тэл өсгөж, Монгол Улс бяцхан дуу лиан тарив. Идэх гурил, төмсгүй болохоороо татварыг тэг хувь хүртэл бууруулдаг хэрнээ өөрс дийн хэрэгцээг хангах болмогц хаяагаа ма наж байгаа нь импортлогчдод таатай биш са нагдах нь лавтай. Гэвч далайд гарцгүй, хоёр хөршийнхөө зах зээлээс хараат манайх шиг улс ийм эрс шийдвэр гаргахгүй бол болохгүй.
“Атрын III аян” зарлаж, дотоодынхоо улаан буудай, төмсний хэрэгцээг 100 хувь хангах болсны хувьд хятад төмс, орос гуриланд мөнгө үрэх хэрэг алга. Манайх жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл дээрх бүтээгдэхүүний импортын татварыг тэглэж, үүнээс үүдэж жилийн эдгээр сард улаан буудай, төмс, хүнсний ногооны импортын хэмжээ суга өсдөг байв. Энэ жилийн хувьд ч мөнөөх дүр зураг харагдаж байна.
54 ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ
Гаалийн ерөнхий газраас авсан импортын барааны мэдээл лээс харахад энэ оны эхний дөр вөн сард бид 1475 тонн төмс, 11852 тонн байцаа, 4408 тонн хүнсний ногоо импортолжээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй яг дүйж буйн учир нь 15 хувийн татвар хэрэгжиж эхлээгүйтэй холбоотой. Харин энэ сарын импортын статистик үзүүлэлт гарахаар татварын өсөлт хэрхэн нөлөө үзүүлэхийг тандаж болно. Урьдчилгаа таамаг бол байна. Гэхдээ тийм ч таатай биш юм. Биднийг “Барс” худалдааны төвд очиход импортын төмс дотоодынхоос ч илүү гүйлгээтэй байв. Монгол төмс дунджаар 800, хятад төмс 600 төгрөг байгаа учраас аль нь илүү зарагдах нь ойлгомжтой. Нэг кг хятад төмсний импортын үнэ дунджаар 360 төгрөг.
Үүн дээр энэ сараас хэрэгжиж эхэлсэн 15 хувийг татварыг нэмбэл 414 төгрөг болох нь. Нэг кило тутам дахь 54 төгрөгийн зөрүү монгол, хятад төмсний үнийн ялгааг төдийлэн ойртуулж чадахгүй нь. “Барс” худалдааны төвийн ху далдагч Н.Гуамаралтай уулзахад “Импортын татвар энэ са раас л нэмэгдэж байгаа юм би лээ.
Ийм шийдвэр гаргах гэж бай гааг бидэнд дуулгаагүй учраас бү тээг дэхүүнээ сайн нөөцөлж ам жаагүй. Манайхны зарим нь захын гэр хорооллуудаар явж, хямд үнэтэй төмс худалдаж авч байгаа” гэв. Ногооны наймаачид үнэ нэмэгдэхээс өмнө худалдсан төмсн үүдээ 10, 20 төгрөгийн илүү үнээр худалдан авч (кг тутамд нь), дахин эргээд нэмэгдсэн үнээр зардаг аж.
Гэхдээ Н.Гуамаралын ярьж буйгаар 15 хувийн татвар ногдууллаа гээд импортын хэмжээ буурахгүй нь. Хятадууд ашгаа нөхөхийн тулд харин ч нийлүүлэлтээ нэмэгдүүлэх магадлалтай. Монгол төмс, хүнсний ногоо чанар сайтай ч гэлээ өндөр үнэтэй байна. “Барс” худалдааны төвд л гэхэд монгол, хятад төмсний зөрүү кг тутамдаа 200- 300 төгрөг байх жишээтэй.
Ш.МАРДААН: БОЛДОГ БОЛ ИМПОРТЫН ХОРИГ ТОГТООХСОН
Хаврын тариалалт саяхан эхэлсэн. Ихэнх газар улаан буудайгаа тариалж эхэлсэн бол төмс, хүнсний ногооны тариалалт хараахан эхлээгүй байна. Гэвч хаврын тариалалтаас өрсөж дуугарсан 15 хувийн импортын татвар тариаланчдад бага ч болтугай урам өгсөн бололтой.
Дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангахуйц төмс, хүнсний ногоо, улаан буудай хурааж авлаа л гэнэ. Гэтэл хурааж авсан бүтээгдэхүүн нь зах зээлд борлогдож байна уу гэвэл эргэлзээтэй. Ургац хураалт дуусахтай зэрэгцэн хятадууд хүнсний ногооны үнээ бууруулдаг байна. Импортын үнэд дарлуулсан ногоочдыг монгол ченжүүд бүр ч даапаалж, кг төмсийг 50 төгрөгөөр тооцож авдаг тухай жишээ ч байдаг.
Бид Монгол Улсын гавъяат агрономич, хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайтай утсаар хол богдлоо. Тэрбээр хаврын тариалалтаа эхлүүлээд тун ч завгүй яваагаа дуулгасан.
-Сайхан хаваржиж байна уу, Та. Хаврын тариалалт гээд завгүй явна уу?
-Сайхан хаваржиж байна. Энэ хавар манай нутгаар тэнгэр хангай сайхан байна. Хаврын тариалалтаа эхлүүлээд завгүй л явна, энэ сарын 17 гэхэд жигдрээд гайгүй болчих болов уу даа.
-Саяхан улаан буудай, төмс, хүнсний ногооны импортын татварыг 15 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Бодлогын хувьд зөв гэж бодож байна. Харин 15 хувь гэдэг бол бага. Үүнээс ч илүү, болдог бол импортын хориг тогтоох ч боломжтой. Гэхдээ гадаад худалдааны бодлого нь болдоггүй байлгүй дээ. Бид хурааж авсан улаан буудай, төмс ногоогоо олон ч жил зоориндоо муутгаж байсан.
-Таныхаар хэдэн хувь хүргэвэл зохих вэ?
-Яахав, 15 хувь нэмж байгаа нь сайн хэрэг ч 30-40 хүртэл нэмж болдоггүй юм байх даа. Нэгэнт л бид дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрсэн учраас заавал импортын бараатай зууралдах хэрэг байхгүй болов уу гэв.
УЛААНБУУДАЙГҮЙ ИМПОРТЫН СТАТИСТИК
Өнгөрсөн жил дэлхий дахинаа хүнс ний хомсдол нүүрлэж, гу рил, улаан буудайн зах зээлийн үнэ өндөр байсан тулдаа тариаланчид ашиг - тай ажилласан. ОХУ, Энэтхэгийн шийдвэрээс хамаарч, энэ жил ч байдал нааштай байх дүр зураг ажиглагдаж байгаа. Гэвч импортын хатуу бодлого баримталснаар дотоодын компаниуд хэт монополь болж, үнээ дураараа нэмж мэднэ гэх хардлага бий.
Өчүүхэн төдий шалтаг ч манай зах зээлийг донсолгож чадахыг бид хангалттай мэдэх хойно. Өнгөрсөн жил ОХУ экспортын хориг тогтооход манай гурилын үйлдвэрүүд үгсэн үнэ нэмж, дахиад ч нэмэх хэрэгтэй хэмээн гүрийж байсан ч бүтэн жилийн турш дотоодынхоо улаан буудайгаар үйлдвэрлэлээ явуу лав. Элдэв гомдол санал гарсангүй, үнэ ч нэмэх талаар дуугарсангүй.
Энэ жилийн эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтэд улаан буудай гэх үг ороо ч үгүй байна билээ. Тэгэхээр өөрсдийн хүчээр амь зуух боломжтой гэсэн үг. Японд л гэхэд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэх үүний импортын татварыг 100, 200 хувиар нэмдэг. Мэдээж ийм их эрсдлийг даан тус улсын зах зээлд өрсөлдөнө гэдэг бү- тэшгүй даваа. БНХАУ-д ч мөн тийм.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих энэ төрлийн бодлого тухайн зах зээлийн нэр хүндийг ч дэлхийд өндөр өргөдөг. Манайд байдал тийм хэцүү биш л дээ. Импортын бүхий л барааны татварыг тэг болгож найр тавьдаг, Намиби, Замби зэрэг улсыг бодвол 15 хувь гэдэг бас ч гэж өндөр хувь шүү.
Өгөхгүй гэвэл өөрсдийгөө аргалчихаж чадна. Өнгөрсөн онд бид 66200 тонн улаан буудай, 8504 тонн төмс, 25148 тонн байцаа, 10145 тонн хүнсний ногоо импортолжээ. Тус онд бид 344.5 мянган тонн улаан буудай, 169.0 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо хураан авсан.
Ургацын энэхүү үзүүлэлт дотоодын хэрэгцээг ядах юмгүй хангаж дөнгөх байв. Гэтэл гайтай импорт. Импортын дээрх хэмжээтэй дүйх дотоодын бүтээгдэхүүн зоориндоо илжирсэн гэж болно. Тавдугаар сарын импортын дүнг харъя. 15 хувийн татвар багадаад байгаа ч юм бил үү?
"Өнөөдөр"