 |
|
 |
|
Монголын хувьд энэ салбарыг хөгжүүлэх, хараал биш , ерөөл болгох үүд хаалга нээлттэй гэв |
|
|
 |
|
 |
Монголын хувьд энэ салбарыг хөгжүүлэх, хараал биш , ерөөл болгох үүд хаалга нээлттэй гэв
2011-03-03Монголын Эдийн Засгийн Чуулган хоёр дахь өдрөө үргэлжлэн, өндөрлөж байна.  Одоо 18.30 цагаас өнөөдрийн нэгдсэн хуралдааныг тоймлон хэлэлцэх юм. Хоёр өдрийн чуулганы хүрээнд 15 салбар хуралдаан болохоор товлогдсон. Товлосон 15 хурлын 9-нь өнөөдөр боллоо. Өнөөдрийн салбар хуралдаануудаас Санхүүгийн зах зээл, Өрсөлдөх чадварын хэмжүүр, Кластер, Инноваци гэсэн сэдэвт хурлуудын танхим оролцогчоор дүүрэн байв. Эрдэнэс Тавантолгойн хувьцаанаас иргэн бүр хүртэж, Хөрөнгийн зах зээлд бүх олноороо хөл тавих гэж буй энэ үед, зөвхөн иргэдэд бус улстөрчдөд ч мэдэх ёстой зүйлс их байгаа нь, хурлуудын үеэр тодорхой харагдаж байлаа. Гэхдээ эсрэг тэсрэг байр суурьтай Иргэний нийгмийн төлөөлөл болоод, Хувийн хэвшлийнхэн, Төр засгийн нөхдүүд, Гадаадын хөрөнгө оруулагчид нэг дор чуулж санаа оноогоо солилцох өргөн боломжийг чуулган олгож буй юм.
Дэлхийн банк, Олон улсын вальютын сан, засгийн газар, Монгол банкны төлөөлөгчид оролцож буй чуулганы Уул уурхайн хөгжилтэй холбоотой асуудлаарх нэгдсэн хуралдааныг CNN-ий нэртэй сурвалжлагч Стан Грант хөтлөн явууллаа.
Өнөөдөр Харвардын их сургуулийн профессор Жефрри Франкел “байгалийн баялагийн хараал” сэдэвт судалгааны хүндэт лекцээ унших байсан Оролцогчид ч хүлээж байсан. Гэвч АНУ ын Востонд цаг агаар муудсаны улмаас нислэг нь цуцлагдаж тэр ирсэнгүй.
CNN-ий сэтгүүлч Стан Грант “Монгол улсад Голланд өвчин гэсэн нэр томьёо зохихгүй гэж би бодож байна. Уул уурхайн салбарынхан хөгжил, менежментийг судлахад институт_ бодлого нь байна. Гол нь сахилга бат чухал. Голландын жишээ гэвэл би өөрөө 1958 онд төрсөн. 1960 онд байгалийн хийн баялагтай орон гэдгээ зарлаж, 1970 оноос төсвийн орлого нэмэгдэж эхэлсэн. Түүнийгээ бага орлогтой хүмүүст нийгмийн халамжийн чиглэлээр өгч, их хэмжээгээр зарцуулж байсныг хэдий би тухайн үед бага байсан ч санаж байна. Цалин гаа ч огцом нэмэгдүүлж байлаа. Харин монголын хувьд энэ салбарыг хөгжүүлэх, хараал биш , ерөөл болгох үүд хаалга нээлттэй байна шүү дээ. Наад зах нь газар зүйн байрлалын хувьд дэлхийд нөлөө бүхий 2 хөрштэй. Гурав дагч түншүүдтэйгээ сайн харилцаатай нь дээр сонгох боломжтой гээд нэрлэж болно. Тиймээс би Монголд голланд өвчин нүүрлэнэ гэдэгтээ санал нэгдэхгүй байгаагийн дээр байгалийн баялагийн хараал тусахгүй харин ерөөл болгох орон гэж бодож байгаа” гэж байсан юм.
Харин одоо Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээхдээ Ерөнхийлөгч юу гэж өгүүлснийг хүргэе.
“Энэ чуулганы 2 дахь өдрийн хуралдааныг нээх боломж олдож байгаад туйлын баяртай байна. Монгол нутагт хавар ирж байна. Бүх юм урган төлждөг ийм сайхан цаг үе ирж байна. Энэ чуулганы үйл ажиллагаанд манай иргэд, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд, судлаачид, хөрөнгө оруулагчид маш их идэвхтэй оролцож байгаад туйлын баяртай байна. Монголын хөгжлийн асуудлаар ийм чуулга, хэлэлцүүлэг байнга болж байх ёстой. Яагаад гэвэл шинэчлэл өөрчлөлт нэг удаагийн биш, байнгын үйл явц юм. Ийм учраас Монгол Улс шинэчлэгдэж өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн орчинд зохицож хөгжлөө урагшлуулахын тулд байнга түүнтэй алхаа нэг явж байх ёстой. Монголын нийгэм бол эрх чөлөөтэй, нээлттэй нийгэм. Монгол Улсын улс төр, эдийн засаг бол энэ бүс нутагтаа хамгийн либерал, хамгийн чөлөөтэй системтэй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
Тэгэхээр чөлөөт системтэй нийгэмд нэг давуу тал байдаг. Сайн санаа байнга гарч байдаг. Бүтээн байгуулалт, шинэ үзэл санаа биелэх боломж байдаг. Хувь хүний санаж сэдэж байгаа зүйл бүхэн биелэх боломж байдаг. Ард иргэдийнхээ, хамтран ажиллагсдынхаа хийх гэж байгаа санааг ажил хэрэг болгохын тулд төр туслах үүрэгтэй. Ер нь төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэх, тэднээс гарсан шинэ санааг ажил хэрэг болгох явдал байдаг. Ийм уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр ард түмэндээ үйлчлэх гэдэг бол нээлттэй нийгэмд ажиллаж байгаа төрийн гол үүрэг юм. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Төр бол хүний үргэлжлэл, хүн бол төрийн үргэлжлэл биш ээ. Төр бол эрх ямбыг бүтээгч биш. Нээлттэй нийгэмд төр бол шинэ сэргэг сайн үйлчилгээг бүтээгч уур амьсгалыг бий болгогч юм аа. Улс байгаа учраас иргэн байгаа биш, иргэн байгаа учраас улс байгаа юм. Засаг байгаа учраас иргэн байгаа биш, иргэн байгаа учраас засаг байгаа юм. Ийм учраас манай засаг төрийн гол үүрэг бол иргэндээ үйлчлэх.
Энэ эдийн засгийн чуулганы бас гол зорилго бол тухайн жилийн өнгийг тодорхойлоход оршиж байгаа. Энэ жил монголчуудын билэгдлээр туулай жил гарч байгаа. Хөгшид, хүүхдүүдэд зөөлөн ийм жил юм. Туулай гэдэг амьтан өөрөө хурдтай. Тэгэхээр туулай жилд шийдвэр гаргагчдын түвшинд ямар асуудал чухал байна, монголын ард иргэдэд ямар асуудал чухал байх нь вэ гэдэг нь энэ чуулганы үзэл санааны хүрээнд яригдаж, зөвшилцсөн асуудлууд томоохон шийдвэрүүд, томоохон ажил хэрэг болж байх нь чухал юм. Тиймээс энэ эдийн засгийн чуулган бол хамгийн чухал арга хэмжээ юм. Энэ туулай жилд иргэд рүү, орон нутаг руу эрх шилжсэн ийм жил болно. Хэлэлцүүлгийн үеэр хүмүүсийн их ярьж байгаа зүйл бол хүний хөгжил. Хүнээ хөгжүүлэх бол монголын хөгжлийн гол зорилго гэж ярьж байгаа. Үүнээс цааш нь хүн яавал хөгждөг юм бэ, ямар хүн хөгждөг юм бэ гэдэг дээр дахиад нэг бодох хэрэгтэй. Тэгэхээр хүн эрхтэй байж л хөгжинө. Эрхгүйгээр хөгжих тухай ярих боломжгүй. Эрх шилжүүлээгүй байхад хүн оролцох тухай ярилцах ч боломжгүй. Хүмүүсийн өмнөөс төр засаг нь, удирдагч нар нь, Ерөнхийлөгч нь боддог оронд бол хүний хөгжлийн тухай асуудал байхгүй.
Хүмүүст эрх шилжсэн тохиолдолд баялаг бүтээхэд оролцох боломж бий болно. Жишээ нь хөдөөний иргэд гэхэд манай сум, аймгийн нутаг дэвсгэр дээр ийм хэмжээний мал байх бэлчээрийн даацтай, түүнээс хэтэрвэл татвар төлөх юм байна. Би энэ санаачилгыг гаргаад сумынхаа иргэдийн хурлаар хэлэлцүүлээд татвар төлөлтийн ажлыг хэрэгжүүлэх юм байна. Үүнд би оролцох ёстой. Ийм ойлголт нөхцөл байх юм бол хүмүүс оролцоно. Ерөөсөө эрхийг дагаж баялаг бий болдог. Баялгийг дагаж оролцоо бий болдог. Хамгийн гол нь энэ оролцооны эрхийг шилжүүлэх асуудал юм.
Үл хөдлөх хөрөнгийн татварын асуудлыг орон нутагт өгье. Тэр ямар хувь тогтооход, юун дээр татвар ногдуулахад иргэд оролцдог байя. Хүн амын орлогын татвар байна. Ийм татвар байна гэдгийг, түүний хэмжээ хэлбэлзлийг Улсын Их Хурал тогтооно. Тэр хэлбэлзлийн хүрээнд хэд байхыг тогтоож хэрэгжүүлэх эрхийг нь иргэддээ өгье. Байгаа газраа хүн яаж төр баялгийг бүтээх, яаж түүнд оролцох вэ гэдэг дүрэмтэй болъё. Хүмүүс гайхаж байж магадгүй, би хотын дүрмийн тухай, сумын дүрмийн тухай, аймгийн дүрмийн тухай ярьж байсан. Хүмүүс хэлэлцээд тэр дүрмээ баталдаг байх ёстой. Манай сумын газар нутагт хөрөнгө оруулалт орж ирвэл бид ингэж оролцоно. Энд орж ирж байгаа хөрөнгө оруулагчид манай сум, манай аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө бидэнд танилцуулна. Хэрвээ тэр төлөвлөгөө батлагдвал ажил цааш явна. Энэ оролцооны эрхийг нь иргэдэд өгчихвөл ийм эдийн засгийн чуулган сум, аймаг, газар бүхэнд болох юм. Тэгээд тэндээс тодорхой үр дүн гарна. Ерөнхийлөгчийн хувьд гарч байгаа шинэ санал, санаачилгыг дэмжих ажил өрнүүлж байгаа. Бүр шинэ бүтээн байгуулалтын шагнал бий болгосон. Аймаг бүхэнд, сум бүхэнд, хотод туулай жилд бүтээн байгуулагдаж байгаа тэр сайхан зүйлээ ард иргэдээрээ ярилцаж санал аваад шалгаруулдаг байх хэрэгтэй. Тэр шалгарсныг нь улс орондоо, сум орон нутагтаа зарладаг байх ёстой. Нүүдэлчдэд нэг дутагдал байдаг. Юм бүтээж орхихдоо дургүй. Бид өчигдөрхөн мориноосоо буусан улс. Тийм учраас энэ сэтгэхүй хадгалагдаад байна.
Одоо бид юм бүтээдэг, юм хийдэг ард түмэн болох ёстой. Ийм ард түмэн болохын тулд энэ санаачилга, энэ эрхийг иргэддээ өгөх ёстой. Бүр бодитойгоор хуулиар олгох ёстой юм. 76 тэрбум төгрөгийг нэг нэгээр нь УИХ-ын гишүүд хувааж аваад орон нутгийг яаж хөгжүүлэх тухай ярих нь буруу. Шийдвэр гаргадгаараа далимдуулж өөрсдөө хөрөнгө оруулах эрхийг аваад түүнийг хуваарилж байна гэсэн үг. Танил талтай компаниараа дамжуулж бизнес хийж суудаг нь буруу. Үүнээс салах ёстой. Энэ буруу, ард иргэдээс болохгүй байна гэж шүүмжлээд байгаа зүйлүүдийг бид засах ёстой. Тэгэхдээ төр засаг сонсож, шийдвэр гаргаж алдаа дутагдал дээрээ суралцаж байгаа гэж би бодож байгаа. Энэ чуулган ямар учраас амжилттай болж байна вэ. Энэ чуулганд манай төрийн байгууллага хөрөнгө оруулагч ажил хэрэгч хүмүүс, ард иргэд оролцох эрхийг нь өгсөн учраас шүү дээ. Зөвхөн ярих эрх биш, ярьсан зүйлээ ажил хэрэг болгох эрхийг орон нутаг, ард иргэд рүүгээ шилжүүлэх ёстой. Иргэдийн төлсөн татвар бол элсэнд асгасан ус биш ээ.
Манайхан болохоор хөрөнгө оруулагч ч бай, аж ахуйн нэгж ч бай татвараа төл, тэгээд л болоо гэдэг. Татвар төлсөн бол миний оруулсан мөнгө хэр зэрэг үр дүнтэй зарцуулагдаж байна гэдэгт тавих хяналт нь ард иргэддээ байх ёстой. Тэгвэл төр ард иргэдтэйгээ хамтарч үр дүнтэй хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Би тэрбум тэрбумаар нь татвар төлөөд байдаг, гэтэл энэ мөнгө хаашаа явж байна вэ? Энэ мөнгийг орон нутгаа хөгжүүлэхэд зарцуулъя гэж татвар төлөгчид шаардлага тавих ёстой. Иргэдийн орлогын татварыг яагаад бий болгосон юм. Тэр шаардлагыг тавих эдийн засгийн үндсийг бий болгох гэж л орлогын татварыг бий болгосон гэж бодож байна.
Тэгэхээр татвар төлөгчид хөгжлийн төлөөх түншүүд болж хувирах ёстой. Зөвхөн нэг татвар төлөгч биш, хөгжлийг хамтран бүтээгч, шинэ санааг гаргагч, энэ улс орны хөгжлийн төлөө хамтран санаа зовогч болох ёстой. Хэрвээ сайн санал санаачилга байгаа бол өөрсдийгөө төлөөлдөг УИХ-ын гишүүдээрээ, Ерөнхийлөгчөөрөө дамжуулаад тавь л даа. Миний гол үүрэг бол Монголд гарч байгаа сайн санаачилгыг ажил хэрэг болгоход зуучлах, болж өгвөл түүнд нь туслах явдал. Үнэхээр монголыг хөгжүүлэх тийм санал гарах юм бол хуулийн төсөл боловсруулж, хамтран ажиллахад би бэлэн байна. Ийм зориг хүсэл эрмэлзлэл манай Засгийн газарт ч байгаа. УИХ-ын гишүүдэд ч бий гэж бодож байна.
Дараагийн санаа бол Ашигт малтмалын тухай асуудал. Ашигт малтмал бол улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал асуудал боллоо. Яагаад ийм чухал сэдэв болоод байгааг бид бүгдээрээ бодох ёстой. Ашигт малтмал гэдэг бол хамгийн тод ул мөр үлдээдэг бизнес юм. Энэ бол шууд утгаараа ч, нөгөө утгаараа ч гэж ойлгож болно. Зөвхөн экскаваторын шанагаар хутгаж аваад мөр үлдээдэг гэсэн утгаараа биш юм. Улс орны хөгжил, тухайн ард түмний түүхэнд мөрөө үлдээдэг учраас, монголын нийгэм нээлттэй учраас хүн бүхэн санаа зовж байна. Бүгдээрээ уурхайчин болчихлоо гэж шүүмжлээд байна. Бүгдээрээ уурхайчин болдоггүй юмаа гэхэд санаа зовдог байх ёстой.
Монголын хөгжилд энэ ашигт малтмал бахархлын ул мөр үлдээх ёстой. Хөгжил дэвшлийн тод ул мөр үлдээх ёстой. Түүнээс биш шарх, сорви болж үлдэх ёсгүй. Байнга сэдэрч байдаг шарх биш ээ. Хагарал тэмцлийн ул мөр болж үлдмээргүй байна. Эрх ашгийн хойноос, их мөнгөний хойноос хөөцөлдсөн, түүний төлөө тэмцэлдсэний ул мөр болж үлдээмээргүй байна. Тэгэхээр энэ нь бүтээн байгуулалтын ул мөр болж үлдэх ёстой, хүмүүст хэрэгтэй юм болж үлдэх ёстой. Энэ ашигт малтмалын үйл ажиллагаа, энэ бизнес гэдэг бол цагаан мөртэй бүтээн байгуулалт болж явах ёстой гэж бодож байна.
Хүмүүс ярьж эхэлж байна. Ашигт малтмал бол үнэхээр мөнгө юм, үнэхээр ашиг юм, бизнес юм гэсэн ойлголт бий болж байна. Нөгөө талд нь ашигт малтмалаас айх, болгоомжлох сэтгэл төрж байна. Монгол Улс чинь ийм их баялагтай, ийм их боломжтой байгаа нь үнэхээр ерөөл юм уу, аль эсвэл буруу зүйл юм уу гэж болгоомжлох байдал бий болж байна.
Миний хэлэх гээд байгаа гол санаа бол өнөөдөр ашигт малтмалын бизнест өөрчлөлт хийх цаг болсон гэх гэсэн юм. Энэ өөрчлөлт бол ашигт малтмалын бизнест гарах болно. Дэлхий нийтээрээ ингэж өөрчилж байна. Энэ ямар өөрчлөлтийн тухай ярьж байна вэ? Хариуцлагатай уул уурхайн тухай ярьж байна. Хөрөнгө оруулагчид, засаг төр, бүгдээрээ бодох ёстой. Хариуцлагатай уул уурхай гэж миний ойлгож байгаагаар ил тод уул уурхайг хэлнэ. Нийгэмд хандсан урт удаан хугацааны хөтөлбөртэй, иргэд, орон нутгийн хөгжилд нөлөө үзүүлэх тийм уул уурхайг хэлж байгаа юм. Уул уурхай бол зөвхөн авдаг биш, үлдээдэг, тухайн улс оронд ашиг нь үлддэг, хөгжлийн шинэ боломж олгодог, бизнес эдийн засгийн бичил орчин бүрддэг байх ёстой. Монгол орон олон малтай. Зуд болоогүй байхад бүр 50 сая хүрч байсан. Одоо 33 сая мал тоологдсон байна. Тэгвэл тэр мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эцсийн боловсруулалт хийдэг өндөр технологи, боломж бидэнд үлдэх ёстой. Үүнийг хөрөнгө оруулагчид ч, төр засаг ч, ард түмэн ч шаардаж байх ёстой.
Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулаад шаардлагатай газар нь экспортлож гаргамаар байна. Өндөр технологийг дагаад бас дэд бүтэц үлдэх ёстой. Монгол оронд тээврийн гэх мэт сайн бүтцүүд бий болох ёстой. Шинэ сумын төв гэж хоёр жил ярилаа. Томоохон хөрөнгө оруулагчид тэр төслийг санхүүжүүлэхэд, тэр төсөл дээр баталгаа өгөхөд санаачилга гарга л даа. 330 сумынхаа төвийг бүгдийг шинэчлээд, сургууль нь шинэ, эмнэлэг нь шинэ, спортын талбай нь шинэ, Засаг даргын үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага нь ч шинэ болог. Жил бүхэн хөрөнгө оруулдаг, жил бүхэн тэр байшин нурж унадаг. Жил бүхэн төсөв шаарддаг. Ингэж 90 жил явлаа. Одоо төгсгөл болгоё. Үүн дээр хамтарч ажиллацгаая л даа. Тэнд халуун устай, хаана ч амьдарсан адилхан нөхцөл байдалтай болгоё л доо. Ямар учраас Улаанбаатарын монгол, эсвэл өөр алслагдсан газрын монгол гэж хоёр монгол байх ёстой юм бэ. Иймэрхүү зүйлүүд дээр хамтарч ажиллаач дээ. Ашигт малтмалын асуудал бол эдийн засгийн асуудал биш, нийгмийн асуудал, улс төрийн асуудал болсон. Ашигт малтмал зөвхөн хөрсөн дээр мөрөө үлдээдэг биш, хүний зүрх сэтгэлд мөрөө үлдээдэг болсон. Ийм учраас тэнд байгаа ард иргэдийн зүрх сэтгэлийг нааш татахын тулд тэр хүмүүсийн хүсэн хүлээж байгаа зүйл дээр хамтарч ажиллахыг хэлж байна. Үүнийг шинэ уул уурхай гэж хэлж болно. Үүнийг ашигт малтмалын салбарт ирж байгаа, ирэх ёстой өөрчлөлт гэж нэрлэж байна. Ашигт малтмалын бизнесийг дагаад шинэ каластер бий болох ёстой. Шинэ үйлчилгээнүүд бий болох ёстой. Үйлдвэржилтийн тухай хамгийн их ярих ёстой. Ашигт малтмалын үйл ажиллагааны энэ шинэ хэлбэрүүдийг дагаад хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд бий болох ёстой. Байгаль орчин, ногоон эдийн засгийн суурь тавигдаж эдийн засаг хөгжиж ёстой юм гэдэг нь харагдах ёстой. Сэргээгдэх эрчим хүч, энэ бүхэн эндээс эхлэх ёстой. Түүнээс биш гэрээ байгуулсан, татвараа төлж байгаа гээд яасан нь мэдэгдэхгүй шийдвэр гаргадаг хэдэн хүний хооронд энэ орлого дуусах юм бол байж болохгүй л дээ.
Би юу гэж хэлэх гээд байна гэвэл энэ жил ашигт малтмалын хууль бүрнээрээ өөрчлөгдөнө. Энэ хаврын чуулганаар өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Хайгуулын лицензийн олгохгүй байх хугацааны сунгалтыг 4 дүгээр сарын 30 гэж тогтоосон байсан. Тэгэхээр энэ өөрчлөлт бүр их ойрхон болох нь байна шүү. Зарим нь энэ тухай анх сонсож байна гэж бодож магадгүй. Бид энэ тухай 10 жил ярьж байна. 10 жил ярихдаа та бүхний яриа хэлэлцээнд сануулга өгсөөр байсан. Одоо ч энэ тухай яриа хэлэлцээ явагдана. Яг чухам юуг өөрчлөх юм бэ? Саяын миний хэлсэн өөрчлөлтүүд энэ ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөд орох ёстой. Хаврын чуулган завсарлахад Монгол Улс шинэ ашигт малтмалын хуультай болно гэсэн зорилго тавьж байна. Тэгэхээр энэ өөрчлөлт Монгол Улсын хуульд нь тусах юм байна, төр засгийн бодлогод нь тусах юм байна. Ашигт малтмалын орчин сайжрах юм байна. Бид аливаа өөрчлөлтийг муужрах биш сайжрах зүйл гэж харж байгаа. Сайн өөрчлөлтүүд гарах ёстой. Энэ хүлээлт хэлэлцүүлэг бүхэнд тусах ёстой. Ноднин чуулган болж бодитой үр дүн гарсан. Энэ тухай Ерөнхий сайд ярьсан учраас би давтах хэрэггүй. Би саяхан Монголын өрсөлдөх чадварын тайланг харлаа. Монголд өрсөлдөх чадварын төв бий болоод тусгай тайлан гаргасан байна. Энэ бол маш чухал зүйл. Өрсөлдөх чадвартай бүхэн амьдрах чадвартай гэдгийг бид ойлгож байгаа. Бид өөрийн хэмжүүртэй болох ёстой. Бид хаана явж байгаагаа мэдэх ёстой. Ижил түвшинтэй улсуудын хаана нь явж байна. Энэ жил бид энд явж байна, ирэх жил бид тийм түвшинд хүрсэн байна гэсэн зорилго тавьж байх ёстой.
Улс төрд ойрын үед гарах томоохон өөрчлөлтийн тухай хэлье. 2012 онд УИХ-ын сонгууль болно. Хойтонгийн өдийд гэхэд Монголын улс төр чинээндээ тултал халсан байх болно. Гэхдээ өнөөдөр манай улс төрчид, парламентын гишүүд нэг том сургамжийг авсан. Ерөнхийлөгч ч авсан. Их хэмжээний бэлэн мөнгө амалж батламж бичиж өгдөг нь буруу юм байна гэдгийг ойлгоцгоосон. Энэ бол сайн мэдээ. Ирэх жил болох сонгууль бол үйлдвэржилт, бүтээн байгуулалт, иргэдийн оролцоо тойрсон улс төр, яавал монголын нийгмийг сайн болгох вэ, яавал байгалиа хамгаалах вэ, яавал шинэ эдийн засгийг хөгжүүлэх вэ гэдэг сэдвүүд л гол болно. Ажил хийж байгаа, юм бүтээж байгаа хүнээ дэмждэг төрийн бодлого бий болно. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад, одоо ч гэсэн зөвшилцөлд хүрсэн хуулийн төсөл нь бэлэн байгаа. Дахиад бэлэн мөнгөний амлалт Ерөнхийлөгчийн сонгууль ч бай, Их хурлын сонгууль ч бай, орон нутгийн сонгууль байхгүй.
Улс төрийн сургамж бол хойно нь байдаг. Энэ удаад 4 жилийн дараа сургамж нь ирж байна. Одоо бодит ажил болгох ёстой.
Монгол Улс ашигт малтмалын ил тод байдлын санаачилгад нэгдэн орсон. Тэр ил тод байдлын шалгуураар хийгдэж байгаа уул уурхайн бизнес сайн үр дүнтэй байгаа. Энэ ил тод байдал ард иргэдийн нийтийн ойлголт болж хувирах ёстой. Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Мөн саяхан Давосын уулзалтаар Дэлхийн эдийн засгийн чуулганы авлигын эсрэг түншлэлд нэгдэн орсон. Энэ түншлэлд нэг утга учир бий. Түүнийг санаачлагчид нь төр биш, хувийн хэвшлийнхэн. Төрд үлгэр үзүүлье, хувийн хэвшил өөрөө нээлттэй, цэвэр, зөв удирдлагатай байж төрийг дагуулъя гэсэн утгатай юм. Өнөөдрийн зарим судалгаагаар төрд авлига байна. Хувийн хэвшилд ч төрөөс дутахааргүй авлига байна.
Тэгэхээр хувийн хэвшил, иргэний нийгмийнхний ярьдаг зүйл бол маш том мөртлөө эргээд харахад өчүүхэн жижиг сонирхол, мөнгөний ашиг сонирхол, өчүүхэн жижиг юмнаас үлдэж хоцорсон, түүнд оролцож чадахгүй байгаагийн гоморхол яваад байдаг. Энэ зүйлийг тойруулж ярих нь чухал шүү.
Өмнөговийн эдийн засаг гэсэн сэдвээр ярилцъя л даа. Тэгээд тэр нь Өмнөговьд болог. Баян-Өлгий, Дорнодод бас ийм хэлэлцүүлэг яваг. Зүүн хараа, Хархоринд бас ийм хэлэлцүүлэг болог. Ийм маягаар жилийн турш тойроод болж байх ёстой. Ганц удаа хоёр гурав хоног ингэж хэлэлцэх нь бидний хүссэн үр дүнд хүргэхгүй байх болов уу гэж бодох юм. Ноднин жил Фернандо Де Сото энэ индэр дээрээ өмчийн эрх, өмчийг лицензжүүлэх тухай ярьж байсан. Энэ сэдэв мартагдаад зарим нэг төсөлд л дурдагдаж байна. Засгийн газрын зүгээс энэ сэдэвт онцгой анхаараасай гэж хүсэж байна. Засгийн газрын зүгээс ойлголцлын санамж бичигт хүртэл гарын үсэг зурсан шүү дээ. Тэр нь зүгээр санамж бичиг чигээрээ үлдчих гээд байна. Тэгэхээр энэ жил ярьсан гол сэдэв юу болов гээд үр дүнг хэлэлцэж байх ёстой болов уу.
Энд оролцож байгаа бүх хүмүүст талархаж байна. Төрийн харж чадахгүй байгаа бүхнийг харж, сонсгож чадахгүй байгаа зүйлийг сонсгож байгаа. Төрийн чих нээлттэй байх өдрүүд үргэлжилж байна гэж ойлгож байна. Төр та бүхнийг сонсож байна. Мөн төрөө ч та бүхэн сонсож байгаа. Уг нь төр нээлттэй байх ёстой. Энд гарч байгаа санал санаачилга ажил хэрэг болох юм бол Монголын нийгэм сайхан болноо. Монголын нийгэм нээлттэй учраас би өөрийнхөө төр засаг, ард түмний явж байгаа замд итгэдэг. Би бол удирдаж байгаа төр засгийн, намын бодлогын хэрэгсэл биш. Би бол энэ бодлогыг тодорхойлогч гэдгийг монгол хүн бүр өнгөрсөн 20 жилд ойлгосон. Энэ л хамгийн гол ололт...” гэсэн юм.
"Шууд" |
| Монголын хувьд энэ салбарыг хөгжүүлэх, хараал биш , ерөөл болгох үүд хаалга нээлттэй гэв |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино 10:34 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ.
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. »»
|
|
МАН жил бүр 48 тэрбум төгрөгийг сонгуулийнхаа сүлжээнд зарцуулж байна 10:33 УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум
|
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр улсын төсвөөс жил бүр 48 тэрбум »»
|
|
Г.Дамдинням: Нөөцтэй хэр нь шатахуун өгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна 10:31 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот »»
|
|
Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 10:30 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Энэтхэг Номхон далайн
|
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Энэтхэг Номхон далайн »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
15 настай Бельги хүү докторын зэрэг хамгаалжээ 16:21 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана 15:05 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ОБЕГ-ын »»
|
|
Өвлийн Олимпын галт бамбарын буухиа Ром хотоос эхэллээ 15:00 Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох
|
Итали улс 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн чухал уламжлалын нэг болох »»
|
|
BTS хамтлагийн гишүүд тарах тухай хэд хэдэн удаа бодож үзэж байжээ 12:31 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ.
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тарах эсэх тухай хэд хэдэн удаа бодож үзсэн гэж ахлагч RM ярьжээ. »»
|
|
Сэрэмжлүүлэг: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөжээ 12:29 Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
|
Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. »»
|
|
Эрээн хотоос Монгол руу жимс ачигдаж байна 11:11 Эрээн хотын Хаоган хүнс, жимс, нарийн ногоо экспортын агуулахаас Монгол руу ачигдаж байна
|
Эрээн хотын Хаоган хүнс, жимс, нарийн ногоо экспортын агуулахаас Монгол руу ачигдаж байна »»
|
|
Булганы ИТХ засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрох нөхцлөө хангасан гэж үзжээ 10:42 Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын
|
Булган аймгийн ИТХ хуралдан, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Булган аймгийн засаг дарга Д. Пүрэв-Очирын »»
|
|
“СОР17” хурлын байршлыг ундны усны эх үүсвэрээс холдуулж цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд сонгожээ 10:39 Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх »»
|
|
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их, 33 хувьд дунд зэрэг, 25 хувьд бага, 21 хувьд хүндрэлгүй байхаар байна 10:27 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын »»
|
|
Улаанбаатарын уурын болон усан халаалтын зуухууд жил бүр 6.3 сая тонн орчим түүхий нүүрс шатааж байна 10:23 Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл
|
Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 100–4200 кВт-ын зуух ашигладаг өрхийн эрүүл »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ 09:53 Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан
|
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан »»
|
|
Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|