2011-04-27ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Үндэслэл
Хан-Уул дүүргийн иргэний танхим дээр энэ 4 сарын эхээр “2011 оны дүүргийн газар ашиглалтын төлөвлөгөө, хүнс хөдөө аж ахуйн бодлого, Агропаркын ажлын тайлан” гэсэн сэдвүүдээр холбогдох ажил хариуцсан албад, албан тушаалтны мэдээлэл, хэлэлцүүлэг амжилтай явагдсан билээ. Нийслэл, дүүргээс хөдөө аж ахуй, газрын алба, нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацийнхан, үгээ хэлэх хүсэлтэй олон иргэд оролцсон нь асуудал цагаа олсон, тулгамдсан сэдэв болохыг харуулж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим иргэдийн гомдлын дагуу Сигмаинженеринг, Гантигхүү, Богдахолдинг гэх 3 аж ахуй хотоос хорин хэдхэн км-т Биокомбинатын баруун талд буюу ХУД-ын 12-р хорооны 6-р хэсэгт газар ухаж, хайрга ачиж байгаль орчин сүйтгэж байгаатай газар дээр нь танилцаж иргэдийн санал гомдлыг сонсов. Үүнд:
- Карьерын аж ахуйн эргэн тойронд байгаль орчин маш сүйтгэгдсэнээс гадна одоо байгаа хил хязгаараасаа ахиж, илүү их сүйтгэхгүй гэх ямар ч баталгаагүй.
- Жимс ногоо тариалагчид юу ч тарьж ургуулаад нэмэргүй, учир нь тоосонд дарагдаад ургадаггүй, бэлчээрт гаргасан үхэр мал нь ухсан нүхэнд нь унаж үхдэг, карьер дээр монгол хэлээр а ч үгүй хэдэн хятад ажилладаг
- Oлон карьерын аж ахуйгаас шороо зөөж байгаа хүнд даацын ачааны олон машины цуваа тухайн орон нутгийн авто замыг бүрэн устгаад байна гэхэд хэтрүүлэг болохгүй болжээ.
- Олон мянган айл суурьшин амьдарч болох цэлгэр талд дээрхи гурван карьер газар ухсаныг иргэд маш гайхаж байна. Нийслэлийн хүн амын бөөгнөрөл хэрээс хэтэрч, нэг хашаандаа 2-4 айл байдаг болсон, хөрс ус агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд ноцтой аюул учирч байна. Суурьшлаас гадна газар тариалан эрхлэх боломжтой газар хомс байхад ийм тэгш, хөрсний ус нь нэн ойрхон газар хэд гуравхан хүний эрх ашигт нийцүүлэн хөрс, усыг сүйтгэж байж таарахгүй.
- Тухайн аж ахуйн эзэд нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргийн газрын албанд ч дийлдэггүй, ард нь хот, дүүрэгт том албан тушаал хашиж явсан эрхтэн тушаалтны нэр сонсогддог.
- Нэн хачирхалтай нь газар ухаж байгаа газраас 100 метрийн цаана зэвсэгт хүчний 120–р ангийн зэвсгийн агуулах байх ба манай баатарлаг дайчид торны цаагуур орсон малаа авах гэсэн иргэддээ буу гаргаж сүржигнэх боловч хажууд нь газар шороог нь зөөж байгаа хятадуудыг анзаардаг эсэхийг иргэд гайхаж байсан юм.
Учир иймд ХУД-ын ИТХ-ын дарга Н.Энхтүвшингийн санал болгосноор Иргэний танхим дээр элс хайрганы карьер ба иргэн хүний эрүүл мэнд хоёрын аль нь чухал болох талаар дахин нээлттэй хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа нь Хан-Уул дүүргийн олон нийт, нутгийн өөрөө удирдах байгууллагууд, бүх шатны захиргааны байгууллагууд улмаар Нийслэл, Засгийн газрын түвшинд энэ асуудлыг авч үзэж, дүүргийн оршин суугч иргэдийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалах төр нийгмийн нэгдсэн бодлогын хүрээнд нэгдсэн шийдэлд хүрэх зорилгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн тов
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Соёл урлагийн ордон, Иргэний танхим, 2011 оны 4 дүгээр сар 29, 14 цаг
Оролцогчид: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар (Байгаль экологи хариуцсан зөвлөх), УИХ-ын Гишүүн Загджав, Л.Болд, Нийслэл хотын удирдлага, ХУД-ын ИТХ, ИТХ дахь Байгаль экологийн асуудал хариуцсан хороо, Засаг Даргын Тамгын газар, Хан-Уул дүүрэгдэх АН, МАН, ИЗ-Ногоон Нам, МоАХ болон иргэний нийгмийн буюу хүний эрх, байгаль хамгаалах байгууллагууд, МХЕГ, нийслэлийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага,холбогдох мэргэжилтэн байцаагчид, ЭБЭХ-ны Яам, Ашигт малтмалын газар, Хан-Уул АнХАдүүргийн газрын алба, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Дүүргийн Замын цагдаагийн тасаг, хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Дүүргийн Засаг даргын тамгын газар хэлтсүүд, ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, тоосжилтод өртөж буй хороодын ЗД, хэсгийн ахлагчид, ИНХ-ын тэргүүлэгчид, идэвхтэн, хороодын өрхийн эмнэлэгийн эмч нар, ард олон сонгогчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
Хэлэлцүүлгийн төлөвлөгөө 2011.05.06 14 цаг
Нээлт\танилцуулга ИТ-ын ажилтан Д.Рэнцэнтавхай 5 минут
““Элс хайрганы карьер ба иргэний эрүүл аюулгүй амьдрах орчин” нээлттэй хэлэлцүүлэг явуулах болсон шалтгаан нөхцөл”
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчин хариуцсан зөвлөх Зоригт үг хэлнэ
2. Хотын захиргааны байр суурь: Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл экологи эрхэлсэн орлогч дарга, Эдийн засгийн ухааны доктор Даваадоржийн Ганболд 10 минут+Асуулт хариулт 10 минут
3. ХУД-ын ИТХ-ын Дарга Н.Энхтүвшингийн мэдээлэл 10 минут \ 14.23 -14.33\
4. ХУД-ын Засаг Дарга Ж.Ганхуягийн мэдээлэл 10 минут Асуулт хариулт 10 мин \15.00\
5. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны бодлого:
Хот байгуулалт газрын харилцааны бодлогын газрын дарга С.Очирбат
5. Ашигт Малтмалын Газраас түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголтын талаар мэдээлэл хийнэ 10 минут
6. МХЕГ-аас хийсэн шалгалтын тухай мэдээлэл
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч З.Батсайхан 10 мин
6. ХУД-ын Газрын Албаны дарга Д. Отгонбаатар үг хэлнэ. 5 минут
Асуулт хариулт 10 мин
7. Урилгаар оролцож байгаа бусад байгууллагын төлөөлөгчид үг хэлнэ 15 минут
8. Хэлэлцүүлэг 50-60 мин буюу 1 цаг \17:30 хүртэл\
9. Санал дүгнэлт 20 -30 мин \17.50 хүртэл\
10. Хэлэлцүүлгийг хаана 18.00
Албан тоот, урилга явуулах болон дүүрэг хороодоос заавал оролцуулах байгууллага, албан тушаалтанууд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, амьдрах орчин хариуцсан зөвлөх Зоригт
УИХ-ын Гишүүн Загджав,
УИХ-ын гишүүн Л.Болд,
Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл экологи эрхэлсэн орлогч дарга, Эдийн засгийн ухааны доктор Даваадоржийн Ганболд
Зам тээвэр барилга хот байгуулалтын яам ХБГХБГ-ын дарга С.Очирбат
ХУД-ын ИТХ дахь Байгаль экологийн асуудал хариуцсан хорооны дарга С .Цэлмэг, гишүүд
Засаг Дарга Ж.Ганхуяг
Хан-Уул дүүрэгдэх АН, МАН, ИЗ-Ногоон намын хороо, МоАХ
МХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
ЭБЭХ-ны Яамны Ашигт малтмалын газар,
Хан-Уул АнХАдүүргийн газрын алба дарга Отгонбаатар
Эрүүл мэндийн төв,
Цагдаагийн хэлтэс,
Дүүргийн Замын цагдаагийн тасаг,
хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн Цагаан
Дүүргийн Засаг даргын тамгын газар хэлтсүүд,
ИТХ-ын ажлын албаны ажилтнууд,
тоосжилтод өртөж буй хороодын ЗД, хэсгийн ахлагчид, ИНХ-ын тэргүүлэгчид,
Хороодын өрхийн эмнэлэг (12,13 )
Иргэний нийгмийн, Байгаль орчныг хамгаалах байгууллагууд \ Миний монголын газар шороо, Эрс шинэчилэл, Ногоон эх дэлхий, иргэдийн алъяанс төв г.м\
Хэвлэлийн мэдээ
Хан-Уул дүүргийн иргэний танхим дээр энэ 4 сарын эхээр 2011 оны дүүргийн газар ашиглалтын төлөвлөгөө, хүнс хөдөө аж ахуйн бодлого, Агропаркын ажлын тайлан гэсэн сэдвүүдээр холбогдох ажил хариуцсан албадын мэдээлэл, хэлэлцүүлэг амжилтай явагдсан билээ. Нийслэл, дүүргээс хөдөө аж ахуй, газрын алба, нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацийнхан, үгээ хэлэх хүсэлтэй олон иргэд оролцсон нь асуудал цагаа олсон, тулгамдсан сэдэв болохыг харуулж байлаа. Энэ үеэр тус дүүргийн нутаг болон Төв аймгийн Алтанбулаг сумын зааг нутгаар элс хайрганы олон карьер аж ахуй хууль бусаар ажиллаж, өдөржин шөнөжин цувах ачааны машины дугуй хөрс, зам талбайг авахын аргагүй сүйтгэж, хүн малыг тоос шороогоор дарж байдаг тухай, нийслэлийн мэргэжлийн хяналт дүүргийн газрын албанд ч дийлдэггүй, ард нь хот, дүүрэгт том албан тушаал хашиж явсан эрхтэн тушаалтаны нэр сонсогддог, жимс ногоо тариалагчид юу ч тарьж ургуулаад нэмэргүй, учир нь тоосонд дарагдаад ургадаггүй, бэлчээрт гаргасан үхэр мал нь ухсан нүхэнд нь унаж үхдэг, карьер дээр монгол хэлээр а ч үгүй хэдэн хятад ажилладаг гэж 12,13 –р хорооны иргэд ам булаалдан ярьж байлаа. Хятадын хөрөнгө оролцоотой Сигмаинженеринг, Гантигхүү, Богдахолдинг гэх 3 аж ахуй хотоос хорин хэдхэн км-т энүүхэн Биокомбинатын хажууд, 12-р хорооны 6 хэсэгт элс хайрга ачиж байгаа нь цаанаа том даргын ивээлтэй, унац арвинтай гэдэг нь илэрхий. Олон зуун мянган айл суурьшин амьдарч болох цэлгэр талд энэ гурван карьер тухалж авчээ. Нэн хачирхалтай нь тэдгээрээс 100 метрийн цаана зэвсэгт хүчний 120 –р ангийн зэвсгийн агуулах байх ба манай баатарлаг дайчид торны цаагуур орсон малаа авах гэсэн иргэддээ буу гаргаж сүржигнэх боловч хажууд нь газар шороог нь зөөж байгаа хятадуудыг анзаардаг эсэхийг иргэд гайхаж байсан юм.
Учир иймд дүүргийн иргэний танхим иргэдийн хүсэлтээр элс хайрганы карьер ба иргэн хүний эрүүл мэнд хоёрын аль нь чухал болох талаар ойрын үед дахин нээлттэй хэлэцүүлэг хийхээр бэлтгэж байна.