 |
|
 |
|
Маршал Г.К.Жуковын хориотой ярилцлага |
|
|
 |
|
 |
Маршал Г.К.Жуковын хориотой ярилцлага
2011-06-01Домогт маршал Георгий Жуковтай нэрт зохиолч Константин Симоновын 44 жилийн өмнө хийсэн ярилцлагыг саяхан
Оросын олон нийтийн телевизийн “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгээр ялалтын баярыг тохиолдуулан нэвтрүүллээ. Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч архивт 40 гаруй жил хэвтжээ. 1966 онд дөнгөж байгуулагдсан уран бүтээлийн туршилтын кино студэд Москвагийн дэрэгдэх тулалдааны 25 жилийн ойд зориулсан “Хэрэв чи орон гэртээ хайртай бол” гэдэг кино хийж байжээ. Энэ кинонд Зөвлөлтийн алдарт маршалууд Конев, Рокоссовский, мэдээжээр хамгийн алдартай Жуков оролцон зураг авхуулсан байна. Түүнээс гадна Жуковаас зохиолч Константин Симонов нэмэлт ярилцлага авчээ. Уг кино 1967 онд гарсан. Тэгэхдээ Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын улс төрийн ерөнхий газар дургүйцсэн учир арай ядан гарсан байна. Тухачевский, Блюхер, Егоров, Якир нарыг шүүхээр шийтгэсэнтэй холбоотой бүх зүйлийг аргагүйн эрхэнд хассан байна. Гэвч кино ямар ч гэсэн гарсан юм. Маршал Жуковын ярилцлагын тухайд бол кинонд ороогүйгээр барахгүй улсын киноны хэрэг эрхлэх газрын асуудлаар гарсан тогтоолд түүнийг дахиад хэзээ ч байлгахгүйн тулд хальснаас арчиж хаяхаар заасан байжээ. Уран бүтээлийн туршилтын студыг байгуулагч “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгийн хөтлөгч В.Познерын эцэг Владимир Александрович Познер тэр хальсийг хулгайлан авч ярилцлагыг монтаажлан өөр студэд өгч, дараа нь түүнийгээ архивт хадгалуулсан байна. Тэр тэнд өнөөг хүртэл хадгалагдажээ. Одоо та бүхэнд аугаа их маршалын эх орны дайны тухай хэзээ ч, хаана ч гарч байгаагүй ярилцлагыг хүргэе. Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуков Москвагийн дэргэдэх тулалдааны тухай ярьсан нь: К.СИМОНОВ: Георгий Константинович, яриагаа эхлэх анхны асуулт. Москвагийн дэргэд хүнд нөхцөл байдал бүрэлдсэн тухай Та хэзээ, яаж мэдсэн бэ? Г.К.ЖУКОВ: Есдүгээр сарын эцэс, аравдугаар сарын эхээр би Ленинградын фронтын цэргийг командалж байлаа. Тэгээд фронт командлагч, Дээд ерөнхий командлалын газрын гишүүний хувьд миний бие есдүгээр сарын эцэс, ялангуяа аравдугаар сарын эхээр бүрэлдсэн байдлын тухай хангалттай мэдээлэлтэй байсан. Аравдугаар сарын 6-ны үдээс хойш Иосиф Виссарионович Сталин над руу утасдсан юм. Тэр фронтын ажил хэрэг, нөхцөл байдал ямар байгааг сонирхоод онцгой даалгавар биелүүлэхээр Москвад даруй нисч ирэх хэрэгтэй гэж хэлэв. Маргааш гэхэд очно гэж би түүнд хэлсэн. Аравдугаар сарын 7-нд фронт командлагчийнхаа ажлыг фронтын штабын дарга генерал Хозинд хүлээлгэж өгөөд Москва руу нислээ. Москвад орой тийшээ ирж, шууд Кремль дэх Сталины гэрийг зорилоо. Сталин ханиад хүрчихсэн боловч ажиллаж байв. Толгой дохин мэндчилээд газрын зураг үзнэ гээд: “Баруун чиглэлд ямар нөхцөл байдал бүрэлдсэнийг хар л даа. Одоо юу болж байна вэ? Дайсан хаана байна, манай цэргүүд хаана байна? гэдэг тухай ойлгомжтой илтгэл авч чадахгүй байна.
Хэрэв та чадмаар бол Баруун фронтын штаб руу даруй явж, тэнд нөхцөл байдлын учрыг олоод шөнө ч байсан хамаагүй над руу утсаар ярь, би хүлээж байна” гэсэн юм. Би жанжин штабаар оров, тэнд надад Борис Михайлович Шапошников нэмэлт товч мэдээлэл өгөв. Иван Степанович Коневын командалж байсан Баруун штаб руу тэр дарай явж билээ. Тэгэхэд Гжевскийн орчимд байрлаж байсан фронтын штабт би ирлээ. Бүр үдэш орой болсон хойно, тэр ч байтугай шөнийн нэг цаг хагас орчим болж байхад нөхөд ажиллаж байв. Би яав гэвэл гол төлөв бүслэгдсэн ангиудын үйл ажиллагааны тухай нэмж тодрууллаа. Тэр үед тэдгээртэй фронтын штаб холбоо тасарсан байв. Өөр юуг онцлон тэмдэглэх нь чухал вэ? гэвэл энэ нь баруун чиглэлд, ялангуяа Баруун фронтын хэсгүүдэд туйлын аюултай байдал бүрэлдсэн, Москва хүрэх бүх зам үнэн чанартаа нээлттэй болсон явдал байлаа. Яагаад гэвэл Можайн шугам дээр байсан манай жижиг ангиуд хэрэв дайсан цэргээ Москва руу хөдөлгөвөл түүнийг зогсоож чадахааргүй болсон байв. К.СИМОНОВ: Өөрөөр хэлбэл энэ шугам эзлэгдээгүй байсан юм уу? Г.К.ЖУКОВ: Эзлэгдсэн байсан… Үнэндээ суворовын ангиуд дөнгөж байгуулагдаж байлаа. Бас маш ялихгүй цэргийн бүлгүүд байсан. Энд бий болсон цорын ганц хожоотой байдал гэвэл германчууд, тэдний гол бүх хүч Вязьмаас баруун хойш манай бүслэгдсэн ангиудын үйл ажиллагаанд боогдон баригдсан явдал байв. Тэгээд би Москва руу, Сталин руу утасдаж, түүнд нөхцөл байдлын мөн чанарыг илтгэв. Хамгийн гол нь Можайн хориглолтын шугамыг аль болох түргэн эзлэх явдал гэж хэллээ. Яагаад гэвэл Баруун фронтын хэсэгт үнэндээ цэрэггүй болсон байв. Зэргэлдээ хэсгүүдээс, зэргэлдээ фронтуудаас, Дээд ерөнхий командлалын газрын нөөцөөс татаж болох бүхнийг Можайн шугам руу татаж, тэдгээрийг хориглолтын байдалд даруй оруулах хэрэгтэй байна гэв. 16, 19, 20 дугаар фронтын ангиуд, Баруун фронтын Болдины бүлэг хаана байна? Нөөцийн фронтын 24, 32 дугаар арми хаана байна? гэж тэр асуусан. Бүслэгдээд Вязьмаас баруун тийш үзэлцэж байна гэлээ. “Та юу хийх бодолтой байна?” гэж Сталин асуулаа. Нөхцөл байдлыг тодруулахын тулд даруй Буденный дээр очих хэрэгтэй гэж би хэлэв. “Түүний штаб хаана байгааг та мэдэх үү? Буденный хаана байгааг мэдэх үү?” гэж тэр асуув. “Үгүй ээ, мэдэхгүй. Буденныйтэй холбоо тасарсан учир Конев бас мэдэхгүй байна” гэж би хэллээ. К.СИМОНОВ: Нөөцийн фронтын штабтай юу? Г.К.ЖУКОВ: Тийм ээ, нөөцийн фронтын штабтай. “Хайхаар явна, Малоярославецын орчимд байх ёстой. Бүхий л шинж тэмдгээс үзвэл тэр тэнд байх ёстой”. “За, явж үз. Учрыг ол. Тэгээд даруй надад илтгээрэй” гэж Сталин хэлсэн. Малоярославецаар дайран фронт руу ойртон явлаа, нөхцөл байдлын учрыг удахгүй олно гэж бодож байв. Малоярославецаар дайран явж байтал машинууд харагдав. “Хэний машинууд вэ?” гэж асуухад “Семен Михайлович Буденныйх” гэв. Би ч Семен Михайловичийг олсондоо баярлалаа. Семен Михайловичийн байрлаж байсан Районы гүйцэтгэх захиргааны байранд оров. Тэр зогсоод газрын зургуудаа анхааралтай үзэж байв. Мэнд усаа мэдэлцээд юу болж байгаа тухай түүнтэй ярилцлаа. Конев дээр очоод ирлээ гэж би хэлэв. “Коневын ажил ямар байна?”, “Ажил тийм ч сайн биш байна” гэлээ. “Манай энд ч дээрдэх юм алга. Малоярославец, цаашлаад Москва орох замыг халхлах юм юу ч үгүй болсон” гэж байна. Энэ бол маш аюултай чиглэл. Семен Михайловичтай ярилцлаа. “Штаб руугаа буц” гэв. Штаб хаана байрлаж байгааг түүнд хэллээ. “Одоохон Ерөнхий рүү утасдаж, өөрийн хэсгийн байдлыг илтгэ. Намайг Юхновын тийш явсан гээрэй, дараа нь Калугийн чиглэлд явна, тэнд юу болж байгаагийн учрыг олохыг хүсч байна” гэв. Калугийн орчимд намайг нөөцийн фронтын штабын офицер гүйцэж ирээд Борист Михайлович Шапошниковын цахилгаан утсыг гардуулав. Түүнд “Дээд ерөнхий командлал таныг Баруун фронтын командлагчаар томилж байна. Та Баруун фронтын штабт даруй очвол зохино” гэсэн байв. Би буцаж, 10-ны өдрийн өглөө эрт Баруун фронтын штабт ирлээ. К.СИМОНОВ: Командлагчийн хувиар уу? Г.К.ЖУКОВ: Үгүй ээ, би командлагчийн хувиар ирээгүй. Командын ажилтай танилцаж, командын бүрэлдэхүүнд орохоор ирсэн. 10-ны өглөө Конев командалсан хэвээр байсан юм. Энэ үеэр тэнд Улсын батлан хамгаалах хорооны комисс ажлаа дуусгаж байлаа. Удалгүй Сталин штаб руу утасдав. Баруун фронтын командлалыг надад даалгаж байгааг би түүнээс өөрөөс нь мэдсэн юм. К.СИМОНОВ: Георгий Константинович, таныг фронт командлагчаар томилогдсон эхний өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөсөн бэ? Г.К.ЖУКОВ: Тэр үед Можайн шугам бидний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байсныг би нэгэнт хэлсэн. Тэгээд ч бид юуны өмнө мэдээжээр хориглолтын энэ шугамыг хүчтэй болгохыг хичээсэн юм. Дээд ерөнхий командлалын газар өөрийн нөөцөөс, зэргэлдээ хэсгүүдээс буудлагын нэгтгэлүүд, их бууны болон танкийн ангиудыг аль болох түргэн өгөхийн тулд ихээхэн чармайлт гаргаж байв.
Богино хугацаанд нааш нь өгч болох бүхнийг өгсөн. Дээд ерөнхий командлалын газар үүнийг хийсэн. Гэхдээ энэ шугам руу өгсөн зүйл, тэнд хориглолт зохион байгуулсан зүйл мэдээжээр туйлын хангалтгүй байсныг шууд хэлэх хэрэгтэй. Аравдугаар сарын 15 гэхэд бидэнд дөнгөж 90 мянган идэвхтэй цэрэгтэй байв. Эндээс бүрэн хориглолт хийх бололцоогүй байсныг та өөрөө ойлгож байгаа. Ийм учраас Цэргийн зөвлөл юуны өмнө үндсэн чиглэл болох Волоколам- Можай- Малоярославын чиглэлийг баттай хаахаар шийдэв. Жанжин штаб, Дээд ерөнхий командлалын газар энэ шийдвэрийг бүрэн зөвшөөрч, фронтыг бэхжүүлсээр байв. Можайн шугам дээр хориглолт зохион байгуулах ажил үүнээс л эхэлсэн юм.
Одоо энэ шугамыг тогтоон барьж, Можайн шугам дээр дайсныг зогсоож чадна гэдэгт бид, фронтын командлал, штаб итгэлтэй байсан уу? гэдэг асуулт гарна. Мэдээжээр бидэнд бүрэн итгэл байгаагүйг шууд хэлэх ёстой. Дайсны тэргүүний ангиудыг саатуулж болох байсан. Гэхдээ дайсан гол бүлэглэлээ түргэн хөдөлгөвөл мэдээж түүнийг зогсооход хэцүү байсан даа. Гэхдээ тэр үед Вязьмаас баруун тийш бүслэлтэд тулалдаж байсан цэргүүд бидэнд үнэлж барашгүй тусламж үзүүлснийг шууд хэлье. Тэдний эрэлхэг зоригт баатарлаг ажиллагаа үнэлж барашгүй юм. Можайн шугам дээр хориглолт зохион байгуулахад цаг хожих зайлшгүй шаардлагатай бүрэн бололцоог тэд бидэнд олгосон билээ.
Бид дайсныг Можайн шугам дээр тогтоож чадна гэдэг бүрэн итгэлгүй байсан учир ар талд Ново-Завидовский-Клин-Истриний усан сан-Дорохово-Нара-Алексиний ар талын хориглолтын шугам байгуулахаар шийдсэн юм. Бидний энэ санааг дээд ерөнхий командлал баталсан. Можайн шугамыг хамгаалж чадахгүй болсон тохиолдолд энэ шугамыг хэрэглэх байлаа. Ар талын энэ шугам руу инженерийн олон анги ирүүлж, москвачууд тэнд ажиллан, өдөр шөнөгүй газар ухаж байв. Можайн шугамыг хориглоход шууд зориулагдаагүй ангиуд нөөц хүч болон ар талд байрлаж байлаа. Дайсныг Можайн шугам дээр тогтоож чадахгүй бол ар талын шугам руу зохион байгуулалттайгаар, төлөвлөгөөтэйгөөр ухарч, хориглолтын хүчтэй ангиуд, нисэх хүчний цохилтоор ухралтаа халхавчлахыг заасан онцгой нууц тушаалыг армийн командлагч нарт өгсөн байв. К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн нийт тулалдааны чухам ямар үеийг Та Москвагийн хувь заяанд хамгийн аюултай байсан гэж үздэг вэ? Г.К.ЖУКОВ: Ер нь бүх үе аюултай байсан. Гэхдээ хамгийн аюултай үе бол Можайн хориглолтын шугам найдвартай хориглолт болж чадаагүй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүд гэж би үздэг. Энэ бол дайсан онцгой саадгүйгээр Москва хүрч болох байсан хамгийн аюултай үе гэж үзэж байна. К.СИМОНОВ: Германчууд Москвагаас дөнгөж 25 км-ын зайтай Крюково сувагт хүч ирээд байсан үе аюултай мөч биш шүү? Г.К.ЖУКОВ: Энэ бол бас аюултай үе. Гэхдээ Крюково, Яхрома, Красная Поляна, Кашир хүрэх замдаа дайсан хохирол амсаж, нэлээд хүчирхэг, сайн зэвсэглэсэн цохилтын бүлэглэлүүд, ялангуяа хуягт танкийн цэрэгтэй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүдийнх шигээ тийм аюултай байгаагүйг хэлэх хэрэгтэй. Дайсан орон зайг туулан, манай цэргийн ширүүн эсэргүүцлийг давсаар Крюково, Яхрома Красная Полянагийн орчим ирэхдээ үнэндээ давшилтаа үргэлжлүүлж чадахааргүй тийм хохирол хүлээсэн байлаа. Ийм учраас дайсан аюул багатай байсан. К.СИМОНОВ: Гэхдээ энэ үеэр ер нь бүгдээрээ Москвад ойртсон байсан. Ингэхэд танай Баруун фронтын командын байр Перхушковогоос германчууд аль хэр зайтай байсан бэ? Г.К.ЖУКОВ: Фронтын шугам хүртэлх зай… Эхлээд Можайн шугамын ойролцоо газруудад тулалдаж байхад нэлээд зайтай байсан. Харин дайсан 16 дугаар армийг, 5, 30 дугаар армийн жигүүрийг шахаж эхлэхэд зай эцсээ хүртэл багассан. Гэхдээ илэн далангүй хэлэхэд тэгэхэд бид зай аюултай болж байгаа тухайд бодоо ч үгүй. Тэгэхэд бид өөр зүйлийг иш үндэс болгож байлаа. Цэргүүдийн хувьд тийм хүнд үед фронтын штаб ар тал руу ухрах явдлыг тун муугаар хүлээн авч болох байсан, мэдэж байгаа биз? Штаб ар тал руу явах бүрд захирагдагч штабууд, цэргүүдэд фронтын байдал тийм ч тогтвортой биш болж байгаа юм байна, бид ч гэсэн арагшаа холхон харах цаг болсон юм биш үү гэдэг сэтгэгдэл ямагт төрдөг юм. Фронтын штаб Перхушковод байсан нь сэтгэл зүйл хувьд зүйтэй байсан гэж би бодож байна. Фронт мэдээжээр аюултай зайд байсан л даа К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн сайн дурынхан яасан бэ? Москвачууд хориглолтод ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Г.К.ЖУКОВ: Москвагийн сайн дурынхны тухай юу хэлж болох вэ? Эхний үед сайн дурынхны дивизүүд тийм хүчтэй дайсантай тулалдах туршлагатай байгаагүй л дээ. Гэвч аажимдаа тэд туршлагажиж, муугүй үзэлцдэг болсон юм.Тэд янз бүрийн бүрэлдэхүүнээс бүрэлдсэн байсныг та нар мэднэ.Тэнд нас нь нэлээд явчихсан инженерүүд, соёлын ажилтнууд, төрийн албан хаагчид байсан. Гэвч цэргийн талаар тэд өмнө нь зохих бэлтгэл хийгээгүй байсан билээ. Тэд тулалдааны явцад суралцах болсон юм. Сайн дурынхан ар талд хөдөлмөрийн фронтын зохих хэсгүүдэд ажиллахад хэрэгтэй байсан л даа. Гэхдээ эх орон, Москвад үхлийн аюул тулгараад байсан тэр үед бригадууд байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй болсон гэж би үздэг. Тийм үед манай зөвлөлтийн хүн ар талд ажиллаж байя гэж бодох байсан гэж үү? Тэгэхэд Москваг хамгаалах, дайсныг Москвагийн дэргэд нуга дарах явдал гол зорилт байлаа. Тиймээс ч сайн дурынхны дивизүүд эмхлэн байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй байсан гэж би үздэг. Хожим тэдгээрийн зарим нь гвардийн ангиуд болсон шүү. Тэдгээр сайн дурынхны дивизийн зарим дарга, цэрэгтэй би уулзсан. 55-60 насны хүмүүс байсан. Гэвч тэдний бие маш сайн байсан юм. К.СИМОНОВ: Тэгээд дайныг зүүн Пресст дуусгацгаасан. Г.К.ЖУКОВ: Тийм ээ, тийм. Тэр ч байтугай заримтай нь Берлиний ойролцоо дайралдаж байснаа санаж байна. К.СИМОНОВ: Москвагийн дэргэд байлдаж эхлээд шүү дээ Г.К.ЖУКОВ: Тийм. Тэд бие бялдрын хувьд хүртэл дайнд тэнцэж байсныг хэлдэггүй юм аа гэхэд сэтгэлийн маш их тэнхээтэй хүмүүс байсан. К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн дэргэдэх эдгээр хориглолтын байлдааны хамгийн хүнд хэцүү байлдааны жишээг дурдана уу? Асар хэцүү байсан л даа. Г.К.ЖУКОВ:Германчууд арваннэгдүгээр сарын 15, 16-нд давшиж эхлэхэд, тэд манай хориглолтын жигүүрүүдэд хүчний маш их давуутай, ялангуяа танкийн талаар давуу хүчтэй болоход онцгой хэцүү байв. Тэд хуягт танкийн цэрэг, нисэх хүчнийг өмнөө барьж байлаа. Гэхдээ яг энэ үед хамгийн хэцүү тулалдаан болсон байх гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл 16 дугаар армийн хэсэгт германчууд нийтдээ 650 танк оруулсан юм. Ингэхдээ эхний цуваанд оруулсан. Тэд Рокоссовын армийн эсрэг ийм лут хүчийг шууд оруулсан юм. Заримдаа тун хачирхалтай байдал бий болж байсныг хэлэх хэрэгтэй. Манай цэргүүд хаана ч бүслэгдээгүй, бид нэлээд гүний хориглолттой байсан, түүний дотор танкийн тийм хориглолттой байлаа. Манай танкийн бригадууд их буутай харилцан ажиллаж, гүн рүү отолтын байдалтай байрлаж байлаа. Иймээс германчууд танкийн ангиудаараа хориглолт руу дайрч ороод отолтод байгаа танкийн буудлагад өртөж байв. Тэглээ ч гэсэн манай цэргүүдэд хүндхэн байсан, ялангуяа хамгийн хүчтэй, хүчирхэг цохилтод өртсөн Рокоссовын арми хэцүүдэж байсан юм.
Константин Константинович та нарт тэр бүх нарийн ширийн юмыг ярьж өгч чадна. Тэр энэ байлдааныг шууд удирдаж байсан. Константин фронт командлагчаас илүү их сэтгэл зовж байсан хүн л дээ. Хүнд хэцүү үеүд тохиолдож байлаа та нарт шулуухан хэлэхэд, түүний хэсэг дээр фронт заримдаа нум хэлбэртэй болон нугарч, одоохон яалт ч үгүй байдалтай болох нь, фронтыг сэтлэх нь гэж бодогдуулж байлаа. Гэтэл үгүй ээ, фронт тэсч гарсан юм. Тэгээд нэмэлт хүч аваад дайсныг зохих ёсоор няцаасан даа. Бидний хувьд, Рокоссовын армийн хувьд хамгийн аюултай энэ чиглэлийг бэхжүүлэхийн тулд бид зэргэлдээх бусад хэсгээс бололцоотой бүхнийг татан авчирч байлаа. Дайсны идэвхжил арай бага байсан фронтын төвөөс хүч авсан, тэр хүч тогтоон барих ажиллагаа явуулж байв.
Энэ нь тэндээс бид бололцоотой бүхнээ авах бололцоо олгож байлаа. Бид эхлээд армийн нөөцөөс авч Рокоссовт өгсөн, дараа нь дивизийн нөөцөөс авч Рокоссовт шилжүүлсэн. Энэ нь хориглолтыг нягтруулан хүч нэмсэн гэх үү дээ. Яагаад гэвэл армийн цус урсаж, түүнийг ямар нэг юмаар бэхжүүлэх хэрэгтэй байлаа. Дараа бид бүр батальонуудаас зарим салаа, танкийн зарим бүлэг, танк эсэргүүцэх буу авахдаа хүрсэн юм. Энэ бүхнийг 16 дугаар армийн хэсэг машинаар түргэн авчирч, хамгийн хариуцлагатай хэсгүүдэд тулалдаанд оруулж байлаа. Эцсийн эцэст бид Рокоссовын армийг ямар ч гэсэн бэхжүүлж чадсан юм. Цэргүүд эрэлхэгээр байлдаж, өөрсдийг нь дийлэх бололцоо олгоогүй . Дараа нь Василий Иванович Кузнецовын командалсан нэгдүгээр арми ирсэн. Дашрамд хэлэхэд түүний бүрэлдэхүүнд далайчдын 3 билүү 4 билүү сайн санахгүй байна, бригад байсан юм.
Тэд бол эрэлхэг дайчид байлаа. Ленинград ноцтой байдалд ороод байхад би тэдэнтэй Ленинградын ойролцоо ажиллаж байснаа та бүхэнд хэлэх ёстой. Далайчдын эдгээр бригад Урицийн районд, Пулковын өндөрлөгт, Колпиногийн районд гандан буурашгүй алдартай болсныг би шууд хэлье. Тэд бол германчуудын хувьд аюул байлаа. Германчууд ойр хавьд далайчид байгааг мэдвэл дайралтад орох тийм ч дуртай биш байдаг байжээ. Миний санаж байгаагаар Москвагийн дэргэд тэдний 6 бригад байсан, тэд байдлыг аварч байлаа. Нэгдүгээр армийн бүрэлдэхүүнд байсан бригадууд дайсныг маш ширүүн дайрч, дайсны эсэргүүцлийг маш түргэн дарж, ялангуяа Клины районд сөрөг давшилтад ордог байлаа. Цаашдаа ч тийм байсан, байлдааны тийм гавьяа байгуулсан явдалд их баярлалаа гэж одоо ч далайчдад хэлмээр байна. К.СИМОНОВ: Сөрөх давшилтад шилжих бодол танд хэзээ төрсөн бэ? Г.К.ЖУКОВ: Энэ асуудлаар янз бүрийн юм их бичсэн. Гэхдээ хэд хэдэн тохиолдолд тийм ч үнэн зөв тусгаагүйг би та бүхэнд хэлэх ёстой. Арванхоёрдугаар сарын эхний өдрүүд хүртэл сөрөг довтолгоо хийх санаа бидэнд төрөөгүйг би та бүхэнд хэлэх ёстой. Тэгэхэд бүх бодол дайсныг зогсооход, түүнийг тамирдуулахад төвлөрч байсан юм. Жигүүрүүд рүү тулж орсон бүлэглэлүүдийг ухраахын тулд сөрөг цохилт өгөх тухай л бодож байв. Харин дайсан бүрэн суларсныг, ялангуяа Кузнецовын цохилтын нэгдүгээр армийг оруулснаар манай сөрөх цохилтуудыг тэсэхээ болсныг тагнуулынхан дайсны зан төрх, үйл ажиллагаагаар тогтооход бид сөрөх цохилтуудаар хязгаарлалгүй ийм тааламжтай байдлыг даруй ашиглаж, сөрөх давшилтад орох ёстой юм байна гэдэг нь бидэнд ойлгомжтой болсон юм. Энэ тухайгаа бид Дээд ерөнхий командлалын газарт илтгэсэн. Би Александр Михайлович Василевский, С.Шапошников нартай ярилцсанаа санаж байна. Тэд ч мөн адил саналтай байсан юм. Яг тэр үеэр сөрөх давшилтын тухай санал бодлоо танилцуулахыг Дээд ерөнхий командлагч бидэнд тушаасан билээ.
Тийм төлөвлөгөөг танилцуулж, түүнийг сайшаасан, үүний сацуу дээд ерөнхий командлалын газар зэргэлдээх фронтууд–Калинины фронт, Баруун өмнөд фронтын баруун жигүүрт бидэнтэй нийлж, ерөнхий сөрөх давшилтад орохыг тушаасан билээ. Тэр мөчийг тун зохистойгоор сонгосон гэж би үздэг. Яагаад гэвэл дайсан Москва руу давших хүчгүй болсон төдийгүй бас манай сөрөх цохилтыг тэсч, хориглолт хийх чадваргүй болсон байлаа. Тэдний дотроос Гудериан, Гепнер нар үүнийг ойлгож, өөрсдөө хариуцлага хүлээн бүр гурванд “юмаа хурааж”, цэргээ бүрэн устгуулахгүйн тулд аажмаар ухраасан юм. Дашрамд бүтэлгүйтсэний учир энэ Гепнерийн цол, бүх одон тэмдгийг хураан чөлөөнд гаргасан билээ. Бас Гудриан ч сайнаа үзэлгүй үтэр түргэн зугтаасан юм. К.СИМОНОВ: Георгий Константинович, гадаадын түүхчид, ялангуяа германы түүхчид, генералууд ялагдлын шалтгааны тухай маш их бичиж, ингэхдээ шавар, цас, хүйтнийг онцолдог. Энэ ялагдалд Гитлер буруутай гэлцдэг. Түүнийг Гудрианы үгэнд ороогүй, Брахуч, Гальдерын үгэнд ороогүй гэдэг. Энэ үйл явдлыг, Германы арми Москвагийн дэргэд ялагдсаны шалтгааныг та юу гэж үнэлдэг вэ? Г.К.ЖУКОВ: Ийм байна л даа. Баларсныгаа зөвтгөх ямар нэг шалтгаан хайх хэрэгтэй биз дээ? Юу гэж хэлмээр юм бэ? Цаг агаарын нөхцөлийн тухайд бол шавартай, цастай, хүйтэн байсан л даа. Цаг агаарын ийм нөхцөлд Зөвлөлтийн цэрэг ч байлдсан. Ингэхлээр энэ бол Москваг авах төлөвлөгөө, үнэндээ бол цахилгаан дайны төлөвлөгөө баларсан талаарх шинжлэх ухааны бус нотолгоо юм. Гитлер хүчнийхээ зарим хэсгийг, түүний дотор Гудерианы армийг өөрийн өмнөд бүлэглэлд туслуулахаар, Украиныг, дараа нь Крымыг авахад туслуулахаар зүүн урагш эргүүлсэнд хэргийн учир оршихгүй л дээ.
Хэргийн учир үүнд байгаа юм биш. Үнэндээ бол тэр үед Германы арми Москва руу дайрсан бол бүр муу юм болох байсан. Яагаад гэвэл Баруун өмнөд чиглэлд шинэ фронт байгуулахаар Дээд ерөнхий командлалын арга буюу зарцуулсан тэр хүчийг Гитлерийн жигүүр, ар талаас хэрэглэж болох байсан юм.
Гитлер болон түүний генералууд, жанжин штаб 1941 онд стратегийн зорилтынхоо нэгийг ч биелүүлж чадаагүйд хэргийн учир оршино. Тэд Москваг төдийгүй бас Ленинградыг авч чадаагүй, манай орны өмнөд нутагт стратегийн зорилгуудаа биелүүлж чадаагүй билээ. Өөрсдөд нь тийм ширүүн эсэргүүцэл үзүүлнэ гэж гитлерчүүд тооцоолоогүй юм.
unuku.miniih.com |
Маршал Г.К.Жуковын хориотой ярилцлага |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|