“Хажуудаа байгаа жаргалыг одоо л мэдэрч байна”
“Хажуудаа байгаа жаргалыг одоо л мэдэрч байна”
2011-10-13 Тэр бусдаас нэг л өөр. Би амархан уурлаж, амархан мартдаг, ер нь их нээлттэй хүн шүү гэж ярих энэ бүсгүйг
үзэгчид “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа гэдгээр нь мэддэг. Харин тэр саяхан “Франц үнсэлт” инээдмийн кинонд тоглож, мэргэжлийн чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан юм. Тиймээс Г.Анхмаад манай уншигчдад хуучлах сонин их байлаа. -Нэг л танил үнэр байх чинь, “Escada” юу? -Тийм. Манай нэг найз охин бэлэглэсэн юм. Их гоё өвөрмөц үнэртэй билээ. Би ерөөсөө “Escada” түрхдэггүй байсан юм. Тэгсэн их таалагдсан шүү.-Г.Анхмаа сонин хэвлэлд ярилцлага өгсөнгүй их удлаа? -Харин тийм ээ, хамтлагийн уран бүтээл, кино гээд ярилцлага өгөхгүй их удсан. Ер нь тэгээд би нэг их ярилцлага өгөөд явах дургүй ээ. Ер нь бол мэдээллээ өгөөд явчихдаг юм. -Саяхан Бэкэгийн /Т.Билэгжаргал/ нэг ярилцлагыг уншсан, та хоёр эргээд нийлчихсэн юм уу? Салсан гэж мэдээлж байсан шүү дээ? -Кино зураг авалт дөнгөж эхэлж байх үед бид хоёр салчихсан байсан. Киноны зураг авалтын дунд тэгээд л... /инээв/-Тэгвэл “Франц үнсэлт” та хоёрыг эргээд учруулжээ? -Харин тэглээ /инээв/.-Бэкэ та хоёрын хамтран тоглосон “Франц үнсэлт” кино одоо ид залуучуудыг байлдан дагуулж байна. Та хоёр амьдрал дээр жинхэнэ хосууд болохоор үзэгчдэд илүүтэй таалагдаж байж магадгүй юм? -Би бас ажиглаад л байгаа. Саяхан нэг сэтгэгдэл уншаад их баярласан. “Өмнө нь хайрын кинонууд үзээд зүгээр л хамтран тоглосон жүжигчдийг харж байсан бол та хоёрыг хараад надад их гоё байлаа. Яагаад гэвэл та хоёр жинхэнээсээ хосууд учир, бүх зүйл чинь жинхэнэ байсан. Үзэхэд ч гоё байлаа” гэсэн байсан. Энэ сэтгэгдлийг уншаад их баярласан. -Г.Анхмааг үзэгчид дуучин гэдгээр нь илүү мэдэх байх. Гэтэл СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн, мэргэжлийн жүжигчин гэдгийг чинь бараг мартах шахаж? -Хүмүүс намайг жүжигчин гэж мэддэггүй юм шиг байгаа юм аа. Би анх “Сая километр” гэдэг кинонд тоглосон доо. Энэ кинондоо би “”Франц үнсэлт”-ээс илүү сайн тоглосон байж ч магад. Дөнгөж сургуулиа төгсчихсөн байсан болохоор илүү сайн хичээсэн юм шиг санагддаг. Яахав жүжиглэлттэй хэсгүүдийг нь хасаад, монтаж хийсэн учир зарим хүмүүс жүжиглэлтийг тийм ч сайн олж хараагүй байж болох юм. Гэтэл одоогийн “Франц үнсэлт” дээр их яриатай, жүжиглэлттэй дүр учир үзэгчдэд илүү таалагдаад байх шиг бас санагдаж байна. Ямар ч байсан мэргэжлийнхээ ажлыг хийх их сайхан байдаг шүү. Мэргэжилдээ хайртай. -Та хоёр дахь дэлгэцийн бүтээлдээ тоглолоо. Хоёр дүрээ харьцуулахад аль дүр нь хэцүү санагдсан бэ? -Эхний кинонд би Заяа гэдэг охины дүрд тоглосон. Заяа бол их дотогшоо, үг дуу цөөтэй, нууцлагдмал, дотроо их зүйл боддог охин. Анхмаа гэдэг хүнээс тэс өөр. Би бол маш нээлттэй хүн. Харин “Франц үнсэлт”-ийн Мишээлийн дүр бол юм бодож санахгүй, дураараа, илэн далангүй бүсгүйн дүр байсан. Тийм болохоор надтай илүү ойр санагдсан. -Киног үзсэн. Их таалагдсан. Найруулагч Г.Анхбаярыг магтмаар. Их мундаг жүжигчдийг тоглуулсан байна лээ? -Тэр бол бас нэг найруулагчийн авьяас. Би анх гайхаж байсан. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Навчаа эгч, Төтө ах гээд дандаа л олны хайртай жүжигчид байсан. Бүр Ука хүртэл тоглосон ш дээ. Бид ярьж байсан л даа, Б.Ангирмаа эгч Укаг тоглохыг зөвшөөрөх болов уу гэж. Тэгсэн харин зөвшөөрсөн. Укад ч гэсэн ажил хэрэгч дүр нь их зохисон. Анхаа хажуу талаас нь бас их сайн зөвлөж, өгсөн. -Мундаг жүжигчидтэй хамтран тоглож, мэдээж их зүйлийг сурсан байх? -Кино зураг авалт зургадугаар сарын дундуур эхлээд наймдугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн. Зураг авалтын үед нэг их бэрхшээл тулгараагүй. Манай кино групп өдөр бүр ярилцаж, санал бодлоо солилцож, гар нийлэн хамтран ажилласан учир их богино хугацаанд амжилттай зураг авалтаа дуусгасан. Бид киногоо өнгөлөг байлгахыг хичээсэн. Манай найруулагч Г.Анхбаяр их хөдөлмөрч. Шинийг сэтгэж хийхдээ ч сайн. Мэдээж надтай хамт тоглосон жүжигчдийг бодохоор миний хувьд их нэр төрийн хэрэг байсан. Хамгийн цөөн кинонд тоглосон, хамгийн туршлагагүй, залуу жүжигчин нь би байсан. Б.Навчаа эгч миний эгчийн дүрд тоглосон нь надад их сонин санагдаж байсан. Хүмүүст үргэлж инээд бэлэглэж байдаг жүжигчин шүү дээ. Тэгээд бид хоёр зохиолоо уншиж байхад анхандаа миний инээд хүрээд байдаг байлаа. Харин миний төрсөн ахад Лхагваа ах тоглож, харин аавд минь П.Цэрэндагва ах тоглосонд би бүр итгээгүй. Үзэгчдэд сюрприз болж байгаатай адил би киногоо үзэж дуусан дуусталаа итгэхгүй л байсан. Туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллана гэдэг бол их сургамжтай, өөрийгөө илүү хүчилж, хичээх хэрэгтэйг ойлгуулж байсан. Дүрээ судлах, дүрдээ орох, Мишээлийг хэрхэн гаргах уу гээд л их судалж, бодож байж гаргасан дүр минь. Хамгийн их инээсэн хэсэг нь Төтө ах миний өөдөөс хараад “Үхмээр байна уу” гэж хэлдэг хэсэг. Өөрийн эрхгүй бүр инээд хүрээд инээчихдэг байсан. Би “Х-Түц”-ийн тоглолтыг үзэх дуртай. Тэгсэн үргэлж тайзнаас харж байсан жүжигчин минь өөдөөс хараад “Ааш... үхмээр байна уу” гээд орилхоор инээд хүрээд байгаа юм чинь. Найруулагч Анхаа бас надад их тусалсан. -Ингэхэд Г.Анхмаад кинонд тоглох саналыг анх хэн тавьсан бэ. Яагаад энэ кинонд тоглохыг зөвшөөрсөн юм? -“Жинхэнэ хайр” тоглолтын дараахан Анхаа надад кинонд тоглох саналыг тавьж байсан. Би дунд сургуулиа төгөлдөр хуурчаар, дээд сургуулиа жүжигчин мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжилдээ би маш их хайртай ч хамтлаг мэргэжил хоёрынхоо нэгийг сонгох хэрэгтэй болсон. Тэгээд л нэг зүйлдээ тууштай байж дараагийн алхмаа хийе гэж шийдсэн хэрэг. Хамтлагийнхаа уран бүтээлд илүүтэй анхаарч, ажилласан. Нэг зүйлдээ тууштай байх хүмүүжлийг Хөгжим бүжгийн коллежи олгосон гэж боддог юм. Ийш тийшээ олон юм руу савчаад гүйх нь утгагүй хэрэг. Би нэгдүгээр ангиасаа л төгөлдөр хуур сурч, хөгжмийн ард суугаад л хөгжмөө тоглодог байлаа. Үеийнхэн маань гадаа тоглоод л. Би гарч тогломоор санагддаг үе олон байсан. Гэсэн ч багаасаа урлагт хайртай, хөгжимд дуртай хүүхэд байсан учир энэ мэргэжлээрээ сургуулиа дүүргэж, нэг зүйлд тууштай байх ёстойг ойлгосон. Би мэргэжлээсээ жаахан хөндийрчихсөн. Тиймээс өөрийгөө зэврэхээс өмнө жүжигчин мэргэжлээрээ ажиллахыг хүссэн юм. Гэхдээ тэглээ гээд ирсэн санал бүрийг зөвшөөрөөд л тоглоно гэсэн үг биш л дээ. Киноны санал ирдэг ч надад Анхаагийн зохиол, ажиллах баг нь таалагдсан учир “Франц үнсэлт” кинонд тоглохыг зөвшөөрсөн. Мөн бид сайн найзууд, дан гар нийлсэн баг шүү дээ. -Мишээлийн дүр үзэгчдэд Анхмааг шинээр танилцуулах шиг санагдсан? -Анхаа бид хоёр их сайн найзууд. Анхаа надад хэлдэг байсан. Чи яг одоо өөрийнхөө хэлж байгаа шиг шулуун шударга хэлчихдэг зангаа энэ Мишээлийн дүрдээ наалдуулаад өг. Өөрийгөө сайн ажиглаж үз гэж. Анхаад хамгийн их таалагдсан, яг хүсч байсан Мишээлийг гаргасан хэсэг нь Б.Навчаа эгчтэй хэсэг байдаг гэсэн. Би тэр үед зүгээр л хоёр пиво бариад л намайг камер авч байна гэж бодоогүй байсан. Б.Навчаа эгчийг дагаад камер явж байгаа гэж бодоод байсан чинь нээлтийн үеэр киногоо үзээд намайг авч байсныг нь мэдсэн. /инээв/-Нээлтийн үеэр киногоо үзэхэд ямар санагдсан бэ? -Яг нээлтийн үеэр би маш их сандарч, догдолж байсан. Зүрх амаар гарчих гээд л хэцүү байсан. Кино эхлээд дүрийн танилцуулга яваад эхлэхэд өөрийгөө хараад ичих байхдаа гэсэн хэсгүүд их дажгүй болсон санагдсан. Тэгэхээр миний хувьд, манай киноны хувьд кино урлагт бас нэгэн алхам хийж чадсан гэж бодож байна. Бас Анхаагаар их бахархаж байсан. Анхаа сургуульд байхын бусдаас өөр хүүхэд байсан. Бусдаас өвөрмөц, шинэлэг бүхнийг эрэлхийлсэн хүүхэд байсан. Би найзынхаа хоёр дахь уран бүтээлд гол дүрийг бүтээж, хамтарч ажилласан гэж бодохоор, их сайхан санагдаж байсан. Бас их урам авсан. -Мэдээж хамтран тоглогч чинь Бэкэ байсан. Тиймээс илүү амар байсан уу? -Бид хоёр үерхээд долоон жил болж байна. Бид хоёр долоон жил үерхсэн хосуудын дүрд тоглосон бол арай өөр, илүү амар. Гэтэл ерөөсөө нэг нэгнийгээ танихгүй, анх хараад таалагдаад, дурлаж байгаа дүр учир эхлээд жаахан хэцүү санагдсан. Нэг үгээр хэлбэл бид хоёр бүх зүйлийг шинээр харж, шинээр мэдрэх хэрэгтэй болсон. Би Бэкэг хэзээ ч харж байгаагүйгээр шинээр харах шаардлагатай болсон. Хүмүүс хэлдэг дээ, хайр дурлалаа сэргээхийн тулд бие биенээ шинээр харж, дахиж дурлах хэрэгтэй гэж. Энэ яриаг би нэг их ойлгодоггүй байсан юм шиг. Бэкэгийн “Мишээлээ би чамд хайртай” гэж хэлдэг хэсэг дээр ерөөсөө болж өгөхгүй байсан. Бүр маш олон удаа зураг авсан. Яагаад гэвэл Бэкэ надад анх хайртай гэж хэлж байсан шигээ хэлэх, би тэр үгийг анх удаа сонсоод догдлох энэ бүхнийг гаргахад их хэцүү. Түүнээс биш бид хоёрын зугаалж байгаа, романтик болзооны зургууд амархан ш дээ. -Бэкэг Оргилоор харах хэцүү гэж үү? -Тийм ээ, Бэкэд ч гэсэн хэцүү байсан болов уу. Бэкэ миний хувьд хамгийн сайн зөвлөгч. Намайг хамгийн сайн мэдэж, ойлгодог хүн учир, чи камер дээр ингэж харагдаж байна, ингэх хэрэгтэй гээд л туршлагаа хуваалцаад их амар байсан. Яг анх учирч байгаа хосууд шиг байхын тулд бид хоёр амьдрал дээрээ ч үүнийгээ хэрэгжүүлж, хичээсэн дээ. -Одооноос л жүжигчин Г.Анхмаагийн карьер эхэлж байна. Цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа биз дээ? -Хүнд хайртай мэргэжил гэж байдаг ш дээ. Миний хувьд жүжигчин мэргэжил минь миний хайртай, дурласан мэргэжил. Тиймээс одоо л би кино урлагт хөл тавьж байна. Мэдээж хэрэг мэргэжлийнхээ хувьд өсч дэвжин, цаашид кинонд тоглох хүсэлтэй байгаа. -Ингэхэд “Гурван охин” хамтлагтай хэрхэн холбогдож байв, найзууд байсан уу? -Хүнд хувь заяа гэж байдаг даа. Би таван настай байхдаа л пянз тоглуулагчаа асаачихаад энэтхэг бүжиг бүжиглэж өгдөг байлаа. Лаг бүжиглэдэг, гурван охинтой хамтлаг байгуулах юмсан гэж жаахан том болоод боддог болсон. Одоо бодоход миний бас нэг мөрөөдөл биелчихсэн байна. Мөрөөдөл биелэх цаг хугацаа мэдээж урт. Хүн нэг зүйлдээ үнэнч, тууштай явсны эцэст мөрөөдөл биелдэг. Намайг Хөгжим, бүжгийн дунд сургуульд байхад Ану, Соло хоёр манай дээд ангийн эгч нар байлаа. СУИС-т ороод нэгдүгээр курст байхдаа бүжгийн Ган-Очир багш дээр бэлтгэл хийж, бүжиг заалгадаг байсан юм. Тэр үед “Гурван охин” хамтлагийнхан багш дээр ирж, бүжиг заалгаж, бэлтгэл хийдэг байв. Тэгсэн нэг өдөр Ган-Очир багш “Гурван охин” хамтлагийн Золоо гэдэг охиныг солих гэж байгаа юм байна. Охид хайж байгаа чи юу гэж бодож байна гэж асуусан. Би тухайн үед “Үгүй ээ, би сургуулийнхаа хажуугаар хамтлагт орчихвол хэцүү” гэж хэлээд татгалзсан. Тэгсэн чинь нэг сарын хугацаанд тэдэнтэй хамтрах хэрэг гараад яах аргагүй зөвшөөрөх хэрэгтэй болсон. Тухайн үед сарын дараа “UBS Music Video Awards” болох гэж байсан болохоор Ану, Соло хоёртой өдөр, шөнөгүй бэлтгэл хийсэн. Тэгээд сарын дараа “UBS Music Video Awards”-ын тайзнаа анх удаа гарсан даа. Хүмүүс ч их магтсан. Тэр үеэс хойш Ану, Соло хоёртойгоо нэгдэж, уран бүтээл хийж эхэлсэн гэж бодохоор зургаа, долоон жил болчихсон байна. Бид гурав чинь Хөгжим, бүжгийн хүмүүжлээр өссөн хүүхдүүд. Тийм болохоор ойлголцоход бас их амар байсан л даа. Ингэж л анх хамтлагтаа орж байлаа. -Анх тайзан дээр гараад сандарсан уу? -Их хэцүү байсан. Би ”UBS Music Video Awards”-ын тайзан дээр гараад аймаар их сандарсан. Ерөөсөө санаанаас гардаггүй юм. Миний анхны тайз байсан юм чинь. Үзэгчид рүү харахад таньдаг хүн сууж байвал ичээд л, намайг юу гэж бодож байгаа бол би хөдөлгөөнөө буруу хийсэн болов уу гээд л бүр маш их сандарсан. Сүүлд “Жинхэнэ хайр” тоглолт дээр бас нэлээн сандарсан. -Ингэхэд “Жинхэнэ хайр” маш удаан жил хүлээлгэсэн тоглолт болсон? -Бид нар нэлээн удаан бодож, төлөвлөсөн тоглолт л доо. Үзэгчдийг босоорой, босчих л доо, дагаад дуулаарай, алгаа ташаарай гээд гуйх биш. Манай хамтлагийн, бидний хийж байгаа уран бүтээлийг сонсоод, өөрийн эрхгүй дагаад дуулаад, алга ташаад, дэмжээсэй гэж бид боддог. Түүнээс биш бид өөрсдөө ямар ч гайхамшиг үзүүлэхгүй байж босчих гээд л гуйгаад байхыг хүсдэггүй. Үзэгчид минь өөрийн эрхгүй босч алга ташаад, ямар гоё тоглолт вэ? гээд хэлүүлэхийн тулд бид илүү уран бүтээл хийх ёстой гэж боддог. Тиймээс л анхны тоглолтоо их удаж байж хийсэн юм шүү дээ. Гэхдээ энэ бүхний эцэст тоглолт маань их сайхан болсон. Тоглолтыг “Onn and Off” продакшн гайхалтай сайн зохион байгуулсан. Тэднийг би хамгийн шилдэг продакшн гэж хэлмээр байна. Ононбат бидэнд “Охидоо та нар бүгдийг амьд хөгжимтэй дуулна. Та нар мэргэжлийн сургуулийг нь төгссөн. Төгөлдөр хуур, хийлээ тоглох хэрэгтэй” гэдгийг захиж байсан. Тэр нь ч зөв болж, үзэгчдэд таалагдсан байх. Ононбат ах тоглолтын найруулгыг их сайн хийсэн учир амжилттай болсон. Тиймээс анхны тоглолт сайн болсон, одоо харин дараагийн тоглолт бүр гоё болох ёстой. -Дараагийн тоглолтыг хэдийнэ төлөвлөчихсөн үү? -Тийм ээ, бид илүү чанартай уран бүтээл хийх ёстой. Найруулгын хувьд их олон зүйл бодож байгаа. Бид чинь их олон жил бодож байна аа. Зөндөө юм байгаа. -Тоглолтын үеэр Бэкэ тайзан дээр гарч, сарнай цэцэг бэлэглэсэн нь үзэгчдийг догдлуулсан? -Тоглолт хоёр өдөр болсон. Бэкэ хоёуланг нь үзсэн юм билээ. Би ерөөсөө мэдээгүй байсан. Тэгээд хоёр дахь өдрөө “Жинхэнэ хайр” тоглолтод “Жинхэнэ хайр” дууг дуулж байхад ганц ширхэг улаан сарнай өгсөн нь их гоё санагдсан. Би яг тийм л сарнай авахыг хүсдэг. Баглаа цэцэг гэхээсээ илүү хайртай хүнээсээ ганцхан ширхэг улаан сарнай авах юмсан гэж хүсдэг байсан. Тэр сарнай гурав дахь сарнай минь байсан. -Өмнөх хоёр сарнайг хаана өгч байв? Бас л ийм гэнэтийн байсан уу? -Олон жилийн өмнө. Анх үерхэж байхдаа өгч байсан. Үзэгчид Бэкэг сарнай өгснийг зохион байгуулалттай тоглолтын нэг хэсэг гэж бодсон байна лээ. Гэтэл тийм биш. Би өөрөө ч мэдээгүй шүү дээ. -Бэкэгийн хувьд ч гэсэн их зоригтой алхам байсан болов уу? -Тэгэлгүй яахав. Манай хүн нэлээн айж, айж байгаад зориглоод гарсан юм билээ. -Ингэхэд Анхмаа, Бэкэ хоёрын хайрын романс их нээлттэй байдаг. Тийм ч учраас Анхмааг Амархүүтэй нэр холбогдоход их гайхсан? -“Зүрх чам руу” дуунаас болсон ш дээ. Б.Амархүү Монголд маш цөөхөн ирдэг, ирэхдээ ганц хоёр хоноод л явчихдаг. Бид хоёрын дунд ямар ч тийм хайр сэтгэлийн холбоо байхгүй. Бэкэ тэр мэдээллийг уншчихаад инээж байсан. Б.Амархүү тэр дууг хамт дуулна гээд нэг өдөр дууныхаа бичлэгт ороод маргааш нь явчихсан. Тэгээд клип хийлгэнэ гэсэн чинь амжаагүй. Дууны дунд хэсэгт хайрын харилцан яриа байдаг. Тэр хэсгийг хэлснээрээ би хэрэгт орчих шиг болсон. Гэхдээ би нэг их эмзэглээгүй. Одоо бүр сурчихсан. Бид хоёр олон жил үерхэж байгаа болохоор өөр хүнтэй холбогдох их хэцүү. Бид хоёр үерхээд нэг жил болсны дараа хамт амьдарч эхэлсэн. Манай хүн ч гэсэн энэ тал дээр нэг их эмзэглэдэггүй. Адилхан урлагийн хүн учир ойлгож, намайг тайвшруулдаг. Анх надад хэцүү санагддаг байсан. Бэкэгийн гэрийнхэн юу гэж бодох бол, манай гэрийнхэн, найз нөхөд гээд л. Бид хоёр хоорондоо бол инээх үедээ инээгээд л, уйлах үедээ уйлаад л ойлголцоно шүү дээ. -Бэкэ өмнө нь нэг ярилцлагадаа “Намайг хамгийн их ойлгодог бүсгүй Анхмаа. Дахиж ийм эмэгтэйтэй учрахгүй байх” гэж хэлж байсан санагдана? -Бэкэ ч намайг ойлгож, итгэдэг болохоор надад маш амар амгалан, тайван байдаг. Миний хийж байгаа бүхнийг дэмжиж, зөвлөгөө өгдөг. Манай хамтлагтай хамт байж, үнэнч шүүмжлэгч, зөвлөгч байдаг. Яг үнэнийг нь хэлж чаддаг. Хүн тэгээд хажуудаа байгаа жаргалыг анзаарахгүй, мэдэрч чаддаггүй гэдэг үнэн. Би одоо л хажуудаа байгаа жаргалыг мэдэрч байна. Өмнө нь мэдэрч чаддаггүй, анзаардаггүй ч байсан юм шиг. Одоо бол би маш их жаргалтай байна. -Ажиглаад байхад Анхмаа хүний хэлсэн үгийг мартдаггүй, их тусгаж авдаг юм шиг санагдлаа? -Тийм шүү. Ер нь их өөр дээрээ тусгаж авдаг. Зарим үед сайн сонсогч байна гэдэг хэцүү. Би хүн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог. Ямар үед юу хэлэх, ямар үйлдэл хийх вэ гээд л мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог юм. Аль болох стрессгүй, өөрийгөө чөлөөлж, хөнгөхөн байхыг хичээдэг. Би их амархан уурлаж, амархан мартдаг. Хүн дотроо бухимдаад л бодоод байх нь хэцүү юм шиг. Би гэрэл гэгээтэй байх дуртай. Бодлын хүч байдаг гэдэгт би итгэдэг. Хүн аль болох сайн сайхан бүхнийг бодож байх хэрэгтэй. -Ярилцсанд баярлалаа, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Өдөр бүрийг инээмсэглэж өнгөрүүлээрэй. -Баярлалаа. М.Дөлгөөн
“Хажуудаа байгаа жаргалыг одоо л мэдэрч байна”
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
Дэлхийг холбосон буухиа шуудан
»»
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
»»
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
»»
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
»»
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
»»
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
»»
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
»»
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
»»
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
»»
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
»»
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
»»
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
»»
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
»»
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
»»
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
»»
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
»»
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
»»
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
»»
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
»»
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
»»
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
»»
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
»»
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
»»
Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог 09:35 Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна.
»»
Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг 09:25 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаатай ярилцлаа.
»»
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ 17:25 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр
»»
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалт үндэсний хэмжээнд сайн туршлага болов 17:18 ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
ӨМӨЗО ухаалаг боомтын байгуулалтаас гардан гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын журмыг тасгалтгүй сайжруулж байна.
»»
Энэтхэгийн Зэвсэгт хүчний эмнэлгийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна 17:05 Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд
»»
УБТЗ 70 төмөр замчинд орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүллээ 17:03 “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн
»»
Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна 16:59 Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.
»»
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 16:52 СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
СТӨ-г буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч
»»
Эмээлтийн замд гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны автомашинд мөргүүлж нас баржээ 15:18 Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
Цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх
»»
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
»»
Гол нэрийн барааны үнэ нэмэгдэж, махны үнэ огцом өсөж 18-26 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 13:13 2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
2025 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсжээ.
»»
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
Бугын эвэрт сүлбүүлж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна 12:31 Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
Өмнөговь аймгийн Булган суманд 48 настай иргэн рүү буга дайрч, улмаар эврээрээ сүлбэж, 700-800 метр чирч
»»
Засгийн газрын тогтоолоор 16000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахыг баталсан 11:25 21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
21 аймаг, 9 дүүрэгт 39 хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, 71 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
»»
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ 10:22 Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар
»»
Улстөрчид гэх гэнэхэн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ 10:12 Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж
»»
Энэ онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд 09:32 Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
Нийслэлээс энэ онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.
»»
Орон нутагт ажиллаж, иргэдээ сонсоно 09:31 Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллаж УИХ-аас
»»
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа 09:24 Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог
»»
Орон сууцад хүн буудаж шархдуулжээ 17:47 Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг
»»
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн 17:43 Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор
»»
Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ 17:21 БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн
»»
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ 16:47 2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.
»»
"Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав 16:44 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг,
»»
Энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна 16:40 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
»»
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо 12:23 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж,
»»
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
»»
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
»»
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
»»
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
»»
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
»»
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
»»
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
»»
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
»»
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
»»
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
»»
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
»»
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
»»
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
»»
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
»»
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
»»
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
»»
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
»»
Ван И: Хятадын нэгдэлд саад учруулах аливаа оролдлого гарцаагүй бүтэлгүйтэх болно 13:07 2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
2025 оны 12-р сарын 30-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд
»»
Зеленский Путинийг дайсан гэж нэрлэсэн ч хэлэлцээ хийхэд бэлэн гэв 12:45 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»