 |
|
 |
|
Дизайнер Ц.Энхтуяа: “Женко” гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч байсан учраас би өнөөдөр бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байна |
|
|
 |
|
 |
Дизайнер Ц.Энхтуяа: “Женко” гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч байсан учраас би өнөөдөр бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байна
2011-04-06УИХ-ын гишүүн,сайд, Х.Баттулгын гэргий дизайнер Ц.Энхтуяагийн ярилцлагыг хүргэж байна.  - Монголын хувцас загвар дэлхийн стандартад хүрэх хэмжээнд өрсөлдөөнгүй, дизайнерууд ихэвчлэн амьдралаас хол тасархай загвар зохиодгоос Монголчууд өөрсдийнхөө дизайнерын хувцсаар гоёж чаддаггүй гэх шүүмжлэлүүд хаа сайгүй тэнэж явдаг. Та үүнд ямар байр сууринаас ханддаг вэ? -Бид дэлхийн стандартыг гүйцэхгүй байгаа нь үнэн л дээ. Хувцас загварын түүх гээд яривал ерөнхийдөө үндэсний хувцсаа нийтээрээ хэрэглэж ирсэн түүхтэй улс орон бол манайх. Нөхцөл, шаардлага нь байгаагүй болохоор европ хувцасны хэрэглээ хожим дэлгэрсэн шүү дээ. Европ хувцас нарийн технологитой байдаг. Тэгэхээр тэднээс сайн суралцах л хэрэгтэй байна -Тэгвэл Монголын хувцас загвар өнөөдөр ямар түвшинд ирчихээд байна вэ. Таны нүдээр алдаа дутагдал нь юу байна? -Та надаар хэн нэгнийг шүүмжлүүлэх л гээд байнаа даа /инээв/. Бүгд л чадлынхаа хэрээр хөгжиж, дэвших гэж хөдөлмөрлөж, тэмүүлж байна. Хөдөлмөрлөж байгаа олон хүмүүсийн хүсэл, тэмүүллийн урмыг хугалж болохгүй биз дээ. Харин үйлдвэрлэгчид маань илүү нарийн технологи судалж хэрэглэдэг болоосой, илүү чанартай зүйл хийгээсэй. “Гоёл” наадамд ороцогчид маань материал муутай, чанаргүй, дизайнгүй загварыг өөрийнхөө мэдрэмжээр хийдэггүй байгаасай гэж боддог. Муу материалыг гоё болгож харагдуулах нь бидний мэргэжлийн нэг онцлог шүү дээ. Тиймээс өөрийн боломжоор янз бүрийн материал сонгосон байж болно. Гэхдээ тэрийгээ гоё юм шиг харагдуулах авьяасаа ашиглаасай. Тэрнээс биш би шүүмжлэлийг урьтал болгомооргүй байна. Үндэсний хувцсаар дагнадаг загвар зохион бүтээгчдийн хувьд тэдний бүтээл их сайн хөгжиж байгаа нь харагддаг. Хэний ч өмнө нүүр бардам сайхан хувцаснууд байх нь элбэг. Харин монгол хумүүсийн хувцас хэрэглэх соёлын тухайд ярих юм бол бид аль болох даруухан энгийн, боломжийн үнэтэй хувцсаар гоёх нь илүү зохимжтой гэж зөвлөмөөр байдаг. Яагаад гэвэл, бид чинь одоохондоо буурай оронд амьдарч байна шүү дээ. Гэтэл хэт зохимжгүй, хэтэрхий гоёж гангалаад гудамжаар явж байгаа хүмүүс олон харагддаг. Яг үдэшлэг, баярт оролцох гэж байгаа мэт. Ихэнх нь хэт өндөр өсгийн дээр тогтож ядаад ядарчихсан явж харагддаг. Тэр чинь ядахад л эмэгтэй хүний эрүүл мэндэд халтай сонголт шүү дээ. Ер нь Монголчууд бид гадуур хувцаслалтдаа л илүү их ач холбогдол өгдөг нь дутагдалтай тал нь юм уу гэж боддог. -Нууц биш бол та “13-р зуун” загварын коллекцдоо хэр их мөнгө зарцуулсан бэ? -Мөнгө зарцуулалгүй яахав. Сайн торго гэхэд л нэг метр нь ихэнхдээ арван хэдэн мянган төгрөгийн үнэтэй. Оёдолчид ч чимхлүүр ажлыг гүйцэтгэх гэж багагүи хугацаа зарсан. Эртний монгол хатдын толгойн чимэг гэж нүсэр юм байдаг байж. Тэр утгаараа толгойн чимэг гэхэд цэвэр мөнгө, 999 сорьцтой алтаар бүрж хийсэн байх жишээтэй. Нэгэнт хийж байгаагийнх үлдэцтэй юм гэдэг утгаараа урлагийн бүтээлийн хэмжээнд загвар хийц, ур дархыг нь гүйцэтгэсэн. Эрт дээр үеийн өмсөж, эдэлж байсан хувцаснууд ямар байсныг зөвхөн олдвороос л бодитоор харах боломжтой. Тийм ч учраас олдворууд дээр түшиглэж дизайнаа гаргасан. Магадгүй, хэдэн зуун жилийн дараа 21-р зууны Улаанбаатарчууд ийм юм хэрэглэж байсан юм байна гээд ухаад гаргаад ирэхэд Монгол үндэсний гэх хийц, загвар тэнд байх ёстой гэж бодсон хэрэг. Тийм байдлаар толгойн чимэг, жижигхэн ээмэг дээр хүртэл нарийн тогтож ажилласан. Тэр утгаараа яалт ч үгүй үнэтэй загварууд. -Манай дизайнерууд үндэсний загвараар их “занималддаг”. Харж байхад бие биенээсээ ялгараад байх юм бага байдаг. Ер нь үндэсний загварын тухайд юун дээр илүү анхаарах ёстой вэ? -Үндэсний загвараар сайн “занималдах” хэрэгтэй. Монгол дизайнеруудын бусдаас ялгарах онцлог юм чинь. Өөрөөр дэлхийн ч юм уу олон улсын хувцас загварын ертөнцөд нэвтрэх гарц багавтар. Ер нь ямар ч загварууд хоорондоо материал, деталиараа л ялгагддаг. Сүйдтэй авангард л биш бол. Тэр утгараа европ загварууд ч бие биенээсээ ялгараад байх юм бага байдаг шүү дээ. Харин үндэсний хувцасны загвар дээр миний баримталдаг зарчим байдаг. Яг л Монгол хүний донж, хэв маягт сайхан зохицохоор, мөн чанарыг нь илтгэсэн монгол классик буюу монгол сонгодог загвартай байх. Жишээлэхэд, монгол ардын дуу шиг л ялгарч байх онцлогтой байх хэрэгтэй байна. Өвөрмонгол, Хятад тал руугаа хэлбийсэн, илүүдсэн марзан деталь, өнгө хослолоос зайлсхийхгүй бол сүүлийн үед нэг тиймэрхүү загвар зонхилоод байгаа нь таатай санагддаггүй. Ази царайгаа бид бусад Азийн үндэстнээс хувцсаараа л ялгаруулна биз дээ. Тэгэхээр бид Монгол загвараа монголоороо арай өөрөөр урлаж, хятад, манж загвараас ялгармаар байна л даа. Ялангуяа, урлагийнхан үүн дээр илүү анхаарч хувцаслаасай гэж боддог. Ноолуур гэхэд л итали, хятад гээд толгой цохиж байна. Тэднээс ялгарах гарц нь үндэсний деталь, хээ, загвар. -Та уг нь зураасан зургийн мэргэжилтэй хүн. Та мэргэжлээрээ ажиллаж байсан уу? Дизайнерын хувьд амжилтынхаа нууцаасаа хуваалцаач? -Олон жил дагнан хөдөлмөрлөсөн дизайнеруудын дэргэд бага хугацаанд ажилласан болохоор өөрийгөө голж, аль болох даруухан байхыг хүсч байна. Миний мэргэжил театрын тайз чимэглэлийн зураач шүү дээ. Мэргэжлээрээ Дуурийн театрт ажиллаж, амьдарч байх хугацаандаа бид олон арван дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлийг амилуулж, тухайн жүжгийн үйл явдал нь ямар орон зай, цагхугацаанд болж байсан, тэр бүхнийг байшин барилга, тавилга, эд хогшил, хувцас хэрэглэл бүхнээр нь илэрхийлэхийн тулд ер юу л хэрэгтэйг нь бодит мэт зурж, бүтээх нь бидний үүрэг байлаа. Тэр ч байтугай сайн, муу дүрд ааш, араншинд нь тохируулж жүжигчнээ хувцаслана шүү дээ. Тийм болохоор хувцасны дизайнераар ажиллах нь надад хүнд хүчир, хол хөндий хөдөлмөр биш л дээ. Хамгийн том уран бүтээл маань “Ромео Жульета” бүжгийн жүжиг гэж болно. Би ерөнхий зураачаар ажиллаж, бүх зүйлийг өөрийн удирдлага дор хийж, гүйцэтгэсэн. Надад өөрт хамгийн таалагдаж байсан ажил бол хувцас, тайзны ажил байлаа. Нэг гоё дурсамж ярихад Дуурийн театрын зураач, багш Гунгаасүх маань бидэнд баахан сараачаад орхисон эскизээ авчраад энийг зураад бэлэн болго гээд орхичихоод явчихна. Чимэдээ ах бид нар энэ нь яг яаж байх юм бол гэж өөрсдөө судалж зурах үе гарна. Тэгээд хэзээ нэг ерөнхий зураач болчихоод энийг зураад бэлэн болго гээд гараад явчихдаг болох бол гэж хоорондоо ярилцдаг байж билээ. Тэрэн шиг би одоо эсгүүрчиндээ нэг ийм юм байх юм, хийгээрэй гэж хэлчихээд гарч явдаг болсон. Сараачсан зургаа шүү. - Хоёулаа баахан загвар, дизайн ярилаа. Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ингэхэд хатагтай Ц.Энхтуяг бид хувь хүн талаас нь их бага мэддэг. Таны бага нас хаана өнгөрсөн, ямархуу охин байсан гээд дурсамжаасаа сөхөөч? -Бага нас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн. Улаанбаатарын төв цэгийн хүүхэд. Одоогийн “Улаанбаатар” зочид буудлын арын цагаан байшинд би төрсөн. Тэрнээс хойш үндсэндээ Сүхбаатар дүүргээ тойрч амьдарсаар өссөн. Бага нас мэдээж хамгийн аз жаргалтай үе. Хүүхдийн парк, Элдэв-Очирын кино театр, Хүүхдийн ордон, гэр гэсэн маршрутаар зам мөр гартал явсан үе бол бага нас маань. Өөртэйгээ чацуу шахам өндөртэй явдаг кукла, бас болоогүй мама гэж хэлнэ. Жинхэнээсээ оёдог оёдлын машин, жижигхэн халдаг индүү, гараараа эргүүлж угаадаг угаалгын машин, баян хуур, аман хуур, хөөлөөрөө жийгээд явдаг улаан машин, цагаан морь гээд хамаг л гоё бодит тоглоомоор тоглодог байлаа. Одоо эргээд бодоход ээж, аав маань бид нарын хүмүүжилд тоглоомоор дамжиж хүрэхийг их хичээдэг бас эрхлүүлдэг байжээ. Хүүхдийн сэтгэхүй, амьдралд хандах хандлага, хүмүүжил нь тоглож өссөн тоглоомноос нь шалтгаалдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр бүхэн надад танин мэдэхүй, гоо сайхны мэдрэмж өгсөн байх л даа. Одоо надад баян хуур хөгжим маань байгаа. Нэг гэм нь хөггүй болчихсон. -Магадгүй тэндээс таны урлаг, дизайнд дурлах зам эхэлсэн байх. Мэдээж зурдаг хүүхэд байсан уу? -Ямар ч байсан их мөрөөдөмтгий хүүхэд байсан юм даг. Тав, зургаатайгаасаа л зурж эхэлсэн. Эмэгтэй хүн, ялангуяа Япон, Энэтхэг, эхнэр дээлтэй эмэгтэй хүн их зурна. Ленин багшийг бас их зурдаг байсан юм аа. Сахалтай, хүүхэд шиг хөөрхөн царайтай санагдаад /инээв/. Манай аав их зураг авдаг хүн байсан юм. Угаасан зургийг нь бас дуурайлгаж зурна. Аавын минь хэрэглэж байсан зургийн аппарат одоо ч надад байгаа. Хамгийн үнэтэй, эрхэм эд маань тэр. Бас их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Биднийг бага байхад монгол, орос хоёр л суваг гардаг байлаа. Оросын сувгаар дандаа балет.хөлбөмбөг, хоккей гарна. Би хөл бөмбөг тоглохсон, балетчин болохсон гэж мөрөөддөг охин байсан. Тэгэхээр үзэж харж байгаа зүйл хүүхдэд их нөлөөлдөг гэж үнэн байгаа биз. Тэгээд би хөлбөмбөг тоглосон ш дээ /инээв/. Сургуулийнхаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог байсан юм. Сэтгэлээс одоо ч гардаггүй тод гоё дурсамж гэвэл намайг зургаан настай байхад аав маань балетчны пачк хийж өгсөн нь ёстой мартахын аргагүй. Хүүхдийн ордон манай гэртэй ойрхон байсан болохоор би сонгодог бүжгийн ангийг нь төгссөн юм. Балетчин болох мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа нь тэр. Тэгээд ч театртай сэтгэл ойр байдаг байх аа. -Мэргэжлийн зураач, тайзны дизайнер хүн гэр орноо стиль, донжтой тохижуулахыг ёстой үзүүлж өгнө биз? -Дизайн бол амьдрал дээр алхам тутам юм бүхэн дээр хэрэглэгдэж байдаг зүйл. Өчүүхэн жижигхэн зүйл дээр хүртэл дизайн цаг. Амьдрах орчин тав тухтай бас сонирхолтой байх ёстой. Энэ бүхэн дээр би өөрийн мэдрэмжээр ханддаг. Үүнд мэргэжил маань нөлөөлдөг шүү. Хамгийн тухтай орчин бол гэр, ажил байх ёстой. Үүнийг хүмүүс мөрддөг болоод байгаа нь сайн хэрэг. -Таныг дизайнер гэхээс гадна шаггүй сайн бизнесмэн гэдгээр чинь мэдэх юм… -Тэгж ярьж болохгүй шүү. Наадах чинь сэтгүүлч хүний үг байна. -Та хэтэрхий даруухан байгаа юм биш үү. Дизайнер гэхэд томдоно л гэх юм. Одоо тэгсэн чинь бизнесмэн гэж болохгүй гээд л. Яагаад? -Яахав ээ, амьдралаа одоо эргүүлээд дүгнэхэд би юу ч хийгээгүй гэж хэлэхгүй. Би хийсэн. Би хийлцсэн. Хийгээгүй юм шиг, оролцоогүй юм шигээр бодох үе надад байсан. Тэгтэл одоо хүмүүсийг харж байхад өчүүхэн жижиг юманд оролцчихоод өөрийгөө ямар ихээр овойлгож, товойлгодог болчихсон юм бэ. Ямар ч байсан би залхуурч суугаагүй. Цаг үргэлж хөдөлмөрлөж байсан. Одоо эргээд бодоход дэндүү хөдөлмөрч байсан юм билээ. Хүүхдээ төрүүлээд хажуугаар нь бизнесээс хийлцээд бүгдийг нь амжуулж явсан. Тэр он жилүүдэд залхуурах эрхгүйгээр хөдөлж, хөдөлмөрлөж байсан. Бүхэл бүтэн нийгэм өөрчлөгдөж, социализмаас ардчилсан систем рүү, зах зээл рүү шилжихэд тэр талаар ямар ч мэдлэг, туршлагагүй хүмүүс яаж байсан бз гэвэл юугаа ч хайрлахгүй зогсолтгүй хөдөлмөрлөх л ганц сонголт байсан. Тэгээд аажмаар зах зээл гэж юу байдаг и, ардчилал гэж ямар амттай, өөрөө хөдөлмөрлөхөд ямар үр дүн гардгийг амсаж эхэлсэн. -Тэгээд та яагаад би дизайнер биш бас бизнесмэн гэх нь надад зохимжгүй гээд байгаа юм бэ? -Би бас их зальтай юм шиг байгаа юм аа. Дундуур нь яваад байсан байна. Жишээлбэл, бизнесийн тэр алтан үед би зжилласан уу, ажилласан. Дизайнер мөн үү, мөн. Гэхдээ бас биш. Хийчихэж чадна. Миний гарын дорхи ажил. Та ингэхэд ямар нэг зүйлийг барьж аваад, надад нэг тодорхойлолт, нэр өгөх гээд байх шиг байна л даа. Ямар ч байсан “Женко” гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч нь. Ард нь байсан хүн гэвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас би өнөөдөр бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байгаа. Ямар ч байсан залхуу байгаагүйг минь Тулга маань мэддэг. Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бас л яггүй “ажил” шүү дээ, тийм ээ. Би хүүхдүүдээ төрүүлж, өсгөөд хажуугаар нь хийж болох боломжтой бүхнийг хийж байсан. Монгол эмэгтэйчүүд гэх үү, ер нь Ази эмэгтэйчүүд нөхөр нь илүү сайн ажиллаасай, илүү амжилтай байгаасай гэж хүсдэг хүмүүс. Бид тэдний л нэг. Жишээлбэл, энэ минийх шүү гэж тасалж аваад, би үүнийг авна шүү гэсэн зорилготойгоор би амьдарч байгаагүй. Одоо ч тийм бодол миний толгойд орж ирдэггүй. Энэ бүхэнд миний оролцоо байсан нь үнэн, байгаа нь ч үнэн. Тэгээд л би өнөөдөр амар, амгалан амьдарч чадаж байна. Төр засаг миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж гэдэг шиг ардчилал миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж өдий зэрэгтэй амьдарч явна. Тийм ч учраас ардчилалд баярлаж явдаг. Намайг ажиллаж, хөдөлмөрлөх боломж олгосонд нь талархахаас өөр аргагүй. -Эмэгтэй хүнд карьер хөөх эсвэл гэр бүлээ гэх хоёр сонголт байдаг гэж ярих хүмүүс бий. Таны сонголт карьер байсан уу? -Намайг үнэлээд, чи энэ ажлыг хийж чадна гэж итгэл үзүүлэх юм бол би маш шударга, зарчимч ажиллаж чадна. Би амьдралд хийх юмаа хийчихсэн. Хүмүүсийн хэлдгээр улсад хийдгээ хийчихсэн. Мэдээж хүний амьдралд, хийж бүтээхэд оргил гэж байхгүй. Яг одоо карьер хөөх ч юм уу эсвэл их хөрөнгө эзэмшээд, удирдаад толгойгоо зовоогоод явахыг хүсэхгүй байна. Зүгээр л өөрийн тааваараа юу хүссэнээ хийж, намуухан, өөрөө өөртөө кайфтай амьдрахыг хүсч байна. Хэн нэгний дарга болоод, нэг их хөрөнгө зэмшээд явах сонирхол алга. Тэр чинь дааж давшгүй хүнд ачаа шүү дээ. Тэгж ядармааргүй байна. Одоохондоо жаахан залхуурмаар байна. Амгалан тайван, намуухан жаргалтай амьдармаар байна. Магадгүй хувцас дизайн дээрээ түлхүү ажиллах ч юм уу, тааваараа л ажиллана даа. -Таниас ярилцлага авъя гэхэд намайг хүмүүс танихгүй байх нь амар байдаг юм гэж та багагүй цааргалсан. Олны танил хүний гэргий байх тээртэй юу? Та цухалддаг уу? -Үгүй, цухалддаггүй. Намайг тэр болгон таниад байдаг ч биш. Хүн амьтанд танигдаад, харагдаад яваад байх тийм сонирхол надад байдаггүй ээ. Нийтийн ярьдгаар би ямар од биш. Тэд чинь өөр. Од шиг байх дуртай хүмүүс бас өөр шүү дээ. Сонинд ярилцлага өгөөд, хүмүүст танигдаад явах дургүй. Тааваараа чимээгүйхэн л байх дуртай. -Таны зиндааны эмэгтэйчүүд фирм, брэндийн хувцсаар гоёх нь элбэг. Тэгээд ч дизайнер бүсгүи хувцас сонголтондоо нэлээд чамбай ханддаг байх? -За зиндаа гэж яриад байхаар брэнд надад байхгүй. Өнөөдөр Монголд зиндаа гэж ярих боломж байхгүй шүү дээ. Хүмүүс өөрсдийгөө л дугаарлаж, зиндаархаад байгаа болохоос. Зиндаархаад хэрэггүй биз дээ. Миний хувьд би эгэл жирийн хүн. Бүр жирийн байхыг хүсдэг. Залуугаасаа сайн хөдөлмөрлөснийх арай гайгүй амьдарч байгаа. Монгол хүн болгон сайн амьдрах эрхтэй, ёстой. Таны асуултад хариулахад би брэндийн хувцсаар тэр болгон гоёдоггүй. Хувцсны шүүгээнд миний байнга өмсдөг цөөхөөн хэдэн хувцас байдаг. Би төдөн долларын костюм, тийм брэнд, фирм гэж хөөцөлдөх дургүй. Ийм ядуу оронд амьдарч байж үнэтэй хувцас өмсөөд хэнд гайхуулах гэж явна гэж? Надад миний биеийн порпорцид зохисон, харахад эвтэйхэн үнэтэй биш хувцас байх нь чухал. Ер нь гоё хувцаслалт гэж үүнийг хэлдэг шүү дээ. Хүмүүс эхээс төрөхдөө өөр, өөрийн онцлог порпорцтой төрдөг. Тэр онцлогоо мэдэрч, сул талаа нууж, гоё хэсгээ тодруулсан хувцас л өмсөх хэрэгтэй. Хааяа үнэ нь хямдарчихсан байвал л харин брэндийн хувцсыг тоогоод авчихдаг юм. Тэрнээс дагнадаггүй. Тэр их үнэтэй хувцаснуудыг шүүгээндээ өлгөчихөөд яах юм. Би ихэнхдээ энгийн чөлөөт загвараар хувцаслдааг. Биед тухтай байдаг юм. Гайгүй сайн чанарын арьсан гутал бол харин авчихдаг. -Тэгвэл хэрвээ бурхан таньд өөрчлөгдөх боломж олговол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ? -Юугаа ч өөрчлөхгүй ээ. Байгаагаараа байх нь илүү дээр. Тhanк уоu Соd гээд явуулчихъя /инээв/. Амьдрал сайхан байна ш дээ. Өөрчлөөд байх юм алга. -Таны бодлоор эмэгтэй хүний төгс нас хэд бол… Лав л саяын “Гоёл”-оор дизайнер Н.Соёлмаа “40 насанд амьдрал эхэлдэг” нэртэй загварын коллекци үзүүлсэн. Тэр үнэн болов уу? -Коллекцийн нэрийн хувьд гоё нэр байгаа биз дээ. Ялгарч чадсан. Түүн шиг 40 наснаас хүн өөрийн амьдралынхаа чанараар ялгарч харагдаж чаддаг юм шиг ээ. Ер нь харж байхад угаасаа 40-өөд наснаас илүү их амьдралыг тунгаах туршлагатай болдог, амьдралын мөн чанарыг таньдаг юм уу даа. Тэр утгаараа амьдралд илүү бодитой хандаж байгаагаараа энэ үг гараа биз. Ер нь цаг хугацаа, амьдрал хүнийг их юманд сургадаг болохоор үнэн үг шиг санагдана. -Та хөгшрөхөөс айдаг уу? -Айдаггүй ээ. Байгалийн жам шүү дээ. Дээр нь бурхан надад том хишиг заяачихсан. Оворгүй. -Тэгвэл таны гоо сайхны нууц гэж юу байна аа. Оворгүй байгаагийнхаа нууцаас хуваалцаач. Жишээлбэл, та гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? -Байгалийн хишиг гээд нууцаа хэлээд байхад /инээв/. Ямарваа юмыг хөнгөн хүлээж аваад мартах юмаа мартаж, стрессгүй амьдрах чухал. Сэтгэлийн тайван байдал гэдэг хөгшрөхгүй байх нэг үндэс. Зүрх сэтгэлээрээ удаан ядраад ирэхээр хурдан хөгширдөг. Хар муу санаагүй, хэт их шуналгүй, аливааг гэгээлгээр болно, бүтнэ гэсэн сэтгэлээр харж, бусдыг хайрлаж чадвал хүн хөгшрөлтийн асуудлаар нэг их толгой өвтгөөд байхгүй ээ. Бүтээгдэхүүний хувьд нэг их онцлог, өвөрмөц юм хэрэглээд байдаггүй. Ганцхан нууц байдаг юм, маш сайн чанарын савангаар нүүрээ савандаж цэвэрлэх. Бас хангалттай сайн унтах. Тэр мундаг үнэтэй косметикуудыг нь ямар байдаг юм гээд бүгдийг нь туршиж үзсэн. Үvеs Saunt Laurent, Shiseido, Estee Lauder, Christian Dior, Lancome…Яахав дээ, хоорондоо жаахан жаахан ялгаатай. Тэднээс Үvеs Saunt Laurent, Shiseido хамгийн гайгүй нь байсан. Одоо харин нэг дайчин эгчийнхээ саналаар “Орифлэйм”-ийг хэрэглэж байгаа. Маш сайн чийгшил өгдөг сайн бүтээгдэхүүн юм байна. Үнийн хувьд ч гэсэн хямдавтар. -Сүүлийн үед манайхан махнаас татгалзах, бясалгал хийх зэргээр эрүүл мэнддээ их анхаарах болж. Та жишээлбэл, стрессээ яаж тайлдаг вэ? -Би Монгол хүн. Голцуу үхрийн мах иддэг. Гэхдээ бага иддэг. Бясалгалдах шаардлага ч алга. Стрессдээд байх юм миний хувийн амьдралд алга. Харин ерөнхиидөө бухимдах, стрессдэх зүйл их байнаа. Монгол хүн, Монгол үндэстэн өөрийнхөө эх орон, газар шороон дээр дэндүү ядуу амьдарч байна. Үүнд үнэхээр их санаа зовдог. Монголын ард түмнийг ингэж амьдруулмааргүй байна. Бүгд хөдөлмөрлөөд, тэмцээд сайн, сайхан амьдармаар байна. Ийм цөөхөн ард түмнийг жаахаан зохицуулалт хийгээд, яаралтай шинэчлэл өөрчлөлт хийж сайн, чанартай амьдруулаад өгвөл миний стресс тайлагдах байх даа. Үүнд л их сэтгэл зовж, харамсаж явдаг. -Хайрын тухай таны бодлыг сонирхмоор санагдлаа? -Сайхан хайр байдаг юм, олдвол алдаж болохгүй гэдэг үгийг хэлье дээ. Хайрын тухай хүн болгонд, бүр балчир хүүхэд байхаас нь зааж, бургах юм сан. Хүмүүс бие биенээ хэрхэн хайрлах талаар сургалтын хөтөлбөрт оруулж мөрдөөсэй. Хайр гэхээр зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайраар хязгаарлагдахгүй. Аав, ээж, хамаатан садан, найз нөхдөө хайрлах хайр бүгд энд хамаатай. Найз нөхдийнхөө нөхөрлөлийг хүртэл хамгаалж хайрлалцаагүйгээс болоод зүрхээ урагдтал харамсаж салдаг найзууд ч байдаг. Надад ч гэсэн ийм юм тохиолдож байсан. Бүр эцсийн мөчид салсан ч гэсэн соёлтойгоор хайраа хадгалсаар холдож сурах их чухал юм шиг санагддаг. Туршлагагүй, мэдэхгүйдээ алдсан олон жишээ амьдрал дээр байдаг. Тиймээс хүмүүс хайраа үргэлж тордож, бөөцийлж, хамгаалж сураасай, мэддэг байгаасай гэж боддог оо. -Тэгвэл мөнхийн хайр гэж байдаг болов уу? -Хайр чинь мөнх байдаг шүү дээ. Би лав тэгж боддог. Хэн нэгнийг хайрласанаараа л үүрд үлдэнэ шүү дээ. Робот л биш бол delete-лж болохгүй биз дээ. Харин төгс, төгөлдөр амар сайхандаа жаргадаг уу, үгүй юу гэдэг нь хувь хүний төөрөг байдаг. Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Монголчуудын нүд, сэтгэлийг баясгаж яваа уран бүтээлийн ажилд тань амжилт хүсье!
"Факт"
|
| Дизайнер Ц.Энхтуяа: “Женко” гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч байсан учраас би өнөөдөр бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|