 |
|
 |
|
Туулай жилд их улс төрд өрнөх тулааны оршил ба өрнөл |
|
|
 |
|
 |
Туулай жилд их улс төрд өрнөх тулааны оршил ба өрнөл
2011-02-28Айлчлан ирсэн туулай жилд улс төр буцлах тухай мэргэ төлөгчид бус улс төр хэмээх тогоонд чанагдаж яваа нэлээд  хэдэн гишүүн сонины хуудсаар зарласан харагдав. Урт чихтэйдээ биш, улс төрийн хов живд ойрхон байдаг учраас тэд сайн, муу юм зөндөө дуулсандаа тэгж ярьсан биз. Нөгөө талаас улс төрийг хүссэн, хүсээгүй бужигнуулах гурван гол шалтгаан байна. Үүнд өдөр ирэх тутам ойртож байгаа ирэх жилийн УИХ-ын сонгууль. Нөгөөх нь “УИХ” хэмээх оргилд гарч байсан, гарах төлөвлөгөө бүхий хүмүүсийн ашиг сонирхлын давхцал, байг гэхэд хэдэн төгрөг халааслах цаад санаа. Сүүлчийнх нь өш хонзон. МАН, МАХН, АН гурав МАХН нэрээ сольж, МАН болсон ч МАХН-аа дахин сэргээхээр хуучин дарга Н.Энхбаяр нь ил далд хэлбэрээр үзэж таран байж ямар ч байсан нэгэн Их хурлыг хийгээд авлаа. Энэ их хурал нь “онц” гэсэн тодотголтой. Уг нь МАХН нэрээ МАН болгоод хуучин нэрээ хусч дахин өндийхөөргүй болгосон гээд л алга ташаад байсны чимээ цуурай Төрийн ордонд замхраагүй байна. Гэтэл дахиад л МАХН гэсэн нэр алга ташуулсаар гарч ирсэн бөгөөд эдүгээ энэ нэрийг авна, өгөхгүй гэсэн хэрүүл хэвлэлийн хуудсан дээр өрнөж эхэлжээ. МАХН-ын хувьд нэрээ солих асуудал их яригдсан даа. Н.Энхбаяр ч их ярьдаг байсан юм. Гагцхүү хэзээ солих вэ гэдэг дээрээ л эмзэглээд байсан болохоос МАХН гэсэн нэрэнд туйлын хайртай хүмүүс эдний дотор үнэндээ байгаагүй. Яг нөгөө өтгөн хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр аль ч агуулгаараа “коммунист” гэсэн үнэрээ ханхлуулаад байдаг учраас тэд энэ нэрээ солих гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явсан гэвэл илүү үнэнд дөхнө. Гэвч энэ удаа хөгшин залуугүй зориглосон. Хөдөөгүүр баахан явж тагнуулдаад нэрээ солихоор шулуудсан. Одоо л биш бол хэзээ ч үгүй гэсэн алтан шугам дээр зогсч байгаагаа тэд ухамсарласан хэрэг. Яагаад гээч. Шинэ нийгмийн сайныг нь хүмүүс мэдрээд эхэлсэн байна. Мөн МАХН-ын үеийг тэгтэл их гиеүрэн санадаг хүмүүс цөөрч, харин ч хараах тал руугаа хэлбийсэн нэг тийм масс бий болоод байгааг анзаарчээ. Гадаад талдаа ч мөн ялгаагүй. Залуучуудын хувьд л гэхэд МАХН-ын “морины уяаны” дэргэд бус харин АН-ын шузгыг тойрон эргэлдэх болсныг тэд анзаарав бололтой. Ер нь анзаарахгүй гээд ч яах вэ дээ, нүдэн дээр ил байгаа юм чинь. Тиймээс МАХН-ыг хөгшчүүлийн, АН-ыг залуусын нам гээд албан бусаар нэрлээд заншчихсан байлаа шүү дээ. Тэгээд ч хорвоогийн жам ёсоор хөгшчүүл нь хадан гэр рүүгээ явж цөөрсөөр, залуус нь хаврын ногоо шиг ургаад байгаа үед яалтай билээ. Ингээд л нэрээ солив. Харин одоо нэрээ сольсон намын УИХ-д сууж байгаа нөхдийг сул гишүүд хэмээн хуучин МАХН-ын буурин дээр үлдсэн Н.Энхбаяр нар ярьж байна. Үгүй байх аа. МАХН нэрээ солихын тулд сонгуульд оролцолгүй үлдээд зад хуралдалтай биш. Эсвэл бүгдээрээ ялагдаад гудамжинд лааз өшиглөх үедээ намынхаа нэрийг сольё гэлтэй биш. Ямар ч нөхцөлд энэ нам засаг төрийг барьж байхдаа биш юм аа гэхэд, барилцаж буй цагтаа нэрээ сольж таарна шүү дээ. Тэгвэл энэ удаа зориглосон байна. Нөхцөл байдлаа ч тооцсон биз. Нийгмийн байдлыг харвал энэ нам нэрээ сольсонд нэг их баярлаад сүйд болоод байгаа юм алга. Бас туйлын ихээр гашуудаад, үхчих гээд буй зүйл ч ажиглагдахгүй байна. Болох юм болоод өнгөрчээ гэсэн уур амьсгал тогтжээ. Одоогоор МАХН гэсэн нэрээ авах, эсэх нь тодорхойгүй байгаа МАН-ын хуучин буурин дээрээ үлдэгсдийн хувьд ний нуугүй хэлэхэд нөхцөл байдал тэдний яриад байгаа шиг сайн сайхнаар эргэх нь юу л бол. Учир шалтгаан нь намдаа биш юм. Яагаад гэхээр бууриа сахиж үлдэгсдийн манлайлагч нь хэн бэ гэдгээс хамаг хэрэг шалтгаалж буй. Аливаа нам лидергүй, манлайлагчгүй бол чөдөртэй морь шиг урагшаа гишгэдэггүй жамтай. Хэр сайн лидер байна, гишүүнтэй гишүүнгүй олон нийтийг араасаа хуйлруулан дагуулах магадлал асар их өндөрсдөг. Тэгвэл бууриа сахигчдын хувьд Н.Энхбаяраар тугаа хийсэн нь хэр оновчтой юм бол. Мэдээж энд тэнд яваад очиход нь алга ташин угтах хүн зөндөө. Харин цаанаа бол огт өөр бодол агуулсан хүмүүс ханцуйдаа инээгээд сууж байхыг үгүйсгэх юм алга. Ер нь манайхны ийм араншинг дэлхий нийтээрээ “Ази зан” гэдэг юм. Наанаа инээвч цаанаа огт өөр бодол агуулж суудаг гэсэн үг л дээ. Сонгуулийн үеэр бүр ч тод харагддаг. Бүгдийг дэмжинэ ээ гээд л хошгируулаад байдаг биз дээ. Мөн Н.Энхбаярын дор байгаа хүмүүс нийгмийн анхаарлын нэг их татахгүй байна. Энэ нь мөн л хэд хэдэн шалтгаантай. Хамгийн хачирхалтай нь “МАХН, коммунистууд” гэсэн үгийг сонсоод зүрх нь савлаад, нуруу нь загатнаад, харшил нь хөдөлдөг байсан хүмүүс гишүүд нь голоод хаясан нэрийг дахин сэргээх гэж байгаад оршино. Нөгөө зарчим, үзэл бодол гэдэг юм дампуурч байгаагийн шинж ч юм шиг. АН, БНН, ИЗН гээд нэлээд хэдэн намыг дамжаад авсан Л.Цог, “Эх орон” намаас нэр дэвшиж байсан Ю.Атар, улс төр судлаач Л.Эрдэнэтуул, АН-ын Ч.Энхээ гэх зэрэг сонгууль дөхөхөөр үйл ажиллагаа нь идэвхждэг хотын хэмжээний олны танил цөөхөн хүмүүс байна. Бусдыг нь бүү мэд. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр ч гэсэн МАН-д орохгүй, МАХН-аа авч үлдэнэ гэж байж л сая олны анхаарлын төвд түлхүүхэн орж ирлээ шүү дээ. Германаас ирсэн Молор-Эрдэнэ гэх нөхрийн хувьд ярилт ч байхгүй. Нэг их сайхан ярьдаг, амьдралаас тасархай нөхөр гараад ирлээ гэх анзааны л ойлголттой хүмүүс олонх нь байна. Улс төр сонирхогчдын хэмжээнд шүү дээ. Мөн шинэ МАХН гэсэн намын үзэл баримтлал нь ямар байх юм, Мөрийн хөтөлбөр нь юу юм, 801 хүнээ цуглуулж гарын үсгээ зуруулсан уу, Онц их хурлынхаа гишүүдийг яаж бүрдүүлсэн юм гэх зэргээр шүүх дээр очвол ар араасаа цувах асуулт олон байж магад. Үнэндээ бол 1921 оны партизан цэргүүд л анх ингэж цуглаж байсан болов уу гэх сэтгэгдэл олон хүнд төрсөн гэнэ билээ. Сэхээтнүүдийн ярьж байгаагаар Н.Энхбаяр МАХН-даа асар их хайртай учир бууриа сахиж үлдээд байгаа хэрэг огтхон ч биш бололтой. Тэрбээр их улс төрд олон жил өндөр албан тушаал хашиж, нөгөөх нь түүний амьдралын хэм хэмжээ, дадал хэвшил болсон тул иргэний амьдралд дасаж өгөхгүй нэг зовлон байгаа аж. Нөгөө талаас үнэхээр түүний их улс төрд гараас нь хөтлөн оруулсан залуус томроод, улмаар мань эрийг тоож үзэхгүй байгаад хор шар нь буцлах учир өөрөө улс төрд ордоггүй юм аа гэхэд тэднийгээ хорлох адын зорилгод хөтлөгдсөн байх талтай. Түүнээс гадна сэтгэлийн хувьд улс төрд байгаа юм шиг уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд ийнхүү хэсэг нөхдөөр хүрээлүүлэн намын дарга гэх нэрийг дуртайяа авав уу даа, янз нь. Их улс төрийн хувьд түүний нас яагаа ч үгүй залуугаараа байгаа нь сууж асан өндөрлөг рүүгээ дахин мацах шалтгаан мөн үү, мөн. Даанч мань эр олны хэлдгээр дуулагдсан дуу, зурагдсан пянз гэдэг нь үнэн үг. Нийгэм түүнийг одоо болно оо, амар тайван сайхан буяны ажил хийгээд ийш тийшээ зугаалаад явж бай л гэж буй. Гэтэл түүний оюун ухааныг яавал дахин их улс төрд орох вэ гэсэн бодол эзэлчихээд байгаа тул хий хоосон тооцоо, хөөрөгдөн дэвэргэгчдийн таамаглал зэрэгт итгэн, муу арга боловсруулахаас хэтрэхгүй байна. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд эдэлсэн өндөр албан тушаалууд түүнд өөрийгөө болоод цаг үе, нийгмээ үнэлж цэгнэх чадвар, мэдрэмж зэрэг улстөрч хүнд байх наад захын эрхэм чанаруудыг нь бүрэн арчсан байна. Тиймээс хар таамаг, хоосон мөрөөдөлд ихээхэн хөтлөгдөх болоо юу даа хэмээн ажиглагчид үзэх болжээ. Гэхдээ Н.Энхбаяр одоогийн улс төрийн нөхцөл байдалд гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа гэдгийг мэдэж буй. Ер нь энэ салбарыг сонирхогчдын ярьдаг хэлдэг ганц зүйл энэ. Ялангуяа гол хоёр сөргөлдөгч нам нь найз болоод, Эвслийн Засгийн газар байгуулчихсан үед гуравдахь хүчнийг олон нийт заавал хүсэн хүлээдэг нь мөн л жам ёсны асуудал. Хаана ч тийм байдаг. Жижиг намуудын хувьд ч алтан боломж ийнхүү гарч ирдэг юм. Чухамхүү ийм нөхцөл байдал дээр дөрөөлөөд дахин их улс төрд орж ирэх боломж байна гэдгийг мэдээж түүний талынхан, бас дэмжигч жижиг намууд Н.Энхбаярт хэлж таараа шүү дээ. Зөн совингоороо ч үүнийг мэдэрсэн биз. Дээр нь Сонгуулийн хуулийн нэмэлтээр намууд парламент руу гишүүдээ квотоор илгээх магадлал байгаа учир бууриа сахиж үлдээд сонгуульд оролцвол юуны магад гэсэн итгэлийг төрүүлсэн байж болох талтай. Яагаад гэхээр нэрээ сэргээсэн МАН-аас түүний нэрийг хэн ч, хэзээ ч дэвшүүлэхгүй, бас их улс төрд илгээхгүй гэдгийг маш сайн мэдэж буй юм. Мөн БНН-ын “Буян” Жагаа, ҮШН-ийн М.Энхсайхан нарын хүмүүст ч түүнтэй нэгдэж, хавсайдах шалтгаан нь энэ. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхол нь давхцаж байна гэсэн үг. МАХН-ын буурин дээр суурилаад түүнийг тойрсон эвсэл ч юм уу, ямар ч байсан гуравдагч хүчнийхэн нэгджээ гэсэн ойлголт бүхий бүлэглэлийг бий болгон сонгуульд ороод улмаар УИХ-д бүлэг үүсгэн бужигнуулж өгөх хэтийн зорилго байгаа биз. Гэвч тэдэнд саад бэрхшээл их бий дээ. Эрх баригч энэ хоёр нам юуны төлөө УИХ-ыг эзэгнэж байгаа билээ, сонгуулийг яг хуучин шигээ жалга довоор нь санал хураах маягаар явуулна аа гээд хуулиа гаргачихад л Н.Энхбаяр нарын тооцоо бүдгэрэх шинжтэй болно. Эрх баригчид мэдээж энэ бүхнийг огтхон ч анзаарахгүйгээр нүдээ аниад, хөнгөлүүлэх гэж байгаа хурга шиг хүлээж хэвтэнэ гэж огт бодохгүй байна. Тэд зальтай. Н.Энхбаяр зальтай, М.Энхсайхан зальтай. “Буян”Жагаа зальтай. Зальтай хүмүүсийн засгийн эрхийн төлөө тэмцлийг улс төр хэмээдэг бол яая гэх вэ. АН-ынхан үүсээд буй, бас үүсч мэдэх нөхцөл байдлыг нүднийхээ булангаар хараад чимээгүйхэн сууж байна гэвэл эндүүрэл. Сая тэд хурлаа ямар гоё хийж байгааг харав уу. Хэзээ тэд ингэж байлаа даа. Гол өрсөлдөгч нам нь хэрэлдэж суухад тэд улс эх орныхоо хэтийн төлөө хэлэлцэж буй дүр эсгэн хуралдлаа шүү дээ. Мөн үнэхээр АН ийнхүү төлөвшиж байгаа бол сайн хэрэг. Гэвч худлаа даа, худлаа гэх үг олонтаа сонсогдож байна. Одоогийн улс төрийн нөхцөл байдлаас харах юм бол АН-ын нэр хүнд өдөр ирэх тутам өсөөд байгаа гэдэг юу л бол. Хувааж идсэн, хуурч мэхэлсэн гэсэн хэл ам л их гарч буй. Гэхдээ МАН, МАХН хоёр зодолдоод, нам доторхи улс төр нь хүрээнээсээ халихад АН-ын хувьд ирэх сонгуульд амжилт гаргах алтан боломж бүрдэнэ. Харин ийм зүйлийг мэдрэх л юм бол эд хоорондоо алалцаад эхэлдэг, тус тусдаа нэг нам байгуулаад гараад жилийчихдэг өвчтэй хүмүүс. С.Эрдэнээс эхлээд. Түүнээс гадна ирэх сонгуулийн өмнө энэ намынхан хоорондоо “алалцахгүй” гэх баталгаа байхгүй. “Алтан гадас”-аас намаа салгана, Алтанхуягаас даргаа авна хэмээн агсам тавих хүмүүс өдөр ирэх тутам олшроод байгаа шүү дээ. С.Баяр, Н.Энхбаяр, Ц.Элбэгдож гурав 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн бодитой хүмүүс энэ гурав юм. Мэдээжийн хэрэг ард “орлон тоглогч” байлгүй яахав. МАН-д л гэхэд М.Энхболд байх жишээтэй. АН-д арга ядахад Э.Бат-ҮҮлийгээ зүтгүүлнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийн талаар бодож байгаа хүмүүсийн хувьд Монголын улс төр 2012 оны УИХ-ын сонгуулиар хязгаарлагдахгүй хэмээн хэлж болно. Тэд улс төр хэмээх шатрын хөлгөн дээр 2013 оныхоо нүүдлийг удахгүй хийж эхлэх нь дамжиггүй. Одоогоор ноён, бэрсийн өмнөх хүү, боднуудаасаа бусдыг хөдөлгөөнд оруулчихаад байгаа. Хэзээ бусад “хүү, бод, ноён, бэрс” нь шийдвэрлэх тулаанд орохыг 2012 оны УИХ-ын сонгууль тун тодорхой болгож өгнө. Н.Энхбаярын хувьд түүний юуны өмнө дахин УИХ-д суугаад авах төлөвлөгөө одоо батлагдах Сонгуулийн хуулиас их хамаарна. 76 тойрог дээр 76 нөхөр өрсөлдөх хэрэг гарвал мань хүний сонгогдох магадлал тун бага болно. Ямар хөдөө очиж өрсөлдөлтэй биш. Хотод дэвшлээ гэхэд нэрээ сольсон намынхантайгаа хэрэлдэж байгаад дундуураа АН-ын пацааныг гүйлгээд алдчих магадлал өндөр. Тэгэхээр хашир хүн тэгж гэнэдэхгүй байх. Харин квотоор бол бүлэг байгуулчих хэмжээний эрээвэр хураавар хүмүүс цуглуулаад УИХ-д орох боломж бий. Үүн дээр л хамаг тооцоогоо хийгээд байгаа болов уу. Гэтэл МАН, АН-ын нөлөө бүхий эрхмүүд тэр аяараа түүний эсрэг зогсч байгаа үед энэ санаагаа хэрэгжүүлэхэд нэн бэрх. Н.Энхбаяр төр барьж байх үедээ өөртөө дэндүү олон дайсан бэлтгэжээ. Тэгээд ч Сонгуулийн хуулийг яаж тогтоох нь одоо түүний “дайснуудын” эрх. Н.Энхбаяр нар сайн л бол, “Эрх баригч намууд өөрсдийнхөө талд ашигтай хувилбар сонголоо” хэмээн хашгираад л хоцрох биз. Мөн МАН, АН-аас УИХ-д сууж буй гишүүдийн хувьд хэрвээ квотоор сонгох хэрэг гарвал нам дотроосоо гарах нь битгий хэл улс төрөөс мартагдах нөхөд олон, харин орон нутгийн хүчин зүйл гэвэл дахин жалгандаа очоод сонгогдохгүй юм аа гэхэд нөлөө үзүүлэхүйц хэмжээний гэдгээ сайн мэдэж байгаа учир “76 дээр 76” гэсэн хуучин хувилбарыг бүрэн дэмжих болно. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын дунд өнгөрсөн сонгуулийн өс хонзон их байгаа ч С.Баяр хэмээх “Барын зулзагыг” бага дээр нь дарж авах ашиг сонирхол тэднийг нэгтгэнэ. Ялангуяа Н.Энхбаярын хувьд С.Баяр бол Ц.Элбэгдоржоос заналт дайсан. Ер нь С.Баярын гүргэр зан, Н.Энхбаярын хор шар, хардалт л тэр хоёрыг хэрэлдүүлж, эцэстээ нам мамаа авч үлдэх энэ тэр дээр туллаа шүү дээ. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө улс төрийн карьерийг дөрвөн жилээр хязгаарлаад булшлая гэж бодохгүй байх. Өнгөрсөн хугацаанд сонгогдож байсан Ерөнхийлөгчид бүгдээрээ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад Үндсэн хуулийнхаа эрхийн хүрээнд дахин нэг үзэж алдаж байсан түүхтэй. Гагцхүү Н.Багабанди л дахин сонгогдсон. Тэгэхээр Ц.Элбэгдорж ч гэсэн үзэж таараа. Одоо л ил гаргаад хэлчихэж чадахгүй байгаа болохоос мань хүний дотор ярайсан төлөвлөгөө аль эрт бүрэлдчихсэн яваа гэдэгт итгэлтэй байна. Харин түүнийгээ хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ гэдгийг дээр өгүүлсэн шүү дээ. Тиймээс одоогоор С.Баярын нэр хүндийг унагааж, түүнийг Оюутолгой, Тавантолгойн орд газруудтай нь холбон, болж өгвөл шүүх, цагдаагийн хаалган дээр ганц ч удаа болтугай аваачих юмсан гэх бодол байж таараа. Гэхдээ Ц.Элбэгдорж өөрөө Оюутолгойн гэрээг дэмжчихсэн болохоор яаж С.Баярыг эвтэйхэн “нухах” вэ гэдэг асуудал өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа биз. Үүн дээр Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын ашиг сонирхол бүрэн давхцана. Гэхдээ хэн хэн нь зальтай учраас ил хэлбэрээр хэзээ ч хамтарч ажиллахгүй. Ялангуяа Ц.Элбэгдорж. Яагаад гэхээр түүнд алдах юм бий. Харин Н.Энхбаярт ямар ч “гинж” байхгүй учраас ил цагаан тулаанд орох болно. Одоо түүнд гагцхүү хавсайдах хүмүүс хэрэгтэй. Тиймээс иргэний хөдөлгөөнүүд, энд тэнд мартагдсан намуудын төлөөлөлтэй урьд хойчийн хэрүүл хараалаа умартан найзалж эхлэх нь дамжиггүй. Хожим төлөвлөгөө нь хэрэгжвэл тэднийг түлхэх шиг амархан юм байхгүй. Н.Энхбаяр ч тэд нар эргээд гай болно гэдгийгээ сайн мэдэж байгаа. Г.Уянгыг хүртэл хүзүүдчихсэн сууж байгааг хараа биз. Тэд ямар дайснууд байлаа даа. Иргэний хөдөлгөөнүүд ч нөгөө талаас Н.Энхбаярыгаа мэдэж байгаа. Харин одоогоор тэдэнд мөнгө хэрэгтэй байна. Тэр мөнгө нь Н.Энхбаярт байна. Бас юу ч болсон их улс төрд эхлээд ороод авах ашиг сонирхол нь тэднийг найрамдууллаа. Харин үүрд эсэх нь тун эргэлзээтэй. Сү.Батболд, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх гурав Энэ хүмүүсийн хувьд 2011 он “туулай “ бус “муур” жил байх болно. Тэдний хооронд асар олон “хар муур” гүйнэ гэсэн үг. Юуны өмнө Сү.Батболд С.Баярын дунд, Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёрын хооронд гээд гурвалжин дөрвөлжин хэрүүл дэгдээх ашиг сонирхол олон хүнд байна. Энэ гурав хэрэлдсэн цагт Н.Энхбаяр ажлынхаа ихэнхийг нугаллаа хэмээн үзэх болно. Тиймээс “хар муурыг” тэдний хоорондуур зай завгүй гүйлгэж таараа. Харин автах эсэхийг бүү мэд. Хэрвээ эдгээрийн хооронд гүйлгэх хар муур үр дүн авчрахгүй бол Засгийн газрыг огцруулах замыг сонгоно. Ингэхийн тулд АН-ыг дотор нь хагалах хэрэгтэй гэдгийг мэдэлгүй яахав. Эхнээсээ ч мөнгө өгөөд эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй үйл явдал өрнөж байна. Тухайлбал УИХ, АН-ын гишүүн С.Эрдэнийн үг хэл, үйл хөдлөлийг хар. Тэрбээр Н.Энхбаяртай уулзсан, уулзаагүй гэсэн хэл ярианд зүгээр ч нэг ороогүй байх. Тэгээд ч С.Эрдэнэ бол жинхэнэ “Түгжил” гэдгийг Н.Энхбаяр сайн мэднэ. С.Эрдэнэ ч өөрөө л болж байвал нам энэ тэрээ ямар бодох биш. МоАН гэсэн намаа сэргээгээд Н.Энхбаярын талд дэрвэж явахыг хэн ч үгүйсгэхгүй байна. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга С.Батболд хоёр гэв гэнэт хэрэлдээд хоёр тийшээ болчихгүй нь ойлгомжтой. Харин Н.Алтанхуягаас намаа салгаад авчихвал, Засгийн газрын хувь заяагаар яаж ч тоглосон болно гэдгийг З.Энхболд, “Фортуна” Н.Батбаяр нар сайн мэдэж байгаа тул эдүгээ С.Эрдэнэ зэрэг юу ч хийхээс сийхгүй нөхдийг далдуур дэмжин суугаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, З.Энхболд, Н.Батбаяр нар Н.Энхбаяртай С.Эрдэнэ хэмээх нарийнхан утсаар маш далд холбогдоно гэсэн үг. Харин үүнийгээ мэдүүлэхгүйг ихээхэн хичээх байх. Яагаад гэхээр өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар түүнийг авч хаях операци маягийн юм зохиосон ч үр дүнд хүрээгүй учир дахин азаа үзэхдээ баараггүй юман дээр л хөдөлнө гэдгээ хашрууд ойлгосон байж таарна. Ингэхэд Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёрын хооронд гүйх “хар муур” нэг их амжилт авчрахгүй байх. Нэгд Ц.Элбэгдорж намаасаа 2013 онд дахин нэр дэвшихийг бодож таараа. Нөгөө талаас тэр хоёрыг “Женко” Х.Баттулга гэх “тороос” маш бат бэх бөхөлжээ. Ингэхэд “хар муурууд” янз бүр байх болно. Юуны өмнө МАН-ын дарга Сү.Батболд бэлгэ тэмдгийн төдий юм байна, У.Хүрэлсүх том толгойлоод нэрээ сэргээсэн намынхаа даргыг огтхон ч тоохгүй, тэнэг тэнэг алхмыг түүнтэй ярилцахгүйгээр хийж байна гэсэн “хар муур” тэдний хооронд аль хэдийнэ харайж эхэлжээ. Тэр ч бүү хэл, С.Баяр, Сү.Батболд хоёр заамдалцаж аван, чи би дээ тулсан тухай нэгэн “хар муур” одоо тэдний хоорондуур харайхад яг бэлэн биеэ хураагаад зогсч байна. Түүнээс гадна хуучин МАХН-аа сэргээх гэсэн олон зуун мянган гишүүн байгаа ч, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар айлгаж дарамтлаад, амьдралаар чинь тоглоно шүү гэж занаж зүхээд болохгүй байна гэсэн нэгэн “хар муур” өрсөлдөгчдийнх нь үүрэнд бойжиж, эдүгээ үсрэхэд бэлэн болжээ гэх зэргээр тоочоод байвал түмэн юм бий. Дээр өгүүлсэн бүхнийг үнэндээ улс төр гэдэг юм. Хамгийн гол нь энэ бүхнээс тэд бус иргэд нь, харц ард нь, ард түмэн нь хожсон байх ёстой. Одоогоор хэн нь бурхан, хэн нь буг болохыг үнэндээ сайн мэдэхгүй учраас ингэж тэгж төгсөнө гэж хэлэх учир дутагдалтай. Эцсийн эцэст улстөрчдийн тоглоомын дүрэм бас ард түмнээс хамааралтай учир тэд ч гар бие оролцож таараа. Гэхдээ төр битгий бужигнаасай, түмэн олон амгалан байгаасай, учир начраа олоосой, эв зүйгээр зохицоосой гэсэн хүсэл иргэдэд байна. Нөгөө талаас эрх баригчид үнэхээр түмэн олноо бодохгүй бол хүрзээ бариад босоод ирэх чадал тэнхээ, иргэний зориг бий. Ингэхэд 1909 онд Оросын Засгийн газрын Ерөнхий сайд П.А.Столыпин сөрөг хүчнийхэн болоод намынхандаа хандаж, “Та нар Орос орныг гадаад болоод дотоод талаас нь бужигнуулахгүйгээр 20 жил амар тайван байх нөхцөлийг бүрдүүлээд өг. Энэ хугацаанд танигдахын аргагүйгээр өөрчлөгдөх болно” гэсэн байдаг. Даанч нөгөөдүүл нь ийм боломжийг олгоогүй. Бужигнаад л, хувьсгал энэ тэр гаргаад л. Үр дүн нь одоогийн Орос орон. Бид мөн тэднийгээ дуурайсан болохоор энэ жишээг зориуд авсан билээ. Мөн хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг, “Би ч гэсэн сайхан амьдармаар байна” гэж нэгэнтээ хэлсэн юм. Түүн шиг Монгол орны амьдрал эдүгээ 20 жил амар тайван хөгжвөл хэн ч танигдахын аргагүйгээр өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Сингапурт “Азийн бар” болоход ердөө л 20 жил шаардагдсан. Тэдэнд давснаас өөр юм байгаагүй ч гэлцэх. Гэтэл бидэнд юу байна. Тиймээс бужигнахгүй байхад л хамаг хэрэг бүтэх байх. Тэгээд ч эдүгээ УИХ-ын сонгуульд нэг нам дангаараа ялаад, 72 суудал аваад байх магадлал хэр бол. Магадгүй 20 жил Эвслийн Засгийн газар ч байгуулагдах юм бил үү. Н.Сарангэрэл
"Өдрийн шуудан" |
Туулай жилд их улс төрд өрнөх тулааны оршил ба өрнөл |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (7) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин энхбаярийг дэмжинээ,одоо оор найдвар алга!
2011-02-28 | 22:00:14 | 202.179.28.159 | |
Зочин Улстєрчид гэдэг улс хэмээх галттэргэний залуурчид адил, зорчигчид яарч байвал гараад залуурчаа хїчээр буулгачихдаг,донгио бол за яахав гээд залуурчийнхаа ярьснаар хїлээгээд л зогсож байдаг,Улсын амьдрал зогсох ёсгїй тул зарим залуурчид нь хаягддаг,зарим нь мэргэжлээ дээшлїїлээд галттэрэгээ илїї хурдлуулдаг
2011-02-28 | 15:52:24 | 202.72.245.190 | |
Зочин Улстєрийн їйл ажиллагааны мєчлєг ,нєхцєл байдал хувь хїнийхээс илїї цар хїрээтэй тул їнэнч нєхєрлєл гэсэн хэмжїїр їйлчилдэггїй,Цаг їеийн хурднаас хоцрогдсон нь баяртай їлддэг,шинэ нєхцєлд ажиллах бололцоотой нь эрчтэй ,мэдрэмжтэй нь нийлдэг,шинэчлэгддэг жамтай
2011-02-28 | 14:41:48 | 202.72.245.190 | |
Зочин Ерөнхийдөө бол нүцгэн үнэнийг л хэний ч талд оролгүй хэлсэн л бана ш дээ, Энхбаяр энд ибчигдсэн ааш зантай, хэлээд байгаа үйлдлүүд хийж байгаа юу байгаа үнэн биз дээ, Тэр Иргэний хөдөлгөөнийхөн байна Энхбаярыг л арчаад хаявал болох юм ярьж явсан хүмүүс одоо Энхбаярын мөнгөөр хармайгаа дүүргэчээд эсрэг хуцаад л явж байна, Эрдэнийг Түгжил биш гэж хэн хэлэх бээ тиймүү, Зүгээр л зах зухаас нь үнэн энэ шүү гэдгийг баталсан байна, Овоо ш дээ бас ийм нэг шударга бичдэг хүн байна гэдэг чинь, өнөө Энхбаярын хөлсний бичээч нар удахгүй шаагилдаад л ороод ирэх байх даа энэ дээр хэхэхэххэ
2011-02-28 | 13:47:54 | 121.180.214.26 | |
Зочин Монголд гадныхны хєрєнгє оруулагчдын хїсээд байгаа САЙН засаглал тогтоогїй цагт дээр бичсэн олон тайлбар цагийн эрхэд нєлєєлєхгїй,Ард тїмэн хэн байх нь хамаагїй єєрчлєлтєд хїргэж чадах хїнийг л хїснэ,Цус урсгаад ч дарж чаддаг цаг єнгєрсєн гэдэг нь араб энэтхэгээс харагдаж байна,Єнєєгийн НЭГДЭХ гэдгийн ХУЙВАЛДААНЫ зарчмаар зохион байгуулаад байгаа нєхдїїдийг нэвт харж байна,21 ямнга буюу 4 шил архины мєнгє нэмэр болохгїй,Дунд шатны авилгалчид чинь бїхнийг унтрааж байна,
2011-02-28 | 10:41:57 | 202.72.245.190 | |
Зочин махн шударга ёсний эцсийн найдлага гэж бодож бна
2011-02-28 | 10:40:56 | 68.185.103.241 | |
Зочин захиалгийн бичвэр. энхбаярийг дэмжиж бна. монголийн толоо хамгийн ихийг хийж чадсан хун.
2011-02-28 | 10:38:52 | 68.185.103.241 | |
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|