 |
|
 |
|
Ц.Нямдорж: Олигархжсан төр үнэндээ тэсрэх бөмбөг тэвэрсэн алан хядагчтай адил болж |
|
|
 |
|
 |
Ц.Нямдорж: Олигархжсан төр үнэндээ тэсрэх бөмбөг тэвэрсэн алан хядагчтай адил болж
2012-08-31УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан таны байр суурийг сонирхмоор байна?
-Би сайд байхдаа энэ хуулийг батлуулж байсан юм. Одоо хүртэл хүчинтэй байгаа. Аливаа сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн хатуу заалт бий. Гэтэл одоогийн энэ эрх барьж байгаа хүмүүс яг нарийндаа бол монголын төрийг хуульгүй болгож байна. Нийслэлийн сонгуулийн хуулийг бараг хоёрхон өдрийн дотор санал хураалтаар баталж хаяад баахан будлиан хутгасан. Харин одоо дахиад хууль дүрэм зөрчиж, Орон нутгийн сонгуулийг хүчээр хийх гэж оролдож байна шүү дээ. Энэ 42 хүн монголд хүчирхийлэл бий болгож эхэллээ. Ингэж болохгүй баймаар. Эд нар өөрсдөө хуулийн зүйл заалтыг халаасандаа хийж ороод засаг бариад сайд царайлчихаад явж л байсан биз дээ, саяхныг хүртэл. Энэ их хурал гэдэг чинь зөвшилцлийн байгууллага.
Тэр тусмаа даргын суудлаар бие биедээ тал зассаар байгаад бүр “Дарга их хурал” боллоо. “Аливаа сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй” гэсэн УИХ-ын шийдвэр нь хэвээрээ байхад тэрийг эс тоож, янз бүрийн юм яриад уналаа.Өнгөрсөн жил баталсан Сонгуулийн хууль чинь хөлөөрөө төрчихсөн хүүхэдтэй адил шүү дээ.
-Яагаад?
-Уг нь хүүхэд эхлээд толгойгоороо төрдөг байх аа. Яагаад энэ хуулийг хөлөөрөө төрсөн хүүхэдтэй адилтгаж байгаа юм бэ гэвэл, эхэлж эд нар ямар ч хуулийн сураг байхгүй үед 24 тэрбум төгрөг төсөвт суулгаж баталсан. Дараа нь автомат машины хууль гаргасан даруйдаа сонгуулийн хуулиа баталсан шүү дээ. Ерөөсөө энэ Монгол чинь бараг сонгуульгүй болчихлоо.
Автомат машиныг тойрсон маргаан одоо хүртэл тасраагүй. Өөрсдөө л “Сайхан, шударга сонгууль боллоо” гээд байгаа болохоос биш тэр автомат машины дүнг нүдээрээ үзэж, баталгаажуулах гарцаагүй шаардлага бий. Үнэн худал эсэхийг нь нягталж байж хэрэглэх ёстой байсан юм. Анх Америкаас энэ автомат машин гээчийг чинь оруулж ирээд туршиж байсан. Түүний дараа “Үндэсний шуудан” сонин дээр “Энэ автомат машин чинь Америкийн бүх шатны сонгуульд луйвар хийсэн эд байна” гэж баримт нотолгоотой нь бичсэн байдаг.
-Тэгвэл та автомат машины дүн худал гардаг гэдгийг үүнээс өөрөөр яаж мэдсэн гэж?
Би тэр үед Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд тус бүрт нь хувилж тараасан л даа. “Энэ ер нь юу хийх гээд байна. Жаахан анхааралтай хандахгүй бол болохгүй нь” гэж тэр. Тэгээд хууль батлагдсаны дараа төрийн өмнө үүрэг хүлээсэн тусгай албанаас энэ машины талаар судалгаа хийж, буруу зөрүү дүнг үзүүлдэг болохыг нь хоёр гурван удаа танилцуулга оруулсан. Гэвч авч хэлэлцээгүй. Би сүүлд нь бүр арга ядаад “Улс төрийн энэ балмад үйл ажиллагаанд чинь би оролцохгүй. Та нарын гаргаж байгаа энэ хууль чинь эцсийн дүндээ Монголыг сонгуульгүй болгоно шүү. Аль нэгэн улсын тусгай албанд зайнаас удирдаад сонгуулийн дүнг гаргах аюулд хүргэж мэднэ. Заавал гаргах гээд байгаа юм бол гараар баталгаажуулж, давхар шалгаарай. Тэгэхгүй бол наадах чинь сонгуулийн мөнхийн будлианаас салахгүй” гэж хэлж байсан. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “Хүн бол луйвар хийдэг юм байна. Харин машин луйвар хийдэггүй юм байна гэдгийг баталлаа” гээд УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг танилцуулахдаа хэлсэн. Н.Энхбаяр юу ярьж байсныг та нар мартаагүй биз. “Би 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаагүй. МАН-ын удирдлага АН-тай буюу Ц.Элбэгдоржтой нийлж байгаад ард түмний сонгуулийн дүнг луйвардчихсан” гэдэг байх аа. Тэгтэл энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь хийчихлээ шүү дээ. Хүн луйвар хийдэг гэж хэлсэн болохоор Н.Энхбаярын үг зөв болж таарч байна. Ийм л улс төрийн будлиан хутгасан улс.
Одоо нэг л их сайхан шударга царайлчихаад “Мундаг засагтай боллоо, аймаар их ажил хийж байна” гээд дахиад л ард түмний тархийг угааж эхэллээ, эд нар. Хуучин бол нэг удаа 50 суудалтай байхад Ардчилсан нам засаг байгуулж байсан. Бусад бүх тохиолдолд 60-аас дээш суудалтай нам, эвсэл засаг байгуулж байсан түүхтэй. 1992 онд 72, 1996 онд 50, 2000 онд 70, 2004 онд АН, Ардын нам хоёр нийлээд 72 хүнтэй эвслийн Засгийн газар байгуулж байсан. 2008 онд дахин 72 хүнтэй засаг байгуулж, түүнээс 14 нь сайд болсон. Бусад нь сайдгүйгээр их хурлаа хийж болдог байсан байхгүй юу. Гэтэл одоо 42 суудалтай байгаа улсууд бүгд дарга боллоо. Хамгийн хөгийн юм нь гэвэл, хэн нэгэн тэднийг шүүмжилбэл албан тушаалаар хахууль өгч байна. Монголын төр ийм заваан болно гэж ёстой зүүдэлсэн ч үгүй явлаа. Үүрэндээ овоороод хоол булаацалдаж байгаа шоргоолжнууд шиг байна шүү дээ, манай улстөрчид. Бүгд л албанх тушаалын төлөө үхэн хатан зүтгэж байгаа. 42 хүнээс 41 нь дарга болсон гэхээр юу бодох ёстой вэ. Олонхи гэж өөрсдийгөө цоллоод байгаа улсууд энэ улс төрийн байдлаа эргэж нэг харах хэрэгтэй. МАН-ыг бүлэггүй гэж боомилж байгаа жүжгээ зогсоох нь дээр.
Бүлэг гэдэг юмыг чинь тэр Энхболд байтугай их хурал ч байгуулдаг юм биш. Сонгогчид байгуулдаг юм. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд “Сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулах эрхтэй болсон нам, эвслээс их хурлын даргыг сонгоно” гээд заачихсан байдаг. Мөн их хурлын хуулийн 26-ийн дөрөвт бүлгийг татан буулгах хоёрхон тохиолдлыг заасан. Нам тарсан болон намыг тараасан тохиолдолд бүлэг татан буугддаг. Аль нь ч болоогүй л байхгүй юу. Эд нар 24 цагаас шалтаглаж олон юм ярьж байна. Тэгж яривал их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдоод прокурор санал оруулж ирсэн тохиолдолд 48 цагийн дотор асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт бий. Их хурлын нэр бүхий гишүүдийн дээр ярьсан асуудлын талаар прокурор гурав дөрвөнх удаа санал оруулж ирэхэд АН завсарлага авах нэрийдлээр тэр 48 цагийг алга болгосон. Нөхцөл байдал адилхан л харагдаж байна. Энэ засаг тогтвортой ажиллах бааз суурь нь МАН байж таарна шүү гэдгийг шударгаар хэлье.
-Сонгуулийн будлиан, албан тушаалын хахууль хэтэрлээ гэж ярилаа, та. Тэгвэл цаашид төр барина гээд байгаа МАН-д энэ байдал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна уу?
-АН-ынхан энэ хэдэн эвслүүдтэйгээ албан тушаалын төлөөх дайнаас болж муудалцаад нэг л өдөр задрахад бэлэн байгаа шүү дээ. Чеченийн алан хядагчид шиг цээжиндээ тэсрэх бөмбөг тэвэрсэн Засгийн Газар гээд хэлчихсэн ч буруудахгүй биз. МАХН-ынхан Энхсайхантай тэр албан тушаал булаацалдаад сая юу болсон гэж бодож байна, та нар. Завсарлага аваад гараад ирэхэд гишүүд хоорондоо заамдалцаад, бие биеэ цохиж нүдсэн нь ч цаанаа их учиртай. Тэр дөрвөн сайдаа оруулаагүй биз дээ. Албан тушаал булаацалдаад би чи дээрээ тулаад алалцах гээд зогсч байсан нь тэр байхгүй юу. Дандаа ард түмнийг хуурч, хуулийг гууль болгож байдаг энэ балиар зуршлаасаа АН хэзээ салах юм бэ. Төр тогтвортой байх ганц зүйл нь хуулийг баримтлах явдал. Бурхан багш байхгүй. Коммунизм ч байхгүй ийм үед одоо бүр үндсэн хуулиа гишгэж байна шүү дээ, эд нар. Монгол орон цаашид яаж хөгжих вэ. МАХН-ыг шүүх бүртгэснээс хойш Монгол орон хуульгүй болсонд тооцож болохоор. Хэн дуртайгаа хэлмэгдүүлж, цагдаагийн албан хаагч цэргийн гэмт хэргийн субект биш байхад ял өгчихдөг. Улс төрийн намын хуулийн 15-ийн зургаад “Нам нэрээ сольсон байхад түүнийг өөр иргэн, хуулийн этгээд хэрэглэж болохгүй” гэсэн заалт бий. Тэрийг зөрчөөд л МАХН гэгчийг бүртгэж л байдаг. Аль нэг нь олонхи болоогүй бол их хурлын даргыг зөвшилцөж байж томилдог хуулийн заалт ч бий. Яагаад гэвэл, тэр хүн чинь бас цөөнхийн дарга болох ёстой учраас тэр.
-УИХ-ын даргын суудлын маргаан одоо хэр нь тасрахгүй байгаа нь үүнтэй холбоотой юу?
Одоо энэ З.Энхболд гэдэг хүн чинь АН-ын зодуурын хэрэгсэл болоод хувирчихлаа шүү дээ. Их хурлын дарга бол энэ олон нам, эвсэл, бүлэг хоорондын эв зүйг зохицуулж байдаг зохицуулагчийн үүрэгтэй албан тушаал. Өөрөөр хэлбэл, эви йн цавуу байх ёстой. Намайг их хурлын дарга байхад манай хэдэн нөхөд АН-ынхантай хөгийн хэрүүл хийсэн юмдаг. Тэгэхээр нь би АН-ын бүлэг дээр ороод “Одоо та нар больчих” гээд уучлалт гуйгаад сууж байсан шүү дээ. Их хурал тогтвортой байвал төр нь өөрөө тогтвортой байдаг. Энэ төрийг тогтворгүй байлгах бүх өдөөн хатгалгыг З.Энхболд хийж байна.
Улс орон, ард түмэн маань мөнх шүү дээ. Гэтэл мөнх бус албан тушаалд суучихаад төр үймүүлээд байж болохгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл төр төвөгтэй байдалд орно. Тэгэхээр эд нар одоо Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хүчээр батлах учраас би энд байх хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Тэдэнд хууль огт хамаагүй. Сонгогч хуулиа мэдэж байж сонгууль өгөх ёстой. Тиймээс сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийнх хуулинд өөрчлөлт оруулж болдоггүй юм. Ийм адал балмад хүчирхийллийг С.Дэмбэрэл ч бас хийж байсан. “Сонгуулийн хуулиа ойлгоогүй сонгогч яаж санал өгөх юм бэ. Та нар энэ Нийслэлийн сонгуулийн хуулийг баталж болохгүй” гэсээр байхад ер тоогоогүй.
-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын зодолдсон асуудлыг та албан тушаалтай холбож ярилаа. Уг хэргийг хаана шийдвэрлэх бол?
-Тэд нар хоорондоо учраа олно биз. Би аль алинд нь хэлсэн шүү дээ. Г.Баярсайхантай ч уулзсан. “Эр хүмүүс байж хоорондоо учир зүйгээ олцгоо. Энэ чинь зохисгүй үйлдэл байна. Нэг нь заамдаж, нөгөө нь цохисон болохоор хоёулаа буруутна. Та нар хохирогчийн дүр эсгэж гонгинож гүйгээд байх хэрэггүй” гэж хэлсэн дээ. Шүүхэд хандах дээрээ тулбал аль, аль нь л хандана. Энэ хэрэг ёс зүйн хороогоор орж магадгүй.
-Тэднийг хоёр намын төлөөлөл болгон асуудлыг улам хурцалж буй нь олны анхаарлыг ихэд татсан. Гэхдээ энэ бол парламентийн түүхэнд гарсан анхны тохиодол байх аа?
-МАН энэ асуудалд их тэвчээртэй хандаж байгаа шүү дээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр тэр Г.Баярсайхан чинь өөрөө У.Хүрэлсүхийг “Шоронд байх ёстой хүн” гэж баахан доромжилсон юм байна лээ. Эд нар ер нь хүнийг шорон гянданд суулгадаг хэн юм бэ. Хүнтэй шорон гяндан ярьдаг газар чинь АТГ, цагдаа, шүүх, прокурор л байдаг шүү дээ. Энэ их хурал шүүгчийн үүрэг гүйцэтгээд их удлаа. 2008 оноос хойш л баахан шүүгч энд ороод ирчихсэн. Зарим нь бүр хонгио барьчихсан явж байгаа. Г.Баярсайхан танхай балмад юм ярьж, муухай доромжилсон болохоор л У.Хүрэлсүхэд цохиулсан юм билээ. Г.Баярсайханыг бас шоронд суух ёстой гэж өөр хүн хэлж болно шүү дээ. Парламентад өчнөөн маргаан гардаг л даа. Харин манай парламентийн түүхэнд УИХ-ын танхим дотор ийм ёс бус үйлдэл гарч байгаагүй. Энэ бол анхны тохиолдол, харамсалтай л байна. Ёс зүйн хороогоор ороод эв зүйгээ олох байлгүй дээ.
-МАН-ын бүлэг байгуулагдах асуудлаас үүссэн гэлцээд байгаа?
-Манай бүлгийг ард түмэн байгуулчихсан шүү дээ. Тэр үндсэн хуулийн 24 дүгээр зүйл гэж би бүр цээжээр хэлж байна. УИХ-ын ээлжит сонгуулиар бүлэг байгуулах эрх авсан нам, эвслээс их хурлын даргыг сонгоно гээд хуулинд заачихсан байгаа. Тэрийг л энэ З.Энхболд зөрчсөн байхгүй юу. Ийм хөгийн юманд би лав оролцохгүй. Манай шүүх байгууллага урьд нь балмад маягийн шинжтэй байсан бол, одоо бүр танхай шүүх болж хувирлаа. Дуртай үед хууль зөрчиж байдаг. Захиргааны хэргээс давж, эрүүгийн журмаар шалгагдах ёстой хэргийг иргэний журмаар шийдэх жишээтэй. Онцгой ажиллагааны журмаар тогтоодог 15 зүйл анги бий. Гэтэл иймэрхүү юмыг аваачаад сонгуульд хэрэглэж байна. Монголын төр ийм балиар юманд хутгалдаад ялзарч дууслаа. Би олон жил хуулийн сайдын албан тушаалд хүлэгдээд зарим зүйлийг юм хэлж чаддаггүй байсан юм. 2003 онд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид захидал бичсэн удаатай. “Ийм шүүхтэй байсны оронд наадахаа татан буулгачихаач” гэж. Уг нь хуулийн сайдын амнаас гардаг яриа биш л дээ. Бүр арга ядаад бичсэн байхгүй юу. Харин нарийн яривал монголын хууль хяналтын байгууллагууд дотор ном журмаараа ажиллаж байгаа ганц газар нь манай цагдаа юм шүү. Миний системд байсан хэдэн байгууллагыг би “Та нар монгол төрийн хууль зөрчвөл ажил албатай чинь хатуухан ярина шүү” гэж барьж явсан. Одоо ямархуу байдаг юм, бүү мэд. 2000 онд намайг хуулийн сайдын суудлыг авч байхад төрд эрүүгийнхэн гарчихсан байсан нь үнэн шүү дээ. Ардчиллын хэдэн улс ийм л юмаа надад хүлээлгэж өгсөн. Бүгдээрээ зодуулж нүдүүлэн, гүүрэн дээрээс дүүжлүүлээд, далан давхарт нүхээ ухаад уйлаад хэвтэж байсан хүмүүс ч одоо энэ дотор сууж байгаа. 1990-ээд оны тэртээ Оросын төрд мафийнхан гарч бужигнуулаад дараа нь зугтсан түүх бий. Яг тийм улс орныг эд нар надад хүлээлгэж өгсөн үе байдаг юм шүү. Миний ажигласнаар, одоо шүүхийг улс төрийн зорилгоор бүрмөсөн дампууруулаад дуусгалаа.
-Гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төсөлд үндсэн хуулийг зөрчсөн асуудал олон байна гэлээ. Энэ тохиолдолд шийдвэр гаргах газар нь цэц биз дээ?
-Тийм ээ, үндсэн хуулийг зөрчсөн асуудалд шийдвэр гаргах газар нь цэц л дээ. Цэц хэр зэрэг зөв ажиллаж чадахыг би хэлж мэдэхгүй нь. Сая энэ их хурлын даргын томилгоо улайм цайм луйвар болсон. Ахмад нь хурал удирдана гэсэн хуулийг улан дороо гишгэж орхиод л эд нар хүнээ сонгочихлоо. Дараа энэ бүлгийг үгүйсгэсэн үйлдэл бол цэвэр үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Дэд даргыг сонгож өгөхгүй байгаа нь зөрчил. Тэгэхээр энэ бүхнийг шийдэх гэж бөөн маргаан болох байх. Өнөөдөр өөрсдийгөө олонхи гэж нэрлээд байгаа 42 хүн зүгээр л төрийн ордон дотор танхайрал үүсгэж байна. Хүн барьж зодоогүй ч гэлээ, хууль зүйн үндэслэлийн хувьд цэвэр танхайрал. Бидний 25 хүн үүнийг хараад юу ч хийж чадахгүй суугаад байгаа юм биш. Бид нарын цаад талд 400 мянган сонгогч бий. Тэднийг бидэнтэй адил гишгэж чадахгүй шүү дээ. Яагаад ийм балмад үйлдэл хийгээд байгааг ер ойлгохгүй юм.
-Ер нь хуулиа мэддэг гишүүн хэр олон бол гэдэг дээр цөөнгүй хүн эргэлздэг юм билээ?
-Эд нарын дунд хууль бичихээ больё гэхэд уншдаг хүн цөөхөн дөө. Намайг орон дотроо хууль бичиж, хөнжилдөө засдаг гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн. Би 20 жил хууль бичиж байгаа хүн. Харин эд нар зүгээр л дэмий чалчдаг. Э.Бат-Үүлийн оруулж ирээд баталсан хууль гэж би лав сонсоогүй юм байна. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг надаар бичүүлээд авч л байсан даг. Одоо бол баахан дарга нар л байна, ямар ч гүйцэтгэгч байхгүй. Тэнгэр харж суугаад л сайхан бичнэ. Тэрэн дотор нь “Ингэж ботголов” гэхийг “Тэмээ ботголов” гээд бичсэнтэй адил юм их байдаг. Тэгэхээр нь би зөв болгон бичээд өгөхөөр заслаа, энэ тэр гэж ярьж байна. Ядаж энэ хууль дүрмээ мэддэггүй юмаа гэхэд хэлээд өгч байхад биелүүлж сурах хэрэгтэй. Энэ албан тушаал чинь мөнх биш шүү дээ. Дөрвөн жилийн дараа эдний дийлэнх нь лааз өшиглөнө. Их хурлын даргынх нь байж байгаа царайг хар. Энэ хол явахгүй ээ. Хэдэн сайд нь гадагшаа дотогшоо яваад их хурлынх нь ч ирц бүрдэхгүй. Цаашид яаж амьдрах гэж байгаа юм, бүү мэд. Царцаа шиг нэг үсрээд л тарж унах биз. Одоогийн энэ Засгийн газар жинхэнэ олигархжсан Засгийн Газар шүү дээ. Монголын бүх баячууд сайд боллоо. АН сонгуулиас хойш сайдын албан тушаалыг хэдэн эвсэлтэйгээ булаалдсаар байгаад таарсан. Тэгээд ч зогсохгүй, тендерийн нэг хэсгийг Д.Тэрбишдагвад, нөгөө хэсгийг нь Ч.Улаанд өглөө. Төрийн өмчийн хороог Х.Баттулгад өгчихөж байгаа юм. “Эсгий хийх газар нохой хэрэггүй” үг байдаг даа. Хүнсний яаманд төрийн өмчийн хороо ямар хэрэгтэй юм бэ. Цаад талд нь өнөөх заваан юмаа хийх гэж л ийм хуваарилалт хийж байгаа юм. Ямар мэдэхгүй биш. Эд нарыг ёстой дотортой, гадаргатай нь мэднэ ээ. Монголын толгой баячууд Засгийн Газрын бүрэлдэхүүнд найр хийгээд сууж байна. Улаанбаатарын махны хэрэгцээний 70 хувийг хангадаг хувийн компанийн эзэн энд бий. Өмнийн говиор өдөр шөнөгүй нүүрс зөөж байгаа хүн Батлан хамгаалахын сайдаар очсон гээд бод доо. Наад их хурал чинь өнөөдөр зүгээр л хэдэн баячуудын зугаагаа гаргадаг газар болж. Ийм балиар хууль, луйвардсан сонгуулиас болоод жирийн хүн их хуралд орж ирэх боломжгүй байна. Мөнгө хөрөнгөөр ил далдуур зодсоор байгаад энэ төрийг бузартуулчихлаа. Уг нь бузар байсан юм, одоо бүр хэрэггүй болсон.
-Тэгэхээр таны хувьд энэ Засгийн газрыг богинохон настай болгохгүйн төлөө хэрхэх ёстой гэж?
-Би ийм бусармаг явдлуудыг хараад Ерөнхийлөгчид хэлж байсан удаатай. “Хайран төр минь ингэж бузартах гэж. Санаа минь их зовж байна. Амьд байхдаа ийм ч юм үзэх гэж дээ. Энэ засаг баячуудын зугаа гаргах газар боллоо. АН-ын фракцуудыг мэдэхгүй биш. Хөрөнгийн төлөө энд ирсэн болохоор эрх мэдлээ хуваарилах явдал цаашдаа ч үргэлжилнэ. Энэ хэдэн баячууд нь их хурлын гишүүдийг өөр өөрийн фракцдаа урвуулж аваад монголын төр бүхэлдээ хэдэн компанийн төлөө зүтгэдэг үйлийн үр ирж байна” гэж хэлсэн юм, түүнд. Үнэхээр тийм л юм болно. Х.Баттулга сайд “Ард түмний амьдрал хүнд байна” гэж ярьсныхаа маргааш нь ичих ч үгүй, талхны үнийг нэмсэн шүү дээ. Нийслэлийн талх, боовны 70 хувийг Х.Баттулгын үйлдвэр хангаж байгаа нь үнэн шүү дээ. Энд талхны үнэ нэмж олсон мөнгөнийхөө зарим хэсгээр Баянхонгорын сонгогчдод хямд үнэтэй гурил аваачиж өгч байж гишүүн болсон. Одоо мах, талх хоёрын үнийг АН-ынхан нэмчихээд ард түмний ядарч зовсныг гайхаад сууж байгаа.
Р.Мөнгөн shuud |
| Ц.Нямдорж: Олигархжсан төр үнэндээ тэсрэх бөмбөг тэвэрсэн алан хядагчтай адил болж |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|