 |
|
 |
|
Д.Дорлигжав: Н.Энхбаярын хэлснээс үүдэн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах гарцаагүй шаардлага гарсан |
|
|
 |
|
 |
Д.Дорлигжав: Н.Энхбаярын хэлснээс үүдэн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах гарцаагүй шаардлага гарсан
2011-03-16-Анх энэ албан тушаалд томилогдоход тал талаас тань боорлож байсан санагдана. Хаалга эвдэж байсан,  ер нь хуулийн мэргэжилтэй ч юм уу гэж. Энэ бүгдийг хэрхэн хүлээж авч байв. Энэ байгууллагыг өөрчилнө, шинэчилнэ гэсэн хэр итгэл үнэмшилтэй орж ирэв?
-Энэ ажил албан тушаалд томилогдоход намайг боорлож байсан хүмүүс энэ ажлыг хийж чадна, чадахгүй гэдэг үүднээсээ тэгж загнаагүй байх. Энд өөр хувийн сонирхол, сэдэлт, улс төрийн шалтгаан байсан. Энэ албыг сонирхсон хүмүүсийн яриа хөөрөө болохоос биш жирийн иргэд ийм бодолтой байгаагүйг би мэдэрч байсан. Тиймээс би сэтгэл зовоогүй. Энэ байгууллагыг өөрчилж, шинэчилнэ гэсэн итгэл үнэмшил надад байсан. Яагаад гэвэл би хуулийн хүн. Энэ системд ажиллаж байсны хувьд байдал ямар байгааг, энэ талаархи хүмүүсийн үнэлгээ, хуучин ажиллаж байсан механизм, зарчим нь ямар байсныг мэдэж байсны хувьд энэ бүхнийг өөд нь татахсан, шинэчлэхсэн гэсэн бодолтой байсан. Мөн улстөрч хүнийхээ хувьд тодорхой зорилт тавьж, хуулийн байгууллагыг өөд нь татахсан гэж бодож орж ирсэн.
-Та улстөрч хүний хувьд гэлээ. Таныг одоо ямарваа нэгэн шийдвэр гэхэд бүгдийг улстөрчийн тань хувиар хүлээж авдаг. Асуудалд энэ талаас нь ханддаг болж. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Харж л байг. Улс төрийн шийдэл дандаа муу байдаггүй. Тухайн улстөрч ямар зорилго тавьсан бэ гэдэгт л байгаа юм. Болохгүй, бүтэхгүй байгааг нь засч, залруулна гэж зорилго тавьсан байна уу, нэр алдар, амин хувиа хичээсэн улстөрч байна уу. Нам бүлгийн ашиг сонирхолд автсан уу гэдэг өөр өөр. Миний хувьд Монгол орныхоо сайн сайхны төлөө залуугаасаа зүтгэж ирсэн. Сэтгэл өвдөж, зовниж явдаг хүний хувьд ямар нэг бүлгийн болоод хувийн сонирхлоосоо илүүтэйгээр улс орныхоо төлөө гэсэн сэтгэлдээ хөтлөгдсөн. Тиймээс элдвээр яриад, хараад, гоочлоод байгаа зүйл цагийн эрхээр алга болно.
-Сэтгэл өвдөж явсан гэлээ. Юу таны сэтгэлийг ингэтэл нь өвтгөв. Яг дунд нь ороод ирэхэд болж бүтэхгүй бүхнийг засч, залруулахад санаж байснаас тань ямар байна вэ?
-Сэтгэл өвтгөсөн олон зүйлийг үзэлгүй яахав. Би энэ нийгэмд амьдрахдаа нүдээ аниад, чихээ бөглөөд яваагүй. Хуулийн байгууллага ялын бодлогоо хэрхэн барьж байна, асуудлыг яаж шалгаж, хүмүүсийг хэрхэн ялгаварлаж байна, улстөржихдөө бусдыг хохироохоос буцахгүй байгаа энэ бүхэнд би өөрийн гэсэн үнэлэлт, дүгнэлттэй явдаг байсан. Төр. засаг, улстөрчид нь биш юм гэхэд хуулийн байгууллага нь хуулийн байгууллага шиг байвал энэ бүхэн цэгцрээд явчих юм даа гэж бодож байсан. Ер нь бол энд орж ирснээр миний бодож байснаас зөрсөн зүйл байхгүй.. Аливаа байгууллага, ажил ерөөсөө удирдлагаас шалтгаалдаг. Тийм учраас зорилго тавиад зүтгэхэд ажил сайжирна. Гэхдээ хуулийн байгууллагын нэг зовлон бий. Нэг нь сайн байхад бусад нь чангаах гэдэг. Нэг нэгнийгээ татаж унагадаг, нэг нэгэндээ саад болдог. Бас нэг аюул бий. Энэ нь улс төрийн аюул. Хуулийн байгууллагын ажилтнуудыг зүй ёсоор нь ажиллуулдаггүй нөлөөлдөг, дарамталдаг явдал юм.
-Таныг ирэхэд прокурорын байгууллагын нэр хүнд ямар байв. Одоо энэ байдал өөрчлөгдөх үү. Прокуроруудыг сэлгэснээр бие биедээ тал засдаг, нөлөөлдөг, нэг газарт он удаан байхаар эрх мэдлээ тогтоодог энэ байдлыг халж чадах уу?
-Намайг ажил авахад прокурорын байгууллага ямар байсан талаар би дүгнэж хэрэггүй юм. Иргэд тэртээ тэргүй хуулийн байгууллагад шинэчлэл, өөрчлөлт хийе гэсэн хүсэлтэй байсан. Энэ нь төвшинг харуулж байгаа юм. Хуулийн байгууллагуудын ажил хангалтгүй байх олон шалтгаан байдаг ч нэг нэгэндээ тал засдаг, нэгэндээ нөлөөлдгөөс биш юм. Ерөөсөө энэ төрийн байгууллага буруу зөвөө ялгаж чаддаг, түүндээ хариуцлага тооцож чаддаг төрийн хариуцлагын механизм нь нурчихсан. Жаахан ажиллах гээд өндөлзсөн нэгнээ дарамталдаг. Ийм учраас доголонгийн газар доголон, сохрын газар сохор гэдэг ийм байдал газар авчихсан. Үүнийг далимдуулаад хуулийн байгууллагын зарим нөхөд хувийн ашиг сонирхолдоо автаж ажил цалгардуулсан ийм байдалтай байсан шүү дээ. Үүнийг халах, цэгцлэх хэрэгтэй.
-Таны шийдвэрийг хэсэг прокурор эсэргүүцэн албан тушаалаас нь буурууллаа гэж халагдах өргөдлөө өглөө. Энэ нь эцэстээ 20 гаруй хүн боллоо гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр ийм эсэргүүцэлтэй тулгараа юу?
-Би энэ ажлыг аваад бүтцийн өөрчлөлт хийж зарим хүнийг сэлгэж томилуулсан. Энэ шийдвэрт дуртай, дургүй янз бүрийн хүмүүс байсан байх. Тэдний дуртай, дургүйг сонирхоод байх шаардлага надад байхүй. Яагаад гэвэл би зургаан сар суухдаа хэн ажлаа хийж чадаж байна, хэн нь чадахгүй байна, хэнийг нь хаашаа сэлгэх вэ гэдгийг би нягт нямбай нарийн судалсан. Би энэ ажлыг авахдаа ч хэлж байсан. Ажлаа хийж чадаж байгаа хүмүүстэй ноцолдоод байх шаардлагагүй. Харин чадахгүй, болохгүй байгааг нь сольдгийг нь сольж, хольдгийг нь хольж явуулна гэсэн. Тэр ажлаа би хийж байгаа. Ажлаас халаад учиргүй хөөж явуулаад байхыг би урьтал болгоогүй. Өргөдлөө өгөөд халагдсан хоёр,гурвын зэрэг хүн бий. Бусад нь томилсон газарт дуртай дургүй явсан нь ч байгаа байх.
-Тэдэн хүнийг халлаа, сэлгэлээ гэсэн тоо хэлж болох уу?
-Нарийн тоо одоогоор алга байна. Жишээлбэл, хүнийх нь онцлог, нас сүүдэр, ааш араншинд нь тааруулж заримынх нь ажил, албыг сольсон. Олон жил насаараа ажилласан хүмүүсийг ажил, амьдралаас нь салгаад яахав гэж бодоод чадах ажил руу нь шилжүүлэх, солих, дээшлүүлэх, доошлуулах ажлыг бол хийсэн.
-Энэ албан тушаалд томилогдсоноос хойш олон хүн танд хандаж байгаа. Эрх ашгаа хамгаалуулах гэсэн иргэдийн гомдолд хэр дарагдаж байна вэ. Дийлэнх нь ямар гомдол байх юм?
-Миний үндсэн ажил бол шинэ хуулийн төсөл боловруулах,салбарт шинэчлэл, судалгаа хийх, шинэ зорилт дэвшүүлэх юм. Гэтэл хажуугаар нь өөрийн тань асууснаар иргэдийн өргөдөл, гомдолд маш их дарагдаж байна. Энэ нь хүндрэл учруулж байгаа. Гэхдээ үзэхээс өөр арга байхгүй. Энэ нь хоёр талтай л даа. Нэг хэсэг нь өөрийнх нь буруу байсан ч дээд шат хүртэл гомдол гаргаад үзье гэдэг манайхны араншин байна. Нөгөө талаас үнэхээр хохирч, гомдсон хүмүүсийн гомдол, өргөдөл их байгаа. Аль алийг нь шалгаад, шийдвэрлээд явж байна. Манай иргэдэд хууль эрхзүйн мэдлэг дутмаг байна. Жишээлбэл, иргэний хооронд гэрээ хэлцэл хийчихээд өгч, авалцаж чадахгүй болохоороо заавал эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж дайрдаг. Шоронд хийж өг гэдэг маягаар ханддаг.
-Долдугаар сарын 1-ний гэх хэргийг хохирогчдын гомдлоор сэргээн шалгаж байгаа. Анх улс төрийн шалтгаантай гэж тайлбарлаж байсан ч одоо хүрээгээ тэлж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрчээр дуудаж, УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах тухай яригдаж байгаа. Та бодит хариуг өгөхгүй юү?
-Бид бодитой гэмт хэргийг, тухайлбал, хүний амь хохирсон гэмт хэргийг шалгаж байгаа. Бусад эд материалын хохирлыг төрөөс хууль гаргаад тодорхой хэмжээгээр арилгуулаад, түрүүчийн байр байшин нь босчихоод байна. Энд прокурор оролцоод байх шаардлагагүй. Хамгийн бодитой зүйл нь таван хүний амь нас хохирсон явдал байгаа. Үүнийг Өршөөлийн тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хохирогчдын төлөөлөл маш тодорхой гэрч, нотолгоотойгоор дахин шалгаж өгөхийг хүссэн. Үүнийг судлаад үзэхэд дахин шалгах шаардлагатай гэж энэ хэргийг сэргээн шалгаж байгаа. Шалгах явцад тухайн үед төр, засгийг толгойлж байсан хүмүүс бас маш тодорхой мэдээллүүдийг хэвлэл, олон нийтэд хийсэн. Энэ нь хэрэгт гарцаагүй ач холбогдолтой учраас холбогдох хүмүүсээс нь тодруулга авч, гэрчээр байцаах шаардлага бол байгаа. Хуулийн байгууллагууд энэ ажиллагааг хийж байгаа.
-Ч.Амарболд нарт холбогдох хэргийн зүйл ангийг өөрчилсөн. Мөн өршөөлд хамрагдсан хэргийг сэргээн шалгасан нь улстөрийн шалтгаантай гэж тэд мэдэгдээд байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Албан тушаалаа хэтрүүлснээс болж хүний амь хохирсон гэсэн зүйчлэлээр хэргийг шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон байсан. Үүнийг сүүлийн үеийн байдлаар цэргийн гэмт хэрэг болгож өөрчилсөн. Онц байдал тогтооход иргэдийн өмнөөс галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгөөгүй юм байна. Гэтэл галт зэвсэг хэрэглээд хүн үхлээ. Бид сургуулийн сум хэрэглэсэн болохоос биш байлдааны сум, галт зэвсэг хэрэглээгүй гэж дарга нараасаа эхлээд мэдэгдээд явж байсан. Гэтэл байлдааны сум хэрэглэсэн нь тодорхой гарч ирсэн. Таван хүнийг буудаад алчихсан хүн амины хэрэг шүү дээ. Ийм байхад сэргээн шалгаж байгааг улс төрийн шалтгаантай гэж эрүүл ухаантай хүн хэлж болохгүй. Үүнийг хариуцлагаас мултрах гэсэн арга гэж харж байна. Би ийм зүйлд автаж хэргийг шалгах явцыг зогсоохгүй ээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зурагтад өгсөн ярилцлагадаа ноцтой олон зүйл дурдаж, баримт жишээ татаж байсан. Үүнийг хэрэгт нь холбогдуулж шалгах эрх прокурорт бий юу?
-Хуулийн байгууллага хэнийг ч гэсэн шалгах эрхтэй учраас хэлсэн үгнийхээ талаар Н.Энхбаяр дэлгэрэнгүй тайлбар өгөх байх. Манайхан энэ талаар ажиллаж байгаа.
-УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авна гэлээ. Үүнд хүндрэл учрах уу. Бас гишүүний бүрэн эрх гэж яригдаад эхлэх юм биш биз?
-Энэ хүмүүсээс тайлбар авах гарцаагүй шаардлага байх шиг байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлж байгаагаар бол шүү дээ. УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Тэд өгөх үүрэгтэй. Энэ нь тухайн хүний дархан эрхэд хамаарахгүй, зөвхөн иргэний үүрэг гэж ойлгох ёстой.
-Энхмандах гэгч эмэгтэй таныг баривчлуулж авчирсан тухай мэдээлж, бүр хэвлэлийн хурал хийлгэсэн. Мөн ноцтой олон баримтыг дэлгэсэн. Энэ хэрэгт та яагаад нэр холбогдчихов?
-Үүнийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар янз янзаар нөлөөлөх гэсэн оролдлогууд гарч байна. Утасдсан, мессеж бичсэн явдал ч байгаа. Нэрийг нь дурдсан албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Мөн энэ эмэгтэйг хүний эд хөрөнгийг ашигласан гэсэн нөгөө талын гомдол байгаа. Аль алийг нь л шалгаж байна. Түүний хойноос хөөцөлдөж авчирсан хүмүүс нь миний нэрийг барьсан юм уу, яасан юм би сайн мэдээгүй. Хамгийн гол нь миний нэрийг барихдаа биш. Энэ хүнийг авчирч, холбогдох хүмүүсийг байцааж, хэргийг шалгаж шийдвэрлэх нь гол байгаа юм.
-Дурдсан баримтууд нь их ноцтой юм билээ.
-Барим тавин их олон гэрчтэй юм билээ. Энэ бүгдийг шалгаж байгаа. Эзэн, ажилтан хоёрын хоорондын маргаан учраас үнэн ч байж болно. Худлаа ч байж болно. Үнэн байсан ч нотлогдох уу, үгүй юү гээд зовлон бий л дээ.
-Мөрдөн байцаах албыг цагдаагийн байгууллагаас өрх тусгаарлах шаардлага бий гэдгийг та хэлж байгаа. Ингэснээр одоогийнхоос давуу тал нь юу вэ. Хамгийн гол нь иргэдэд хэр ач холбогдолтой вэ?
-Монголын хуулийн байгууллагуудын ажил, албыг сайжруулах бүхэл бүтэн концепцийн өчүүхэн хэсэг нь энэ байгаа юм. Яагаад гэхээр мөрдөн байцаагч гэдэг хэрэг мөрдөж илрүүлдэг хүн. Гэтэл өнөөдөр тушаал биелүүлдэг цэргийн алба хаагч болоод байна. Дээрээ даргатай хүн буруу, зөв ч байсан мэдлээ, гүйцэтгэе гээд ёслоод гардаг ийм албан тушаалтан биш юм. Гэтэл цагдаагийн системд байгаагаараа энэ зарчим руу хазайчихаж байгаа юм. Тиймээс цэвэр эрүүгийн хэрэг мөрдөж байгаа мөрдөн байцаах байгууллагуудыг улс төрийн харьяалалгүй, цэвэр УИХ-аас томилогдсон хүмүүс удирддаг тусгай нэгдсэн том бүтэцтэй болох нь зүйтэй юм гэсэн байр суурин дээр байгаа. Зарим хэвлэлээр прокурор мөрдөн байцаах албыг өөрийнхөө хажууд, ялангуяа Дорлигжав дэргэдээ авах нь гэсэн байна лээ. Миний байр суурь энэ биш. Өнөөдөр манайд 4-5 мөрдөн байцаах алба байгаа. Үүнийг нэгтгэж, УИХ-аас томилсон албан тушаалтан удирддаг. Улс төрөөс хол хөндий байдаг. Шууд үүрэг даалгавар, тушаал хэн нэгнээс авдаггүй, нөлөөнд автдаггүй ийм алба байх ёстой. Харин шийдэл гаргах хэмжээний хүмүүс нь улс төрийн зоригтой алхам хийж чадах нь уу, үгүй юу.
-Улсын прокуророос Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа хэргүүдтэй танилцахаар болж, бүрэлдэхүүн томилсон гэсэн. Ийм эрх нь Улсын прокурорт нээлттэй юу. Ер нь ямар шалтгаан, үндэслэлээр шалгах болов?
-Хүмүүс гомдол их ирүүлсэн. Авлигатай тэмцэх газарт иргэд зөндөө гомдол гаргадаг. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гээд буцаагаад шидчихээд байна. Өөрөөр хэлбэл, хэргийг бүртгэж, прокурорын хяналтад оруулалгүй наана нь үүнийг шалгах шаардлагагүй гэсэн хариу өгөөд байх юм. Албан тушаалтантай холбоотой ноцтой хэргийг ерөөсөө шалгахгүй байна гэсэн гомдол маш их ирсэн. Тийм учраас АТГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид гомдлын хэдэн хувийг үндэслэлгүйгээр буцаав гэдгийг дүгнэж, ийм тохиолдол ганц нэг байна уу, эсвэл бүхэлд нь ингээд байна уу гэдэгт прокурорын хуульд заасан эрхийнхээ дагуу үзлэг, шалгалт хийх шаардлагатай болсон. Удахгүй хариу нь гарах байх.
"Цаг" |
| Д.Дорлигжав: Н.Энхбаярын хэлснээс үүдэн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах гарцаагүй шаардлага гарсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|