 |
|
 |
|
МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ |
|
|
 |
|
 |
МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ
2011-03-11Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн  баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.
Урианхайдаа жанжины цэрэг Сүн Улсын 30 мянган цэргийг хиар цохин 200 хөлөг онгоцыг нь буулган авав. Гэтэл Хубилайн зүгээс дайныг шуурхайлах талаар идэвхтэй санаачилга гаргахгүй байгаа нь дайныг удаашруулахад хүргэжээ. Хубилай тэр үед дайны талбарт бус, бүх хэргийг Урианхайдайд даатгаад Бээжинд амар жимэр сууж байв.
Аливаа үйлийн учир шалтгаан гэгч тун ялигүй мэт зүйлээс үүдэх нь бий. Мөнх хаанаас Хятад орны Ерөнхий захирагчаар томилогдсон Хубилай хятадын сэхээтнүүд болон цэргийн эрхтнүүдээр өөрийгөө хүрээлүүлэн, тэдний санаа бодлыг сонсон зөвшөөрөх нь их болж улмаар хятадын талыг баримталсан бодлого явуулж эхэлсэн нь Гүюг хааны дараа эзэмшил газар их, харьяат ард олонтой томоохон ноёд, ихэс дээдсүүд бие даах явдлыг илтэд эрхэмлэх болж, энэ байдал газар сайгүй үзэгдэх болсон их гүрнийг дахин сүр хүчээр нэгтгэн хураасан Мөнх хаан болон бусад олон монгол ноёдод тийм ч таатай байсангүй. Ерөөс анхнаасаа л монголчууд Хубилайг төдийлөн дэмжихгүй байснаас тэрээр өөрийн хүрээлэл, дэмжлэгт гарсан орон зайг хятадуудаар нөхөхөөс өөр аргагүй болж байжээ. Хубилайн нэр нөлөө зөвхөн Мөнхийг хаан ширээнд залсан Их хуралдайг даргалан хийлгэсэн үеэс л илэрхий өсөж эхэлсэн гэдэг.
Бүр 1252 онд хятад түшмэл Яо Шу “Цзинь-лянь-чуань” гэдэг газар шинэ хот барьж, нэрийг нь “Кайпин” хэмээн нэрлэхийг Хубилайд зөвлөн хэлж байжээ. Үзэсгэлэнт шар цэцэг ургасан хөдөө талыг хятадаар “Цзинь-лянь-чуань” гэдэг ажээ. Уг газар нь Шандийн шар тал агаад энд баригдсан Кайпин /одоогийн Шанд/ хот хожим 1260 онд Монгол гүрний нийслэл, улмаар 1266 онд Юан гүрний дээд нийслэл болон өргөжсөн юм. Хятад бичгийн түшмэлийн энэхүү санал Хубилайн Их хаан болох, улмаар Хятадад нүүдэллэн суурьших алсын эчнээ санаанд нэн тохирсон тул нэгэн хээнцэр орд харш барихаар болжээ. Хубилай хаан ахдаа хятад нутгийн янз янзийн амттай дарсыг өгч согтоож байгаад төрийн хэргийн их зүйлийг нууцгайлан ярьдаг байсан гэдэг.
Тэрээр Хархорумын гоёмсог орд харшаас дутуугүй ордыг монголын өмнөд хэсэгт Долнуур/Долооннуур/-ын орчимд буюу хятад түшмэлийн санал болгосон тэр газарт барих зөвшөөрлийг хүсэхэд Мөнх хаан дэмжжээ. Хубилай энэхүү шинэ хот байгуулах ажлаа шууд эхлэх гэтэл түүний алс хэтийн санаа зорилгыг таамагласан Монголын томоохон ноёд, түшмэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ялангуяа тэр үед Мөнх хааны дараа орох эрх мэдэл, нэр нөлөө бүхий байсан Аригбөх, Хархорин хотын дарга Алаандар ноён зэрэг Их хааны зарим түшмэд, ноёд Хубилай хятад түшмэд, жанжидийн үгийг дагаж их хаан ширээнд санаархаж байгаа тухай ч ажиг сэжиг авч, Мөнх хаанд “Хубилайн эрх ямбыг хязгаарлах, нэн ялангуяа түүнээр монголын их хааны ширээг залгамжлуулж яасан ч болохгүй хэмээн” удаа дараа сануулан хэлж байсан байна. Гэвч Мөнх хаан өмнө өгсөн зөвшөөрлөөсөө татгалзсангүй. Энэ талаар эрдэмтэн Ч.Далай “…Тэгэхдээ Монголын нийслэлийг нүүлгэх тухай асуудлыг тэр үед Хубилай хараахан тавиагүй байсан бөгөөд Мөнх хааны зүүдэнд ч тийм санаа ороогүй нь мэдээж. Мөнх хаан Хубилайд шинэ хот барихыг зөвшөөрөхдөө зөвхөн хятадыг захирах засаг захиргааны төв хэмээн үзсэн хэрэг” гэжээ. Гэсэн ч Мөнх хаан Аригбөх, Алаандар нарын үгийг чихний хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихсөнгүй. Ноёд, түшмэдийн ийнхүү болгоомжилсон нь өнгөцхөн харахад хожмын хаан ширээний төлөөх тэмцлийн уг суурийг тавьсан, ах дүүсийн хооронд яс хаясан хэрэг явдал мэт харагдаж болох ч ийнхүү болгоомжлохоос өөрцгүй байсныг дараа дараагийн хэрэг явдал харуулдаг. Иймд уг сануулгыг аргагүй Их хаанд хүчин өргөж буй шударга санаа, Монгол улс үндсээ бодсон язгууртнуудын сэрэмжлүүлэг байсан гэвээс зохилтой. Хубилайн дэргэд байсан хятад түшмэд их хааны ордны уур амьсгал Хубилайн эсрэг чиглэсэнд болгоомжлон Хубилайг ятгаж байгаад өмнөд орны эдийн засгийн эрхийг их хаанд сайн дураар өргөн мэдүүлсэн байна. Хэдий ийм болгоомж сэрэмжийг гарган, их хаанд хүчин зүтгэлээ илэрхийлсэн ч асар баялаг хийгээд уудам, хүчирхэг Хятад орон дахь Хубилайн нөлөөг Их хаан анхаарлаасаа нэгээхэн бээр ч холдуулсангүй байжээ.
Ингээд Хубилайн Өмнөд Сүнтэй хийсэн аян дайн бүтэл муутай байгаад Мөнх хааны цухал хүрч Сүн Улсыг дайлах ажлыг өөрийн биеэр удирдахаар болов. Тэрээр 1257 оны хавар Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хасч, түүний ойр шадар олон хятад түшмэд, жанжидыг их хааны эсрэг санаа агуулсан хэмээн хүнд ялаар шийтгэжээ.
1257 оны 10 дугаар сарын сүүлчээр өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо Монголын эзэнт гүрний засаг захиргааны төв болж байсан улсын нийслэл Хархориныг сахин хамгаалах болон нутагт үлдэх хатад хөвүүд, орд харш, түмт цэргийг захиран мэдүүлж байх хариуцлагатай үүргийг дүү Аригбөхөд даалгаж, түүний дэргэд хүү Уранташаа үлдээгээд явжээ. Сүнг дайлах цэргийн баруун жигүүрийг Мөнх хаан өөрөө удирдсан ба хан хөвүүдээс Цагаадайн ургаас Кушгай зэрэг хан хөвүүд, Тулуйн хүүхдүүдээс Муха болон Мөнхийн хүү Асутай, Ах дүү Дауту болон бусад хан хөвүүд, ноёдоос Курчи ноёны ургаас Балчик нар, Зүүн жигүүрт Отчиган ноёны хөвүүн Тогачар, Жүчи Хасарын хүү Есүнгэ ноён, Илжигдэй ноёны хүү Чакуле, ноёдоос Микули-Куянкагийн хүү Курмаши, Хонгирад омгийн Ильчи, Уруд овгийн Хөхтэй болон Бучир, Мангуд овгийн Мунка-Кулчар, Чаган нар оролцжээ. Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хассан талаар Рашид –ад-Дин арай өөрийг тэмдэглэн үлдээсэн байна. Түүнд дурдсанаар бол Мөнх хаанаас Хубилайг Зүүн гарын цэргийг удирдан дайнд оролцохыг хэлэхэд их авга Бэлгүдэй ноён “Хубилай нэг удаа дайнд өөрийн хэргээ бүтээсэн, одоо түүний хөл өвчтэй байгаа учир аян дайнаас чөлөөлье” гэж учирлан хэлэхэд Мөнх зөвшөөрчээ. Энэ үед Чингис хааны дүү Бөх Бэлгүтэй 110 настай байсан ба тэр жилдээ нас барсан байна. Тэгээд Мөнх хаан Хубилайд “Хөл өвчтэй байгаа бол цэргээ Тогачарт өгөөд Тогачарыг түүний өмнөөс дайнд яв” гэж хэлүүлээд Хубилайн оронд Тогачараар зүүн гарын цэргийг ахлуулсан гэдэг. Харин Хубилай “Хөл зүгээр болов. Хаан ах маань дайнд явж байхад би яаж гэртээ үлдэх вэ?” гэж хэлээд өөрийн харьяат цэргээ аван араас нь хөдөлжээ. Гэхдээ энэ нь их хожуу, өөрөөр хэлбэл жил гаруйн дараа Сүнг дайлах дайн үндсэндээ зогсож, Мөнхийг нас барах үеэр Бээжингээс хөдөлсөнийг “Судрын чуулган” ийнхүү тэмдэглэсэн байна.
Юутай ч Хубилай ихээхэн хүчин чармайлт гаргаж байж 1258 оны хавар ахдаа биеэр бараалхан нүүр тулан уулзаж бий болсон энэхүү түгшүүрт байдлыг намжаав. Тухайн цаг үед нэгдсэн төрийн эрх ашгаас хөндийрсөн л гэж үзвэл хатуу догшноор шийтгэн цээрлүүлж байсан тул энэхүү намжмал байдлийг авчирсан уулзалт нь Хубилайд амсхийлт, үйл явдал хийгээд хүч нөөцөө цэгнэж үзэх зэргээр улс төрийн ихээхэн ашигтай байсан нь гарцаагүй юм. Хамгийн гол нь түүний хувьд хүлээлт, цаг хожих явдал байсан гэж үзэж болно. Ер нь улс төрийн хатуу ширүүн тэмцэл зөрчилд зарим тохиолдолд уулгалан шахамдуулан дайрахаас хүлээн отох нь илүү үр дүнд хүргэх нь ч бий.
Цагаагчин гахай жилийн зуны тэрхүү түгшүүрт өдрүүдэд Хубилай Бэрх ноёны ивгээл дор Их хуралдайг амжилттай даргалан ахдаа хаан ор суудлыг эзлэхэд ихээхэн түшиг тулгуур болж явсан гавьяатай билээ. Мөнх ч Наймалжин хатан хийгээд Гүюгийн дараах хатны засаглалын үед төрийн эрхийг авах түгшүүртэй, амь өрссөн тэмцлийн хүнд он жилүүдэд өмөг түшиг болж явсан дүү нартаа бусад хэнээс ч илүү итгэх учиртай. Тиймээс ч Мөнх их хаан ор суусан даруйдаа гурван дүүдээ үйлсийн ихийг, алдрын хүндийг даатгасан хэрэг. 1257 оны 10 дугаар сарын сүүлчээр хөдөлсөн Мөнх хааны баруун замын их цэрэг Хятадын 20 гаруй хот, боомтыг авч уригшилсаар Сүн улсын стратегийн чухал түшиц газар болох Сычуан мужид халдав.
Чингисийн отгон дүү Тэмүгэ Отчигины хүү Тогачараар удирдуулсан зүүн замын цэрэг нь Хубей мужийн баруун хэсгээр Сүн улсад цөмрөв. Өмнө нь Хубилайн хамт Сүн улсыг дайлах зам нээх зорилготой ирсэн Урианхайдай жанжны цэрэг 1258 оны 4 дүгээр сарын үест Вьетнамаас хөдөлж, Сүн улсын ар талаас довтлон, өмнөд Хятадын Гуанси, Хунань мужуудад нэвтэрч, тус оны 8 дугаар сард Чанша хотыг бүслэн байлджээ.
Гэтэл 1254 оноос хойш Фу-жоугаас уригш арвитэй ахиж өгөөгүй Хубилайн цэрэг Хуаншуй голын нэгэн цутгаланд Сычуан мужийг довтлон буй хаан ахдаа туслахыг таг мартсан мэт суурин суусаар байв. Мөнх хаан бухимдан Хубилайд удаа дараа элчин илгээж, Эжеуг дайран эзэлж, Хөх мөрний сав дагуу байгаа Сүн улсын цэргийг хоёр хэсэг болгон, мөрний дунд ба доод хэсгээс Сычуан дахь цэрэгтээ туслах ажиллагааг таслан зогсоохыг тушаасаар байв. Хэрвээ тэрээр хаан ахын тушаалыг ёсчлон гүйцэтгэвэл Сычуан муж дахь Сүн улсын хамгаалалт тун хэврэгхэн болж, Мөнхийн байлдаан шуурхай өндөрлөх байв. Учир нь Сүн улс Хөх мөрний доод сав болон Хэнан мужийн өмнөд хэсэг, Хубей мужийн умард хэсэг буюу Хөх мөрний дунд урсгалын газраас Сычуан өөд хүнс, зэр зэвсгийн нөөц, туслах цэргийг дараа дараалан илгээж, стратегийн чухал түшиц газар болох тус мужийн хамгаалалтыг бататган, Мөнхийн давшилтийг саатуулсаар байлаа.
Хубилайн тийнхүү алгуурласны учир шалтгаан бүрхэг юм. Ер нь хятад зөвлөх, түшмэдийн шаргуу ятгалга байснаас Хубилайн зүгээс Өмнөд Сүн улсыг шуурхайлан довтлохоо алгуурласан ч гэдэг. Бэлгүтэйн учирласнаар бол түүний хөл өвчтэй байжээ. Хубилайг Сүн Улсыг дайлах цэргийн Зүүн жигүүрийг толгойлохыг даалгахад тэрээр Бээжинд сууж байсан. Бэлгүтэйн учирлалын дагуу Мөнх түүнийг шахахыг болиод түүний оронд Тогачараар цэргийг удирдуулан дайнд орсон. Харин дайн нэгэнт эхлээд багагүй хугацаа өнгөрсөний хойно Хубилай цэргээ аван Сүн улсыг зорьжээ.
Хэрвээ Мөнх хааны Өмнөд Сүн рүү хийсэн дайн ялагдалд хүрвэл монголын эзэнт гүрэн задран нурах ч, түүнийг дагаад Хубилайн өөрийнх нь хувь заяа ч хутганы ирэн дээр очиж болох нэн эмзэг хэрэг байлаа. Хубилай чухам үүнийг хүсээ юу гэвэл яавч үгүй. Харин тэрээр Мөнх хаан өмнөд Сүнд гялалзсан ялалт байгуулбал хэдэн арван жилийн туршид хичээн арвитгасан хятад орон дахь түүний нэр, нөлөө унаж, улмаар говийн өмнөх орон хийгээд Хятадыг захирах эрхээ бүрмөсөн алдаж ч болзошгүйг тэрбээр сайтар ойлгож байсан боловуу. Учир нь тухайн үед аян дайнд оролцогсдын гавьяа зүтгэл, хувь нэмрээр нь шинэ газар нутаг, эд баялагийг хувиарлан олгож байлаа. Мөнх хаан Өмнөд Сүнг ялбал үлэмж баян, хүчирхэг энэ улстай дайтсан дайны олзноос Хубилай зайлшгүй хоцрох байв. Энэ нь Хятад орон дахь түүний нэр, нөлөөнд үлэмж урхагтай зүйл байсан нь тодорхой юм. Гэтэл түүний шадар хятад түшмэд энэхүү дайныг зогсоож, хэлэлцээр хийхийг шаргуу ятгаж байжээ. Тэгэхээр тухайн үед Хубилайн байдал нэн эгзэгтэй ацан шалаанд байв.
Ийнхүү Хубилайн алгуурласны уршгаар Сычуан дахь Мөнхийн удирдсан Монгол цэргийн гол хүчний давшилт удтал саатаж, улмаар 1259 оны зуны халуунд цэргүүдийн дунд халуун хижиг өвчин дэгдэхэд Мөнх хаан ч мөнхүү өвчинд өртөж мөн оны 8 сард харамсалтайгаар насан эцэслэжээ. Мөнх хаан нас барсан нь Монголын нэгдсэн их гүрэнд том цохилт, хүнд гарз байв. Юуны өмнө Мөнх хааныг нас бармагц өмнөд Сүн улсыг дайлан байлдсан арми нэгдсэн жолоодлогогүй болж, зам тус бүрийн цэрэг өөрийн дураар үйлдэж эхэлжээ. Хан хүү Асутай Хундакай ноёноор Сычуан дахь цэргийн хэргийг удирдуулан үлдээгээд өөрөө хаан эцгийн шарилыг аван нутгийн зүг жолоогоо залсан байв. Гансу мужид байсан цэргийн бэлтгэл хүчин ч мөн зарлиг шийдвэрийг хүлээхгүйгээр Гуанчун руу гэдрэг эргэжээ. Ийнхүү цэрэг анги бүр зөвхөн өөрийн удирдсан хүмүүсийн саналаар хөдөлж, нэгдсэн армийн шинж төрхийг алдан задарч сарнисан, хоорондын хэлхээ холбоогүй, үйл ажиллагааны уялдаагүй хэсэг бүлэг болон сарнисан байна.
“Судрын чуулган”-ы мэдээгээр Мөнхийг нас барах үед Хубилай Бээжинд байв. Тэрээр Бээжингээс хөдөлж, Хуанхэ мөрөнд ирэхдээ хаан ахыг нас барсан гэсэн мэдээ сонсжээ. Хубилай Мухулайн ач Бахадур ноёнтой зөвлөөд энэ бол цуу яриа байж болох юм. Тиймд нэг их анхаарах хэрэггүй юм гэж шийджээ. Гэвч тэд Баралусын Булаган-Колчагай ноёны хүү Орке ноёныг Мөнхийн хуаран руу баттай мэдээ авахуулахаар илгээжээ.
Тэрээр хаан ахын бие барсан мэдээг сонсмогц гэнэт ухаан орон, нойрноос сэрсэн мэт удтал зүүрмэглэн суусан газраас шаламгайлан хөдөлж хэдхэн өдрийн дотор өмнөх дөрвөн жилийн туршид яваад туулж бараагүй хол замыг гэтлэн Хуашуй голыг гаталж, Да-шен-гуан боомтыг өнгөрөн Сүн улсын харуулыг цохиод Жинху нуурын газрыг дайран Хөх мөрнийг Янлу-бу олмоор гатлан Мөнх хааны удтал хүсэмжилсэн Эжоу хотыг хүчлэн довтолжээ. Монголын их хаан золгүй тохиолдлоор эндэж, тэдний их цэргийн давшилт саатах төдийгүй гол хүчин гэдрэгээ буцсан нь Сүнгийнхний хувьд өөрсдийн батлан хамгаалах хүчиндээ итгэсэн, цэрэг ардын сэтгэлийг сэргээсэн хэрэг явдал болсон нь маргаангүй. Хубилайн гэнэт цочсон мэт уулгалан дайрсан нь бие барсан хаан ахын төлөөнөө Сүнгийнхэнд хариу барин, Мөнх хааныг нас баран, монголын цэргийн хүчин суларсан гэсэн цуурхалыг даран монгол цэргийн сүрийг үзүүлсэн зүй ёсны зүтгэл байлаа. Нөгөө талаар Сүнг дайлсан дайнд гавьяа байгуулан нэр сүрээ нэмэгдүүлэх нь Хубилайн бодож төлөвлөсөн дараагийн алхамд нэн чухал хөшүүрэг болох байв. Гэвч Хубилай юу юугүй сөхрөн унах болсон Сүнг гүйцэд дарсангүй, цэргээ гэдрэг нь яаран татжээ. Ийн яаран эргэсний учир нь Хархоринд талийгаач хааны хойтын ёслолд оролцохоос илүүгээр түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуутал тун ноцтойгоор сөхөгдөж байсанд юм. Учир нь Мөнх хааны шадар хүмүүс, бусад алтан ургийнханы олонхи нь Их хааны ор суух хүнээр Хубилайн дүү Аригбөхийг сонгохоор бэлтгэж байсан ба ерөөс Мөнх хаан ч Сүнг дайлаар мордохдоо Аригбөхөд төрийн хэргийг хариуцуулж өөрийгөө орлуулан үлдээгээд байсан юм. Ийм нөхцөлд Хубилайд Сүнтэй зууралдаж байх нь ашиггүй нь ойлгомжтой. Хожим Хубилай ийнхүү яаран гэдрэг буцсаныхаа хэргийг ч гаргаж, Их хаан суудлыг хууль бусаар булаан авсан билээ.
fact |
| МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|