 |
|
 |
|
С.Баяр: Улсын ерөнхийлөгч хүний шахалтаар гарын үсгээ зурдаг байсан болж байна уу? |
|
|
 |
|
 |
С.Баяр: Улсын ерөнхийлөгч хүний шахалтаар гарын үсгээ зурдаг байсан болж байна уу?
2011-03-11“Долдугаар сарын-1”-ний асуудлыг тэр үеийн ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяртай холбон тайлбарласан утгатай  мэдэгдлийг онц байдал тогтоох үед Монгол улсын ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр удаа дараа гаргалаа. Харин дээрх хэрэг, явдлын талаар С.Баяр юу ярьж байсныг уншигч танд дахин сануулах зорилгоор дараахь ярилцлагыг толилуулж байна. Хэсэглэн толилуулж буй энэ ярилцлагыг манай шилдэг нийтлэлчдийн клубийн гишүүн, “Өдрийн сонин”-ны албаны дарга Э.Энэрэл өнгөрсөн онд хийсэн нэгэн ярилцлагыг та бүхэнд хүргье.. Саяхан долдугаар сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Та юуны тухай асуух гэж байгааг гадарлаж байгаа байх. Олон хүн хоёр жилийн өмнөх тэр өдрийг дурсч, иргэд таван хүний халуун амийг нэхэж байна. Буруутай гэгдэж байгаа хүмүүсийн дунд таны нэр бас явж байгаа. Гэтэл та энэ сэдвээр ярихаас зайлсхийгээд байдаг юм шиг. Хэдхэн хоногийн өмнө танаас энэ талаар юм асууя гэсэн сэтгүүлчдэд "Үгүй дээ, үгүй" гэж хэлчихээд яваад өгч байх жишээтэй. Та яагаад энэ сэдвээс зайлсхийгээд, байр сууриа илэрхийлэхгүй яваад байдаг юм бэ? -"Долдугаар сарын нэгэн" бол өнөөгийн монголчууд бидний хувьд хамгийн эмгэнэлтэй, хамгийн эмзэг сэдэв болсон. Энэ бол босон суун ярьдаг, Төрийн ордны хонгилоор холхингоо хөнддөг сэдэв лав биш. Тийм учраас эртээд би чуулганы танхимаас гарахад намайг бүчээд авсан, энэ сэдвээр асуулт тавиад эхэлсэн сэтгүүлчдэд үүнийгээ учирлан хэлсэн. Тэд ч ойлгосон байх. Би энэ сэдвээс зайлсхийгээд, таг дуугүй яваад байгаа юм биш. Одоогоос яг хоёр жилийн өмнө, үйл явдлын өрнөлийн дараахан би Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын даргын хувьд ард түмэндээ хандаж байр сууриа албан ёсоор илэрхийлсэн, уучлал гуйсан. Тухайн үед хэлэх шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ хэлсэн байдаг. Өнгөрсөн намар УИХ-ын хэсэг гишүүдийн санаачлагаар энэ сэдвээр нээлттэй ярилцах үед ч би сэтгүүлчдийн асуултад хариулж байсан. "Буудах тушаал өгсөн үү" гэсэн тодорхой асуултад баримт нотолгоотой тодорхой хариултаа өгсөн. Тэрнээс бусдаар долдугаар сарын нэгний асуудлаар бусдын адил чанга чанга дуугараад, олон долоон юм яриад байх нь илүүц гэж боддог. -Яагаад? -Яагаад гэдэг нь дэндүү ойлгомжтой юм биш үү? Долдугаар сарын нэгний талаар өнөөдөр ам томтой болгон нь ярьж байна. Дээр нь би гээч этгээд тухайн үед Ерөнхий сайд байсныхаа хувьд, сонгуульд ялсан намын даргын хувьд байр сууриа хамгаалаад, өөрийгөө өмгөөлөөд, бусдыг буруутгаад суулаа гэж бодъё. Өнөөдрийн Монголын тулгамдсан гол асуудлаа шийдэхэд энэ нь тус болох уу, ус болох уу? Аньж ядаж байгаа гүн шархыг энэ нь сэдрээх үү, эдгээх үү? Үүнийг бодоод л илүү үг хэлчих вий гэж өөрийгөө хоёр жил татаж, дуугаа хурааж явлаа. Тэрнээс биш хэлэх юмгүйдээ, эсвэл хэн нэгнээс эмээсэндээ дуугүй яваад байгаа хэрэг огт биш. Тэгээд ч хэн нэгний чанга дуугарснаар, эсвэл түрүүлж дуугарсныхаар нь асуудлыг эцэслэн дүгнэхгүй нь ойлгомжтой. Дахин хэлэхэд бид өнөөдөр гол асуудал дээрээ хүчээ нэгтгэх ёстой гэж боддог. Эс тэгвээс цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид хөгжих үү, хөглөрөх үү гэсэн зааг дээр дэндүү удаж байна. -Тэгээд гол асуудал дээрээ хүчээ нэгтгэж байгаа нь энэ гээд энэ асуудлыг орхих ёстой гэж үү. Тантай адил бүгд энэ сэдвээс зайлсхийгээд, дуугаа хураагаад байвал юу болох вэ? -Дуугаа хураах ёстой гэж би хэлээгүй. Харин дуугарвал үнэн үг дуугарах ёстой л гэж хэлмээр байна. Долдугаар сарын нэгний эмгэнэлт явдлын үнэн учрыг олох ёстой. Хэн юу хийв гэдгийг бодитоор тогтоох ёстой. Буруутанд хариуцлага хүлээлгэх ёстой. Сургамж авах ёстой. Дахин давтагдахгүй байх бүх талын баталгааг бүрдүүлэх ёстой. Энэ бол ойлгомжтой. Гэтэл үнэн учрыг олохын оронд зарим нь эмгэнэлт явдлаар улс төрийн шоу хийгээд эхэлж байгаа юм биш үү. Бүгд харж л байна шүү дээ. -Юуг харж байна гэж? -2008 оны долдугаар сарын нэгэнд юу болсныг Монголын ард түмэн харсан. Хэн өдөөсөн, хэн өртсөн. Хэн дайрсан, хэн дайруулсан. Хэн шатаасан, хэн шатсан гээд бүх юм тодорхой харагддаг. Гэтэл дайрсан этгээд нь өнөөдөр хохирогч шахуу болчихоод чанга чанга дуугараад, том ам гаргаж хөмсөг зангидан сагаж явна. Өөрсдийнх нь өдөөсөн үймээний харгайгаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхний гашуудал зовлонгоор ээлжит шоугаа найруулж "Хариуцлага хаа байна" гээд орилж явна. Энэ нь зөв үү. Үүнийг шударга ёс гэж үзэх үү гэж асуумаар санагдаад өнөөдөр би тэсэлгүй хэдэн үг дуугарч байгаа нь энэ. -Долдугаар сарын нэгний үйл явдлыг сонгуулийн булхай луйврын эсрэг боссон ард түмний шударга тэмцэл гэж үздэг хүн олон байдаг. Үүнийг та арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ? -Миний үгүйсгэх, эс үгүйсгэх нь чухал биш. Бодит баримт чухал. УИХ-ын чуулган дээр яригдсан нэгэн баримтыг сануулъя. Долоон сарын нэгний жагсаал нь үймээн болсон. Тэр үймээнд оролцсон мянга орчим хүнийг баривчилж цагдан хорьсон байдаг. Тэдгээрээс хоёр зуу орчим хүн л хуруун дээрээ сонгуульд оролцсон тэмдэгтэй байсан гэдэг. Таван хүний нэг нь гэсэн үг. Оролцоогүй сонгуулийнхаа дүнг эсэргүүцнэ, тэмцэнэ гэж байх уу. Тэр өдрийн жагсаалд оролцсон иргэдийн тодорхой хэсэг нь сонгууль луйвар болсон гэж үзэж байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ долдугаар сарын нэгний жагсаал цуглаан, үймээн самуун, адал балмад явдлыг бүгдийг нь нийлүүлээд "Шударга бус сонгуулийн эсрэг боссон ард түмний шударга тэмцэл" гэх нь үнэнд нийцэх үү. Сонгууль луйвартай боллоо гэхэд тэр луйврыг дан ганц МАХН хийсэн гэхэд хэн үнэмших юм бэ. Энэ мэтээр асуугаад байвал урт жагсаалт болно биз. Үүгээр хязгаарлая. Тэгээд ч ярилцлага маань мэтгэлцэл маягийн юм болох гээд байна. Мэтгэлцэх, эсвэл өөрийгөө өмгөөлөөд өрөөлийг буруутгах бодол надад алга байна. -Тэр өдөр ямар ч үймээн шуугиан болсон байлаа гэхэд хүний амь л үрэгдэх ёсгүй байсан гэж олон хүн үздэг. Үүнийг сэргийлж чадаагүй учраас төр, төрийн цагдаа, түүнийг удирддаг Засгийн газар буруутай гэж үздэг хүн ч цөөнгүй. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь та байсан. Шулуухан асуухад та өөрийгөө буруутай гэж үздэг үү. Ерөөс тийм хэмжээний үймээн самуун гарахад Монголын төр бүхэлдээ бэлэн биш байсан гэдэгтэй та санал нийлэх үү? -Зөвхөн төр биш, хэн ч бэлэн байгаагүй юм шүү дээ. Тийм ч учраас бүгд цочирдсон. Бусдын тухай яриад яахав. Би хувьдаа ийм юманд бэлэн байгаагүй. Гэтэл юунд ч бэлэн байх нь миний албан үүрэг. Бэлэн байгаагүй учраас тухайн үед би буруу, зөв хөдөлсөн үү, алдсан бол юун дээр алдсан бэ гэдгээ одоо хүртэл эргэцүүлж боддог. Хүний амь хохирчих вий гэсэн бодол тэр аймшигт өдрийн гол бодол байсан. Тийм ч учраас доороосоо шатаж, дөрвөн талаасаа чулуу тоосгоор бөмбөгдүүлж байсан намын байрнаасаа тэнд байсан олон зуун хүнийг, түүний дотор сэтгүүлчдийг эсэн мэнд гаргах гэж нөхөдтэйгээ хамт байдгаараа үзсэн. Дараа нь шатсан байрнаасаа хамгийн сүүлд тавуулаа гараад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр "Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй" гэж Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагад тушаал буулгаж байсан. Гэлээ ч хүний амь үрэгдсэн... Олон юмыг нөхөж, сэргээж болдог. Хүний амийг л нөхөх аргагүй. Хүүгээ, дүүгээ, ахаа алдсан ар гэрийнхний зовлонг юугаар ч нимгэлэх боломжгүй. Ямар ч учирлал, мөнгө төгрөгөөр уй гашууг нь тайлах арга байхгүй. Тийм ч учраас уй гашуундаа гандаж яваа тэднийг эгцлэн хараад "Би огт буруугүй" гэж хэлэх эрх надад л лав байхгүй. Ийм эмгэнэл болсон байхад Засгийн тэргүүн буруугүй байна гэж үгүй дээ гэж боддог. Тиймээс буруутай бол түүнийгээ өөрөөсөө зайлуулах, огт буруугүй хүн болж харагдах бодол надад алга. Гэхдээ би л буруутай шүү гээд бүхнийг өөр дээрээ тохоод авах бодол ч бас алга байна. Тийм хуурамч өгөөмөр зан үнэн мөнийг тогтооход хэрэг болохгүй. -Алдсан бол юун дээр алдсан бол хэмээн эргэцүүлэн боддог гэж та сая хэллээ. Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад танай нам ялалтаа зарласанд хүмүүс их бухимдсан гэж үздэг. Энэ нь эхнээсээ буруу шийдэл байж, шаазгай суух овоохой нь болсон ч гэдэг? -2008 оны УИХ-ын сонгууль бол ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш хийгдсэн тав дахь сонгууль. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгууль гээд нэмбэл сонгуулийн тоо арав гараад явчихна. Энэ бүх сонгуулийн урьдчилсан дүн гарахад намууд хэвлэлийн хурал хийлгэж түүнийгээ танилцуулдаг тогтсон жишиг байдаг. Тэр жишгээрээ л явсан тул үүнийг буруу гэх, тэгэх тусмаа шаазгай суух, шаагих шалтаг болгох гээд байх нь хаашаа л бол. -Тэр өдөр таныг жагсаад ирсэн олны өмнө гарч ирээд байдлыг намжаачихаж болоогүй юм уу гэж бас ярьдаг. Үүнийг та юу гэж үздэг вэ? -Би гарч ирснээр жагссан гэхээсээ улангассан хүмүүс тайвшраад тараад явчих байсан гэж огт бодохгүй байна. Нэгд, тэр өдрийн жагсаал цуглаан урьд урьдынхаас огт өөр зорилго, агуулгатай байсан. "Уулзаж ярилцъя" гэсэн бодолтой биш "МАХН-ын байранд галын наадам хийе" гэсэн зорилготой тодорхой хүмүүс тэр жагсаалыг зохион байгуулж, шидэх чулуу, шатаах түлшээ фургон фургоноор урьдчилан базаасан байдаг. Үгүй гэж үү. Тийм хүмүүстэй энгийн номхон яриа өрнөх байсан гэж үү. Хоёрт, сонгуулийн урьдчилсан дүнг үгүйсгэж байгаа тийм хүмүүсийн өмнө би гарч ирээд "Уучлаарай, манай нам сонгуульд ялсан биш, ялагдсан юм байна шүү" гэж хэлэхгүй нь лавтай. Нэгэнт тэр үгийг хэлэхгүйгээс хойш би гарч ирснээр тэд тайвшраад явна, байдал намжаад сайхан болчих байсан гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн олдох юм уу? -Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой сэдвээр танаас асуулт асуух гэсэн юм... -Уучлаарай, Н.Энхбаяртай холбоотой сэдвээр ярих сонирхол надад алга. Учир нь, өнгөрсөн хавар энэ сэдвээр би хангалттай ярьсан. Олон ч асуултад хариулсан, байр сууриа ч тодорхой илэрхийлсэн байгаа. Энэ сэдвээр байн байн яриад байх сонирхол надад үнэндээ алга байна. Би ямар Энхбаяр судлаач биш. Надад судалмаар санагддаг илүү сонирхолтой сэдэв олон бий. Өөр сэдвээр ярья. -Үгүй ээ. Н.Энхбаяртай холбоотой биш, долдугаар сарын нэгэнтэй холбоотой сэдэв. Саявтар телевизийн хэд хэдэн сувгаар гарсан "Захиалгат нэвтрүүлэг"-ээр долдугаар сарын нэгний гол буруутнаар таныг нэр зааж тодруулсан байсан. Харин уг нэвтрүүлгийг Н.Энхбаяр захиалж хийлгэсэн гэх хүмүүс цөөнгүй байна. Өнгөрсөн бямба гаригт гэхэд л МҮОНТ-ээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ярилцлага өгч дээрх нэвтрүүлэгтэй санаа нэг зүйлс ярьж байна лээ. Та тэр нэвтрүүлэг, ярилцлагыг нь үзсэн үү? -Заримыг нь үзсэн, заримыг нь үзээгүй. Юу гэж? -2008 оны долдугаар сарын нэгэнд Онц байдал тогтоох тухай зарлигт Ерөнхий сайд С.Баяр шахаж байгаад Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулсан гэж тэр нэвтрүүлгээр гарч байсан. Нээрээ та Ерөнхийлөгчийг шахаж шаардаж байгаад тэр зарлигт гарын үсгийг нь зуруулсан юм уу гэдгийг танаас тодруулмаар байна? -Энэ асуултын агуулгыг эргээд сайн бод доо. "Ерөнхийлөгчөөр гарын үсгийг нь зуруулна" гэдэг чинь юу гэсэн үг вэ. Арай ч дээ. Дарж байгаад, гараас нь барьж байгаад зуруулчихсан хэрэг үү. Ямар балчир хүүхэд, эсвэл амьгүй албат байгаа биш дээ. Төрийн тэргүүн, Улсын маань Ерөнхийлөгч шүү дээ. Хэн нэгэн этгээд шахаж шаардлаа гээд гарын үсэг зурчихдаг байсан болж байна уу, тэгээд. Тэгээд ч онц байдал тогтоох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл албан ёсоор хэлэлцэж байгаад Зөвлөлийн гишүүдийн санал нэгдсэн учир зарлиг шийдвэр гардаг. Санал нэгдээгүй бол тэр зарлиг гарахгүй шүү дээ. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэрийн онцлог нь ийм юм. Мөн онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ-ын онцгой чуулганаар хэлэлцэн, эрх зүйн талаар баталгаажуулсан тусгай тогтоол гаргасан байдаг. Тэр зарлиг, дараа нь гарсан УИХ-ын тогтоол хоёр бол Монголын төр тэр хэцүү цаг мөчид бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрүүд мөнөөс мөн. Өөр юу хэлэх вэ дээ. Мэдээжийн, хэнд ч тодорхой байгаа юм шүү дээ энэ бүхэн чинь. -Мэдээжийн юм бол яагаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ийм юман дээр мэдэн будилаад, бусдыг буруутгаад сууж байна гэж? -Би үүнийг яаж мэдэх вэ дээ. Төрийн шийдвэрийг гаргалцсан төрийн тэргүүн асан маань өнөөдөр телевизээр алийгаа алдчихсан, өмнөхөө ор тас үгүйсгээд сууж байгаа нь дэндүү харамсалтай... Эх сурвалж: Баабар.мн |
| С.Баяр: Улсын ерөнхийлөгч хүний шахалтаар гарын үсгээ зурдаг байсан болж байна уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Улсын ерєнхийлєгч байж шахуулж байж гарын їсэг зурна гэдэг чинь утгагїй зїйл. Худлаа хэргээс мултрах гэж ********ж байгаа юм. Даанч мултарчихсан л даа. Їнэн харамс********тай
2013-09-23 | 09:50:49 | 49.0.195.14 | |
|
|
|
|
|

С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|