 |
|
 |
|
Хийлч Дээгий: Би амьдралын үнэт зүйл болох өөрийнхөө нөгөө талыг олсон |
|
|
 |
|
 |
Хийлч Дээгий: Би амьдралын үнэт зүйл болох өөрийнхөө нөгөө талыг олсон
2012-07-03- Хийлч Дээгий жилийн жилд, хаврын хаварт уран бүтээлийн тоглолт хийж,  сонгодог хөгжмийн ертөнцөөр биднийг аялуулсаар үзэгчид нэгэнт хүлээдэг болчихож. Энэ жилийн тоглолт зуны дэлгэр цагт товлогдсон юм байна. Тоглолтын онцлог нь юу байх вэ?
- Долдугаар сар бидний хувьд наадам, жуулчдын сар. Энэ удаагийн тоглолтоо зун товлосон нь зөвхөн Монголдоо бус дэлхийд хандсан тоглолт хийе гэсэн санаанаас үүдэлтэй. Хөгжим бол хэлмэрчлэх шаардлагагүй урлаг. Тиймээс гадаадын жуулчид эх нутгийн маань байгалийн сайхныг бишрэхээс гадна Монголын сонгодог урлаг ийм түвшинд явж байгаа юм байна гэдгийг хараасай гэж хүсч байгаа. Энэхүү тоглолтоороо монголчууддаа барьж буй нэг том бэлэг гэвэл дэлхийн хэмжээний чансаатай хийлчдийн нэг Дилана Женсон энэ тоглолтод ирж оролцож байгаа.
П.И.Чайковскийн тэмцээнээс Америкт анх удаа мөнгөн медаль авчирч байсан энэ алдартай эмэгтэйгээр би Америкт суралцаж байхдаа хичээл заалгах завшаан тохиосон. Тоглолтоо “Чайковскийн үдэш” гэж нэрлэсэн Уран бүтээлчдийн тэр бүр халдаж тоглодоггүй, жинхэнэ хийлчдийн чансааг шалгадаг П.И.Чайковскийн хийлийн концертын 3 ангийг энэ үдэш тоглоно. Энэ утгаараа дэлхийн хэмжээний тоглолт болно гэж онцолж болно. Америкт ийм хэмжээний тоглолтыг үзэхийн тулд хэдэн сарын өмнөөс билетээ захиалан хүлээдэг. Тоглолт маань долдугаар сарын 7-ны үдэш Тусгаар тогтнолын ордонд болно. Үнэхээр гайхалтай сонгодог үдэш болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа.
- П.И.Чайковский бол яах аргагүй сонгодог урлагийн эрхэм дээд зиндаа нь. Сайхан мэдээ байна. Нөгөө талаар таныг сонгодог урлагийг масст ойртуулж, амт шимтийг нь эгэл үзэгчдэд мэдрүүлж өгсөн гавьяатай гэж би боддог. Таны эрч хүчтэй, орчин үелэг, донжтой имиж энэ үдэш тэр чанараа хадгалах болов уу. Хэт сонгодог тоглоод хүндэрчих болов уу гэсэн асуулт үзэгчдэд бас гарч ирнэ? - Хүний зүрх сэтгэлийг дамжин хэдэн мянган жилдээ амьдарсан энэ гайхамшигтай урлаг хүндрэлгүйгээр манай үзэгчдэд таалагдана гэж би найдаж байгаа. Харийн урлаг биш байгаасай гэж боддог нь миний уран бүтээлийн амин сүнс болж явдаг. Сонгодог хөгжмийг жирийн хүмүүст ойртуулах нь миний энэ мэргэжлийг сонгосон хамгийн том үүрэг гэж боддог .Би үзэгчидтэйгээ ойрхон байж, хөгжмөө тайлбарлаж тоглох дуртай. Би том байшин харуулахыг хүсэхгүй байна. Гүүр тавьж өгнө. Тэр утгаараа таны хэлдэгчлэн Дээгий имиж энэ үдэш алдагдахгүй. Энд сонгодог ч байна, хөнгөн сайхан мэдрэмж ч байна.
- Та бол ХБК-ийн бүтээгдэхүүн. Таны бага насны зургийг хараад төрсөн сэтгэгдэл гэвэл тэр л ягаан байшинд балчраасаа хүмүүжсэн хүүхдүүд дундаас тань шиг алдар хүндийн тавцанд гарч, урлагийн дэвжээнд хүчирхэг өрсөлдөж яваа нь ховор байна л даа. Дараа нь холын мөрөөдөл Америкт суралцлаа. Тэндэх он жилүүд, америк соёл таныг хувь ертөнц болоод уран бүтээлчийн хувьд маш сайн задалсан юм шиг анзаарагддаг. Та санал нийлэх үү? - Тийм шүү. Хүн задрахад бэлэн болсон үедээ л задардаг.Тэр нөхцлийг ХБК маш сайн тавьж өгсөн байдаг. Хүнийг язгуураар нь сургаж, суурийг нь гүн бат тавьж өгдөгөөрөө орос буюу академик школ гайхамшигтай л даа. Сул тал нь өөрийгөө голонгуй болгож орхидог. Хүн өөртөө чамлалттай ханддаг болгочихдог гэсэн үг л дээ. Гэтэл америк соёл яг эсрэгээрээ. Тэнд хүн өөрөө өөртөө Моцарт байхыг сургадаг, тунхагладаг. Хөгжмийг тоглохдоо чи өөрийнхөө өнгө аясыг гаргаад ирж болно, юу нь муу гэж америкчууд үздэг. Энэ хоёрын огтолцол дээр уран бүтээлчийн хувьд хүн өөрийгөө нээж, арга барилаа олж авсандаа олзуурхдаг.
- Дээгий сонгодог урлагт имижээ бүтээж, брэндээ тунхаглалаа. Хатан хаан нь боллоо. Амжилтын нууц нь юу вэ? - Би өөрийгөө хатан хаан гэж хэлмээргүй байна. Харин хийлч Дээгий гэдэг брэнддээ дуртай. Энэ бол миний бахархал. Надад ирсэн хамгийн том шагнал. Эцэг эхээс заяасан нэрийг ажил мэргэжлээрээ бий болгосон алдраар орлуулж, дуудуулж явна гэдэг хэн хүнд олдохгүй хувь заяа басхүү гайхамшигтай сэтгэлийн таашаал.
- Үнэхээр ч та бол бидний үед амьдарч буй баатар. Таныг хувь мөн чанарыг ажиглаж байхад хэт өөрийнхөөрөө, ихэмсэг бардам амьдарч, оршиж чадаж байна. Ихэнх нүүдэлчин, жижиг үндэстэнд байдаг бие биеэсээ хамааралтай, өөрийнхөөрөө бус бусдад таалагдах гэж амьдардаг зан чанар танд байдаггүй. Зөвхөн өөртөө таалагдаж, өөрийнхөөрөө амьдрах агуу чанар танд байна. - Баярлалаа. Эмэгтэй хүний амьдралд нас их чухал байдаг юм байна. Би бүсгүй хүний дэлгэрэх нас буюу гуч гарсан насан дээрээ зогсож байна. Хориод нас айж эмээх, сурч боловсрох, сонсож дуулах нэг ёсны авах нас байдаг бол гучаад нас өөрийгөө таньж мэдсэн, өөртөө эзэн байж, юу хэлэхээ, юу хүсч байгаагаа мэдэрдэг нас юм байна. Би яг л тийм насан дээрээ явна. Би дэлгэрч байна, эрч хүч мэдрэгдэж байна. Магадгүй тийм учраас таны нүдэнд тэгж харагдаж байгаа байх.
- Бальзакийн нас гээд утга зохиол хүртэл мөнхөрсөн нас л даа, үнэхээр… - Энэ насандаа олон гайхамшигтай зүйлийг бүтээх юмсан, эрч хүчээр дүүрэн амьдрахсан, бусдад тэр жаргалаасаа түгээхсэн гэж хүсдэг. Миний хөгжмөөр дамжуулан хүмүүс жаргалыг өгөх гэсэн хүслийг минь хүлээж авдаг байх аа гэж найддаг. Хамгийн чухал нь би дуртай зүйлээ өөрийнхөөрөө хийж өөрийнхөөрөө л амьдарч явна. Насны эцэст эргээд харахад харамсах зүйлгүй амьдар. Чи хоёр дахин амьдарсан мэт санагдана гэж далай багш хэлсэн байдаг шүү дээ.
- Та бол Монголын од, яах аргагүй сонирхлын бай. Тэр утгаараа таны хувийн амьдрал бусдын нүд чихэнд их содон байдаг нь нууц биш. Хэрвээ нууц биш бол хоёр дахь амьдрал, сонголтынхоо тухай манай уншигчидтай хуваалцаж болох уу? - Мэдээж олны нүдний өмнө уран бүтээл хийж яваа болохоор тодорхой хэмжээнд хүмүүсийн хараанд өртдөг л байх. Тэглээ гээд зөвхөн надад хамааралтай миний амьдралыг сонирхож байгаа хүн бүхэнд дэлгээд явах нь зохисгүй байх л даа. Миний эзэмшсэн мэргэжил эрхэмсэг сайхны бэлгэ тэмдэг болж хүмүүст хүргэх зүйлээ хүргээд явж байгаа нь л хангалттай болов уу. Намайг сонсдог хүмүүс миний амьдралыг хөгжмөөс минь илүү сонирхдог гэж би бодохгүй байна. Бусдын л адил амьдралыг үзэж туулж, жаргахдаа жаргаж, сурахдаа суралцаад л явж байна.
- Бальзакийн насан дээрээ яваа, түүнийгээ тун ч их мэдэрч буй хийлч эмэгтэйтэй хүүхэн ертөнцийн тухай ярилцмаар санагдаж байна. Эмэгтэй хүн хэн болох, амьдралд хэрхэн хандах ёстой, утга учир нь юу юм гээд олон асуулт байдаг. Та бодлоо хуваалцаач? - Эмэгтэй хүнд эрчүүдийг бодвол боломж илүү байдаг гэж би боддог. Асар олон тэр боломжуудаас авч, барьж чадсан нь амжилтад хүрдэг. Эмэгтэй хүн байгалиас заяасан гоо үзэсгэлэнтэй учраас түүнийгээ тордох нь үүрэг. Бүр нэн тэргүүний үүрэг.Нөгөөтэйгүүр эмэгтэй хүн өөрийнхөө дотоод руу өнгийж байх хэрэгтэй. Таны асууж байгаа эмэгтэй хүн байхын утга учир юу вэ гэдгийг өөрөөсөө байнга асууж байх хэрэгтэй. Эмэгтэй хүн хэрвээ сонсч л чадвал интуаци /зөн совин.сурв/ нь маш хүчтэй амьтад шүү дээ. Ийм чанар гэтэл эрчүүдэд байдаггүй. Энэ чухал чанараа хөгжүүлчихвэл эмэгтэй хүн өөртөө итгэл алдарч, эргэлзэх, бусдаас дэмжлэг хүсч, лам хараар явах ч шаардлага байхгүй. Хувь заяагаа сайн байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирчихаад явж байхад эмэгтэйчүүд бидэнд маш их баялаг бий.
- Сайхан хариулт байлаа. Санал нийлж байна. Ингэхэд залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Дээгийгийн хувьд залуу насны чимэг хэр их байдаг бол? - Эртхэн тусмаа сайн гэж нэг үг байдаг байх аа. Нэгэнт алдахгүй хүн гэж байхгүй учраас эртхэн алдаад, амсаад, ухаажчихсан нь дээр гэсэн санаа. Амьдрал хүнд дааж баршгүй ачаа үүрүүлдэггүй юм шиг санагддаг. Харин тэр ачааг яаж дааж тэнцүүлж явахыг хүн ухаанаараа залдаг. Хорь дөнгөж гарч явахад олон учрал ирдэг. Тэр бүхний дунд хүн өөрийгөө бий болгодог юм шиг санагддаг. Амьдралын минь уриа, зарчим болсон багшийн маань хэлсэн нэг үг бий. “Эмэгтэй хүн чадалтай л байх хэрэгтэй” гэж. Магадгүй миний өдий зэрэгтэй яваа нь энэ үгийг би амьдралынхаа зарчим болгосонтой холбоотой болов уу. Өөрийн бизнестэй, сургуультай, оршихуйтай болчихсон хатагтай нарыг хараад надад нэг их сайхан сэтгэгдэл төрдөг. Амьдралын аз жаргал, амт, хатуу ширүүн бүхнийг өөрийнхөөрөө туулаад, хатуужаад бас баялгаа бүтээчихсэн хатагтай нар. Тэд чадалтай байдаг. Би тийм болохыг мөрөөддөг.
- Тэгвэл эмэгтэй хүний хүч нь юундаа оршдог юм бол? - Амжилттай байхын үндэс нь ухаан, мэдрэмж. Хамгийн чухал нь бурхнаас заяасан хувь төөрөг. Энэ бүхэн нийлээд асар их хүчийг бий болгодог.
- Алдар нэр танд юу авчирсан бэ? - Алдар нэр гэдэг чин зорилго, хүсэл мөрөөдөл, дуслуулсан хөлсний үнэ цэнэ байдаг. Би хийлч гэдэг мэргэжил эзэмшихийн тулд уйгагүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ хамгийн сонин нь юу гээч. Би хөгжим тоглох дуртай болоод л өдөр шөнөгүй хийл тоглоод суусан юм биш. Нэг талдаа хүсэл сонирхол нөгөө талдаа миний талх байсан. Нэг ёсондоо миний ажил байсан гэсэн үг. Би ХБК-д алдартай хийлч болно ч гэж зорьж ороогүй. Сургуулиа төгсөөд ядаж л ажилтай болно, хоолоо олоод идчихнэ гэж бодсон. Ээж маань миний охин хийлч болоод ядахдаа л цэцэрлэгийн багш болно гэж хэлж байж билээ. Азаар миний хувь тавилан, хөдөлмөр хоёр намайг алдар нэрт хүргэсэн. Хийл хөгжим жаргал зовлон орших хорвоогийн амьдралыг мэдрэмжээр аргадах ухаан хайрлаж түүгээр дамжин ирсэн алдар хүнд хүн шиг амьдрах боломжийг надад өгсөн дөө. Энэ мэргэжил энэ хөгжим намайг хүний сайн анд нөхөд, хайр сэтгэлтэй учруулсанд би баярлаж явдаг.
- Ойрд сонсоогүй чин, үнэн үгс байна. Ийм залуу эмэгтэйгээс хайр дурлалын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хайр гэж юу вэ? Таны амьдралд юу өгдөг бол? - Хайр бол ус. П.Анужин багшаар “W” клубийнхээ нээлтэд лекц уншуулахдаа нэг л зүйлийг тогтоож авсан. Тэр нь эмэгтэй хүн 30 минут тутамд балга ус ууж байх хэрэгтэй гэж. Хайр яг л ийм зүйл. Эмэгтэй хүн эр хүнээс ер нь юу хүсдэг гээч. Хайр халамжийг л хүсдэг. Ганцхан үүнийг өгчихөд л бусад нь аяндаа болоод явчихдаг. Хайр халамж жаахан дутаад ирэхээр л эмэгтэй хүн гундаж эхэлдэг. Дотор нь зэвүүцэл, гутрал төрдөг. Бүх юм утгагүй санагддаг. Тэднийг хайрлаад л байвал чиний төлөө юуг ч хийнэ. Балга ус шиг хайраар эмэгтэй хүн амьдардагюм шүү дээ. Гэхдээ тэр усны ундаргыг эмэгтэй хүн өөрөө бий болгодог байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Ухаалаг эмэгтэйчүүдийн хамгийн чухал зарчмуудын нэг нь эрэгтэй хүнийг сайн ойлгож тэр чинээгээрээ хайрыг нь татаж чаддаг. Тэгэхээр эмэгтэй хүнээс өөрөөс нь ундаргатай байгаа биз..
- Та ер нь эр ертөнцийг хэр ойлгодог эмэгтэй вэ? - Хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхээсээ өмнө тэр бүр ойлгохоо ч мэдэхгүй, ойлгохыг ч хүсэхгүй гэх нь хаашаа юм, он жилүүдийг туулж ирсэн. Алдаагүй амьдрал гэж байдаггүй болохоор алдаа оноон дундаа л эр, эм хүмүүсийн хоорондын ертөнцийг ойлгодог болж байна. Ойлгох тусам хайрыг улам мэдэрдэг юм байна. Эр хүн гэдэг харахад эрс шулуун хатуу юм шиг хэрнээ дотроо биднээс ч илүү зөөлөн ертөнц байдаг юм шиг санагддаг. Хөвгүүдийг багаас нь л эр хүн уйлдаггүй юм гээд л өсгөдөг шүү дээ. Ядахдаа бидэн шиг уйлж дуулаад гуниг гутралаа гаргачих боломжийг тэдэнд бурхан олгосонгүй. Би эр хүнийг хайрлаж бас өөрийгөө хайрлуулж сургасан эмэгтэйчүүдээр бахархдаг. Айл бүхний амьдрал харилцан адилгүй. Гэхдээ өөрийнхөө нөхөрт тохирсон түлхүүрийг эхнэрүүд л мэддэг шүү дээ. Үүнийг нэг хэвд оруулж ойлгох боломжгүй.Эрчүүдийн хамгийн чухал зүйл болох эр хүний үндсэн оршихуй онгод хийморийг нь тэтгээд явж байхад тэд бидний төлөө амьдраад л байна. Эрэгтэй хүн навч, цэцэг биш харин түүнийг өөрөөсөө дэлгэрүүлдэг модтой зүйрлэж болохоор. Тэр мод хэзээ ч нуршгүй байх итгэлийг эрчүүдэд өгөх нь бидний үүрэг. Энэ нь эмэгтэйчүүд бидний амьдралдаа хийх том хөрөнгө оруулалт.
- Танд ямар эрчүүд таалагддаг вэ? - Үнэнээ л хэлье, уучлаарай. Надад “Би бүгдийг зохицуулна” гэдэг эрчүүд л таалагддаг.
- Цаагуураа хүчтэй эр хүнд татагддаг гэсэн үг байна? - Ер нь эрчүүд эмэгтэй хүнээс яахав ийхэв гэж асуухын оронд би чиний ар тал, бүгдийг зохицуулна гэдэг эрчүүд л таалагддаг. Эмэгтэйчүүд удирдуулах дуртай. Тэднийг хүчирхэг оршихуйгаараа удирддаг, ийм, тийм байх ёстой гэж итгэлтэй, чадалтай хэлж чаддаг, араа даадаг байх нь эр хүний мөн чанар шиг санагддаг.
- Нууц амраг, гуравдагч хүний талаарх таны бодол? - Орон зай бий болсноос үүсдэг зүйл. Хүн жаргалтай амьдрахыг хүсдэг байгалийн өгөгдөлтэй учраас хэн хэн нь бие биенээ дүүрэн байлгах хэрэгтэй болов уу.
- Таны амьдралын үнэт зүйл юу вэ? - Хамгийн түрүүнд хүн байх нь л амьдралын гол үнэт зүйл юм даа.Нэгэнт жинхэнэ утгаар нь хүн гэдгээ мэдэрсэн бол биеийнхээ нөгөө талыг олох л чухал юм даа.
- Та биеийнхээ нөгөө талыг олсон уу? - Олсон.
- Баяр хүргэе. Тантай ярилцах таатай байлаа. Нээлттэй юм шиг атлаа нээгдэж өгдөггүй, чамин цоожоор түгжчихсэн юм шиг ертөнц та байлаа. Магадгүй сонгодог урлагийн танд өгсөн хүмүүжил, танд тусдаг гялбаа биз. Ямартай ч Монголын ард түмэнд, бидний үед сонгодог урлаг хэмээх эрхэмсэг ертөнцийг ойртуулж, зүрх сэтгэл баярлуулж явдагт тань баярладаг шүү. Таны тоглолтод амжилт хүсье. - Баярлалаа. Хүн энэ ертөнцөд даалгавартай ирдэг. Даалгавраа ухамсарлачихсан яваа. Биелүүлэх гээд хичээж явна. Амьдрал сайхан юмаар илүүддэггүй. Сайхан зүйлийг улам их болгох нь миний мэргэжил юм.
time.mn
|
| Хийлч Дээгий: Би амьдралын үнэт зүйл болох өөрийнхөө нөгөө талыг олсон |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (5) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин гадаадийн хөгшчүүлдийн өвөр дамжаад тэрийгээ ичиxгуй амидралийнхаа нөгөө талийг олсон энэ тэр гээд. Унэн хэрэгтээ биеэ унэлснээс ялгаагуй шдээ. Мөнгөний төлөө л биз дээ. Гадаад өвгөнтэй сугадаад нууж бардам явж байгаа хуухнуудийг харахаар муухай харагддагий.
2012-07-03 | 15:51:16 | 203.169.49.210 | |
Зочин тийм байдалд хүргэсэн монгол эр хүн чи өөрөө буруутай
2012-07-03 | 12:00:41 | 203.91.117.4 | |
Зочин Чадаж байна, болж байна. Амжилт
2012-07-03 | 11:55:03 | 101.229.183.53 | |
Зочин Гадны харчуудын өвөр дамжсан боловсон биеэ үнэлэгч.
2012-07-03 | 11:00:25 | 202.21.106.4 | |
|
|
|
|
|

Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв 19:07 Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд
|
Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд »»
|
|
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ 18:53 Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар
|
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар »»
|
|
“Zootopia 2” хүүхэлдэйн кино түүхэн дээд амжилт тогтоожээ 17:38 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын »»
|
|
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт 1280 нэмэлт ор дэлгэжээ 17:13 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст »»
|
|
Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ 17:08 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /China Daily/. Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг »»
|
|
MXRNINGSTAR: Бидний уран бүтээлийн эрх чөлөө хэн нэгнээс хамааралгүй 14:10 Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг
|
Тоглолтын гүйцэтгэл нь Монголд нэг л танил дотно бус нэг хамтлаг анхаарал татаад удлаа. Сонсогчид нь тэднийг »»
|
|
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг дөрөвхөн удаа толилуулна 14:02 “Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол
|
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол »»
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДСАН С.ОТГОНЧУЛУУНД ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12:29 Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна.
|
Сугирын Отгончулуун нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нийтийн аж ахуйн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлсэн. Өдгөө нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 29 жил тасралтгүй ажиллаж байна. »»
|
|
Арванхоёрдугаар сарын цаг уурын урьдчилсан төлөв 10:06 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн »»
|
|
Говь, талын нутгаар салхи шуургатай байна 10:01 Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
|
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. »»
|
|
ОБЕГ | 31 хүний амь насыг авран хамгаалжээ 10:00 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Арванхоёрдугаар сарын эхний өдрийн ордны зурхай 08:45
|
|
|
Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино 06:52 Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний
|
Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Бяцхан Эйнштейн гэгддэг хүү 15 насандаа докторын зэрэг хамгаалжээ 06:23 Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн
|
Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн »»
|
|
Улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв 06:18 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн
|
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн »»
|
|
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна 14:36 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Улсын дугаар шилжүүлж зүүсэн тул 500,000 төгрөгөөр торгожээ 14:07 “Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч
|
“Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч »»
|
|
Төв цэнгэлдэх хүрээлэнд "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа болж байна 12:50 "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж эхэлжээ.
|
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж эхэлжээ. »»
|
|
Оюутолгойн асуудлаарх сонсголд оролцогчдыг бүртгэж байна 12:44 Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол »»
|
|
Богдхан уулын хишиг барилдаанд зодоглож буй бөхчүүд 12:20 Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдаан өнөөдөр /2025.11.29/ Бөхийн өргөөнд эхэллээ.
|
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдаан өнөөдөр /2025.11.29/ Бөхийн өргөөнд эхэллээ. »»
|
|
Л.Энхрийлэн Абу Даби Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ 11:22 ДАШТэмцээний хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн Абу Даби Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ.
|
ДАШТэмцээний хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн Абу Даби Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ. »»
|
|
Төв замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж эхэллээ 11:21 Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн
|
Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн »»
|
|
Чуулган: Таван жилийн үндсэн чиглэл батлах анхны хэлэлцүүлгийг хийв 19:15 УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.11.28)-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт
|
УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.11.28)-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт »»
|
|
Задгай тахиаг өдөр тутамдаа хэрэглэснээр үүсэх эрсдэлүүд 14:05 Жил ирэх тусам Монголчуудын тахианы махны хэрэглээ нэмэгдэж, импорт сүүлийн 5 жилд 2 нугарч 2024 онд 31.3 мянган тн-д хүрээд байна.
|
Жил ирэх тусам Монголчуудын тахианы махны хэрэглээ нэмэгдэж, импорт сүүлийн 5 жилд 2 нугарч 2024 онд 31.3 мянган тн-д хүрээд байна. »»
|
|
Өвлийн анхны өдөр “зуны нутаг”-т саатлаа 12:23 “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв.
|
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв. »»
|
|
Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ 09:38 МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BelTA/. Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн
|
МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BelTA/. Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн »»
|
|
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 18:00 Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор
|
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
"Титаник"-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана 16:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг »»
|
|
Судалгаа: Буйлны өвчин, шүдний цоорол харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг 16:50 Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд
|
Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд »»
|
|
Хиймэл оюун ухааныг Тайм сэтгүүлийн Оны хүнээр тодруулах уу? 16:47 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI)
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI) »»
|
|
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна 16:35 Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал,
|
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, »»
|
|
МЭДЭГДЭЛ 16:24 Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж
|
Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж »»
|
|
Японы эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглаж үүдэл эс гаргаж авна 15:53 Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл
|
Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл »»
|
|
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов 11:42 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. »»
|
|
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо 10:58 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа.
|
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа. »»
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй 11:42 Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй эхэлнэ.
|
|
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна 11:39 Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын хоорондох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарц болох Эрээн боомтоор энэ жил 137 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт дүн нь 260 сая юаньд хүрсэн байна.
|
|
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна 11:37 Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага хурлаар хот байгуулалтын ажлын гол зорилтууд болох "Түүх, соёлын хамгаалалт, өв залгамжлал, хотын ландшафтын менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдал, хүн төрөлхтний газар зүй, байгалийн тогтцыг хамгаалах", "Хотын соёлын зөөлөн хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэх" зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэв.
Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв хорооны ерөнхий газар, Төрийн зөвлөлийн ерөнхий газраас "Хотыг шинэчлэх үйл ажиллагааг тасралтгүй ахиулах тухай санал дүгнэлт" гаргаж, хотын түүх соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх санал дэвшүүлсэн юм.
Хотын шинэчлэлийг дэмжих явцад хотын түүх, соёлыг ард түмний орчин үеийн амьдралтай хэрхэн илүү сайн уялдуулах вэ? Сэтгүүлч зарим бүс нутагт амжилттай болсон тохиолдлуудтай танилцсан байна.
|
|
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё 11:34 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэнгийн хувьд "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг ахиулъя" урианы дор болж дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.
Энэхүү экспод Монгол зэрэг Зүүн хойд Азийн орнууд, Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах орнууд ба Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Өмнөд Америк, Африкийн 1500 гаруй аж ахуйн нэгж, дотоод, гадаадын 6000 орчим зочид оролцогчид оролцлоо.
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон 11:26 Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа дүүрэн. Хөдөөгийн амьдралыг дууриалган ханын зураг болгон ардын уран бүтээлчид цаасан хайчмал, бар зураг, гурилын баримал зэрэг уран баримлаараа гайхамшигтай уран чадвараа харуулна. Үүгээр зогсохгүй тэд хатаасан өвс навчис зэргийг ч сайхан урлаж чаддаг.
|
Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа дүүрэн. Хөдөөгийн амьдралыг дууриалган ханын зураг болгон ардын уран бүтээлчид цаасан хайчмал, бар зураг, гурилын баримал зэрэг уран баримлаараа гайхамшигтай уран чадвараа харуулна. Үүгээр зогсохгүй тэд хатаасан өвс навчис зэргийг ч сайхан урлаж чаддаг. »»
|
|
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна 11:24 Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна.
|
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. »»
|
|
Нарантуул, Дүнжингарав, Баялаг-Ундраа худалдааны төв Баасан гарагт ажиллахгүй 11:23 Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна.
|
Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна. »»
|
|
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ 11:09 Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв.
|
Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв. »»
|
|
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ 11:06 Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөг" 10-р сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, сурталчилгаа зэрэг агуулгатай. ӨМӨЗО-ны гол аж үйлдвэрийн төлөөлөл, биет бус соёлын өвийн төлөөлөгчид, эдийн засаг худалдааны төлөөлөгчид нийт 170 орчим хүн уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслол болон эдийн засаг, худалдааны хэлэлцээрт Японы 60 шахам төлөөлөгч оролцов.
|
Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөг" 10-р сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, сурталчилгаа зэрэг агуулгатай. ӨМӨЗО-ны гол аж үйлдвэрийн төлөөлөл, биет бус соёлын өвийн төлөөлөгчид, эдийн засаг худалдааны төлөөлөгчид нийт 170 орчим хүн уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслол болон эдийн засаг, худалдааны хэлэлцээрт Японы 60 шахам төлөөлөгч оролцов. »»
|
|
|
WSJ: Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг шийдсэнгүй 13:30 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. АНУ, Европоос Украинд аюулгүй байдлын баталгаа »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Орос, Украины дайн дуусгавар болох уу 06:32 Өнгөрсөн долоо хоногт Украины дайныг дуусгах 28 зүйл бүхий төлөвлөгөөний эх бичиг олонд ил болсон. Тэрхүү АНУ, ОХУ
|
Өнгөрсөн долоо хоногт Украины дайныг дуусгах 28 зүйл бүхий төлөвлөгөөний эх бичиг олонд ил болсон. Тэрхүү АНУ, ОХУ »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Хонконгт гарсан түймэрт 94 хүн амиа алдаж, сураггүй болсон 300 гаруй хүнийг хайж байна 12:34 Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн,
|
Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн, »»
|
|
Хонконгт гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөжээ 11:19 ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн
|
ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /Кazinform/. Хонконгийн түүхэнд гарч байгаагүй аймшигт гал түймрийн »»
|
|
Хонг Конгийн Тай По дүүрэгт гарсан түймэр эрчимжиж, 5-р зэргийн түгшүүр зарлажээ 22:04 Хонг Конгийн Тай По дүүргийн Wang Fuk Court орон сууцанд 11-р сарын 26-нд гарсан хүчтэй түймэр богино
|
Хонг Конгийн Тай По дүүргийн Wang Fuk Court орон сууцанд 11-р сарын 26-нд гарсан хүчтэй түймэр богино »»
|
|
Өвлийн анхны өдөр “зуны нутаг”-т саатлаа 12:23 “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв.
|
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв. »»
|
|
Истанбулд аялж явсан Германы гэр бүлийн дөрвөн хүн хордлогонд орж нас баржээ 11:54 Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын
|
Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
Зеленский зэвсгийн шинэ хэлэлцээрүүд байгуулахаар Францад очжээ 16:07 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас »»
|
|
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар »»
|
|
Зеленский Украины эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явуулахаа амлав 10:10 Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч
|
Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч »»
|
|
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
|
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|