2012-02-21ХУД-ийн цагдаа нар архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагааг АПУ компанитай хамтарч хийж байна гэнээ...
Эмэгтэй найз залуугаасаа асуув.
Эмэгтэй - Хайраа маргааш ямар өдөр билээ? Мэдэж бна уу?
Залуу:- Мэдэж байна. Аваргуудын лиг
ХУД-ийн цагдаа нар архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагааг АПУ компанитай хамтарч хийж байна гэнээ...
Эмнэлгийн 1 палатанд 3 өвчтөн хэвтэж байв.
Эмч:
-Эхний өвчтөн юу нь өвдөж ямар эмчилгээ хийж байна?
Сувилагч:
-Цагаан мах нь эргэсэн. Иод турхэж байгаа
Эмч:
-Хүсэх зүйл байна уу?
Өвчтөн:
-байхгүй
Эмч:
-2 дох өвчтөн яасын?
Сувилагч:
-Бас цагаан мах нь эргэсэн иод түрхэж байгаа
Эмч:
-Бүх юм зүгээр үү
Өвчтөн:
-Тийм
Эмч:
-Харин 3 дах?
Сувилагч:
-Хоолой нь үрэвссэн иод түрхэж байгаа
Эмч:
-За танд хэлж хүсэх зүйл байна уу?
Өвчтөн:
-Иод түрхэхдээ надаар эхэлмээр байна
УХААЛАГ ХҮҮ
Дулмаа багшид нэгдүгээр ангийн нэгэн сурагч тун их төвөг уддаг болж гэнэ.
Дулмаа багш: Энхээ, чи ер нь яагаад байгаа юм бэ? Юу нь болохгүй байна? Чи юу хүсээд байгаа юм бэ?
Энхээ: Нэгдүгээр анги надад хэтэрхий амархан санагдаж байна. Манай эгч 3 дугаар ангид сурдаг. Би эгчээсээ ухаантай. Тийм болохоор би ядаж 3 дугаар ангид сурах ёстой.
Дулмаа багш бүр залхаж гүйцээд Энхээг сургуулийн захирал дээр дагуулж оров. Захирал Энхээгээс шалгалт авч хэрэв Энхээ шалгалтанд унавал нэгдүгээр ангидаа хэл амгүй суралцахаар болж гэнэ. Захирал эхлээд түүнээс математикийн энгийн асуултууд асуув.
Захирал: Гурвыг үржих нь гурав. Хэд вэ?"
Энхээ: 9
Захирал: Есийг үржих нь 6. Хэд вэ?
Энхээ: 54
гэх мэтчилэн асуусаар захирал 3 дугаар ангийн хүүхэд мэдвэл зохих бүх асуултуудыг асуув гэнэ. Захирал багш Дулмаа руу хараад “Энхээ, 3 дугаар ангид суралцахад татгалзах зүйл алга. Мэдэх ёстой бүгдийг мэдэж байна.” гэхэд багш Дулмаа “Тэгвэл би хэдэн асуулт асуугаадахая” гэв. Захирал, Энхээ 2 дургүйцсэнгүй.
Дулмаа багш: Үнээнд 4 байдаг надад 2 байдаг, тэр юу вэ?
Энхээ: Хөл.
Дулмаа багш: Чиний өмдөн дотор байдаг боловч надад байдаггүй, тэр юу вэ?
Энхээ: Халаас.
Дулмаа багш: Орохдоо хатуу байсан мөртлөө гарч ирэхдээ зөөлөн бас наалдамхай болсон байдаг, тэр юу вэ?
Захирлын нүд том болж Дулмаа багш руу гайхан харснаа хариултыг хэлүүлэхгүйн тулд Энхээгийн амыг дарах гэтэл
Энхээ: Бохь.
гэж амжиж хэллээ.
Дулмаа багш: Эрэгтэй хүн босоогоороо хийдэг, эмэгтэй хүн сууж хийдэг, харин нохой гурван хөл дээрээ хийдэг, тэр юу вэ?"
Энхээ: Гар барих.
Дулмаа багш: За одоо "Би хэн бэ?" төрлийн асуулт асуунаа.
Дулмаа багш: Чи намайг хатуу гадсаар хатгадаг. Чи намайг хүлж, уяад босгодог. Би чамаас түрүүлж нордог. Би юу вэ?
Энхээ: Майхан.
гэж хээв нэг хариуллаа.
Дулмаа багш: За тэгвэл, хуруу над руу орно. Уйдахаараа нааш цааш хөдлөнө. Хамгийн сайн залуу намайг түрүүлж баярлуулна.
Захирал санаа нь зовсон бас арга ядсан харагдана. Гэтэл Энхээ огтоос сандарсан шинжгүй
Энхээ: Хуримын бөгж.
гэж хариуллаа.
Дулмаа багш: Би янз бүрийн хэмжээтэй. Үзүүртээ нүхтэй. Би өвдсөн үед надаас юм дусагнадаг. Намайг шувтрахад надад сайхан санагддаг.
Энхээ: Хамар.
Дулмаа багш: Би хатуу бас урт. Миний үзүүр чимчигнэдэг. Тавихдаа би чичирдэг.
Энхээ: Нум сумны сум.
Дулмаа багш: С үсгээр эхлээд С үсгээр дуусдаг тоглоом. Тоглох үед маш их эрч хүч шаарддаг. Бас их хөлс гардаг.
Энхээ: Сагс
Захирал санаа нь амарсан байртай амьсгаа авч Дулмаа багшид хандан "Наад хүүхдээ дээд сургуульд явуул. Би л лав сүүлийн 9 асуултыг шал буруу хариуллаа.
-Танайд нөгөө нэг юу билээ дээ нөгөө нэг ацетилсалициллын хүчил байгаа юу?
-Та аспирин авах гээд байгаа юм байна шдээ.
-Нээрээ тийм наад нэг үгийг чинь ер тогтоож авахгүй юм.
Нэг Залуу ойд явж байгаад санаандгүй Бэрдтэй тааралдав...
Бэрд: - Би чиний ганцхан л хүслийг чинь биелүүлж өгье. Тийм болохоор хамгийн их хүсдэг хүслээ хэл!
Залуу: - Сүүлийн үед мэдээгээр энэ америк лал хоёр хоорондоо дандаа дайтаад байх юм. Энэ хоёр улсуудыг хооронд нь эвлэрүүлээд өгөөч.
Бэрд гайхаж харснаа:- Чи яаасан сонин юм гуйдаг юм бээ? Наадах чинь дэлхийн хэмжээний их том асуудал байнашд. Хүмүүс чинь дандаа л өөртөө хэрэгтэй юм гуйдаг шдээ. Чи жаахан өөртөө хамааралтай юм гуйл даа. Сайн бодож байгаад ганц л удаа хэлнэ шүү!
Залуу:- Тэгвэл намайг царайлаг болгоод өг.
Бэрд удаан бодож бодож байснаа: - За за, түрүүн нээрээ америк лал хоёр яаасан гэлээ?
Нэг эр зах дээр алимны үр зарж байна. Нэг хүүхэн:
-Энэ үрийг хэн авдаг юм?
-Ухаантай болох гэсэн хүмүүс авдаг л юм даа.
-Нээрээ ухаантай болдог юм уу?
-Тэгэлгүй яахав.
-10 ширхэгийг өгчих.
Хүүхэн 10 ширхэгийг аваад идсэнээ:
-Би энэ мөнгөөрөө 1 кило алим аваад үрийг нь үнэгүй идчих байсан байна ш дээ.
-Болчихсон байна ш дээ!
-Дахиад 10-ыг өгчих!!!
90 оноос хойш уулзалдаагүй 2 найз гэнэт тааралдаж гэнэ
- Чи нөгөө баас сорж зөөдөг байсан машинаа барьж байгаа юу?
- Найз нь хувьдаа авчихсан одоо сүү зөөж байгаа шүү дээ
Нөхөр нь"Гэрлэлтийн баталгаа"гаа үзэж үзэж эхнэрээсээ "энэ одоо дуусах хугацаа байдгүйм байхдаа" гэж асуув
Хоёр дүлий байжээ. Бие биеэсээ айхтар нэрэлхэнэ шүү дээ. Тэгсэн нэг өглөө ийм яриа болжээ. Чив чимээгүй зэрэгцэж сууж байснаа нэг нь гэнэт
- Айн ... гэхэд өнөөх нь
- Аанхан... гэжээ. Гэтэл цаадах нь хариуд нь
- Ааааан... гээд яриа дуусав.
Чи Испаниар 10 хүртэл тоолж чадах уу?
- Чадахгүй. Гэхдээ 5 хүртэл тоолж чадна.
- За тоолдоо.
- Uno, Dos, Tres, Cuatro....
- Яасан бэ? Тэгээд цааш нь...
- I know you want me...