 |
|
 |
|
Монгол ноолуурыг Холливудынхан өмсвөл бүх дэлхий тэднийг дагана |
|
|
 |
|
 |
Монгол ноолуурыг Холливудынхан өмсвөл бүх дэлхий тэднийг дагана
2012-10-22 “Өглөөний сонин”-ы редакцийн уулзалтад эдийн засагч Д.Жаргалсайханыг урьж, өнөөгийн улстөр болон нийгмийн  амьдралын талаар ярилцлаа. -Сүхбаатарын талбайд МАН-ын жагсаал боллоо. Төрийн ордонд УИХ-ын чуулган хэвийн үргэлжилж чадахгүй байна. Гол шалтгаан нь сонгуульд ялсан, бас ялагдсан гэдгээ аль аль нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал. Ер нь энэ улстөрийн эмзэг байдал хаанаас эхэлсэн юм бол? -Тухайн орныхоо хууль, журмын дагуу хамгийн их санал авсан улстөрийн нам төрийн эрхийг барих тэргүүн зэргийг эрхийг авдаг. Тоо нь хүрэхгүй бол бусадтай нийлж, эвсэл байгуулна.Манайх ардчилсан үндсэн хуульт замаар 20 гаруй жил боллоо. Гэхдээ зөв голдиролдоо ортол бас чамгүй хугацаа зарцуулах байх. Өндөр хөгжилтэй орнуудад сонгууль будлиантай болсон, санал зөв, буруу тоолсон эсэхэд барагтай бол маргаан гардаггүй. Нэг удаа Флоридад гарсныг эс тооцвол. Ер нь сонгуулийг будлиантуулах, сонгуулийн хороо алдаатай ажиллах тухай ойлголт иргэдэд нь ч байхгүй. Харин манайд сонгуулийн дараа ийм зүйл болох нь байх ёстой юм шиг болж. Үүний өмнөх сонгуулийн дараа жагсаал болсон. Түүнээс болж өчнөөн эд хөрөнгө устгаж, таван хүн амь насаараа хохирсон. Өнөөдрийг хүртэл тэдгээр хүнийг хэн буудсан, яагаад хариуцлага хүлээхгүй байгаа зэрэг нь тодорхойгүй. Хурандаа нарыг энэ хэрэгт буруутгаж, барьж хорьсон. Гэтэл тэд үнэхээр тушаал өгсөн үү гэвэл, хэн ч баттай баримт дэлгээгүй. Хамгийн гол нь цаад эзэд нь хэн бэ гэдгийг гаргаж ирээгүй. Энэ нь сонгуулийн систем илүү хөгжих ёстой гэдгийг харуулж байна. Өнөөдрийн болж буй үйл явдал бол шинэ биш. Яг ийм байдал өмнө нь давтагдаж байсан. Яах аргагүй шинэчлэл, хөгжил хэрэгтэй байна. Үүний тулд улстөрийн намууд манлайлалтай байх ёстой. Нам өөрөө манлайлалтай, дотор нь мөн манлайлагч байх ёстой гэсэн үг. Өдгөө Монголд хүлээн зөвшөөрөгдсөн лидер алга.
-Эдийн засагч Д.Жаргалсайхан улстөрийн аль хүчийг сонгож байгаа вэ? -Би уг нь эдийн засагч мэргэжлээр сургууль төгссөн. Дараа нь АНУ-д магистрын зэрэг хамгаалсан. Тэгээд ажлын талбарт гарсныхаа дараа санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж үзээд иймэрхүү байдлаар явж байлаа. Гэтэл над шиг үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс аль нэг нам, хүчний талд ажиллаж байсан. Тэр үед би нэг компанид гүйцэтгэх захирлын алба хашиж байгаад больсон. Миний бодлоор өнөөдөр улс оронд аливаа намын гишүүн биш, улстөрийн группийн харьяалалгүй, бизнесийн хэсэг болоогүй дуу хоолой хэрэгтэй. Цаашид ийм бодолтой хүн олшрох байх. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бүрэн бие даасан болно гэж бодож байна. Ер нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хараат бус байна гэдэг хамгийн чухал. Энэ бол ардчиллын баталгаа. Харамсалтай нь манайд байгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд улстөрийн нам, бие хүмүүс, компанийн мэдэлд байдаг. Нэг үгээр ардчиллын нэг зарчим алдагдсан. Одоо үүнийг байлгахгүйн тулд сонин, хэвлэл, телевизийн эздийг банкных шиг олон нийтэд зарлах ёстой. Тийм хуультай болох хэрэгтэй. Тэгж байж аль хэвлэл хэний мэдэлд байж, хаашаа чиглэдэг вэ гэдгийг хүмүүс мэдэж авна. Түүнээс биш хүний мөнгө, түүнийг хэн хэрхэн, яаж зарцуулж байдгийг мэдэхийн тулд банкны эздийг зарлаад, харин хүний оюун санаанд шууд нөлөөлж, шийдвэр гаргахад нь тусч байдаг, мэдээлэл, мэдлэг, тархитай нь холбоотой энэ салбар хэний гарт байгааг мэдэж болдоггүй байж болохгүй. Тиймээс өндөр хөгжсөн орнуудад хэвлэл, мэдээллийн хараат бус байдлыг хамгаалсан хууль байдаг. Эзэд нь аливаа улстөрийн намын гишүүн бол түүнийгээ зарладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг зарлах ёстой -Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу? -Үнэндээ би тун завгүй хүн. Одоо ч бараг сэтгүүлч болж дээ. Долоо хоногийн лхагва гараг бүр “Өнөөдөр” сонинд өөрийн буланг хөтөлж, түүнийгээ орчуулж баасан гараг бүрт “UB Post”-т гаргадаг. Мөн лхагва гараг бүрт “NTV”-гээр “De facto” нэвтрүүлгээ гаргаж байна. Тиймээс хууль бүрийн төсөлтэй танилцах завгүй байдаг. Гэхдээ хэвлэлийн хуулийн талаарх саналыг би хоёр жилийн өмнө өөрийн нийтлэлээрээ дамжуулж илэрхийлж байсан. “Хумигдаж буй эрх чөлөө” хэмээх нийтлэл гаргасан юм.
-Хэвлэлийн эрх чөлөөт бус байдлыг халах хэрэгтэй гэж байна. Чухам яг ямар байдлаар халах ёстой юм бэ? -Ардчилсан орны гол онцлог бол хуулиар л хориогүй бол хүссэн зүйлээ хийж болно, нэгдүгээрт. Хоёрдугаарт, миний үйлдлийг хянах, хорих зүйл бол таны эрх чөлөө. Өөрөөр хэлбэл, би эрх чөлөөтэй гээд бүх зүйлийг хийж болно гэсэн үг биш. Миний хийж буй үйлдэл таны эрх чөлөөнд халдах л юм бол тэр нь хязгаар, хориг болно. Ийм аксиомыг хүн төрөлхтөн бий болгоод олон зуун жил болж байна. Гэхдээ нэг стандарт байдаг. Та хийж байгаа бүх зүйлдээ хариуцлага хүлээх чадвартай байх ёстой байж гэмээнэ хийх гэснээ, хуулийн хүрээнд гүйцэтгэж болох юм. Бие даасан, хараат бус хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдгийг хүн бүр мэддэг. Гагцхүү яаж бий болгох вэ гэдэг нь асуудал. Бусад орны туршлагаас харахад, нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн хэн бэ гэдэг нь ил тод байх ёстой. Хамгийн гол нь хуульд ийм заалт байх шаардлагатай. Хоёрдугаарт, олон нийтэд хүрч буй мэдээлэлд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл институтийн хувьд хариуцлага хүлээх ёстой юм. Тэгээд мэдээж, үнэн, бодитой мэдээлэл дамжуулдаг байх нь зүй ёсны хэрэг. Үүний дараа зах зээл өөрийн шалгуураараа хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өөд нь өргөж, эсвэл унагаана.
-Мэдээллийн суваг бизнесийн нэг төрөл мөн үү? -Хэвлэлийн эрх чөлөөг хангахад чөлөөт өрсөлдөөн байх ёстой. Ганц, хоёрхон суваг улс оронд байх ёсгүй. Тийм учраас олон ургалч, үзэл бодлыг тодорхойлсон хэрэг. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бол үйлдвэр. Энэ аж үйлдвэр хүчтэй, том болсоор байна. Учир нь, өрсөлдөөн нэмэгдэх хэрээр реклам нэмэгдэнэ. Энэ хэрээр хэвлэлийн зах зээл томрох зарчимтай. Өөр нэг зүйл нь хэвлэлүүд ялгаатай байх ёстой. Тухайлбал, АНУ-д “New-York Times”, “Washington Post” хэмээх хоёр сонин бий. Өөрсдийн гэсэн онцлогтой тэс өөр сонинууд. “Washington Post” гэхэд илүү улстөрийн, аналитик нийтлэлүүдтэй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бие даасан, хараат бус байхаас гадна өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Тэр ялгаа нь хүн бүрт мэдрэгдэхүйц байх шаардлагатай. Дундаж анги хүчтэй байх тусам ардчиллын суурь бэхжинэ -Монгол Улс ардчиллын замаар 20 гаруй жил явжээ. Гэхдээ яг ардчилалтай байж чадаж байна уу? -Бид ардчилал гэдгийг том зургаар харвал хэрүүл, зодоонтой ч сонгууль явагдаж, дайн байлдаангүйгээр төр солигдон, хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, түүнийг нь хамгаалах институт ажиллаж байна. Мэдээж алдаа, дутагдал, авлига зэрэг бараан зүйл байгаа. Энэ аль ч нийгэмд байдаг. Гагцхүү эдгээрийг хэр хурдан арилгаж, зогсоохоос бүх зүйл хамаарна. Ер нь ардчиллын хамгийн гол илэрхийлэл гэж юу вэ. Дээр хэлсэн хувь хүний эрх чөлөөнөөс гадна, эдийн засгийн эрх чөлөө байх ёстой. Хүмүүсийн эрхэлж буй бизнес, түүнийх нь өгөөж, өрсөлдөх эрх. Бүх эдийн засгийн зорилгын зорилго бол тухай орны иргэд нь сайн сайхан амьдрах. Энэ нь тухайн нийгэмдээ амьдралынхаа зардлыг дааж, цаана нь хуримтлал үүсгэх чадвартай байх явдал. Эдгээрийг нийгмийн дундаж давхарга гэж тодорхойлдог. Дундаж анги хүчтэй байх тусам ардчиллын суурь бэхжиж байгаа юм. Ийм байж чадахгүй бол ардчилал тогтворгүй болно. Тиймээс 2022 он гэхэд Монгол Улсад дундаж ангийнхан олон болсон байх ёстой. Бид тэр зам руу ахисаар байна. Хамгийн гол нь хүмүүст хаана ажиллаж, амьдрахаа сонгох эрх байгаа. Энэ бол маш том эрх чөлөө. Үүний төлөө хүмүүс ажиллаж, авьяас чадвараа зориулахад энэ нийгэм саад болохооргүй, тэр хүний бий болгосон үнэт зүйлийг зах зээл хүлээж авдаг болсноор бид зөв замаар урагшилж байна гэсэн үг.
-Монгол төрийн ардчилсан нийгэмд гүйцэтгэх үүрэг хэр ахицтай байгаа бол? -Дээр хэлсэн шиг хөгжиж чадахгүй бол яах вэ. Үүнд хамгийн ихээр саад болж байгаа зүйл байна. Нийгэм бүрт төр өөр, өөр үүрэгтэй. Тухайлбал, социалист, эсвэл феодалын нийгэмд төрийн гүйцэтгэх үүрэг нэг өөр. Ардчилсан нийгэмд бас өөр. Гэтэл бид үүнийг ойлгохгүй, өнгөрснөөрөө яваад байна. Хүмүүсийн сэтгэлгээ хүлээстэй, төр засаг бидний дээр байх ёстой гэсэн боолын үзлээсээ сэтгэлгээгээ чөлөөлж чадахгүй байгаа юм. Төр засаг бол ард түмний томилсон хүмүүс. Бид ганц ганцаараа хийж чадахгүй зүйлийг тэд хийж байгаа. Ер нь төр засаг гуравхан зүйлийг л хийх ёстой. Ард түмний эрх чөлөө, амь нас, эд хөрөнгийг хамгаалах учиртай. Яг үнэндээ хувь хүн өөрөө эдгээрийг хамгаалж чаддаггүй. Бусад зүйлийг хувийн сектор хийж чадна гэвэл хийлгэх нь зүйтэй. Гэхдээ төр дээрх гурван зүйлийг хамгаалахдаа олон нийтийн үйлдэлд стандарт тогтоож, түүнийгээ мөрдүүлнэ. Гол нь хувийн сектор ашгийн төлөө ажилладаг. Хэн ч ашгийнхаа төлөө ажиллах эрхтэй. Тэглээ гээд тэр ажил бусдын эрх чөлөө, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болохгүй. Халдах хандлага ажиглагдах л юм бол улс түүнийг таслан зогсоох ёстой. Тухайлбал, дэлхийн эдийн засагт ягаад хямрал гарав. Дэлхий даяар банкны үйл ажилагаанд зөв стандарт тогтоож, мөрдүүлж чадаагүй. Тиймээс орон сууцны зээлийг төлж чадахгүй хүмүүст өгчихсөн. Зээлдэгч нэг л өдөр өрөө төлж чадахаа байсан. Ийм л зүйл явсаар хямралд хүргэсэн. Ер нь бүх хүн, тэр дундаа сэтгүүлчид нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Төр бага байна гэдэг хэцүү зүйл биш. Гол нь чадварлаг байх ёстой.
-Ер нь Монголд хууль хэрэгжиж чадаж байгаа юу? -Монгол Улсын асар том асуудал бол хууль байхгүйдээ биш, хууль хэрэгждэггүй явдал. Маш олон хууль хэрэгжихгүй байгаа. Үүнийг хэрэгжүүлэх ёстой төр, түүн дотор ажиллаж буй хүмүүс, улстөрийн намууд ажлаа хийхгүй байна. Улстөрийн хоёр том нам сонгуулийн үеэр хэдэн төгрөг хэнээс авсан гэдгээ хэлэх ёстой. Сонгуулийн энэ их мөнгө хаанаас гарсан юм бэ. Төсвийн мөнгөөр энд тэндгүй байшин барьж, хурал зөвлөгөөн хийгээд байгаа улстөрчид тайлангаа гаргах хэрэгтэй. Төсвийн мөнгө бол ард түмнийх. Том олигархиуд сонгуульд орлоо. Хэдэн төгрөгийн билет авснаа аль аль нь хэлэх шаардлагатай. Тэгээгүй байж авлигатай тэмц гэж ард түмнийг шахаж болохгүй. Ингээд эдгээр нөхөд хуулиа биелүүлэхгүй байгаа учраас Монгол Улсад хууль биелэхгүй байгаа юм. Наад зах нь, 7 сарын 1-нд хэн тэр таван хүнийг буудсан гэдгийг хэлэхгүй байна. Өнөөдөр улстөрийн намууд бие биеэ барьцаалчихсан. Та нар тэрийг яривал бид нөгөөхийг чинь задална гэх зэргээр. Ингэж хагас үнэн, хагас худал яваад байж болохгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн өмнөөс хууль биелүүлэхийг шаардах ёстой гэж бодож байна.
-Тэгвэл өнөөгийн энэ байдлыг үүсгэсэн улстөрийн гажуудал юунд байгаа вэ? -Нэг хаан улсынхаа ухаантныг дуудаж “Манай ноёд хулгай хийгээд байна. Үүнийг яаж зогсоох вэ” гэж. Тэд хаанд хандаж, “Та тохирсон, эсвэл жинхэнэ хариултын алийг авах вэ” гэж асууж. Хаан мэдээж, жинхэнэ хариултыг авахыг хүссэн. Тэгэхэд нь ухаантан “Хэрвээ таны доод хүмүүс хулгай хийгээд байгаа бол, та өөрөө л хулгай хийхээ зогсоо” гэсэн гэдэг. Улстөр гэдгийг болгоомжтой хэлэх хэрэгтэй. Энэ тун өргөн ойлголт. Улстөрийн тодорхой үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийг нам гэдэг. Харин улстөрийн намын бусад ТББ-аас ялгарах ганц зүйл нь, бид төрийн эрхийг барина гэж ажилладагт байгаа. Тэдгээрийн төрд гараад хийх гэж байгаа зорилго, төлөвлөгөө нь тодорхой байхгүй бол бүгд хоорондоо адилхан болчихож. Манайд үнэндээ барууны, зүүний алиных нь ч хүч байхгүй. Голд нь баахан хүмүүс байна. Яах вэ, ялимгүй зүүн талдаа байх шиг. Тэгэхээр улстөрийн манлайлал гэдгийг намуудаас хүлээж байна. Тухайлбал, төсвөөс 17 тэрбум төгрөг авч намын ордон барьсан. Гэтэл тэр нам ард түмэнд тийм хайртай юм бол ордных нь дөнгөж ардхан талд байгаа Соёлын төв ордонг яагаад засч, янзлаагүй юм бэ. 7 сарын 1 гол шалтгаан юм бол эхлээд СТӨ-г засах ёстой байсан юм. Монголчууд бидний хувьд СТӨ аль нэг улстөрийн намаас хэд дахин илүү үнэтэй зүйл.
-Тэгвэл улс хүчтэй байхын үндэс юу вэ? -Улс хүчтэй байх үндэс нь иргэдийн амьдралын түвшин сайн байх. Эдийн засгийн ч бай, улстөрийн ч бай зорилгын зорилго нь хүн болж төрөөд сайхан амьдарч, ажиллах нөхцөлтэй, хүүхдүүд хангалттай тэжээллэг хоол хүнс хэрэглэх боломжтой байх явдал. Ажилласныхаа хэмжээгээр авахад нь хэн ч саад болохгүй байх ёстой юм. Хувийн секторын өрсөлдөөн байхгүй бол инфляци буурахгүй -Инфляцийг найман хувьд барина гэсэн. Энэ сэдэв улстөрийн нэг шоу шиг л болж. Ер нь инфляцийг буулгах хамгийн оновчтой арга нь юу юм бэ? -Инфляци гэж юу юм гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө бол бараа. Гэхдээ бусад барааг бодвол бүгдтэй нь солилцож болдгоороо онцлог. Мөнгөний үнэ цэнийн өөрчлөлт нийт барааны нийлүүлэлтийн өөрчлөлттэй адилхан байх ёстой. Адил байвал инфляцигүй байгаа юм. Харин зөрүүтэй болох юм бол инфляци бий болж байгаа хэрэг. Учир нь өчигдөр авч байсан бараа өнөөдөр үнэтэй болж байна. Энэ бол менежментийн асуудал. Тухайлбал, инфляци 15 хувьтай байя гэж бодъё. Гэтэл тухайн хүний ажлын 100 нэгж хөрөнгө 15 хувиар унана. Өөрөөр хэлбэл, 100 нэгжээр авч чаддаг байсан бол худалдан авах чадвар нь 15 хувиар буурч байна гэсэн үг. Яагаад ийм байдал үүсэв. Үүнийг зохицуулдаг эрх бүхий хоёрхон байгууллага байдаг. Нэг нь Сангийн яам, нөгөөх нь Төвбанк. Сангийн яам төсвийн бодлогыг барьдаг. Төр яагаад инфляцийг бий болгодог вэ гэхээр, хамгийн том худалдан авагч, борлуулагч эдийн засгийн нэгж. ДНБ-ий 50 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтыг хийж байна. Гэтэл төр чадлаасаа илүү гарсан юм аваад байхаар өртэй болох нь тодорхой. Тэр өрийг улс ирээдүйгээсээ, бас гаднаас авч байгаа. Хамгийн гол нь үүнийг төр бүтнээр нь сорж чадахгүй. Энэ үед Төвбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмдэг. Гэхдээ мөнгөний нийлүүлэлт, өртөг нь үнэ цэнийг бий болгож байгаа хувийн секторын хийж, бүтээж буй зүйлийн үнэтэй адил байх ёстой. Тэгсэн цагт инфляци бага, хуримтлал нь үнэгүйдэхгүй.
-Гэхдээ инфляцийг нэг оронтой тоонд барих боломж Монголбанкинд бий юү? -Инфляцийг найман хувьд байлгахын тулд өртгөөр барих юм бол мөнгөний нийлүүлэлт томорно. Мөнгөний нийлүүлэлт томрох хэрээр барааны нийлүүлэлт уялдаж чадах юм бол инфляцийг барьж чадна. Гэхдээ хэн барааг нийлүүлэх вэ. Мэдээж хувийн сектор. Гагцхүү ямар нөхцөлд хувийн секторын хийж буй зүйл нэмэгдэх вэ гэвэл, хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч буй бол нэмэгдэнэ. Хамгийн гол нь хэрэглэгчийн хүссэн тэр барааг үйлдвэрлэх ёстой. Тухайлбал, би талх хийдэг бол худалдан авагч хүссэн амттай талхаа, хүссэн үедээ шинээр нь авах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал миний бараа зарагдана. Машин ч ялгаагүй. Одоо үйлдвэрлэгчид хүмүүст тусгайлан зориулсан машин хийж байна. Эмэгтэйчүүдэд л гэхэд авсаархан, чамин загварын машин үйлдвэрлэж байгаа юм. Мэдээж хувийн сектор л ийм зүйл хийнэ. Яагаад хийж байна. Яагаад гэвэл тэд өрсөлдөж байгаа юм. Хувийн секторын өрсөлдөөн байхгүй бол инфляцийн тухай бидний ярьж буй зүйлс мөрөөдөл болно. Тийм учраас хувийн сектор бол эдийн засгийн мотор. Засгийн газар харин жолооч нь. Бид ийм нийгэм рүү нэгэнт орсон. Хэн дуртай нь үүн рүү орж, баяжиж болно, харин бусдыг хохироож болохгүй. Гадныхан манайд ажиллаг, гол нь хууль баримтлах хэрэгтэй -Өрсөлдөөнийг хамгийн энгийн утгаар тайлбарлахгүй юу? -Намайг ЗХУ-д сурч байхад, 1980-аад оны үед “Канадка” гэдэг куртик худалдаанд орж ирлээ. Тэр нь ханцуй болон хормойныхоо дотор резинтэй учраас дулаан алдана гэж байхгүй. Бас салхи ч орохгүй. Яг л орос куртик шиг зузаан. Гэхдээ дааруулахгүй, бас юүдэнгийнхээ ирмэгээр үстэй. Тэр нь их гоё өнгөтэй. Хүн бүр авч байсан. Бүр ЗХУ тэр чигээрээ өмсөж байлаа. Өнөөдөр Монголд дулаан, хөнгөн, бас гоё загвартай, өнгөний сонголттой өвлийн хувцас маш сайн зарагдана. Гол нь хямд үнэтэй. Сайн хэрнээ хямд зүйл хийнэ гэдэг бол байлдаан. Ер нь хувийн секторын гол зарчим өрсөлдөөн. Өрсөлдөхгүйгээр, Засгийн газраас бүх эрхээ авчихаж болохгүй. Үүнийг залуу хүмүүс сайн бодох хэрэгтэй. Хамгийн гол нь би гойд ухаантай учраас ийм зүйл ярьж байгаа юм биш. Үүнийг 250 жилийн өмнө ярьж л байсан, дараагийн 250 жилд ч ярьсаар л байх зарчим. Үүнээс өөр болно гэж байхгүй. Учир нь хүн сайн сайхан амьдрах эрмэлзэлтэй байдаг.
-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай боллоо. Маш их маргаан дагуулсан хууль. Үүний цаад үр дүн хэрхэн илрэх бол? -Хувийн секторыг хөгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. Энэ мөнгө өөрсдөд маань байвал мэдээж сайн хэрэг. Байхгүй бол зээл авна. Гадаадын компаниудын хувьд өөрийнхөө хөрөнгийг бариад орж ирж байна гэвэл, маш сайн. Хамгийн гол нь гадаадынхныг хөрөнгөтэй нь оруулж ирэхийн тулд дэлхийн хөгжиж буй орнууд өрсөлдөж байна. Гэтэл манайхан гадныхан орж ирээд хамаг юм хуу хамлаа гэдэг. Үүний цаана ийм байдалд хүргэсэн төр буруутай. Тэр хүмүүсээс болж гадныхан манай хуулийг зөрчдөг болсон. Манай төрийн үе үеийн удирдлагууд, тэдэнтэй холбоотой бизнесийнхэн зарчмыг алдагдуулсан. Сүүлд нь хүмүүсийн хувьд гадаадын хөрөнгө шиг дайсан үгүй болж, хөөчихөж байгаа юм. Үүн шиг амархан юм үгүй. Улстөрчид ч үүнийг чадмагаар ашиглаж байна. Дээр хэлсэн хуулийг сонгуулийн өмнө гэнэт баталж, ард түмний өмнө баатар “болсон”. Ийм бага боловсролтой, зальтай улстөрчдөөс болгоомжлох хэрэгтэй. Сайн боловсролтой ч хувиа боддог бол мөн л дийлдэхгүй. Дэлхийн бүх орон гадаадын хөрөнгийг оруулж байж хөгждөг. Гагцхүү орж ирэхэд нь хуулиа сахиулах ёстой. Сахиулж чадаагүй бол гадныханд буруу өгөх хэрэггүй. Тэд ч ашиг олох гэж ирсэн.
-Таны ярианаас Оюу толгойн гэрээг дэмжиж байна гэж ойлголоо? -Энэ гэрээний тухайд ярих, хэлэх зүйл олон. Гэхдээ үйлдвэр нь орж ирэг, зэс үйлдвэрлэг. Дараа нь ярья. Түүнээс биш боль, одоо зогс гээд болиулах шиг амархан юм байхгүй. Мэдээж бид Оюу толгойгоос юм авч л таарна. Харин хэзээ вэ гэдэг нь чухал.
-Уул уурхайн хөрөнгө оруулалт дахь Засгийн газрын хяналт сул гэдэг. Хяналт тавьж чадахгүй байна уу, эсвэл тавихыг хүсэхгүйдээ ийм байдал үүсгэв үү? -Сонирхлын зөрчил маш их байгаа. Төр засагт байгаа хүмүүс өөрсдөө уул уурхайд орчихсон. Тэрнээсээ болоод замбараагүй болсон. Тиймээс төрөөс тэрбумтнууд төрж байна. Бид дотооддоо үйлдвэрлэх албагүй -Манайхан “Уулын бугыг хараад унасан морио мартах” шиг болж байна. Эдийн засгийн өөр хөшүүрэггүй мэт бүгд уул уурхайг шүтэх нь арай л явцуураад байх шиг? -Төр засгийнхны үг хэллэг маш гоё болсон. Эдийн засгийг төрөлжүүлнэ л гэнэ. Сүүлийн үед бүр “солонгоруулах” тухай ярьж байна. Ер нь хаа хаанаа гоё үг олширч, ажил хоцроод байна. Уул уурхайн баялгийг хөрсөн доороос гаргаж ирээд, дээр нь хүмүүсээ ажиллуулаад, өрсөлдөх чадвартай эдийн засагтай болох хэрэгтэй. Гэхдээ тэдгээр нь чухам аль аль салбар вэ. Манайхан үүнийгээ дугаарлаж, яг ингэж хөгжүүлье гэж ярихгүй байгаа юм. Энд мах, ноолуур, аялал жуучлал, мэдээллийн технологи, уул уурхайн ложистик орно. Австрали, Өмнөд Африкт монгол инженерүүд ажиллаж байна. Монголчууд тун авьяаслаг хүмүүс. Чадварын хувьд хэнээс ч дутахгүй. Гагцхүү сайн ажиллах хэрэгтэй. Тухайлбал, “Mongolian cashmere” гэдгийг Холливуд өмсөх ёстой. Тэнд өмсөхөөр бүх дэлхий өмсөнө гэсэн үг. Монгол мах гэдэг үг дэлхийд бараг сонсогдохгүй байна. Манай хонины махны талаар их сонин ойлголттой байсан, ялангуяа япончууд. Гэтэл одоо тэд хонины мах идэх гээд байна. Учир нь, монгол залуус сүмогийн ертөнцийг яагаад байлдан дагуулав гээд судалсан чинь нөхөд хонины мах иддэг байж таарсан. Ноолуур гэж том салбар байна. Өнгөрсөн жил 220 сая ам.доллар хуваагаад өгчихсөн. Тэглээ гээд өрсөлдөх чадвартай болсон уу, үгүй. Харин мөнгөө зараад дууссан уу, тэгсэн. Одоо монгол ноолуур дэлхийд ноёл чадаж байгаа юу, үгүй. Тэгэхээр уул уурхайн орлогоороо бусад салбарыг тэтгэж, хөгжлийг түргэтгэх нь л чухал байна.
-Монгол төгрөг яагаад бусад валютаас сул байгаа юм бэ? -Монголд инфляцийг барихад нэг зүйл маш саад болдог. Тэр нь төгрөгийн солилцооны түвшин. Ялангуяа доллар, төгрөгийн харьцаа. Учир нь бидний бүх хувцас гадаадад хийгдсэн байгаа. Яах вэ заримыг нь дотоодод хийсэн л байх. Гэхдээ материалыг нь оруулж ирсэн. Нэг үгээр монголчууд бүх зүйлээ гаднаас авч байна. Манай худалдааны эргэлт ДНБ-ээсээ том. Цаашид ч томорно. Яагаад гэвэл бид дотооддоо үйлдвэрлэх албагүй. 2.5 сая хүнд үйлдвэрлээд ашиггүй байх нь. Тухайлбал, машины үйлдвэр байлаа гэхэд, жилд доод тал нь 200 мянган машин үйлдвэрлэж, дотоодын зах зээлд гаргадаг байх хэрэгтэй. Ярьж байгаа зүйлийг үйлдвэрлэхийн тулд оруулж буй анхны хөрөнгө оруулалтыг баталгаатай зах зээлээс төлөх шаардлагатай. Тэгэхээр Монгол Улсын хувьд үйлдвэрлэл нэг их ашигтай биш. Харин бусад орны хийгээгүй юмыг барьж авах ёстой байх. Тийм учраас бид бүх зүйлээ гаднаас авч ирж байгаа тохиолдолд тэдний инфляцийг оруулаад ирэх магадлалтай. Нөгөөтэйгүүр манайх бага эдийн засагтай учраас гадаадын хөрөнгө оруулалтын түвшинг барьж байх ёстой. Бид яг царцаа шиг, хавар болохоор мартаж, өвөл болмогц утааг санадаг -Танд өнөөдөр дутагдаж, үгүйлэгдэж байгаа зүйл хэр олон байна? -Байна аа. Бидний хийж буй зүйлс үр дүнд хүрэхгүй байхаар маш олон хүн гадагш гарч, залуусын дунд гэмт хэрэг нэмэгдэж, амьдралдаа итгэх итгэл нь алдарч байна. Яг танд ийм зүйл тохиолдоогүй байлаа ч эргэн тойронд, гэр бүлийн дотор эдгээр асуудал байж л таарна. Гэхдээ үүнд баригдаж байхын оронд маш хурдан шийдвэрлэх боломж монголчуудад бий. Манайд дайн болоогүй, шашны мөргөлдөөн байхгүй, гарал угсааны ялгаагүй. Саяхнаас уул уурхай гэж газар шороогоо ухаж төнхөж, хөдөө нутгийг баахан үймүүлж, хэдэн төгрөгтэй болчихлоо. Тэр мөнгөөрөө бид юу хийсэн юм бэ. Эдгээрийг хурдхан шиг, өгөөжтэйгөөр шийдэхгүй бол хүн харахад зүгээр юм шиг хэрнээ дэлбэрэх аюултай. Тухайлбал, Улаанбаатарын утааны асуудал байна. Гамшгийн түвшинд хэдийнэ хүрсэн. Гэтэл бид яг царцаа шиг, хавар болохоор мартаж, өвөл болмогц л санадаг. Энэ олон жилийн асуудал, зовлон.
-Халамжийн тогтолцоо зөв зүг рүүгээ явж чадаж байна уу? -Монголд ядуу хүн их байна. Эдгээр дунд халамж зайлшгүй хэрэгтэй. Тиймээс төрөөс халамж өгч байна. Гэхдээ төр биш дундаж давхаргынхан мөнгөө нийлүүлээд халамж өгч болно. Харамсалтай нь манайд тийм механизм алга. Бүр дээд давхаргын хүмүүс ядуу иргэдэд халамж өгөх гэхээр төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй. Уг нь тэр тохиолдолд төрөөс татварын хөнгөлөлт эдлүүлэх учиртай юм. Дээр нь сургуулийн хүүхэд бүрт хоол өгөх хэрэггүй. Үнэхээр хоол хэрэгтэй хүүхдэд өгөх хэрэгтэй. Гэхдээ тэгж байна гээд хугацаа нь дууссан хүнс өгвөл дэмий. Халамжилбал халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжилъя. Одоо төрөөс өгч байгаа халамжийг тоож ч авахгүй байгаа хүн байна. Ийм л замбараагүй халамжтай болж. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, хамгаалах зүйл бол мэдлэг. Залуу хүний мэдлэг. Бүх хүмүүсийн мэдлэг.
-Хотыг яаж утаанаас салгах вэ. Олон арга боловсруулсан. Гэхдээ нэг нь ч үр дүнгээ өгсөнгүй? -Эрнандо Сато Монголд ирэхдээ нэг зүйл хэлсэн. Энэ нь хашаанд байгаа хүн бүрийн хөрөнгийг бүртгэхээр маш их мөнгө босч байгаа юм. Бид эдгээрийг нэгтгэж, орон сууц босгоход асуудал байхгүй. Хамгийн гол нь үүнийг зориглож, санаачилж хийлгэх сэтгэл одоогийн улстөрчдөд алга. Хотын дарга энэ ажлыг хийнэ гэж байна. Айл бүрт дэд бүтцийг хүргэнэ гэж байгаа ч үүнд зориулсан механизм хэрэгтэй. Ер нь хорвоо дээр бодоод олчихсон, бусад оронд хэрэгжүүлж байгаа механизмыг Монголд нэвтрүүлэхэд уг нь хэцүү биш.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
|
| Монгол ноолуурыг Холливудынхан өмсвөл бүх дэлхий тэднийг дагана |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|