 |
|
 |
|
УИХ-ын гишүүн О.Чулуунбат: XIX зууны хоцрогдсон сэтгэхүйтэй гишүүн УИХ-д байна. |
|
|
 |
|
 |
УИХ-ын гишүүн О.Чулуунбат: XIX зууны хоцрогдсон сэтгэхүйтэй гишүүн УИХ-д байна.
2011-02-23УИХ-ын намрын чуулганаар Казиногийн тухай хуулийн төсөл өргөн баригдаад шоовдорлогдсон. Санаачилсан гишүүн  болгоноо хэл ам, хардалт сэрдэлтэд өртүүлдэг хаяа муутай казино уг нь ядарсан эдийн засаг, хумигдмал аялал жуулчлалтай манайх шиг оронд туйлын ач холбогдолтой гэдэг. Анх 1998 онд тухай үеийн Д.Энхбаатар гишүүн санаачлан батлуулсан ч, төд удалгүй жилийн дараа парламентын гурван гишүүнийг хөлдөө чирч шоронгын хаалга татуулж хоромхон зуур цуцлагдсан гашуун түүхтэй. Өмнөх парламентын үед буюу 2007 онд Ц.Шаравдорж нарын найман гишүүн дахин Казиногийн хууль санаачлан өргөн барьсан нь хүчингүй болсон хуучин хуулиас “хязгаарлагдмал” гэсэн тодотголоороо ялгаатай байлаа. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Загджав нарын гишүүд яг жилийн өмнө энэ хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх гээд бас л хардагдаж төсөл нь салхинд хийссэн билээ. Монгол Улсын нийгмийн хөрсөнд буух хувьгүй Казино гэдэг энэ газар харийн гэмээр ч улс орны нүүр царай, соёлын түвшинг илтгэж, хүний чөлөөт цагийг сонирхолтой хэлбэрээр өнгөрүүлж, эдийн засагт нь чамгүй мөнгө шиддэг гэдэг. Магадгүй төрийн түшээд санаачлахаар сэтгэлдээ төлөвлөж байхад нь урьтаж нэг нь өргөн барихаар, барьцахын эрхэнд ашиг сонирхолын зөрчилдөө автаж түлхдэг жишиг үе үеийн парламентад ч давтагдах төлөвтэй. Намын бүлгүүд ч гэсэн эсрэг байхаар байр сууриа нэгтгэж, ач холбогдлыг нь бус атаа чөтөөг эрхэмлэх болсон нь гайхалтай. Манай төрийн түшээдээс О.Чулуунбат гишүүнийг энэхүү тоглоомыг шохоорхон багагүй тоглодог гэдэг. Өөрөө ч үүнийгээ нуулгүй улс орнуудад орлогын томоохон эх үүсвэр болдог хэмээн өгүүлдэг. Тиймээс түүнтэй уулзаж ярилцлаа. -Казиногийн хууль санаачилсан гишүүд шоронгийн хаалга татсан түүхтэй. Энэ хуулийн төслөөс УИХ яагаад татгалздаг юм бол? -Олон дахин унагасан нарийн учрыг нь мэдэхгүй. Казиногийн хуулийг 1998 оны анхны төслөөр нь ч хамаагүй батлаад хэрэгжүүлэх ёстой байсан юм. Энэ бол их бүтээн байгуулалт, ажлын байр, шинэ бизнес төрүүлж, гадаадын олон жуулчин дуудах төсөл. Мөн эдийн засаг, айл өрхийн амьдралд шууд сайнаар нөлөөлнө. Казино гэхээр дээрэм, хулгай, янхандалт байдаг гэвэл том эндүүрэл. Би Америкт амьдарч байхдаа олон улсын казиногоор явж үзсэн. Москвад ч ялгаагүй. Өөрсдийгөө хянаж чадахгүй, зохион байгуулалт муутай хүн казинотой казиногүй үр хүүхэд, хамт олон, найз нөхөддөө тус нэмэр болж чадахгүй яваа хүн одоо ч гэсэн бидний дунд байгаа шүү дээ. Ганцхан казино тийм болгодог гээд хадны мангаа шиг юм тайлбарлаад байх юм. Тухайлбал, Макаог хар л даа. 1998 онд би анх Макаод дотор нь тамхи үнэртсэн цөөхөн хүн ордог маш жижигхэн казинод орж байсан юм. Гэтэл 1997-1998 оны үед дэлхийн том казиногийн боссууд Монгол Улс хуультай болох нь гээд казино барихаар ирж байсан түүхтэй. Жишээ нь ноён Уингс, Адельсон байна. Бүгд Монголыг сонирхож байхад манайхан ийм хачин зан гаргаад том бизнесийг хөөчихсөн. Одоо алдаагаа засаад бушуухан л хөгжүүлэх ёстой гэдэг би боддог. Хамгийн гол нь хэн байгуулах нь хамаагүй. Засгийн газар байгуулна уу, гадныхан байгуулна уу, Монголын хувийн компани байна уу тэр нь чухал биш. Эдийн засагт маш хэрэгтэй чухал төсийг л бид хэрэгжүүлж чадахгүй үл ойлгох шалтгаанаар хойшлуулаад байна. -Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг үүднээс татгалзсан гэсэн. Харин та эсрэг байр суурьтай байх шиг? -Тэгж үзэх ямарч үндэслэл байхгүй. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг ярих юм бол манай 10 хүний дөрөв нь элэгний өвчнөөр үхэж байна. Тэгэхээр архи, пиво, архидалтын асуудал манай үндэсний аюулгүй байдлын нэгдүгээрт тавигдана. Мөн Улаанбаатарт сая гурван зуун хүн уушигны өвчтэй болж байна. Эдгээр нь үндэсний аюулгүй байдлын хамгийн анхаарах ёстой асуудал мөн биз дээ. Гэтэл казино гэдэг ийм бүтээн байгуулалтын төслийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэвэл тэр хүн маш эндүүрч. Бүр XIX зууны маш хоцрогдсон сэтгэхүйтэй гишүүн УИХ-д байна. -Бас байгуулах газар, аялал жуулчлалын цогцолбороо хүртэл бэлдчихсэн байсан болохоор хэн нэгний лоббигоор хийж байна гэсэн сэрдэлтийн учгийг хөврүүлсэн л дээ? -Казино байтугай байшин барих, өвөлжөө барихдаа газраа хүн товлодог. Зөв шүү дээ. Байгуулах хэн ч байсан газраа аваад Монгол Улсын хууль зохицуулалтын дагуу бүх юмаа хийгээд явж л байвал дэмжих хэрэгтэй. Одоогоор манай улс мөнгөний урсгал муутай орон шүү дээ. Мөнгөний урсгал орж ирэх тусмаа сайн. Мөнгөний урсгал орж ирээд тэр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэвэл бас л буруу бодол. Мөнгө их орж ирэх тусам ажлын байр, орлого, бизнес, хөрөнгө оруулалттай байна гэсэн үг. -Казино тэгээд хангалттай мөнгө оруулж ирдэг юм уу? -Тийм их хангалттай гэж би ярихгүй. Яагаад гэвэл манайхыг тойроод бүх орон казинотой болчихсон шүү дээ. Казахстан, ОХУ, БНСУ, Япон, Сингапурт бий. Макаогийн казино бүр гоё болчихлоо. Вьетнам казинотой гээд бодооч. Манай улс л хамгийн ухаантайгаараа үлдчихээд байна. 1998 онд би Макаод очиход архи, тамхи ханхалсан хуучны муу жижигхэн казинотой байснаа, одоо Лас-Вегасынхаас ч гоё болсон. Тэгэхэд Монголоо хар л даа. -Казинод ази, европын гэх ялгаа бий юу. Эсвэл ерөнхий нэг хэв маягтай байдаг уу? -Ялгаа байхгүй. Би казинод зөндөө орж үзсэн гэж хэлсэн. Казинод хүн сайхан амрах, чөлөөт цагаа соёлтой өнгөрөөх тийм л газар гэж ойлгосон. Би тэнд ороод хамаг мөнгөө алдаж үзээгүй. Бас хамаг мөнгийг нь шулж үзээгүй. Цаг өнгөрөөх аятай таатайхан тийм л газар. Яагаад казиног хүмүүсийг ядууруулдаг, мөлждөг, янхан болгодог гэж ойлгуулаад байгааг би ойлгохгүй байна. -Тэгвэл гадаадынханд өгч байхаар, өөрсдөө байгуулж болмоор юм шиг санагдлаа. Гадны хөрөнгө оруулагчдын олсон мөнгөө гаргачихна шүү дээ. Хэрвээ өөрсдөө байгуулъя гэвэл хөрөнгө, санхүүгийн чадамжийн хувьд боломж хэр вэ? -Төсөл болгоныг тэгж ойлгох юм. Өмчлөгч нь бас төсөвт хэдэн төгрөг төлөх гэдэг гол биш шүү дээ. Хичнээн ажлын байр бий болох уу бодоод үз дээ. Долоо хоног бүр мянган хүн ирж тоглоход манай улс эрчим хүч, ус, хоол, тээвэр, үйлчилгээ, урлагаар хангана гээд бод. Энэ чинть бүгд монголчуудын орлого биш үү. Бид тэгж л тооцох ёстой байхгүй юу. Гэтэл хэн барих уу, өө тэрнийх юм уу гэдээр яривал хэзээ ч баригдахгүй шүү дээ. Бид нар өөрсдөө мөнгөггүй, чадваргүй, ганцхан атаархаж, хорсож л чаддаг улс. Өөр юу ч чаддагүй биз дээ. - Манайд тэгэхээр ямар хэмжээний казино нь тохиромжтой юм бол. Том, жижиг янз бүр байдаг гэсэн? -Дэлхийн жишгээс хараад байхад том нь дээр. Монголчуудад хамтарч цугладаг, нийгмийн арга хэмжээнүүд бага байх юм. Би бусад орнуудад олон жилээр ажиллаж, амьдарч үзлээ. Гэтэл манайханд бүгдээрээ нийлж цугладаг сайхан газар үгүйлэгдээд байна. Жишээ нь, сүм байна. Москвад би нэлээд удсан. Гэтэл оросууд нийтийн биеийн тамир, урлаг соёлын арга хэмжээ, сүмд их очдог. Америкт бол сүм, казинод их цугладаг. Залуу гэр бүл болж байгаа улсын талаас илүү хувь нь тэнд танилцаж байна. Гэтэл манайхтай адил гудамжинд юм уу орцонд тамхи татаж байгаад танилцсан улс хамт удаан амьдрахгүй шүү дээ. Тийм сайхан спорт, урлаг соёлын болон казиногийн том арга хэмжээний үеэр хүмүүс их танилцдаг юм билээ. Та казиногоор Би Атлантик сити хотод байхад долоо хоног бүр казинод очдог байсан. Тэнд Америкийн шинэ концерт, спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг үзэж байсан. Энэ бүгд манайд хэрэгтэй байгаа биз дээ. -Тэгэхээр казиногоор нэлээд ордог юм байна. Олсон олз, гарсан гарлага их байх үе байв уу? -Ухаанаа алдтал тоглоно гэж юу байхав. Тав, арван доллараар тоглож заримдаа хожиж байхад заримдаа алдах нь ч байлаа. Тэглээ гээд би шаналах нь бүү хэл нэг удаа ч харамсаж үзээгүй. Хамгийн гол нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, сайхан амрах нь чухал. Амьдралаа зохион байгуулж чадахгүй хүн халаасанд байгаа 100 доллараа алдчихвхл тэр хүний хувьд асар их мөнгө биз дээ. Тийм хүмүүс өнөөдөр ч гэсэн амьдрал дээр 100 доллараараа архи уугаад амьдрал ахуй, ар гэрээ баллаад явж байна. Тэгэхээр цэвэр хувь хүний зохион байгуулалтаас шалтгаалж байгаа биз. -Хувь хүний арчаагүй байдлаас болж улс бодлогоор хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслөө алдаж болохгүй гэж үзэж байна уу? -Хэдхэн муу хүний биеэ авч явах байдлаас шалтгаалаад хөгжлийн том төслөө хойшлуулаад байж болохгүй гэж би дүгнэдэг. Хэрвээ тэгж байгаа маш арчаагүй үзэгдэл. Хоёрдугаарт манай УИХ, Засгийн газар дээр энэ шалтгаанаар татгалзаж байгаа нь аймшигтай арчаагүйгээ харуулж байгаа хэрэг. -Гэхдээ олноороо хэлэцвэл буруугүй гэдэг. Гишүүдийн ихэнх нь дэмжсэн шүү дээ? -Одоо яахав дээ, тэгвэл тэгээд хойшлуулаад л байхгүй юу. Манай хойч үеийнхэн биднийг хөөрхий “дэндүү ухаантай” байж дээ гэж дүгнэх байлгүй. Ганц нэг хүнийг мөнгөө алдах вий гэж бодох нь ухаантайгын шинж юм байлгүй. -Бас н эг нэгэнтэйгээ барьцаж өргөн барих гэсэн үзэл гишүүдэд байна уу даа гэх хардах сэтгэл төрөөд байна л даа. Магадгүй лоббины мөнгө алдаж байгаа ч юм билүү? -Хоорондоо уралдаж, өрсөлдөж байж бас болно. Тэгж байгаа бол шийдвэрээ гаргачихъя л даа. Засгийн газрын мэдлийн казино байгуулаад, дараа нь хувьцаа гаргаж болно. Хувьцаанд хэн их мөнгө гаргаж, төсөвт төлнө тэр хүн л авч бас болно оо. Зөндөө олон арга байхад хайран цаг алдаж байх юм. Их мөнгөтэй хүнээр мөнгийг нь төлүүлээд өгөх л хэрэгтэй асуудал. -Хувийн, улсын казино байгуулсны аль нь ашигтай байдаг юм бол. Казино барилаа гэхэд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? -Ашгийн хувьд адилхан өгөөжөө өгнө. Надад Макаогийн казинотой нарийн танилцах боломж олдож байсан юм. Ширээн дээр тавьсан нэг доллар болгоны 40 центийг Макаогийн Засгийн газар авдаг юм билээ. Үлдсэн 60 центэд нь хоол хүнс, үйлчилгээний бүх зардал ордог. Тиймээс хөрөнгө оруулагчид нь 10-20 цент л үлдэж ашиг болдог. Казино чинь барингуутаа маргааш нь баян болчихдог төсөл биш байгаа биз дээ. Том биш дунд зэргийн нэг казино байгуулъя гэхэд хамгийн багаар бодоход хоёроос гурван мянган хүн 1000 доллараас буухгүй цалин авч, ардаа хорь, гучин мянган хүнийг тэжээнэ. Бас маш олон гоё үйлчилгээний төвүүд баригдаж, жуулчдад үйлчлэх хоёроос гурван мянган жолооч ажил хийнэ. Мөн цахилгаан станц, нүүрсний компаниудын орлого нэмэгдэж, манай бүх хүнсийг хэрэглэж, малчдын болон өрхийн орлого шууд нэмэгдэх болно. Тэгэхээр ганцхан төсөл манай эдийн засгийг чирээд явчих ашигтай байгаа биз. Гэтэл америк хүн байгуулах гээд байна гээд больсноос энэ олон ажлын байр бий болохгүй байна шүү дээ. Эдийн засаг байршлын чадамж манайд байгаа ч, ганцхан оюун ухаан, мэдлэг боловсролын чадамж байхгүй нь харамсалтай. -Гишүүдийн өргөн барьсан төсөлтэй танилцахад хэр боловсрогдсон байв. Чухам юу нөлөөлөөд хууль нь гардаггүй юм бол. Зарим хуулийг бөөцийлсөөр байгаад төрүүлдэг юм билээ? -Танилцаж амжаагүй би. Надад ямарч төсөл байсан хоёр гараа өргөөд дэмжинэ. Монголд тийм хэрэгтэй зүйлийг заавал бодоод яах юм. Арван хэдэн жил энэ хуулиас ичиж байгаа улс байна л гэж ойлгох хэрэгтэй. Түүнийг хэн өмчлөх, ажлуулахаас илүү хэрэгжээсэй гэдэг нь чухал. Казино гэдэг чинь мөнгөө тушаагаад байдаг газар огт биш. -Тэгээд манайд байгуулахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ. Манай хууль эрх зүйн орчинг тогтвортой биш гэж хөрөнгө оруулагчид үздэг. Ашгаа хэр хугацаанд өгдөг төсөл юм бол? -Хамгийн гол нь эрх зүйн орчин тодорхой байх хэрэгтэй. Их зүйл барьчихсан байхад нь манайх шиг орон нэг жилийн дараа цуцалчихвал олон хүнийг “шатааж” байгаа биз дээ. Яг энэ урт нэртэй хуультай адилхан. Монголын бөгөөд гадны уул уурхайн компаниудыг хайгуулын ажил баахан хийлгэснээ гэнэтхэн нэг өдөр “больцгоо” гээд хууль гаргаад ирэхээр шатна биз дээ. Хүн хүнээ хайрлаж амьдрах ёстой гэж би боддог. Хүн хүнээ хорлож амьдрах зохимжгүй. Ямар ч казино байгуулсан эдийн засаг алдагдал хүлээхгүй. 10-15 жилд ашгаа өгч эхлэх ёстой. Тэр ч бүү хэл Засгийн газар барьчихаад ард түмэндээ хувьцааг нь эзэмшүүлж ч болно. Мөнгөтэй нь Макао, Сөүл явж тоглоод байна. Тэднийг хорьж болохгүй биз дээ. -Эрүүгийн нөхцөл байдлыг хамгаалах үүднээс бас эсэргүүцдэг. Энэ талаар та юу гэж бодож байна. Казиногийн орчинг тодорхойлохгүй юу? -Энэ олон архины дэлгүүр, замбараагүй машины урсгалыг дагаад зөндөө олон эрүүгийн хэрэг гарч байгааг юу гэх вэ. Нээлттэй казинотой газар олон түмний хяналтын дор тоглож байхад цагдаа болон тусгай албаныхан нь хянаж байдаг юм. Би насаараа л казиногор явлаа. Гэтэл нэг ч гэмт хэрэг, мафитай тааралдаж үзээгүй. Тэнд муухай хувцастай хүн очдоггүй, согтуу хүн байдаггүй, янхандахыг би үзээгүй. Тэнд дэлхийн хамгийн том одууд, мэргэжлийн боксын аваргууд тоглож байдаг. Хэнийг ч ялгаваралгүй харьцдаг газар ордог. - Нууцаар ажилладаг казинонууд манайд байдаг гэсэн. Автомат тоглоомын газраар та орж байв уу? -Зөндөө л байдаг гэсэн. Би мэдэхгүй. Автомат тоглоомын зөвшөөрөл авах гэж түшмэдэд 10-50 сая төгрөг өгдөг гэсэн. Тэр мөнгө хүний халаасанд л орсон. Тиймээс хууль гаргахгүй байх нь бас ашигтай байгаа биз. Л.Сугар  |
| УИХ-ын гишүүн О.Чулуунбат: XIX зууны хоцрогдсон сэтгэхүйтэй гишүүн УИХ-д байна. |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|