 |
|
 |
|
Заамарт замбараагүй байдал үүсэхэд ойрхон байна |
|
|
 |
|
 |
Заамарт замбараагүй байдал үүсэхэд ойрхон байна
2011-06-02Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж буй алтны зарим уурхайг мэргэжлийн хяналтын болон тагнуулын  байгууллагын ажилтнууд өнгөрсөн сарын 17-18-нд хааж, лацдаад явсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Харин тухайн газарт бодит байдал ямар байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд сурвалжлаад ирлээ. Тухайн үед газар дээр нь байсан эх сурвалжуудын яриаг сонсоход уурхай хаасан явдал нь хууль ёсны арга хэмжээ бус, үл ойлгогдох тусгай ажиллагаа байсан мэт сэтгэгдэл төрүүлж байв. Төрөөс зохион байгуулсан дээрх “тусгай ажиллагаа”-наас ямар үр дагавар гарч буйг энэхүү сурвалжлагаараа харуулахыг зорилоо.
Уурхайчид ажилгүйчүүдийн эгнээ рүү
“Урт нэртэй” хуулиас болж уурхайчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжих нөхцөл бүрдээд байсан билээ. Харин Заамарын зарим уурхайг хааснаар энэ нь бодит байдал болчихоод байна. “Тусгай ажиллагаа”-нд өртсөн компаниудын нэг нь Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын зааг буюу Туул голын адагт үйл ажиллагаа явуулдаг “Монголросцветмет” нэгдлийн харьяа “Шижир алт” ХХК. Эднийх 400 гаруй ажилчинтай. Ажлын байрыг нь лацдаад явсан болохоор энэ олон хүн зүгээр суухад хүрчээ. Үүдээ түгжүүлсэн бусад компанийн ажилчдыг оролцуулбал 1000 хол давна. Уурхайчид ихэвчлэн гэр бүлээ тэжээдэг гол хүн нь байдаг. Тэдний нэг болох “Булган Гангат” ХХК-ийн уулын мастер Г.Мөнх-Эрдэнэ “Бид ажлын туршлага багатай, харьцангуй залуу хүмүүс боловч өрсөлдөхүйц цалин хангамжтай боломжийн сайхан амьдарч байсан. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал бидний ирээдүйг хааш нь ч эргүүлж мэдэх нь” гэсэн юм. Туршлагатай инженерүүд нь ч яах вэ. Дараагийн ажлын байраа түвэггүй ажилтай олчихно. Харин энэ залуусын ирээдүй үнэхээр эргэлзээтэй болжээ.
Г.Ёндон: Ажилчдаас гадна орон нутгийн иргэд хэцүүднэ
“Монголросцветмет” нэгдлийн харьяа “Шижир алт” компани буюу Заамарын алтны үйлдвэрийн захирал Г.Ёндонгоос зарим асуултад хариулт авлаа. -Танай уурхайг ямар шалтгаанаар хаасан юм бэ? -Шалтгаанууд нь ойлгомжгүй байгаа юм. Жишээ нь, манайхыг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд олборлолт явуулж байгаа” гэсэн. Яг үнэндээ тэрхүү хамгаалалтын бүсийг нь Засгийн газар эцэслэн батлаагүй шүү дээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн гуравдугаар зүйл буюу нэр томъёоны тодорхойлолтод “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг хэлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл Усны тухай хуулийн уг заалтад “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэсэн байгаа. Харин манай ашиглалтын талбай 200 байтугай метр зайтай. Тиймээс бид тэрхүү актыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч хаагаад явсан. -Уг асуудлыг богино хугацаанд шийдэх болов уу. Гарцыг та хэрхэн харж байна вэ? -Уул уурхай гэдэг бол нарийн боовны цех биш. Асар өндөр зардал, урт удаан хугацаа шаардлагатай хүнд ажил. Гэтэл үүсч болох үр дагаврыг тооцолгүй ийм шийдвэр гаргасанд уулын инженер хүний хувьд үнэхээр их гайхаж байгаа. Мэдээж мундаг ухаантай хүмүүс тэр хуулийг баталсан болохоор засч залруулах байлгүй гэж найдаж байна. Уг нь энэ хуулийн байгаль орчноо хамгаалах гэсэн үзэл санаа нь зөв. Харамсалтай нь, хэрэгжүүлэх механизмыг нь нарийн тооцоогүйгээс ийм зөрчилтэй байдал үүсгэж байна. -Энэ байдал удаан үргэлжилбэл ямар үр дагавар гарах бол? -Манай уурхайн үйл ажиллагаа доголдох нь зөвхөн өөрсдийн ажилчдаас гадна Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөр тосгоны 3000 иргэний амьдралд шууд нөлөө үзүүлнэ. Энд сум дундын цагдаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд төсвийн бүх байгууллага нь манай компанийн байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Өр төлбөр ч их бий. Дээр нь цэвэр, бохир усны шугам сүлжээ, инженерийн байгууламжуудыг манай компани өөрийн зардлаар бүтээн байгуулсан. Тэгэхээр энэ шийдвэр зөвхөн нэг компанийн бус, бүхэл бүтэн тосгоны хувь заяатай холбоотой. Үүнээс гадна 2006 оны үед “нинжа” нар эмх замбараагүй байдал үүсгэж, дийлдэхээ больж байсан түүх давтагдахыг үгүйсгэх газаргүй. Монгол Улсын зөвлөх инженер Г.Ёндон ийн ярьсан юм. Тэрбээр мөн “Төрийн өмчийн байгууллагад ажилладаг хүний хувьд төрийн бодлого, шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ хувь хүн талаасаа өөр хоорондоо авцалдахгүй хууль журмыг яаралтай цэгцлэхгүй бол олон талын эрсдэлтэй” гэдгийг шулуухан хэлж байлаа.
Төр төсвийн орлого тасалдах нь нөхцөлийг бүрдүүлжээ
Уул уурхайн үйлдвэрлэгчид энэ оны улсын төсөвт 519 тэрбум төгрөг төвлөрүүлэх учиртай аж. Гэтэл тэднийг үйл ажиллагаа явуулах эрхгүй болгоод эхлэхээр төсвийн орлого тасалдах нь тодорхой болж байна. Уул уурхайн үндэсний компаниуд улсын төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан. Сүүлийн жилүүдэд энэ салбарын төсөвт эзлэх хувийн жин улам бүр нэмэгдэж байгааг Сангийн яамнаас саяхан мэдээлж байсан. Үүнийг мэдсээр байж орлогын эх үүсвэрээ хаасныг ойлгох хүн ховор байна. Мөн Заамарын уурхайнууд “Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн орлогыг бүрдүүлэгч гол субьектүүд юм. Харин өдгөө нэгэнт үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон учраас тухайн компанийн орлого тасалдана. Санхүүгийн хувьд тун эмзэг байгаа эрчим хүчний салбарт орлогын тасалдал үүсэхээр мөн л үйл ажиллагаа нь тодорхой. Үйл ажиллагаа нь зогссон компанийн удирдлагууд хувийн эрх ашгаа бодоод цахилгаанаа таслуулж болно. Харин уурхай дагасан суурин газар, тосгонууд бас гэрэл гэгээгүй болох учраас эрчим хүчний компанитайгаа эв зүйгээ ололцож, түр аргалж байгаа юм байна. Гэвч энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй нь ойлгомжтой.
Нөхөн сэргээлтийн шилдэг компаниудаа хэлмэгдүүлжээ
Ер нь “Заамарын хөндий” гэхээр л сэндийлсэн газар, сүйдсэн байгаль, эмх замбараагүй нүд хальтирмаар газар байх юм шиг төсөөлөх хүн олон. Харин бодит байдлыг нүдээр харж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хийгээд орон нутгийн иргэдтэй ярилцаад үзэхээр эрс өөр дүр зураг бууна. Уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн хэлж буйгаар гадаадын хөрөнгө оруулалттай янз бүрийн компаниуд ёстой л ниргэдгээ ниргээд, авдгаа аваад аль хэдийнэ арилаад өгчээ. Харин үндэсний гэх тодотголтой компаниуд л хүртэх ашиг, хүлээх алдагдал хоёроо тэнцүүлээд зүтгэж байгаа нь түгээмэл юм. Мөн ганц бүрхэг хуулиас болж хэрхэн баларч байгаа нь ч тодорхой харагдаж байлаа. Туул голын адагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” группийн Тосонгийн уурхай л гэхэд 300 орчим ажилчинтай, 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон аж ахуйн нэгжийн нэг. Улс, орон нутгийн төсөвт оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил гээд гэрэл гэгээтэй зүйл энэ компанид олон байна. Харин яагаад үйл ажиллагааг зогсоосон шалтгаан нь тун бүрхэг байгаа юм. Энэ уурхай нөхөн сэргээлтийн ажлын арвин туршлагатай. Таван жил дараалан улсын тэргүүний нөхөн сэргээгч компаниар шалгарсан байх юм. Уурхайн олборлолтын технологийн хувьд ч олон улсад хамгийн шилдэгт тооцогддог техниктэй. Эднийх ОХУ-д үйлдвэрлэсэн “250Д” маркийн хоёр драгтай юм байна. Драг нь олборлолт явуулсан газарт үүссэн хоосон орон зайн 60-70 хувийг өөрөө нөхөн сэргээдэг, химийн ямар нэгэн хорт бодис огт ашигладаггүй. Мөн голын ус ашигладаггүй, ашигласан усаа голд нийлүүлдэггүй зэрэг олон давуу талтай технологи гэдгийг уурхайн инженерүүд тайлбарлаж байсан. Тэд уурхайгаа хаалгасан, дээрээс нь дизель түлшний хомсдолд орсон ч “Уурхайг маань хаачихлаа” гээд зүгээр суулгүй нөхөн сэргээлтийн ажлаа боломж бололцооныхоо хэрээр хийцгээж байв. Тус уурхайн ой зүйч С.Оюунтуяа “Бид биологийн нөхөн сэргээлт хийж, тарих модоо өөрсдөө үрслүүлдэг. Энэ жил 15-20 га-д хийж байна” хэмээв. Түүнчлэн 2007, 2008 онд 100, өнгөрсөн жил 50 га талбайд тус бүр 20 мянга гаруй мод тарьсан нь бүгд боломжийн ургаж байна. Урьд нь огт модгүй нүцгэн байсан дэнж өнөөдөр ногоон төгөл болсныг харахад тэд нөхөн сэргээлтэд ямар их сэтгэл гаргадаг нь мэдрэгдэж байлаа. Мөн “Шижир алт” ХХК 2008 онд “Шилдэг нөхөн сэргээгч компани”-аар шалгарч байжээ. Тус компани 2006 онд Уул уурхайн үндэсний хүрээлэнтэй хамтран “Олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээх төсөл” боловсруулж, холбогдох яамдаар батлуулсан байна. Зургаан жилийн хугацаатай хэрэгжих 8.9 тэрбум төгрөгийн төсөв бүхий энэ төсөл нь өнөөдөр ид хэрэгжиж байгаа аж. Мөн өнгөрсөн онд нийт 210 гаруй га талбайг Монгол Улсад мөрдөж буй стандартын дагуу бүрэн нөхөн сэргээж, улсын комисс болон орон нутгийн мэдэлд шилжүүлэн өгчээ. Гэтэл нөхөн сэргээсэн уг талбайд нь “нинжа” нар халдаж, жил хүрэхгүй хугацаанд нүд хальтирмаар болгосон ажээ. Тиймээс уурхайн удирдлагууд их хэмжээний хөрөнгө зарж, нөхөн сэргээсэн талбайгаа орон нутгийнхантай хамтран харж хандаж байх санаачилга гаргасан байна.
Компаниудад ялгавартай ханджээ
Үүдээ түгжүүлсэн компанийн тоонд “Тод-Ундрага”, “Авдар Баян”, “Уян Ган”, “Булган Гангат” гэх мэт жижиг, дунд олон уурхайн нэр багтаж байсан. Харин биднийг сурвалжлага бэлтгэх үеэр зарим нь хэвийн ажиллаж, зарим нь ажиллахгүй байгаа шалтгаанаа арай өөрөөр тайлбарлаж байлаа. Жишээ нь, Туул голын зүүн эрэгт ашиглалтын талбайтай “Тод-Ундрага” ХХК-ийн ажилтан Д.Оюунчимэг “Манай компанийн зарим бичиг баримт зөрчилтэй байсан. Тэр алдаагаа засч залруулсан учраас хоёр хоногийн өмнөөс хэвийн ажиллаж эхэлсэн” хэмээн ярьсан юм. Мөн “Авдар Баян” ХХК-ийн Ерөнхий геологич Г.Ренчиндорж “Манай уурхайн геологийн судалгаанд асуудал гарсан. Алтны агуулга илрэхгүй байгаа учраас ажиллахгүй байна” гэв. Харин тэндээс нэлээд зайтай орших “Булган Гангат” ХХК-ийн уурхайн дарга Д.Мөнхсайхан “Бид “Урт нэртэй” хуулиас болж, хөрөнгө мөнгө, цаг заваа хий дэмий үрж байна. Манайх шиг дундаж уурхай дор хаяж 50 ажилтантай байдаг. Ар гэрийг нь оруулаад тооцвол нэг аж ахуйн нэгж 150 гаруй хүний амьдралыг авч явдаг. Гэтэл учир битүүлгээр ингэж хохироож болохгүй шүү дээ” гэсэн шүүмжлэлийг төр, засгийнханд дайсан юм. Эдгээр компанийн заримынх нь ашиглалтын талбайн тодорхой хэсэг хамгаалалтын бүсэд багтаж байсан аж. Гэхдээ шинэчилсэн зураг төслөөр уг асуудлаа нэг мөр шийдсэн гэцгээж байна. Харин голын урсгалд хэт ойрхон, бараг л гол дотор алт угааж байгаа нэр нь үл мэдэгдэх зарим компани ямар нэгэн саадгүй ажиллаж байгаа нь анхаарал татаж байв. Ямартай ч мэргэжлийн байгууллагууд Заамарын хөндийд “тусгай ажиллагаа” явуулахдаа компаниудад ялгавартай хандсан бололтой. Жижиг уурхайнуудын хувьд ихэвчлэн үүсмэл орд буюу урьд нь өөр компани ашиглаж байсан газрыг авсан байдаг аж. Тиймээс нөхөн сэргээлтийн ажилд өндөр зардал шаарддаг. Гэтэл үүн дээр нь нэрмээс болж, хэрэгжүүлэх механизм нь тодорхойгүй хуулиар далайлган үйл ажиллагааг нь доголдуулж буйд тэд сэтгэл дундуур байсан юм. Хамгийн гол нь энэ үйлдэл хэн нэгнийг гомдоох жижиг асуудал биш. Олон зуун хүний амьжиргаа, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх хортой гэдэгт л хамаг учир байгаа юм.
"Нинжа" нар уурхай руу дайрахад бэлэн
Тагнуулын ажилчид уурхайнуудыг лацдаад явлаа гэх сургаар “нинжа” нар идэвхжиж эхэлсэн байна. Уурхайнуудын ойр орчмын жалга судгаар гар аргаар алт олборлох багаж хэрэгсэл үүрсэн хүмүүс дүүрчээ. Тэдний заримтай нь уулзаж, сэтгэгдлийг нь сонсоход “Уурхайнуудыг хаах л юм бол лицензтэй талбай руу нь ороход бэлэн. Бид хаа хамаагүй газар ухаад олигтой юм олдохоо больсон. Тэгээд ч бидэнд өөр ажлын байр байхгүй” гэцгээж байна. Өдгөө уурхайн талбай руу халдах үзэгдэл нэлээд гарах болжээ. Эзэмшлийн бүс рүү нь нэвтэрсэн “нинжа” нартай компанийн ажилчид чадах ядахаараа тэмцэж байгаа юм билээ. Ер нь нэг шөнийн дотор ойролцоогоор 30 орчим хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгдөг гэсэн мэдээлэл байна. Гэхдээ сүүлийн үед “нинжа” нар туулах чадвартай техник хөлөглөж, орчин үеийн мэдээллийн технологи ашигладаг болсон. Хэр баргийн хүнд баригдахгүй зугатаад алга болдог. Богино хугацаанд их хэмжээний газар сүйтгэж, хохирол учруулдаг гээд байдал урьдынхаас эрс өөр болжээ. Зарим уурхайн удирдлага “Тэд мэдээлэл сайн авдаг. Төрийн шийдвэр, тушаалыг хамгийн түрүүлж мэддэг хүмүүс бол “нинжа” нар. Тиймээс зарим “нинжа” нарын ард магадгүй нөлөө бүхий лобби бүлэг байхыг ч үгүйсгэхгүй” хэмээн ярьж байлаа. Заамарт бодит байдал нэг иймэрхүү байна. Өдгөө салхи хаашаа эргэх нь засаг төрийн дараагийн нүүдлээс шууд хамаарна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
|
| Заамарт замбараагүй байдал үүсэхэд ойрхон байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|