Сонгуулийн өмнөхөн....
2012-05-10Геракл баатар, Афина бурхан хоёрын тухай нэгэн домогт: ./Эзоп . Ёгт  үлгэрүүд. Орч Б.Дашёндон/ Аврага Геракл баатартай тохиолдсон нэгэн учралыг бичжээ. Тэр нь хэрүүл хараал таригчдыг томруулж болохгүй гэсэн утгатай ажгуу.
Шинээр сонгогдсон та нартаа энэ үлгэрийг би уншуулах юм сан гэж бодлоо. Барууны зарим орнуудын улс төрийн тоглолтонд яг энэ үлгэрийн жишээгээр өөрөө өчүүхэн жижиг амьтан мөртлөө бас томорч болдог тухай номлол байдаг гэнэ. Ухааны бяд муутай ч, атаархлын мананд живэгсэд, том санаархал тээж, сул мөнгө зүүдлэн, эрүүл ухаанаа гээж, энэ мэт үлгэрийн баатар болох хэмээн, мэргэд цэцэдтэй мэтгэлцэж, зэрлэг балмад авирлан, баатар болон харагдах гэж балгаа тарьдаг гэнэ. Учир мэддэг хүнд тэр нь, өвс далайсан гүрвэл мэт харагдав ч, ухаж мэдэхгүй олонд эрэлхэг зоригтон мэт дүрслэгдэн, хор уршгийг нь мэдэртлээ л, хосгүй дайчин болгон алдаршуулдаг ажгуу. Үг ажил нь зөрдөг, үйл хэрэг нь зөрчилддөг, үнэн санаа нь нууцламал,энэ мэт үйлийн үртнүүд та нарын дунд ороод ирсэн байх вий дээ хэмээн зүрх сэтгэлээ чилээж, бодол санаагаа ивлүүлж үүнийг мутарлаж байна..
Доорхи нэг бэсрэгхэн нийтлэлийг 2008 оны 07-р сард төвийн нэг сонины дугаарт би гаргасанаа эргэн дурслаа. Тэр үед сонгогдсон түшээддээ хандан бичиж байсан юм. Харин өнөөдар эргэн харж суух нь ээ нь үүнийгээ түмэн олондоо дахин нэг хүргэж дурсмаар санагдлаа. Сонгууль ч хаяанд ирчихлээ,сонгогдсон түшээд маань ч халагдах,солигдох болчихлоо.
“ШИНЭЭР СОНГОГДСОН УИХ –ЫН ЭРХЭМ ГИШҮҮДДЭЭ.
Түмний итгэл хүлээж, төрийн их суудалд заларсан эрхэм гишүүд та нарынхаа түмэн амагланг эрж, буман үйлийг дайж, бага алдаж, их хожиж, бат тогтуун сууж, булт олноо жаргаах бузгай сайн үйлс бүтээх болтугай хэмээн алд цагаан хадгаар сэтгэлийн өчил болгож, алтан номын үсгээр зүрхний үгээ зөөж дорд мэхийн учирлав.
Учирал болгоныг ухаж, ухаан бгдийг нэгжиж, олсон шийдэл бүрээ олон түмэнд тунхаглахаасаа өмнө, дахин дахин хянаж, даамай сайн шийдэж, зүү орох зайгүй, зүйдэл оруулах нөхөөсгүй, шуналын хар хоргүй, шударга сайн хууль гаргаж, иргэд бидэндээ үйлчлэх, эрхэм түшээд болох болтугай хэмээн ерөөе. Томьёо хэрэглэхгүй ухаж ойлгодог, тоо бодохгүй дагаж мөрддөг, хүчтэйг нь илүү хардаггүй, хөрөнгөгүйд нь илүү үйлчилдэггүй олон сайн үйлсийн эзэд болж, он цагийг эзэлсэн эрхэм сайн түшээд хэмээн нэрлэгдэх болтугай.
Геракл баатар, Афина бурхан хоёрын тухай нэгэн домогт: ./Эзоп . Ёгт үлгэрүүд. Орч Б.Дашёндон/ Аврага Геракл баатартай тохиолдсон нэгэн учралыг бичжээ. Тэр нь хэрүүл хараал таригчдыг томруулж болохгүй гэсэн утгатай ажгуу. Шинээр сонгогдсон та нартаа энэ үлгэрийг би уншуулах юм сан гэж бодлоо. Барууны зарим орнуудын улс төрийн тоглолтонд яг энэ үлгэрийн жишээгээр өөрөө өчүүхэн жижиг амьтан мөртлөө бас томорч болдог тухай номлол байдаг гэнэ. Ухааны бяд муутай ч, атаархлын мананд живэгсэд, том санаархал тээж, сул мөнгө зүүдлэн, эрүүл ухаанаа гээж, энэ мэт үлгэрийн баатар болох хэмээн, мэргэд цэцэдтэй мэтгэлцэж, зэрлэг балмад авирлан, баатар болон харагдах гэж балгаа тарьдаг гэнэ. Учир мэддэг хүнд тэр нь, өвс далайсан гүрвэл мэт харагдав ч, ухаж мэдэхгүй олонд эрэлхэг зоригтон мэт дүрслэгдэн, хор уршгийг нь мэдэртлээ л, хосгүй дайчин болгон алдаршуулдаг ажгуу. Үг ажил нь зөрдөг, үйл хэрэг нь зөрчилддөг, үнэн санаа нь нууцламал,энэ мэт үйлийн үртнүүд та нарын дунд ороод ирсэн байх вий дээ хэмээн зүрх сэтгэлээ чилээж, бодол санаагаа ивлүүлж үүнийг мутарлаж байна..
Эрхэм түшээд минь энэ мэтчилэн хэлж захих юм бишгүйдээ байвч, унших судлах юм чинь уул шиг их, уулзаж ярилцах ухаантнууд ой тайга шиг ариван, хийх бүтээх цаг чинь хэмжээтэй, хэлэх ярих үг чинь хязгаартай болохоор эрдэм ухааны хүдрийг тунгааж, эрдэнэс баялгын дээдийг түүж, улсынхаа түүхийг ядуу гэж гололгүй, ухаант дээдсээ мулгуу гэж гоочилолгүй, шинийг хуучинтайгаа зүйж, өнөөг маргааштайгаа сүлж, санаа цайлган түмнээ сэтгэл амар байлган, нөхөөстэй хувцасыг нь бүтэн болгож, нөмөрлөх оромжийг нь бүлээн болгож, хоргүй хоолоор түнхэлцгийг нь дүүргэж, холч ухаанаар оюуныг нь тэлж, амьдралаа өөрөө авч явах ухааныг өгч, алаг үрсдээ санаа зовохгүй итгэлийг хайрлаж, холын хүний ховсоргон үгээр бус, хорвоогийн түмэн явдлын зөвийг нь дагаж, төр улсаа жолоодож, түмэн олныхоо асрамжлаарай.
Хэзээ хэн байгаад хэнтэй нөхөрлөөд юу хийсэн бүгдийг чинь харж тоолж, хэнд нь итгэж болох бас хэнтэй нь хариуцлага тооцох шаардлагатайг үг бүрээр чинь дэнслэж, үйл бүрээр чинь шинжиж, ноорхой дээлтэй хэдүйч номтой мэргэд шигээ гэгээлэг, цоорхой оромжтой боловч цовоо цолгин миний ард түмэн, цаг нь ирэхэд хариуцлага тооцож чаддаг, цаадах наадахыг ялгаж салгаж ойлгодог, энэ чанараараа мянганий түүхийг туулж ирсэн, хүн чанар мөн төрхөөрөө эзэн Чингисын удам болж алдаршсан хийморлог ард түмэн юм шүү бүү басамжлаарай. Уурсаж догширвол хэнийг ч болгож тавьж чаддаг хирнээ, ухаан нь уужим сэтгэл нь цайлган юм шүү бүү доромжлоорой. Нэгэнт хийсэн сонголтыг нь буруутгаж, нэргүй гүтгэлэг цацаад, “зөв “ болгох гэж зөрүүдлээд, зөөлчилж тэднийг муутгах гээд байвал чинь, давруу санаархалд чинь хариу өгч, дахиж нэг ч санал өгөлгүй байж, араас чинь түлхээд байгаа эзэдтэй чинь, атлантын далайд цацаж орхих бий болгоомжтой байцгаа. Жүжигчин хүн тайзан дээрээ байж,” зөнч мэргэд” хийддээ тухлаж, хүчит бөхчүүд дэвжээндээ барилдаж, хөрөнгө мөнгөтнүүд бизнесээ хийж, сайн хуульчид эдийн засаглаачид нь хуулиа хийж, сайтар мэргэшсэн хэсэг нь төрөө түшиж, ухааны засаглалаар улсаа удирдаж, ургын ёсоор эвээ бөхлөж, маш гайхамшигт шинэ үеэ цогцлоож, мандан бадарсан төр улсаа түвштгэж, монгол гэдэг нэрээ хир буртгаар үл халтартуулж, мөнхийн сайхан эх ороноо хайрлаж хамгаалж хөгжүүлцгээе.
Суунаглан цэнхэртэх уул ус нь, сувдран зэрэглээтэх уужим тал нь хэний ч хүүг ялгалгүй өврөө нээж, хэдэн ч үеэр баршгүй үүцээ нээж, гагцхүү монголчууд бидэндээ зориулагдсан, гайхамшигтай сайхан цаг үе өнөөдөр иржээ. Иргэн бүрд адилхан оногдох их хишгийг бие биенээсээ булаалдаж, битүү дотроо зодолдож, холын хүний доог болж, ойрын хүний идэш болохын хэрэггүй. Нам эвсэл үзэл бодлоороо ялгаварлалгүй,нас сүүдэр цол гуншингаараа түрэлгүй, сэм хуйвалдан бие биентэйгээ өрсөлдөлгүй, ил тодоор нээлттэй хэлэлцэн, эв эеэр өөр хоорондоо эвлэлдэн, зөв аргаа олж, чин шурагаар хувааж, хэн нэгнээ гомдоолгүй, хэрүүл уруул өдөлцөлгүй, гагцхүү улсаа хөгжүүлэх, гавьяатай үйлсийг бүтээх буй за хэмээн өвгөн би бээр үнэн сэтгэлээсээ үгээ өргөж, сэтгэлээ дэвсэж, хөхрөгч тэнгэртээ мөргөж, хүүхэдүүд та нартаа гагцхүү сайныг ерөөж байна. Олон цөөн болж сонгогдох нь хамаагүй, орчлон хорвоод чинь ойчиж босч л явдаг юм. Ялчихлаа гээд нэг хэсэг нь цээжээ хөөргөх хэрэггүй, ямартай ч ачааны хүнд нь ирсэн шүү гэж бодоорой, уначихлаа гэж нэг хэсэг нь урвайхын хэрэггүй, уужуу тайвуу байж учир шалтгаанаа тодорхойлцгоо. Сонголт хийсэн түмэн чинь л харин ямарч буруугүй, солио туссан хүн л тэднийг буруутгана байх. Хэлсэн ярьсан амалсан бүгдээ, хийсэн хэрэгжүүлсэн авсан арга хэмжээ бүрээ эрэгцүүл, тэнд л та нарын алдаа байж таараа, тэрнээсээ л яаж ангижрахаа бодцогоо. Өдөр шөнө ээлжилдэг хорвоо, өнөөдөр та нар ойчсон бол маргааш нь босч л таараа, гагцхүү зөв замаа тодорхойлж, гарц гармаа олж харах нь чухал. Бурууд зэмлэл өгч, зөвд урам шагнаж, түмний үйлсээс шантрагчдад өврөө нээлгүй, төрийн хэргээс хазайгчдад үүдээ тосолгүй, хулгай худлыг цээрлэн, хууль журмаа сахиж яввал нэр цэвэршиж, хэрэг ажил бүтэхийн нягууртай ажаам.
Арав хорин жил ардчилал ярилаа гэж хошигруулах хэрэггүй. Энэ цаг үед хүмүүжсэн энхрий бяцхан үрс маань хүн зодох алах, хөрөнгө мөнгө галдах, шатаахдаа гарамгай сайн боловсорч байгааг гайгүй сайн харлаа ах нь.Ардчиллын үр шим нь ийм байдаг гэж би бодохгүй байна. Харин та нарын яриад байгаа ардчилал чинь ийм замруу хөтлөөд байгаа юм биш байгаа хэмээн халаглах боллоо. Ийм юмыг нүдэндээ битгий хэл зүүдэндээ тэрлээгүй, холын орны юм хэмээн хойш тавьдаг байснаа өнгөрсөн өдрүүдэд эргэж санаад, үг гацаж, өр өвдөж, даанч яавдаа хэмээн дотроо уйлж, дороосоо шатаж байна. Зарим нэг нь харин уучлал гуйх болов уу гэтэл бүр дахин тэмцэх, дайн дажин бологчих санаатай хэрүүл өдөж, хэн нэгнээс өө эрж, ганц нэг суудал алдсаныхаа төлөө галзуурах нь холгүй дөвчигнөх ажаам. Энэ их уур хилэнгээ эрүүл ухаан болгоод ядарсан зүдэрсэн олондоо дэмтэй юм хийхээр урайлан дууддаг болоосой, урьдынхаа түүхийг санадаг болоосой хэмээн хариугүй хашгирмаар боловч дуу хүрэхгүй ажаам, хамаг олноо дуудмаар санагдавч хүч үл хүрнэм. Өөд нь хаясан чулуу өөрийнхөө толгой дээр нь унадаг юм шүү, буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг юм шүү. Уур хилэнг зөнд нь тавилгүй сэтгэлийн жолоо барьж, улс орныхоо төлөө итгэл дааж явцгаа. Гагцхүү дахиж ийм юм бүү гараасай, далим гаргаж бүү өдөөгэйсэй, өнгөрсөн хэрэг явдлыг өдөөн турхирагчдыг төрийн төмөр нүүрээр цээрлэн шийтгэж түмэн олондоо сургамж болгоосой хэмээн бурхандаа залбирч, эрхэм гишүүддээ хүлцэл өчиж байна. Үг олдож үхэр холдлоо. Үгээ үүгээр төгсгөе дээ.”
Утаа тортогтой, уур хилэнтэй өнгөрсөн сонгуулиар гэгээн төрийн минь зөөөлөн сэнтийд заларсан эрхэм дүү нар маань эрхбиш дөрвөн жилийг ардаа орхин сонгогч бидэндээ үйлээ шүүлгэж , үгээ дуулгах цаг нь ирэв бололтой. Өмнө сонгогдсон дүү нарынхаа хэн нь хэн болохыг үйл явдлаас нь харж үг дуугармаар ч бидэнд санагдах юм. Зарим нэгээс нь дурьдахад: Эхийнхээ цагаан сүүг хөхөж өссөн ачит үр шиг нь эрдэм оюунаас нь ховдоглон залгилж,эрхбиш хуулийн мэргэжил эзэмшсэн гэх нэг нь элбэрэлт багшыгаа тэнэг мангараар нь дуудан үр могой адил загнан үнэн мөнөний шүүхээр орон хулсан бэрээгээр бус хуулийн заалтаар буруутан болон баалуулахыг нь харлаа. Тэгээд ч зогсохгүй ахмад настай архаг хуульчидтайгаа үг сөрөн, нохой гахайдаа хүрэн дуудалцаж, хөгшин бидний чихийг халууцуулан, хүүхэд багачуудын тоглоом наадам болов доо.Үүнээс үүдэн өөрөө хүмүүжээгүй хүн төр түших нь өрөөсгөл юмуу даа хэмээн бодов. Өөр нэг эрхэм өргөст торны цаанаас ярьж байгаа мэт хүн бүрлүү дайрч, хэн түүнтэй үг сөрсөн бүхнийг хэлэх хэлэхгүйгээр доромжилж, ална хядна гэхчлэн айлган хүчирхийлэх ажгуу. Хурлын шийдвэр хамтынх байдаг гэдгийг ах нь бас андуураагүй боловч зарим нэг нь дөнгөж хууль нь батлагдмагц би –би л үүнийг хйичихлээ хэмээн түмэн олонд үгээ дуулгах гэж түргэний машин адил яаран давхилдаж, телевизийн дэгэц эзлэн уухилцгаах юм. Нэг тогооноос хооллож, нэн их дотно байсан нөхөд сонгууль дөхөөд ирэв үү үгүй юу өрх тусгаарлан, үүд хаалгаа түгжин, буруу бүхнийг тэд л хийсэн бусармаг бүхнийг тэдэнтэй л ярь хэмээн өөрсдөө өөгүй нэгэн болж өргөн олонд хайрьтай дуртайгаа улиглан хамилон адил хувирч өөрчлөгдөх нь хажуугаас нь хараад гайхмаар сонин, ханилгаа муутай нөхөд юм даа хэмээн үтэр түргэн холдмоор харагдах юм.
Ухаантнууд нь төрөө барьдаг хэмээн урьд эртний суутнууд улиглаж захисаныг ах нь энд тэндээс уншсан боловч авьяастнууд төрд ихэд дурлах болсоныг өмнөх сонгуулиар хараад хуурчид нь туулиа хайлж, дуучид нь хурлаа баясгаж, хүчтэнүүд нь завсарлагааг нь чимэн ноцолдож, хөгжилтэй сайхан байх болов уу даа хэмээн хөнгөхөн зуур бодоод хүн зонд хэлээгүй юм. Гэтэл та нарын мөрөөр энэ жилээс эхлэн эрхэм авьяастнууд төр лүү хуйлраад эрдэмтэн мэргэд түц рүү маршлаад наадам бөхгүй, найр дуучингүй болж ард олон маань цэнгэлдэхийнхээ дэвжээг бус цэнхэр дэлэгцээ шүтэх болох нь холгүй байна шүү. Хуулиндаа ая оруулж дуулах гээгүй л юм бол,хуралдаандаа бооцоо тавьж тэмцэлдэх гээгүй л юм бол хэн юу сайн хийдэг нь түүнээ хөөж, дэглэгчийг харж гар өргөн, дэлгэц дүүрэн өрөвдөлтэй харагдах хэрэггүй л баймаар. Оюу толгой ч гэнэ үү таван толгой ч гэнэ үү их л олон толгойн тухай эрүүгээ чилтэл энэ дөрвөн жилийн турш хөөрөлдцөгөөлөө. Хэн нэг нь хил давж ирээд хоттой хонь шиг нь туугаад явчихсан юм болов уу гэтэл арай ч тийм биш бололтой. Хууль дүрмийнхээ л дагуу гэрээ хэлцэл хийгээд хуучин шинэ гэлтгүй засгийн сайд нар өгөө аваагаа тооцоод өөр хоорондоо тохиролцоод үсгээ нэгэнт зураад өрөнө дорногүй зарлачихсан юмандаа юун ч их харуусах юм бэ дээ гэмээр. Алдаатай муу наймаа хийчихсэн юм бол амаа бариад дараахаа л бодмоор, аваа өгөөгөө тохирохгүй байгаа юм бол ард олноосоо асуугаад л шийдчихмээр юм. Хэн нь зөв юу нь бурууг ах нь яаж мэдэх вээ дээ, гэвч хэлж яриад байгааг нь харвал та нар алдсан л болов уу даа.
Сонгуулийн өмнө хоёр намын тэргүүн их л найрсаг гараа атгалцан өмнө болох сонгуульд өнгө мөнгө амлахгүй шүү хэмээг өргөн түмэндээ үгээ хэлж байсныг хатуурсан хэдүй ч хоёр дэлдгэрээрээ сонсч, хараа минь муудсан ч хоёр цийлгэрээрээ харж овоо шүү дээ хэмээн онгирч сууж билээ. Гэтэл нэг нь гарч ирээд л “сая” хэмээн заралтал нөгөө нь араас нь бас хагасыг нэмээд л мөнгөний амлалт давалгаалж эхлэхийг мөн чиг гайхан харж билээ. Яахав дээ улс орон маань хөлжөөд ухаант хүүхэдүүд маань биднээ бодоод хэд гуравыг илүүчлэх гэсэн юм болов уудаа гэж өнөөгийнх шиг болно гэж өчүүхэн ч эргэлзэлгүй өвгөн ах нь баярлаж билээ. Харин одоо эхлэж амласан нь зөвдөөд илүү амласан нь буруудаад байхгүй мөнгөний төлөө баргар цариалж бадар барих нь холгүй яваа юм уу даа. За яахав дээ хүүхэдүүд минь бид болно доо. Дахиж л амлахгүй гэж хаширсан бол барав. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Гэнэтхэн нэг чинь дэлхийг амлаад ч босоод ирж магад. Ёр нь зарим нь төр лүү тэмүүлэхээрээ ухаанаа гээчихдаг бололтой. Ертөнц гэдэг чинь уужим шүү дээ дүү нар минь, ганцхан амьдрал тэнд чинь байгааа юм бишээ, гагцхүү тэнд очоод тэнцэх эсэхээ л бодцогоох юм биш үү. Олны нүд төвлөрч тусаад, орох гарахыг чинь алдахгүй хардаг болоод ирэхээр чинь урьд нь хэнч ажигладаггүй байсан алхаа гишгээг чинь улс орон даяараа харж шүүдэг юм байна шүү дээ. Хичээж явах гэхээр бүдэрч ойччих гээд хэлж ярихаа цэнэх гэхээр юу ярихаа мартчих гээд өөрөөрөө байж чадахгүй, үйлээрээ явж болдоггүй тийм л хувь заяа тосдог юм байна шүү дээ. Ингээд ирэхээр зөв буруу чинь ялгараад, зүг чиг тань тодроод, хар цагаан чинь ил болж, хааж нуух юмгүй хамаг даяар танил болчих юм байна шүү дээ.
Хөрөнгө чинээ хүнд хэрэгтэй байлгүй яах вэ? Ялангуяа авьяас чадвар арга ухаанаараа бүтээж бий болгосон юмыг өөртөө болон үр удамдаа үлдээх, илүү юм гарвал эх орон ард түмэндээ илүүчлэхэд буруу нь юу байв гэж. Гэвч олсоноороо омойтох, олоогүйгээ хумслах,олон түмнийхээ хөрөнгөнд гар дүрэх, “олигархи-мулигархи “болох нь төр улсад төдийгүй түмэн олонд таагүй сэтгэл үлдээж, тэр байдлыг нь овжноор ашиглан, овсгоотой зарим нь өөрийгөө алагсуулан бусдыг тойруулан тор нэхэж өндөг шиг өөгүй цэвэрхэн болох гэж өндөр дуугаар “хулгайчийг бариарай” хмээн хуурмаг дүр эсгэх юм. Одоо л нэг олигархуудыг олж олон түмэнд хүрэглээдээ хэмээн нэгэн хувлэлд нийтэлснийг хараад золиг шиг элэг хатаж, золтой л нүд аньчихаагүй шүү. Хамгийн даруухан тэгээд зарчимч гэснийг нь хамаатуулж түүндээ биччихсэнийг нь хараад л тэгж хөглөхгүй юу. Тэгсэн, өөртөө муу нэгнээ түнших муна болгож,өргөн олныг төөрөлдүүлэх арга байсан юм санж ээ. За нэг иймэрхүү зүйлээр өөр хоорондоо шөргөөлцөөд өндөр төрийн минь сэнтийг хэрүүл хараалын бай болгохгүй, хэт холыг нь харж зүтгэдэг жинхэнэ түшээгээ олж сонгох, жишиг сонгууль болгох энэ хаврын сонголтонд ихэд найдаж буйгаа эрхэм дүү нартаа дуулгая гэлээ.Өөр хоорондоо эвтэй байж,өргөн дэлхийг сонордож байхгүй бол, эдийн засгийг нь алдаг, эрднэс баялгыг нь суйлдаг, харь орны зуйгуулууд хаа сайгүй явдаг болсон гэнэ шүү. Тэд хэрүүл уруул хаана байгааг алдахгүй олж, хэн түүнд хэрэгтэйг андуурахгүй мэдэж, гар хөлөө болгоод гайтуулж орхидог арга мэхтэй гэнэ.Ийм нэгнийг сонгочих вий хэмээн их л эмзэглэх юм даа. Ингэж ах нь дүү нартаа дахин хэдэн үг сануулах гэсэн юм.Ирэх сонгуульд сойгдох гэсэн нь харах завгүй бол итгэлээ өгч сонгох гэсэн нь нэг хараад авахад илүүдэх юун.
Төр түмний минь заяа өршөөх болтугай. Д. ТҮМЭНДЭМБЭРЭЛ.
|
Сонгуулийн өмнөхөн.... |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна 10:00 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна
|
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас Та бүхэндээ Ёс зүйн хороотой хамтран хүргэж байна »»
|
|
Японд солирын тун ховор үзэгдэл ажиглагджээ 20:13 Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14)
|
Сансрын биет бөөгнөрөл хэмээх олон тооны солир бараг нэгэн зэрэг харагддаг ховор үзэгдэл Лхагва гаригт (2025.08.14) »»
|
|
Цалин нэмэхгүй бол 5000 багш хөдөлмөрийн гэрээгээ ураад, жагсаалд гарахад бэлэн гэв 19:57 Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь
|
Багш нар өнөөдөр цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, Боловсролын яамны гадаа жагссан бөгөөд төлөөлөл нь »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ 13:57 Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь
|
Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь »»
|
|
Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв 13:46 Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий
|
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий »»
|
|
Цагдаагийн гардан тулаан: Спорт биш, мэргэжлийн сургалт 13:43 Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай
|
Цагдаагийн гардан тулаан бол энгийн спортын дасгал биш. Энэ нь хууль сахиулагчийн ажил үүрэгт зайлшгүй шаардлагатай »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
5 шарын нүхэн гарцад ус зайлуулах сувгийн засвар хийж эхэллээ 11:44 СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана.
|
СХД 5-р баазын уулзвар /541/ төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах сувгийн засвар 09 дүгээр сарын 03 хүртэл явагдана. »»
|
|
G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ 11:25 Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон
|
Тодруулбал, Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон »»
|
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ 11:21 Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд
|
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд »»
|
|
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр 11-67 мянган төгрөгөөр нэмэгджээ 11:20 Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд
|
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд »»
|
|
Айлын хотонд аянга бууж цөөнгүй тооны ямаа аянганд цохиулжээ 10:06 2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай
|
2025 оны 8 сарын 16-ний шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн нутаг Борогчны ухаад айлын сувай »»
|
|
Завхан аймагт гарсан 3 ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 09:56 Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал
|
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал »»
|
|
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа 09:45 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн
|
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд хатагтай Шэнь Миньжуаньтай Хууль зүй, дотоод хэргийн »»
|
|
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг дахин нүүлгэжээ 09:39 Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.
|
Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. »»
|
|
Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ 09:39 Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00
|
Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын замыг өнгөрсөн шөнө 22:00 »»
|
|
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ 18:01 Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл
|
Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл »»
|
|
Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил хийгдэж байна 17:59 Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны
|
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Чамин Алт ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны »»
|
|
Тал нутагт болзъё-1 17:58
|
|
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар) 17:52
|
|
Цар тахлын вакцинжуулалтын дараа 1000 гаруй тамирчин нас барсан гэж Стоктон мэдэгдэв 17:50 “Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын
|
“Юта Жаз”-ын домогт холбогч Жон Стоктон Дэлхийн даяар хөл хорио тогтооход хүргэсэн коронавирусийн цар тахлын »»
|
|
Соёлоор холбогдох хоёр орны залуус 17:49
|
|
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессын дахин инженежрчлэлийн ажлын явцын талаар уулзалт зохион байгуулагдлаа 15:56 Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа,
|
Монгол Улсын Засгийн газрын төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах бодлогын хүрээнд, ЗГХХГ-аас Цагдаа, »»
|
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг зарласан бөгөөд давхардсан тоогоор 60 санал ирүүлжээ 15:52 Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын
|
Х.Нямбаатар: Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, 5 хуваан зарласан бөгөөд дотоодын »»
|
|
Зургаан хүн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ 15:45 Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус
|
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус »»
|
|
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 12:37 Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй.
|
Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. »»
|
|
Ирэх сард 70 мянган иргэнийг "хар жагсаалт"-аас гаргана 12:32 Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн
|
Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн »»
|
|
Дөрвөн орны 200 гаруй тамирчин оролцсон "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг Баянгол хүүхдийн зусланд зохион байгуулж байна 12:28 Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай
|
Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан манай дүүрэг Монголын Боксын академитай »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Цагдан хорих ангид эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч нас баржээ 11:35 Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны
|
Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүгийн хэрэгт холбогдон, шалгуулж байсан 25 настай Б гэгч наймдугаар сарын 12-ны »»
|
|
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ? 11:32 Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн
|
Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна. Энэ удаа Ерөнхийлөгчийн »»
|
|
Согтуу жолооч урсгал сөрж, автобус мөргөснөөр нэг зорчигч амиа алджээ 11:29 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг,
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06 цагийн үед Чингэлтэй дүүрэг, »»
|
|
Биткоины ханш 124 мянгаас давлаа 11:28 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 »»
|
|
Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг хүргэе 11:00 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг
|
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг »»
|
|
Төв аймгийн Баянчандманьд замын хажууд эмэгтэй хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтжээ 10:59 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн
|
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн »»
|
|
“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил 10:25 Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд
|
Их дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд »»
|
|
Сурагчид ПОЛО загварын цамц өмсөхийг зөвшөөрсөн 10:21 Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт
|
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Энхтайваны гүүрний доод хэсгийн замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна 17:42 Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
|
Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. »»
|
|
Орон сууцны дундаж үнэ 14.4 хувиар өсжээ 16:55 2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар,
|
2025 оны долдугаар сард орон сууцны үнийн индекс 1.31-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар, »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 14:32 Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн »»
|
|
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 13:31 Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга
|
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга »»
|
|
Ургамлын тоосонд өртөмтгий, харшилтай хүмүүсийн анхаарах зүйлс 13:13 Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 8-15-ны хооронд Улаанбаатар орчимд лууль, шарилж »»
|
|
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ 11:01 Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан.
|
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Улаанбаатарын утгаа алдсан хурим 09:59 Хотын хурим утгаа алдаад удаж байна.
|
Хотын хурим утгаа алдаад удаж байна. »»
|
|
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо 09:15 2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед
|
2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж буй энэ үед »»
|
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ 18:53 Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
|
Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ. »»
|
|
Израилчууд орон даяар жагсжээ 13:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд »»
|
|
Трамп: Ши Жиньпин намайг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй 12:41 Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
|
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Хятад Тайвань руу халдахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. »»
|
|
Трамп: Украинд энхийг тогтоохын тулд Зеленский Крымээс татгалзах ёстой 12:39 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social сүлжээндээ, Владимир Зеленский хэрвээ Крымаас татгалзаж, Украиныг »»
|
|
Трамп, Путин нар Украины дайны талаар ямар нэгэн тохиролцоонд хүрсэнгүй 11:36 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскад хийсэн дээд »»
|
|
Макрон: Оросууд Украинд энх тайван бус, харин бууж өгөхийг санал болгож байна 11:16 Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй
|
Оросын Украинд тавьж буй энхийн санал бол жинхэнэ утгаараа “капитуляци” буюу бууж өгөхийг шаардаж буй »»
|
|
Кашмирт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ 12:20 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн Кашмир мужид хүчтэй аадар бороо гэнэт орсны »»
|
|
Трамп: Уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай байгаа 10:20 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй »»
|
|
Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу? 10:11 - Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...
|
- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг... »»
|
|
Сөүлийн эвлэрэх саналыг Умард Солонгос хүлээж авсангүй 15:25 СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан
|
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /Yonhap/. Өмнөд Солонгосын талаас саяхан тавьсан эвлэрэх саналд татгалзсан »»
|
|
Кумамотог үер нөмөрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 13:44 2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн
|
2025 оны наймдугаар сарын 12-нд Японы Кумамото хотод хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн хотын хэд хэдэн »»
|
|
Трамп Путинтэй уулзахын тулд хэдэн сар оролдсон гэнэ 13:10 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины зөрчлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Чехийн Ерөнхийлөгч Далай ламтай уулзсан учраас Хятад харилцаагаа тасална гэв 10:51 Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч
|
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч »»
|
|
Газын зурвасыг эзлэн авах төлөвлөгөөгөө Израиль батлав 10:06 Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа
|
Израиль улс Хамас бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчин Газа »»
|
|
Тэргүүн хатагтай асан Кимийг баривчилж, Өмнөд Солонгост өмнө нь тохиолдоогүй байдал үүсэв 15:36 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи-г гурван зүйл ангиар буруутган, баривчилжээ. Үүнээс өмнө түүний »»
|
|
Трамп Вашингтоны цагдаагийн байгууллагыг хяналтдаа авч, Үндэсний гвардыг нийслэлд байршуулжээ 15:33 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт 800 Үндэсний гвардын цэргийг Вашингтон хот руу илгээж, түр хугацаанд »»
|
|
Зеленский: Путин, Трамп хоёр Украины оролцоогүйгээр юу ч шийдэхгүй 11:46 Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины
|
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Аляскийн уулзалтын үеэр Украины »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|