах чиглэлд мэргэжлийн байгууллагаас санал авч, холбогдох дүрэм журмын дагуу ажиллах хэрэгтэй” гэв.
Хэрэв бид аюулгүй байдлын стандарт, хууль, дүрэм журмыг ягштал мөрддөг, хариуцлага тооцдог, авлига, хээл хахуулиар асуудлыг шийддэггүй, хүний эрхийг дээдэлдэг, хотоо иргэндээ ээлтэйгээ төлөвлөдөг байсан бол өнөөдөр хэн нэгэн гарцаар гарч явахдаа автомашинд дайруулж амиа алдахгүй, гэртээ даарахгүйн тулд гал түлээд угаартаж нас барахгүй, гадуур алхаж явахдаа халтирч унаад эрүүл мэндээрээ хохирохгүй, хүүхэд тоглох талбай бүү хэл, зогсоол ч үгүй байранд нэг өрөө ч болов олдвол нэгэн насны жаргал мэт сэтгэхгүй, шатахууны сав тойрч, айдастай амьдрахгүй байлаа.
https://www.unuudur.mn/a/279026 |
| Шатахууны сав тойрсон айдастай амьдрал |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
Хваса: Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч, одоо эергээр хүлээж авч чаддаг болсон 15:54 БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй.
|
БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй. »»
|
|
Эмүжин: Ерөнхий сайдаасаа өөр юу нуусан бэ, за үнэнээ хэлчих, хүүхээ 15:34 Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын
|
Эрх баригч намын албан тушаалын бие биенээсээ хэт хамааралтай сүлжээний хамгийн сүүлийн супер загвар Багануурын »»
|
|
Г.Занданшатар: Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй 15:10 Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны
|
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны »»
|
|
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14:41 НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр
|
НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр »»
|
|
Самсунг анхны гурван хавтастай эвхэгддэг гар утсаа танилцууллаа 11:32 Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнөөдөр өөрийн анхны гурван хавтастай эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцууллаа.
|
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өнөөдөр өөрийн анхны гурван хавтастай эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцууллаа. »»
|
|
Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв 19:07 Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд
|
Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд »»
|
|
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 18:53 Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар
|
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар »»
|
|
“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ 17:38 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын »»
|
|
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт 1280 нэмэлт ор дэлгэжээ 17:13 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст »»
|
|
Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ 17:08 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг »»
|
|
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй 14:10 Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг
|
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг »»
|
|
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна 14:02 “Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол
|
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол »»
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДСАН С.ОТГОНЧУЛУУНД ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12:29 Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна.
|
Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна. »»
|
|
Арванхоёрдугаар сарын цаг уурын урьдчилсан төлөв 10:06 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн »»
|
|
Говь, талын нутгаар салхи шуургатай байна 10:01 Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
|
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. »»
|
|
ОБЕГ | 31 хүний амь насыг авран хамгаалжээ 10:00 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Арванхоёрдугаар сарын эхний өдрийн ордны зурхай 08:45
|
|
|
Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино 06:52 Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний
|
Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Бяцхан Эйнштейн гэгддэг хүү 15 насандаа докторын зэрэг хамгаалжээ 06:23 Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн
|
Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн »»
|
|
Улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв 06:18 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн
|
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн »»
|
|
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна 14:36 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Улсын дугаар шилжүүлж зүүсэн тул 500,000 төгрөгөөр торгожээ 14:07 “Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч
|
“Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч »»
|
|
Төв цэнгэлдэх хүрээлэнд "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа болж байна 12:50 "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж эхэлжээ.
|
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж эхэлжээ. »»
|
|
Оюутолгойн асуудлаарх сонсголд оролцогчдыг бүртгэж байна 12:44 Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол »»
|
|
Богдхан уулын хишиг барилдаанд зодоглож буй бөхчүүд 12:20 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдаан өнөөдөр /2025.11.29/ Бөхийн өргөөнд эхэллээ.
|
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдаан өнөөдөр /2025.11.29/ Бөхийн өргөөнд эхэллээ. »»
|
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Зеленский: Шинэчилсэн энхийн төлөвлөгөө илүү дээр харагдаж байна 11:32 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Франц улсад айлчилж байна. Тэрбээр Францын Ерөнхийлөгч
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Франц улсад айлчилж байна. Тэрбээр Францын Ерөнхийлөгч »»
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Хонконгт гарсан түймэрт 94 хүн амиа алдаж, сураггүй болсон 300 гаруй хүнийг хайж байна 12:34 Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн,
|
Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн, »»
|
|
Хонконгт гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөжээ 11:19 ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн
|
ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн »»
|
|
Өвлийн анхны өдөр “зуны нутаг”-т саатлаа 12:23 “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв.
|
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв. »»
|
|
Истанбулд аялж явсан Германы гэр бүлийн дөрвөн хүн хордлогонд орж нас баржээ 11:54 Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын
|
Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
Зеленский зэвсгийн шинэ хэлэлцээрүүд байгуулахаар Францад очжээ 16:07 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас »»
|
|
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар »»
|
|
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
|
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|