 |
|
 |
|
Ханбогдыг дарлагч хоноцын сэтгэлтэй Оюу толгой |
|
|
 |
|
 |
Ханбогдыг дарлагч хоноцын сэтгэлтэй Оюу толгой
2012-10-12Жилийн өмнө Өмнөговь аймаг руу сурвалжилгаар явахад “Оюу толгой онцгүй л байна” гэж амандаа үглэх иргэд тун олон байлаа. Бүгд л Оюу толгой онцгүй байна, бүтээн байгуулалт хийсэнгүй хэмээн шүүмжилж байсан нь оргүй зүйл биш ээ.  Өмнөговь аймгийн алт, зэсийг хуйгаар нь хамж явахаар бэлтгэл ажлаа аль хэдийнэ шуудруулж буй уг компанийнхан өнөөдрийг хүртэл Ханбогд суманд буюу орон нутагт нь дорвитой бүтээн байгуулалт хийгээгүйгээр зогсохгүй нүүдлийн барилга гэж болох сэндвичэн байшинд ажил, амьдралаа үргэлжлүүлсээр байна. Монгол гэр, сэндвичэн барилгаар л өнөө, маргаашаа аргацааж буй тэд Ханбогд суманд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи арваад жилийн хугацаанд гэрэл, цахилгааных нь асуудлыг ч бүрэн шийдэж өгсөнгүй. Өдгөө арай хийж цахилгаан станцынхаа бүтээн байгуулалтыг хийж дуусгаж байгаа бөгөөд энэ ондоо багтаад орон нутгийнхан 21 дүгээр зуунд амьдарч байгаагаа мэдрэхүйц гэрэл, цахилгаантай болно хэмээн найдаж сууна. Найдаж суусаар олон жилийг ардаа орхиж дээ.
2000 айлын орон сууц барина гэж аль 2008 оноос хойш Оюу толгойнхон ярьсан ч зураг, төлөвлөгөөгөө ч гаргаагүй байна. Ингээд бодохоор Оюу толгойд итгэснээс өөрсдөдөө найдсан нь дээр гэдэг ойлголт төрж байгаа юм.
Мэдээж бүх зүйл Оюу толгойгоос хамаарах мэт хошуугаа унжуулаад эрхэлж суухыг нутгийн удирдлага хүсээгүй аж. 2009-2012 онд зөвхөн Ханбогд суманд гурван тэрбум 623 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийсэн байна. Үүнд Оюу толгойн нэмэр жаахан ч гэсэн бий байх л даа.
2009-2011 онд хүртэл сумын төвийн 0,4 кВт-ын ЦДАШ-ын засвар шинэчлэл, Цагдаагийн кабоны дулааны шугам сүлжээний холболт, Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гаргасан инженерийн хийцтэй 2 худаг, Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын төвийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, Гашуун сухайтын хилийн боомтын ажилчдын орон сууцны барилга, Гашуун сухайт хилийн боомтын мэргэжлийн байгуллагуудын ажлын байрны барилга, сургуулийн хичээлийн байрны их засвар, Сумын ЗДТГ-ын конторын барилгын ажил, суманд 175 ортой цэцэрлэгийн барилга барих зэрэг нэлээд ажлыг хийсэн байна. Зөвхөн зах зухаас нь дурдахад шүү дээ.
Харин 2012 онд ахмадын өргөө, инженерийн хийцтэй худаг, сумын төвийн шинэ хорооллын 2,1 км дулааны шугам сүлжээний зураг, төсөв, Гашуун сухайт хилийн боомт дээр хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, сумын ЗДТГ-ын гадна талбайг засч, тохижуулах, багийн төвүүдэд техник, тоног төхөөрөмж өгөх зэрэг олон ажлыг Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс хийсэн байна лээ. Үүнээс гадна сумын ЗДТГ-ын зүгээс ч нэлээд их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийснээр Ханбогд сум ямартай ч үхмэл хот суурин болчихоогүй өнөөдрийг хүрчээ.
Тэгэхдээ чамлалттай. Чамлалттай гэхийн учир нь сүүлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Энержи Ресурс компанийн байрладаг Цогтцэций сум гэрлийн хурдаар хөгжиж байна. Бүтээн байгуулалтууд өрнөж, есөн давхар орон сууцны барилгууд хүртэл энэ суманд босч эхэлжээ. Кембрижийн стандартыг нэвтрүүлэх зорилготой Орчлон дунд сургууль уурхайн ажилчдын хүүхдүүдэд эрдэм ном зааж, “Модерн Номадс” компани олон улсын жишигт нийцсэн, таван одтой тансаг зочид буудал барьсан аж.
Үүний дэргэд Оюу толгой компани Ханбогд суманд юу хийсэн юм бэ гэж үгүйсгэгдэхээр байна. Үнэхээр хоноцын сэтгэлтэй гэдэг нь харагдаад байгаа уншигч та анзаарах биз. Юутай ч Ханбогд сумын Засаг дарга Л.Дэндэвсамбуу болоод нутгийн иргэн юу ярихыг уншиж, сонирхоно уу.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Л.Дэндэвсамбуу: Цаад Энержи Ресурсынхан чинь монгол юм байна
-Тантай жилийн өмнө ярилцлага хийхэд Оюу толгой компанид сэтгэл дундуур байдгаа ярьж байсан. Танай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хэрнээ гэрэл, цахилгаантай ч болгоод өгчихгүй өнөөдрийг хүрсэнд Засаг даргын хувьд дургүйцэж байгаагаа илэрхийлж байсан шүү дээ?
-Оюу толгой компани төслийнхөө үйл ажиллагааг маш сайн явуулахын тулд иргэдийн лицензийг авах буюу олонход таалагдах хэрэгтэй. Хэдийгээр Оюу толгой компани Ханбогд суманд зөндөө ажил хийснийг үгүйсгэхгүй ч сэтгэлд бүрэн нийцэхгүй байна.
Би 2008 онд ажил аваад Оюу толгойтой хэдэн асуудлаар аман яриа хийсэн юм.
-Ямар яриа хийсэн гэж?
-Өнөөдөр гал унтраах маягаар хандив, тусламж үзүүлэх зэргээр хамтарч ажиллаж болохгүй ээ. Хэдхэн зүйл дээр тохирч ярья.
Уул уурхайн ханган нийлүүлэлтийн асуудлыг орон нутгаас тодорхой хэмжээгээр оруулъя, ажиллах хүчний асуудлыг орон нутгаас татъя мөн дэд бүтэц, гэрэл цахилгаан, замын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол ханган нийлүүлэлтийг орон нутгаас түлхүү оролцуулна гэдэг Хөрөнгө оруулалтын гэрээ зүгээр л цаасан дээр бичигдсэн лоозон болж хувирна. Тиймээс эхлээд гэрэлтэй болъё.
Гэрэлтэй байвал бүгдээрээ л гэрэлтэй байя, харанхуй амьдарвал бүгдээрээ л харанхуй амьдаръя гэдэг асуудлыг тавьсан. Оюу толгой гэрэлтэй байхад Ханбогд сум харанхуй байж болохгүй шүү дээ.
-Одоо ямартай ч Ханбогд сум гэрэлтэй болох өндөр хүчдэлийн шугам баригдаж байгаа гэж сонссон. Энэ ажил нь хэр урагшилж байна вэ?
-Оюу толгойн албаны хүмүүсийн хэлж байгаагаар цахилгааны асуудлаа авахаар шийдсэн, баяжуулах үйлдвэр маань 97 хувийн гүйцэтгэлтэй, гурван хувийн үлдэгдэлтэй байна. Энэ ажлыг дуустал хөрөнгө санхүүгээ хэмнэх байдлаар явж байна. Баяжуулах үйлдвэрээ барьчихвал гэрэл, цахилгаантай болгоно л гээд байгаа.
-Тэгээд яг хэзээ гэрэлтэй болох юм бол оо?
-Энэ ондоо л гэж итгэж байна. Барилга угсралтынх нь ажил ер нь бол гүйцсэн. Холбоход бэлэн болсон.
-Мэдээж Ханбогд сум Харанхуй хот гэдэг нэр авах хүртэл нь Оюу толгой компани гэрэлтэй болгохгүй, луу унжиж байгаад бухимддаг л биз дээ?
-Ханбогд сумаас гурван км-ын урд байрлах, хойшоо таван км-т байрлах Оюу толгойн зуслангууд Ханбогд суманд хүрэлцэхүйц хэмжээний дизелийг асаагаад гэрэлтэй амьдарч болж байна. Тэгтэл Ханбогд сум нөгөө зуслангууд руу 04-ийн шугам татчихсан байгаа шүү дээ.
Иймээс зарлага битгий давхар гарга л даа, хоёр талаасаа түлшээ гаргаад хамтраад явъя гэж хэлсэн ч тодорхой шийдвэрт хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ өндөр хүчдэлийн 35-ын шугам баригдаж эхлэхээс өмнө бид үл ойлголцолд хүрч, заримдаа ойлголцоод явдаг л байлаа. Харин дизель хүчдэлийн асуудлыг манай руу шийдсэний хүчинд 2008 онд гурван цаг асч байсан цахилгааны түгээлт өдгөө 15, 16 цаг асч байна. Яах вэ, өмнөхөөсөө арай ахисан алхам л даа.
Тэгэхдээ энэ бол зөв алхам биш. Компанидаа зарлага ихтэй. Хоёрдугаар 32-хон км-ийн цаана байрлах Оюу толгой компани 24 цагаар өдөр шиг гэрэлтэй байхад бид яагаад ингэж амьдарч болдоггүй юм бэ гэж нутгийн иргэд халаглаж л байгаа байхгүй юу.
Өнөө цагт энэ ордыг нээсэн монголчууд азтай. Гэхдээ бид үр ашгийг нь хүртэж байж азтайд тооцогдоно. Үр ашгийг нь хүртэхгүй, бусдад хоол болгоод өгчихвөл амны хишиггүй ард түмэн болж хувирна биз дээ.
-Ганц гэрэл, цахилгааны асуудал биш. Өөр олон асуудал дээр Оюу толгойтой ойлголцолд хүрч чаддаггүй гэж ойлгодог шүү?
-Жишээ нь газрын асуудал байна. Аливаа аж ахуйн нэгж, компаниудад газрыг дуудлага худалдаа буюу төсөл сонгон шалгаруулалтаар өгөх хуультай. Тэгэхдээ манай газрын хууль их муу боловсруулагдсан. Цаана нь дандаа луйвар дагаж явдаг. Хуучин хүүгийн дээл шиг цоорхой ихтэй хууль шүү дээ.
Тухайлбал Оюу толгойн газрын асуудлыг саадгүй шийдэж өг гэдэг Засгийн газрын 177 дугаар тогтоол гарчихсан. Ингэхээр хуулиасаа өндөр эрх мэдэлтэй тогтоол гараад ирчихэж байгаа юм.
Ер нь хууль эцэг юм уу тогтоол эцэг юм уу. Хуулиасаа өндөр эрх мэдэлтэй тогтоол гарч ирсэн нь асуудлыг буруу тийш нь залж байна. Би өөрөө газар зохион байгуулагч мэргэжилтэй хүн л дээ.
Дахиад хэлэхэд бид газраа нэг компанид хүссэн хэмжээгээр нь май гээд өгөөд байж болохгүй. Тэгэхээр бид Оюу толгойтой арай өөрөөр ярихаар шийдсэн.
-Өөрөөр яаж ярих гэж байгаа юм?
-Энэ компани Засгийн газар биш. Тэгээд ч бид дөрвөн жил эднийг гуйж явлаа. Оюу толгойтой эдийн засгийн хувьд харилцан үр ашигтай байхаар шийдэж, бодлогоо өөрчилсөн.Би танайхыг гуйхгүй, зовоохоо больё, та бүхэн явдаг замаараа л яв гэж хэлсэн. Өөр бодлогоор ажиллана.
-Ямар бодлого баримтлахаар шийдсэн гэж?
-Өнөөдөр Оюу толгой компани хүдрээ гаргахад бэлэн болгоод, хүдрийн том овоолго хийчихлээ. Тиймээс ашиглалтын талбайнаасаа гадна хяналтын талбай болох 40 газрын олгооч ээ гэж хүссэн.
Орон нутгийн 100 хувийн өмчтэй үйлдвэрийн газар байгуулаад Оюу толгойн нэхээд байгаа газрыг энэ компанидаа өгчихье. Харин Оюу толгой энэ газрыг түрээслээд явна гэсэн үг. Ингээд орж ирсэн мөнгөө ИТХ-аараа ярилцаад, эхлээд замаа засах уу, барилгаа барих уу гэдгээ шийдээд явна. Иргэд энэ бүхнээ хянаад явах юм.
2009 онд бид Шилэн түрийвчний аян гэж зарласан. Төсвийн мөнгө шилэн түрийчинд байгаа юм шиг л ил байх ёстой. Дундарч байна уу, дүүрч байна уу гэдгийг иргэд хянаж байх боломжтой юм.
-Тэгэхээр Оюу толгойн нэхсэн 40 га газрыг тэдэнд түрээслүүлэх нь ээ?
-Гашуун сухайт хилийн боомт нэг тонн нүүрсийг гурван доллараар түрээсээр хураадаг юм байна. Тэгэхээр би тэр 40 га газрыг Оюу толгойд зүгээр өгчихөөд араас нь хэрэлдээд, ард түмэндээ шүүмжлүүлж явахын оронд орон нутгийн өмчит компанидаа өгчихөөд, түрээслүүлье гэж бодсон. Зөв биз дээ.
-Зөв л дөө. Тэд сэтгэл гаргахгүй бол сумынхаа төлөө та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй?
-Зэс өнөөдөр дэлхийн зах зээл дээр тонн нь 7800 орчим доллар байгаа. Алт грам нь 850 орчим байна. Нийт 2,7 тэрбум тонн хүдрийн нөөцтэй шүү дээ, Оюу толгой чинь. Тэгэхээр бид шунахгүй, тонныг нь таван доллараар л тооцоод талбайгаа ашиглуулчихъя.
-Тэгэхээр орон нутгийн өмчит компани жилд хичнээн төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг вэ?
-Оюу толгой компанийн ТЭЗҮ-тэй холбоотой л доо. Хамгийн багаар бодоход 500 мянган тонныг жилд олборлоход л 2500 мянган доллар буюу гурван тэрбум төгрөг олох боломжтой. Харин бид олсон мөнгөөрөө нийгмийн салбарын нэг номер болсон, хэрэгцээгээ хангасан бүтээн байгуулалт хийе гэж бодож байна.
-Ямартай ч та бүхэн Ханбогд сумынхаа төлөө бүхий л арга хэмжээг авч байгаа юм байна?
-Тийм ээ. Би Оюу толгойнхонд хот болгоё гэвэл Ханбогдыг л хот болгох хэрэгтэй, хот болгохгүй гэвэл өөр газар хотоо байгуулж болно. 88 жилийн түүхтэй энэ газрыг устгая гэвэл та бүхэн өөр газар хотоо байгуул, би бол зөвшөөрөхгүй гэж хэлдэг юм.
-2008 оноос хойш Ханбогдод 2000 айлын орон сууц баригдана гээд байсан юу болсон бэ?
-Тийм ээ, энэ асуудал яригдаад явж байсан ч одоо сураггүй л байна. Оюу толгой МГЛ компанийн захирал, өмнө нь Гашуун сухайт боомт хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хийж явсан Батбаатар гэдэг нөхөр сонгуулийн өмнө 3000 айлын орон сууц бариулна л гээд яриад байсан. Би ч бараг худлаа биз дээ гэж бодож суулаа.
Халамжид дулдуйдсан амьдрал бидэнд хэрэггүй ч гэр бүлд ээлтэй ажлын байр гэдэг асуудал байхгүй болчихож байгаа юм. Оюу толгой барилгаа барина уу, байна уу хамаагүй ч иргэд хохирох гээд байна. Тиймээс орон сууцаа бид өөрсдөө барья гэж шийдсэн.
-Хүний гар харж суухаар өөрсдөө хөдөлсөн нь дээр л дээ. Эхний ээлжинд хичнээн айлын орон сууц барих гэж байна вэ?
-Ханбогд сумын төсвийн байгууллагад 139 хүн ажилладаг юм байна. Түүний 86 хувь нь орон сууцтай болъё гэж байна лээ. Иргэд ч олноороо байртай болъё гэцгээж байгаа. Тиймээс газрыг нь компаниудад олгоод нэг сая 200 мянгаас хэтрүүлэхгүй барилгаа барь гэсэн гэрээ хийхээр ярилцаж байна. Эхний ээлжинд 50 айлын орон сууц баригдана.
-Одоо Ханбогд сум хичнээн хүн амтай болоод байна вэ?
-Үндсэн хүн ам нь 4000. Явуулынхтайгаа нийлээд 12 000 орчим болсон. 7000, 8000 орчим нь хөдөлгөөнт хүн ам буюу Оюу толгойн ажилчид гэсэн үг л дээ. Энэ хүн амыг бодохоор наад зах нь 2000, 3000 айлын орон сууц хэрэгтэй байгаа биз.
-Тийм байна. Ингэхэд Цогтцэций сум их хурдтай хөгжиж байгааг нүдээр үзээд ирлээ. Гэтэл Ханбогд сумын хөгжил Цогтцэцийд гүйцэгдээд зогсохгүй, хоцорчихлоо шүү дээ. Энэ бүхэн бас л Оюу толгой компанитай холбоотой биз?
-Энэ дээр би хоёр юм хэлье. Би өөрөө газар зохион байгуулагч хүний хувьд Ханбогдын хот төлөвлөлт маш сайн байгаа гэж боддог. Харин хөгжлийн хурдаараа Цогтцэций сайн яваа. Яагаад гэвэл цаад Энержи Ресурсынхан чинь монгол юм байна.
Монголчууд болохоороо мөнгөө авч гараад хаачих вэ дээ. Хөөрхөн орон сууцны хорооллуудыг эхлүүлчихсэн, барилгууд сайн баригдаж байна.
Манай суманд байрладаг Оюу толгойн хувьд хоноцын сэтгэлээр хандаад байна. Сэндвичэн барилга нь эднийг явах үед л нураад, элэгдэлд орчихно шүү дээ.
-За тэгвэл та Засаг даргын хувьд Оюу толгой компанид үнэлгээ өгвөл ямар дүн тавихаар байна вэ?
-А, В үнэлгээ лав өгөхгүй. Жишээ нь Оюу толгой компани ханган нийлүүлэгчдийнхээ дунд тендер зарлаад гурван сараас авах гэж байна. Миний сонссоноор америк стандартыг мөрдөж ажиллана гэж байна лээ. Тэгэх л юм бол орон нутгийн ханган нийлүүлэлт байхгүй болно.
Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Ханбогд сум өнгөрсөн жил 711 ажлын байр бий болгож, тэргүүлсэн. Гэхдээ 17 мянган Оюу толгойн ажилчдын 600, 700 нь л Ханбогд сумын иргэд. Ихэнх нь цэвэрлэгч, үйлчлэгч гэсэн ажлын байранд томилогддог.
-Нарийн мэргэжилтнүүдээ төв болон гаднаас аваад цэцвэрлэгч, үйлчлэгчээ л танай сумаас авдаг юм уу. Цалин хэдийг өгдөг бол?
-Тийм.Цалин нь 400 мянга орчим л юм шиг байна лээ.
-Ингэхэд Оюу толгой компанийн үйлчилгээний ажлыг хариуцдаг CIS компанид нутгийн иргэд болоод та ихэд сэтгэл дундуур байдгаа өмнө нь ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Одоо Ханбогдод CIS компанийг муу хэлдэг хүн байхаа больсон. Иргэдийн цалин мөнгө нь нэмэгдээд, тэмцэл хийсний хүчинд энэ байгууллага өөрчлөгдсөн.
Оюу толгойд ажиллаж байгаа Өмнөговь аймгийн 1200-аад хүний 800 орчмыг нь CIS компани шингээж байгаа байх шүү. Тэгэхээр би одоо энэ компанийг бүр магтмаар байна. Ханбогд сумын иргэн М.Хашхүү: Дэлхийд нэртэй том компани оффисийн барилгаа ч барьчихаж чадаагүй л байгаа шүү дээ
-Ханбогд сумын бизнесийнхний төлөөлөлтэй уулзаж байгаагийн хувьд энэ нутагт наймаа хийхэд хэр боломжтой байна вэ?
-Манай нутагт гадна, дотноос шилжилт хөдөлгөөн их хийгдэж байна. Хуучин манай Ханбогд сум 2004 оны сонгуулиар 2000 гаруйхан сонгогчтой байлаа. Одоо бол 12 000 гаруй иргэнтэй болсон. Энэ хүмүүсийг дагаад тодорхой хаягггүй, Оюу толгойд ажиллаж байгаа гэр бүлийнхнээ эргэж тойрох гэсэн хүмүүсийг тооцвол 20-иод мянган хүн Ханбогдоор ирж, явж байна. Тэгэхээр бизнес хийхэд боломжтой гэсэн үг л дээ.
-Ханбогд сумын уугуул иргэний хувьд хөгжлийн асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Оюу толгойг хөгжүүлнэ байх гэсэн ард иргэдийн хүлээлт их байдаг. Хачир дээрээ орон нутагт юу ч хийж өгсөнгүй. Бизнесийн төлөөлөл болсон ганц нэг залуучууд л үйлчилгээний хэдэн барилга барьснаас биш Оюу толгой юм хийсэнгүй.
Амарбаясгалан гэдэг залуу “Говь” гээд үйлчилгээний төв барьж байна. Миний төрсөн дүү Хашбаатар “Өгөөмөр” төвийг бариад ашиглалтад оруулчихлаа. Би өөрөө “Саруул” төвийг ашиглалтад оруулаад үйл ажиллагаагаа эхлүүлчихлээ. Энэ мэтээр бизнест хөл тавьж буй нутгийн залуучууд жаахан жаахан юм хийж байна. Дээрээс нь боломжийн дундаж амьдралтай хүмүүс хоёр давхар хаусаар Ханбогд сумаа чимж байна даа. Түүнээс биш хот болох утгаараа бүтээн байгуулалт хийгдэхгүй байна.
-Уг нь хот төлөвлөлтөө танайх аль хэдийнэ хийчихсэн ч Оюу толгой хотыг босгож өгөхгүй байгаа бололтой?
-Манай Засаг даргын Тамгын газраас хот төлөвлөлтийн зургийг маш сайн гаргасан. Дэд бүтэц, цэвэр усны нөөцийн судалгаагаа Азийн хөгжлийн банктай хийчихсэн. Хатуу хучилттай замын эхний хэсгийг хийгээд өнөөдөр актанд өгөх гэж байна. Үүнийг хэрхэн хучилт хийж, хар зам болгох вэ, хөрөнгө мөнгийг нь хаанаас босгох вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Тиймээс төвийн том пүүс, корпорациуд хот байгуулалтад оролцооч ээ, Эрдэнэтээс их ордтой орд энд бий болчихоод байна гэж уриалмаар байна.
-Оюу толгой компанийг бүтээн байгуулалт хийхгүй болохоор нутгийн иргэд ихэд сэтгэл дундуур байдаг гэж сонссон. Ер нь бослого хийхэд ч нутгийн иргэд хэзээд бэлэн байдаг талаар яригддаг юм билээ. Үнэхээр тэгтлээ дургүйцдэг болоо юу?
-Би АН-ын гишүүн хүн л дээ. Ханбогд сумын АН-ын удирдах зөвлөлд ажилладаг. Аймгийн АН-ын гишүүн. Ер нь бол би Ханбогд суманд төрж, өсөөд нэг хэсэг гадаадад амьдарлаа. Ирчихээд жил гаруйн хугацаанд энэ “Саруул” төвөө барьж, ашиглалтад орууллаа. Юм хийе гэсэн сэтгэл байвал болдог юм байна. Хувь хүн болж байхад бүхэл бүтэн дэлхийд нэртэй том компани энд оффисийн барилгаа ч барьчихаж чадаагүй л байгаа шүү дээ. Айлын байр түрээслээд ажлаа явуулах зэргээр эмгэнэлтэй зүйл зөндөө харагддаг.
-Оюу толгой дээр дандаа сэндвичэн барилга, гэрүүд л баригдсан харагддаг юм билээ?
-Би өнөөдөр хуралд суучихаад аймгаас давхиж ирэхдээ хажуугаар нь гарахад гурван давхар сэдвичэн барилга хашаандаа нэмээд барьчихсан байна лээ.
-Бүр гурван давхараар нь уу?
-Тийм. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр чихэнд дээр цэцэг ургуулж байна. Нүүдлийн журмаар манай нутагт ажиллаж, хамаг алтыг нь ухчихаад удахгүй хаяад явахад бэлэн байна. Бороогоулдын эмгэнэл давтагдах гээд байна шүү дээ. Асар хүчтэй техник оруулж ирээд хамаг баялгийг хуу хамчихаад, хусмыг нь хятадуудад зараад үлдээчихэж мэдэх л хүмүүс.
-Хажууд байгаа Цогтцэций сум их сайхан хөгжиж байна шүү дээ. Цогтцэцийг харахаар сэтгэлд нэг юм бодогддог биз?
-Цогтцэций их сайхан хөгжиж байна. Өдрөөс өдөрт өнгө ороод л. Яг манай урд хөрш шиг хөгжөөд байгаа юм. Эхлээд сайхан хар замаа тавьчихаж байна. Дараа нь замынхаа дагуу байшин барилгуудаа төлөвлөөд барьж байх жишээтэй. Дөрөв, тав, есөн давхар барилгууд боссон байна лээ.
“Номадс” ресторан Олон улсын жишигтэй таван одтой зочид буудал Цогтцэцийн төв дээр барьсан. Үнэхээр сайхан болсон. Үүнээс дутах юмгүйгээр л Оюу толгой хийх ёстой шүү дээ. Энэ бүхнээс улбаалаад тэмцэх бодол надад их байдаг юм. Удахгүй орон нутгийн сонгууль дуусахаар Оюу толгойтой хийх арга хэмжээ бий.
-Гэхдээ Оюу толгой Монгол Улсын Засгийн газартай шууд гэрээтэй ажиллаж байгаа учраас Ханбогд сумын иргэдийн үгийг үл тоодог юм биш үү?
-Тийм. УИХ-ын дарга нэг бус удаа Оюу толгойн онгоцны буудал дээр буусан. Тэгэхэд манай Засаг дарга эзгүй байсан учраас орлогч нь тосч авахаар очиход эхлээд Оюу толгойнхон УИХ-ын даргатай уулзана, дараа нь та нар уулз гэсэн шаардлага тавиад оруулаагүй.
Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байж нутгийн удирдлагатай нь ингэж доромжилсон өнгө аясаар харьцсан нь үнэхээр ёс зүйгүй, үл тоож байгаагаа харуулсан.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: www.mongolcomments.mn |
| Ханбогдыг дарлагч хоноцын сэтгэлтэй Оюу толгой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Оюу Толгой бүтээн байгуулалт нэрээр Ханбогдын 270 000 мянган га гарыг Батболдын засгийн газар тусгай хэрэгцээнд авсан.Нутгын ард түмэн ТҮЦ байгуулах ч эрх байхгүй Нэг компанид зориулж газрыг тугай хэрэгцээнд авна гэсэн заалт Ашигт малтмалын хуулинд бахйгүй юм байн лээ Одоогийн засгийн газар энэ тогтоолыг хүчингүй болгож өгөх хэрэгтэй Оюу толгой хэдийг төлж хахуул өгсөн гэдгийг шалгах хэрэгтэй
2012-10-12 | 10:19:03 | 203.194.113.90 | |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|