 |
|
 |
|
Ц.Нямдорж: Би Ардчилсан намын гэдэс ходоодыг өөрийн намынх шиг л мэднэ |
|
|
 |
|
 |
Ц.Нямдорж: Би Ардчилсан намын гэдэс ходоодыг өөрийн намынх шиг л мэднэ
2012-08-01УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.  -Төрийг төвхнүүлэх ажил намуудын төвшинд гацаанд орчихлоо. Улс төрийн энэ байдлыг та хэрхэн харж байна? -Сонгууль өнгөрөөд сар болж байна. Энэ хугацаанд УИХ-ын даргын томилгоо хүртэл 25 хоногийг өнгөрөөсөн. Тэр хооронд Ардын намын зүгээс ямар нэгэн харилцаанд орох ямар ч хуулийн үндэс байгаагүй шүү дээ. Засагт эвсэх гээд байгаа нам эвслүүд, тухайлбал, Ардчилсан нам эхлээд дотроо фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж баахан зүдрэх шиг боллоо. Дараа нь эвсэл гээч юмтай сайд нарынхаа суудлыг тохирох гэж хэсэг хугацаа авах шиг боллоо. Тэгээд өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдрийн орой дотоод асуудлаа болсон болоогүй тоон дээрээ тохирсон юм шиг байгаа юм. Өнөөх Засгийн газарт ажиллах харьцаа нь 75:25 байна гэсэн зарчим.
Тэгж тохиронгуутаа УИХ-ын хуралдаан зохион байгуулах үүрэгтэй хүнд хэлэлгүйгээр чуулган зарлачихсан. Зүй нь бол УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн хуралдаан зохион байгуулах үүрэгтэй. Үүнд нь зарлах, бэлтгэл хангуулах, тов тогтоох гээд хэд хэдэн шатны ажил байдаг. Тэр ажлаа ярилгүйгээр хуралдааныг баасан гарагт гэж зарлаад өөрсдөө гацаа үүсгэчихлээ. Тэгчихээд сүүлд нь бүх бурууг Ардын нам руу тохох гэж оролдоод байх шиг. Би хувьдаа УИХ хурдан эмхлэгдэж, засаг түргэн байгуулагдаасай гэдэг байр суурь дээр байгаа. Сонгуулийн санал хураалт явагдаад “би ялсан, чи ялсан” гэдэг яриа гарч, СЕХ дээр намын дарга нар очиж “би чи”-дээ тулж байхад Ардчилсан намын зарим хүнтэй би утсаар ярьсан. “Аль нь ч олонхийн суудал авахааргүй болчихлоо, ганц хоёр суудлаар танайхан илүү гарч магадгүй, наадах чинь ялалт биш хадаасан дээр суучихлаа, их эмзэг парламент бүрдэж байна, ялалтын баяр тэмдэглэж ийш тийш гүйхээ боливол яасан юм бэ” гэдгийг хэлсэн. -Ямар учраас та эмзэг гэж тодорхойлсон юм бэ?
-Зургаа дахь удаагийн парламентад аль нь ч олонхи болоогүй. Тэгээд ганц хоёроор илүү суудал авсан нам нь арав орчим хүний эвсэлтэй нийлж засаг байгуулах хувилбар бий болчихоод байна. 1992 онд 72:4, 1996 оных 50:25, 2000 он 70:6, 2004 оных 36:36, 2008 он 45:27 гэсэн харьцаатай байсан. Өөрөөр хэлбэл, нэг бол дангаараа засаг байгуулах олонхитой, эсвэл нийлэхээрээ 60-аас давсан тооны гишүүдтэй намууд нийлж Засгийн газар байгуулж байлаа. Гэтэл энэ удаа засаг байгуулж байгаа хэсэг нь 45 хүрэхгүй юм болчихоод байна. Тэгээд цөөнхийн байр суурь дээрээ очиж байгаа нам нь бараг 30 суудалтай. Нэг талаасаа ийм сонин улс төрийн байдал үүссэн. Харин нөгөө талаасаа Ардчилсан намын нийлж байгаа арваад хүний нэг хэсэг нь Ардчилсан нам, үлдсэн нь Ардын намаас урваж явсан хүмүүс байгаа. З.Баянсэлэнгийг эс тооцвол. Нэг урвасан хүн хоёр дахь удаагаа урвадаг шүү дээ. Ийм бүрэлдэхүүнтэй Ардчилсан нам нийлж засаг байгуулж байгаа юм. Тиймээс болгоомжтой хандаж, засгийн бүрэлдэхүүнд орохгүй намтайгаа учир зүйгээ ол гэж ярьсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Баасан гарагт бид З.Энхболд гишүүнтэй уулзъя гэж хэлээд, 18:30 цаг хүртэл хүлээсэн, орж ирээгүй. Бид Ардчилсан намын өгсөн бичигт хариу өгөхөөр бэлдчихсэн байсан. Тэр өдрийн 16:00 цаг гэхэд тэр бичгийн хариу бэлэн болчихсон байсан шүү.
-Өмнөх өдөр нь танай намын ресепшнд орхиод явсан гэх бичгийн талаар яриад байна уу? -Тийм. Бичгийн хариуг бэлэн болгочихоод, УИХ-ын даргад нэр дэвшиж байгаа хүнтэй уулзан, манай бүлгийн гишүүд ганц хоёр асуултад хариулт авъя гэж хүлээгээд 18:30 цаг болгоод тарсан л даа. Энэ бол нэг дэх өдрийн орой болсон процесс. Харин хоёр дахь өдрийн өглөө Ардын намын Бага хурал хуралдсан. Түүний өмнө УИХ дахь бүлэг хуралдаад, гурав дахь өдрийн өглөө анхдугаар чуулганыг эхлүүлнэ гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд Д.Дэмбэрэл даргыг очоод “та хурлаа зарлачих” гэж хэлсэн. Д.Дэмбэрэл дарга ч УИХ-ын Тамгын газрынхныг дуудан гурав дахь өдрийн 10:00 цагт анхдугаар чуулган хуралдана гэсэн зар тараачихаад Бага хурал руу буцаад явсан. Тэр хойгуур хүчээр хурал хийж, УИХ-ын даргыг, /үүнийг би хашилтан дотор хэлж байна шүү/ сонгочихсон. Лхагва гарагт өдрийн цайгаар би Төрийн ордонд ирэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо хүчээр байгуулагдах тухай асуудал яригдаж байсан. Би Ардчилсан намын зарим гишүүнтэй уулзаад “Та нар хоёр дахь удаа хүчирхийлэл хийж болохгүй. Дахиад ярилц, эрх баригч хүчин илүү зөөлөн байх ёстой” гэдгийг хэлээд гарахад л УИХ-ын чуулган хуралдаж Н.Батбаяр гишүүн орж ирээд МҮДН-ын долоон гишүүний картыг сугалаад л гарсан байна билээ. Ингээд л дахиад хууль бус болчихдог. Уулзаад юм ярихаар дандаа зөрдөг хачин нөхцөл байдал УИХ дээр бий болчихлоо.
-З.Энхболд гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшиж байгаатай нь холбогдуулан Ардын намын гишүүд бүлгийн хуралдаан дээр ирж, асуултад хариул гэж дуудсан. Танай бүлгийн гишүүд З.Энхболд даргаас чухам юу асуух гээд байсан юм бэ?
-Яамдын тоог 20 хүргэхээр засаг байгуулахаар ажлын хэсэг ярьж байгаа гэж сонссон. Яамдынхаа тоог 20 хүргэхээр тохиролцоод, сайд нарынхаа асуудлыг хувааж авна гэж байгаа. Үүнийг том зургаар харах юм бол хоёр гишүүний дунд нэг яам байх зохион байгуулалтыг хийхээр эд зүтгээд байгаа юм. Энэ үнэн үү, үгүй юу гэдгийг л би асуух гээд байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Их хурлын үед “Засгийн газрын тэргүүн нь УИХ-ын гишүүн байж болно, үлдсэн нь гаднаас бүрдүүлэх ёстой” гэсэн хуулийн төсөл боловсруулаад тавьчихсан байна. Үүнийг хэлэлцүүлэх үү гэдгийг УИХ-ын даргад нэр дэвшиж байгаа тэр хүнээс асуух гэсэн юм. Дандаа 70 гарсан бүрэлдэхүүнтэй УИХ-ын үед арав гаруй байсан яамыг, 45-тай бүрэлдэхүүн яахаараа 20 хүргэдэг юм. Энэ асуултыг л тавих гээд байна. Үүнд хариулт хэлэх хүн байхгүй болчихсон.
Тэр карт сугалж байгаа асуудал зүгээр нэг хүн уурандаа хийсэн үйлдэл биш. Ардчилсан намын эв зүй ямар байгаа талаарх шинж тэмдэг тэгж илэрдэг юм. Би Ардчилсан намын гэдэс ходоодыг өөрийн намынх шиг л мэднэ. Миний мэдэхийн 1996 оны Засгийн газар дөрвөн удаа, 2004 оных нэг удаа унасан. Мөн 2008 онд Н.Алтанхуяг гарснаар бас нэг удаа унасан байгаа. Сүүлийн 22 жилийн түүхэнд Засгийн газар нийт зургаан удаа хугацаанаасаа өмнө уначихаад байгаа юм. Энэ уналтууд дандаа Ардчилсан намын хөдөлгөөнөөс үүдэлтэй байсан. 1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхад Ардчилсан нам дээр эвслийн тэргүүн Ерөнхий сайд байна гэсэн шийдвэр гаргаад тэр засгийг унагаж байлаа. Түүний дараа элсний 13 гэж гарч ирээд Сэргээн босголт банкин дээр улс төрийн тэмцэл явагдаж байхад тэр үеийн Ардын намынхантай нийлээд Ц.Элбэгдоржийн засгийг унагасан. Ц.Элбэгдоржийн араас Ж.Наранцацралтын засаг гарч ирсэн.
Ж.Наранцацралтын засаг унасан гол шалтгаан Эрдэнэтийн талаар Москвагаас нэг бичгийг З.Энхболд барьж ирээд, тухайн үеийн Ардын намын дарга Н.Энхбаярт өгчихсөн юм. Тэр бичигнээс л болж Ж.Наранцацралтын Засгийн газар унасан. 2004 оны Ц.Элбэгдоржийн засагт ажиллаж байхад Эх орон эвслийг М.Энхсайхан, “Эрэл”-ийн Эрдэнэбат хоёр нийлээд тараачихсан. Ц.Элбэгдоржийг тэгж унагачихаад М.Энхсайхан М.Энхболдын Засгийн газарт шадар сайд болсон байгаа. Харин 2008 онд Ардчилсан нам засгаас гарах болсон шалтгаан нь Х.Баттулга намын дарга болж, намаа удирдан сонгуульд орох гэж зүтгэсээр байгаад Н.Алтанхуягийг өрсч мэдэгдэл хийхээс аргагүй байдалд оруулсан. Ингэж Ардчилсан намын хөдөлгөөнөөс болж Монголын үе үеийн Засгийн газар зургаан удаа унасан түүхтэй. Үүнийгээ Ардчилсан намынхан мартчихсан юм байх даа. Гэхдээ мартаж болохгүй түүх шүү. Дээрээс нь өчигдөр миний сонссоноор МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ардчилсан намд тулган шаардалт хийсэн гэж би ойлгосон.
-Ямар асуудлаар тулган шаардалт хийсэн гэж? -Шүүх дээр Н.Энхбаярын хэргийг бидний хүсээгүй шийдвэр гаргах юм бол “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газарт орохгүй шүү гэж. Өнөөдрийн Ардчилал сонинд яг энэ тухай биччихсэн байна. Ийм л учир шалтгаанууд байгаа юм. Ардын нам сандал ширээтэй зууралдаад, албан тушаал гуйж, засгийн ажилд садаа болох гээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Харин хоёр, гурван суудал илүү хэсэг нь хүчирхийлэл хэрэглээд байгаа учраас араасаа хариу үйлдэл дагуулаад байна шүү дээ. Жишээ нь Өвөрхангай аймагт гарсан сонгуулийн маргаан байна. Хэргийн болон нутаг дэвсгэрийн харьяалал гэж байдаг. Өвөрхангай аймагт гарсан хэргийг тэнд л шүүдэг. Гэтэл хаа хамаагүй Хан-Уул дүүргийн шүүх дээр авчирч ирээд шийдчихэж байна шүү дээ. Ингэж хуулийг завхруулан, шүүхийг улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашиглаад байхаар Ардын нам болон сонголтоо хийсэн ард түмэн зүгээр суугаад байх уу. Тэгэхээр зуурсан бантангийнхаа учрыг тэд өөрсдөө л олох ёстой.
-Шинэ УИХ бүрэлдсэнээс хойш 45 хоногийн дотор Засгийн газар байгуулагдах ёстой. Энэ хугацаанд амжихгүй бол яах вэ? -Үүнийг эрх барих гэж байгаа хэсэг нь өөрсдөө л бодох асуудал. Хуралдаанаа хийгээд асуудлаа шийдэцгээнэ л биз. Өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлж байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн зүйл алга л байна шүү дээ. Н.Алтанхуяг гэдэг нэр яригдаад байгаа болохоос биш, тэдний зүгээс энэ тухайгаа Ерөнхийлөгчид бичиг өгсөн гэж дуулаагүй. Хуулиараа бол саналыг Ерөнхийлөгчид өргөн барих, түүнтэй нь зөвшилцөх ёстой юм. Тэр ажиллагаа эхлээгүй байна. -Ардын нам цаг хожоод байгаа юм биш үү? -Бид цаг хожоод яах юм. Хожих зүйл юу ч байхгүй шүү дээ. Сонгууль болоод дуусчихсан байна. Жишээ нь би ч гэсэн энэ ажлаа хурдан аваасай гэж хүсч байна.
-Гацааг гаргахын тулд Ардын намын зүгээс ямар нэгэн санаачилга гаргах уу? -Бид санал тавьчихсан байгаа. Түүнд Ардчилсан намынхан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Элдэв хүчирхийллээ зогсоох хэрэгтэй шүү дээ. Харьяаллын бус асуудлыг хаа холоос авчирч ирээд шийдвэр гаргадаг шүүх нь нэг хүчирхийлнэ. Хэдхэн цаг тэсчих гэхээр хүчирхийллийн аргаар асуудалд хандана. Ингэхээр яаж ажил явдаг юм бэ. Ардчилсан намынхан үнэхээр албан тушаалд очиж, ажил хийх сонирхол байгаа бол өөрсдөө л эв зүйгээ олох хэрэгтэй шүү дээ. Эд нар өөрсдөө цөөнх байхдаа завсарлага аваад хэдэн сараар гацаадаг байсан нь худлаа биш шүү дээ. Засагт хамтарч байхдаа хүртэл ажил явуулдаггүй гацаадаг л байсан. Одоо тэнгэр өөр болчихоогүй, хуулийн орчин нь хэвээрээ л байна. Хамгийн гол нь Ардын нам руу дайрах бус, дотоод идээ бээрийнхээ учрыг олох хэрэгтэй.
-Тэгэхээр Ардын намын тавьсан гурван шаардлагыг биелүүлэхээс наана чуулганы хуралдаан болохгүй гэж ойлгож болох уу?
-Бүгдийг нь гэхгүй л дээ. Зарим нэгэн асуудал, тухайлбал зайлшгүй хууль зөрчсөн асуудал дээр Ардчилсан нам байр сууриа эргэж харахгүй бол хэцүү. Жишээ нь тэр Өвөрхангайн асуудлыг яахаараа Хан-Уул дүүрэг дээр авч ирэн ганцхан өдрийн дотор шийддэг юм. -Шүүхийн асуудал Ардчилсан намд ямар хамаатай юм бэ? -Ардчилсан намынхан яг ингэж ярина л даа. Гэхдээ тэгдэггүй л байхгүй юу. Улс төрийн захиалга байсан учраас Хан-Уул дүүргийн шүүх дээр авчирч шийдвэр гаргуулж байгаа юм. Ер нь Хан-Уул дүүргийн шүүх дандаа ийм хууль бус зүйл хийж гаршсан. Би тэр шүүхийн шийдвэрийн нэг хувийг нь үзсэн. Хариуцагч талаас нь хэн ч байхгүй. Зүгээр л нэг хүн өргөдөл өгөөд, маргааш нь хуралдаан хийж хариуцагчгүй, харьяалал зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан. Үүндээ Ардчилсан нам арга хэмжээ авахгүй бол бид яаж тэвчээд сууж байх юм бэ.
-Үндсэн хуулийн Цэц Ардын намын гомдлыг үндэслэлгүй хэмээн үзвэл УИХ-д танай намын бүлэг гэж байхгүй болох юм биш үү. Энэ тохиолдолд танай намын дараагийн алхам юу байх вэ? -МАН-ын бүлгийг байхгүй болголоо гээд гишүүдийг нь яах юм. Бүлгийг нь байхгүй болго л доо. УИХ-д 57 гишүүн байж эрх зүйн чадамжтай болдог юм. Тэд үсрээд л 40 гаруй байгаа биз дээ. Эд нар ойлголцох л хэрэгтэй шүү дээ. Би Ардын нам гэхээс илүү төрд зүтгэж байгаа хүн. Шаардлага гарвал би Ардын намынханд ч гэсэн үг хэлж байдаг. Би хэзээ ч зөвхөн Ардчилсан нам руу юм яриад байдаг хүн биш. Ардын намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай шаардлагатай үед нь үгээ хэлдэг л байлаа. Одоо ч гэсэн би Ардын намынханд хэлдэг.
-УИХ-ын даргыг сонгох процессыг эхнээс нь хийхийг шаардаад байгаа юм уу? -Нэг хувилбар нь энэ. Өөр хувилбар байж болно. Ардчилсан намын тухайд Хан-Уулын шүүх дээр хийсэн балиар юмаа болиулах хэрэгтэй. Шүүхээр ингэж шийдвэр гаргуулахыг олигархижсан төр гэдэг юм. Эцсийн дүндээ олигархи гэдгийг сонгодог утгаар нь бизнес, төр, шүүх гурав нийлээд нэг хүнд үйлчилж эхлэхээрээ жинхэнэ олигархи болдог. Монголд энэ байдал 100 хувь үүсээд байна. Цаад АН-ынхан чинь есөн сайдын суудлынхаа тавыг Женкогийн бүлэглэлд өгөх гэж байгаа юм гэнэ лээ. Олигархийн засаглал гэж үүнийг хэлдэг. Монголд АН-ынхан хэдэн урвагчидтай нийлээд жинхэнэ олигархийн засаглалыг бий болгож байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. |
| Ц.Нямдорж: Би Ардчилсан намын гэдэс ходоодыг өөрийн намынх шиг л мэднэ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ӨӨРИЙНХӨӨ ОРОНДОО ЗАССАН ХУУЛИА УАЖ ТАЙЛБАРЛАХ ГЭЭД БАЙГААН БОЛ?
2012-08-02 | 01:15:04 | 87.89.229.107 | |
Зочин заа мэдкүээ энэ одоо больвол таарна
2012-08-01 | 17:29:12 | 203.194.115.185 | |
|
|
|
|
|

Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|