 |
|
 |
|
УЛСТӨР ДЭХ ЦУНАМИ МЭТ ДАВАЛГААЛДГААРАА Н.ЭНХБАЯРЫН ШОУ ХОРЛОНТОЙ |
|
|
 |
|
 |
УЛСТӨР ДЭХ ЦУНАМИ МЭТ ДАВАЛГААЛДГААРАА Н.ЭНХБАЯРЫН ШОУ ХОРЛОНТОЙ
2011-11-07Төрийн албыг хөлжиж баяжих хэрэгслээ болгогчид хийгээд төрийн нэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг  санаархагчид, эрх баригчдын завхрал, албан тушаалын “марафон”, түүнийг тойрсон хууль бус үйлдлүүдийг цаг ямагт уншигчдадаа зоригтойгоор хүргэж, “сувгаа солихгүй” байхыг үргэлж хүсч ирсэн Масс.мн мэдээллийн сайт энэ удаа ч уншигч таныг “Сонгууль дуустал сувгаа бүү солиорой” хэмээгээд нэгэн шинэ буланг таны өмнө дэлгэн тавьж байна. Масс.мн мэдээллийн сайтын хуудаснаа долоо хоног бүр шинэчлэгдэх “Шоумэн” булангаар та жирийн иргэд, ард олны өмнө эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэгчид хэрхэн жүжиглэж, шоуддаг болохыг тэдний өмнө нь тавьж байсан жүжиглэлт, шоунуудын олон арван баримт, жишээн дээр харах болно. Үүний дараа та хэн нэгний шоу, уран арга мэхэнд авталгүй, мэлмий юугаа цэвэр тунгалаг байлгаж, өөрийнхөө төлөө жинхэнэ часхийсэн сонголт хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд “Шоумэн” булангийн анхны салхийг “Намбэр ван”-аараа хагалахгүй бол өөр хэнээрээ эхлэх билээ.
Түүний шоунд хахаж цацаагүй, бялуураагүй монгол хүнийг олоход хэцүү. Яг л улс төр дэх цунами мэт давалгаалдгаараа Н.Энхбаярын шоу хорлонтой. Тэр албан тушаалын өндөрлөгт хэт хурдан авирсан шигээ шоу зохион байгуулахдаа ч ядах юмгүй гаршсан юм.
УЛС ТӨРИЙН ТОГООН ДАХЬ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН “АХЛАХ ТОГООЧ” 1999 оны хавар МАХН-ын даргын 11 дүгээр хороолол дахь гэрт хулгай орсон тухай мэдээ тэр хаврын түймэртэй авалцсан мэт тархав. Энэ дуулианаар Их тэнгэрт амьдардаг тусгай хамгаалалттай нөхдөөс дутуугүй хамгаалалтанд МАХН-ын дарга орж санаа нь амарлаа. Бүх юмаа тусгай байлгахыг хүсч эхэлсэн намын даргын хүсэл хүзүүгээр нь татаж удсан ч үгүй Н.Энхбаяр Ерөнхий сайдын сэнтийд залраад Их тэнгэрт нүүж очив. Түүнийг улстөрийн тэнгэрт “од” болон гялалзахад садаа болох баримт материалууд нүд ирмэхийн зуурт сугалаад авчихмаар амархан ганц нэг хуудас зүйлс байсангүй бололтой. Тиймдээ ч толгой сийрэг гэргий нь Тагнуулын байгууллагад шургалан “замыг нь засч” амжсан.
“Намбар ван” 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр дараалан 4 жил сонгогдсон ба янз янзын технологи ашиглаж гарч ирсэн энэ амжилтдаа мансууран өөрийгөө “хугацаагүй” сонгогдсон мэт санаж улс төрийн тогоог хамгийн хүчтэй хутгагч болсон юм. Тэр бол улс төрийн тогоонд “Авлига хээл хахууль, албан тушаалын холимог хуурга” хийхдээ гаршсан өндөр зэрэглэлийн “Ахлах тогооч”. Тийм ч учраас түүнийг насаар нь дагах “Авлигын загалмайлсан эцэг” хэмээх “Зууны манлай хоч”-ийг ард түмэн хайрласан. Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэлцдэг хэд хэдэн шалтгаан бий.
ТҮҮНИЙ ТААЛАЛД ОРШВОЛ АЛБАН ТУШААЛЫН АЛТАН ШАТААР АЛЦАН МАЙГА Ч БАЙСАН ХАМААГҮЙ ӨГСӨНӨ Түүний болоод эрхэм тэргүүн хатагтай О.Цолмонгийн таалсан залуучууд ямар ч чадал чансаатай, хэнбугай ч байсан албан тушаалын алтан шатаар алцан майга ч байсан хамаагүй гялалзтал өгсдөг байв. Харин таалалд нь нийцээгүй хэнбугай ч түүний аваачсан өндөрлөгөөс эргээд чангаас чанга ойчдог байлаа. Одоогийн МАН-ын ирээдүйтэй залуучууд гэгддэг Г.Шийлэгдамба, Г.Занданшатар, Д.Загджав, Д.Зоригт, Ё.Отгонбаяр нарын тухайн үедээ таалалд нь оршсон улстөрчдөөс гадна АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд Н.Энхбаярын “угжны хүүхдүүд” улстөрийн тавцанд олон бий. Монголын нөлөө бүхий бизнесмен, АН-ын лидерүүдийн нэг, төр засгийн өндөр албан тушаал хашиж яваа эрхэм ч тухайн цаг үедээ зөвхөн Н.Энхбаярт таалагдахын тулд чөтгөртэй нэг хөнжилд орж, шуламтай янаглахаас ч буцахгүй авирлаж байсан юм.
Тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авсан. “Зууны мэдээ” сонинг дотроос нь хувьцааг нь бага багаар хуссаар байгаад нэг л өглөө редакцийг нь орвонгоор нь эргүүлсэн, ТВ-9 телевизийг өмчлөхдөө Монгол улсад бэлэглэсэн тоног төхөөрөмжийг Гандантэгчинлэн хийдийн хамба Б.Чойжамцтай мар мархийтэл инээж суугаад хуваагаад халаасалчихсан зэрэг нь юу ч биш. Хэвлэлийг худалдаж авсан гэдгийг энэ талаас нь хэлээгүй байна. Тухайн үеийн чөлөөт гэгдэж байсан, одоо хөл дээрээ зогссон олон хэвлэлүүд түүний далд дэмжлэгийг авч боссон. Чөлөөт мэдээллийн хэрэгслийг дөнгөж бойжиж эхэлж буй нярай үед нь Н.Энхбаяр багахаан хэмжээний мөнгөөр угжаад л нялх балчир цагаас нь мөнгөнд дуртай болгох ажил хийсэн юм. Н.Энхбаяр л анх сэтгүүлчдийг магтаал бичихэд нь мөнгө өгч, бусдыг муулж, гутаан доромжлоход нь хөлс өгч “урамшуулах” ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг зохион байгуулагч нь түүний ухаант гэргий байж, харин гардан гүйцэтгэгчээр Гантулга гэгч нөхөр ажиллаж байсан юм. 2000 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа нэр дэвшигч Д.Оюунхоролтой Завханд ажиллаж байх үеэр нөхрөө хардсан эхнэр нь хэвлэлүүдээр мөнгө тараан Д.Оюунхоролыг “үгээр намнаж” байсан билээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн үеийн шоуг ийм арга хэлбэрээр өрнүүлж сурсан хүмүүс.
БӨГСӨӨ БУСДАД ДОЛООЛГОЖ БАЙСНАА ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ТУНХАГЛАЖ ЧАДАХ ОНГОРХОЙ НҮХ ТҮҮНИЙ ХАМАР ДОР Л БИЙ Н.Энхбаяр улстөрд хэрхэн бохир аргаар санхүүжилт бий болгож, мөнгө босгодгийг үзүүлсэн. Тэр хууль бус аргаар хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж чаддаг бөгөөд өөрөөсөө холуур өнгөрөөхөө мэднэ. Гэвч энэ бохир ажлынх нь хохирогчид дандаа намынх нь журамт нөхөд байдаг нь харамсалтай. “Зарим хүмүүс ердөө ой муутай болохоороо л бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдаг” гэж Лев Толстойн үг бий. Манай Н.Энхбаяр гайхуулах юмаар баялаг хүн. Түүнээс өөр хэн ч 500 сая төгрөг авлигад хариугүй авчих шахсан тухайгаа ам ангайж чадахгүй. Арван дөрвөн тэрбумын Чимэдцэрэн, айхтар захиа бичдэг Сүрэнхор ч ийм үг унагахаасаа айна. Н.Энхбаярын айж ичилгүй үг унагасан ам нь харин ой муутайгийнхаа харгайгаар хэн гэгч нөхөр 500 сая төгрөг өөр лүү нь барьж гүйснийг нэр устай нь хэлж чадахгүй гацчихсан. Мөн бөгсөө бусдад долоолгож байсан тухайгаа эрээ цээргүй тунхаглаж чадах онгорхой нүх түүний хамрын дор л бий.
Түүний шоунууд дэндүү олон бөгөөд танд санахад хамгийн ойр байгаагаас нь цухас дурсцгаая. ”Н.Энхбаяр их өрийг тэглэв”. Энэ мэдээ 2003 оны өвөл шинэ оноо угтаж авах гээд буузаа чимхэж суусан монголчуудыг баярын хэдэн өдөр Н.Энхбаяраас өөр үзэх юмгүй болгож байсан билээ. “Алтан сарнай” ёслолын цэнгүүн дээр нулимсаа дуслуулан байж өр тэглэснээ ахин дахин онцолж хундага тулгасан өдрүүд тэгэхэд болж байлаа. Үнэндээ Н.Энхбаяр гэгч нэг их мөнгөтэй хүн гарч ирээд тэр их өрийн үлдэгдэл 250 сая долларыг төлчихөөгүй юм. Их өр тэглэсэн гавьяагаар Н.Энхбаяр шоудсан тухай ярихаасаа өмнө энэ өр яагаад бий болсныг цухас дурдах нь зөв болов уу?
Бид ардын хувьсгалаас өмнө Орост таван сая рублийн өртэй байсан ч үүнийг оросууд цайруулжээ. Манай хамгийн том өр 1921 онд цаасан төгрөг хийхээр Оросоос нэг сая мөнгөн рубль зээлж авснаас үүдэлтэй 11 тэрбум долларын өглөг байсан билээ. Анхны зээлээс хойш увуулж цувуулан олон удаа зээлсэн энэ их мөнгө яван явсаар бидний үед хуримтлагдаж, дааж давшгүй төлөөс болсон байв. Оросууд хэд хэдэн удаа өрөө төлөхийг шаардаж байсан ба 90 –ээд оны эхээр “70 хувийг нь тэглэе, үлдсэнийг нь өг” гэж байв. П.Очирбат ерөнхийлөгчийн үед 85 хувийг нь тэглээд үлдсэн 15 хувийг нь төлөх тухай шийдвэрийн төсөл гарсан ч Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр дэмжсэнгүй. “Их өр”-ийг тэглэж, энэ мөнгөний асуудлаас гарах үйл явдалд биечлэн оролцсон хүмүүс бол Н.Энхбаяраас гадна П.Жасрай, Ч.Улаан, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, Б.Жигжид, Н.Буяндэлгэр, Ж.Бямбадорж, Ч.Ганзориг, Д.Лүндээжанцан, Н.Удвал нар юм. Хоёр улсын хэлэлцээний үеэр М.Касьяанов “95 хувийг тэглэнэ” гэсэн үгтэй орж ирэхэд нь “Арай л их сонсдож байна” гэж өөдөөс нь хэлснээрээ л Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр гавьяаг өөртөө бага зэрэг нааж болох.
Энэ бол жижиг улсын Засгийн газрын тэргүүний хувьд том улсын өөдөөс дуугарсан их зориг гэж өөрийгөө дөвийлгөдөг ч үнэндээ Засгийн газрыг толгойлж байгаа хэний ч үүрэг нь байсан. М.Касьяанов хэлэлцээ дуусахад 98 хувийг тэглэж, үлдсэн хоёр хувийг банк хоорондын шилжүүлгээр авах болсон. Энэ хоёр хувь болох 250 сая долларыг хэрхэн төлсөн бэ? УИХ-аас 2005 онд томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр энэ мөнгийг 2003 оны 12 дугаар сарын 19-өөс 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр төлжээ. Монгол банкин дахь улсын төсвийн данснаас 50 сая, Монгол банкны данснаас 100 сая болон 37 саяар хоёр удаа, “Айванхоу майнз” компанийн “HSBC bank Canada” данснаас 50 сая, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ХХБ дахь данснаас 13 сая нийт 250 сая доллар шилжжээ. Харин ч энэ өрийг яаран төлөхдөө Н.Энхбаяр Монголын ард түмний өмнөөс “Айванхоу майнз” компаниас 50 сая доллар зээлж бидний үр хүүхдийг ахин өрөнд унагасан байдаг юм.
Юун өр тэглэх, бид өртэйгөө л үлдсэн. Бидний мөнгөөр өр төлж шоудаад, биднийг ахин өрөнд унагачихаад их өрийг тэглэлээ хэмээн цээжээ дэлдэж шинэ жилийн баяраа хийж байсан нь энэ. Түүнээс гадна ОХУ энэ мөнгөнөөс 200 сая долларыг нь л аваад 50 сая нь Н.Энхбаяр, М.Касьянов нарын хооронд алга болсон гэсэн яриа ч одоог хүртэл явсаар байна.
“Н.Энхбаяр 1000-ны зам тавилаа”. Жаахан бүтээн байгуулалт өрнөж, ажил явагдаж, энд тэндхийн төсөл хэрэгжиж байвал түүнийг шүүрч авч, өөрийн нэрийг нааж наалдуулж явдаг хүмүүс бол дан ганц Н.Энхбаяр биш, сүүхээтэй бүх улстөрчид ингэдэг л дээ. Энэ л жишгээр Н.Энхбаяр өөрийгөө мянганы замтай холбож шоудсан. Мянганы замын төсөл Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед эхэлсэн нь үнэн. Энэ төслийг хэрэгжүүлэх тогтоолыг тухайн үеийн УИХ-ын гишүүд гаргаж байсан юм. Тогтоолоор чиглэлийг нь ч баталж өгсөн. Н.Энхбаяр “Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэгчийг их ярьж шоудсан. Гэхдээ цогц бодлогод Мянганы зам гэж байгаагүй, орон нутгийг холбосон автозамын сүлжээний тухай бий. Харин Н.Энхбаяр энэ бодлогыг өөрийн бас нэгэн шоу болгож хувиргасан юм. Үнэн хэрэг дээрээ УИХ-ын тогтоолын 3-т Мянганы зам барих ажлыг бүх ард түмний үйл хэрэг хэмээн үзэж иргэн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсугай гэсэн сайхан үг байдаг. Энэ бүтээн байгуулалтад жирийн замчдаас эхлээд орон нутгийн иргэд, хувийн хэвшлүүд ч идэвхтэй оролцож ирсэн ба дан ганц Н.Энхбаяр өөртөө “патентжуулж” наах гэж оролддог нь луйврын шинжтэй увайгүй үйлдэл.
“Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч ирлээ”. Нэг хэсэг бид хэдэн ерөнхийлөгчтэйгөө мэдэхээ байв. Тэгээд сүүлдээ энэ шоунд нь дасаж дадаад одоогийнхоо ерөнхийлөгчийг “Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэж бичиж, дуудахаа шахсан. Долоон настай Жавхлан гэдэг хүү “Том болоод Ерөнхийлөгч болно” гэж ярьдаг байж. Нэг удаа ээждээ “Ерөөсөө ерөнхийлөгч болохоо болилоо. Тэр чинь дөрвөн жил л хийдэг ажил байна. Тийм ажил хийхгүй, өөр мэргэжилтэй болно” гэсэн аж. Н.Энхбаяр, энэ хүүгийн сэтгэхүй хоёр өөр байна. Мань эр Ерөнхийлөгчийн албаа мөнхийн мэт санаж явсан болохоороо одоо ч энэ байдалтайгаа эвлэрэхгүй “Гутгаар ерөнхийлөгч малчин айлд очлоо”, “Гутгаар ерөнхийлөгч Солонгост айлчиллаа” хэмээн өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталдан шоудлаа. “Ерөнхийлөгч асан” гэж хэлж, ярьж байгаа бол бас шоуных нь дозонд бид автаж болох. Гэвч тэр дозоо хэтрүүлсээр байгаад хар тамхинд донтогч шиг улс төрийнхөө карьерт донтож, эдгэшгүй хүндээр өвчилсөн нэгэн болохоо харуулсаар байна. Түүний энэ дүр төрх сэтгэл судлаач, сэтгэлзүйчдэд эрдмийн ажлын том сэдэв болох нь гарцаагүй. Тэр дандаа амжилттай шоудаад байдаггүй, улстөрд авсныхаа нүхийг өөрөө дэндүү яарч ухсан. Ерөнхийлөгчийн сонгуульд өеөдчихөөд гүйцэд босч ч амжаагүй байхдаа л дараагийн марафонд яаран гүйж орсон нь түүний өвчний шинж тэмдгийг улам тодруулсан. Намдаа адлагдах болсон шалтгаан нь нөхөн сонгуулиар өөрийг нь тонгорч гарч ирсэн нэг намын нөхрийнхөө эсрэг хар пиар хийж дөвчигнөснөөс үүдэлтэй гэлцдэг.
“МАХН ба Энхбаяр”. Монгол ардын хувьсгалт намыг нэрээ солихыг сэм сануулж, өдөөж байсан хүн нь Н.Энхбаяр гэдэг. Энэ санаа нь түүнийг намдаа хайргүй болсон цагаас ахин амилж эхэлсэн. МАН гэсэн шинэ нэрийг авах тухай яриа гарч, энэ нь баталгаажихаас бүр өмнө Н.Энхбаярын зүгээс МАХН гэсэн нэр түүнийх болно гэсэн салхи салхилаад эхэлчихсэн байсан юм. Бүр тэр үед л шинэ МАХН-ын генсек, лидерүүдийн албан тушаал, ашиг хонжооны хуваарилалт, улстөрд бүтээх дүрүүд ч тодорч эхэлсэн байв. Яг л Н.Энхбаярын найруулгаар шоу үргэлжилж, бүх юм түүний зохиосон сценариар өрнөж “МАН” төрж шинэ нэрээ баруун чихэндээ гурав шивгэнүүлж байх үест “МАХН” гэдэг бас нэг үр хөврөл аавынхаа толгойд олдчихсон “амаржих” өдрөө хүлээж байлаа. “Ардчилал, коммунизм хоёрын дундуур явахыг гурав дахь зам гэдэг юм. Би өөрийн ард түмнээ дагуулаад гурав дахь замаар явна” гэж Н.Энхбаяр арваад жилийн өмнө гадаадын телевизэд ярилцлага өгч байсныг санаж байна. Одоогийн түүний үйлдлүүд нь тэртээх мөрөөдлийнх нь үргэлжлэл болж таарав уу.
“ЭВИЙН ХҮЧИЙГ САРНИУЛНА, ЭХ ОРНЫ ХИШГЭЭР ШОУДНА” Н.Энхбаяр өөрийнхөө эсрэг жагсаал хийлгэж, тэндээс улстөрийн хонжоо олж чаддаг, өөртөө зориулж хөдөлгөөн өрнүүлж, түүгээр бусдыг төөрөгдүүлж чаддаг гарамгай PR-ч хүн. Гэсэн ч Н.Энхбаяр хөгшрөхийн хэрээр түүний шоунд татагдан оролцогч фенүүд нь хамтдаа насаа элээж байгаа. Шинэ залуу үе түүнийг ойлгоё гэсэн ч чадахгүй. Н.Энхбаярын үеийг залуу үеийнхэн түрж үгүй хийнэ. Түүнийг хэн дагаж шоудах вэ? гэхээр нас голдоггүй, мөнгө харвал хэнтэй ч хамаагүй наалдчихдаг биеэ үнэлэгчтэй адил сэтгэхүйтнүүд л болж таараад байна. 2009 онд МАХН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр “Эвийн хүчийг бэхжүүлнэ Эх орны хишгийг өгүүлнэ” гэсэн уриатай байсан. Үнэндээ одоо түүний хийж буй үйлдэл, гаргаж буй ааш авир бүхэн “Эвийн хүчийг сарниулна, эх орны хишгээр шоудна” болчихоод байгаа. 2004 оны сонгуулийн хэмжээ хязгааргүй олон шоуны нэгэн дээр Н.Энхбаяр “Бид дахиад ийм шоу тоглолт олныг хийнэ” гэж тунхаглаж байсан билээ. Уншигч та “Энхбаярчууд шоудахдаа ч, гүтгэхдээ ч дандаа доозыг нь хэтрүүлдэг” гэж бичсэн Баабарын нийтлэлийг ч бас олоод харчихад гэмгүй буй за. Ш.Монголтоосго mass |
| УЛСТӨР ДЭХ ЦУНАМИ МЭТ ДАВАЛГААЛДГААРАА Н.ЭНХБАЯРЫН ШОУ ХОРЛОНТОЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (9) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин МОНГОЛЧУУДЫН ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР МОНГОЛЫНХОО ЦОРЫН ГАНЦ ҮНДЭСТНИЙХЭЭ ЛИДЕРИЙГ ИНГЭЖ АТААРХАН ТҮҮНИЙГ ГҮТГЭН ДОРМЖИЛОХ ГЭЭД ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ? ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЧИНИЙ ЗАХИАСААР БИЧҮҮЛЖ БАЙГАА НИЙГМИЙН ШААР ТА ХОЁРООС ХОЛ ХАМААГҮЙ МУНДАГ ЭРХЭМ ОРШИХУЙТАЙ ДЭНДҮҮ САЙХАН ТОМ ХҮН Л ДЭЭ ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБООС
2013-07-08 | 12:24:33 | 80.82.68.196 | |
Зочин ӨМХИЙ ХАРДЛАГА ГҮЖИРДЛЭГ АТААГААР БӨӨЛЖИЖ БУЙ ЭНЭ Ш.МОНГОЛТООСГО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НУУЦЛАН НЭРЛЭСЭН ПСДАА ХУЛЬЧИЙХГҮЙ НЭРЭЭ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДОТОР НЬ ХЭТ ХАРЛАСАН БУЗАР НҮГЭЛТЭН ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙ ГУТАМ ИЛ БАЙНА ТУЙ ЧИ
2013-07-08 | 12:15:15 | 128.127.107.13 | |
Зочин ӨМХИЙ ХАРДЛАГА ГҮЖИРДЛЭГ АТААГААР БӨӨЛЖИЖ БУЙ ЭНЭ Ш.МОНГОЛТООСГО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НУУЦЛАН НЭРЛЭСЭН ПСДАА ХУЛЬЧИЙХГҮЙ НЭРЭЭ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДОТОР НЬ ХЭТ ХАРЛАСАН БУЗАР НҮГЭЛТЭН ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙ ГУТАМ ИЛ БАЙНА ТУЙ ЧИ
2013-07-08 | 12:15:03 | 128.127.107.13 | |
Зочин ӨМХИЙ ХАРДЛАГА ГҮЖИРДЛЭГ АТААГААР БӨӨЛЖИЖ БУЙ ЭНЭ Ш.МОНГОЛТООСГО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НУУЦЛАН НЭРЛЭСЭН ПСДАА ХУЛЬЧИЙХГҮЙ НЭРЭЭ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДОТОР НЬ ХЭТ ХАРЛАСАН БУЗАР НҮГЭЛТЭН ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙ ГУТАМ ИЛ БАЙНА ТУЙ ЧИ
2013-07-08 | 12:14:57 | 128.127.107.13 | |
Зочин ӨМХИЙ ХАРДЛАГА ГҮЖИРДЛЭГ АТААГААР БӨӨЛЖИЖ БУЙ ЭНЭ Ш.МОНГОЛТООСГО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НУУЦЛАН НЭРЛЭСЭН ПСДАА ХУЛЬЧИЙХГҮЙ НЭРЭЭ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДОТОР НЬ ХЭТ ХАРЛАСАН БУЗАР НҮГЭЛТЭН ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙ ГУТАМ ИЛ БАЙНА ТУЙ ЧИ
2013-07-08 | 12:14:52 | 128.127.107.13 | |
Зочин ӨМХИЙ ХАРДЛАГА ГҮЖИРДЛЭГ АТААГААР БӨӨЛЖИЖ БУЙ ЭНЭ Ш.МОНГОЛТООСГО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НУУЦЛАН НЭРЛЭСЭН ПСДАА ХУЛЬЧИЙХГҮЙ НЭРЭЭ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДОТОР НЬ ХЭТ ХАРЛАСАН БУЗАР НҮГЭЛТЭН ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙ ГУТАМ ИЛ БАЙНА ТУЙ ЧИ
2013-07-08 | 12:14:49 | 128.127.107.13 | |
Зочин өшөө юу гэж донгодмоор байна. Хоёул цуг донгодъё. Би чиний хар пиаран нүүрийг чинь хармаар байна. Тэгээд буудна
2012-06-19 | 09:01:12 | 202.170.83.170 | |
Зочин ЗОҮ, САЙН БАЙНА. ТЭР БОЛ ДЭМИЙ ДАРГА
2012-05-07 | 13:04:30 | 202.179.10.74 | |
Зочин ЗОҮ, САЙН БАЙНА. ТЭР БОЛ ДЭМИЙ ДАРГА
2012-05-07 | 13:04:30 | 202.179.10.74 | |
|
|
|
|
|

МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|