 |
|
 |
|
Шинэ төмөр замын ажлын явцыг сонслоо |
|
|
 |
|
 |
Шинэ төмөр замын ажлын явцыг сонслоо
2011-04-07Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд төмөр зам барих төслийн явцын талаар Зам, тээвэр,  барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцууллаа.
Дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгоод байна.
Шинэ төмөр замын зурвас газрын байршил, хэмжээг тогтоох, инженер, геологи, геодезийн болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх судалгааны мэргэжлийн баг томилж, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон гэрээ байгуулах, шинэ төмөр замын суурь бүтэц барих ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, төмөр замын суурь бүтэц барих гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо бүхий консерциум байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар холбогдох арга хэмжээг үе шаттай авч байна.
Авто замын салбарт хийх ажлаа тодотгов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд авто замын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэн дэмжлээ.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх авто зам, гүүрийн барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа замын барилгын үндэсний компаниудын технологийн машин, механизм, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулан боловсруулах авто замын зураг төслийн болон шууд гэрээгээр гүйцэтгүүлэх авто замын барилгын ажлын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
Шууд гэрээ байгуулах ажлыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг хангах, шууд гэрээгээр гүйцэтгэх ажлуудыг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг холбогдох яамдын сайд, агентлаг, нийслэлийн удирдлагад даалгав.
Авто замын барилгын ажлын технологийн хяналтыг Захиалагчийн хяналтын зардалд багтаан дотоодын зөвлөх компаниар гүйцэтгүүлэн зам, гүүрийн ажлын чанарыг дээшлүүлэх юм байна.
2011 онд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 1242,4 км замын ажилд 554,3 тэрбум төгрөг шаардлагатай байна. Замын ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэх нь цаг хугацаа хожих, зам, барилгын үндэсний компаниудыг дэмжиж, дотоодын зах зээлээ хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзлээ.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэлтэй болон ойролцоох хилийн боомттой холбосон нийт 5572 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км, 7 цэгт гүүрэн гарц шинээр барьж, 350 км автозамыг шинэчлэх зорилт дэвшүүлсэн юм.
Нийслэл хотыг аймгийн төвүүдтэй холбох 3592 км замаас 200 км замын барилгын ажлын хөрөнгийн эх үүсвэр шийдэгдэж, тендер нь зарлагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Орон сууцны санхүүжилтэд 216.6 тэрбум төгрөгийн зээл олгоно
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах орон сууц, дэд бүтэц, зураг төслийн ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Орон сууцны барилга, дэд бүтцийг барьж байгуулах зураг, төсөл хийхэд шаардлагатай нийт 437.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс зарцуулахаар төлөвлөсөн байгаа.
Үүнээс орон сууцны барилгын санхүүжилтэд 216.6 тэрбум төгрөгийг урт хугацаатай зээлээр олгож, Орон сууц санхүүжилтийн корпорацид хариуцуулан, эргэн төлөхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт, дэд бүтэц болон нийгмийн барилга, байгууламжийг барьж байгуулахад зарцуулах 221.2 тэрбум төгрөгийг жил бүрийн улсын төсөвт тусган, эргэн төлөхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгалаа.
Орон сууц, инженерийн дэд бүтцийн санхүүжилтэд зориулж гаргах бондыг хөтөлбөрийн ажлын үе шаттай зохицуулан шийдвэрлэж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, мөн Хөгжлийн банкинд даалгав.
Онцгой албан татварын хэмжээг өөрчлөв
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 140 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Мөн АИ-92 автобензинд 250 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 мянга, дизелийн түлшинд 130 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 210 мянган төгрөг болголоо.
Энэ үнийг 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болов.
Дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь, хэмжээг бууруулан дотоодын зах зээлд жижиглэн худалдааны үнэ огцом өсөхөөс Засгийн газар сэргийлж татварын зохицуулалт хийж байна.
ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ энэ сард А-80 автобензин тонн тутамдаа 56, АИ-92 автобензин 61 ам.доллараар өсч, дизелийн түлш 35 ам.доллараар буурчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 болов
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сарын 140 мянга 400 төгрөгөөр тогтоосон байна. Ингэснээр нэг цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сарын 108 мянган төгрөг байсан цалингийн доод хэмжээ 30 хувиар нэмэгдлээ.
2010 оны 10 дугаар сарын 1-нээс төсвийн байгууллагын ажилтны цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмсэн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний энэ өөрчлөлт нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалинд нөлөө үзүүлэхгүй тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо талууд нийгмийн түншлэлийн асуудалд бодитой хандах, амьжиргааны өртгийн өөрчлөлт, дундаж цалин, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт, хэрэглээний үнийн индекс зэрэг эдийн засгийн гол хүчин зүйлүүдийн нөлөөлөл, судалгаа, хуулийн заалт зэргийг мөрдлөгө болгожээ.
Алслагдсан оюутнуудад замын зардал олгоно
Оршин суугаа газраасаа 500 км болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдад замын зардлыг нь олгож байх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Суралцагчид өвлийн амралтаар орон нутагтаа амрахад нь аймгийн төв хүртэлх тээврийн зардлыг очсон, ирсэн баримтыг нь үндэслэн Сургалтын төрийн сангаар дамжуулан олгоно.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж байгаа оюутны ирэх, буцах замын зардлыг төрөөс жилд нэг удаа хариуцна” гэж тусгасан бөгөөд энэ оны төсөвт 1.1 тэрбум төгрөг батлагдсан байна.
Засгийн газрын 2004 оны 21 дүгээр тогтоолоор зөвхөн өвлийн амралтаараа орон нутагтаа очиж амрахаар явсан нэг талынх нь зардлыг олгож байсан бол одоо өвлийн амралтаараа очиж, ирсэн бол зардлыг нь өгөхөөр боллоо.
Сүүлийн 4 жилийн судалгаанаас үзэхэд жилд дунджаар 11 мянга орчим хүн оршин суугаа газраасаа 500 ба түүнээс дээш км зайд суралцаж байна. Нэг хүн дунджаар 32977 төгрөгийг нэг талын замын зардалдаа авсан бөгөөд давхардсан тоогоор нийт 43681 оюутанд 1.4 тэрбум төгрөг олгожээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Паркийн чиглэлийг батлав
“Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам”, “Хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулах үйлдвэрлэл, технологийн байршил, үйл ажиллагааны чиглэл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Үйлдвэрлэл, технологийн парк болон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтад оролцож байгаа хөрөнгө оруулагчдыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судлан санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын нийт хөрөнгийн доод хэмжээг 10 тэрбум төгрөг, тэргүүний техник, технологийн эзлэх хувь, хэмжээ 10-аас доошгүй, үндсэн хөрөнгийн тодорхой хувь нь тухайн нутаг дэвсгэрт байхаар “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам”-д тусгасан байна.
Мөн үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг үндсэн зорилготой нь уялдуулж, импортыг орлох болон экспортын чиглэлээр төрөлжсөн байх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх үүднээс техник, технологийн түвшний үнэлгээ хийнэ.
Зөвшөөрөл авч үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх эрх нь нээгдэх юм байна. Мөн паркийн үйл ажиллагаанаас гадна паркийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтууд улс, бүс, орон нутгийн бодлоготой уялдан хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих, гэрээг дүгнэх, дэмжлэг үзүүлэх зэрэг заалтыг ч журамд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Хамгаалалтын бүсийг тогтоов Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт дэвсгэрт орших, түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн геодезийн солбицлыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа.
Энэ нь Амарбаясгалант хийдийг байгаль орчинтой нь цогцоор хамгаалах, сэргээн засварлах, Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил болох менежментийн төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм.
Хамгаалалтын бүсэд барилга, байгууламж шинээр барих, хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор шон тэмдэг тавин, хашаа барих зэрэг арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад үүрэг болгов. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл хөдлөх 7 дурсгалаас гадна Хархорум хотын туурь, Аваргын балгас, Өнгөтийн цогцолбор, Уушгийн өврийн буган чулуу, Баруун хүрээний туурь, Хар балгас зэрэг 20 гаруй үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоогоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөр батлав
Халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаас баталлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгав.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар жил бүрийн улсын төсөв, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, олон улсын болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт тусган санхүүжүүлж байх юм.
Хөтөлбөр нь шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдийг эрт сэрэмжлүүлэх, тандалт, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, халдварт өвчний бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох, оношлогоо эмчилгээ, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог сайжруулах зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2011-2015 онд 193 үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газар, олон улсын байгууллагаас гаргана. Хөтөлбөр хэрэгжсэнээр халдварт өвчний тархалтыг хязгаарлан, хүн амын өвчлөл, эндэгдлийг эрс бууруулна гэж үзэж байна.
Ерөнхий сайдын айлчлалын дүнг хэлэлцэв
Бүгд Найрамдах Сингапур Улс, Австралийн Холбооны Улсад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг-ийн урилгаар 2011 оны 2 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Талууд Монгол, Сингапурын хооронд хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэндийн салбарт, ялангуяа боловсролын салбарт багш, эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах бололцоо байгааг онцлон тэмдэглэсэн.
Монгол, Сингапурын хооронд эрүүл мэнд, боловсрол болон гаалийн салбарт хамтран ажиллах, Сингапурын Нийтийн орон сууц, хөгжлийн банктай хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах талаар зарчмын хувьд тохиролцжээ. Энэ айлчлал хоёр орны өндөр, дээд хэмжээний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон дунд, урт хугацааны зорилт чиглэлүүдийг тодотгоход чухал ач холбогдолтой болов.
Харин Австрали Улсад хийсэн айлчлал нь Монгол, Авсралийн хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Ерөнхий сайдын түвшинд хийсэн албан ёсны айлчлал байлаа. Айлчлалын үеэр Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийн, айлчлалын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
Хоёр тал Монгол, Австралийн найрсаг харилцааг улам өргөтгөх, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын болон бус нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Худалдааны агентлагийн төлөөлөгчийн газраа 2011 онд багтаан Улаанбаатар хотноо албан ёсоор нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Айлчлалын үеэр Авсрали Улс манай улсад 1,5 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Хуульд нэмэлт оруулах санал мэдүүлнэ
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн гишүүдээс гарсан саналыг тусгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон химийн бодистой холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмыг байгаль орчин, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, мөн ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах болон ашиглахыг хориглох салбарыг зааж, түүний ашиглалтын тоо хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож байх тухай заалтыг нэмж оруулахаар болжээ.
Жагсаалтад хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой, байгальд удаанаар хадгалагддаг, био хуримтлал үүсгэдэг, хүн амьтны эрхтэн, систем, үр удамд хортой нөлөө үзүүлж, олон төрлийн өвчин үүсгэдэг, үхэлд хүргэх чанар өндөртэй 112 бодисыг оруулсан бөгөөд эдгээрээс 29 бодисын ашиглалтыг хязгаарлаж, үлдсэн 83-г нь хориглохоор тусгасан байна. ТОВЧХОН Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Одбаяр нар Төрийн албаны, Боловсролын, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд гишүүдээс гарсан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.
“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-д заасны дагуу Гаалийн болон нэмэгдсээн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн батлан тухай хэлэлцэн дэмжлээ. Энэ дагуу хагас коксын үйлдвэрийн тоног төхөөрөмж, хийн болон шингэн түлшний тоног төхөөрөмж, нар, салхи, газрын гүний дулааны болон эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур зэрэг тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болж байна.
Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төв хооронд “Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулах нь зүйтэй гэж үзэв. Гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт олгохоор тогтлоо. Ингэснээр бага, дунд, бүрэн дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрт суурилан шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, ерөнхий боловсролын тогтолцоонд Кембрижийн хос хэлний систем нэвтрүүлэх чиглэлээр талуудын хамтран ажиллах ажлын агуулга, хүрээ, хэрэгжүүлэх ажлын ерөнхий зураглал, үе шатыг тодорхойлох юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, түүнтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөл батлагдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх хууль эрх зүйн таатай нөхцөл бүрдэнэ. Мөн дээрх газар нутгийн орчны бүсийг хөгжүүлэх, орчны бүсийн үйл ажиллагаанд оролцогч субьектуудын эрх, үүргийг тодотгох, байгаль хамгаалах ажилд нутгийн иргэд, иргэдийн нөхөрлөлийн хамтын оролцоог өргөжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм. Төмөр замаар ачаа тээвэрлэх тарифын тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.
"Ньюс мн" |
| Шинэ төмөр замын ажлын явцыг сонслоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|