 |
|
 |
|
Батмөнх Даян хааны удам тасрах шахсан гурван тохиолдол |
|
|
 |
|
 |
Батмөнх Даян хааны удам тасрах шахсан гурван тохиолдол
2011-05-27Бөртэ Чино (758)–оос Мөнх (1209) хаан хүртэл 451 жилд 3 ясан төрөл шувтарч 25 үе өнгөрчээ.  Энэ хугацаанд нэг ясан төрөл шувтрахад дунджаар 150 жил нэг үе 18 жил үргэлжилсэн байна. Харин Чингис (1162) хааны отгон хөвгүүн Тулуйн удмаар тооцоход Тогоонтөмөр хааны хөвгүүн Төгстөмөр (1342) хүртэл 180 жилд нэг ясан төрөл буюу 9 үе шувтарч, нэг үед дунджаар 20 жил үргэлжилсэн байна.
Тогоонтөмөр хааны хүү Аюушридар 1370-1378 онд, Төгстөмөр 1378-1388 онд, эцгийн орыг залгаж Ар Юань улсын анхны хаадууд болсон бол ач хөвгүүд болох Төгстөмөрийн гурван хүү Энхзориг 1389-1392 онд, Элбэг 1393-1399 онд Ар Юань улсын гурав, дөрөв дэх хаадууд байсан бөгөөд гурав дахь хүү Дүүрэнтөмөр хунтайжийн гуч хүү Хархууцаг тайж, Ойрадын Эсин тайшийн охин Цэцэг хоёрын дундаас ганц хүү төрсөн нь Баянмөнх “болох жонон” ажгуу. “Болох жонон” Баянмөнхийн цорын ганц хүү Батмөнх нь Их Монгол улсын 29 дэх хаан бөгөөд 1480 -1517 он хүртэл 37 жил төр барьж, Тогоонтөмөр хаанаас хойш өөр хоорондоо хагарч бутарсан Монголчуудыг хураан нэгтгэж, бүх Монгол даяар самуунгүй энх тайван байдлыг буй болгожээ. Батмөнх даян хааны алдар тэр үед Монгол даяар мандаж байсан төдийгүй Мин улсын түшмэдүүд хүртэл “дахин мандсан Монголын гэгээн эзэн” гэж бишрэн хүндэтгэж байсан тухай ном сударт тэмдэглэгдэн үлдсэн нь буй.
Батмөнх даян хаанаас Цахарын Лигдэн хүртлэх 115 жилд тэдний удам тасралтгүй Монголын төрийг барьсан бөгөөд отгон хүү Гэрсэнз Жалайр (1513 -1549) хунтайжийн 7 хөвгүүн (Ашихай, Ноёдай Хатанбаатар, Онохуй Үйзэн, Аминдурал, Дарь, Далдан хөндлөн, Саму Буйма) Ар халхын 7 хошууг захирч тэдний дээд өвөг болсон бол. Ашихай дархан хунтайжийн ач хүү Лайхор (1562 онд төрсөн) Онохуй Үйзэн ноёны дэд хүү Автай (1554 -1588), дөтгөөр хүү Түмэнхэн сайн ноён (1558 -1640), Аминдурал ноёны ач хүү Шоолой (1576 -1652) нарын удам Засагт хан, Түшээт хан, Сайн ноён хан, Сэцэн хан аймгийг үе дамжин XX зууны эхэнд хүртэл удирдсаар ирсэн түүхтэй ажээ.
Амьд үлдэх тавилан
Түүхийг эргэн санахад их хаадынх байтугай эгэл жирийн та биднийх ч гэсэн хэн нэг үл үзэгдэх гар эрэмблээд цэгцэлчихсэн юм шиг. Тэр нэгэн мөч агшин тасарсан бол өнөөгийн амьдрал “будаа” болох юм шиг үе ч байх. Бямбын Ренчин гуайг бага балчир, хүүхэд байхад нь Д.Сүхбаатар жанжин тохиолдлоор тааралдаж их эрдэмтэй хүн болоорой гэж хэлсэний дагуу номонд шамдан суралцах болсон тухай өөрийнх нь дурсамжинд байдаг. Юмжаагийн Цэдэнбал юмтай баяжуу айлын хүүхдийн оронд ацагладаж сургуульд ороогүй бол Монголын төрийг 40 жил удирдаач уу? үгүй ч үү?. Яг үүн лүгээ Батмөнх даян хааны эцэг Баянмөнхийн амьдрал өлгийтэй бяцхан байх үеээсээ л хутганы ирэн дээр байсан ажгуу.
Төгстөмөр хааны хүү Элбэг нигүүлсэгч хаан Монголын төрийг 1393 -1399 он хүртэл 6 жил барихдаа түүхэнд нэг хар мөр үлдээсэн байдаг ажээ. Элбэг нигүүлсэгч хааны дэргэд дөрвөн Ойрдын төлөөлөгчөөр мянгат овогт Хоохой Даюу гэгч түшмэл алба хааж байв. Хаан нэгэн удаа анд явж байгаад туулай намнахад тэр туулайн цус шинэхэн орсон цасан дээр дусалсан байжээ. “Энэ цас мэт цагаан царайтай энэ цус мэт улаан уруултай тийм гоо эхнэр байдаг болов уу?” гэхэд шадар түшмэл Хоохой Даюу “Хаан таны дүү Дүүрэнтөмөр тайжийн гэргий Өлзийт гоо Баажийгийн өнгө зүс таны энэ хэлж байгаагаас лав арван хувь үлэмж сайхан билээ” гэж аймшиггүйгээр өчихөд Элбэг нигүүлсэгч хаан ихэд хөөрч баясан “Үзээгүйг үзүүлэхийг, үлэмж хүсэл хангахыг түшмэл Хоохой Даюу та мэдтүгэй. Хожим би танд Чинсан цол өргөмжлөхөд бэлэн байх болно” хэмээжээ.
Дүүрэнтөмөр тайжийг нэг удаа анд явсан хойгуур нь Хоохой Даюу нууцаар Өлзийт гоо Баажийгийн ордонд очиж “Хаан эзэн Баажий чиний өнгө зүсийг үзэх гэж ихэд сонирхон хүсэж байна” гэж. Тэгэхэд нь Өлзийт гоо Баажий ихэд зэвүүрхэн “Хан тэнгэр, эх газар хоёр нийлж болдог уу? Хаан эзэн дүү бэрээ үзэж болдог уу?” гээд Хоохой Даюуг хөөж явуулжээ. Энэ тухай хаанд айлтгахад Элбэг нигүүлсэгч ихэд уурлаж, өөрийн дүү Дүүрэнтөмөр хунтайжийн ан авын замыг тосуулан туршуул илгээж түүнийг хөнөөлгөөд гурван сар болсон давхар биетэй дүү бэр Өлзийт гоо Баажийг дэргэдээ авчирч хатнаа болгожээ.
1399 оны нэгэн өдөр Элбэг нигүүлсэгч хаан уламжлал ёсоор их авд мордоход Хоохой Даюу мөнөөх амлсан Чинсан цолоо авах тухай ярихаар хааны замыг тосон хээр хүлээж байгааг мэдсэн Өлзийт гоо Баажий хүн явуулж “Хааныг хээр хүлээж байхаар энд ордонд ирж хүлээ” гэж хэлүүлэхэд Хоохой Даюу дуртай нь аргагүй зөвшөөрчээ. Өлзийт гоо Баажийн ордонд ирсэн Хоохой Даюуд мөнгөн аяга дүүрэн сархад барин “Бага биеийг минь их болгож, Баажий намайг хатан болгосон та ачтан хүн” хэмээн магтан асар хүндэтгэл үзүүлж буй дүр эсгэн “Танд нэн их хайр шан хүртээхийг хаан мэдтүгэй” хэмээн архи сархад шавдуулан барьсаар шал согтоожээ. Хоохой түшмэлийг согтож унасны араар түүнийг хааны орон дээр өргөн гаргаж хэвтүүлээд, өөрийн нүүрийг маажиж шалбалан, үс гэзгээ сэгсийлгэж орхиод ан авлахаар мордсон хаанд хүн явуулж дуудуулжээ. Элбэг нигүүлсэгч хааныг яаравчлан гэртээ ирэхэд Өлзийт гоо Баажий хатан нүүр хацар нь шалбарчихсан үс толгой нь сэгсийгээд уйлж суув гэнэ. Хаан гайхан юу болсныг асуухад:
“Энэ Хоохой түшмэл ордонд ирж шал согтоод намайг татаж чангаалаа. Би түүнийг эс зөвшөөрч эсэргүүцээд ийм боллоо” гэжээ. Ийм үгийг сонсоод түшмэл Хоохой балмагдан санд мэнд гарч зугатжээ. Элбэг нигүүлсэгч хаан ёсгүй түшмэлийн араас нэхэн хөөхөд түшмэл Хоохой гэдрэг дайрч эсэргүүцэн хааны эрхий хурууг тас харважээ. Энэ үед ордоны доторхи шадар цэргүүд хөдөлж Хоохой түшмэлийг барьж алав. Тэд хааны зарлигийг гүйцээсний гэрч болгон Хоохой түшмэлийн зоо нурууны арьсыг өвчин хаанд авч ирж үзүүлсэн байна. Энэ үед Өлзийт гоо Баажий хатан Хоохой түшмэлийн нурууны арьсан дээр хааны тас харвуулсан хурууны цусыг дусаан тос мэт нялж хэдэн удаа долоогоод: “Хар санаат хааны цусыг долоож, хатгаж үхүүлсэн Хоохойгийн тосыг ууж, эм хүн би эр нөхрийнхөө өшийг авлаа. Одоо надад үхэвч гомдох газаргүй билээ.” хэмээн өчжээ.
Элбэг нигүүлсэгч хаан Ойрдын Хоохой Даюуг хилс хороосноо мэдээд гэмшихдээ түүний хүү Батулайд “Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг Чинсан болгоё. Чи Ойрдын эзэн Үгэчи хасаха лугаа хамт дөрвөн Ойрдыг захирсугай” гэж зарлиг буулгаж, өөрийн охин Самар гүнжийг Батулайд гэргий болгон өгчээ. Гэтэл Ойрдын тэргүүн Үгэчи хасаха ихэд дургүйцэж “Энэ хаан золгүй төр байгуулан дүү юүгээ алаад, бэр юүгээн авч хатан болгоод ёсгүй засагийг явуулан миний түшмэл Хоохой Даюуг бэрдээ хууртан алаад ичсэндээ ноён намайг амьд байсаар байтал миний харц Батулайд Чинсан цол өгч Ойрдыг мэдүүлэв” гэж хилэгнэн түүний эсрэг цэрэг дайчлан хөдөлгөхөөр бэлтгэж эхэлжээ.
Хамаг эрх мэдлээ Элбэг нигүүлсэгч хаанд алдахаасаа айж эмээсэн дөрвөн Ойрдын хаан Үгэчи хасаха, эцгийн өшийг авахаар тангарагласан Батулай хоёр нэгэн зүйлд санаа нэгдэн үгсэн хуйвалдаж, хамсаж довтлон Элбэг хааныг хороосон нь Элбэг хаанд захирагдахгүй бие даахыг элдвээр оролдож байсан Ойрдын эрх баригчид болон зүүн Монголын зарим ноёдод бутран салахад сайхан боломж олгосон байна. Ийнхүү ялалт байгуулсан Ойрдын Үгэчи хасаха ялан дийлсэн баатарын ёсоор Элбэг хааны эхнэр хүүхэд, эд хөрөнгийг хураан авч нутаг буцсанаар Өлзийт гоо Баажий 7 сартай жирэмсэн Ойрдын хааны ордонд очиж 1400 онд нэгэн хөвгүүн төрүүлсэн нь Дүүрэнтөмөр хунтайжийн хүү Ажаа тайж байсан ажгуу. Харин Үгэчи хасаха Өлзийт гоо Баажийгаас гарсан Ажаа хүүг гадуурхалгүй өсгөсөн байна.
Элбэг хааны дараа түүний ахмад хүү Гүнтөмөр (1377 -1402) эцгийн орыг залгасан боловч хоёрхон жил хүрэхгүй Үгэчи хасахад хөөгдөж Монголын төрийн дээд эрх 1402 онд Ойрдын мэдэлд оржээ. Ийнхүү Үгэчи хасаха зүүн Монголын Аругтай тайш зэрэг ноёдын дэмжлэгтэйгээр Гүйличи нэрээр Монголын их хааны ор сууж 1408 он хүрчээ. Гэвч 1408 онд Аругтай тайш урваж Гүйличи хаанаа огцруулан нутагт нь буцаан хөөж оронд нь Элбэг хааны бага хүү Буяншир (1379 -1412) –ийг Өлзийттөмөр цолтойгоор хаан өрөгмжилсөн байна.
Ойрдын Батулай Чинсан 1412 онд Өлзийттөмөр хаан Буянширийг хорлож алаад Юань улсын хааны тамгыг булааж Хархорин хотыг эзэлжээ. Батулай Өлзийттөмөр хааны хүү Дэлбэг (1395 -1415) –ийг 1412 онд хаанд өргөмжилж хамаг эрх мэдлийг өөртөө авчээ. Батулайд бут цохигдсон Аругтай тайш хүчээ сэлбэн Мин улсаас тусламж авч эргэж байлдан 1416 онд Батулайг ялж түүний амийг хороожээ. 1417 онд Батулайгийн ууган хүү Тогоон эцгийн орыг залгаж Чинсангийн тушаалыг нь залгамжлан дөрвөн Ойрдыг захирах болжээ. Элбэг нигүүлсэгч хааны үйлдсэн энэ ёс бус үйл ажиллагаа Хоохой Даюугийн далдын муу хатгалга ятгалганаас болж Ойрад Монголын харилцаанд ан цав гарч улмаар ихэс дээдсийн хооронд цусан өшөө авах хэлбэрт шилжсэн байна. Авга ахынхаа эхнэр хүү хоёр (Өлзийт гоо Баажий, түүний хүү Ажаа) –ыг Самар гүнж Архайдаа тайшийн хамт нууцаар төрхмийн газарт нь Монголын төв хэсэг тийш буцааж, “болох жонон” Баянмөнхийн элэнц эцэг Ажаа тайж их дайн самууны хөлд үрэгдэлгүй эх нутагтаа буцан ирсэн нь тэр болжээ. Их хааны удам тасарч болох байсан эхний тохиолдол энэ ажгуу.
Ажаа тайжийн гурван хөвгүүн Тогтобуха (1422 -1452), Агваржин (1428 -1453), Мандуул (1426 -1479) нар Монголын төрийн түүхэнд нэрээ мөнхөлж, мөрөө үлдээсэн гавъяатай бол Батулайн хүү Тогоон (1400 -1439), Тогооны хүү Батулайн ач Эсин (1407 -1454) нар ч дөрвөн Ойрдын түүхнээ нэрээ алдаршуулж, мөрөө үлдээсэн цэрэгийн алдарт жанжин байжээ. Эдгээр хүмүүс түүхийн нэг үед амьдарч баруун, зүүн Монголыг захирч эвсэн гар барилцаж, эвдэрч илд зөрүүлж бас худ ураг бололцож улс төрийн төдийгүй удам судраараа холбогдож явсан түүхэн хүмүүс байжээ.Тухайлбал Элбэг нигүүлсэгч хаан төрсөн охиноо Батулайд эхнэр болгон өгч байсан бол Батулайн хүү Тогоон тайш төрсөн охиноо Тогтобухад эхнэр болгон өгч байв. Энэ худ ургийн холбоо цааш үргэлжлэн Эсин тайш өөрийн охин Цэцэгийг баруун Монголыг захирч байсан Агваржин жононгийн төрсөн хүү Хархууцаг тайжид гэргий болгон өгсөн байна.
Эсин өөрийн хүргэн ах Тогтобуха, худ Агваржин жонон хоёртой тийм ч дотно байсангүй. Харин дөрвөн Ойрд, баруун зүүн Монголыг нэгтгэсэн нэгэн их улсын хаан болох далдуур сонирхолдоо хөтлөгдөн өөрийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд тэднийг утсан хүүхэлдэй болгон ашиглаж чадсан юм.
Эхлээд Эсин эцэг Тогооны удирдлагаар Тогтобухтай хамтарч 1438 онд зүүн Монголын Адай хааныг довтолж хөнөөгөөд 1439 онд Тогтобухыг хаанаар өргөмжлөв. Тогоон 1439 онд нас барахдаа Тайсун (Тогтобуха) хаанд миний цол хэргэм, албан тушаалыг хүүд минь уламжлан үдээгээрэй гэсэн гэрээслэлийн дагуу Эсинг улсын тайшийн тушаалд томилж, эцгийнх нь хуй ван цолыг нь залгамжлуулан цэргийн хэрэгийг эрхлүүлэх дээд албанд томилсон юм. Хаан тайш хоёрыг хагаралдуулах хүчин Монгол дотроо ч гадна Мин улсын талаас ч үйлчилсээр байсан ажгуу. Тухайлбал Мин улсаас Монголын хаан, тайш хоёрт тус тусад нь нэг бус удаа илч ирүүлж, тэдгээр илч нь нэгийг нь хүндэтгэсэн нөгөөг нь үл тоомсорлосон байдал гаргаж, хооронд нь яс хаялцуулж байжээ. Монголын дотоод зөрчил 1452 онд улсыг удирдах хан хүүг тодруулах явдлаас улам лавширч зөрчил тэмцэл хурцадсан байна.
Тайсун (Тогтобуха) хаан хоёр эхнэртэй. Нэг нь Тогоон тайшийн охин Эсингийн эгч, нөгөө нь Харилуун аймгийн Цэвдэнгийн охин Алтгана. Алтганаас төрсөн хөвгүүнийг Молом, Тогоон тайшийн охиноос төрсөн хүүг Авдан гэдэг. Тайсун хааны их хатнаас хүүхэд гаралгүй удсан тул хаан залуу хатан авч хүү төрүүлжээ. Гэтэл түүнээс хойш хоёр жилийн дараа их хатнаас бас нэгэн хөвгүүн төржээ. Үүнээс хойш хаан их хатандаа дотносон бага хатнаа нэг их хайхрахаа больж, ордныхны хов живээр үг хийж Халцхай гэгч ноёныг бага хатантайгаа хардаж амь насыг нь хөнөөж, Алтгана хатныг хүүгийн нь хамт төрхөмд нь буцааснаар эх, хүүгийн хамт өөрийн эцэг Цэвдэнгийндээ амьдрах болжээ.
Тайсун хаан болон Монголын сайд ноёд түшмэдүүд уламжлал ёсоор хааны ахмад хүү Моломыг хунтайж болох ёстой гэж байхад Эсин тайш Ойрдын ноёдууд их хатнаас гарсан Эсингийн эгчийн хүү Авданг хунтайж болгох бодолтой байв. Энэ асуудлыг Монголын бүх ноёд дээдэсийг цуглуулж их хуралдай хийгээд ч тохиролцож чадаагүй байна. Эсин тайш Тайсун хаантай эв түнжин муудаад ирмэгц түүний төрсөн дүү Агваржин ноёнтой сэм эвсэн тэдний хооронд гарсан яльгүй зөрчил маргааныг ашиглан өөртөө татаж урвуулан авч чадсан юм.
Их хуралдай тарсны дараа Агваржин жононгийн шадар бие хамгаалагч Янаг цагаан гэдэг хүн Тодбуха Тайсун хааны морь, хуяг дуулгыг хулгайлж авсан байжээ. Түүнийг мэдээд Тайсун хаан Тодбуха алдсан юмсаа буцааж авах, Янаг цагааныг шийтгэх гэхэд Агваржин жонон бие хамгаалагчаа өмөөрч ах хаан Тодбухтай маргалдсан байна. Ах дүү хоёр, хаан жонон хоёр эе эвдрэн маргалдаж байхыг мэдсэн Ойрдын Авдрай сэцэн гэгч Эсин тайшид хандаж “Тайсун хаан, түүний дүү Агваржин жонон хоёр хоорондоо тохирохоо больсон байна. Би тэр хоёрыг нэг мөсөн хоёр тийш болгохыг хичээе. Амьд ирвэл биеийг минь өргөж хүндэтгээрэй! Хэрэв намайг үхвэл үр хүүхдийг минь тэтгэж асарч яваарай!” гэж захиад тэр шөнөдөө явж Агваржин жононгийн өргөөнд очоод, “Жонон таны баатарлаг хүч чадлаас бид бүхэн айдаг билээ. Гэтэл таны ах Тайсун хаан Тодбух таныг тэнэг мунхаг хэмээн доромжилж байна. Хэрэв жонон та ахаасаа үзэл салж манай талд орвол бид таныг бүх Монголын хаан болгоё!” гэж хэлэхэд Агваржин жонон үнэмшиж дөрвөн Ойрдтой сүлбэлдэн ах Тодбухыгаа хаан ширээнээс нь хөөж буулгахаар хуйвалджээ.
suvdhan.miniih.com |
| Батмөнх Даян хааны удам тасрах шахсан гурван тохиолдол |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин үргэлжлэлийг нь гаргаарай гоё түүх байна.
2013-01-11 | 10:22:01 | 203.91.119.101 | |
Зочин ккк үргэлжлэл гаргаарай ок
2013-01-07 | 18:56:30 | 103.9.88.116 | |
Зочин like2 goe ym bn gshsh
2012-12-18 | 20:23:04 | 49.0.152.153 | |
Зочин сонирхолтой сайхан түүх байна, үргэлжлэлийг нь гаргаарай, ажлын өндөр амжилт хүсэж байна,
2011-05-27 | 17:59:54 | 112.172.105.4 | |
Зочин үргэлжлэлийг нь гаргаарай
2011-05-27 | 16:22:41 | 203.91.113.10 | |
|
|
|
|
|

С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|