Монголын түүхийн эрэлд
2011-07-09Дэлхийн түүхийн тодорхой цаг үед өрнө дорны соёл иргэншлийг нэгээс нөгөөд шилжих үйл явцыг хурдасгадаг хэт  үндэстнүүд үүсэн бий болдог тухай Лев Гумилёв угсаатны оргилолын онолдоо өгүүлсэн байдаг. Өрнө дорны 1500 жилийн түүхийн мандан бадрал, уруудан доройтолтын энэхүү онолд нэг нь уруудаж нөгөө нь сэргэн мандах огтлолцлын тэрхүү солбилцол дээр хүчирхэгжин мандсан үндэстэн угсаатан хүний түүхэнд гарын таван хуруунд тоологдохуйц цөөн тохиожээ. Тэдний анхныхыг Хүннү гүрэн байсан хэмээн зарим эрдэмтэд үздэг юм. Грек Ромоор эх ундаргаа болгосон өрний соёл иргэншил удаан хугацааны турш ноёрхон тогтсоны эцэст сураг нь үл сонстож, харах бараа нь эс мэдэгдсэн хүннүчүүдээр толгойлуулсан бүдүүлгүүдэд мөхөөгдсөн юм. Өрнө дахиныг дундад зууны харанхуй бүдүүлгийн мананд олон зууны туршид хучиж уруудан доройтуулах эх үдсийг тавьсан билээ. Хэн гэгчийн үр сад чөтгөрийн буйд хязгаараас довтолгон ирж хүний соёл иргэншлийн сор болсон Ромын эзэнт гүрний амьсгааг таслав.
Тэд чухам хэн байв аа. Энэ асуулт олон зууны туршид дэлхий ертөнцийн тайлагдаагүй нууцуудын нэг байсаар ирсэн юм. Дөнгөж хорьдугаар зуун гарсны дараахан тэдгээр аймшиггүй бүдүүлгүүдийг азийн гүнээс ойн дутаасан нүүдэлчид гэдгийг батлаж, тухайн үедээ Азийг чичрүүлж байсан Хүннү нар байсныг тогтоосон юм. Ромын хүчирхэг төмөр цэргийг хөдсөн дээл хөдөрч, богино нум сум агсаж, махир сэлдэм далайсан ухрахаасаа хэзээ ч ичдэггүй морьтнууд хоромхон зуурт л газрын хөрснөөс арчиж байсан нь өрнийхний хувьд ичиж үхмээр явдал байлаа. Гэвч энэ л үйлдлээрээ тэд өрний бууран доройтож буй соёл иргэншлийг мөхөөн дорных сэргэн мандах эхлэлийг тавьж гэлтэй. Дараагийн зуунуудад өрнө дахин үл дийлэгдэх дорны цэрэг зэвсгийн болон соёлын довтолгоонд арай ядан тэсч амьд үлдэхийг хичээж байлаа. Хүний түүхийн онцгой цаг үед торойн мандаж богино бус хугацаанд дэлхий ертөнцийг хяналтандаа байлгаж чаддаг хэт үндэстэнд Төв азийн Хүннү, Монгол, элсэн цөлөөр явагч Бадду буюу Араб хожмоо олон үндэстний нийлмэл америкчууд тооцогдох болсон. Соёл иргэншлийг нөгөөд шилжүүлэгч энэ алдарыг хоёронтоо хүртсэн нь чухамхүү Төв азийн нүүдэлчид өнөөгийн Монгол угсаатны шууд өвөг дээдэс нар байсан гэдэг нь нэг үндэстэн байтугай нэгэн тивийн хүмүүст үл тохиох аугаа хувь тохиол байлаа.
Бид өнөөдөр Хүннү гүрэн үүсэн байгуулагдсны 2220, Их Монгол улс байгуулагдсны 805, Үндэсний их эрх чөлөөний хөдөлгөөн ялсны 100, ардын хувьсгалын 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өнгөрсөн түүх маань бидний өвөг дээдэс хэчнээн аугаа тэнгэрлэг заяатай болохыг нотлохын сацуу ирээдүйд хөгжин мандахын нууц тарни бэлэгдлийг давхар сануулж байгаа мэт. Хүр их улсыг хар нүд хамхилгүй чадан ядан хурааж дэлхийн мэлмийд хаадын хаан, гүрний их гүрэн байгуулж басхүү алдсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө халуун амь бүлээн цусаараа олсон нүүдэлчдийн бахдам их түүхт ойнууд монголчуудад аугаа их ухаарал, сэргэн мандах зөн совин, урагш тэмүүлэх эрч хүчийг ивээн хайрлах болтугай. Учир нь эцэг өвгийн сүнс сүлд энэ л цаг үед монголчуудаа эргэн тойрч байна. 2220 жилийн жилийн тэртээ Хүннү хэмээх энэ л үндэстэн төв азийн нүүдэлчдийн түүхэнд анх удаа төрт улсаа үүсгэн байгуулсан юм. Хүннү гүрний хил хязгаар Арал тэнгисээс Солонгосын хойг, цагаан хэрэмнээс Байгаль далай хүртэлх уудам газар нутагт хяналтаа бүрэн тогтоосон эртний хүчирхэг гүрэн байлаа. Хүннү гүрний хүчирхэгжлийг Модунь шаньюгаас эхэлдэг. Шанью улсаа баруун зүүн төв хэмээх гурван хэсэгт хуваасан нь хожмын Монголын эзэнт гүрний төрийн байгуулал, засаг захиргааны үндэс суурь болсон байдаг юм. Хүннүчүүдийн мөнхийн дайсан нь Хятад байлаа. Тэр үед Хятадын нутаг дэвсгэрт Хань хэмээх хүчирхэг гүрэн үүсэн бий болсон байлаа. Хүн амын тоогоороо илэрхий давамгай тэд олон арван жилийн турш нүүдэлчдээс татвар авч, байнга эзэрхийлэн дайсагнадаг байсан юм. Энэ бүхнийг үл тэвчсэн хүннү нар цэрэглэн хөдлөж Хань улсыг сандарган хойд мужуудыг нь бүхэлд нь шахуу хяналтандаа авлаа. Аргаа барсан Хань улсын хаан Модун шаньюг хэлэлцээр хийе хэмээн гуйхад хүрчээ. МЭӨ 198 онд байгуулсан хэлэлцээрээр,
-Урт цагаан хэрэмнээс хойшхи нум агсагчдын улс нь Хүннүгийн хааны зарлигийг дагана. Цагаан хэрэмнээс урагш түшмэдийн бүс малгай өмсөгчид суудаг орон надад захирагдана. Хаан улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцсэн хүчирхэг улсууд хэмээн Хань улсын хаан арга буюу хүлээн зөвшөөрчээ. Хүлээн зөвшөөрөөд зогсохгүй жил бүр өдий төдий тооны өргөл барьц, алба татварыг Хүннүгийн хаанд өргөн барихаар тогсон байна. Ийнхүү Төв азид аугаа хүчирхэг нэгэн улс өндийн торнив. Модун шаньюг бие барснаас хойш 100 илүү жилийн туршид Хүннү гүрэн сэргэн мандсан юм.
Чухамхүү төв азийн тэгш өндөрлөгийн хатуу ширүүн цаг агаар бүхий энэ л газар нутгийн хүмүүс анхны төрт улсаа байгуулж ирсэн түүх хөрш зэргэлдээ дэлхийн хамгийн анхны төрт улс гэгддэг Хятадын төрт улсаа байгуулсан үетэй таарч тохиодог нь сонин. Суурьшмал, нүүдэлчин соёл иргэншил өөр өөрийн төрт улсаа нэгэн цаг үед бөөр бөөрөө нийлүүлэн үүсгэн байгуулж байсан нь хүний түүхэнд тэр бүрий тохиогоод байхааргүй сонин содон үзэгдэл. Хоёр өөр соёл иргэншил төр улс гэсэн нэгэн эх ундаргыг зарлан тунхаглаж тэр нь төрт улсын хоёр өөр хэлбэр байсан нь өнөө хэр нь эрдэмтэн мэргэдийн олон янзын таамаг, онол дэвшүүлэхийн үндэс язгуур болжээ.
Тухайн үед бүрэлдэн байсан Хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү нарын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу Хүннү нарын хүчирхэг чадал манай эриний I зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог гэдэг. Хүннү нар эрх мэдэл нь үе улиран, тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байж. Харамсалтай нь манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуурт хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлсэн юм. Ромын эзэнт гүрэн унасны шууд шалтгаан болсон умрын бүдүүлгүүдийн довтолгоон гэдэг нь үнэн чанартаа Атиллагийн толгойлсон хүннү нар болон бусад Европын овог аймгуудын нэгдсэн хүч байлаа.
805 жилийн тэртээ эзэн Чингис хааны алд биеийг амсхийлгүй хураан ядан Монголын эзэнт гүрэн хүний түүхийн хамгийн хүчирхэг нь байлаа. Хамгийн хүчирхэг үедээ 40 илүү сая километр квадрат газар нутгийг эзэлж байв. 1206 онд Чингис хааны анхлан байгуулсан энэ гүрэн алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Хойд мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.
Ази европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв Ази, одоогийн Монгол Улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлсэн юм. XII зууны сүүлийн хагаст Монголын газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн Алтан улс, Тангуд болон Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайджан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.
Шинэ тулгар Монгол улс тогтнон мандахад бас Чингис хааны шадар зүтгэлтнүүд, нийт Монгол түмэн багагүй үүрэг гүйцэтгэсэн бөлгөө. Монголын тулгар төр тогтсоныг өргөн утгаар нь авч үзвэл, МЭӨ 3 зуунаас үүдэлтэй яэгуурын монголчуудын 1400-аад жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн, нүүдэлч удмынхны нийгэм-улс төрийн хөгжилд гарсан чанарын хувьсал өөрчлөлт, өтгөс өвгөдөөс маань улбаалсан төр ёсны уламжлал, шинэчлэлийи яах аргагүй гойд содон түүхэн үзэгдэл байсан юм. Их Монгол нь улс хэмээх орчин цагийн ухагдахууны үндсэн шалгуур -тодорхой газар нутаг, хил хязгаар, хүн ам, төр болон төрийн бүрэн эрхт байдал хэмээх гол болзлуудыг бүрэн дүүрэн хангаж байсан юм. Их Монгол улсын үндсэн хүн ам нь 2 сая орчим байжээ. Өнөөдөр хүртэл Монголын тулгар төр байгуулагдсанаар Монгол угсаатан бүрэлдэх явц шувтарсан хэмээн түүхэн материализмын үүднээс дүгнэж ирсэн билээ. Сүүлийн үед Монгол угсаатан төдийгүй, бүхэл бүтэн Монгол үндэстэн зүй ёсоор бүрэлдсэн гэж үзэх болсон хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ.
Л.Гумилёвын онолын үүднээс авч үзвэл Монголын сэргэн мандалт өрнө дахины соёл иргэншлийг дундад зууны харанхуй эрингээс нэгмөсөн гэтэлгэж соёл иргэншлийнх нь мандал бадралын суурийг тавьж чаджээ. Харин дорно дахин урт удаан хугацааныхаа уналтын байдалдаа эргэн орсон байлаа. Энэ ч үүднээс төв азийн нүүдэлчин монголчууд хүний түүхэн дэх хамгийн аугаа гүрнийг байгуулаад зогсохгүй нэг соёл иргэншлийг нөгөөд шилжүүлэх түүхэн үүргээ хамгийн өргөн далайцтайгаар биелүүлж чадсан хэт үндэстэн ажээ.
Бүх зүйл учир тохиолтой, бүх зүйл уялдаа холбоотойгоос гадна бүх зүйл өөр өөрийн цаг хугацаатай. Хүннү, Монголын эзэнт гүрний сэргэн мандалт, уруудан доройтолт зөвхөн нэг үндэстэн угсаатны хэрэг явдал төдийгүй дэлхий даяны хэрэг явдал болох нь үүгээр нотлогддог юм.
Монголын түүхийн бас нэг сонирхолтой цаг үе нь 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний үе байлаа. 200 гаруй жилийн туршид Манжийн харьяалалд өөрийн гэсэн тусгаар тогтнол эрх чөлөөгүй явж ирсэн монголчууд үндэстнийхээ хувьд дэлхийн хараанаас бүрэн алдагдаад байсан юм. Дэлхийн түүхийг удаа дараа өөрчилж хувьсгаж байсан нүүдэлчид ийм номхон дөлгөөн, хүлцэнгүй болсон гэхэд хэн ч итгэмгүй тийм л ард түмэн болон хувирсан байсан юм. Гэхдээ нүүдэлчдийн судсаар эрх чөлөөнд ангасан цус урсч байсныг хэн ч анзаарсангүй ээ.
Тусгаар тогтнох гэдэг уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар эрх чөлөөт нүүдэлчдийн хувьд хамгийн эрхэм зүйл байлаа. Мал адгуусаа бэлчээолэх газар үгүй аваас нүүдэлчид гэдэг утгаа алдах байлаа. Угаас нэг дор шавааралдан суурин балгад босгон амьдарч суухыг эрхэмд үздэг энэ ард түмэнд тусгаар тогтнол гэдэг үзэл санаа хэчнээн эрхэм болохыг мэдрэхэд тийм ч хэцүү биш. Хятадууд түүхэндээ олонтаа харь үндэстний эрхшээлд орж байсан ч тэд нь цаг хугцааны хувьд өөрт уусан замхарч аль эсвэл түлхэн унагаагддаг байлаа. Ингэлээ гээд угийн хотжин суурьшиж амьдарсаар ирсэн тэдэнд төдийлөн хохиролтой байсангүй. Атга будаа тариагаа тариад амьдарчих алга дарам газартай л бол бусад нь төдийлөн хамааралтай бус суурьшмал соёл иргэншлийнхний тусгаар тогтнол гэдэг ойлголт нүүдэлчдийнхээс эрс ялгаатай байжээ. Энэ ч үүднээс харийн дарлалыг хамгийн их эсэргүүцдэг, бусдын малгай, буулган доор бөхөлзөн амьдарна гэдэг нь нүүдэлчдийн үзэн яддаг сэтгэхүй болтлоо цусанд шингэжээ.
Монголчууд хоёр зуун жилийн дараа 500 гаруйхан мянган хүн амтай, эрчүүдийнх нь тал хувь нь лам болчихсон хөөрхийлөлттэй гэхэд багадмаар хэцүүхэн хувь тавилантай ард түмэн болсон нь нэгэнт тодорхой асуудал. Энэ улсыг дахин сэргэн өндийнө гэдэгт гадныхан эргэлздэг ч байсан биз. Энэ тухай монгол нутгаар аялж байсан Англи, Америк, Оросын олон арван жуулчид археологчдын тэмдэглэлээс мэдэж болно. Гэвч энэ ард түмэнд тэнгэр бурхан өөдлөн дэвжих өчүүхэн боломжийг олгосон юм. Манж туйлдан унаж, хятадууд өвөр зуураа тэмцэлдэж, орост болшевьекууд төрийн эрх мэдлийг атгасан нэгэн зурвас үе ирлээ. Монголын эргэн тойрон жинхэнэ орондоо орох завгүй олзлолдон булаалдацгааж байх зууны эхний тэр л үед Жавзандамба хутагт тэргүүтэй монголын нөлөө бүхий ноёд түшмэд монгол улсаа тусгаар тогтносон улс хэмэээн зарлаж улс гэрээ Богд хаант Монгол улс хэмээн нэрийдэв. Энэ бол монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх сүүлийн хоёр зуунд хийсэн тэмцлийн хамгийн үр дүнтэй тэмцэл байлаа. Монголчуудын үндэсний ухамсар сэтгэлгээ сэргэн өндийж бор гэртээ богд хар гэртээ хаан болох алтан боломж тохиов. Харамсалтай нь энэ таатай боломж хэдхэн жилийн настай байлаа. Хиагтын гэж болсон газрынхаа нэрээр нэршсэн орос монгол хятад гурван улсын хэлэлцээрээр монголчуудын тусгаар байдал алдагдаж Хятадын доторхи өөртөө засах эрх бүхий автономит төр засагтай боллоо. Хэлэлцээрээс даанч удалгүй Хятадын гоминданы арми монгод нэвтрэн орж Нийслэл хүрээг өөрийн мэдэлдээ нэгтгэн Богд хааныг Да Жунтны хөрөгт мөргүүлэв. үүлэн чөлөөний наран хар сүүдэрт дахин дарагдав. Гаминг хөөсөн цагаантан, цагаантныг хөөсөн улаан арми, ардын журамт цэрэг. Дайн тулаан олон жилийн турш төрөлх газар шороон дээр минь өрнөж олон мянган эх орончдын ариун цусаар дээд монголын гурван гол будагдав. Монгол түмэн нэг улсын хараатаас нөгөө улсын гарт, нэг дайнчын гараас нөгөө дайнчын гарт шилжигдсээр л байсан юм.
Эх оронч олон арван аавын хүүхдүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр эцсийн бүлэгт харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж өөрийн улстаа эзэн суух эрхийг 1921 онд олж авлаа. Тусгаар тогтнолын төлөөх нүүдэл иргэн монголчуудын тэмцэл алдаа онооны дэнсэн дээрх аугаа тэмцэл байлаа. Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт, хотгойдын Чингүнжав, ойрадын Амарсанаа, Улиастайн хоёр мянган цэргийн бослогын удирдагч Энхтайван, Богд Жавзандамба хутагт, чин ван Ханддорж, хайсан гүн Цэрэнчимэд, манлай ван Дамдинсүрэн, хатан баатар Магсаржав, Магсар хурцын Дугаржав, Бодоо, Данзан, Догсом, Сүхбаатар, Ерөнхий сайд Амар, Гэндэн гээд л олон арван төр шашин, цэргийн зүтгэлтнүүдийн хоёр зууны турш урсгасан халуун амь бүлээн цусаар монгол түмэн тусгаар тогтнолоо олж авсан юм. Дэндүү их урт удаан хугацаанд дэндүү их үнэ цэнээр олж авсан тусгаар тогтнол чамайг бид голт зүрхнээсээ илүүтэй хайрлах учиртайсан. Алив үндэстэн алив угсаатны оршин тогтнох цорын ганц орон зай бол эх орон. туурга тусгаар, өөрөө өөртөө эзэн байхуйн аугаа эрх чөлөө бол тусгаар тогтнол билээ. Эв нэгдэлгүй байхдаа алдсан тусгаар тогтнолын үнэ цэн хэзээд эрхэм байдаг. Нэгэнт алдсан тусгаар байдал хэдэн арван үеийн турших харанхуй манан дахь төөрсөн унага лугаа адил өршөөл энэрэл үгүй ажээ.
Сэргэн мандаж, уруудан доройтож явсан Монгол хэмээх үндэстэн угсаатны түүх бүхэлдээ дэлхий дахины түүх болон судлагдаж, гайхагдах болсны учир шалтгаан ийм аугаад биз. Басхүү тусгаар тогтнол эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн тэмцэж явсан XX зууны түүх бүхэлдээ энэ цагийн монгол түмний аугаа их эргэцүүлэл ухаарлын гэгээн шалтаг шалтгаан сургамж болох буй за.
Н.Бадамжав /сурвалжлагч/ |
| Монголын түүхийн эрэлд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|