2012-09-13Л. Кузьмины "Нууц Түвд орон" номыг монгол хэлээр орчуулж, бүрэн эхээр нь онлайн байрлуулжээ. Доорх хаягаар
орж, бүрэн эхээр нь уншиж болох юм байна.
http://savetibet.ru/img/2010/tibet-book-mong.pdf
Даяар Монгол онлайн.
Өмнөтгөл
Түвд бол өнөөг хүртэл манай гаригийн хамгийн нууцлагдмал газар
нутгийн нэг хэвээр байна. Түвдчүүдийн түүх, шашин, зан заншилд
өөр соёл иргэншлийн хүнд амархан ойлгогдохооргүй тийм олон
зүйл бий. Тус орны олон зуун жилийн тусгаарлагдмал байдал, түүний улс
төрийн систем, олон улсын харилцааны өвөрмөц онцлогоос болж, харин
сүүлийн хэдэн арван жилд бас хятадын суртал нэвтрүүлгийн улмаас
түвдийн түүхийн зарим талуудын тухай олон зүйл тодорхой бус байна.
Хэрэв Түвд ямагт Хятадын салшгүй хэсэг байсан юм бол яагаад одоо
Хятад шиг болоогүй юм бэ?
Түвдчүүдийн байнгын тэмцэл хөдөлгөөн юу вэ
– салан тусгаарлах үзэл үү, аль эсвэл үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үү?
Манай оронд Октябрын хувьсгалаас хойш Түвдийн сүүлийн хагас зуун
жилийн үйл явдлуудыг мэдээлэх явдал хэд хэдэн үе шат дамжиж иржээ.
Эхлээд тэнд Хятадын Коммунист Намын хийж буй ажлыг ямар ч эргэлзээгүй
магтан дуулж, түүнийг эсэргүүцэгчдийн бүх үйлдлийг империализмын
өдөөн хатгалага хэмээн тайлбарлаж байлаа.
Дараа нь Н.С. Хрущевийн үед
БНХАУ-тай харилцаа муудсанаас хойш шүүмжлэлийн үе эхэлсэн билээ.
Маогийнхан «марксизмыг мушгин гуйвуулж» байгаад гол үндсэн анхаарал
хандуулах болов. Гэхдээ зарим бүтээл түүхийн үнэт мэдээллийн эх сурвалж
болсон юм.
ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа хэвийн болох үед олон ургалч үзэл
бий болов. Орост Мао Зедун болон хятадын шинэчлэгчдийг бишрэн
магтахаас эхлээд хүний эрх хамгаалах үзэл бодлын үүднээс тэднийг няцаах
хүртэлх янз бүрийн үзэл бодол гарч ирэв. Сүүлийн үед энэ чиг хандлага
хүчээ авч, алагчлахгүй үзэх хандлага улам бага болж байна. «Зогсонги»
үеийн нийтлэл ч ховор үзэгдэл болжээ. Энэ нь цаг үеийн хувьд Түвдийн
тухай суртал нэвтрүүлгийг ялангуяа хилийн чанадад хүчтэй болгохоор
БНХАУ-д шийдвэрлэсэнтэй давхцаж байгаа юм.
Тусгайлан сонгож авсан Хятадын түвдчүүд болон Түвд судлаачдын элдэв төрлийн аялал, гадаадын
сэтгүүлчдийн Түвдэд хийлгэх аялал, үзэсгэлэн, нийтлэл, Интернет-сайт
зэргийг зохион байгуулж байна. Хятадын эрх баригчдын байр суурийг ул
үндэстэй болгох зорилготой баримт сэлтийг нийтлэх болж, харин энэхүү
байр суурьт харшилсан баримт бичгүүдийн талаар таг дуугүй суух болов.
Зүүний чиг хандлагатай гадаадын суртал нэвтрүүлэгчдийн идэвхи дээшлэв.
Хятадын эрх баригчид болон түвдийн цагаач иргэд бараг 50 жилийн
турш англи, орос зэрэг гадаад хэлээр олон материал хэвлэн гаргаж байна.
Тэд ийм аргаар хамгийн хүчтэй хэмээн үзсэн учир шалтгаануудаа амилуулж
байгаа нь тодорхой билээ. Хоёр талын гаргаж ирж буй мэдээллүүдийн
аль нь үнэн зөв болохыг тэр болгон шалган тогтоож болохгүй байгааг
онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Бие даасан шинжээчдийн комиссийн
тусламжтайгаар л нарийн зөв шалгалт хийх боломжтой ч хятадын эрх
баригчид тэднийг одоохондоо улс орондоо оруулахгүй байна.
Түвдийн түүхийн тухайд бол түүнийг нэг бус удаа дүрслэн бичиж
байсан бөгөөд чанартай сайн олон тойм, баримт бичиг, судалгааны ажлын
нийтлэл гарч тэдгээрт түвдийн түүхийн асуудлаар нарийвчилсан дүн
шинжилгээ хийгдсээр байна. Тэдгээрээс гол, гол бүтээлийг энэхүү номын
төгсгөлд хавсаргасан ном, зохиолын жагсаалтад оруулав. Эдгээрийг энд
давтах нь илүүц хэмээн үзлээ. Түвд гэж юу вэ? Бие даасан орон байсан
уу, аль эсвэл бусад орны салшгүй хэсэг байсан уу? Түвдийн асуудлаар
орчин үеийн хятадын баримталж буй байр суурийн үндэс хаана байна
вэ? Түвдийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулсан нь хэр зэрэг маргашгүй
зүйл вэ, хятадын шинэтгэл түвдийн ард түмэнд юу авчирсан бэ? Энэ тухай
түвдчүүд юу боддог вэ? зэрэг улиглал мэт санагдаж болох асуултуудад
хариулахын тулд дээр дурдсан мэдээллүүдийг харьцуулан үзэж, нэгтгэж
дүгнэх нь сонирхолтой байх бизээ. Энэхүү номонд янз бүрийн, тэр дундаа
эсрэг тэсрэг үзэл бодлыг харьцуулах замаар эдгээр асуултад хариулах
зорилт тавьлаа. Бүлэг 1–10-т түүхэн баримтууд оруулж, бүлэг 11-д тэдгээрт
янз бүрийн үеийн олон улсын харилцааны хүрээнд дүн шинжилгээ хийлээ.
Хятад, Түвд хэлээр гарсан түүхэн баримтуудад нарийвчилсан дүн
шинжилгээ хийх биш, харин орчин үеийн шатан дахь янз бүрийн салбарын
шинжилгээ судалгааг нэгтгэн дүгнэх явдал энэхүү номын зорилго
юм.Үүнтэй уялдан гол төлөв олон тооны мэдээллийн эх булагуудыг нэг
бүрчилэн тоочиж, дүн шинжилгээ хийсэн тойм хэлбэрийн нийтлэлүүдийг Өмнөтгөл 3
ашигласан болно. Түүний зэрэгцээ номонд тийм ч их тодорхой биш бөгөөд
өнөөг хүртэл нийтлэгдэж байгаагүй мэдээллүүдийг ашиглалаа. Ишлэлийг
хашилтад (“ “) авч, нэг өгүүлбэрийн хүрээнд зарим үг алгасаж явсныг олон
цэгээр, нэг буюу хэд хэдэн өгүүлбэр буюу бүтэн утга санаа алгассан бол
хэдэн өгүүлбэр буюу бүтэн утга санаа алгассанаас үл шалтгаалан ээр
тэмдэглэлээ.
Энэ номыг гаднын санхүүгийн дэмжлэггүйгээр, зохиогчийн хувийн
санаачлагаар бичсэн болно. Гэрэл болон гар зураг, мэдээлэл, зөвлөлгөө өгч
энэ ажилд тусласан, энэхүү номыг хэлэлцэхэд оролцсон бүх хүнд зохиогч
чин сэтгэлээс талархал илэрхийлж байна.