 |
|
 |
|
Ч.Баатар: Томчуудтай ширээний ард сууж, шийдвэр гаргах түвшинд ярилцаж явлаа |
|
|
 |
|
 |
Ч.Баатар: Томчуудтай ширээний ард сууж, шийдвэр гаргах түвшинд ярилцаж явлаа
2012-04-26 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, доктор, профессор, бэлтгэл хурандаа Ч.Баатар. -Таныг сонин тохиолоор цэргийн хүн болсон гэж сонссон, эндээс яриагаа эхлэх үү? -ЦЕДС-д ороход гол нөлөөлсөн хүн бол яах аргагүй Н.Загдаа ах минь байсан юм. Хожим нь Ховдын хорооны захирагч байсан түүнийг цэргийнхэн сайн мэднэ. Уг нь би МУИС-д орох хүсэлтэй байсан ч "Чам шиг татлаа түлхээ муутай хүн ирэх жил цэрэгт татагдаад сургууль ч үгүй болно, цэргийн сургуульд, бүр ерөнхий цэргийн ангид ор" гэж зөвлөөд өөрөө хөтөлж ЦЕДС-ийн боловсон хүчин Сандаг гуайтай уулзуулсан. Сургуулиа ч муугүй дүнтэй төгсөөд АА-ийн 125 дугаар ангид салааны захирагчаар томилогдон 8 cap ажиллаад хамт төгсөгчидөөсөө анх түрүүнд албан тушаал дэвшин салбарын захирагч болсон. Цэргийн цолоор ч ихэвчлэн хугацааны өмнө шагнагдаж байлаа. Армийн тэргүүний залуу офицеруудын зөвлөлгөөнд оролцон, 1990 оны анхны ардчилсан сонгуулиар Улаанбаатар хотын депутатаар сонгогдсон. -Ийм амжилтад хүрэхэд зөвхөн өөрөөс шалтгаалах төдийгүй бусад хүмүүсийн нөлөө, тус дэмжлэг байсан байх? -"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж сайхан үг бий дээ. Надад тус дэм болж өдий зэрэгт хүргэсэн армийнхаа хамт олон, захирагч, дарга нараа дурсахгүй байхын аргагүй. Тухайлбал, тэнхимийн дарга Ц.Ням-Осор, Ц.Төвөө, курсийн дарга Р.Ваня, улс төрийн орлогч Б. Гүррагчаа, Сурах хэлтсийн дарга Э. Сэр-Од, Н.Загдаа ах гээд нэрлэвэл олон хүн байна. Ер нь ажил амьдралд минь тус дэм болж тулж түшиж явсан БХЯ-ны сайд агсан генерал Б.Дорж, Ж.Ёндон, Ш.Жадамбаа, хурандаа Н.Бээжин, Р.Даваа, Ж.Хүрэлжанцан, Д.Доржготов, Д.Налжир, Г.Лүндэн гээд сайхан хүмүүс, мөн хамт ажиллаж байсан АА-ийн 125, 152 дугаар ангийн хамт олондоо одоо ч гэсэн баярлаж талархаж явдаг. Ялангуяа генерал Ж.Ёндон, Ш.Жадамбаа нар миний амьдралд их дэмжлэг туслалцаа үзүүлж, ажил албанд сургаж, хурцалж ирлэж байсныг тэр үеийн олон хүн мэднэ. Бас ч үгүй хэл аманд өртөн хувийн сахилга алдаж явахад тэд л анхаарал тавин зааж зөвлөж, засч залруулж байлаа. Би тэдний итгэлийг алдахгүйн төлөө чамгүй чармайн ажиллаж байсан. Миний Батлан хамгаалах салбарт хэрхэн ажиллаж байсныг армийнхан маань бэлхнээ мэдэх учир олон зүйл нурших нь илүүц биз. -Та армиас дипломат албанд шилжсэн цөөхөн хүмүүсийн нэг. Энэ албанд ажиллахдаа багагүй зүйл амжуулсныг цэргийнхэн байнга л ярьдаг юм билээ? -Намайг анх очих үед байдал үнэхээр хүнд байсан. Хаа хаанаа зах зээлд шилжээд өмнөх зээл тусламж, ах, дүүгийн харилцаа зогсонги байдалд орсон байлаа. Манайхаас гарсан Оросын цэргийн ангиуд Галуут нуурын орчим майханд байрласан. Сургууль, курст хүмүүсийг зардлыг нь дааж сургахгүй болсон үе л дээ. Сураггүй болоод бараг 2 жил болж буй 40000 м офицер хувцасны даавууг хөөцөлдөн олж явуулах үүргийг би БХЯ-ны сайдаас авч, биелүүлэхийн төлөө зүтгэсэн. Энэ гол үүргийг 3 сарын дотор биелүүлж, офицер, ахлагч нар маань хувцсаа оёулах даавуутай болсон, бас амрагч солилцох зэрэг өмнө нь хэрэгждэг байсан олон талт арга хэмжээг хэвийн болгож, сургалтын төлбөр, техникийн сэлбэг хэрэгслийн өр төлбөрийг ч үндсэнд нь барагдуулсан юм. Мөн ч олон гэрээ хэлэлцээрийг ашигтай нөхцлөөр хийж байснаас ганц нэгийг дурдвал БХЯ-ны "Зэв" концерноос захиалсан 32000 хос бакалыг орос нөхөдтэйгээ зөвшилцөн хамгийн хямд буюу ОХУ дотооддоо нийлүүлдэг үнээр гэрээ байгуулж үйлдвэрээс нь ачуулах боллоо. Гэтэл урьдчилгаа мөнгө ирүүлдэггүй. Нааш нь шаардахад цэрэг татлага эхлэх гээд өмсүүлэх гутал байхгүй, яаж ийгээд ачуулчих, төлбөрийг нь 7 хоногийн дотор бүрэн шилжүүлнэ гэсэн тул 4 вагон гутал Кировын үйлдвэрээс явууллаа. Гэтэл төлбөр нь хийгдэлгүй бүр 4 cap боллоо. Орос найз нөхөдтэйгээ ч муудлаа, тэд ч намайг гэрт, гадаагүй дагадаг болов. Нэг өдөр төвөөс "ВЧ"-гээр ярья гэхээр нь баярлаад одоо л төлбөр хийх нь гээд очтол харин өөдөөс тэр 4 вагон гутлаас чинь 32 хос дутсан, түүнийг явуул гэдэг байгаа. Арай ч дээ бүхэл бүтэн улс, яам байна даа тэр их юмнаас дээрх хэдэн гутал юу ч биш, харин төлбөрийн алданги тооцвол хэдэн мянган доллар болохыг тооцсон л баймаар юм гэж бодож билээ. Тухайн үед жилдээ ОХУ-аас ачуулсан 100 гаруй контеннер замдаа алга болдог байсан бол манай яамны шугамаар ачигдсан 6 вагон банзны хоёр нь мөн л сураггүй болсон юм. Ер нь ганц энэ ч биш мебель хэрэглэл, техникийн сэлбэг гээд олон гэрээ хэлэлцээрийг манай холбогдох албаныхан Оросын талтай хийгээд ирснийг газар дээр нь бүр 20000-30000 доллараар хямдруулж гэрээг нь шинэчлэн байгуулж өрн байсныг мэдэх хүмүүс нь одоо байж л байна. 1994 онд ОХУ-ын талаас 500000 ам.долларын сэлбэг хэрэгслийн тусламж үзүүлэх шийдвэр гарсныг нааш нь хэлтэл наадах чинь бага байна, ажил хариуцаж байгаа бол хөөцөлд, нэмэгдүүлэх арга хэмжээ ав гэсэн албан тоотыг ЗХЖШ-ын даргаас ирүүлсэн тул 2 жил шахам явсны эцэст 2 318 000 ам. доллар болгож гэрээнд гарын үсэг зурах нөхцлийг бүрдүүлсэн. Сургалтын төлбөрийг тэглэх, дахин хүн сургах асуудлыг хөнгөлөлттэйгээр хийлгэсэн зэргийг ярих юм бол бараг л үлгэр шиг юм болно биз дээ. Эдгээр ажлыг бүтээхэд хүндрэл байсан ч орос ах нар маань өгөөмөр сэтгэл гаргаж анхаарал тавин хуучин шигээ л ах, дүүгийн сэтгэлээр хандаж байсанд баярлахгүй байхын аргагүй. Мөн БХЯ-ны сайд Ш.Жадамбаа, генерал Р.Гаваа, Дашзэвэг, "Зэв" концерны Баянжаргал, Алтангэрэл, хурандаа Галсанжамц, Тайванхүү гээд олон хүн, Элчин сайд Н.Мишигдорж, Н.Бавуу, зөвлөх Ц.Батбуян, цэргийн атташе, хурандаа Д.Доржготов, Д.Налжир, төмөр замын төлөөлөгч Цэнд-Аюуш, А.Чинбат нарын ЭСЯ-ныхан бүгд л өөр өөрсдийн боломж нөхцлөөрөө тусалж дэмждэг байв. Нэг зүйлийг онцлоход хоёр орны БХЯ-ны харилцаа эрс суларч уулзалт яриа болбол зөвхөн өр төлбөр л яригддаг байсан тэр үед БХЯ-ны сайд Ш.Жадамбаа ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал П.Грачев, хурандаа генерал И.Родианов нар болон холбогдох хүмүүстэй маш ухаалгаар харилцаж, дахин дахин уулзаж, захидал бичиг илгээн зохицуулж, зөөлрүүлж чадсанаар 1995 оны Ялалтын баярын үеэр хоёр яамны сайд, дарга нар маш элэгсэг дотно уулзалт хийж, өмнөх харилцаагаа сэргээж чадсаныг би мэдэх юм. -ОХУ-д буй манай нэрэмжит танкийн бригадын талаар тодруулъя. Нэг хэсэг сураг нь тасарсан, одоо хаана байгаа вэ? -1990-ээд оны эхээр Оросын цэрэг Германаас гарах үед "Хувьсгалт Монгол" танкийн бригад тэнд байж байгаад Украинд шилжин ирээд татан буугдсан юм. Тэр тухай цэргийн атташе, хурандаа Д.Доржготов БХЯ-ны сайдад танилцуулснаар сайд Ш.Жадамбаа ОХУ-ын БХЯ-нд захидал бичиж, улмаар уул бригадын алдрыг сэргээх асуудал сөхөн тавигдсан. Ингээд их ялалтын 50 жилийн ойн баярын өмнө ОХУ-ын БХЯ-ны сайдын тушаалаар Мосвагийн цэргийн тойргийн Владимирт байрладаг сургуулийн танкийн 9 дүгээр хороог Д.Сүхбаатарын нэрэмжит хороо болгосон юм. Энэ шийдвэр гарсны дараа би очиж тус хороонд алдрын 8 одонт тугийг байрлуулж, Д.Сүхбаатарын нэрэмжит танхим байгуулан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа нарыг тус хороонд зочлох айлчлалыг зохион байгуулсан. Мөн ОХУ-д зохиогдсон соёлын өдрүүд, Ахмадын чуулгын тоглолтыг тэнд хийлгэн төвөөс ирсэн зочид гийчдийг нэрэмжит хороондоо зочлуулдаг байв. Харин "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийн талаар багагүй хөөцөлдсөн ч бүтээгүй юм. Энэ нь тус эскадрилийг харьяалж байсан хороо Берлин хотын ойролцоо байрлаж байгаад 1990-ээд онд буцаж ирээд татан буугдсан. Танай нэрэмжит салбар Алс дорнодын нисэх дивизэд очсон байх магадлалтай гэсний дагуу хэдэн удаа холбогдох газарт нь захидал бичсэн ч тодорхой хариу ирүүлээгүй. -Армийн албаа дуусгаад та төр, засгийн өндөр албан тушаалд олон жил ажиллалаа. Таныг армийнхаа нэр алдрыг өргөж, иргэний байгууллагад нэрийн хуудас болж явдаг гэж цэргийнхэн ярьдаг. Одоо энэ талаар ярилцвал манай уншигчдад сонирхолтой байх болов уу? -Ер нь тэгээд 1990-ээд оноос зах зээлд шилжиж, хэн хүнгүй л амь амьдралаа бодож байсан цаг л даа. 1997 онд би халагдах хүсэлт гаргасан. Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав таныг халахгүй гээд хоёр ч албан тушаал санал болгоход би татгалзсан. Халагдаад 2 хоногийн дараа Гадаад харилцааны сайд, ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаал гарч ЭСЯ-ндаа хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хариуцсан атташегаар, 2000-2004 онд 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажилласан. Дипломат томилолт 3 жил байдаг боловч намайг 11 жил энэ хүндтэй алба хаших боломжийг хариуцсан яам, хамт олон маань олгосон. Энэ хугацаанд таван Элчин сайд, мөн таван Хууль зүйн сайдтай хамтран ажилласан. Хууль зүйн салбар бол хэцүү л гэж хэлнэ, өмнөх ажлаасаа бараг арав дахин илүү ажил нэмэгдсэн гэж хэлж болно. Хоёр орны хамтын ажиллагаа бараг 7-8 жил зогссон, тэгээд хариуцаж байгаа яам маань бараг 10-аад агентлагтай гээд бодоход ямархуу ачаалалтай байсан нь ойлгомжтой. Би ажиллах хугацаандаа хоёр талын сайдын хэмжээний айлчлалыг 6, орлогч сайд, агентлагийн хэмжээний айлчлал 20 шахам, гэрээ хэлэлцээр, протокол мөн л 20 гаруйг зуруулж, 130 гаруй хүн ОХУ-ын зардлаар суралцаж, 300 гаруй хүмүүс мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Энэ үед манай Батлан хамгаалахынхан миний хүч бололцоог ашигласан бол боломж их байсан. Би зарим нэг санал тавьж хэлж байсан ч нэг их анхаарал тавиагүй. -Та Хууль зүйн сайдын зөвлөхөөр олон жил ажилласан, энэ талаар тодруулж хэлбэл? -Би энэ салбарын гадаад харилцааг 1997 оноос хойш мэдэх болохоор нэг их түүртэлгүй ажлаа эхэлсэн. Нөгөөтэйгүүр хамтарч ажиллаж байсан сайд нар үнэхээр салбартаа танигдсан, ажлаа бүрэн төгс мэддэг хүмүүс байсан болохоор хүндрэл бэрхшээл бага байлаа. Зөвлөхийн ажил гэж оролцохгүй юм байхгүй, гэсэн атлаа ямар нэг асуудал гарахад хариуцлага хүлээнэ гэж байхгүй, яагаад гэвэл гарын үсэг зурж, тамга дардаггүй л байхгүй юу. Би таван ч сайдын зөвлөхөөр ажилласан, түүхэнд дахин давтагдахгүй байх аа. Томилогдсон сайд нар зөвлөх, туслах, жолоочоо л дагуулж ирдэг. Сайд нар маань яагаад ч юм зөвлөхгүй ирээд л намайг хамтарч ажиллах санал тавьдаг байлаа. Анх Ц.Нямдорж сайд зөвлөхөөрөө ажиллахыг санал болгосон. Хамтарч ажиллахад түшигтэй, баргийн юманд түүртээд байхгүй, хэлсэн ярьснаа биелүүлдэг хүн л дээ. Хамгийн удаан хамт ажилласан Хууль зүйн сайд бол Д.Одбаяр. Залуу хүн мөртлөө мөн ч зангарагтай загнана даа. Ямар ч үед шийдвэр гаргахад юмыг голоор нь олоод, тэгсэн атлаа хүмүүсийн санаа бодолд нийцүүлээд гаргана шүү. Манай армийнхан намайг ХЗДХ-ийн сайдын зөвлөх гэхээр эхэн үедээ гайхдаг байсан гэсэн, аргагүй биз. Сэтгэн бодох чадвар, орчны нөлөө тун явцуухан, хүрээ жижигхэн товчхондоо "мэдлээ, гүйцэтгэе" гэсэн хүрээнээс нэг их халиад байдаггүй хүмүүсийн л яриа болов уу. Харин иймэрхүү явган яриа намайг бүр ч хурцалж, хүний дор орохгүй явах, сурч мэдэхийн төлөө зоригжуулж өгдөг байлаа. Хүмүүс гайхаж магадгүй, төрөө төлөөлөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч мөн ДХЯ, ХЗЯ, ОБЯ-ны сайдууд, бусад төрийн томоохон агентлагийн удирдлага, Турк, Энэтхэг, Египет, Солонгос, Украин, Киргиз, Узбекстан зэрэг орны хууль, хүчний байгууллагын дарга нар, АНУ-ын сенат, конгересийн гишүүдтэй ширээний ард сууж, шийдвэр гаргах түвшинд ярилцаж, домогт "Пик", "АК" бууны эцэг Калашников, армийн генерал Куликов, Рохлин, Сальников, алдарт В.Жириновский нартай хундага тулгаж явлаа. -Та бас Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр нэлээд хэдэн жил ажиллалаа, чухам ямар ажил үүрэг гүйцэтгэдэг албан тушаал вэ? -Монгол Улсын түүхэнд хувьсгалын жилүүдэд баруун, зүүн хязгаарыг тохинуулах сайд гэж байсан даа, тэгвэл улсын маань хөгжлийн 90 шахам жилд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж анх удаа шинэ албан тушаал бий болсон. "Бид хэд хэдэн хүн сонгосон ч төдийлэн санаанд хүрэхгүй байна, танд л итгэж байна" гэж Ерөнхий сайд С.Баяр санал болгосны дагуу би явсан. Замын-Үүд бүс нутаг бол яах аргагүй Монгол төдийгүй олон улсын анхаарал татсан газар, үүрэг маань тэнд ажиллаж буй төрийн босоо удирдлагатай хил хяналтын болоод орон нутаг, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг нэгдсэн удирдлага төлөвлөлтөд оруулах, аливаа тулгамдсан асуудлыг газар дээр нь зохицуулан Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрхтэйгээр, ЗГХЭГ-ын дэд даргын статустай, Ерөнхий сайдад шууд захирагдах эрх, зэрэгтэйгээр томилогдсон. Намайг очих үед улсын хил урт, богино хугацаагаар, бүр зарим үед 7 хоног хаагдаж, ачаатай машин вагонд ачуулахын тулд 30-40 хоног саатдаг байсан. Ажиллах хугацаандаа улсын хилийг нэг ч цаг хаалгаж саатуулаагүйгээр үл барам ачаатай машин их удахдаа л вагоны саатлаас хамаарч 3-7 хоног хүлээгдэх болсон. Хил хяналтын байгууллагууд болон хөрш орны хамтын ажиллагаанд ахиц гарч, БНХАУ-ын тусламжаар Замын-Үүдэд нэг тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулалт хийлгэсэн. Тухайн үед Замын-Үүдэд байдал хүнд байсныг хүмүүс мэднэ, анх "гал унтраах" гэж яваад галаа ч унтраасан, улмаар гал алдуулахгүй байж байгаад л ирлээ. Хэрэв би муу ажиллавал энэ нэг армийн хурандаа л гэж муулна биз дээ, иймд би ажил сайжруулахын төлөө л армиас олгосон хүмүүжлээрээ зүтгэхээс өөр аргагүй. Бүс нутгийн хөгжлийн суурь нэгэнт тавигдсан учир мөн л өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг Ерөнхий сайд хүлээн авч цаашид зөвлөхөөрөө ажиллуулах санал тавьсан тул хүчин зүтгэж явна. -Та бол хуучин цагийн шилдэг хурандаа, таны үе тэнгийнхэн бараг л тэтгэвэр чөлөөндөө гарсан. Тиймээс ахмадуудынхаа талаар хэлэх үг байгаа байх? -БХЯ-ны ахмадын байгууллага чухам ямар түвшинд ажилладгийг мэдэхгүй, хааяа нэг танил найз нөхөдтэйгээ тааралдахад гундуухан л явах юм. Тэдний төлөө үг дуугарч, санал бодлыг нь сонсч, жаргал зовлонг нь хуваалцах байгууллага бол яах аргагүй ахмадын байгууллага байх ёстой. Тэгээд ч тодорхой хугацааны дараа хэн ч байлаа гэсэн ахмадын эгнээнд л орно шүү дээ. Иймд албан тушаалтнууд болж өгвөл чадаж байгаа үедээ ахмадуудаа анхаарах, дэмжиж, туслах талаар тогтоол шийдвэрт тусгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Тэд чинь залуудаа одоогийн залуучуудаас ч илүү, ёстой гал дөл шиг нэгэн үзүүрт сэтгэлээр улс эх орныхоо төлөө унтах нойр, идэх хоолоо хасаад зүтгэж байсан улс. Даан ч тэд тэтгэвэрт гараад гундаж зутрана гэж бодоогүй, бүх юмыг сайн сайхнаар төсөөлж, тухайн үедээ тушаал биелүүлж, яв гэсэн газар нь явж, хий гэснийг нь хийж, ажил алба нь бүтэж байвал сэтгэл хангалуун, хувийнхаа амь амьдралыг гаргуунд нь хаячихсан хүмүүс шүү дээ. Насаараа армид алба хашсан, цэрэг дагаж, хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан хүмүүсийг бусад энгийн байгууллагынхантай зүйрлэхийн аргагүй, маш хүнд нөхцөлд ажилладгийг армийн амьдралыг мэддэг хүн л ойлгоно. Яагаад тэдний орон сууцны нөхцлийг сайжруулж болохгүй гэж, бүр хуваарьт оруулж 3 байрнаас нэгийг нь олгох, тэтгэвэрт гарсан нь л буруу биш юм бол шагнал урамшил, нийгмийн бүхий л халамжийг адилхан эдлэх хэрэгтэй бус уу. Жилдээ ядаж ганц удаа 7 хоногоор төрөөс төлбөр тооцоог нь даагаад амрааж болно биз дээ. Энэ бүх халамж чинь эргээд одоо алба хашиж байгаа та нарт очих төдийгүй дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залуучуудад ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлнэ. -Таны найз нөхөд, мөн шавь нар чинь ч сайн сайхан явна, тэднийхээ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Надтай хамт суралцаж, ажиллаж байсан, санаа сэтгэлд ямагт дурсагдаж, байнга холбоотой явдаг олон сайхан хүмүүс байна. Тухайлбал, Ерөнхий сургууль, академийн анд О.Дашдорж, Б.Шагдар, Г.Баатар, Ж.Гантөмөр, Б.Ганбат, П.Базарсүрэн, Д.Базарсад, миний удирдлагад байсан болон шавь нараас минь УИХ-ын гишүүн 6-7 хүн, яамдын сайд, агентлагийн дарга 10 гаруй, эрдэмтэн 20 шахам, генерал цолтон 10 төрлөө. Шавь нараас минь Батлан хамгаалахын гурван ч сайд Ш.Түвдэндорж, М.Сономпил, Ж.Энхбаяр нар, мөн сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллагуудтай ойр дотно ажилласнаас цагдаа хүчний байгууллагын ихэнх дарга нар, 10 хол давсан эрдэмтэн төрөн гарсан. Олон жил зан зангаа авалцаж багш, шавь ч болж, бас найзалж нөхөрлөж яваа У.Хүрэлсүх, Ц.Тогоо, Г.Мягмаржав, Л.Төмөрбат, Н.Чулуунхүү Д.Мягмар, Н.Жалбажав, Р.Болдбаатар, С.Баясгалан, Ө.Хишигсүх, Л.Энхбаяр, Д.Баярхүү, Д.Цэдэндамба, Я.Чойжамц, Жү.Энхбаяр, Л.Даваахүү, Б.Батсайхан, Ц.Сумъяа, 3. Болдбаатар, Төмөрбаатар, Цагаанхүү, Цацрал, Энхтөр гээд нэр тоочвол цааш үргэлжлэх нь байна. -Ажил албаныхаа зэрэгцээ Та төр, олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцож, хэд хэдэн төрийн бус байгууллагыг ч удирдаж байна. Энэ тухай сонирхож болох уу? -"Терроризмын эсрэг Монголын холбоо" гэж олон улсын байгууллагын гишүүн төрийн бус байгууллага болон Аюулгүй байдал хамгаалалтын академийн Ерөнхийлөгч, мөн Алтай нутгийн сэхээтнүүдийн байгуулсан "Алтайн оюуны хөгжил" ассоциацын тэргүүн, Монголын биллярдын холбооны дэд тэргүүний гэсэн хэд хэдэн сонгуульт ажлыг хүлээдэг. Энэ бүхнээс "Терроризмын эсрэг Монголын холбоо"-ныхоо ажилд илүү анхаарал тавьдаг. Энэ холбоо дэлхийн 40 гаруй оронд бүртгэлтэй. -Өнөөгийн Батлан хамгаалах салбарын талаар Та ямар бодолтой яадаг вэ? -Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үндсэн үүрэг бол эх орноо гадны аливаа халдлага, түрэмгийллээс хамгаалах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлэхэд хэзээд бэлэн байдалд байж шаардлага гарсан үед минут, секундтэй уралдан ажиллана. Өнөөгийн бодит байдалд Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах хүчиндяаж үүрэг гүйцэтгэснээр биш Үндсэн хуулийнхаа хүрээнд улс эх орныхоо төлөө үүргээ хэрхэн биелүүлж байгаагаар ард түмэн үнэлж дүгнэнэ. Иймд шаардлага гараад дуудлага өгөх үед бие бүрэлдэхүүн нь бэлэн, ирээд үүрэг гүйцэтгэхэд зэвсэг техник нь бэлэн, ирсэн хойноо зэвсэг техникээ хүн нь ажиллуулж үүрэг гүйцэтгэх чадвартай байгаасай л гэж хэлэх байна. Товчхондоо өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлаас харахад "Чадварлаг, цомхон, маневарлаг, цагулирлын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай бие бүрэдэхүүнтэй, шинэчлэгдсэн зэвсэглэлтэй "Зэвсэгт хүчин" байхыг төсөөлж хэлэх байна. Ер нь тэгээд Энхийг дэмжих ажиллагаанд оролцоно гэдэг чинь улс орны нэр төрийн хэрэг биз дээ. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техник зэвсэглэл, сайн сургагдаж мэргэжсэн цэрэг дайчдаас гадна, офицер, даргалах бүрэлдэхүүний чанар чансаа юу юунаас чухал гэдгийг онцгойлон үзэх, энэ тал дээр БХЯ-ны шинэ удирдлага ихээхэн анхаарч байгаад би хувьдаа олзуурхаж байна. Илэн далангүй хөөрөлдсөн Танд баярлалаа. Ярилцсан цэргийн сэтгүүлч, дэд хурандаа Ц.Төрмөнх Эх сурважл: "Соёмбо" |
| Ч.Баатар: Томчуудтай ширээний ард сууж, шийдвэр гаргах түвшинд ярилцаж явлаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|