 |
|
 |
|
Хатуу самар хэзээ ч ЦӨМӨГДДӨГГҮЙ |
|
|
 |
|
 |
Хатуу самар хэзээ ч ЦӨМӨГДДӨГГҮЙ
2011-11-16Хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржийг улстөрийн хүрээнийхэн хатуу самар хэмээн нэрлэдэг.  Прокуророос өгсүүлээд салбарын сайд хүртэл дэвшиж, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентыг төлөвшихөд энэ эрхмийн гүйцэтгэсэн үүрэг их. Худалч хүнд их хурлынхны өлгийдөн авч байгаа хуулийн төсөл бүхэнд Ц.Нямдорж гэдэг хүн саналаа өгч, төсөл бүрийн нарийвчлан сууж хянадаг ясны хуульч хүн. Ямар сайндаа л Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн үндэсний чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ энэ өдрөөс эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “шударга сайд” хэмээн нэрлэе гэхэв. Мэдээж хуулийн байгууллагын ажлыг иргэд хэзээ ч бүрэн дүүрэн, төгс гэж үнэлдэггүй. Хохирогч, хохироосон гээд хоёр талтайгаар асуудлыг шийддэг болохоор нэг нь гомдож, нөгөөх нь баярладаг тогтолцоо дэлхийд ч үйлчилсээр ирсэн. Түүнээс биш цагдаа, хууль хяналт, шүүхийн байгууллагаар орсон хүн бүхэн үүдээр нь баяртай гардаг гэвэл түүн шиг худал зүйл байхгүй юм билээ.
Монголын улс төр, хууль тогтоох байгууллагад 30 гаруй жил зүтгэсэн Ц.Нямдоржийг яллахыг сүүлийн үед олон хүн хичээх болж. Иргэний хөдөлгөөнүүдээс өгсүүлээд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл урт жагсаалт хөвөрч, түүний булхай луйврыг илчилнэ гэж сүр бадруулан хурал хийж, мэдэгдэл гаргаж байна. Хэдэн сая долларын хаустай юм байх. Хэрэг бүртгэл, хууль хяналтын байгууллагад дээрээс нөлөөлдөг гэнэ. Бас болоогүй нуун далдалсан өмч хөрөнгө байгаа гээд Ц.Нямдоржид гомдсон хүмүүс сайдын эсрэг нэгдсэн бололтой юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр би ажлаа өгчихсөн. Шалгуулахад бэлэн байгаа. Ц.Нямдорж ч хамт шалгуулах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Н.Энхбаяр ямар ажлаа өгсөн юм, бүү мэд. Лав л МАХН-ын даргаасаа татгалзсан гэж дуулаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлыг тэрбээр өгөөгүй, ард түмэн түүнд өгөхгүй гээд аль хоёр жилийн өмнө шийдчихсэн. Тэгэхээр Н.Энхбаярт өгөөд, хүлээлгээд байх ажил алга. Төрийн бус улс төрийн байгууллагын тэргүүн хэвээрээ байгаа гэсэн үг.
Харин Ц.Нямдоржийг дуэльд дуудаж байгаа учир шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа ажлыг өгчих. Хамт шалгуулъя гэж бассаных. Нэг улс төрийн намын дарга Засгийн газрын аль нэг гишүүнийг ажлаа өг гэхээр өгчихөөд хамт хөтлөлцөөд хуулийн байгууллагаар гүйгээд байвал хөх инээдэм болно. Хуулийнхан хэрэв Ц.Нямдоржийг буруутай гэж үзвэл Н.Энхбаяраар заалгуулахгүйгээр шалгаад, шийдээд явчихна. Тэгэхээр МАХН-ын даргын дуэль өөрөө хууль бус, зөвхөн өөрийгөө өндөрт өргөх гэсэн тоглолт гэдэг нь харагдана. Үнэхээр Ц.Нямдорж муу ажилласан хүн юм бол салбарт нь ажиллаж байгаа тэр хар мянган цагдаа, прокурор, шүүхийнхэн “но” булхайг нь гаргаад ирэхгүй яасан юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгвэл салбарынх нь нөхөд сайддаа ам сайтай байдаг. Хэдий Ц.Нямдорж байнга хүнд чичлүүлж, хэл амны бай болж явдаг ч хууль зүйн салбартаа тов хийсэн ажил хийсэн сайд гэдгийг хэлэх хүн олон. Наад зах нь УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахь долдугаар сарын үймээний үеэр хүний эрх зөрчсөн, хомроглон хорьсон, ганц худаг ардчилсан нийгэмд баймааргүй барилгатай муухай газар гэж шүүмжилж, амтай бүхэн шаагисан. Одоо тэгээд хар… Цагдан хорих төвийн барилгыг шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрынхан өөрсдийнхөө хүчээр барьж, олон улсын стандартад нийцүүлчихсэн. Нээлтэнд нь очсон эрхэм гишүүд, эрх мэдэлтнүүд амаа олохгүй магтаад л гарч байсан дүр зураг саяхных.
Хоригдол гэхээр гэмтэн гэж үзэхээс илүүтэй нийгэмшүүлэх тал дээр ч салбар нь анхаарч өнөөдөр төрийн хоолыг зүгээр идээд суух биш, өр зээлээ дарах бололцоог олгож, ялтнуудад хөдөлмөрийн хөлс өгч байгаа. Энэ том ажлуудын нэг биш гэх үү. Цагдаа, хууль хяналт, прокурорынхны нийгмийн асуудлыг ээлж дараалан шийдэж, шинэ орон сууцны түлхүүр атгаж, төрийн ажлыг толгой өвдөхгүйгээр хийх болсныг яагаад төрийнхөн, иргэний хөдөлгөөнүүд, улс төрийн намууд олж харахгүй байгаа юм бэ. Ийнхүү сайдын хийсэн ажлыг дурдвал их. Сайдын гэхээс илүүтэй салбарын зовлонгоо мэддэг учраас зөв төлөвлөлтийг оруулс¬наар хөдөө орон нутгийн цагдаагийн хэлтсүүд ч өөрийн гэсэн байр савтай болсон. Хийсэн ажил нь Засгийн газар гэдэг том тогоонд багтаад хувь хүн нь тэнэг болж таарна гэж хаа байхав. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг үнэн үг. Худал ярьж, хуулиар далайлган ашиг олж, өөрсдийнхөө хуудууг нуух гэсэн нөхдийн өөдөөс Ц.Нямдорж хэдэрлээд хатуу үг хэлчих¬дэг. Хэнээс ч айж , ичнэ гэсэн ойлголт байхгүй. Цайны цөөхөн костюмтай сайдыг яллах хүсэлдээ автсан нөхөд үр хүүхэд рүү чиглэж, гэр бүлийнх нь хана хэрэм рүү үсэрч байгаа нь даанч муухай.
Сайдын хүү болохоор зээл авч барилга барьж болохгүй юм байна. Нямдоржийн хүүхэд учраас гуйлгачин амьдралтай яв гэж хэн хэлээв. Тэр хүүхдүүд хүн шиг л хүмүүс. Амьдрахын төлөө тэмцэж яваа. Харин Н.Энхбаярын хүүхдүүд шиг дэлхийн нэр хүндтэй сургуулийн үүдийг аавын арын хаалгаар татаагүй. Дансандаа их хөрөнгө цуглуулаагүй нь л тэдний буруу. Монголын улс төр шударга байдлыг тогтоохыг хүсдэг бол хөдөөнөөс сонгогдож ирээд хотод шинэ байр авч, хэд хэдэн орон сууцтай болж байгаа гишүүдийг шалгах хэрэгтэй. Хотын дарга хийж байсан нөхөр хүртэл УИХ-ын Тамгын газарт орон сууцтай болох хүсэлт тавьж байсан түүх бий.
Ц.Нямдоржийг яасан гээд энэ олон нөхөд яллахыг хүсээд байгаа юм бэ. Тэгэхдээ өмнө нь муу муухайг нь дэлгэхгүй яг одоо хөндөөд байгаа нь хачирхалтай санагдаад байгаа юм. Шударга байхыг хүсч байгаа бол ганц хүнийг бай болгож чичлэхээс илүүтэй улс төрийн хүрээнийхнээс бүгдээс нь нэхэж шаардах ёстой. Монголд баригдаж байгаа энэ олон хаус тауны ард хэн хэн байгааг тогтооё. Шударга хэлэхэд дийлэнх нь улстөрчдийнх, төрийн алба хашиж байгаа луухгар дарга нарынх. Жингийн туухайн дээр тавибал Ц.Нямдоржийнх бага болж таарна шүү. Хатуу самрыг цөмөхийг хүсч байгаа хүмүүс юунд ийнхүү улайран сайныг дарж, хар бүхнийг нь ч сөхөх болсныг иргэд гайхаж байна. Нямдорж ааш муутай. Бодож санаснаа шулуухан хэлчихдэг бодь хүн. Бялдуучилж, долигнохыг мэддэггүй гүжир нөхөр. Намын анд ч бай, насны дайсан ч бай хэлэх үгээ хэнээр ч заалгахгүй хэлж орхидог нь зарим аавын хүүгийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд байдаг муу талтай байдаг л байх. Хувийн амьдралын тал дээр тэрээр сайн аав, сайн өвөө гэдгийг гэр бүлийнхэн нь хэлдгээс гадна хатуу гэхээс илүү өр нимгэн сэтгэл энэ хүнд байдгийг ойр тойрны нөхөд нь баталдаг. Хамаатныхаа өнчин өрөөсөн хүүхдүүдийг өөрийнх мэт дэргэдээ өсгөж, өнөөг хүртэл хайрлаж яваа түүнд дан хатуу хахир зан суусан гэвэл худал болоод байгаа юм.
Нэгэн үе Ц.Нямдоржийн дайсан нь УИХ-ын гишүүн Л. Гүндалай байсан. Ямар сайндаа л тэр тухай хошин шог яриа хүн хүний ам дамжин яригдах вэ дээ… Баянаа аварга хөдөлмөр алдраа тэмдэглэж, бөхчүүд өргөөндөө чуулж байтал Мөөеө аварга огт харагдахгүй байсан гэнэ. Гайхсан Нямка сайд Мөөеө аварга руу утас цохиж, та чинь хаана байна аа гэж асуусан гэдэг. Хариултыг аварга төвөггүй хэлж, хэрвээ чи Л.Гүндалай найраа хийж байвал очих уу гэж асуух вэ дээ. Энэ бол улстөрийн хүрээнийхний дунд аль хэдийн тархсан хошин яриа. Эрхэм гишүүн Л.Гүндалай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням¬доржид нэгэн үе ийнхүү дургүй байсан. Дургүй хүрсэн шалтгаан нь Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн хөрөнгө мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгтээ нь холбоотой байдаг. Түүнчлэн тухайн үеийн Засгийн газрын Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулсантай ч уялддаг. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэгчлэн олон жил улс төрд чанагдаж ирсэн нөхрөө огцруулъя гэсэн өргөх бичиг барьсан Л.Гүндалай эргээд бичгээ татна гэж УИХ-ын нэгдсэн хуралдааныг даажигнасан болохоор УИХ-ын дарга Ц.Нямдорж алхаа тогшчихсон түүхтэй. Асуудлыг гишүүд хэлэлцэж Л.Гүндалайгийн гомдлыг зөв гээд сайд Б. Жаргалсайхан арван хормын дотор сул гишүүний эгнээнд орсон юм. Аливаа асуудалд зарчимч хандсаныхаа хариуд Ц.Нямдорж муу үг олныг дуулсан байх, муугаар ч бишгүй хэлүүлсэн.
Ер нь Ц.Нямдоржтой арцалдаж байгаа, хатуу самрыг цөмөхийг хүсч байгаа нөхдийг хараад байхад ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон, эс бөгөөс шалгагдаж байгаа сэжигтнүүд. Гэмгүй хэмээн тэд өөрсдийгөө тодорхойлдог ч хуулийнхан гэмтэй байж магадгүй гэж шалгадаг. Хууль хяналтын байгууллагынхны нээж байгаа хавтаст хэрэг болгоныг салбарын сайд хянана гэж юу байхав. Хий дэмий хоорондоо хардаж, хардлагаа бодит амьдрал болгож харсны уршгаар бүтэн салбарын бурууг улстөрийн хатуу самар руу чихчихвэл болно гэж бодож байна. Нямдоржоор оролдож байгаа улстөр Монголын хууль хяналт, хүчний байгууллага, шүүх засаглалыг хууль бус үйл ажиллагаа явуулахыг хүсч байгаа нөхөд биш үү гэсэн хардлага төрнө.
Нямдорж үнэхээр л муу хүн юм бол Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “шударга сайд” хэмээн тунхаглах уу… Энхбаярт хатуу үг хэлэх үедээ хэлж, зөв санааг нь дэмжсээр улс төрд хамт зүтгэсэн Нямдорж өнгөрсөн 20 жилд хуулийн салбарыг удирдахдаа алдаа гаргасан бол төрийн дээд гурван суудалд суусан Н.Энхбаяр ч алдаа гаргасан байж таарлаа. Улс төрийн намуудын тухай хууль ч үүний тод жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энх¬баяр гэдэг хүн өрөөндөө намынхаа лидерүүдийг дуудаад нэг муу хууль хийчихэж чаддаггүй. Намынхаа нэрийг хүнд алдах уу та нар гэж загнаж суусан гэдэг. Загнуулсан хүний тоонд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж орно. Хамт мөр зэрэгцэн тэр өрөөнд сууж байсан улстөрчид өнөөдөр амьд сэрүүн, мэнд мэлтийгээд явж байна. Шахаж батлуулсан хуулиа харин өөрөөр эргүүлж, намынхаа нэрийг булаасан нь бас үнэн болоод байгаа юм. Шударга, жудагтай улстөрч Н.Энхбаяр байсан бол ой санамж гэдэг хөгийн зүйл ярьж байхаар өөрөө юу хийсэн бэ гэдгээ дандаа бодох хэрэгтэй гэж олон хүмүүс үзэж байна.
Багийнхныхаа хийсэн сайн ажлыг өөртөө тохчихоод, мууг нь нөхөд рүүгээ чихээд байж болохгүй. Зовлон жаргалыг эр хүмүүс хамтдаа л туулчи¬хаач гэж хэлмээр… Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхаа ажлыг муу хийдэг байсан гэвэл худлаа гэдгийг хуульчид хэлдэг. Наад зах нь цагдаагийн байгууллага хөдөлгөөнт эргүүлтэй болж, хичнээн их гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоож, иргэдэд шуурхай үйлчилж чадаж байна вэ.
Хөдөө орон нутаг гэлтгүй хотын дүүргүүдэд ч цагдаагийн хэсгийн барилгууд баригдаж, цагдаа хүн аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарыг царай алдахгүй ажиллаад, амьдарчих бололцоог олгосон. Гурван тэрбумын өртөгтэй баригдах нэг худаг гэгч айхтар газрын барилгыг дотоодынхоо хүчээр барьснаар төсвийн хөрөнгийг 50 хувь хэмнэсэн. Хүнд хэцүү цаг үед үргэлж хууль сахиулагчдынхаа талд зогсож чаддагаараа хатуу самартаа салбарынхан ам сайтай байдаг. Хийрхэлтэй улстөрчид өнөөдөр цагдаагийн шинэтгэлийн хуулийг хүртэл эсэргүүцэж, Монгол төрийн цагдаа буу шийдэмгүй байх ёстой гэж дөвчигнөж сууна. Хэн буудна гэсэн юм бэ.
Гэмгүй хүнийг юу гэж цагдаа буудах юм бэ. Амар амгалан байвал цагдаа буу битгий хэл бороохой ч ашиглахгүй нь ойлгомжтой. Харин МАХН-ынхны мэдэгдэж байгаачлан МАНАН ч гэнэ үү, МАХН ч гэнэ үү мафи байгаад байвал Монголын цагдаа буутай байх нь зөв шүү дээ. Мафийн өөдөөс улаан гараараа зүтгэ гэж хэлээд байгаа юм уу гээд иргэд улстөрчдийн ухаанаа алдсан синдромыг гайхаж байна, цаана чинь. Өнөөдөр нэгийг ярьж, маргааш өөрийг ярих нь зохисгүй.
Монголын төрд зүтгэсэн хүнээ яллахыг зүтгээд байдаг муу зан монголчуудад хэвшчих гээд байгаад болгоомжлол төрөхөөс өөр аргагүй. Бал даргаа яалаа, бид. Бас Батмөнх гэдэг хүнийг ямаршуухан амьдруулж байж сүүлчийн замд нь үдлээ. Ажаад байхад иргэд төрийн хүнээ ялласан гэхээс илүүтэй улстөрчид өөрсдөө л яллаж, хорон санаагаа гүйцэлдүүлсэн байдаг. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайдаа яллахыг хүсч байна гэнэ. Хагас жилийн өмнө Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яллаж, хуулийн байгууллагад насаараа зүтгэсэн хүмүүсийг шавь болсон хүмүүсээр нь зүрхийг нь өмрүүлж байгаад ногоон пургонд ачиж, хэцүү нэртэд суулгаад саяхан сулласан. Энэ эмгэнэл нь багадаад салбарын сайдаа ачих хүсэл төрж гэнэ. Ийм байгаад байвал Монголын хуулийн салбарт, шинэтгэл хийгээд байгаа шүүх прокурорын байгууллагад хэн ажиллах юм бэ.
Сүржин яллаж, даржин сулладаг Монголын улс төрийн хэнээрхлийг тасалж, Монгол Монголоороо үлдмээр байна. Гэм хийгээгүй хүн гэмтнүүдтэй хөтлөлцөөд явна гэж бодож байгаа бол эндүүрчээ гэж хэлмээр. Хатуу самар харин энэ цаг үед даруухан хариулт өгөөд төв сууж байна. Хуульч хүн учраас тэрбээр буруугүй гэдгээ мэднэ. Тиймээс мэгдэн сандарч, хэвлэлийн хурал зарлаж би буруугүй ээ гэж хашгирахгүй нь мэдээж. Хатуу самраар оролдож байгаа Монголын улстөр хувьсгал гэдэг хийрхлийг дагуулан дэвэргэх аюултай. Хувьсгал ард хоцорсон. Хатуу самар хэзээ ч цөмөгддөггүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз. |
| Хатуу самар хэзээ ч ЦӨМӨГДДӨГГҮЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|