 |
|
 |
|
ХҮН нам нэр дэвшиж байсан хүмүүсээ цалинжуулахаар төрд “шургуулж” байна |
|
|
 |
|
 |
ХҮН нам нэр дэвшиж байсан хүмүүсээ цалинжуулахаар төрд “шургуулж” байна
2026-01-20Нам нэрийн дор нам нийлж, сэм хуйвалдсан нөхдийн төлөөлөл төрийн өндөр албан тушаалд очиж, Засгийн газарт сайдын 
суудалд тухалдаг явдал манайд хэвшил болоод удлаа. Хууль тогтоох дээд байгууллагад эгэл жирийн иргэдийнхээ төлөөлөл болж гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ төлөө үйлчлэхээр тангарагладаг улс төрчид ачир дээрээ сонгуульд өөрт нь зүтгэсэн хүмүүсээ илүүтэй тойглож, төрийн байгууллагад албан тушаалд томилж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг. Үүнтэй нь ард түмэн ч эвлэрчихсэн. 2024 оны сонгуулийн үр дүнд парламентад нэг бус суудалтай болсон, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж асан стандарт бус Засгийн газарт “МАН-ын халаасны” гэх ХҮН намынхан сайдын суудалд тухалсан.
Өдгөө ч Г.Занданшатарын толгойлж буй танхимд үргэлжлүүлэн сайдын албан тушаал хашсаар байгаа билээ. Тодруулбал, ХҮН намын дарга Т.Доржханд нь Шадар сайд, П.Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаж буй. Засгийн газарт сайдын алба хашдаг намын удирдлага болоод тэр үү, намайг хэн хэлэх вэ гэсэн байдлаар харьяалах салбартаа намынхаа гишүүд, танил талаа ажилд томилж, төрд шударгаар дэвшин томилогдох мерит зарчмыг алдагдуулах болжээ.
ХҮН намын дарга Т.Доржхандыг Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдаар томилон ажиллуулж байгаа. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Монополын эсрэг газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ) шууд удирдлагад нь хамаардаг. Тиймдээ ч Засгийн газрын эдгээр агентлагт өөрийн хүмүүсийг томилохын тулд төрийн байгууллагын үндсэн системийг алдагдуулж байгааг Төрийн албаны зөвлөл тогтоосон байх юм.


БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛАХ БОЛОВ
Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Монополын эсрэг газарт шинэ оны өмнөхөн цөөнгүй томилгоо хийсэн гэх. Ингэхдээ томилж байгаа хүмүү сийнхээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн мэдээлэл бий. Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.2-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг томилох эрх бү хий байгууллага, албан тушаалтан хүлээн авч АТГ-т хүргүүлнэ” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалттай. Хуулийн эл заалтын дагуу ХАСУМ-ийг нь хянуулаагүй томилсон. 2023 онд 16, 2024 онд 29, 2025 онд 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байдаг. Хэрэв Монополын эсрэг газрын удирдлага шинэ оны өмнөхөн албан тушаалд томилогдсон хүмүүсийнхээ ХАСУМ-ийг хянуулаагүй нь үнэн бол дарга нь хариуцлага хүлээх биз. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Т.Доржханд бус, Б.Билгүүнд хариуцлага тооцох ёстой болно. Ингэж хүний гараар могой бариулчхаад дараа нь өөрийнхөө намынхныг томилуулахыг байг гэхгүй л болов уу. Гэхдээ АТГ-ынхан үүнийг баталсангүй.
Тус газраас гадна ТХААГ-т халаа сэлгээ хийсэн нь хуульд нийцээгүйг Төрийн албаны зөвлөл (ТАЗ) тогтоожээ. Энэ талаар 2025 оны арванхоёрдугаар сард болсон 38 дугаар ээлжит хуралдаанаараа хэлэлцээд “ТХААГ-ын төрийн захиргааны зарим албан тушаалд нэр бүхий иргэн, албан хаагчийг томилсон шийдвэр, үйл ажиллагаа Төрийн албаны хууль, тогтоомжид нийцэж буй, эсэхэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, дүгнэлттэй танилцаж зохих шийдвэрүүдийг гаргав” хэмээсэн байна. Шадар сайд Т.Доржханд 2025 оны хоёрдугаар сарын 7-ны 05 дугаар тушаалаараа ТХААГ-ын бүтцийг шинэчлэн баталсан аж. Үүнийг нь ТАЗ зөвшөөрч тогтоол гаргажээ. Гэтэл Шадар сайд Т.Доржханд 2025 оны есдүгээр сарын 8-нд 57 дугаартай тушаал гаргаж, ТХААГ-ын бүтцийг дахиад өөрчилчихөж. Ингэхдээ тус байгууллагыг хоёр газар, таван хэлтэстэй байхаар зохион байгуулалт хийсэн гэнэ. Үүний улмаас өмнөх бүтцээр ТХААГ-т газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаал хашиж байсан хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулчихаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй хоёр дахь удаагаа бүтэц батлахдаа Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 20-ны 52 дугаар тогтоол, долоодугаар сарын 2-ны дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгосон хэмээн ТХААГ-ын ажилтнуудад танилцуулсан гэдэг. Гэвч дээр дурдсан тогтоол болон тэмдэглэлийг зөрчиж, өөрт ашигтай байдал үүсгэн, намынхнаа, “цүнх баригчдаа” албан тушаалд томилох хэрэгсэл болгосон аж. Тухайлбал, ТХААГ-т Хөрөнгө оруулалтын төслийн газар гэх нэгж бий болгожээ. Энэ нь Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай дээрх 52 дугаар тогтоолд заасан “Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж нь яамныхтай давхардаагүй, бүтцийн хувьд энгийн, ойлгомжтой байх” гэж заасныг улайм цайм зөрч сөн байгаа юм. Мөн ТХААГ-т Ажил худалдан авах хэлтэс, Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэлтэс гэхчилэн ажил үүргийн давхарХҮН нам нэр дэвшиж байсан хүмүүсээ цалинжуулахаар төрд “шургуулж” байна далтай хэлтэс бий болгоод зогсохгүй ахлах мэргэжилтэн зэрэг ажил үүргийн давхардалтай орон тоо ч баталжээ. Ингээд ХҮН намынхнаа, эсвэл хэн нэгний шахааны хүмүүсийг Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдынхаа шийдвэрийг зөрчин байж албан тушаалд томилсон байх юм. Жишээлбэл, ТХААГ-т Ерөнхий гэрээ, мэдээллийн технологийн газар нэгж байгуулж, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтөр гэх хүнийг томилсон аж. Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны долоодугаар сарын 25нд Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргахдаа “Албан тушаалтны болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх”ыг Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасан байдаг. Үүнийг нь зөрчөөд Шадар сайдынхаа шахалтаар ТХААГ-ын дарга нь дээрх хүнийг болон Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэв нарын томилгоог хийсэн бололтой. Түүнчлэн ТХААГ-ын Худалдан авах ажиллагаа зохион байгуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гүндсамбуу, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ариунгэрэл, хуулийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Буянхишиг, Ерөнхий гэрээ, мэдээллийн технологийн газрын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сарнай зэрэг хүнийг бас Шадар сайдын ажлын албаныхны шахалтаар уг албан тушаалуудад томилсон гэдэг.
Энэ мэт томилгоо нь Төрийн албаны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас ТАЗ-өөс шалгалт хийгээд 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд ТХААГ-ын дарга Ц.Батзулд “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” гэсэн албан тоот хүргүүлжээ. Үүндээ нэр дурдсан хүмүүсийг хууль зөрчиж томилсныг тогтоож, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор зөрчлөө арилгахыг даалгасан байна. Харамсалтай нь, ТАЗ-ийн шийдвэрийг үл ойшоож, асуудлаа шийдэхгүй байгаа гэх мэдээлэл бидэнд ирэв.

СОНГУУЛЬД ӨВДӨГ ШОРООДСОН Ч АЛБАН ТУШААЛЫН БЯЛУУНААС ХУВААЛЦАНА
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт ХҮН намаас гадна АН-ынхан багтаж, сайдаас авхуулаад бүтээмжийн менежер гэх хурган даргын албан тушаалд хүмүүсээ шахсан. Тухайлбал, өмнө нь УИХ-ын гишүүн байсан, 2024 оны сонгуульд нэр дэвшээд унасан З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсныг уншигчид сайн санаж буй. Тэгвэл ХҮН намынхан ч ялгаагүй, өмнө нь хэлсэнчлэн сонгуульд өвдөг шороодогсдоо төрийн албанд “шургуулж”, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах болсон. Тухайлбал, Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хү рээнд багтдаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатарыг ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд Б.Зандан гэх бүсгүйг томилсон. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн долоодугаар тойрогт ХҮН намаас нэр дэвшээд сонгогдож чадаагүй юм. Тэгвэл мөнөөх ТХААГ-т Ажил худалдан авах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Амараа нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт нэр дэвшиж байв. Тэрбээр 2025 оны хоёрдугаар сарын 3-нд ТХААГ-ын худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр анх томилогдож, хоёрхон сарын дараа хуульд заасан шаардлагыг огт хангахгүй атлаа дээрх хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хууль зөрчин томилогдчихож. Шадар сайдын ажлын алба гэх Төрийн ордонд суудаг бүтэц бий. Тус албанд ч бас л сонгуульд өвдөг шороодогсод нь багтжээ. Тухайлбал, Шадар сайдын зөвлөх гэх албан тушаалтай Ш.Энхтуул УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог Баянгол дүүрэгт, С.Санасэр УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог ХанУул дүүрэгт, шинжээч Ч.Урангуа нийслэлийн ИТХ-ын нэгдүгээр тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшиж байсан гэх мэт хүн бий. Энд дурдсанаас гадна ХҮН намын өөр олон нэр дэвшигч засагт хамтарсны “бялуу”-наас хүртэж суугаа юм билээ. Шадар сайдын ажлын албыг төсвийн байгууллага хэмээн шилэн дансны мэдээлэлд тодорхойлсон байх бөгөөд энэ утгаараа татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гэсэн үг.


https://www.unuudur.mn/a/279749 |
| ХҮН нам нэр дэвшиж байсан хүмүүсээ цалинжуулахаар төрд “шургуулж” байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|