 |
|
 |
|
Цаг үе үзэл бодол 2012.03.20 Женко Баттулга |
|
|
 |
|
 |
Цаг үе үзэл бодол 2012.03.20 Женко Баттулга
2012-03-21Тавантолгойн бүрхэг ирээдүй  “Бодлууд” номонд орсон зарим нийтлэлээ уншигч танд дахин хүргэж байна. 2006-2008 онд бичиж байсан нийтлэлүүдэд дурдагдсан зарим мэдээлэл хуучирч, нэр томъёоны хувьд өөрчлөгдсөн хэдий ч гол утга санаа нь өнөө цагт өрнөж байгаа үйл явдлуудыг өгүүлсэн хэвээр байгаа юм. 2007оны долдугаар сарын 23-нд энэ нийтлэлийг бичсэн юм. Таван толгойн ирээдүй өнөө хэр нь бүрхэг, IPO хийх хугацаа нь бас л хойшлов. 87 жилийн өмнө ч монгол ноёд ардуудыг “ашигт малтмалын уурхай олдвол бид бүгдээрээ жаргана” гэж ухуулдаг байж. Социализмын оргил үед “Эрдэнэт ашиглалтад ороотохвол бид бүгд жаргана” гэж ухуулдаг байлаа.
Өнөөдөр “Тавантолгой ашиглалтад ормогц үндэсний хөрөнгөтөн бид та нарыгаа жаргаагаад өгнө” гэж улиглаж байна. Сүүлийн үед Энержи ресурс компаниас монголчуудын тархийг угаах сурталчилгаагаа эрчимжүүлж “Нүүрсний үнэ үнсний үнэтэй тэнцэх нь хурдалъя” “Үндэсний хөрөнгөтнүүд бид нар л та нарыгаа тэжээнэ” гэх зэргийн бачим сандруу юмс нэвтрүүлэх боллоо.
Тархи угаалгынхаа оргил материал болгож “Тавантолгойн өчигдөр, өнөөдөр” хэмээх болхи нэвтрүүлгийг мөнгөөр зодон бүх ТВ-үүдээр цацуулснаас үүдээд бид энэхүү нийтлэлийг тэрлэв. Бодит байдал дээр тэдний хөөргөж, яаруулж байгаа шиг сайхан зүйлс болохгүй. Ард түмэнд юу ч оногдохгүй, хоосон үлдэх магадлал илүү бодитой болж байгааг эргэцүүлэх, сэрэмжлүүлэхийг бид зорилоо. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад ороод 30-аад жил болсон ч Монгол Улс гайхахаар хөгжилд хүрсэнгүй. Үйлдвэрлэлийн оргил үе 1986 оны тоо баримтаас үзэхэд бид дэлхийн улсуудаас хөгжлөөрөө 106 дугаар байранд явж байжээ. “Эрдэнэт”-ийн баялгаас ард түмэнд наалдаж, нялзсан юм тун бага. Үйлдвэрийн олборлолт огтхон ч буураагүй байхад монголчуудын 40 хувь нэн ядуу, 35 хувь нь ядуу гэсэн ангилалд багтсаар байгаа нь үүний жишээ биш гэж үү? Харин Эрдэнэтэд хяналтаа тогтоосон цөөн тооны дарга, эрх мэдэлтнүүд хагартлаа баяжиж, олсон зөөсөн мөнгөөрөө эрх мэдлээ батжуулах гэж эргүүлээд бидний тархийг угааж суудаг болжээ.
Бороо Гоулд алтны уурхай, Төмөртэйн Цайрын уурхай ашиглалтад ороод монголчууд, Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудын иргэдийн амьжиргаанд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарсангүй, гялтайж гялайх хөгжил бүр ч харагдсангүй. Улсын төсөвт юу ч орсонгүй. Тогтвортой байдлын гэрээ гэгчээр халхавчлан эдгээр ордыг эзэмшигч гадаадын компаниудыг 5 жил татвараас 100 хувь чөлөөлж, дараагийн 5 жилд нь өгөх ёстой татварынхаа талыг л өгч байх гэрээ хийчихсэн юм чинь аргагүй ч биз ээ. Дандаа Уул уурхайг хариуцсан сайд, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд зэрэг өндөр алба хашиж байсан эрх мэдэлтнүүд уг уурхайнуудад хяналтаа тогтоосон байх ба ашиг нь ард түмэнд бус тэдний халаасанд орж байна. Өнгөрсөн жил Цайрт минералз компанийн цэвэр ашиг гэхэд 106 сая доллар буюу тэрбум 500 сая төгрөг болсон бөгөөд үүнээс монгол улсад нэг доллар ч ногдсонгүй. Бороо гоулд 45 тонн алтны нөөцтэй ч монгол улсад нэг грамм алт ч ногдохгүй байх боломжтой гэрээг ноёдууд хийчихсэн болохоор яалтай билээ. Тэд татвар төлөхгүй таван жилдээ багтаж бүх алтыг хамахаар шамдаж байгаа. Шуналтнуудын дараагийн бай нь Тавантолгой болоод байгаа нь хэнд бүхэнд илэрхий болсоор удлаа. Нүд улайсан 14 олигархи ойрмогхоноос “Тавантолгойн баялгаас 14-хөн хувийг нь л бид авна, 50 хувийг нь та нар минь аваарай” гэж ухуулах суртал нэвтрүүлгээ эрс эрчимжүүллээ. Тэд “Нүүрс, үнс хоёрын үнэ тэнцэнэ” гэж муу ёрлох мөртлөө “Үндэстний хөрөнгөтнүүд л та нарыг тэжээнэ”, “Гадныхан авсан бол та нарт юу ч үлдээхгүй байсан юм. Бид тулдаа 14-хөн хувийг аваад бусдыг нь та нартаа өглөө” гэж улайран, улангасан дайрч буй нь итгэлээс илүүтэй эргэлзээ авчирч байна. Тэдний ёрлож байгаа шиг 10 жилийн дараа нүүрс үнс шиг болох юм бол улайрах хэрэг юун? Үйлдвэр барих гэсээр байтал 5 жил ашиглах гэсээр байтал 10 жил болоод үнс олборлох болох нь. Үнс болох юманд шунаад байгаа нь гайхал төрүүлнэ. Ийм туйлширсан мэдээлэл, ухуулгын цаана цаг үргэлж атгаг санаа нуугдаж байдаг тул уншигч Та хамтдаа монгол хүний уужуу ухаанаар тэдний атгаг санаархлын цаана юу нуугдаж байгааг эргэцүүлье, хамтдаа бодож тунгаая!
Бүлэг 1. Алаагүй баавгайн арьсыг 14 хуваасан нь Энержи ресурс гэх компани нь BHP компанийн “хаяад явсан”, хэн ч тоохгүй хогийн ордыг эх оронч сэтгэлээр авч үлдсэн гэх домог нийгэмд тарж бараг итгэл үнэмшил болов. Үнэн хэрэгтээ Тавантолгойн ордын лицензийг сунгалгүй хугацааг нь хэтрүүлж, хүчингүй болгохоор хав дарсан хүн нь тэр үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байсан Б.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоёр. Лиценз хүчингүй болгомогц энэ хоёр хүний дундын өмчлөлийн Майн инфо компани сэм өөртөө шилжүүлэн авч. Дашрамд Майн инфо компани нь Цайрт минералзын уурхайг эзэмшдэг нь тодорхой болсон. Б.Жаргалсайхан АМГТХЭГ-ын дарга байхдаа Хятадын удирдагч Ху Жинтаогийн айлчлалын үеэр өөр компанид олгохоор тохиролцсон зээлийг зувчуулж өөрийн болгож цайрын орд газарт хөрөнгө оруулсан нь тэр. Нөөц нь 250 тэрбум ам.доллараар тогтоогдсон асар их ордын тухай яриа тул нам гүм өнгөрч чадсангүй. Монгол Улсын хамаг баялгийг мэдэх Үйлдвэр худалдааны сайдын анхааралд өртжээ. Ингээд л ҮХ-ны сайд асан Сү.Батболдтой бялуугаа хуваалцахаас аргагүй байдалд хүрсэн байна.
Тэд хамтран Энержи ресурс компанийг байгуулсан ч Бороо гоулдыг луйвардсан асуудал нь хурцдаж эхэлсэн тул Тавантолгойг түр хойш тавьжээ. Бороо гоулдыг гадныхантай хамтарч залгисан, ард түмэнд юу ч оногдохгүй байх зохицуулалт хийсэн хүн нь өнөөх Үйлдвэр худалдааны сайд асан Сү.Батболд байлаа. Бороогийн асуудал хурцдаж эхлэхтэй зэрэг 250 тэрбум ам.долларын нөөцтэй нүүрсний ордынх нь талаар ард түмэн мэдчихвэл юу болох вэ? гэсэн асуулт Сү.Батболдын санааг зовоож. Ямартай ч юуны түрүүн тэрээр улс төрд тэнцвэртэй байдал тогтсон байсан учир улс төрийн гол намаас шуналтай хүмүүсийг элсүүлэх замаар шийдвэрлэе гэсэн дүгнэлтэд хүрчээ. МАХН болон Ардчилсан намаас тийм хүмүүс олдсон.
Эдгээр хүмүүсийг тоочвол: Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан ... гээд дандаа олны итгэлийг хүлээж төр засгийн өндөр дээд албан тушаалд сонгогдсон хүмүүс. Уг нь тэднийг ард олныхоо төлөө ихийг хийгээрэй гэж сонгосон байтал 250 тэрбум ам.долларыг өөрсдөдөө хуваарилах, завших талаар илүүтэй санаа зовж, шаргуу ажиллажээ. Ингээд алаагүй баавгайнхаа арьсыг 14 хуваахаар тохирч байтал “стратегийн орд газарт төр 50 хүртэл хувийг эзэмшинэ” гэсэн хууль гарч ахин мухардалд оруулж. Ийм хууль гараагүй байсан бол тэд хүн бүр 18 тэрбум ам.доллартай болчих гээд нойр нь хүрэхгүй тарчилж байсансан. Гай газар дороос гэгчээр Ашигт малтмалын хууль шинэчлэгдэв.
Тавантолгойн талаарх мэдээлэл ил болов. Олны эсэргүүцэл ч оволзов. Сү.Батболд тэргүүтэн удаан шаналсны эцэст саяхнаас нэгэн гарц олсон нь “бид нар тус бүр нэг хувь, нийтдээ 14 хувь эзэмшье улс тавин хувийг нь та нар ав” гэсэн болзол тавих болжээ. Үүнийхээ үндэслэл болгож 4.4 тэрбум төгрөгийг бид Таван толгойд “булсан” гэдэг үлгэр тараав. Үнэн хэрэгтээ газар дээр нь ажилласан мэргэжилтнүүдийн үнэлгээгээр өнгөрсөн жилүүдэд Энержи ресурс ХК лицензийн төлбөр хэлбэрээр 200 орчим сая төгрөг тушааснаас өөр ямар ч зардал гаргаагүй ажээ. Олон улсын жишигт лицензийн төлбөрийг хөрөнгө оруулалт гэж үздэггүй юм байна. Энэ бол тухай ажил, үйлчилгээг явуулахын төлөө эрх авч байгаа зайлшгүй зардал болохоос хөрөнгө оруулалт биш. Цайны газар ажиллуулж байгаа иргэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлд төлсөн мөнгөө хөрөнгө оруулалт гэж тооцвол манай татварын байцаагчид яах бол оо?
Гэтэл эрх мэдэл атгасан, мөнгө тараасан луйварчдад хууль үйлчлэхгүй байгаагийн тод жишээ Тавантолгойг тойрсон үйл явдал харуулж байна. Тэд хууль хяналт, засаг төрийг төдийгүй хэвлэл мэдээллийнхнийг ч худалдаж авчээ. Одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “үндэсний хөрөнгөтнүүд маань биднийг аварлаа” гэсэн суртал нэвтрүүлгийн давлагаа өрнөж байгааг уншигч та лав харсан байлгүй. 250 тэрбум ам.доллар гэдэг ямар ч шударга хүнийг эргэлзүүлэх тийм их мөнгө бололтой. Одоо нэг бяцхан тоо бодъё. 14 –хөн хувь гээд байгаа нь мөнгөөр бол хэд юм бэ? 35 тэрбум ам.доллар. Төгрөгөөр бол 40 триллион буюу энэ жилийн төсвөөр баримжаалж үзвэл Монгол Улсыг 40 жил тэжээх мөнгө. Та бидний улсаараа 40 жил идэх мөнгийг 14 эрх мэдэлтэн завших гэж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболдын саяхан сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд тэрээр Энержи ресурст багтдаг хоёр компанийг эзэмшдэг учраас өөрт нь хоёр хувь ногдох ёстой ажээ. Зөвхөн Сү.Батболдод гэхэд таван тэрбум ам.доллар буюу монголын 2 сая 500 мянган иргэн таван жил идэх мөнгө ногдож байгаа юм. Бүлэг 2.Буруу нь юунд байгаа юм бэ? Юуны өмнө 14 олигархийн өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа нь эргэлзээ төрүүлж байна. Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан ... гээд дандаа хариуцлагатай алба, өндөр суудалд тухалж байсан тэд ард олныг гийгүүлэхээр тоймтой ажил хийсэн үү? Эд нар эрх барьж, алба хашиж байхдаа энэ улсыг хөгжүүлбэл хөгжүүлчхээр, гийгүүлбэл гийгүүлчхээр хугацаа өнгөрсөн баймаар. Гэтэл юу ч хийгээгүй. Зөвхөн өөрсдөдөө ашигтай, олзтой зүйлийг шиншилж байгаад л сонгуульт хугацаагаа өнгөрөөсөн, өнгөрөөж байгаа улс.
Тэд өөрсдийн удмынхныг хэдэн арван үеэрээ идээд, хэрэглээд барахгүй их хөрөнгөтэй болголоо хэмээн санахаас ард түмнийг өчүүхэн ч боддоггүй хүмүүст итгэх ямар ч боломж алга. Ард түмний сонголт, итгэлийг хөсөрдүүлж байгаад тэдний буруу нь байна. Ерөнхийлөгч асан П.Очирбат гэхэд л Тамсагийн нефтийг илрэхэд гүйж очин дээлэндээ нялж, “ингээд монголчууд бүгдээрээ баян боллоо” хэмээн уулга алдаж байсансан.Гэтэл өнөө нефтээс нь монголчууд юу ч олж долоосонгүй арав гаруй жилийн нүүрийг үзэв. Канадууд өдөрт 2000 баррель нефть гаргаж байна гэж тайландаа дурдсан байхад тэднээс авсан хятадууд нь өдөрт 1000 баррель хүрэхтэй үгүйтэй нефть гаргадаг гэж мэлзэж байна. Өөрөөр хэлбэл, 1000 баррель нефть ямар ч бүртгэлгүйгээр хилийн чанад руу өдөртөө гарч байна гэсэн үг. Дараагийн асуулт “монголчууд авсан нь сайн хэрэг” гэхээсээ ямар арга замаар олж авав? гэдэг асуулт хариултаа хүлээж байна. Хуйвалдаан, эрх мэдэл, албан тушаалаа ашиглах, бусдыг авлигадах, худалдан авах замаар л тэд ард түмний хөрөнгийг гартаа оруулсан. Тэд 14 хувийг өөрсдөдөө үлдээгээд 36 хувийг нь гадныханд худалдана гэж ярьдаг. Яг үнэндээ бол энэ 14 олигархи дотор уурхай ажиллуулах, нүүрс ухах сонирхолтой хүн нэг ч байхгүй. Засгийн газартай гэрээ байгуулмагц маргааш нь өөрт ногдох 1,2 хувиа гадныханд хямдхан ч хамаагүй зарж мөнгө олох гэсэн шуналтнууд. Тэдний 14 хувийг гадныхан авахаар тохиролцчихсон байгаа. Ингэхээр 36 биш 50 хувь нь шууд гадаадынхны мэдэлд очих гэж байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд “төр 50 хувь ч биш 34 хувийг эзэмших нь хуульд нийцнэ” гэсэн яриа эрх баригчдын зүгээс гарлаа. Ингэхээр гадныхан 66 хувь эзэмших нь тодорхой болж байна. 14, 36, 50 хувь гэсэн тоонууд бол гэрээ байгуулахын өмнө монголчуудын тархийг эргүүлэхэд л хэрэгтэй тоо юмсанж. Тавантолгойн нүүрсний уурхай ашиглалтад ормогц их хувь эзэмшиж байгаа гадныхан асуудлыг өөрсдийнхөө сонирхлоор шийдэх боломж бүрдэнэ. Улсын Их Дэлгүүр Хувьцаат компанид гарсан явдал давтагдаж жижиг хувьцаа эзэмшигч монголын төрийг “Энэ жил ногдол ашиг хуваарилахгүй, алдагдалтай ажилласан” гэх мэтээр маллах явдал хууль ёсны болно. Үр дүнд нь ард түмэн юу ч олж долоохгүй.
Соко ойл хэмээх гадаадын хяналтад байсан Тамсагийн нефтийн ордыг монголчуудаас асуулгүйгээр Датчин хэмээх хятад компанид худалдчихсан гашуун түүх бий. Энержи ресурсийн луйвраас болоод Таван толгойн 66 хувийг эцсийн дүндээ хятадууд худалдан авах нь тодорхой болж байна. Гадныхан нэг хоёр жил ажиллуулсан болж байгаад Соко ойл шиг хятадуудад худалдах тавилан илүү бодитой харагдаж байна. Эх орны эдийн засгийн аюулгүй байдлыг бусниулж байгаа нь буруу байна. Эцэст нь хэлэхэд Энержи ресурс компани олох гэж буй хязгааргүй мөнгөндөө найдаад бүхнийг хуу хамж, хулдан авах замаар санаархлаа хэрэгжүүлэхээр улайрч. Тэд Засгийн газраар өөрсдийн болзлыг зөвшөөрүүлээд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр дэмжүүлж дөнгөлөө. Одоо УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна хэмээн бардам суух. “МАХН-ын 38 гишүүн байгаагаас баттай болгосон 30 гишүүн, Ардчилсан намын 25 гишүүдээс Алтан гадсаар дамжуулаад 15-ыг элсүүллээ” гэж Энержи ресурсын нөлөө бүхий хүн ярьжээ. “Үлдсэн гишүүд нь яаж ч сарвайгаад гэрээ батлагддагаараа батлагдана “ гэж тэр бусдыгаа тайвшруулсан аж. Үнэхээр ч та бидний сонгосон 56 гишүүн худалдагдчихвал үлдсэн 20 нь юу ч яриад нэмэргүй болох нь тодорхой боллоо. Энержи ресурсынхан УИХ-аар гэрээ нь батлагдана гэж бат итгэсний улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүхэлд нь худалдан авч олон нийтийн тархийг угаахаар түрэмгийлж байна.
Тэд энэ ажилдаа хамаг л сайн мэргэжилтэн, сэтгүүлчдийг үнэ хайрлалгүй хөлслөн зүтгүүлж байна. Тэдний дунд ардчилсан, тэгш нийгмийн тухай эрүүгээ чилтэл чалчиж, хуруугаар холцортол бичсэн хүмүүс ч багтжээ. Хэрвээ энэ хүмүүсийн санаархал биелж УИХ гэрээг баталбал юу болох вэ? Асар их мөнгө олж авсан олигархиуд олны уур хилэнг зайлуулах үүднээс шүүх, цагдаа хууль сахиулах хүчнийг хуйгаар нь худалдан авах болно. Цаашилбал эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд шударга сонгуулийг үгүй хийнэ. Бүгдийг худалдаж авна гэсэн зарчмыг монголд тогтооно. Асар их мөнгө (монголын ард түмнийг 200 жил тэжээх хөрөнгө шүү!) учраас энэ нь түвэггүй биелэх зорилт байх болно. Монгол орон 14 олигархийн хяналтад орж хөгждөг ч үгүй, үхдэг ч үгүй сүг болон хувирна. Яг ийм замаар явчихсан улсууд бэлээхэн байж байна. Мексик бидэн шиг асар их баялагтай ч цөөн тооны олигархиуддаа залгиулснаас баян хоосны ялгаа туйлдаа хүрснийг бид мартах ёсгүй. Баячууд нь мориндоо алтаар жүчээ босгож байхад ядуус нь хоолны мөнгө олохоор Америк руу амиа золин цагаачилдаг Мексикийн тавилан биднийг хүлээж байна. Төгсгөл Тэгээд яах вэ?гэж асуух хүн олон байгаа. Юуны өмнө хэлэхэд нүүрсний үнэ, хэзээ ч үнсний үнэтэй тэнцэхгүй тул яарах хэрэггүй тайван байцгаая. Өмхийрөөд ялзрахгүй нь л үнэн. Гэрээгээ хурдхан батлуулах гэхдээ олигархиудын зохиолгосон үлгэр шүү дээ. Тэд яагаад яарав? .... Сонгууль ойртож байгаа болохоор.
Ирэх сонгуулиар энэ луйварчдыг хэн ч сонгохгүй. Тэгэхээр сонгуулиас өмнө “амжиж мөнгөтэй” болохоор яарч байна. Мөнгө байхад эд нар сонгохгүй хаачдаг юм гэсэн ахархан бодолдоо буцалж байна. Алаагүйн баавгайн арьсыг 14 хуваачхаад хөөрцөглөж байгаа луйварчдыг ялгаж, салгаж харцгаая. Ард түмнээрээ тулхтай хэлцэж, хамгийн зөв шийдлийг олъё. Орос, Хятад гэх мэт ил тод байдал, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай байдаггүй улсуудын гарт баялаг минь орчих боломжийг хаая. Олон мянган хувьцаа эзэмшигч, хариуцлагатай уул уурхай, туршлагатай нөхөн сэргээлт бүхий хувь эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийе. Үндсэн хуульд заасан “газрын хэвлий дэх баялаг ард түмнийх байна” гэсэн заалтыг хатуу сахиулъя. Ард түмний хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон асар их баялаг бүхий орд хэрхэн ямар замаар луйварчдын гарт орсныг тогтоож, хуулийн хариуцлага ногдуулъя.
“Тавантолгойг тойроод таван зуун толгой хэрэлдлээ” гэх юм. Хоёр сая толгой хэлэлцээд хамгийн ашигтай шийдэлд хүрч болохгүй гэж үү? Хэрэлдэж хэлцэж байж үнэнийг олох нь ардчилсан нийгмийн үндсэн шинж гэдэггүй бил үү? Хамгийн гол нь баялгийн жинхэнэ эзэд ард түмэнд Тавантолгойн нүүрсний орд өгөөжөө өгөх хувилбарыг л бий болгоё. Ямар нөхцөлд ард олон хожих гарцаагүй нөхцөлийг бий болгож байж ашиглая. Таван толгойг завшихаар улирагсад, нам дамнасан олигархиуд замдаа таарсан болгоныг няцалж, хэмхчихээр улайран байна. Тавантолгойг ард түмэндээ “Эрдэнийн хишиг” болгон түгээх санаачилга гаргасан Ардчилсан намын даргын машин онхолдсон, буруутан болох гэрэлгүй явсан мотоцикл олдохгүй байгаа зэрэг нь УИХ-аар Тавантолгойн гэрээг батлуулахын өмнө тохиож байгаа нь санамсаргүй хэрэг мөн үү? гэж бодоход ч хүргэж байна. Ирээдүйгээ эрүүл саруулаар харж чадах эсэхээс минь та бидний хувь тавилан шийдэгдэх онцгой үе тулж ирлээ. Таван толгойг яаран шийдвэл та бидэнд үнс ч олдохгүй хоцрох бодит аюул бий болоод байна. Уншигч та нэгийг болгоох биз ээ.
battulga.niitlelch.mn
2007.07.23 |
| Цаг үе үзэл бодол 2012.03.20 Женко Баттулга |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|