 |
|
 |
|
Их эрдэмтэн Б.Ренчиний бүтээлүүдийг ботилж хэвлэнэ |
|
|
 |
|
 |
Их эрдэмтэн Б.Ренчиний бүтээлүүдийг ботилж хэвлэнэ
2011-06-24ХХ зууны нэрт эрдэмтэн, академич, ШУА-ийн уугуул 9 академичийн нэг Б.Ринчений “Эрдэм шинжилгээний 
бүтээлийн чуулган” номын нээлтийн ёслол ШУА-д боллоо.
Хэл зохиолын хүрээлэн сүүлийн жилүүдэд ахмад эрдэмтдийн бүтээлийг олон түмний хүртээл болгох, судалгааны эргэлтэд оруулах чиглэлээр тодорхой ажил санаачилж байгаа аж. ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлаар Хэл зохиолын хүрээлэнгээс гарсан саналыг дэмжиж грант олгож Б.Ринчений зөвхөн эрдэм шинжилгээний бүтээлийг нэгтгэн хэвлүүлэх шийдвэр гарчээ. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Пүрэвжав жилийн өмнө их эрдэмтний эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэгтгэн хэвлүүлэх санал тавьсан бөгөөд ийнхүү биеллээ олж өдгөө хоёр боть ном хэвлүүлсэн. Номыг эмхэтгэн хэвлүүлэхэд тусалсан бүх хүмүүст талархлаа илэрхийлэв. Тэрбээр Б.Ринчен академич Монголд олон юмны анхдагч. 1926 онд ОХУ-д сурсан анхны оюутны нэг. Анхны Монгол Улсын шинжлэх ухааны доктор, анхны академийн гишүүн. Б.Ринчен 1927-1977 он хүртэл 50 жил Хэлний хүрээлэн, Судар бичгийн хүрээлэнд ажилласан. Түүний бүтээлийг өөрсдийн олдсон хэмжээнд жагсаалт хийхэд 900 гаруй нэгж бүтээл болсон гэлээ. Эрдэм шинжилгээний бүтээл нь 32 боть хэвлүүлэх бүрэн боломжтой. Жагсаалтад байгаа бүтээлийнх нь 12 ном нь гадаадад гарчихсан. Зарим бүтээл нь сургаас цаашгүй болжээ. Тийм учраас дараа дараагийн ботиудыг эрэн сурвалжилж, хэвлэн хойч үедээ үлдээх ажилд сайхан сэтгэлээр тус дэм болох хүмүүс байвал хамтарч ажиллахад бэлэн байгаагаа номыг эмхэтгэгч хэлэв. “Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 2 боть номын дээжийг түүний хүү академич Р.Барсболд, ШУА-ийн ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин нарт өргөн барив. Академич Б.Ринчен монгол хэл шинжлэл, монгол хэл бичгийн ухаан, монгол нэр томьёо судлал, монгол утга зохиол судлал, монгол ардын билиг судлал, монгол угсаатны зүй, монгол бөө судлал, шашин судлал, эх түүх судлал, урлаг судлал, утга соёл судлал, монгол ардын зан заншил судлал, монгол түүхэн сурвалж судлал тэргүүтэн монгол судлалын бараг л бүх салбараар эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл, нийтлэл, товхимол, эмхтгэл, дээж бичиг, ном, судалгааны ганц сэдэвт бүтээл туурвиж хэвлүүлсэн нь шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй, гярхай ажиглалт, нягт дүгнэлттэй, уншиж танилцсан хэн хүний анхаарал сонирхлыг ямагт татсан байдгаараа нэн өвөрмөц онцлогтой байдаг аж. Түүний монгол хэл судлалд үнэт хувь нэмрээ оруулсан “Монгол бичгийн хэлний зүй” хэмээх 4 боть суурь судалгааны бүтээл, “Монгол нутаг дахь хадны бичээс, гэрэлт хөшөөний зүйл”, “Монгол ард улсын хамниган аялгуу”, “Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас” зэрэг бүтээлийг хэвлүүлж байсан бол “Монгол ардын аман зохиол судлал” хэмээх 5 боть судалгааны цуврал бүтээл, монгол бөө судлалаар гурван боть эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь ХБНГУ-д нийтлүүлсэн байдаг аж. Эдгээр ном бол монгол судлалд тэр болгон дахин давтагдашгүй хосгүй ховор бүтээл туурвил гэж дотоод, гадаадын монголч эрдэмтэд үнэлэн цэгнэдэг байна. Их эрдэмтэн монгол судлалын чиглэлээр хэдэн зуун өгүүллийг монгол, орос, англи, франц, герман, польш хэлээр бичиж нийтлүүлжээ. Гадаад хэвлүүлсэн судалгааны өгүүлэл, бүтээлүүд нь эдүгээ “Эрээд олдошгүй эрдэнэ, Сураад олдошгүй сувд” лугаа адил олдохуйяа ховор болжээ. Монгол судлалын хүрээнд эдүгээ болтол, түүний туурвиж хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн бүрэн түүвэр нь хэвлэгдэж хараахан гараагүй байгаа. Ийнхүү бүтэн хагас зуун жил ШУА-д тасралтгүй үр бүтээлтэй ажилласан ахмад судлаач, эрдэмтний зөвхөн эрдэм шинжилгээний бүтээл туурвилын дээжсийг нь ийнхүү анх удаа ботилон хэвлүүлж, түмэн олны хүртээл болгож байна. Их эрдэмтэн, академич Еншөөбү овогт Б.Ринчен бол эх орондоо төдийгүй дэлхий дахинаа Монгол судлалыг хөгжүүлэхэд үлэмжийн их гавьяа байгуулсан, үеийн үед дуурсагдах агуу их эрдэмтэн мөнөөсөө мөн билээ. Академич Б.Ринчений “Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” номын нээлтийн ёслолд уригдан ирсэн эрдэмтэн, академичид их эрдэмтний тухай дурсамж яриа өрнүүлэв.
ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин : -Хэл зохиолын хүрээлэнгээс их эрдэмтний бүтээлийг эмхтгэн хэвлүүлсэнд талархал илэрхийлэв. Цаашид энэ их эрдэмтний бүтээлүүдийг хэвлүүлэх ажлыг бид чадах чинээгээрээ дэмжиж ажиллана. Саяхан би Унгарын ШУА-ын номын сангаар ороход Б.Ринчен гуайн шинжлэх ухааны докторынх нь бүтээл байсан. Унгарын тал тэр бүтээлийг нь манайд олшруулж явуулахаа амласан. Их эрдэмтэд, академичдынхаа бүтээлээр эрдэнийн суварга босгох нь бидний үүрэг.
Академич Р.Барсболд: -Номтой, эрдэмтэй хүнээ хүндэтгэх нь хөгжлийн муугүй түвшинд хүрч байсан ард түмний ёс заншил хэмээн ойлгодог. Монголын шинжлэх ухааныг, Монголын судалгааг олон улсын түвшинд гаргасан, Монголын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийн нэртэй эрдэмтдийн гавьяаг бахархахгүй байхын аргагүй. Аавын минь бүтээлийг хэвлүүлэхэд дэмжсэн, оролцсон ахмад, залуу эрдэмтэд тэр дундаа ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин, доктор Э.Пүрэвжавт гүн гүнзгий талархал илэрхийлье. Их эрдэмтэн Исаак Ньютон хэлсэн байдаг. “Хэрэв миний биеэс шинжлэх ухаанд багахан ч хувь нэмэр оруулж чадсан бол өмнөх үеийнхнийхээ мөрийг түшиж байсантай холбоотой” хэмээсэн. Та бүхний өмнөх үеийн эрдэмтдийнхээ бүтээл туурвилыг барих барьцтай, залуу эрдэмтдэд судлах боломж бололцоо олгож буй ажилдаа амжилт гаргахыг хүсье гэлээ.
Академич Б.Цэрэнсодном: -Би Ринчен багштайгаа 20 гаруй жил нэг дор ажиллажээ. Барсболд академич аугаа их Ньютоны хэлсэн үгнээс ишлэл авч байна. Ньютон гэдэг том хүн өмнөх эрдэмтдийнхээ мөрийг түшиж өсч өндийсөн бол Дорнын эрдэмтэд бид өлмийд нь сөгдөж өөдөө гарч ирсэн уламжлалтай. Би Эрээ багш гэж дууддаг. Багштайгаа Увс, Ховдод 2 сар цуг явсан. Тэр үед хатуу цаг байлаа. Гэлээ гэхдээ хөдөөгийн ард түмэн эрдэм номтой хүнээ ямар их хүндэлдэг дээдэлдэг байсныг бодоход сайхан санагдаж байна. Багштай хамт явж байхад хүүхдэдээ нэр авья, духыг нь үнэрлүүлье гээд бүчдэг. Увс, Ховдоос бид тэр үед асар их олз омогтой ирж байлаа. Ховдын Манхан сумын Ванчиг гэдэг хүнээс тод үсгийн номыг авдар авдраар нь авч ирсэн. Манай шинжилгээний ангид хүн бүр өөр өөрийн хариуцсан үүрэгтэй. Лувсанбалдан гуай бид хоёр тод үсгийн номыг улсад алийг нь өгөх вэ, судалгаанд алийг нь явуулах вэ, орон нутагт ямар нь байх ёстой вэ гэдгийг ялгадаг. Тухайн үед Ховд аймгийн дарга Хавдал гэж казах хүн байлаа. Тод үсгийн номоо авах гэсэн чинь би энэ аймгийн дарга байгаа цагт өгөхгүй гээд суучихлаа. Хавдал, Эрээ багш хоёрын хооронд зөрчил гарлаа. Эрээ багш маргааш өглөө Хавдал даргад бараалхана шүү гэсэн. Очих замдаа номын хадгалалт хамгаалалт нь ямар шуу байх юм бэ дээ гэлээ. Багшаа: хулганы баас их байна лээ гэлээ. Тэр номыг яваандаа хулгана л унших юм байна даа гээд инээж билээ. Хасаг хүн чинь нэг гүрийвэл зөрүүд гэж жигтэйхэн. Очсон дахиад л өгөхгүй гээд байдаг. Багш ч олон юм ярьсангүй. Таны дээр Төв Хороо гэж байдаг байхаа гэж хэлээд гарсан. Намар нь Хавдал дарга өөрөө барьж ирсэн. Ингэж л тод үсгийн олон сайхан номыг бид ШУА-д авч ирж билээ. Эрээ багшийнхаа хатуу, хүтүү үгийг бишгүй сонсож, үгээр алгадуулж явсан минь өдий дайтай явахад минь нөлөөлсөн гэж боддог шүү.
МУИС-ийн МХСС-ийн захирал Ж.Баянсан: -Өмнөх үеийн ховор бүтээл олдохгүй болсон үед ийм ажил зохион байгуулж эмхтгэж хэвлүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болжээ. Ринчен гуайн бүтээлийг шинжлэх ухааны үүднээс судлах ажлын эхлэл гэж үзэж байна. Ер нь судлаагүй үлдсэн юм их бий. 32 ботийг яаралтай хэвлэх нь зүйтэй. Сайн санаатай хүмүүсийн хандив тусламжийг авч болно шүү дээ. Үндэсний эрдэмтдийнхээ бүтээлийг ирээдүйд барих барьцтай үлдээх нь үнэхээр чухал.
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, профессор Ж.Цолоо: -Б.Ринчен гуайтай хамт ажиллаж сайн, муу үгийг нь сонсож дуулж явсан хүн. ШУА-д 50 гаруй жил ажиллахдаа 8 захирлын нүүр үзсэн хүн. Бүгд өөр өөрийн өнгө аястай, өөр өөрийн хийсэн бүтээлтэй хүмүүс. Ринчен гуайн эрдэм шинжилгээний бүтээлийг судлах ажил эхлэл төдий явж байна. Энэ хүнд үүсгэсэн юм их бий. Хэл зохиолын хүрээлэнг эрдмийн зөвлөлтэй болгосон. Монгол Улсад анх эрдмийн зөвлөл байгуулж эрдмийн зэрэг хамгаалах ажлыг санаачилж үүсгэсэн байдаг. Монгол хэлний нутгийн аялгуу судлал, монгол нутагт буй хадны сүг зураг судлалыг анх Ринчен гуай хийсэн. Тонюгук, Билгээ хааны хөшөөний монгол орчуулгыг хийсэн. ШУА-ийн хэвлэх үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Хэвлэх үйлдвэр байгуулаад зогсоогүй тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдсэн гэх мэтчилэн энэ хүний хийсэн зүйлийг тоочоод барахгүй. Зах зухаас нь хэлж байна. Эндээс эхлээд судлах нь зүйтэй юм гэж бодож байна. Олон улсын монгол судлалд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн. Дэлхийн монгол судлалын 4 том эрдэмтэн гадаадад бий. Энэ эрдэмтэд Ринчен гуайн бүтээлийг герман, франц, оросоор орчуулсан байдаг юм. Монголыг дэлхий дахинд таниулахад онцгой гавьяа байгуулсан хүн. Цаашид цуврал хэлбэрээр ном хэвлүүлэхэд өөрийн хүчин чадлын хэмжээгээр тус дэм болоход бэлэн байна.
Д.Идэржаргал |
| Их эрдэмтэн Б.Ренчиний бүтээлүүдийг ботилж хэвлэнэ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Уулын ажлын биелэлтэд уурхайчдын буруу байхгүй, удирдлага, зохион байгуулалтын асуудал нөлөөлж байна 18:55 2025, 2026 оны 1 дүгээр сарын уулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн тоон үзүүлэлтүүдээс харахад уурхайчид өөрсдийн
|
2025, 2026 оны 1 дүгээр сарын уулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн тоон үзүүлэлтүүдээс харахад уурхайчид өөрсдийн »»
|
|
Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ 18:32 Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг
|
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг »»
|
|
ХЭҮК Сар шинийн баяраар хурдан морины уралдаан зохион байгуулсан сумын засаг дарга нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлэв 15:50 Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сар шинийн баярын өдрүүдэд зарим аймагт хурдан морины уралдаан
|
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сар шинийн баярын өдрүүдэд зарим аймагт хурдан морины уралдаан »»
|
|
Ихэнх нутгаар гуравдугаар сарын 3 хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна 14:55 Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй байна.
|
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй байна. »»
|
|
Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна 14:54 Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд
|
Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд »»
|
|
Налайх дүүрэгт мал эмнэлгийн хяналт, ариутгалын байгууламж ашиглалтад ороход бэлэн болжээ 14:53 Нийслэл рүү нэвтрэх мал, амьтнаар дамжин халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой “Мал эмнэлгийн
|
Нийслэл рүү нэвтрэх мал, амьтнаар дамжин халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой “Мал эмнэлгийн »»
|
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ 11:39 Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг
|
Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг »»
|
|
Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр 11:29 Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.
|
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр. »»
|
|
“Энержи Ресурс” ХХК-ийн түүхий нүүрсний гэрээ дууссанаар агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөлт цуцлагдав 11:25 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний
|
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний »»
|
|
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна 11:15 Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам,
|
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам, »»
|
|
"Цагаан алт" хөдөлгөөн, "Атар-4" аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо 11:06 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой »»
|
|
Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов 10:42 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён »»
|
|
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
|
Куба улс АНУ-ын Венесуэльд хийсэн түрэмгийллийг дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлэл гэж үзэж байна 15:07 Куба Улсын Элчин сайд Эмилио Певида Пупо АНУ-ын 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгчийг
|
Куба Улсын Элчин сайд Эмилио Певида Пупо АНУ-ын 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгчийг »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|