2011-03-23“Маршал” гэдэг үг эртний герман хэлний “marascaih” (“marah”- адуу, “scalc”-зарц) “агтчин”

гэсэн үгээс гаралтай аж. Агт чины зиндаа яваандаа дээшилж, өөрөөр хэлбэл эзэн хааны адуун сүргийг хариуцсан хүнийг ийн нэрлэх болсон байна. Францын хаан I Генрих 1060 онд ахлах агтчин цол бий болгожээ. Түүний туслахуудаар маршалууд ажиллах болж. Гэтэл 1191 оноос ахлах адуучин цолтон маань Францын армийн ерөнхийлөгч болж суга дэвшсэн тул маршалуудын үү рэг ч өндөрсөөд армийн анги, нэгт гэл командлах болжээ.
Тэгж байс наа 1627 онд Францын ар мийн команд лагч герцог де Ле дигьерийг нас барсны дараа IX Лю довик хаан маршал цолны зо риу лалтыг өөрчилж цэргийн дээд хэргэм болгосон байна. Чу хам энэ үеэс цэрэг дайны ажил лагааг маршалууд удирдах болсон аж.
1185 оноос хойш Францад 338 хүн энэ цолыг хүртсэн аж. Түүнээс гадна “ерөнхий маршал” гэсэн цол бий болгож, бусдаас онцгой гавьяа байгуулсан ганцхан хүнд олгох болсон байна.
Энэ нь тухайн үед байсан “генералиссимус” гэдэг цолтой дүйж байв. Францын түүхэнд ийм цолыг ердөө зургаан удаа хүртээ сэн байдаг. Харин Францын аугаа их хувьсгалын үед буюу 1790 оны зургадугаар сарын 20- нд “Францын маршал” цолыг хү чингүй болгосон юм. Удалгүй шинэ Үндсэн хуулийн дагуу 1804 оны тавдугаар сарын 18-наас БНФранц улс байхгүй болж оронд нь Францын эзэнт улс бий бол лоо.
I Наполеоныг эзэн хаа наа болгов. Эзэнт улсын маршал хэмээх цол ч гарч ирэв. Фран цын эзэнт улсын их эрх мэдэлт нүүдийн дотор ийм цолтон дээрээсээ тав дахь хүн нь байх болов. Мар шал цол нь тухайн хүнд эзэн хааны зүгээс онцгой итгэл хүлээлгэж буйн илрэл болдог.
Маршалууд хариуцлагатай албанд томилогдоно, хот, муж, тэр ч бүү хэл улс орныг удирдана, дипломат чухал үйлсэд оролцоно. Үндсэн хуульд зааснаар марша л ыг хамгийн шилдэг генералуудынхаа дотроос эзэн хаан “төрүүлнэ”. Маршал цолыг нэхэн олгож ч байв.
Хэдийгээр бид маршал цолны тухай өгүүлэхдээ Франц улс дээр л тогтоод байгаа ч цэр гийн энэ дээд хэргэмийг юм уу түүнтэй адилтгах цолыг дэлхийн олон оронд хэрэглэж ирсэн юм. Тухайлбал Австрали, Афганистан, Болгар, Бразил, Грек, Египет, Иордан, Ирак, Иран, Итали, Монгол, Непал, Орос, Португал, Перу, Польш, Хумын, Умард Солонгос, Тунис, Туркменистан, Турк, Финланд, Хорват, Хятад, Энэтхэг, Югослав, Японд маршалууд байжээ. Мэдээж тус бүртээ онцлогтой. Австралид “фельдмаршал” гэдэг цэргийн дээд цол байдаг.
Үү нийг тэнгисийн цэргийн хувьд “Флотын адмирал”-тай дүйц үүл дэг. Ерөнхий сайдын санал бол госноор Австралийн амбан захирагч уг цолыг олгоно. Афганистанд хааны дэглэм унах хүртэл зэвсэгт хүчинд нь Sardar-i-Salar гэж цэргийн дээд цол байсан нь Европ дахины фельдмаршалд дүйцэх аж. Одоо бол энд ийм том цол байхгүй. Болгарт ийм цолтой хүн ерд өө ганц байсан нь I Фердинанд хаан нь. Түүнд 1918 онд генералфельдмаршал, маршал цолыг хоёр өдрийн зайтай хүртээсэн гэ дэг. Дараа нь III Борис хааныг ши рээнд заларсных нь 25 жилийн ойгоор маршал олгохоор Цэргийн дээд зөвлөл нь төлөвлөж байтал хаантан нүд аньчихаж.
Цолыг нэхэн олгосон эсэх талаар мэдээлэл олдохгүй байна. Грекийн цэргийн дээд цол “стратарх” гэж байдгийг маршал тай эн зэрэгцэнэ гэж үздэг. Түүхээс нь үзэхэд хаад нь л энэ цолыг хүртэж байсан юм билээ. Иорданы цэргийн дээд цолыг мушир (mosheer) гэдэг аж. Харин түүнийг одоо хэр арми, зэвсэгт хүчний нэг ч хүнд олгосонгүй, хаадад л хүртээж байж. Хамгийн сүүлд 2005 онд Сайд Каир гэгчид олгожээ. Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейнд 1979 онд фельд маршал цол олгосон аж.
Саяхан түлхүүлэн унасан Египетийн Ерөнхийлөгч асан Ма хаммад Хосни Саид Мубарак ч энэ албыг хашихаасаа өмнө агаа рын цэргийн хүчний ерөнхий маршал болсон байсан юм билээ. Непалийн ван Махендра гэгч өө рийн улсын төдийгүй Пакис таны фельдмаршал цолтой байх юм. Ийм тохилдол тийм ч ховор биш. Бидний сайн мэдэх Оросын маршал Константин Рокос совский Польшийн бас маршал байсан.
Тэгэхдээ цэргийн энэ алдарт дарга 1949-1956 онд Польшийн иргэн байсан төдийгүй Батлан хамгаалах яамыг нь толгойлж байв. Орост 1917 оноос өмнө генерал- фельдмаршал хэмээх цолыг хэрэглэж байгаад 1935 онд ЗХУын маршал, 1993 онд ОХУ-ын маршал цол бий болгов. Орост их бууны, нисэх хүчний, хуягт танкийн гэх мэт төрөл цэргийн маршал цол ч бий. Сонир хуулахад ОХУ-ын түү - хэн дэх цорын ганц мар шал Игорь Сергеевийг нас барс наас хойш уг цолыг хэнд ч олгоо гүй байна. Харин ЗХУ-ын мар шал цолыг 41 хүнд олгожээ. Анхныхыг нь К.Е.Ворошилов, М.Н.Тухачевский, С.М.Будённый, А.И.Егоров, В.К.Блюхер нарт хүр тээсэн байдаг.
Харамсалтай нь Тухачевский, Егоров нар хэлмэгд үүлэлтэд өртөж цэргийн алдар цолоо хураалгасан төдийг үй тэднийг буудан хороосныг бид мэднэ. Блюхер нь шоронд нас барсан. 1940 оны хавар С.К.Тимошенко, Г.И.Кулик, Б.И.Ша пошников нар маршал бо лов. Аугаа их эх орны дайны үед мар шал цолыг анх 1943 оны эхээр Г.К.Жуковт хүртээсэн. Энэ онд А.М.Василевский, И.В.Сталин нар бас маршал болсон юм. 1944 онд И.С.Конев, Л.А.Говоров, К.К.Рокоссовский, Р.Я.Ма линовский, Ф.И.Толбухин, К.А.Мерецков нарт маршал цол олгосон. Дайн дууссаны дараа маршал болсон анхны хүн нь Л.П.Берия.
Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч бай сан М.В.Захаровт 1959 онд энэ цолыг хүртээсэн. ЗХУ-ын сүүл чийн маршал нь Дмитрий Язов юм. Түүнд уг цолыг 1990 онд олгосон. Сүүлд нь тэрбээр төрийн эргэлт хийхэд оролцож, шоронд орох дөхсөн ч маршал хэвээр үлдсэн.
Язовт маршал цолыг ЗХУ-ын сүүлчийн Ерөнхийлөгч М.С.Горбачевын шийдвэрээр олгосон нь сонин тохиолдол гэлтэй. Португалд бүр Дундад зуунд ийм цол байж. Анх 1382 онд хааны зарлигаар хүртээж байсан бөгөөд маршал хүн армийн материаллаг хангамжийг хариуцдаг байжээ.
Польш 1918 онд тусгаар тогтнолоо сэргээс ний дараа маршал цол бий бол гож коммунист дэг лэмтэй байх даа ч хүмүүст ол гож байлаа. Харин 1980-аад онд төрийг нь тэргүүлж байсан Войцех Яру зельский энэ цолыг хүртээх гэж тойрон хүрээлэгчид нь зуйр ганахад, маршалууд дайнд арми командалж байсан, тэгвэл би салааны захирагч л байсан гэж хэ лээд зөвш өөрөөгүй гэдэг. Р у м ы н и й ком мунист да ран - гуйлагч Ни колае Чау шеску ч өөр төө энэ цо лыг ол гоогүй бай даг. Тэг вэл Умард Со лон госын Ким Ир Сен 1953 онд, Ким Чен Ир нь 1992 онд маршал болсон байна. Эднийд маршал, их маршал гэж хоёр янзын цол байдаг.
Ким Ир Сенд хоёуланг нь олгожээ. Тайландад зөвхөн цэргийн дарга нарт бус хааны гэр бүлийн ги шүүдэд маршал цол олгодог. Эхнийхийг нь 1888 онд V Сиама Рама хаандаа олгосон юм билээ. Тунист фельдмаршалтай дүй цэх мушир цолыг XIX зууны дун дуур бий болгосон аж. Туркменийн даран гуйлагч байсан Сапармурат Ниязов цэрэгт огт алба хаагаагүй хэр нээ 2002 онд маршал бол жээ. Туркт ийм цолыг гурваас дээш тулаанд ялалт байгуулсан генерал юм уу командлагчид олгодог байсан бө гөөд өнөөгийн Турк улсыг үндэслэгч гэж үздэг Ататюрк л түүнийг хүртжээ. Хорват хоёр маршалтай. Эхнийх нь Славко Кватерник.
Түүнийг Батлан хамгаалахын сайд, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхад нь 1941 онд олгосон бол сүүлчийнх нь 1992- 1999 онд Ерөнхийлөгч нь байсан Тужман. Хятадад маршал цолыг 1955 онд бий болгож нэг удаа 10 хүнд зэрэг олгосон байна.
Тэдний дунд бид наад зах нь нэрийг нь мэдэх Пен Дэхуай, Линь Бяо нар бий. Харин генералиссимус цолыг Хятадын анхны Ерөнхийлөгч Юань Шикай хүртсэн байдаг. Үүнтэй дүйх их маршал цолыг хожим нь зөвхөн Мао Зэдунд зориулж бий болгосон ч түүнд олгоогүй билээ.
Югославын ганц маршал нь Иосин Броз Тито. Дэлхийн II дайнд оролцож байсан хүн. Японд “гэнсуй” хэмээх хүндэт цол байсан бөгөөд түүнийг маршалтай адилтгадаг.
1872- 1944 онд уг цолыг цэргийн 18 дар гад олгосон байдаг. Маршал цолыг БНАГУ-д албан ёсоор бий болгосон ч хэнд ч өгсөнгүй. Монгол Улсын хувьд гурван маршалтай юм. Эхнийх нь Монголын ардын хувьсгалт армийн ерөнхий командлагч байсан Гэлэгдоржийн Дэмид. Энэ хүн хилс хэргээр 1937 онд цаазлуулсан юм. Хоёр дахь нь Хорлоогийн Чойбалсан. Энэ хүний тухай бид сайн мэднэ. Түүнд маршал цолыг 1936 онд олгосон. Гурав дахь нь Юмжаагийн Цэдэнбал. 1979 онд маршал болсон. Маршалыг монголоор өрлөг жанжин гэдэг. Тийм болохоор Монгол Улс дэлхийд хамгийн анх өрлөг жанжин (маршал) цол бий болгосон байж мэдэх.
Яагаад гэвэл Чингис хаан есөн өрлөгтэй байсан гэдэг шүү дээ. Дашрамд сонирхуулахад Жалайрдайн гоо Мухули, Жүрчидийн Чуу мэргэн, Арладын хүлүг Боорчи, Сүлдэний Торган шар, Урианханы Зэлмэ, Бэрсүдийн Зэв, Ойрадын Хар Хирү, Жүрхэний Борохул, Татарын Шихихутуг нарыг “есөн өрлөг” гэдэг байжээ. XIII зуунд монгол хэлэнд “өрлөг” (өрлүг) гэсэн үг байснаас үзэхэд энэ нь язгуур монгол үг байж таарах нь. Өвөрмонголын Цэцэнцогтын бүтээл “Монгол үгсийн язгуурын толь”-д уг үгийн хэд хэдэн утгыг заасан байна.
Түүнд бичсэнээр юуны урьд ялагдашгүй, суут мэргэн гэсэн утгатай аж. Цааш нь их гавьяа зүтгэл гаргасан баатар, цэргийн жанжны цол аж. Мөн хөхүүл эхийг “өрлөг эх” гэдэг байж.
Эцэст нь хэлэхэд Европ зүгийн орчин ца гийн үгийн тайлбар толиудад үзвэл маршал гэдэг нь дэлхий дахинд цэргийн дээд цол болжээ гэж хэлж болно. Түүнээс гадна Польш зэрэг зарим улсад төрийн албан тушаалтанд ч олгодог байна. Польшид Сеимийн маршал гэж бий. Мөн баярын хурал, зоогийн гол дэг сахиулагчийг ийн нэрлэж байсан юм билээ.
И.Рэнчинханд
onoodor